 |
|
 |
|
1000 ТӨГРӨГНИЙ ИД ШИД БУЮУ ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ |
|
|
 |
|
 |
1000 ТӨГРӨГНИЙ ИД ШИД БУЮУ ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ
2014-10-201000 төгрөгөөр та юу хийж чадах вэ? Хүүхдэдээ ганц зайрмаг авч өгч, эсвэл хамгийн хямдхан хоолтой газар  ширхэг хуушуур, аяга цай авч ууж болох юм. Гэвч үүнд хүүхдийн тань сэтгэл ханахгүй, та ч цадахгүй. Харин 1000 төгрөгийг илүү утга учиртай зүйлд зарцуулбал ямар вэ?

Бидний амьдран буй цаг үеийн хамгийн онцгой үзэгдлийн нэг бол сошиал ертөнцийн эрчээ аван хурдалж буй хөгжил гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Сайн, муу аль аль талууд байгаа ч саараасаа сайн нь илүү гэдэгтэй би хувьдаа хоёр гараа өргөн санал нийлнэ. Учир нь, нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг зүгээр хараад, эсвэл шүүмжлээд суухын оронд өөрсдөө гар бие оролцоод хийе, өөрчилье, хүн хүндээ туслая, өвчин зовлонтой, орон гэргүй, хайр халамж дутагдсан нэгэндээ итгэлийн дэм, авралын гараа сунгая гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй залуусын бүхэл бүтэн шинэ үе, давалгаа нийгэмд үүсчихлээ. Хүний амь, амьдралыг аврахын утга учрыг хүмүүст таниулж, эргээд энэ бүхнээсээ өөр хаанаас ч олж авахгүй аз жаргал, дээд зэргийн сэтгэлийн таашаал авч болдгийг харуулсан энэ хүчирхэг давалгааг санаачлагатай цөөн хэдэн залуус л эхлүүлж, бас өрнүүлж байна гэхэд нэг их буруудахгүй болов уу.
Хамгийн ойрын жишээ. Янз бүрийн хэлбэрээр хүчирхийлэлд өртсөн, хүний наймааны хохирогч болсон, ил гарч чадахгүй дотроо шаналж яваа олон хүний сэтгэлийн хүлээсийг тайлж энэхүү тэвчишгүй зүйлийн эсрэг зуу зуун залуус хамтдаа нэгдэн "Та ганцаараа биш шүү" гэдгийг ГҮЙЖ тунхаглалаа. 8 настай балчираас 80 настай буурай хүртэл бүх нийтийн оролцоотой хүчирхийллийн эсрэг “Гинжийг тасалъя” гүйлтийн арга хэмжээнд оролцож хүн бүрийн сэтгэлийг хүлж баглаж байдаг тэр гинжийг таслан, хүчирхийллийн эсрэг нэгдмэл болохоо харууллаа.
"Ice Bucket Challenge" буюу “Мөстэй усны сорилт”-ын Монголд өрнөж байгаа аяныг ус гарзадлаа гэж зэмлэх нэгэн байгаа ч хүнд өөрийн нь мэдэж, төсөөлөхгүй тэр зовлон болоод өвдөлтийг үг, хэлээр ойлгуулах гэдэг үнэхээр хэцүү. Хүн зүгээр нэг мөнгө өгөх биш тэр бүхнийг хувин усны тусламжтайгаар бага ч болов бие сэтгэлээрээ мэдэрч, чухам юуны төлөө, яагаад тусламжийн гар сунгах ёстойгоо ойлгог л дээ. Харин усны тухайд түүнийг нүднээс далд хайр гамгүй урсгадаг хүмүүсийг илүү ухааруулах ажил өрнүүлэх хэрэгтэй болов уу.
Яг одоо сошиал ертөнцөд бас нэгэн оргилсон хүсэл тэмүүлэл, зорилгоор өрнөж байгаа аян бол"Чин сэтгэлийн итгэл найдвараа алдаагүй цагт чи хэзээ ч ганцаар алхахгүй” уриатай “One direction campaign” буюу Нэг чиглэл компанит ажил юм. Монголын нийгмийн манлайлагч залуусын нэг Б.Энхжаргалдаа туслах зорилгоор мөн л залуус голдуу нэгдээд буй. Хамгийн гол нь тэд зүгээр ч нэг хандив цуглуулах ажил хийсэнгүй, залуучууд нэгдээд юу хийж чаддагаа, цаашид юу хийж чадах вэ, түүнийгээ харуулъя, дараа нь та тусал гэж байгаа нь юм.

Энэ хорвоод эцэг эхээс эрүүл эсэн мэнд төрсөн, элэг бүтэн, эрхтэн бүрэн хэрнээ дутуу гуцуу, сэтгэл гундуу амьдарч байгаадаа эцэг эхийгээ, төр засгийг, өөр хэн нэгнийг буруутган зүхэж явдаг олон хүнийг би мэднэ. Та ч бас ийм хэн нэгнийг харж, мэдэж л байгаа. Ерөөс бид болж бүтэхгүйнхээ бурууг өөрт өгөхөөсөө өөр хэн нэгэн рүү чихчихээд явж байх нь илүү амар байдаг болохоор тэр юм болов уу?
Гэтэл эсрэгээрээ бусдаас эрүүл мэндээрээ дутуу ч хийж бүтээсэн үйлс, өмнөө тавьсан зорилго тэмүүллээрээ тэнгэрт дүүлчихсэн залуус ч байх юм. Үргэлж бусдын сайн сайхны төлөө ажил амьдралаа зориулж явдаг, танд анхаарал халамж тавьж хайрладаг хамгийн ойр дотны тань хэн нэгийг өөрийн эрхгүй санагдуулам тийм л нэг бүсгүйг та бүхэнд танилцуулъя. Түүнийг Б.Энхжаргал гэдэг.
Хүнд тэгтлээ элгэмсэж ойртохгүй мөртлөө хэн нэгнийхээ сэтгэлд үргэлж халуун дулаан мэдрэмж төрүүлж, амжилтаар нь бахархаж, “мундаг шүү” гэсэн бодол тээж явдаг, ховорхон уулзахдаа инээмсэглэл дүүрэн угтдаг “хөндлөнгийн” танил хүн гэж байдаг. Тэр бол миний хувьд тийм л нэгэн юм. Анх тэр охид, бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвд нийгмийн ажилтан, миний бие UPTOWN сэтгүүлийг эрхэлж байх үед бид анх танилцсан. Тэр үед буюу 2012 онд UPTOWN сэтгүүл ядуурлын эсрэг, эмэгтэйчүүдийн төлөө аяныг дүүрэг бүрт өрнүүлж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгээд байсан үе тул бид үйл хэрэг, зорилго, бас түүний төлөө гэсэн сэтгэл зүрхээрээ холбогдсон хэрэг. Хэнээс ч дутахгүй ажлаа мэддэг, түүндээ хамаг зүрх сэтгэлээ зориулж чаддаг, хэн хүнтэй эелдэг нийцтэй, нүдээрээ инээсэн, жаахан бор бүсгүй тэрээр нийгмийн ажилтан хүн ийм л байх ёстой байх даа гэмээр дүрийг миний сэтгэлд тод тамгалж өгсөн нэгэн. Дуртай ажлаа хийж яваа энэ цовоо цойлгон бүсгүй гэм нь хөл муутай, нэлээд доголж явна. Тухайн үедээ сэтгэлийг нь эмзэглүүлчих вий гээд төдий л асуудаггүй байсан бол хожим түүний тухай илүү мэдэж, ямар амьдралыг туулсныг нь сонсохдоо түүгээр улам бүр бахархах сэтгэл төрсөн билээ.
Б.Энхжаргал маань 1989 онд Өвөрхангай аймагт төрсөн. Төрөлхийн түнхний мултралттай гэж оношлогдож, 7 настайдаа түнх хадуулах мэс засалд оржээ. Гэвч зөрүүлж хадсан учраас хөл нь зайлшгүй урт богино болж улмаар доголж явдаг болсноор Монголын нийгмийн халамжийн хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүний тоонд орсон хэрэг.“Хэдий хүүхэд байхад асуудалтай зүйлүүд олон байсан ч гэсэн миний хөгжих боломжийг хөл минь хааж чадаагүй” гэж тэр ярьсан, түүнийгээ ч нотолсоор ирсэн нь бахархмаар.

Мэс заслын шарх нь гүйцэт эдгээгүй, хөл нь их өвддөг байснаас аав ээж нь хичээлд явуулахгүй гэхэд уйлсаар байгаад үүрүүлээд л явна. Мэдээж унаа тэрэггүй айлд хүүхдээ ингэж үүрч явах нь хэцүү. Гэхдээ энэ бүхэн түүнд том асуудал байсангүй. Хүүхэд л болсон хойно бусдаас 9 см ясаар дутуу, бэрхшээлтэй гэдгээ мартчихсан гүйж явдаг байсан ч хааяа сахилгагүй хөвгүүд шоолох, дуурайж явахад л өөрийгөө хөл муутай гэдгээ санаж эмзэглэдэг, сургуулиасаа гэр хүртэл эхэр таттал уйлаад харих тохиолдол бишгүй. 6-р ангид байхад ангийн дарга нарын уулзалтаас хүүхдийн эрх, хамгааллын тухай хөөрхөн зурагтай постеруудыг харж, хэрвээ миний эрх зөрчигдвөл хэн нэгэн намайг шоолох юм бол намайг хамгаалах хүн, газар байдаг юм байна гэдгийг ойлгосон гэдэг.
Нэг л мэдэхэд сургуулиа төгсөж мэргэжлээ сонго болоход түүнд эргэлзэх зүйл байсангүй. Нүдэндээ нулимстай, сэтгэлдээ шархтай, дүүрэн асуудал бэрхшээлтэй зориод ирсэн хүнд дулаахан мэдрэмж, итгэл найдварыг өгдөг мэргэжилтэн болохоор шийдсэн нь нийгмийн ажилтан хэмээх буянтай сайхан ажил буй за. Гэхдээ түүнийг оюутан болгоно гэдэг гэр бүлийн нь хувьд маш том зориг шаардсан шийдвэр байлаа. Аав нь өөд болсон, ээж нь ажилгүй, тэтгэвэрт хараахан ороогүй, ах нь оюутан, тодорхой орлогогүй айлд хоёр оюутан төгсгөнө гэдэг амаргүй даваа. Гэсэн ч ах дүү хоёр оюутан зуны амралт бүрээр ажил гололгүй хийж тэр дундаас мөнгө арай гайгүй олдог нь зах дээр квас зардаг ажил хийнэ. Ингэн ингэн сурч байгаа тэр боломж, цаг хугацааг тултал нь ашиглах сонголт, том хариуцлага түүнд байсан нь мэдээж. Тиймээс ч нэгдүгээр курсын оюутан байхаасаа Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоонд сайн дурын ажилтнаар ажиллаж дэлгүүрт ороод өөрөө мөнгөө өгөөд юм худалдаж авахыг мөрөөддөг хүн байдгийг мэдэж, гуравдугаар курсын оюутан байхдаа “ГҮНЖ” төвд туслах нийгмийн ажилтнаар ажиллаж, өвөөгийнхөө бэлгийн дарамтанд байдаг тавхан настай охиныг цэцэрлэгээс нь хамгаалах байр луу хөтлөөд явж байхдаа төсөөлж байснаасаа ч илүү гүн утга учрын төлөө ажиллах ёстой гэдгийг олж харжээ. Оюутан байх хугацаандаа тасралтгүй сайн дурын нийгмийн ажилтан хийж, үнэт зүйл дээр тулгуурласан онолын мэдлэг, туршлага дээр тулгуурласан практик чадвар, нийгмийн хүрээллийг олж авч өөртөө чамлахааргүй арвин ургац хураасан, чадварлаг боловсон хүчин болж төгссөн нь бахархмаар.

Өнөөдрийг хүртэл тэрээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоонд Сайн дурын ажилтан, Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төвийн Нийгмийн ажилтан, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороонд гишүүн, Зориг сангийн залуу манлайлал хөтөлбөрийн оролцогч, Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг нэгдсэн Хөөрхөн зүрхнүүдийн аяны гишүүн, Жендэрийн шударга ёсны төлөө зорьдог МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний хөтөлбөрийн ажилтан, Ардчиллыг ухаантайгаар хайрладаг ДемоКрэйзи залуусын төвд зохицуулагчаар тус тус ажиллажээ.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал гэсэн үгнүүд цаанаа ямар гүн гүнзгий утга, үзэл санаа агуулдгийг та бид бүрэн төсөөлөхгүй байгаа байх. Учир нь бид заримдаа хэрэглэж байгаа энгийн үгнийхээ утга учрыг өөрсдөө ч гүнзгий мэдрээгүй байдаг. Хүн “Сайн байна уу?” гэж мэнд мэдэхэд ам дүүрэн “Сайн сайн” гэж хариулах тэр өөрөө аз жаргал. Гэхдээ аз жаргалтай амьдралын гол үндэс болох зорилго, хүсэл мөрөөдөл, нөөц боломж, чадвар чадавхи зэрэг нь “эрүүл мэнд” гэсэн хоёрхон үгний ард даанч хүчгүйдэн сөхөрдөг ажээ.
Б.Энхжаргал маань энэ жилээс эхлэн нэг километр ч хүрэхгүй газар явахад хөл, нуруугаар нь өвдөж, удаан суухад нуруу татаж, ажлын ачаалал даахаа болив. Гүрийж ажилласны маргааш орноосоо босч чадахгүй хэмжээнд биеийн байдал нь эрс муудлаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандахад дунд чөмөг нарийсалттай, түнхний тогоо үүсээгүй, түнхний толгой хайлсан, нуруу S хэлбэрийн муруйлттай, суулт өгч байгаа, түнхний титан суулгах мэс засал хийлгэх шаардлагатай ч чиний биеийн байдал энэ мэс заслыг даахгүй, зөвхөн физик эмчилгээ л хийлгэ гэжээ. Ид хийж бүтээх нас болоод зорилгоо өмнөө тавиад ажиллаж байгаа залуу хүнд жирийн ажлын ачаалал ч дааж чадахгүй болно гэдэг нь ингээд л хийж бүтээх, зорьсон бүх зүйл талаар өнгөрч байгаа юм шиг санагдаж, сэтгэлзүйн хүнд сорилт тулгарсан нь мэдээж. Зүгээр сууж яасан ч болохгүй байсан тул гадаадад эмчилгээ хийлгэх боломжийг судалж, Тайланд болон Солонгос улсад энэ төрлийн мэс заслыг хийх боломжтойг мэджээ. Солонгос улсад үнэ төлбөр хийгээд чанарын хувьд илүү гэсэн баяртай мэдээ дуулсан ч шууд мэс засалд оръё гэхэд санхүүгийн бэрхшээл хэмээх нэгэн өндөр хана босч ирсэн хэрэг.

Юу тарина, түүнийхээ үрийг хураана гэгчээр залуу хүн гэхэд үргэлж бусдын сайн сайхны төлөө ажиллаж, бие сэтгэлээ зориулж ирсэн, басхүү хүний өмнө бардам хэлэх үг, хийсэн ажилтай, сайхан сэтгэлтэй найздаа найз нөхөд нь туслахаар сэтгэл шулуудсан юм. Тэд зорьж, бас чамгүйг хийжээ. Эрвийх дэрвийхээрээ хүн бүр найзынхаа төлөө, ажил мэргэжил нэгт нөхрийнхөө төлөө, адилхан хүсэл зорилго тэмүүлэлтэй залуу хүнийхээ хувьд дор бүрнээ хөдөлгөөнд орж ГҮНЖ төв нэрийн хуудасны үдэшлэг , бялууны сургалт, Зориг сангийн залуу манлайлал хөтөлбөр IX-ын залуус мөнгөн хандив өгсөн, найзууд нь мөстэй кола зарсан, ДемоКрэйзи залуусын төв үдэшлэг зохион байгуулсан, Монголын эмэгтэйчүүдийн сан, ГҮНЖ төв, Хөөрхөн зүрхний аян сугалаанд орох дэвтэр ном хандивлан сугалаа ажиллуулсан. НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны Т.Буяндэлгэр найзуудтайгаа хамтран мэтгэлцээний тэмцээн зохион байгуулсан, Нэг чиглэл компанит ажил буюу фэйсбүүк челленж өрнүүлсэн, менежерүүдэд зориулсан сургалтыг Зориг сангийн залуу манлайлал хөтөлбөрийн найзууд нь хамтран зохион байгуулсан, оюутнуудад зориулсан лекцийг НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны Т.Буяндэлгэр тэргүүтэй залуус хамтран зохион байгуулсан, өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн вэб блог хийх ажлыг НҮБ-ын ЗЗХ хариуцан ажилласан. Мөн “One direction campaign”-ийн дуудлагыг хүлээж авсан хүн бүр 24 цагийн дотор хандивын дансанд 10.000-аас дээш төгрөг хийж, дараагийн таван найзаа уриалан дуудах маягаар хандивын үйл ажиллагаа өрнөж байна. Энэ бүхний үр дүнд сар гаруйн хугацаанд нийт эмчилгээний зардал болох 45 сая төгрөгөөс тав орчим сая төгрөгийг бүрдүүлээд байна. Чамлалтгүй ээ.
Гэхдээ энэхүү сайн үйлсийн аяныг яаравчлахын тулд та бидний туслалцаа зайлшгүй хэрэгтэй байна. Нийт орон даяар гэсэн өргөн дэлгэр хүрээнд ярихаа больё. Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хамгийн идэвхтэй, боломжтой болон интернэт, телевиз, сонин гэх мэт мэдээллийн хэрэгслээс энэ мэдээллийг авч байгаа 100.000 хүн тус бүр 1000 төгрөг цуглуулахад 100.000.000 төгрөг болно. Энэ мөнгөөр Б.Энхжаргалын эмчилгээнээс гадна өөр нэгэн хүнд өвчтэй хүнд амь, амьдрал бэлэглэх боломж ч бүрдэнэ. 1000 төгрөгний утга учир, хүч гэдэг энэ. Дуудлагад дуудагдаагүй ч өөрийн нөхцөл боломжоор хандив өгөхийг хүссэн хүмүүс энэхүү 1000 төгрөгний аянд маань нэгдэхийг хүсч байна.

Тэгвэл Б.Энхжаргалын эмчилгээний зардалд шаардлагатай байгаа 45.000.000 төгрөгийг цуглуулахад
4500 хүн ×10.000 төгрөг ═ 45.000.000,
9000 хүн × 5000 төгрөг ═ 45.000.000,
45000 хүн 1000 төгрөг═ 45.000.000,
эсвэл нийгмийн манлайлагч есөн компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус бүр 5.000.000 төгрөг хандивлахад л биднээс тийм их зардал гараагүй хэрнээ нинжин сэтгэлийнхээ ач тусаар нэг хүний амьдралыг аз жаргалтай гэрэл гэгээтэй болгож чадахаар байна. Олны хүч, оломгүй далай гэдэг шүү дээ.
Б.Энхжаргал маань доголж явж байгаагаа л засахгүй бол нуруугаа хичнээн эмчлүүлээд нэмэргүй юм. Олон жил доголж явсан болохоор нурууны муруйлт үүсч, бусад эд эрхтэндээ нөлөөлжээ. Харин өөрт шаардлагатай эмчилгээг хийлгэснээр хэвийн явж чаддаг болохын хажуугаар эрүүл мэндэд үүсээд байгаа бусад суурь өвчнүүд нь арилах юм. Тэрээр Монгол улсад түнхний мултралтай хүмүүсийн тоо хэмжээ, статистик их байдгийг судалж үзээд цаашид Нэг чиглэл компанит ажлын чиг үүрэг, зорилгыг ийм өвчтэй олон хүнд туслах зорилгод чиглүүлэн ажиллах том зорилгыг өмнөө тавиад байгаа. Үүний тулд энгүй их хүслээр жигүүрлэж, энэ амьдралд өвчин зовлон, золгүй амьдралаасаа болж сэтгэл гундуу яваа зуу зуун хүнийг өмгөөлөн энэрэх, тэдний төлөө дуугарах залуу үеийн төлөөлөл болсон Б.Энхжаргал маань өөрөө эрүүл энх, эсэн мэнд байх учиртай. Та бидний итгэл, сэтгэлийн хүчээр хөл дээрээ бат зогсож чадсан эрүүл залуу монгол хүн тэрээр өөр олон хүнд аз жаргалыг өгөх нэгэн түүчээ болох юм. Тиймээс та бүхнийг түүнийг дэмжигчдийн зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхтэй оролцох болон “One direction campaign”-ийн дуудлагад найз нөхдөө сайн дураар уриалах болон бусад хэлбэрээр хандив өгөх, тусалж дэмжих, хамтран ажиллахыг уриалж байна.

Нэг лаанаас хичнээн олон лаа асаасан ч тэр улам vзэсгэлэнтэй, улам хурцаар асдаг. Тийм ээ, бүгдээрээ лаа болцгооё. Бүгдээрээ хамтдаа Монголын ирээдүйн нийгмийн шилдэг манлайлагч, ихийг хийж бүтээх хүсэл зорилгоор итгэл дүүрэн гийж яваа нэгэн залуу хүнийг хамтдаа асаая. Тэр гэрэл улам тод асч, өөрөөсөө цацрах гэрэл болоод илчээрээ дахиад зуу зуу, мянган мянган лааг асаана. Харин та бид үүний түүчээ, бас гэрч юм.
Ц.Бадмаараг
Тиймээ, би ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал гэсэн үгнүүд өөрийн жинхэнэ утгаа илэрхийлсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд амьдрахыг хүсдэг ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТЭМЦЭГЧ!
Б.Энхжаргал
Фэйсбүүк хаяг ( Eegii Eenjaa )
Хандивын данс: Хаан банк - 5027676028, Б.Энхжаргал

|
| 1000 ТӨГРӨГНИЙ ИД ШИД БУЮУ ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|