 |
|
 |
|
Н.Алтанхуягийн мэдэгдэл буюу “ЭЗЭН-100″-гийн “ХОЁРДУГААР АНГИ” |
|
|
 |
|
 |
Н.Алтанхуягийн мэдэгдэл буюу “ЭЗЭН-100″-гийн “ХОЁРДУГААР АНГИ”
2014-10-02Н.Алтанхуягийг ерөөсөө л Ерөнхий сайд хийж чадахгүй байна гэх. Тэгэхдээ л тэр одоогоор АН-ын түүхэнд хамгийн олон жил засагласан Ерөнхий сайд, бас намын дарга болж буй нь баримт. Засгийг тэргүүлэх чадвартай хүн гэж цаанаасаа бэлэн төрж, дэлгүүрийн манекенд өлгөөтэй байдаггүй, бэлтгэгддэг.
Н.Алтанхуяг улс төрд явсан цаг хугацаа, хашиж ирсэн албан тушаалын зэрэглэлээрээ гүйцэтгэх засаглалын тэргүүнд бэлтгэгдсэн байхаар л хүн. Харин одоо хашиж буй албан тушаалдаадүйхтөрийн бодлого, хувьхүний зангараг, фракцуудаа зангидах улс төрийн лидерийн чадвар түүнээс гарахгүй байгаа нь бас л бодитой шүүмжлэл.  Сайдын албыг фракцууддаа бялуу болгон анх хэрчиж өгсөн Ерөнхий сайд өнөөдөр өөрөө эргээд фракцууддаа хэрчүүлж сууна. Энэ нь Н.Алтанхуяг гэж Ерөнхий сайдыг Алтанхуяг гэж хувь хүнийхээ толгойгоор ажиллах бололцоог фракцууд нь олгохгүй байгааг илтгэнэ. Засгийн ажил, Ерөнхий сайдынхаа замд нүх ухаж, дэгээ тавьж яваа нь сөрөг хүчин биш, АН-ынхан өөрсдөө шүү дээ. Хов, хулгай хоёр дотроосоо л гардаг гэдэг энэ буюу. Н.Алтанхуяг ч намын дарга-улстөрч учраас л дотроо тэсэрч тэвчээд явдаг болов уу, хувь хүнийхээ талаас Э.Бат-Үүлийн хэлснээр бархирмаар санагдах үе түүнд олон л гардаг байх. Магадгүй, өөрөө уул хаданд их гардаг, тэгж явахдаа бархирдаг ч биз.
Н.Алтанхуяг хэдийгээр сайдын квот, төрийн албаар ам үддэг ч бусдын эвийг олох, ойлголцох, зохицох чадвар сайтай. Илүү энэ чанараа илтгэх, мэдрүүлэх гэсэн үү, эсвэл түүгээр явсан гайг үүгээр еөр дээрээ дуудлаа ч гэмээр юмуу нэгэн мэдэгдлийг өнгөрсөн сард хийв. Тэр нь Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилж, УИХ-д өргөн барих тухай юм.
Арван дөрвөн оны төсвийн тодотгол, арван таван оны төсөв зэрэг цагт шахуулсан бартаан дундуур яаж туучиж энэ мэдэгдлийнхээ цаана гарах "замын зураг"-аа хэрхэн зурсныг Ерөнхий сайд л мэдэх байх. Гэвч өөрөө үлдэх, цаг хожих гэж ийм мэдэгдэл яаран хийснээрээ, хэрэгжүүлбэл одоо биш юмаа гэхэд хэсэг хугацааны дараа Засгийн газрынхаа хувь заяатай ч тэнцэх хавханд Ерөнхий сайд өөрөө яваад орчихлоо. Улс төрийн тийм орчин байгааг дараахь хэдэн логик гаргалгаанаас харж болно.
Нэгдүгээрт, 2015 оны төсвийн төслийг шинэ бүтэц бүрэлдэхүүндээ тохируулж хийж өргөн барих учиртай. Байх, байхгүй нь мэдэгдэхгүй сайдад ард түмний татвараар төсөв багцалж болохгүй. Гэтэл ирэх оны төсвийг аравдугаар сарын 1-н гэхэд УИХ-д өргөн барьдаг хуультай учраас энэ нь өнгөрсөн.
Хоёрдугаарт, 2015 оны төсвийг ирэх арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлах хуультай. Энэ хугацаанд амжаагүй бол төсвөө баталж чадаагүй УИХ тарах хуультай. Тарахгүйн тулд УИХ засгийн шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг арван таван оны төсвөөсөө өмнө юмуу, зэрэгцүүлж хэлэлцэж таарна. Энэ тохиолдолд Ерөнхий сайд шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ ирэх сарын 15-наас өмнө эхлээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, дараа нь УИХ-аар батлуулах хэрэгтэй болно. Амжихгүй гэвэл, УИХ 15 оны төсвийг Засгийн газрын одоогийн бүтцээр нь батална. Үүнийхээ дараа Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж баталвал 15 оны төсвөө дахин тодотгох шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, парламент намрын чуулганы хугацаанд 15 оны төсвийг хоёр удаа хэлэлцэж нэг ажлыг хоёр удаа хийнэ гэсэн үг.
Цаг хугцаааны эдгээр шахалтыг эс тооцдог юмаа гэхэд үүнээс ч хүнд улс төрийн тулгалт Ерөнхий сайд ба АН-д ирнэ.
МАХН Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба "Засагт хамтарсан намуудын квотыг хөндөхгүйг Ерөнхий сайдтай тохирсон. АН-ынхаас бусад сайд нар бүтцийн өөрчлөлтөд өртөхгүй" гэж ярилцлага өгчээ. Энэ тохиролцоогоор бол Ч.Улаан, Н.Удвал, Д.Тэрбишдагва нар сайдаараа үлдэх нь. Тэгэхдээ ганц үнэн гэвэл МАХН-ын хувьд намтай нь гэхээсээ Солонгост байгаа нэг хүнтэй л тохирно. Түүнтэй тохирч эс чадвал, АН-ынхан амласнаасаа буцвал "Шударга ёс"-эвслээ задлах хэмжээнд тийчлэх улс төрийн туршлага, соёл, эрх ашиг ч МАХН-ын удирдлагад бий. Хэрвээ эвслээ задалбал "Шударга ёс" эсвэл УИХ-д бүлэггүй, АН засагтаа хамтрагчгүй болно. Энэ тохиолдолд АН-ынхан МАН-тай хамтарч засгаа байгуулах, тэд эвсэхгүй гэвэл УИХ тарах ч эрсдэлтэй. АН-ынхан бол 2004 оны сонгуулийн дараа эвслийн задралд өртөж бүлэггүй болохын, хүний хашаанд хашуулахын зовлонг намаараа үзсэн л хүмүүс. Тийм учир Монголын улс төрд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй "хатуу самар" харийн орноос дасгалжуулж буй МАХН-ын хүчийг дутуу үнэлэхгүй байх. Үнэлбэл илүү хохирол амсах нь АН учраас үйл явдал бараг л Г.Шийдэгдамбын хэлснээр өрнөх болов уу.
МҮАН М.Энхсайханы намаас засагт ганцхан сайд бий. Тэр нь Эрчим хүчний сайд М.Сономпил. Байгаа ганцыг нь хөөчихвөл засгийн хамтрагч гэж нэр зүүх, "Шударга ёс" эвсэлд байх шаардлага МҮАН-д байхгүй. Тэд эвслээ задлахад ганц сайдыг нь огцруулснаас илүүтэй хөдөлгөөн улс төрд гарна. Иймд АН-ынхан арай ч "бөөсөнд хутга" гаргахгүй биз.
ИЗНН
Дэлхий нийтээрээ ногоон үзлийн дор нэгдэж байхад байгаль орчны салбарыг тусгайлсан яамгүйгээр төрийн бодлогын төвд авч явах боломжгүй. Энэ салбарыг бусдын хавсарга болгосон ч Монгол Улс ногоон үзлийн төлөөх их урсгалыг сөрсөн болох учир Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын гарын үсэг ИЗНН-ын даргынх хэвээр үлдэх байх. Парламентад бүлэггүй, хоёрхон суудалтай учраас ИЗНН-ыг засгаас гаргаж, сайдын суудлаа АН өөртөө авч болох. Тэглээ гэхэд энэ нь бүтцийн биш, бүрэлдэхүүний өөрчлөлт болох бөгөөд сөрөг хүчнийхээ 26 кнопыг ИЗНН-ын хоёроор нэмсэн л хэрэг болно.
Яамдыг нэгтгэж байж л Засгийн газрын бүтцийг өөрчилнө. Цомхотголд орох АН-ын сайд нарын бонуст бодвол 16 оны сонгуульд нэр дэвших эрх бэлэглэх л байх. Гэтэл үйл явдал Ерөнхий сййдын санаснаар, зорилготой нь илт, зохион байгуулалттай тарааж байгаа хэвлэлийн мэдээлэл шиг өрнөх эсэх нь эргэлзээтэй. Нөгөө, баавгайтай таараа ч уу, үгүй ч үү, таарлаа гэхэд буу байгаа ч уу, үгүй ч үү, буудлаа гэхэд оноо ч уу, үгүй ч үү гэдэг шиг 16 оны сонгуульд АН-ыг Н.Алтанхуяг авч орох, орлоо гэхэд нэр дэвших эрхээ авах, авлаа гэхэд сонгуульд ялах үгүй нь үл мэдэгдэх маргаашийн өөхний төлөө өнөөдрийн уушгиа барьцаалах сайн дурын сайд хэр олон байх юм бол доо.
Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэх
Энэ хоёр яамыг нэгтгэснээр улсын төсөв, бондын мөнгө хоёр нэг богцонд орох сайн талтай. Харин сайд нь хэн бэ. Ч.Улааныг явуулна гэхээр МАХН-тай ойлголцох хэрэг гарна. Нэгдсэн төсвийн орлого 700 орчим тэрбумаар тасарч, 15 оноос бондын мөнгө телж эхлэх хүнд үеүдэд Сангийн яамыг МАХН-д үлдээх нь АН-ыг хариуцлагаас зугтахад бага боловч нэмэртэй л байх. Гэтэл засгийн эрхийг барьж, ачааны хүндийг үүрч байгаа мөртлөө "сангийн авдарын түлхүүр"-ээ бараг сөрөг хүчиндээ бариулах нь АН-д харамсалтай юм.
Н.Батбаярын тухайд түүнийг сайдын эрх мэдэлгүй болгох нь зарим хүнд сайн мэдээ байх. Гэтэл АН-ын дотоод эв нэгдэл, Засгийн газрын цаашдын тогвортой байдалд маш халгаатай. Санасан сайдын суудлыг нь өгсөнгүй гэж гишүүдийн картыг сугалж байсан энэ эрхэм сайдаас хусвал шууд сэлмээ сугална. Угаасаа эсрэг талд гарчихсан З.Энхболд, Х.Баттулга, Р.Амаржаргал, Ж.Батзандан, М.Зоригт, Р.Бурмаа нарын шинээр эмхлэн байгуулж буй "Элсний-13"-ын тоог гүйцээх гээгүй л юм бол гал тахидаг Н.Батбаяраар оролдох нь Н.Алтанхуяг өөрөө галаар наадсантай л адилхан. Хөршүүдийн айлчлал, ядаж заримыг нь Монголоор дайруулна гэж горьдож байгаа "Талын зам" төсел, арваннэгдүгээр сард ирнэ гэх Америкийн Ерөнхийлөгч Обамагийн айлчлал зэрэгт Эдийн засгийн хөгжлийн яам, сайдынх нь үүрэг оролцоо ямар байсныг жинэлж үзвэл энэ засгаас эхэлж огцрох сайд нь Н.Батбаяр биш ч байж магадгүй юм. Сайдаас нь огцрууллаа гэхэд Н.Батбаяр бол Х.Баттулга, Р.Амаржаргал нар шиг хэвлэлд хааяа ярилцлага өгч, хурлаа таслаад чимээгүйхэн явахгүй. Бараг л сөрөг хүчнээ ажилгүй болготол, орлотолтэмцэхчадвартай тулдаа л "Фортуна" гэх бие даасан орон зай, үзэгдлийг АН-д бий болгосон хүн дээ, тэр.
Зам тээврийг Барилга, хот байгуулалтын яамтай нэгтгэх
Яамдыг нь нэгтгэж болох ч, сайд нь хэн байх вэ гэдэг л Ерөнхий сайдын толгойн өвчин. Сайд болох гэсэн нэгний захиалга уу, Ерөнхий сайдын санаа юу мэдэхгүй, А.Гансүхийг огцруулна гэх мэдээ мэр сэр харагдах юм. Тэрэндээ тулбал улс төрд хор сайн найруулж сураагүй ч, хуулиар ярьдаг мэргэжил А.Гансүхэд байгаа учраас тэрээр номхон тэмээ шиг тийм амархан сөгдөөд өгөхгүй л байх. Өнгөрсөн хаврын чуулган завварлахын өмнө төмөр замын бодлогыг Ерөнхий сайд ч, Эдийн засгийн хөгжлийн сайд ч өргөн бариад л, эргүүлж татаад байсны, бас Зам, тээврийн сайд яагаад гарын үсэг зурахгүй гэсний учрын зах зухаас хэвлэлд гаргахад л зарим хүний улс төрийн намтарт сэв суулгах хэмжээний мэдээлэл түүнээс гарч магадгүй юм. Учир нь тэрээр энэ хоёр яамыг нэг байхад ч, салсан байхад ч дэд сайд, сайдаар ажиллаж төмөр замын салбарыг хөршүүдийн айлчлалын гол хөзөр төдийгүй, Монгол Улсын хөгжлийн гол зүтгүүр болгоход "гурил зуурсан" гол хүмүүсийн нэг. Монгол Улс төмөр замын бодлого, цариг, хөршүүдтэй хийсэн тохиролцоо зэрэгт алдсан оносны алин бүрт А.Гансүхийн нэр бараг л авторын хэмжээнд яригдана. Тэгтлээ төмөр замтай зууралдсан хүнд янз янзын "хөзөр" бий л байх. Хэзээ, хаана ил гаргахыг хуульчийн мэргэжил нь эзэндээ хэлдэг байх.
Негеө талаар А.Гансүх бол Х.Баттулгыг сайд байхад, бас хаврын чуулганы үеэр төмөр замын асуудлаар танхимаасаа зөрж гарын үсэг зураагүйг нь бодвол "Женко"-г сайдаа өгсний дараа ч үеэрхэлдээ, бас зарчимдаа үнэнч явсан юм болов уу гэж харагддаг. Уг нь МоАХ-ноос Засгийн газарт хоёр сайд бий. Гэтэл фракцын тэргүүн Х.Баттулга ярилцлагадаа "МоАХ-тойгоо зөвлөөгүй учраас бид Түвдэндоржийг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдсэн. Тэгэхээр МоАХ-нд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд засагт төлөөлөх ганц сайд нь А.Гансүх юм болов уу. Ардчилагчдын анхдагчдын нэгдэл бүхий МоАХ-гүйгээр АН-ыг төсөөлөх аргагүй. Үүнтэй адил МоАХ фракцын төлөөлөлгүй Засгийн газрыг АН-ынх гэхэд бас л хэцүү. Партизанууд сөрөг хүчин байхдаа л илүү ардчилагч болж харагддаг юм билээ.
Уул уурхайг Эрчим хүчний яамтай нэгтгэх
Энэ нь хамгийн боломжтой бөгөөд өмнө нь нэг яам байсан хувилбар. МҮАН-ын ганц сайдыг хөдөлгөх боломжгүйг дээр өгүүлсэн. АН өөрийнх гээд Д.Ганхуягаа огцруулж болох. Гэвч өөрсдөөс нь нэгэн цагт нүүр бууруулсан, засагт ганц, парламентад дөрөвхөн суудалтай намд эдийн засгийнхаа "саалийн үнээ" байх ганц салбараа "алчуур" болгон бэлэглэчихээд АН-ыг улсдаа засаглаж байна гэхэд бэрхтэй л юм.
Үүнээс гадна Эрүүл мэндийг Нийгмийн хамгаалалтай, Соёл, спорт, аялал жуулч-лалыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай нэгтгэж Н.Удвал, Ц.Оюунгэрэл нарыг огцруулах хувилбар байгаа бололтой юм. Болдогсон бол эрүүл мэндийн салбарыг бие даасан яамтай нь үлдээж ажил үүрэг нь давхардсан Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам хоёрыг л хамгийн түрүүнд нэгтгэмээр юм. Гэтэл тийм чимээ байхгүйг бодвол сайд нар нь хэвлэл ба Ерөнхий сайдтайгаа тулж ажиллаад байна уу, эсвэл эмэгтэй сайд нарыг хэл ам багатай гэж Засгийн газрын шинэ бүтцийг санаачлагчид үзсэн үү, мэдэхгүй. Тэдний санаснаар болж Н.Удвал, Ц.Оюунгэрэл нар унахдаа тулбал чимээгүй явахгүй бололтой. Н.Удвал "надаар оролдвол АН, МАХН-д барих аятайхан бэлэг бий шүү" гэж ярилцлага өгчээ. Ерөнхийлөгчид нэр дэвшин улс даяар танигдаж, Н.Энхбаярыг сул иргэн явахад бараг ганцаараа шахуу МАХН-ыг байгуулж өгч, ялтан байхад нь "Сайд нарын" тодотголтой эмнэлэгийг шоронгийн статустай болгон даргадаа үнэнчээ харуулж явсан дайчин энэ эмэгтэй улс төрийн карьераа цомхотголоор төгсгөхгүй гэдгээ өөрөө хэлсэн нь дээрх үгээс нь уншигдана. Ц.Оюунгэрэл сайд ч "манай яамЫг татан буулгана гэдэг бол соёлын өвийн хулгайчдын л санаа" гэжээ. Үзэг, цаас үргэлж нийлүүлдэг Ц.Оюунгэрэл сайд энэ тухайгаа хожмоо ном болгоод гаргаад ирэхэд яамыг нь татан буулгасан хүмүүс соёлын өвийн хулгайч биш юмаа гэхэд тэдний хамсаатнаар түүхэнд "мөнхрөх" нь л дээ. Н.Удвалыг МАХН, Ц.Оюунгэрэлийг Ерөнхийлөгч хамгаалж мэдэх л юм. Тэрийг мэдэх Ерөнхий сайд тэдэнтэй тэрсэлдэхгүйгээ тооцсон л байх.
Ер нь хэвлэлийн мэдээллийг харвал УИХ нь эмэгтэйчүүдийн бүлэгтэй гэж сүржигнэх хэрнээ эмэгтэй сайд \Удвал, Оюунгэрэл\ нараа бүтцийн өөрчлөлтөөр огцруулах бололтой юм. Ерөнхийлөгч "дан дээл"-ийн тухай улиг болтол ярьж байхад энэ засаг ийм дээлтэй хоёрхон \Гансүх, Удвал\ сайдаа огцруулж зуун хувь "давхар дээл"-тэйгээр ухаалаг төрийн бодлогыг сөрөх гээд байгаа ч юм шиг. "Давхар дээл"-тэй сайд нараасаа цөөлнө гэхээр хэдийг огцруулна тэр хэмжээгээр сөрөг хүчнийхээ кнопны тоог нэмэх гээд байдаг. Ийм л "хайчин гал"-ын дунд Ерөнхий сайд толгойгоо гашилгаж сууна.
Энэ бүгдээс харвал бүтцийн өөрчлөлт гэдэг нь цаг хугацаа, улс төрийн нөхцөл байдал талаасаа бүтэх, биелэх магадлал тун багатай, бүтлээ ч үр дүн багатай, ердөө л цаг хожих гэсэн "ЭЗЭН-ЮО"-гийн л "хоёрдугаар анги" бололтой. Би Ванга биш л дээ, эцэст нь Ерөнхий сайд бантсандаа бүтцийн өөрчлөлтөө УИХ-Д оруулж, эрх баригчид кнопны олонхиор цаг тулсан үед засагт бүтцийн өөрчлөлт хийх шаадрлагагүй хэмээн түүний саналыг унагаснаар энэ шоу төгсч магадгүй л юм. Яг л Ерөнхийлөгчийн "давхар дээл"-ийг унагасан шиг.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нэгэнтээ зөвлөхүүд юу зөвлөдөг юм бэ, "ЭЗЭН-100" бол Засгййн газрыг хорлоё гэсэн хүний санаа байна гэж мэдэгдсэн. Гэхдээ л Засгийн газар Х.Баттулгын хэлснээр зуу хоногт улсын битгий хэл, компанийн эдийн засаг босдоггүйг мэдсээр байж энэ хөтөлбөрөөрөө шоудаж хавар, зуныг өнгөрөөсөн. Тэгвэл одоо нэгэнт хүлээлт үүсгэсэн, хүмүүсийг түр тайвшруулах, улстөрчдийн хор найруулахыг саармагжуулах зорилготой "бүтцийн өөрчлөлт" гэгч нь Ерөнхий сайдын санаа юу, зөвлөхүүдийнх нь зөвөлгөө юу, мэдэхгүй. "Хаан хүн зөвлөхийн сайнд засаглаюу, хатан хүн эрийн сайнд жаргаюу" гэх мэргэдийн үгийг ном бичдэг Ерөнхий сайд номоос уншаа л байлгүй.
Ер нь Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх үгүй, эсвэл танхимаар нь унагах үгүй нь Ерөнхйилөгч Ц.Элбэгдоржийн тоглолтоос их хамаарна. Учир нь хоёр дахь удаагаа сонгогдсон үе үеийн Ерөнхийлөгч нар эргэж нам руугаа орохын тулд намтайгаа зөрчилддөг. Энэ бол Н.Багабанди, Н.Энхбаяр нарын явж ирсэн зам. Н.Багабандийг Ерөнхийлөгчөөс буугаад ирэхэд Н.Энхбаяр нь буцааж нам руу нь оруулаагүй. Н.Энхбаярыг эргэж нам руу нь оруулахгүй гэсэн С.Бэяр нарын тоглолт эцэстээ Ман-ыг хоёр хуваасан. Одоо энэ түүхийг давтах, эсвэл яаж тойрох талаархи өрнөл Ерөнхийлөгч ба АН-ын дунд далдуур эхэлсэн байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн тэргүүн эгнээнд 30 гаруй жил явсан, ийм хөдөлгөөнтэй одоогийн Ерөнхийлөгч ид 54-хөн насандаа Ерөнхийлөгчөөс буугаад Н.Багабанди шиг титэм үг тэрлэн чимээгүй явахгүй л болов уу. Хэрвээ одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын аль аль нь насны хувьд 30, 40 гарч яваа бол нэг удаагийн огцролтыг тоохгүй. Тэд намынхаа гурван Засгийн газрыг огцруулж, нэг нь Ерөнхий сайдаас хоёр, нөгөө нь сайдаас гурван ч удаа огцорч цочроо нь аль эрт арйлсан хүмүүс. Харин одоо бол улстөрчийн карьер, улс төрийн амьдралынхаа төгсгө-лийг яаж хийх, ямраар төлөвлөх биологийн насны шахалт тэдний өмнө иржээ. Тийм учраас Ерөнхийлөгч ба АН, Ц.Элбэгдорж ба Н.Алтанхуяг гэх хоёр хүний тохиролцоо, ойлголцлоос Ерөнхий сайдын мэдэгдлийн үнэ цэн, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хувь заяа их хамаарна даа. Харин тэдний аль аль нь засагт эерэг нэр хүнд, олон түмэнд наалдацтай эдий засгийн өсөлт илүү чухлыг битгий л мартаасай. Арван таван он бол ажил хийх сонгуулийн сүүлчийн жил төдийгүй, зургаан оны сонгууль хүлээж хөрөнгө оруулагчид харзнаж магадгүй учраас эдийн засаг илүү хүндэрч болзошгүйг эрхий хуруугаа үнэлдэг 76 ч тооцоосой билээ.
Г.ОТГОНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
|
| Н.Алтанхуягийн мэдэгдэл буюу “ЭЗЭН-100″-гийн “ХОЁРДУГААР АНГИ” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин АЛТАНХУЯГИЙН ЮУГ ХАРДАГ БАЙНА АА ХУРДАН ОГЦРУУЛ
2014-10-02 | 12:10:51 | 202.179.11.94 | |
|
|
|
|
|

Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|