 |
|
 |
|
УИХ-ын намрын чуулган эхэллээ |
|
|
 |
|
 |
УИХ-ын намрын чуулган эхэллээ
2014-10-01Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Тус чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг 
бүрэн эхээр нь хүргэж байна.
- * -
Монгол Улсын Ерөнхий сайд аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Өнөөдөр Улсын Их Хурлын 2014 оны намрын чуулган эхэлж байна. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа томоохон үйл явдлаар дүүрэн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар манай хөрш хоёр орны тэргүүн БНХАУ-ын дарга ноён Си Зиньпин, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч ноён Владимир Владимирович Путин нар Монгол Улсад айлчлал хийлээ. БНХАУ-ын дарга ноён Си Зиньпин Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд элэгсэг дотно үг хэлж, төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргаж, хоёр орны Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн хооронд Төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтыг ашиглах, худалдаа эдийн засаг, нийгмийн салбарыг хөгжүүлэх 24 баримт бичигт гарын үсэг зурлаа. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын хүрээнд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал бүрэн шийдэгдэж, “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж, төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг цаг алдалгүй эхлүүлэхээр боллоо. Халхын голын ялалтын 75 жилийн ойг хамтран тэмдэглэлээ. Олон салбарыг хамарсан Засгийн газар хоорондын нийт 15 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр айлчлалууд нь манай орны хөрш хоёр оронтой харилцах харилцаанд шинэ үе шатыг эхлүүлсэн түүхэн үйл явдал болсныг онцлон тэмдэглэж байна. Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай орны хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан төмөр замын, авто замын, нефтийн болон хийн хоолойн, эрчим хүчний, интернетийн шилэн кабелийн дамжин өнгөрөх стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй, санаачлагатай ажиллах цаг хугацаа тохиож байна. Энэ сарын сүүлчээр УИХ-ын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны парламент хоорондын харилцааны байнгын ажиллагааг бэхжүүлэх баримт бичигт гарын үсэг зурахын зэрэгцээ бусад асуудлаар Засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг амжуулахаар хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж байна. Цаашид төрийн тэргүүнүүдийн айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүдийг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар цаг алдалгүй шуурхай ажиллаж, үр дүнд хүргэх хэрэгтэй байна. Монгол Улсын хоёр хөрштэйгээ харьцах харилцаанд гарсан сүүлийн үеийн ололт амжилт нь манай улсад Гурав дахь хөршийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Гурав дахь хөршийн холбоогоо бэхжүүлэхэд энэ удаагийн чуулганаар хэлэлцэх Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах нь чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж байна. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд хөдөө орон нутагт ажиллахын зэрэгцээ ХБНГУ, Бельги, Англи, АНУ, Канад, Швед, Турк, Франц, Австри зэрэг улсад олон улсын хурал, чуулганд оролцож тухайн орнуудын хууль эрх зүйн орчинг судалж, парламентын үйл ажиллагаатай танилцсан байна. Миний бие чуулганы завсарлагааны хугацаанд Баян-Өлгий, Говь-Алтай, Орхон, Булган аймгуудад ажиллаж, нийслэлийн эрчим хүчний бүтээн байгуулалт, Дөргөн, Тайшир, Эгийн голын усан цахилгаан станцын үйл ажиллагаа, төслийн явцтай танилцаж, Орхон аймгийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн нээлтэд оролцлоо. Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчим хүчний дэд бүтцийг өргөтгөх ажил эрчимтэй явагдаж байна. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд ТЭЦ-3,ТЭЦ-4 станцын хүчин чадлыг 50 мВт болон 128 мВт-аар нэмэгдүүлж өргөтгөсөн нь цаг хугацаа хожсон зөв бодлого байсныг харуулж байна. Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангах “Амгалангийн дулааны станц” хугацаандаа ашиглалтад орох боломжтой болжээ. Үүний үр дүнд нийслэлийн эрчим хүчний хангамж сайжрах нөхцөл бүрдэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн намрын чуулган Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны хоёр дахь хагасын эхлэлтэй давхцаж буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын эрхэм гишүүд Та бид ард түмнээрээ ажлаа дүгнүүлэхэд хоёр хүрэхгүй жилийн хугацаа үлдээд байна. Улсын Их Хурлаас өнгөрсөн хоёр жилд Монгол Улсын хөгжил, эдийн засгийг эрчимжүүлэх ач холбогдолтой хууль, тогтоол, шийдвэр олныг гаргасан нь зохих үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсноос хойш гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хууль хяналтын байгууллагын эрх зүйн шинэтгэлтэй холбоотой багц хуулиудыг батлан гаргаж мөрдүүлсэн. Олон улсын “Транспарэнси интернэшнл” байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийн судалгааны дүнгээр Монгол Улс 124 дүгээр байрнаас 83 дугаар байрт шилжсэн нь авлигатай тэмцэх талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үр дүн юм. Гэсэн хэдий ч эдийн засаг, нийгэм, хууль хяналтын салбарын олон эмзэг асуудлыг шийдвэрлэх үүднээс цаг алдалгүй хэлэлцүүлж, батлуулах шаардлагатай хууль, тогтоолын төслүүд цөөнгүй байна. Намрын чуулганаар 2015 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батална. 2014 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 13.6 хувиар буюу 605.8 тэрбум төгрөгөөр тасарч, Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 3,798,0 тэрбум, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3,951,0 тэрбум төгрөгт хүрч улсын нэгдсэн тэнцвэржүүлсэн тэнцэл 153 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Сүүлийн жилүүдэд манай эдийн засаг дахь төгрөгийн ханшийн савлагаа, инфляцийн өсөлт, экспортын бүтээгдэхүүний үнийн уналт зэргээс хамаарч ард иргэдийн зарим хэсгийн амьжиргааны түвшин буурч байна. Эдийн засагт үүссэн эдгээр нөхцөл байдлыг болон удахгүй төлбөр нь нэхэгдэж эхлэх Хөгжлийн банкны, Чингис, Самурай бондын төлбөрийг хэрхэн төлөх талаар одооноос сайтар тооцож, 2015 оны төсөв, мөнгөний бодлогыг үндэслэл сайтай баталж мөрдүүлэх шаардлага УИХ-ын эрхэм зорилт болж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар баталж амжаагүй Өрийн удирдлагын тухай хуулийг яаралтай батлан гаргах шаардлагатай байна. Энэ удаагийн чуулганаар Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Худалдааны тухай зэрэг олон чухал хуулиудыг хэлэлцэнэ. Мөн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, авто зам, боловсрол, эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүд болон хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн бусад хууль тогтоомжийг үргэлжлүүлэн хэлэлцэж батлах болно. Улс төрийн намууд сонгуульд зориулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас их хэмжээний хандив авдаг, намын санхүүжилт ил тод биш байгаа талаар ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Улс орныхоо эдийн засагт суурь чанартай томоохон өөрчлөлтүүдийг хийж, улсынхаа хөгжлийг дунд, урт хугацаанд төлөвлөх талаар бид олон удаа ярьж байна. Харамсалтай нь бодитой ажил хийгдсэнгүй өнөөдрийг хүрч байна. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн стратеги, бодлого боловсруулах чиглэлээр байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг ажилдаа яаравчлан орохыг сануулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэдгээ ард түмэндээ зарласан нь нийгмийн сэтгэл зүйд ихээхэн хүлээлт бий болгоод байна. Тийм учраас бүтцийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүд, олон нийтийн дунд өрнөж байгаа санал шүүмжлэл, салбаруудын уялдаа холбоог нарийвчлан тооцож, оновчтой хувилбараар боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барих хэрэгтэй. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу цаг хугацаа, дараалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэж батлах болно. Энэ нь засаглалын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх алхам гэж үзэж байна. Харин Засгийн газрын бүтэц өөрчлөхтөй холбоотойгоор засаглалын аль ч шатанд ажил цалгардуулж болохгүй гэдгийг төрийн албан хаагчид, албан тушаалтнуудад анхааруулж байна. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Цахим парламент” төслийг амжилттай хэрэгжүүлж, хуралдааны танхимуудад иж бүрэн цахим системийг шинээр суурилууллаа. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны цагийг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар өөрчилж захирамж гаргалаа. Намрын чуулган дараа жилийн төсөв, мөнгөний бодлогыг тусгай дэгээр хэлэлцдэг учраас цаг хугацааг үр ашигтай, бүтээлчээр ашиглаж, төлөвлөгдсөн олон чухал хууль тогтоолыг батлахын тулд эрхэм гишүүд Та бүхнийг чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй, санаачлагатай оролцохыг уриалж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.
|
| УИХ-ын намрын чуулган эхэллээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа 17:47 Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, 25 хорооны Засаг дарга нар оролцож дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:
|
Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, 25 хорооны Засаг дарга нар оролцож дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд: »»
|
|
Барилгын машин ашиглалтын нэг цагийн үнэ шинэчлэгдэн батлагдлаа 16:49 Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар тушаалаар Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийхэд хэрэглэгдэх “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал” /БД 81-111-25/ барилгын дүрмийг нэгдүгээр, “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ” /БД 81-112-25/ барилгын дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталлаа.
|
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар тушаалаар Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийхэд хэрэглэгдэх “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал” /БД 81-111-25/ барилгын дүрмийг нэгдүгээр, “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ” /БД 81-112-25/ барилгын дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталлаа. »»
|
|
Нийслэлийн иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар илгээх боломжтой 15:25 Нийслэлийн иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар илгээх боломжтой болжээ.
|
Нийслэлийн иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар илгээх боломжтой болжээ. »»
|
|
“Түүхээс ирээдүй рүү” олон улсын энхийн хэлэлцүүлэг болов 15:00 Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ой ба Халхголын дайны 86 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Түүхээс
|
Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ой ба Халхголын дайны 86 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Түүхээс »»
|
|
Алтны үнэ дахин 4 мянгаас давжээ 12:13 ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /Reuters/. Даваа гарагт 2-оос дээш хувиар өссөн алтны үнэ сүүлийн хоёр долоо
|
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /Reuters/. Даваа гарагт 2-оос дээш хувиар өссөн алтны үнэ сүүлийн хоёр долоо »»
|
|
Делид авто машин дэлбэрчээ 12:05 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар »»
|
|
Байрны гадна асаалттай орхисон автомашинаа хулгайд алджээ 11:00 Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг энэ онд 201 бүртгэгдсэн.
|
Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг энэ онд 201 бүртгэгдсэн. »»
|
|
Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцвол 25 мянгаар торгоно 10:39 Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.
|
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна. »»
|
|
Ирэх таван жилд Монгол улсын батлан хамгаалах салбар нийт 1.1 их наядын зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хийнэ 10:09 Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “ШИНЭ ИТГЭЛ- ЭРС ШИНЭТГЭЛ” нэрийн дор
|
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “ШИНЭ ИТГЭЛ- ЭРС ШИНЭТГЭЛ” нэрийн дор »»
|
|
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарыг шалгуулахаар АТГ-д ханджээ 10:06 -ын гишүүн, БОУАӨ-ийн сайд, ИЗНН-ын дарга Батын Батбаатарыг тус намын Тэргүүн дэд дарга С.Батбаатар АТГ-д
|
-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд, ИЗНН-ын дарга Батын Батбаатарыг тус намын Тэргүүн дэд дарга С.Батбаатар АТГ-д »»
|
|
Сонгон шалгаруулалтад хамрагдан дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна 10:04 Дотоодын цэргийн байгууллагын офицер, ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор бүрэн
|
Дотоодын цэргийн байгууллагын офицер, ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор бүрэн »»
|
|
Шинэ гар утасны хайрцагт өөр зүйл хийж ладцан барьцаалан зээлдүүлэх газруудыг залилж байжээ 09:54 “Шинээрээ, лацыг нь ч хөндөөгүй хайрцаг савтайгаа байгаа гар утсаа барьцаанд тавих гэсэн юм, задалж болохгүй шүү” гэж итгүүлэн бусдыг залилжээ.
|
“Шинээрээ, лацыг нь ч хөндөөгүй хайрцаг савтайгаа байгаа гар утсаа барьцаанд тавих гэсэн юм, задалж болохгүй шүү” гэж итгүүлэн бусдыг залилжээ. »»
|
|
Алба хаагчид 4137 хүний амь нас, 405.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа 09:37 Улсын хэмжээнд он гарсаар арван сарын байдлаар 4601 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
|
Улсын хэмжээнд он гарсаар арван сарын байдлаар 4601 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. »»
|
|
Австралид хавдрыг “хөлдөөж” эмчлэх шинэ технологи нэвтэрлээ 16:40 Австралийн Сидней хотын Ливерпүүл эмнэлэг MRI-гаар чиглүүлдэг криоаблаци нэртэй шинэ төхөөрөмжийг ашиглаж эхэллээ.
|
Австралийн Сидней хотын Ливерпүүл эмнэлэг MRI-гаар чиглүүлдэг криоаблаци нэртэй шинэ төхөөрөмжийг ашиглаж эхэллээ. »»
|
|
Л.Туруунаа пара жүдогийн Азийн аварга болжээ 16:04 Казахстаны Астана хотод болсон пара жүдогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай жүдочид алт, мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
|
Казахстаны Астана хотод болсон пара жүдогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай жүдочид алт, мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. »»
|
|
АТГ: Төрд учруулсан их хэмжээний хохирлыг 12 жилийн дараа нөхөн төлүүллээ 15:33 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээс талархал илэрхийлсэн
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээс талархал илэрхийлсэн »»
|
|
Леонел Галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна 15:07 БНФУ-ын “Пома групп”-ийн Олон улсын төслүүдийг хариуцсан захирал Леонел Галлин Монгол Улсад хүрэлцэн ирж,
|
БНФУ-ын “Пома групп”-ийн Олон улсын төслүүдийг хариуцсан захирал Леонел Галлин Монгол Улсад хүрэлцэн ирж, »»
|
|
Израил улс Ливаны өмнөд бүсэд агаарын цохилт өглөө 12:56 Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын хүчтэй цохилт өгчээ.
|
Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын хүчтэй цохилт өгчээ. »»
|
|
“Фунг-Вонг” супер хар салхи Филиппинийг дайрч, хоёр хүн амиа алдав 12:50 Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд
|
Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд »»
|
|
Японы Ерөнхий сайд өөрийн болон бусад сайд нарын цалинг бууруулна гэж ээ 11:04 Япон улс саяхан анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Либерал Ардчилсан нам Ишин намтай хамтран засгийн газар
|
Япон улс саяхан анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Либерал Ардчилсан нам Ишин намтай хамтран засгийн газар »»
|
|
Японд хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ 10:57 ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Японд ойрын долоо хоногуудад дахин хүчтэй газар хөдөлж
|
ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Японд ойрын долоо хоногуудад дахин хүчтэй газар хөдөлж »»
|
|
Жүдочид мастерсын ДАШТ-д медалийн хур буулгав 10:34 Францын Парис хотод зохион байгуулж буй жүдо бөхийн ахмадын ДАШТ-д хүч сорьсон Монголын багаас эхний өдөр
|
Францын Парис хотод зохион байгуулж буй жүдо бөхийн ахмадын ДАШТ-д хүч сорьсон Монголын багаас эхний өдөр »»
|
|
“Далай” эко системүүдэд сөргөөр нөлөөлж эхэллээ 10:29 Аливаа тэнцвэр алдагдах нь аюултай. Тэгвэл далайн усны хүчиллэг байдал нь аюултай босго давж, түгшүүрийн
|
Аливаа тэнцвэр алдагдах нь аюултай. Тэгвэл далайн усны хүчиллэг байдал нь аюултай босго давж, түгшүүрийн »»
|
|
CNN, "Фулхэм"-тэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг хянан шалгана 10:21 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим
|
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим »»
|
|
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хүрэлтогоот-2025” эрдэм шинжилгээний хуралд оролцлоо 10:17 “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал нь шинэ үеийн эрдэмтэд, судлаачдын хамтын сэтгэлгээ, бүтээлч эрмэлзэл,
|
“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал нь шинэ үеийн эрдэмтэд, судлаачдын хамтын сэтгэлгээ, бүтээлч эрмэлзэл, »»
|
|
Хүн дайрч амь насыг хохироогоод хэргийн газраас зугтаасан ноцтой осол гарчээ 10:12 Цагдаагийн байгууллагад ХУД-ийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04.00 цагийн орчимд “Замын ажил
|
Цагдаагийн байгууллагад ХУД-ийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04.00 цагийн орчимд “Замын ажил »»
|
|
Засгийн газрын байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах ажлын хэсэг байгуулагдлаа 10:09 Засгийн газрын харьяа болон нутгийн захиргааны байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгжид чиг үүргийн
|
Засгийн газрын харьяа болон нутгийн захиргааны байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгжид чиг үүргийн »»
|
|
А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна 10:07 "Нийслэлийн хэмжээнд жил бүр нүүрсний хяналттай холбоотой зөрчил ихээр гардаг. Өнгөрсөн онд 100 мянган тонн
|
"Нийслэлийн хэмжээнд жил бүр нүүрсний хяналттай холбоотой зөрчил ихээр гардаг. Өнгөрсөн онд 100 мянган тонн »»
|
|
Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын нэгдсэн хуралдаан боллоо 10:06 Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын нэгдсэн хуралдааныг Дархан-Уул аймгийн Дархан хотод
|
Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын нэгдсэн хуралдааныг Дархан-Уул аймгийн Дархан хотод »»
|
|
"Цайны зам" брэнд авто аяллыг нээлээ 10:04 Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдааны
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдааны »»
|
|
Б.Энхбаярын мэдэгдлийг Соёлын сайд асан Ч.Номин баримтаар няцаав 09:58 ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдөр “Ч.Номин сайд тогтоол гаргаж "Тамгагүй төр" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг
|
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдөр “Ч.Номин сайд тогтоол гаргаж "Тамгагүй төр" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг »»
|
|
“Coldrif”, “RespiFresh-TR”, “Relife” гэсэн гурван төрлийн сиропыг хортой хэмээв 09:49 Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-ын хууль бус эм, эмнэлгийн хэрэгсэл, олон нийтийн эрүүл
|
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-ын хууль бус эм, эмнэлгийн хэрэгсэл, олон нийтийн эрүүл »»
|
|
Ахлагч бүрэлдэхүүний спортын тэмцээнээс алтан медаль хүртлээ 09:45 Ахлагчийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний
|
Ахлагчийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний »»
|
|
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 17:48 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах зар 17:10 Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь
|
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь »»
|
|
Ханхүү Харригийн эхнэр Меган Маркл Холливудад эргэн ирэв 15:53 Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меган Маркл жүжигчний уран бүтээлээ дуусгавар болгосон хэмээн мэдэгдснээс хойш
|
Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меган Маркл жүжигчний уран бүтээлээ дуусгавар болгосон хэмээн мэдэгдснээс хойш »»
|
|
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо НҮБ цуцалжээ 15:38 ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг
|
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг »»
|
|
Хөл бөмбөгийн домог К.Роналду тун удахгүй зодог тайлах нь 12:56 Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль наср” клубийн тамирчин Криштиану Роналду мэргэжлийн карьераа
|
Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль наср” клубийн тамирчин Криштиану Роналду мэргэжлийн карьераа »»
|
|
Дорнод аймгийн засаг дарга малчид, иргэдийг шатахуунаар тасралтгүй хангах чиглэл өглөө 12:34 Өнөөдрөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай нөхцөл байдал үүсэж буйтай холбогдуулан аймгийн
|
Өнөөдрөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай нөхцөл байдал үүсэж буйтай холбогдуулан аймгийн »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулдаг эсрэг биетийг илрүүлжээ 10:27 БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал
|
БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал »»
|
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, академич, төрийн шагналт Бямбын Ринчений 120 жилийн ой тохиож байна 09:44 “Монгол бахархал” бүтээлч сарын аяны эхний долоо хоногийг Монгол хэл, бичиг, соёлын үнэ цэнийг олон нийтэд таниулах,
|
“Монгол бахархал” бүтээлч сарын аяны эхний долоо хоногийг Монгол хэл, бичиг, соёлын үнэ цэнийг олон нийтэд таниулах, »»
|
|
Ж.Чинбүрэн сайд зангиагүй уулзалт хийлээ 09:41 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, УИХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙВ
|
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, УИХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙВ »»
|
|
Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гэрэлтуяа яагаад Европод ганцаараа явж байгаа тухай тайлбарыг хүргэе 09:37 Манай тамирчин Б.Гэрэлтуяа Өвлийн Олимпын Наадмын эрх авах хамгийн өндөр магадлалтай, өндөр амжилт үзүүлж
|
Манай тамирчин Б.Гэрэлтуяа Өвлийн Олимпын Наадмын эрх авах хамгийн өндөр магадлалтай, өндөр амжилт үзүүлж »»
|
|
Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохир усны шугам хоолойг цэвэрлэнэ 09:26 Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж,
|
Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж, »»
|
|
Монголын тамирчид Азийн залуучуудын паралимпын наадамд оролцоно 16:27 Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ.
|
Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ. »»
|
|
320 Мянган тонн нүүрс арилжлаа 16:04 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс,
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, »»
|
|
ЦЕГ: Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ 14:29 Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан
|
Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан »»
|
|
Угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд арванхоёрдугаар сарын 15-наас түлш худалдахгүй 14:27 Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн
|
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн »»
|
|
IEM Chengdu 2025: “The MongolZ” шигшээ шатанд шалгарлаа 13:09 Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
|
Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. »»
|
|
|
Делид авто машин дэлбэрчээ 12:05 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар »»
|
|
Трамп Украйны мөргөлдөөнийг “дэлхийн гуравдугаар дайн” болохоос сэргийлсэн гэжээ 11:43 АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украйны мөргөлдөөн хэрэв өөрийг нь Ерөнхийлөгч байгаагүй бол дэлхин
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украйны мөргөлдөөн хэрэв өөрийг нь Ерөнхийлөгч байгаагүй бол дэлхин »»
|
|
Израил улс Ливаны өмнөд бүсэд агаарын цохилт өглөө 12:56 Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын хүчтэй цохилт өгчээ.
|
Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын хүчтэй цохилт өгчээ. »»
|
|
Зеленский баруунаас санхүүгийн дэмжлэг авахын тулд “жүжгийн эффект” ашиглаж байна гэв 12:54 ОХУ-ын Гадаад хэргийн яамны Киевийн дайны гэмт хэрэг хариуцсан онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник Украины
|
ОХУ-ын Гадаад хэргийн яамны Киевийн дайны гэмт хэрэг хариуцсан онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник Украины »»
|
|
“Фунг-Вонг” супер хар салхи Филиппинийг дайрч, хоёр хүн амиа алдав 12:50 Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд
|
Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд »»
|
|
Японы Ерөнхий сайд өөрийн болон бусад сайд нарын цалинг бууруулна гэж ээ 11:04 Япон улс саяхан анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Либерал Ардчилсан нам Ишин намтай хамтран засгийн газар
|
Япон улс саяхан анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Либерал Ардчилсан нам Ишин намтай хамтран засгийн газар »»
|
|
Японд хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ 10:57 ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Японд ойрын долоо хоногуудад дахин хүчтэй газар хөдөлж
|
ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Японд ойрын долоо хоногуудад дахин хүчтэй газар хөдөлж »»
|
|
Трамп Украины мөргөлдөөнийг зогсоох асуудалд ахиц гарч байгаа гэв 16:46 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ. »»
|
|
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо НҮБ цуцалжээ 15:38 ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг
|
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
Медведев: АНУ-ын үйлдэл Оросыг цөмийн туршилтын бэлтгэлийн талаар бодоход хүргэлээ 10:24 ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн
|
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Зеленский: “Европын 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө” бол цуурхал төдий зүйл 09:55 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн »»
|
|
Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна 12:47 Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй
|
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзав 10:02 Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч
|
Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|