 |
|
 |
|
Н.Энхбаярын “Ардчилангуйлал” |
|
|
 |
|
 |
Н.Энхбаярын “Ардчилангуйлал”
2014-10-21“Хүнийг танихад амаргүй. Хэт итгэвэл итгэл эвдэнэ. Үл итгэвэл нийгэмд яаж амьдрах вэ. Тэгэхлээр хүнийг сайн гэж бодох нь ч алдаа, муу гэж бодох нь ч алдаа юм шиг санагдаж болно”... Энэ бол Намбарын Энхбаяр гэдэг хүний одоогоос гурван жилийн өмнө буюу 2011 оны аравдугаар сарын 30-нд хэвлэлд өгсөн ярилцлагын хэсэг. Тэрбээр нам даргалж байгаад төрийн өндөр албан тушаалд, хожим нь Төрийн тэргүүнээр ажилласнаасаа хойш М.Энхсайхантай нэлээд ойр ажилласан. Тэдний хагацлыг анаж байсан бүлэглэл ч буй болсон гэхэд хилсдэхгүй. Энэ тухайгаа Н.Энхбаяр “Зөв зүйтэй юмны төлөө хүчин зүтгэхэд би хэнтэй ч хамтрахад бэлэн байдаг.  Тэр тусмаа мэдлэг боловсролтой, туршлагатай гэж бүгдээрээ сайн мэддэг М.Энхсайхан шиг хүнтэй хамтран зүтгэхэд хэн хэнд маань хэрэгтэй, бид хоёртой хамтрах нь бусдад ч хэрэгтэй” гэж боддог хэмээсэн байдаг юм. Харин эдүгээ тэрбээр АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай “гэрээгээр гэрлэхээр” шийджээ. Урьд нь тэрбээр улс төрийн намуудын хамтарч ажиллах гэрээний тухайд асуухад “Аль ч нам, улс төрийн хүчин бусадтай хамтран ажиллахдаа гэрээ байгуулна. Үүнд гайхаад байх зүйл байхгүй. Гэрээ байгуулна, хамгийн гол нь гэрээндээ үнэнч ажиллана. Хэн ч тэгэх ёстой. Бид ч бас адил шүү дээ. Хамгийн гол нь “МАН-АН”-ын удирдлага, тэдний гар хөл бологчдын эсрэг бүгд хамтран нэгдэх хэрэгтэй гэж бодож байна. Улс орноо, ард түмнээ гэсэн зорилго бүхий шинэ улс төр биднийг нэгтгэх учиртай. Бие биедээ саад болохгүйн тулд “МАН-АН”-ын гадна байгаа бүх улс төрийн хүчин нэгдэх тийм ухамсар, ухаан, зориг, алсын хараа байх ёстой. Би ингэж нэгдэхийг эх орноо бодсон бүх хүнд хандан уриалж байна. Тэгээд ч “МАН-АН” цаашдаа ч нэгдсэн хэвээр байна гэдгээ зарлачихлаа шүү дээ. Жинхэнэ ардчилалыг хамгаалъя гэвэл “МАН-АН”-ын эсрэг МАХН-МҮАН-ын болон тэднийг дэмжигч хүчнүүдийн эвслийг дэмжихээс өөр бодитой гарц харагдахгүй байна” хэмээж байв. Харин албан тушаалаас огцрох, хариуцлага хүлээхийн тухайд “Уг нь албан тушаал авах, өгөх нь ардчилсан нийгэмд хэвийн л нэг үзэгдэл байх ёстой. Авахдаа хувьчилж авсан юм шиг бүрмөсөн авна, өгөхдөө өмч хөрөнгөө өм цөм дээрэмдүүлсэн юм шиг бүрмөсөн өгнө гэж байж болохгүй шүү дээ. Сайн ажилласан нь, хэлсэндээ хүрсэн нь, эхлээд өөрийгөө бус өргөн олныхоо эрх ашгийг бодож чаддаг болсон нь ард түмнийхээ дэмжлэгийг авахдаа л авна. Эс тэгсэн нь иргэдээсээ үг дуугүй хатуухан “жавтий” хүртэнэ” гэсэн. Энэ удаа Н.Энхбаяр “жавтий хүртэх” байтугай өөр шиг нь оймс гозолзуулахад хүрээд байгаа нэг хүнд “тусалсандаа” гэрээгээр “гэрлэчих” шиг боллоо. Гэхдээ гурван жилийн өмнө “МАН-АН”-ын ноёрхлын үед хээл хахууль, авлига хэрээс хэтэрсэн гэж бүгд шүүмжилж байгаа. Олон улсын байгууллагын аргачлалаар авлига ихтэй оронд хамгийн багаар бодоход төсвийн 20 орчим хувь нь хээл хахууль, авлигад явдаг байна. Энэ аргачлалаар аваад үзвэл өнөөгийн төр, засгийнхан 800 орчим тэрбум төгрөгийг авлигаар авч, халаасалж байна гэсэн үг. Энэ их мөнгийг хүн амын тоонд хуваавал нэг хүнд 300 орчим мянган төгрөг ногдож байна шүү дээ. Гэтэл ард түмэнд үүнээс даруй 15 дахин бага буюу 21 мянгахан төгрөг өгч байдаг. Тавантолгойг ард түмэндээ өгч, монгол хүн бүрийг өмчтэй болгоё гэхэд дургүйцээд, өөрсдөө болон ойр дотны хүмүүстээ янз бүрийн аргаар хэсэг, хэсэг болгон хувааж тараагаад байдаг” гээд л шүүмжилж байсан энэ хүн Н.Алтанхуягийн Засгийн газрын өнөөдрийн өрийг өнөөх аргачлалаараа авч үзсэн болов уу. Тэр үеийнх шигээ хатуу хөтүү үг хэлэх эр зориг, орон зай түүнд үлдсэн үү гэдэг нь өөрийн эрхгүй эргэлзээ төрүүлэх аж. Н.Энхбаяр ардчиллын тухайд “Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд буюу хүйтэн дайн дууссаны дараа сайнаар яривал ихэнх хүн нэлээд гэнэн байдлаар, муугаар яривал зарим хүн ихээхэн ёс суртахуунгүйгээр хөгжлийн асуудалд хандсан байна. Тэр нь 20 гаруй жил өнгөрсний дараа ямар нэгэн байдлаар мэдэгдэж эхэлж байна шүү дээ. Ямар ч байсан олон хүн, түүний дотор монголчууд ардчилал гэж хашгираад, хошгироод байвал зах зээлийн эдийн засгийн “нууц гар”-т өөрсдийнхөө хувь заяаг даатгаад байвал бүх юм сайн сайхан болно гэж горьдсон. Хорь гаруй жил өнгөрлөө. Эргээд хартал нөгөө ардчилал маань шударга бус сонгууль, хариуцлагагүй төрийн тогтолцоо, хагарал, зөрчилдөөн, худлаа амлалт, чөлөөт бус, харин мөнгө, хөрөнгөнд чөдөрлөгдсөн хэвлэл, мэдээлэл болж хувирчээ. Хамгийн эмгэнэлтэй нь шударга ёс, эрх чөлөө, ардчилал гэж хамгийн чанга хашгирагчид нь ийм эсрэг гаж хувирлыг өөрсдөө гардан бүтээгчид нь, ийм эсрэг гаж хувирлаас хамгийн их хожигчид, хүртэгчид нь болж хувирсан байна. Бодит амьдрал дээр зах зээлийн эдийн засгийн “нууц гар” баян, хоосны ялгааг гааруулж, хээл хахуулийг дэвэргэж, шударга бус хуваарилалтыг нэвтрүүлж, ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлсэн байна. Энэ бүх гаж хувирлын оноосон нэр нь ардчилангуйлал. Тийм ч учраас дэлхийд энэхүү гаж хувирлын эсрэг, ардчилангуйлалын эсрэг тэмцэж байна, Монголд ч бас энэ бүхнийг эсэргүүцэж хүмүүс дуу хоолойгоо өргөж байна. Гэтэл өнөөгийн эрх баригчид цагдаа нар тэдний эсрэг буудаж болдог хууль санаачлаад ичих ч үгүй хөөцөлдөж байдаг. Ёстой ичих булчирхайгүй болсон хүмүүс “МАН-АН”-ын удирдлагад байна. Уг нь сүүлийн үед Монголд өрнөж буй тэмцэл бол дэлхий даяар өрнөж байгаа тэмцлийн нэг хэсэг юм шүү дээ. Ингээд УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө “Монголын ард түмэнд ч өөрсдөөс нь “урвасан” “МАН-АН”-ын удирдлагатай хариуцлага тооцох боломж байна. Энэ удаад хариуцлага тооцсон шиг тооцохгүй бол дахин тийм боломж бололцоо олдохгүй байх шүү гэж хариуцлагатай хэлье” хэмээсэн. Түүнд, МАХН-ынханд сонгогчид тодорхой хэмжээгээр итгэсэн учраас УИХ-д боломжийн суудалтай болгож өгсөн. Гэхдээ МАХН-ын даргыг “тэмцэгч хэвээрээ” байна гэж итгэж, хүлээж байж. Гэтэл өнөөх итгэж байсан тэмцэгч маань МАН-АН-ын тасархай, АН-ын дарга, Ерөнхий сайдыг Засгийн газраа дахин зохион байгуулах гээд ид бужигнуулж байхад нь очоод гар барьчихдаг байгаа. Санаачилга тэр хоёрын хэнээс нь ч гарсан байж болох ч үр дүн нь гар барьсан явдал юм. Тэр тусмаа бүхэл бүтэн 10 жил хамтарч ажиллахаар гарын үсэг зурцгаажээ. Ингээд тэмцэгчийг Н.Энхбаяр гэж итгэж байсан хүмүүсийн итгэл талаар болов. Өөрөөр хэлбэл тэр сонгогчдоос урвалаа. Ер нь Н.Энхбаяр “урвалт”-ын талаар юу хэлж байж вэ гэдгийг эргэн харъя. Н.Энхбаяр:-Надаас урвасан, урваагүй гэж бүхэл бүтэн нэг сэдэв бий болсон юм шиг. Хамгийн сайн “бөгс долоогч”-ийг тодруулна гээд зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хүмүүсийн нэрсийг жагсаасан байна лээ. Надаас урвах тухайд бол миний буруу гэхээс урвасан хүмүүсийн арчаагүйнх болов уу. Гэхдээ ухаантай нь өөрөө хэлүүлэлтгүй мэдэж байгаа, дотроо шаналдаг биз. Тэнэг нь, эсвэл хүн чанараа алдаж, ичих булчирхайгүй болсон нэг нь урваснаа мэдэхгүй, ойлгох ч үгүй. Эсвэл мэдэж, ойлгохыг ч хүсэхгүй. Тийм учраас ухаантайгийнх нь нэрийг хэлж шаналал дээр нь нэмж шаналгаад яахав. Харин тэнэгийнх нь, эсхүл ичих булчирхайгүй болсных нь нэрийг хэлээд нэгэнт ойлгохгүй, эсхүл ойлгохыг хүсэхгүй юм чинь илүү ажил болно биз ээ. Уг нь урвалт шарвалт бол монголчуудын хувьд хамгийн их цээрлэдэг шинж шүү дээ. Урвадаггүй байхдаа монголчууд хүчтэй байсан. Урваж шарвахдаа сул дорой болсон байдаг. Тийм учраас урвалт шарвалтын тухай ярихдаа урвагчдыг илчлэх, ичээх, дахин урваж шарвах явдал гаргуулахгүй байхын тулд ярьдаг, шүүмжилдэг, буруушаадаг. Харин урвасан нь “баатар” болж “хождог”, урвалгүй үлдсэн нь “буруутан” юм шиг байж хэрхэвч таарахгүй. Надаас урвах бол яахав. Цаанаа чинь улс орон, ард түмнээсээ урвачихаад байна шүү дээ. Тэгэхлээр надаас урвасан тухай асуудалд хэт их анхаарал хандуулснаар ард түмнээсээ урвагчдаас анхаарал сарниулах оролдлого хийгдээд байгаа юм биш биз гэж заримдаа бодогддог шүү. Тухайлбал Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашиггүй байгуулсан нь, Таван толгойг нийт ард түмэн бус, харин цөөн хэдэн хүн хэт баяжих ажил болгож байгаа нь, сонгуулийг луйвар, булхай, хулгай болгосон нь, долдугаар сарын 1-ний асуудлыг нуун дарагдуулж байгаа нь, амлалтаа биелүүлэхгүй бултаж байгаа нь бүгд л ард түмнээсээ “урваж шарвасны” нотолгоо шүү дээ. Тэгээд хэн ингэж урваж, шарваж байна вэ. “МАН-АН”. “МАН-АН” ч гэж дээ гишүүд, дэмжигчдийнхээ нэрийг барьсан цөөн удирдлага нь гэвэл илүү оновчтой болно. Дашрамд хэлэхэд “Хамгийн сайн “бөгс долоогч” гэж хэн бэ. Түүнийг яаж таньж тодруулах вэ” гэж сэтгүүлчид асуух дуртай байдаг. Шуудхан хэлье. Тэгээд ч “бөгс долоогчид”-ыг таньж байх нь хаана хаанаа хэрэгтэй. Ард түмэнд ч, сэтгүүлчдэд ч. Урьд өмнө миний шууд дэмжлэгтэйгээр, удирдлага дор, нөмөрт ажиллаж байсан, өнөөдөр зүв зүгээр байж байгаад, урдах ажлаа сайн хийж чадахгүй мөртлөө гэнэт утга учиргүй над руу дайрч давшилж байгаа хүн бол “хамгийн сайн бөгс долоогч байсан этгээд” гээд ойлгочих. Тэгээд өөрсдөө тодруул. Амархан. Тэгэхлээр ийм урвалтыг ярих нь, яриад зогсохгүй ард түмэндээ ойлгуулж жигшүүлэх нь сонгууль шударга явуулахын, ард түмнээсээ айж ичдэг, түүнд үйлчилдэг шударга төр тогтоохын үндсийн нэг мөн. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн эрхэм үүрэг бол ард түмнийхээ эрх ашгаас урвагчдыг илчлэх, үнэн нүүр царайг нь илрүүлж харуулах гэж ойлгох хэрэгтэй биз ээ. Тэр ингэж ярьж байжээ. Тэгвэл ардчилал, ардчилангуйллын тухай “1996-2000 онуудад засгийн эрхэнд байсан “Ардчилсан холбоо эвсэл” төрийн албанд ажиллаж байсан олон хүнийг улс төржин халсан, өмч хувьчлалын бодлогын цаана өөрийн намын гишүүдийг дэмжих үйл ажиллагааг өрнүүлсэн, хээл хахууль ихэссэн гэх зэрэг олон алдаа гаргасан. МАХН сөрөг хүчний хувьд энэ алдаануудыг шүүмжилж байсан. 2000 онд УИХ-ын сонгуульд ялсны дараа МАХН-ынхан мөнөөх алдаануудыг давтсан. Төрийн албанд улстөржин олон хүнийг оруулсан, МАХН-ын гишүүд АН-ынхантай барьцаж хөрөнгө мөнгөтэй болохын тулд улайрсан. Мэдээжийн хэрэг, АН нь МАХН-ын эдгээр алдааг шүүмжилсэн. Н.Энхбаяр: УИХ-ын 2000 оны сонгуулийн дараа миний хамгийн их гайхаж, бас дотроо харамссан зүйл бол тэр үеийн МАХН-ын гишүүд нөгөө АН-ыг улс төржиж, намчирхаж хүмүүсийг ажилд томилдог, өмч хувьчлалыг явуулахдаа улс төрийн бодлого хавчуулдаг гэх зэргээр шүүмжилдэг байснаа өөрсдөө миний сонгуульд тусалсан ийм хүнийг тийм албан тушаалд томилмоор байна. АН-ын гишүүд хөрөнгө мөнгөтэй болж баяжсан, одоо бид хөрөнгө мөнгөтэй болох хэрэгтэй байна гэх зэргээр ярьж эхэлсэн. Би эхлээд тэгэж өөрчлөгдсөнийг нь хараад гайхсан, эсэргүүцсэн. Гэхдээ манай улс төрийн тогтолцоо бол эрх баригчид үүрэг хүлээхээс илүү эрх эдэлдэг буруу тогтолцоо байдаг тул эрх мэдэлтэй олон хүн, тэдний цаана байгаа, албан тушаал горилсон бүр олон хүний саналыг буруу гэж бодсон ч нэг хүн хэдийгээр өндөр албан тушаалтан ч хэр удаан эсэргүүцэхэв дээ. Тогтолцоогоо бүхлээр нь шинэчилж өөрчлөөгүй цагт тэр олон хүний улайран зүтгэсэн байдалтай “эвлэрэх”-ээс өөр аргагүй болно. Би ч нэлээд эсэргүүцэж, байгаад сүүлд нь хүчирхээ болиод тэр олон эрх мэдэлтнүүдийн ард нь байгаа хүмүүсийг ажил төрөлтэй, амьдралтай болгох ажлыг хийсэн дээ. Тэгэхийн тулд дор хаяхад өөр намын хүмүүсийг ажлаас нь өөрчлөх шаардлага гарна. Миний өмнө ч, дараа нь ч намын дарга нар тийм л маягаар ажилласан. Өөрсдийгөө зөвтгөхийн тулд чи ч бас тэгсэн, та нар ч бас тэгсэн шүү дээ гэж алдсанаа зөвтгөнө. Эцэст нь хамаг муу нэрийг нь намын дарга л үүрнэ. Уг нь ардчилал бол алдсанаа засдаг тогтолцоо байх ёстой. Алдсанаа бусдын алдсантай барьцаж давтана гэдэг бол яваандаа ардчилангуйлалыг бий болгоно гэсэн үг. Харин алдсанаа хүлээн зөвшөөрч, давтахгүй байх, засах гэж зүтгэх нь улстөрчийн шинэчлэгдэж байгаагийн шалгуур. Ардчилал баталгаажихын нэг үндэс.
М.Энхсайхан дарга Узбекистанд айлчилж байхдаа алдарт доголон Төмөрийн хэлсэн үгийг харсанаа хэлж байсан. Тэр үгийн утга нь: “Шударга ёсонд тулбал хүчтэй” гэж. “МАН-АН”-ын эсрэг МАХН, МҮАН болон бусад улс төрийн хүчин, иргэний хөдөлгөөний байгууллагууд шударга ёсонд тулгуурлан нэгдэнэ гэдэгт итгэж байна. МАН-АН-ын нэгдэл бол Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн нэгдэл учраас буруу нэгдэл байлгүй яах вэ. Хамгийн гол нь ам, ажил хоёрын зөрүү. Ярих нэг хэрэг. Бодит амьдрал, ажил бол өөр байна шүү дээ. Бид яриагаар биш, ажлаар дүгнэх хэрэгтэй. Хуучны дарангуйллын тогтолцоонд яриагаар дүгнэдэг байсан. Бүх юм болж бүтэж байгаа мэт ярина. Үнэн хэрэг дээрээ ажил нь тийм урагштай байгаагүй. Өнөөдөр зарим үед яг тэр үе эргээд ирсэн юм шиг санагдана. Ардчилангуйлал тогтож байна. Энд МАХН-ын дарга Н.Энхбаярын 2011 оны аравдугаар сарын 31-нд ярьсныг эргэн сануулав. Гурван жилийн хугацаанд их зүйл өөрчлөгджээ. Магадгүй “Ардчилангуйлал”-тай тэмцэгч “Дарангуйлагч” няц дарагдаад эргэн ирэхдээ өөрөө “Ардчилангуйлагч” болохоор шийдсэн ч юм билүү. Цаг хугацаа л бүхнийг харуулна.
Н.Батнягт

|
| Н.Энхбаярын “Ардчилангуйлал” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|