“Хүнс” нэртэй хорноос болгоомжил
“Хүнс” нэртэй хорноос болгоомжил
2014-11-07 Эхлэл
Өнгөрсөн зун манай нэртэй хүүхдийн ахмад зохиолчдын нэг Замын Үүдэд явж байгаад Эрээнээс ирсэн ачааны вагоныг нээхэд хажууд нь байж таарчээ. Хачирхалтай нь вагоноор дүүрэн “Алтан Тариа” компанийн шошготой гурил ачсан байсан гэнэ. Гаалийнхан гурилыг саатуулалгүй, Монголын хилээр нэвтрүүлжээ. Ахмад зохиолч Улаанбаатарт ирсэн хойноо таньдаг мэддэг бүгддээ ярьсан ч тус болсонгүй. Тэдгээр уутанд хаана
хийгдсэн, ямар чанартай гурил байсан нь ойлгомжтой. Товчоор хэлэхэд мянга мянган хэрэглэгч хохироод, хэдхэн хүн завшаад өнгөрчээ.
Монголчууд бид хоол хүнс, эд бараа, материал технологийн дийлэнхийг гаднаас залгуулдаг. Гэвч хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь жинхэнэ стандартын дагуу үйлдвэрлэсэн, оригинал бараа бүтээгдэхүүн байна вэ? Дэлгүүрт зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс хордохгүй гэсэн баталгаа байна уу? Ядаж байхад Монголд импортын бараанд тавигдах чанарын стандарт журам байдаггүй, тэдгээрийн орц найрлагыг хянаж шинжлэх лаборатори, хэмжих техник хэрэгсэл, мэргэжлийн хянагч шалгагч алга .
Хятадын бөглүүд тосгоны үйл явдлыг ч алгасалгүй бичдэгээрээ эгээтэй л Хятадын нэгэн мужийн хэвлэл мэт санагддаг “Өнөөдөр” сонингоос авахуулаад олон улсын худал үнэн сенсацийг чадамгай дэлгэрүүлдэг сэтгүүлчид маань ч үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг хүнсний аюулгүй байдлын асуудлыг төдийлэн анхаарч үздэггүй.
Нийгмийн эрүүл мэндийн салбарынхан ч бүлх залгисан мэт чимээгүй. Уул нь олон нийтийн эрүүл мэндийг дэмжиж, өвчнөөс сэргийлж, зохих мэдээ мэдээллийг тогтмол цуглуулан дүн шинжилгээ хийж, эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж, эрүүл амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхээр ажилламаарсан.
Өнөөдөр бид эрүүл энх, амьд мэнд явах эрхээ хамгаалахын тулд, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхнээ өмгөөлөхийн тулд эрх баригчид, мэргэжлийн хүмүүст бус зөвхөн өөрсөддөө найдахаас өөр аргагүй байдалд оржээ. Ингээд эх нутагтаа амьдарч буй болон хилийн чанадад аялж буй Хятад хоолны газарт хооллох дуртай Монголчууддаа сэрэмжлүүлэх үүднээс урьд хөршийн хортой хүнсний бүтээгдэхүүний тухай судалж мэдсэн зүйлүүдээсээ танилцуулья.
Эдгээр хоол хүнсний тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон видео үзэх холбоосыг ашигласан эх сурвалжаас үзнэ үү.
Баримт 1. Хуурамч өндөг .
Сүүлийн жилүүдэд Хятадад тахианы өндөгийг хуурамчаар хийж, зарж борлуулж буй тухай шуугиан удаа дараа гарсан. Хүн үнэмшмээргүй сонсогдох ч өндөг хийж буйг үзүүлсэн видео бичлэг интернэтээр дүүрэн байх аж (1,2). Биечлэн үзүүлсэн видеог www.youtube.com/watch?v=0US7JEfhsrA дээрээс үзэж болох юм байна.
Өндгийг хуурамчаар хийхдээ үйлдвэрлэлийн зориулалттай химийн бодисуудыг хүнсний амт, өнгө оруулагчтай хольдог байна. Зэрвэс харахад гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч өндөг нь тахианы өндөгнөөс ялгахын аргагүй . Харин сайтар ажиглавал, хуурамч өндөгний гаднах нь барзгардуу, доторх нь шингэвтэр байдгаас гадна өндөгний гадна талын шохойжсон хальсан дотор нимгэхэн цагаан хальс байдаггүйгээрээ ялгаатай (3).
Мэдээж, химийн бодистой хуурамч өндөг хүнсэнд хэрэглэх нь хүний биед хортой төдийгүй түүнийг хэрэглэсэн хүмүүс ой санамжаа алдах хүртэл аюултай аж. Хуурамч хүнс үйлдвэрлэгчид тахианы өндөг төдийгүй усан үзэм, үхэр, гахайн гэдэс дотрыг хүртэл химийн бодисоор хуурамчаар хийж, амталж сурчээ (2).
Анхлан хуурамч өндөг үйлдвэрлэсэн хэрэг 2006 оны 1 сард Хятадын 3 хотод илэрч байсан ч өдийг хүртэл энэ асар ашигтай бизнес цэцэглэн өргөжсөөр байна. Тухайлбал, 2009 онд Японы Фужи ТВ-ийнхэн (2) Хятадад очиж хуурамч өндөг үйлдвэрлэгчтэй уулзаж, нууцаар сурвалжилсан бол 2010 оны 12 сард Вьетнамын эрх баригчид (4) хуурамч өндөг орж ирээгүй хэмээн зарлаж байсан, 2011 оны 4 сард Малайзийн Пенанг хотын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн хуурамч өндөгний сэрэмжлүүлэг видео (3) youtube дээр тавигдсанаас үзвэл асуудал намжаагүй хэвээр ажээ.
Баримт 2. Хуурамч будаа .
2011 оны эхээр Хятадад будаа хуурамчаар үйлдвэрлэж буй тухай мэдээ Хонконг, Сингапур, Вьетнам, Солонгосын сонин хэвлэлд гарчээ (5,6,7,8). Шаанши мужийн Тайюан хотын дистрибьюторууд төмс болон чихэрлэг төмсийг будаа хэлбэрт оруулж, үйлдвэрийн зориулалттай резинтэй хольж будаа хийснээ будааны үнэр оруулаад зарж байжээ. Ийм будаа нь хугарч гэмтсэн ширхэггүй, маш цэвэрхэн, агшаасан хойно нь зажлахад хатуу, хоорондоо наалддаггүй, чимхэхэд эргэж хэвэндээ ордог, хонуулахад өнгө чанар нь өөрчлөгддөггүй.
2011 оны 2 сард Вьетнамын Хо Ши Минд зарагдаж байсан (9) хуурамч будаа 10 милиметр орчим урттай маш нарийхан хэлбэртэй байсан бөгөөд хамгийн сайн чанарын будаанд ч 5 хувийн хог байдаг байхад гайхалтай жигд, хугарч бяцраагүй байсан байна. Xуурамч будаан дахь нийлэг эд бүхий резин нь хүний биед хортой. Ийм хуванцар будаа гурван аягыг идэх нь нэг ширхэг хулдаасан цүнх идсэнтэй дүйцэх аж . Хуурамч будаа нийлүүлж, хөлжигсдийн бизнес зогсоогүй бөгөөд хортой хүнсээ хил давуулан наймаалсаар байгаа бололтой.
Баримт 3. Химийн хортой xуурамч вино
2010 оны 12 сар. Хэбэй мужийн дарс хийдэг хэд хэдэн компани хуурамч вино үйлдвэрлэж байсан нь илэрчээ (10,11). Жинхэнэ дарсны оронд чихэртэй усан дээр өнгө будаг, үнэр оруулагч болон бусад химийн бодис нэмж исгээд , алдартай брэндийн шошго нааж худалдаж байсан нь баригджээ. Төрийн хэвлэлээр 5 мянга гаруй хуурамч дарс хурааж авсан гэж мэдээлсэн байна. Хэрэгт татагдсан компаниудын нэг болох Jiahua компани гэхэд жилд 2.4 сая лонх дарс борлуулдаг байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар хуурамч дарсанд буй химийн бодисыг хэрэглэвэл толгой өвдөж, зүрхний хэм алдах, тэр бүү хэл хорт хавдар үүсэх боломжтой гэжээ.
Баримт 4. Хүнд металлтай газрын самар, цагаан будаа, гурвалжин будаа
2011 оны 5 сард ОХУ импортоор орж ирсэн газрын самар, цагаан будаа, гурвалжин будааг Хятадад буцааажээ (12). ОХУ-ын албаны хүмүүс хүнсний аюулгүй байдалд онцлон анхаарч буй бөгөөд Хятадын тал баталгаатай хүнс нийлүүлж чадахгүй байгаа нь хоёр орны худалдаанд нөлөөлөх болно гэжээ.
Тухайлбал, 2011 оны 5 сарын 24-нд Байгальский край (Байгаль нуур орчмын нутаг)-н хүнсний хяналтынхан хром гэдэг хүнд металл илэрсэн 180 тонн газрын самрыг авахаас татгалзжээ. ОХУ-ын Приморский край мөн ижил 60 тонн хортой самар буцаасан байна. Түүнчлэн, Краснодар болон Адыгей нутгийнхан бичиг баримт бүрэн биш гэдэг үндэслэлээр эвгүй үнэртэй 175 тонн гурвалжин будааг оруулсангүй.
2011 оны 11 сарын “Аpгументы и Факты” сонинд бичсэнээс үзвэл, Хятадад тарьсан будааны 35 гаруй хувьд өндөр хэмжээний кадмий болон хар тугалга илэрсэн, газрын самар, гурвалжин будаанд хүнд металлын агууламж их байдаг аж. Учир нь Хятадын газар тариалангийн талбайн 40 гаруй хувь нь кадмий болон хүнцлээp бохирдсон байна (13).
Баримт 5. Хар тугалга, хүхрийн давхар исэлтэй савх
2007 онд Тайваний Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн Хятадаас орж ирж буй нэг удаагийн модон савхны 80% нь хортой болохыг тогтоожээ (14). Савх модонд хүхрийн давхар исэл, хар тугалга, флюoресцент будагч зэрэг химийн хорт бодисууд илэрчээ. Эдгээр нь арьсны харшил, багтраа, амьсгалын замын өвчлөлд хүргэж, уушиг гэмтээх аюултай ажээ.
Албаны мэдээнээс үзэхэд химийн бодисны агууламж асар өндөр байсан тул савх модыг дүрсэн ус шарлаж байжээ. Түүнчлэн усны халуун байх тусам илүү их химийн хорт бодис ялгарч байсан байна. Энэ талаар Тайваний Парламентийн гишүүн ярьж буйг видеоноос үзэж сонирхоорой (14).
2010 оны 3 сарын 19-нд энэ талаар Global Times сонин дахин мэдээлжээ (15). Мэргэжлийн хүний ярьснаар нэг удаагийн савхыг цайвар өнгөтэй, гялгар болгохын тулд хүхэр, ус төрөгчийн хэт исэл, парафин хэрэглэдэг. Гэтэл ус төрөгчийн хэт исэл бол маш хүчтэй исэлдүүлэгч тул пуужингийн түлшинд, харин парафиныг шавьж үргээхэд ашигладаг, аль аль нь хүнсний зориулалттай биш. Нэг удаагийн савхны 80 хувь нь хүний эрүүл мэндэд хортой байдаг нь тогтоогдсон төдийгүй хаягдал гялгар цаасанд савладаг нь байдлыг улам даамжруулдаг аж.
Хятадын хортой хүнсэнд зөвхөн Монголчууд төдийгүй гадны бусад орнууд, тухайлбал, Солонгос, Япончууд ч өртөж байсан удаатай юм байна. Хэрэглэгчид хохироход xариу арга хэмжээг засгийн газрын түвшинд авч чаддагтаа ялгаа нь байдаг бололтой.
Баримт 6. Пестицид бордоотой банш
2008 оны 1 сард Хятадаас импортлосон хөдүү баншинд хэдэн арван Япон иргэн хорджээ (16, 17). Хэбэй мужийн Tianyang Хүнсний үйлдвэрийн баншнаас органик фосфор бүхий шавьжны хор илэрсэн байна. Тус бодисыг хэрэглэхийг Японд хорьсон байдаг аж. Зөвхөн Япон төдийгүй Хятадын иргэд ч бас тус компанийн бүтээгдэхүүнд хордсон байжээ.
Баримт 7. Өттэй шоколад
2007 оны 9 сар. Солонгос руу экспортолсон шоколаднаaс өт илэрчээ (18).
Баримт 8. Хортой гахайн мах
2011 оны 3 сард Нью Иорк Таймс сонин (19) болон Хятад гаралтай Америкийн иргэдийн байгуулсан Нью Иоркд байрлах NDTV телевизийн мэдээлснээр (20) Хятадын төв нутаг дахь Хэнан болон Нанжин мужууд дахь үндэсний хэмжээний томоохон фермүүд өөх багасгаж, булчин нэмэгдүүлж, өсөлт сайжруулдаг кленбутерол гэдэг хориотой бодис гахайндаа өгч байсан хэрэг илэрчээ. Улмаар төрийн 16 түшмэл ял сонссон байна. Тус бодисыг хэрэглэсэн хүний дотор муухайрч, толгой өвдөх, гар хөл салгалан татаж, аажимдаа хорт хавдар үүсч болзошгүй аж. 2011 оны 6 сард Лос Анжелес Таймс сонинд (21) Хунан мужид болсон хуриманд уригдсан 500 хүний 286 кленбутеролтой гахайн мах хүртсэнээс эмнэлэгт хүргэгдсэн тухай бичжээ.
Баримт 9. Химийн бодистой картоноор хийсэн бууз
2007 оны 7 сар. Бээжинд үйлдвэрийн зориулалттай дэвтээгч шингэн бодисонд (эхүүн натри мэтийн) хийж зөөлрүүлсэн картон цаасыг татаж, багахан хэмжээний махтай холиод, гахайн махны амлагчаар амталж, бууз хийж зардаг бизнес газар авчээ (22, 23).
http://dailyfacepalm.com/2009/06/05/cardboard-box-meat-bun/ энэ линкээр орж картоноор хэрхэн бууз хийх зураг, заавартай танилцана уу.
Баримт 10. Үл мэдэгдэх химийн бодистой мантуу
2011 оны 4 сарын 11. Шанхай хотын томоохон үйлдвэрлэгчдийн нэг Шанглю компанийн үйлдвэрлэсэн мантуунд үл мэдэгдэх химийн бодис нэмсэн байсан нь илэрчээ (24). Тус компанийн бүтээгдэхүүнийхээ орцыг шошгон дээрээ дутуу бичсэн байснаас гадна дэлгүүрээс зарагдаагүй буцаасан бүтээгдэхүүнээ дахин шинэ бүтээгдээхүнтэйгээ хольж боодог, эрдэнэ шишийн мантуундаа эрдэнэ шиш биш шар будаг хольдог байжээ.
Баримт 11. Мөнгөн ус, химийн бодис, бактеритай үхрийн мах
2011 оны 11 сарын мэдээгээр Хятадад үхрээ хогон дээр тэжээх явдал гараад байгаа аж (25). Үүнээс үүдэх хамгийн ноцтой хор уршиг нь гэвэл цахилгаан барааны болон бусад хогоор тэжээсэн үхрийн маханд мөнгөн ус, бусад химийн бодис байж болзошгүй юм. Түүнчлэн, хогонд гэрийн тэжээвэр амьтанд нөлөөлдөггүй ч хүнийг хөнөөх чадвартай олон янзын бактер байдаг ажээ .
Баримт 12. Бохирын цооногоос шүүсэн тосыг хоол хийхэд хэрэглэнэ
2010 оны 3 сар. Хятадад 10 хоолны газрын 1 нь угаадасны цооногоос шүүсэн тосоор хоол хийдэг (26). Хятадын ШУА-ийн харьяа судалгааны хүрээлэнгийн дэд захирал Хyан Фенгхон угаадасны цооногноос тосыг шүүж ресторан гуанзанд дахин ашиглах хэрэг гарсаар байгаа нь үнэн гэж мэдэгджээ. Бохир угаадсанд хүнд металл, антибиотик болон хорт хавдар үүсгэгч афлатоксин мэт зүйл агуулагддаг тул ийнхүү тосыг дахин ашиглах нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулax аж (15).
Хятадын Вухан (Wuhan) Политехникийн Их сургуулийн профессор Хи Донгпингийн мэдэгдснээр Хятадууд өдөрт 2-3 сая тонн “угаадасны” тос хэрэглэдэг гэжээ. Хятад улс даяар жилд нийтдээ 22.5 сая тонн хэрэглэдэг гэхээр 10 хоолны нэгийг бохир тосоор хийдэг гэсэн тооцоо гарчээ. Бохир тосыг өмхий угаадасны цооногоос шөнөдөө шүүж аваад, халааж, тунгааж, шүүж аргалснаар өглөө гэхэд өнгө зүс зассан, хүнд мэдэгдэхээргүй тос гаргаж авдаг байна (15, 27).
http://www.chinasmack.com/2009/pictures/recycled-slop-swill-cooking-oil.html линкээр орж тос шүүж бэлтгэж буй дэлгэрэнгүй зургуудыг үзэж болно.
Баримт 13. Хүний үсээр хийсэн шар буурцагны сүмс (сойя соус), жан, амтлагч
Бүр 2004 оноос эхлэн Хятадад хуурамч сүмс, цуу үйлдвэрлэдэг болжээ (28). Тухайлбал, Хубэй мужийн үйлдвэрлэгч хүний үснээс амино хүчил гаргаж , хуурамч жан, цуу, амтлагч үйлдвэрлэж байсан нь илэрсэн. Ингэхдээ хүний үсэнд уураг өндөр хэмжээтэй байдгийг гидроблик хүчилд уусгаж, амино хүчил гаргаж авсан байна. Хэбэй мужийн үйлдвэрлэгчид амино хүчил, давс, ус зэргийг бохир устай хольж, шар буурцагны сүмс болон цуу хуурамчаар хийжээ. Үйлдвэрт хүний болон амьтны үс ноос хадгалж байжээ. Ингэж жинхэнэ шар буурцагнаас бус элдэв хүчил, бодис хутгаж гаргаж авсан жан цуу нь амт үнэр өөр төдийгүй хорт хавдар үүсгэx аюултай гэнэ (29,30).
Сануулах нь:
Ганц ч болтугай Монгол хүнийг аюулын тухай сэрэмжлүүлэхээр энэ бүгдийг бичлээ. Энэ бoлoн бусад аюултай хүнсний тухай мэдээллийг интернэтээс олох боломжтой (31).
Хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, мэдлэгтэй, хариуцлагатай, сонор сэрэмжтэй байцгаая!
Амарлин http://golomt.org
Ашигласан эх сурвалжууд:
*Энд нэр дурьдагдсан видеонуудыг youtube дээр тавьсан он сараар тавьсаныг анзаарна уу? Мөн түүнчлэн NTDTV гэдэг нь Хятад гаралтай Америкчуудын байгуулсан Нью Йоркт байрладаг ТВ-ийн суваг бөгөөд Хятадын үндэсний ТВ-ийн мэдээг англи хэлээр хөрвүүлэн шуурхай дамжуулдаг мэдээллийн хэрэгсэл юм.
Хуурамч өндөг хийж буй видео. 2008 оны 3 сарын 16. http://www.youtube.com/watch?v=0US7JEfhsrA
Хуурамч өндөгний мөрөөр. Японы Фужи Телевизийн сурвалжлага. 2009 оны 10 сарын 9 . http://www.youtube.com/watch?v=T55tz4qwFMo
Малайзийн Пенанг хотын хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэгээс хуурамч өндөгний тухай сэрэмжлүүлcэн видео. 2011 оны 4 сарын 7. http://www.youtube.com/watch?v=R54EvuNXEbs&feature=related
Вьетнамд хуурамч өндөг зарагдаагүй . The Daily Saigon. Вьетнамын өдөр тутмын сонин. 2010 оны 12 сарын 29. http://www.saigon-gpdaily.com.vn/Health/2010/12/88470/
중국, 플라스틱 쌀 유통 ‘밥 3그릇=비닐봉지 1개’ 경악 . The Weekly Hong Kong сонин, солонгос хэл дээр. 2011 оны 1 сарын 13. http://www.weeklyhk.com/news.php?code=&mode=view&num= 10793 . Дээрх нийтлэлийг Солонгос, Сингапур, Вьетнам хэвлэлүүд авч нийтэлжээ.
Дэлгүүрт хуурамч хятад будаа зарагдаж байна. Тhe Korea Times сонин, 2011 оны 1 сарын 20. http://www.koreatimes.co.kr/www/news/biz/2011/01/182_80040.html
Тайюанд хуванцараар будаа хийх болжээ. AsiaNews.It онлайн сонин. 2011 оны 2 сарын 11. http://www.asianews.it/news-en/Plastic-rice-made-in-Taiyuan-20751.html
Хятадууд будаагаа хуванцараар хийж эхэлсэн үү? Вьетнамчуудын хариу. Very Viet Nam онлайн сонин. 2011 оны 1 сарын 22. http://veryvietnam.com/2011-01-22/china-makes-fake-rice-from-plastic-vietnam-reacts/
Xо Ши Мин хотод хуванцар будаа зарагдаж байна уу? 2011 оны 2 сарын 19. Tuoitrenews.vn Вьетнамын мэдээллийн портал. http://www.tuoitrenews.vn/cmlink/tuoitrenews/society/plastic-rice-found-in-ho-chi-minh-city-1.21813
Хятадyyд дарс хуурамчаар үйлдвэрлэснээр хэрэглэгчдийн итгэл буурчээ. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2010 оны 12 сарын 31. http://www.youtube.com/watch?v=8Koxv2jgzJc&feature=relmfu
Хуурамч дарсны хэрэг хүмүүсийг цочоож, зургаан гэмтэн баривчлагджээ. The People’s Daily сонин англи хэл дээр, 2010 оны 12 сарын 27. http://english.peopledaily.com.cn/90001/90776/90882/7242919.html
ОХУ Хятадын хортой самар оруулахыг хориглов. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2011 оны 5 сарын 25. http://www.youtube.com/watch?v=TApWmXyNBtQ
Хятадаас ирж буй аюул: Цагаан будаа, газрын самар баталгаагүй. Аргументы и Факты Дальний Восток сонин, Любовь Добржанская. № 42 (664). 2011 оны 10 сарын 19. http://dv.aif.ru/issues/664/01_01
Хятадын нэг удаагийн савхнаас хор илэрлээ. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2007 оны 9 сарын 26. http://www.youtube.com/watch?v=J7TG2a8VsbY&feature=related
Myra xувийн блог дээрх мэдээлэл. 2010 оны 3 сарын 28. http://nihaopengyou.blogspot.com/2010/03/bleh.html
Хятадын хортой банш. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2008 оны 2 сарын 3. http://www.youtube.com/watch?v=WMhliAd-brQ&feature=relmfu
Хятадын хортой банш Японд. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2008 оны 9 сарын 3. http://www.youtube.com/watch?v=tLiT3PRSauQ&feature=related
Cолонгост Хятадын өттэй шоколад орж иржээ . LiveLeak.com -ын мэдээ, 2007 оны 9 сарын 3. http://www.youtube.com/watch?v=sO9OTPXbXUA&feature=related
Гахайг хориотой бодисоор тэжээж байна. The New York Times сонин, 2011 оны 3 сарын 13. Шарон ЛаФраньер. http://www.nytimes.com/2011/03/19/world/asia/19briefs-ART-China.html? _r=1&ref=foodsafety
Хортой гахайн мах тойрсон шуугиан. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2011 оны 3 сарын 21. http://www.youtube.com/watch?v=F_ZepHx6KVQ&feature=relmfu
Хятад улс хүнсний аюулгүй байдлын асуудалтай тэмцэж байна. The Los Angeles Times сонин. 2011 оны 6 сарын 26. Барбара Демик. http://articles.latimes.com/2011/jun/26/world/la-fg-china-food-20110627
Хятадaд картон цаасаар бууз хийж байна. Хятaдын CCTV-ийн мэдээнд үндэслэн CNN мэдээлэв. 2007 оны 7 сарын 23. www.youtube.com/watch?NR=1&v=svPWuEFjtNI&feature=endscreen
Буузны махыг картон цаасаар орлуулах болжээ. Хятaдын CCTV-ийн мэдээнд 2007 оны 7 сарын 11. http://www.youtube.com/watch?feature=endscreen&v=mEZu7u4kHqY&NR=1
Шанхайд хортой мантууны хэрэг гарлаа. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2011 оны 4 сарын 19. http://www.youtube.com/watch?v=2wbFb1FptKI&feature=relmfu
Хятадууд үхрээ хогоор тэжээж буй тухай шуугиан. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2011 оны 11 сарын 11. http://www.youtube.com/watch?v=GPmI32EUg7M&feature=related
Хоолны газрууд бохирын цооногноос тос шүүж, хоол хийхэд ашиглаж байна. Хятадын ТВ-ийн мэдээ, 2010 оны 3 сарын 22. http://www.youtube.com/watch?v=n48Bduy4lw0&feature=related
Xоолны тосыг дахин ашиглах явдал Хятадад аюул учруулж байна. The New York Times сонин, Дэвид Барбоза, 2010 оны 3 сарын 31. http://www.nytimes.com/2010/04/01/world/asia/01shanghai.html
Хятад компани хүний үсээр шар буурцагны сүмс хийжээ. Марк Фроенфелдер, 2004 оны 5 сарын 26. Хувийн блог дээрх мэдээ. http://www.boingboing.net/2004/05/26/chinese-company-make.html
Хүний үсээр хуурамч цуy, жан хийж байна. Хятадын ТВ. 2011 оны 12 сарын 13. http://www.youtube.com/watch?v=niwz5kWibvE
Хятадууд хүний үсээр шар буурцагны сүмс хийсээр л байна. 2010 оны 12 сарын 21. Интернэтийн нийтлэл. http://xa.yimg.com/kq/groups/220815/1620031066/name/China+Making+Soy+Sauch+from+Hair.pdf
Xятадад гарч байсан хүнсний аюулгүй байдлын зөрчлүүдийн дэлгэрэнгүй жагсаалт. Википедия интернэтийн үнэгүй лавлагаа. http://en.wikipedia.org/wiki/Food_safety_incidents_in_the_People’s_Republic_of_China
“Хүнс” нэртэй хорноос болгоомжил
Bolod.mn
Сэтгэгдэл (3)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин archaagvi ingeed *****ondoo zodoldood baival gartsaagvi MONGOLiig muhul hvleej baina. 2014-11-09 | 06:47:00 | 174.16.136.157 |
Зочин төр засаг миниь юу бодож юу хийж байна даа?цөөхөн монголчууд бид чиньхордоод дууслаа шүү дээ. хян********тгүй хүнс орж ирсээр л бгаа шүү дээ хурдан арга хэмжээ аваач ээ?????? 2014-11-08 | 23:20:25 | 103.229.121.51 |
Зочин Манайхний солонгос ******** хоолны газруудад хэрэглээд байдаг тэр нэг удаагын савх чинь х********хаараа элдэв химийн бодисууд нь х********уун шөлөнд нь уусаад хорт хавдар үүсгэдэг юм шүү дээ. Дэлхийд хэрэглэгдэж байгаа нийт нэг удаагын савх сэрээнүүдийн 80% нь хортой бодисоо х********уун усанд амархан задардаг гэсэн байдаг шүү ДЭЭ.. Тэр******** ХЯТАД СОЛОНГОС РЕСТОРАНУУД АШИГ ОРЛОГОО Л БОДХООС ТА БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНД ХОДООДИЙГ ХАЙРЛАХГҮЙ ШҮҮ!!! Аргагүйлдээ гадаад эзэнтэй гадаадын ГУАНЗУУД МАНИУСЫГАА БОДХУУ ?? 2014-11-07 | 19:51:39 | 182.160.1.97 |
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт 16:49 Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан хамааралтай байдаг. Өвөр Монгол системтэй арга барилыг баримталж, уул ус, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөлийн менежментийг зохицуулж байна. Хэтийн төлөвөөр экологийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг төлөвлөж, экосистемийн чанар, тогтвортой байдлыг сайжруулан, хүн ба байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ алсын харааг бий болгож байна.
Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан хамааралтай байдаг. Өвөр Монгол системтэй арга барилыг баримталж, уул ус, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөлийн менежментийг зохицуулж байна. Хэтийн төлөвөөр экологийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг төлөвлөж, экосистемийн чанар, тогтвортой байдлыг сайжруулан, хүн ба байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ алсын харааг бий болгож байна.
»»
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл 16:47 “Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл
"Ногоон гайхамшиг" булан эхлэх үг:
Хятад улс дэлхийн цөлжилттэй тэмцэх аянд тууштай үйл ажиллагаагаар ногоон мэргэн ухааныг дэлхий нийтэд хүргэж байна. Өвөр Монгол нь экологийн засаглалын хувьд гайхалтай үр дүнд хүрсэн. Өнөөдрөөс эхлэн бид "Ногоон гайхамшиг" булангаа нээж, элстэй тэмцэх шинэ санаанууд, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, элстэй тэмцэх шинэ загвар, элсний аж үйлдвэрийг бий болгохоос эхлэн "Уул ус, гол мөрөн, ой мод, бэлчээр нутаг, элсэн цөл"-ийг системтэй зохицуулах хүртэл, Өвөр Монгол бүх талаар шинийг санаачилж, тууштай байхыг баримталж, экологи, ард түмний амьжиргааны төлөө хоёуланд нь ашигтай үр дүнд хүрсэн Хятадын шийдлийг гаргасан байна.
"Ногоон гайхамшиг" -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ 16:43 Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн тутамд нэг л тохиолддог EGPA өвчин туссан Монгол Улсын өвчтөнийг нарийн оношлон, амжилттай эмчилж, амийг нь аварлаа. Энэ нь анагаах ухаан, олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, хоёр орны эмч нарын мэргэжлийн ур чадварыг харууллаа.
Кёкүшюзан Д.Батбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Т.Баясгаланг цагаатгав 14:59 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
»»
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдийг 2026 оны нэгдүгээр сард яллана 14:46 Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
»»
Тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсан гэх хэргийг илрүүлэн шалгаж байна 14:33 Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
»»
Б.Баасандорж: УИХ-ын байнгын хорооноос ирсэн саналын дагуу хэлэлцэх асуудал хойшлогдсон тул чуулганы хуралдаан байхгүй 14:25 Улсын Их Хурлын Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Баасандорж сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
Улсын Их Хурлын Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Баасандорж сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
»»
Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна 13:14 Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох,
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох,
»»
”Торгоны зам”-Дүн Хуаны олон улсын соёлын VIII экспо 12:26
“Дэлхийн Дүн Хуан”-тай танилцъя 12:14
SportStar хэт хөнгөн онгоц Баянхонгор нисэх буудалд буух үедээ хөндлөнгийн салхинд цохиулж унажээ 11:40 Өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдрийн /2025.10.02/ 12:38 цагт Баянхонгор аймгийн нисэх зурваст хоёр SportStar
Өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдрийн /2025.10.02/ 12:38 цагт Баянхонгор аймгийн нисэх зурваст хоёр SportStar
»»
"OpenAI" дэлхийн хамгийн үнэ цэнтэй гарааны компани болжээ 11:25 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 3 /DW/. Хиймэл оюуны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 3 /DW/. Хиймэл оюуны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг
»»
"Номын баяр"-ын асраа авалгүй үлдээсэн тул албадан буулгалаа 10:48 СБД-ийн нэгдүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 19, 20, 21-нд "Номын баяр" болсон.
СБД-ийн нэгдүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 19, 20, 21-нд "Номын баяр" болсон.
»»
Манчестер дэх Еврей шашны сүмд террорист халдлага болж хоёр хүн амь үрэгджээ 10:02 Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
»»
А.Дэлгэржаргал: Дарга нар Хүүхдийн номын байшинг өөрийн гараар нураана хэмээн сүрдүүлж байгаа нь харамсалтай 16:54 Монголын хүүхдүүдийн хамгийн их шимтэн уншдаг “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” зурагт номын зохиолч, уран бүтээлчид хотын удирдлагуудын алдаатай бодлогын балгаар хохирол амсаад байгаа аж.
Монголын хүүхдүүдийн хамгийн их шимтэн уншдаг “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” зурагт номын зохиолч, уран бүтээлчид хотын удирдлагуудын алдаатай бодлогын балгаар хохирол амсаад байгаа аж.
»»
НЕБ-ын 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ 16:31 Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороо, Чимэд-Осорын гудамж, 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас
Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороо, Чимэд-Осорын гудамж, 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас
»»
Хүний арьсны ДНХ-ээс үр хөврөл бий болгох шинэ аргыг боловсруулжээ 15:04 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 2 /BBC/. АНУ-ын эрдэмтэд хүний арьсны эсээс гаргаж авсан ДНХ-г
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 2 /BBC/. АНУ-ын эрдэмтэд хүний арьсны эсээс гаргаж авсан ДНХ-г
»»
Б.Алтанчимэг холимог тулаанаар залуучуудын дэлхийн аварга боллоо 14:13 Гүржийн Тбилиси хотноо болж буй холимог тулааны 2025 оны насанд хүрэгчид, залуучуудын ДАШТ-ээс Б.Алтанчимэг
Гүржийн Тбилиси хотноо болж буй холимог тулааны 2025 оны насанд хүрэгчид, залуучуудын ДАШТ-ээс Б.Алтанчимэг
»»
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ 11:14 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 9 дүгээр сарын “Бямба, Ням” гарагуудад Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 9 дүгээр сарын “Бямба, Ням” гарагуудад Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан.
»»
Зөгийн хор хөхний хавдрын эсийг дарангуйлж болзошгүйг эрдэмтэд тогтоожээ 10:52 Эрдэмтэд зөгийн хорны найрлагад байдаг melittin хэмээх бодис хөхний хавдрын эсийн өсөлт, тархалтыг сааруулж, эсийн
Эрдэмтэд зөгийн хорны найрлагад байдаг melittin хэмээх бодис хөхний хавдрын эсийн өсөлт, тархалтыг сааруулж, эсийн
»»
Жюү жицү-гийн Зүүн Азийн наадмын “U14”, “U16”, “U18” ангиллаас медаль хүртлээ 10:17 Өмнөд Солонгосын Жонжу хотноо Зүүн Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээн үргэлжилж байна.
Өмнөд Солонгосын Жонжу хотноо Зүүн Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээн үргэлжилж байна.
»»
Монголын хиргисүүрээс олдсон хүний ДНХ нь хүрлийн үеийн нийгмийн байдлыг харуулжээ 09:42 Эртний олон ард түмний тухайд булшнаас өөр ямар ч ул мөр үлдээгүй байдаг. Гэхдээ оршуулгын ёс заншил болон
Эртний олон ард түмний тухайд булшнаас өөр ямар ч ул мөр үлдээгүй байдаг. Гэхдээ оршуулгын ёс заншил болон
»»
“Чимээгүй хотын жолооч” кино Монголыг төлөөлж “Оскар”-т өрсөлдөхөөр боллоо 09:37 “Академи авардс” буюу 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан
“Академи авардс” буюу 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан
»»
Монгол Улсын арслан Энхтүвшиний Батмагнай: "Одоо л түрүүлэхгүй бол дараа жил дахиад арслангийн төлөө барилдана шүү дээ" гэж бодоод л зүтгэсэн дээ 09:18 “Бөх” сонин энэ намрын эхний зочноороо Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Монгол Улсын шинэ, залуу арслан
“Бөх” сонин энэ намрын эхний зочноороо Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Монгол Улсын шинэ, залуу арслан
»»
Саудын Арабын элсэн цөлөөс эртний амьтдын хадны зураг олджээ 09:15 Хадны зургууд нь ойролцоогоор 12 мянган жилийн өмнөх үеийнх бөгөөд ихэнх нь 1.8 м-ээс дээш өндөртэй байна.
Хадны зургууд нь ойролцоогоор 12 мянган жилийн өмнөх үеийнх бөгөөд ихэнх нь 1.8 м-ээс дээш өндөртэй байна.
»»
Балет бүжгийг Дүн Хуангийн ханын зургуудаас санаа авч бүтээжээ 17:54
Дэлхийн соёлын өв Дүн Хуаны Мөгао агуй 17:49
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан 17:44 Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад улсын цөлжилттэй тэмцэх гол бүс нутаг болохын хувьд Өвөр Монгол үндэсний Хятадын Зүүн хойд, Төв, Баруун хойд нутгийн ойн халхавчийн төслийн зургаа дахь шатны цөлжилттэй тэмцэх ажлын 60 хувийг хариуцан гүйцэтгэж байдаг. Өвөр Монголын бүх бүс нутаг өөр өөрийн гэсэн элс, цөлжилтэй тэмцэх шинэ технологи тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн нь шинжлэх ухаан технологийн үндэслэлтэй мэргэн ухааныг нь харуулсан байна. Өвөр Монголын цөлжилттэй тэмцсэн тоо баримтаас харахад, 30 жилийн хугацаанд Хөвчийн элсэн цөлийн 6000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг ногооруулжээ. Муу-Усын элсэн цөлийн ногооруулалтын түвшин 80 хувьд хүрч, "Хулан-Шарга даага элсэн цөлийн өмнөд захад 400 гаруй километр урт “Экологийн ногоон хана босгожээ.
Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад улсын цөлжилттэй тэмцэх гол бүс нутаг болохын хувьд Өвөр Монгол үндэсний Хятадын Зүүн хойд, Төв, Баруун хойд нутгийн ойн халхавчийн төслийн зургаа дахь шатны цөлжилттэй тэмцэх ажлын 60 хувийг хариуцан гүйцэтгэж байдаг. Өвөр Монголын бүх бүс нутаг өөр өөрийн гэсэн элс, цөлжилтэй тэмцэх шинэ технологи тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн нь шинжлэх ухаан технологийн үндэслэлтэй мэргэн ухааныг нь харуулсан байна. Өвөр Монголын цөлжилттэй тэмцсэн тоо баримтаас харахад, 30 жилийн хугацаанд Хөвчийн элсэн цөлийн 6000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг ногооруулжээ. Муу-Усын элсэн цөлийн ногооруулалтын түвшин 80 хувьд хүрч, "Хулан-Шарга даага элсэн цөлийн өмнөд захад 400 гаруй километр урт “Экологийн ногоон хана босгожээ.
»»
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл 17:39 БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй бүс нутгийн нэг юм. Өвөр Монгол олон жилийн турш элстэй тэмцэх олон төрлийн үр дүнтэй шийдлийг судалж, салхи, элсний эсрэг тэмцэлдээ элсийн засаж ногооруулсаар байгаа билээ.
БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй бүс нутгийн нэг юм. Өвөр Монгол олон жилийн турш элстэй тэмцэх олон төрлийн үр дүнтэй шийдлийг судалж, салхи, элсний эсрэг тэмцэлдээ элсийн засаж ногооруулсаар байгаа билээ.
»»
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч 17:35 Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин гэрэлт цахилгааны хавтангийн цэнхэр далай, цагаан гоёоны алтан дуудлагын карт, элсэрхэг хурдны замаар давхиж буй машинууд
Цөл нь зөвхөн тэмээний хонхны дууж хангинасан , ганцаардлаар дүүрэн нутаг байхаа больсон. Мөн нарны гэрлээр цахилгаан гаргах хавтангийн цэнхэр далай, цагаан гоёоны ургацын далай болж, элсэн цөлийн хурдны замаар давхих машинууд нь элсэн цөлд хөгжил дэвшил авчирч буй юм.
Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин гэрэлт цахилгааны хавтангийн цэнхэр далай, цагаан гоёоны алтан дуудлагын карт, элсэрхэг хурдны замаар давхиж буй машинууд
Цөл нь зөвхөн тэмээний хонхны дууж хангинасан , ганцаардлаар дүүрэн нутаг байхаа больсон. Мөн нарны гэрлээр цахилгаан гаргах хавтангийн цэнхэр далай, цагаан гоёоны ургацын далай болж, элсэн цөлийн хурдны замаар давхих машинууд нь элсэн цөлд хөгжил дэвшил авчирч буй юм.
»»
Ордуудын аравдугаар сарын зурхай 16:48 Ордуудын аравдугаар сарын зурхайг хүргэж байна.
Ордуудын аравдугаар сарын зурхайг хүргэж байна.
»»
К.Мбаппе Аваргуудын лигийн 60 дахь гоолоо оруулжээ 16:44 АЛМАТЫ, 2025 оны аравдугаар сарын 1 /BBC/. Испанийн “Реал Мадрид” клуб мягмар гарагт Казахстаны
АЛМАТЫ, 2025 оны аравдугаар сарын 1 /BBC/. Испанийн “Реал Мадрид” клуб мягмар гарагт Казахстаны
»»
ЭТТ ХК есдүгээр сард хамгийн өндөр экспорт хийлээ 16:14 "Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны наймдугаар сард 2.7 сая тонн нүүрс экспортолсон бол 2025 оны есдүгээр сард 3.2 сая
"Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны наймдугаар сард 2.7 сая тонн нүүрс экспортолсон бол 2025 оны есдүгээр сард 3.2 сая
»»
ChatGPT-д эцэг, эхийн хяналтын функц нэмэгджээ 16:00 АНУ-ын OpenAI компани өөрийн боловсруулсан ChatGPT хиймэл оюун ухааны загвартаа эцэг, эхийн хяналтын функцийг нэмж байна.
АНУ-ын OpenAI компани өөрийн боловсруулсан ChatGPT хиймэл оюун ухааны загвартаа эцэг, эхийн хяналтын функцийг нэмж байна.
»»
CU сүлжээ дэлгүүрт унтаж буй үйлчлүүлэгчийн утсыг хулгайлсан этгээдийг олжээ 15:42 Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "CU" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэн унтаж байсан иргэний
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "CU" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэн унтаж байсан иргэний
»»
“OpenAI” компани “TikTok”-той төстэй аппликейшн танилцуулжээ 15:41 САН-ФРАНЦИСКО, 2025 оны аравдугаар сарын 1 /AFP/. Америкийн “OpenAI” компани дүрс бичлэг бүтээх хамгийн
САН-ФРАНЦИСКО, 2025 оны аравдугаар сарын 1 /AFP/. Америкийн “OpenAI” компани дүрс бичлэг бүтээх хамгийн
»»
Самарт яваад сураггүй алга болсон эрэгтэй нас барсан байдалтай олджээ 12:13 Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км,
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км,
»»
Авто тээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утааны хэмжилт хийж байна 11:40 Авто замын хөдөлгөөнд оролцож буй бензин болон дизель хөдөлгүүрт хөдөлгөөнт тээврийн хэрэгслийн хаягдал утаан дахь бохирдуулагч бодисын агууламжийг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт өгөх хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж ажиллаж байна.
Авто замын хөдөлгөөнд оролцож буй бензин болон дизель хөдөлгүүрт хөдөлгөөнт тээврийн хэрэгслийн хаягдал утаан дахь бохирдуулагч бодисын агууламжийг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт өгөх хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж ажиллаж байна.
»»
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 11:11 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
»»
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 11:10 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 30 /Reuters/. АНУ-д бодлогын хүү буурах магадлал, засгийн газрын үйл ажиллагаа
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 30 /Reuters/. АНУ-д бодлогын хүү буурах магадлал, засгийн газрын үйл ажиллагаа
»»
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв 08:23 ”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум 09-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ 08:16
Афганистан даяар интернэт тасарчээ 13:48 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 30 /DW/. Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 30 /DW/. Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон
»»
HLTV: The MongolZ баг Vitality-г гүйцэж, дэлхийн #1 баг боллоо 11:21 Цахим спортын "CS2" төрөлд дэлхийн чансааг тодорхойлдог хоёр гол байгууллага бий. Нэг нь тус тоглоомыг хөгжүүлэгч
Цахим спортын "CS2" төрөлд дэлхийн чансааг тодорхойлдог хоёр гол байгууллага бий. Нэг нь тус тоглоомыг хөгжүүлэгч
»»
Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 5 хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа 11:17 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн
»»
“Эрдэнэт үйлдвэр“-ийн Ж.Ганзоригийн тендерт шалгаруулсан компаниасаа 301.4 саяын хахууль авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ 11:10 Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,300 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,300 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
»»
Явган хүний гарц голлож автомашинаа байрлуулсан жолоочид хариуцлага тооцжээ 09:32 Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан жолоочид хариуцлага тооцсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан жолоочид хариуцлага тооцсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
»»
Даваасүрэн Ган-Очир: ШИНЭ НОМОО ТОСОН АВЛАА 09:30 Би тал нутгийн унаган хүү. Уугуул, суугуул нутгийн замд явахдаа сэтгэлдээ үргэлж тээж явсан бодол маань өнөөдөр бодит
Би тал нутгийн унаган хүү. Уугуул, суугуул нутгийн замд явахдаа сэтгэлдээ үргэлж тээж явсан бодол маань өнөөдөр бодит
»»
Хятад Улс дэлхийн хамгийн том ус ашиглалтын дэд бүтцийн системийг байгуулжээ 09:30 9-р сарын 29-нд буюу өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, тус улсын
9-р сарын 29-нд буюу өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, тус улсын
»»
30 настай эмэгтэйг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоожээ 09:28 Талийгаач 30 настай эмэгтэй бөгөөд түүнийг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоожээ.
Талийгаач 30 настай эмэгтэй бөгөөд түүнийг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоожээ.
»»
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдийг 2026 оны нэгдүгээр сард яллана 14:46 Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
»»
Манчестер дэх Еврей шашны сүмд террорист халдлага болж хоёр хүн амь үрэгджээ 10:02 Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
»»
Путин: Олон туйлт дэлхий аль хэдийнээ бүрэлдсэн 09:47 Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж
Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж
»»
Н.Тавинбэх: Энэ өвлийн оргил ачаалал тооцоолсон хэмжээнээс давахгүй бол цахилгаан эрчим хүч хязгаарлахгүй 12:00 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн
»»
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 11:11 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
»»
Афганистан даяар интернэт тасарчээ 13:48 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 30 /DW/. Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 30 /DW/. Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон
»»
Украин АНУ-тай дөрвөн чухал баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна 10:58 Украины тал Вашингтонтой зэвсгийн нийлүүлэлт, дрон үйлдвэрлэл, чөлөөт худалдаа болон аюулгүй байдлын баталгааны
Украины тал Вашингтонтой зэвсгийн нийлүүлэлт, дрон үйлдвэрлэл, чөлөөт худалдаа болон аюулгүй байдлын баталгааны
»»
Биньямин Нетаньяхуг үг хэлэх үеэр хүмүүс танхимыг орхижээ 13:17 Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхээр индэрт гарч ирэх үед
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхээр индэрт гарч ирэх үед
»»
Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози 5 жилийн хорих ял сонслоо 13:01 Францын улс төрийн түүхэнд томоохон цочрол дагуулсан үйл явдал энэ сарын 25-нд тохиов. Парисын шүүхээс тус улсын
Францын улс төрийн түүхэнд томоохон цочрол дагуулсан үйл явдал энэ сарын 25-нд тохиов. Парисын шүүхээс тус улсын
»»
ОХУ-ын эдийн засаг ба хориг арга хэмжээний үр нөлөө 10:24 Украины дайн эхэлснээс хойш 2025 оны хагас жилийн байдлаар ОХУ-ын эсрэг 25 мянга гаруй хориг арга хэмжээ үйлчилж байна.
Украины дайн эхэлснээс хойш 2025 оны хагас жилийн байдлаар ОХУ-ын эсрэг 25 мянга гаруй хориг арга хэмжээ үйлчилж байна.
»»
Дэлхийн шилдэг санхүүгийн төвүүдийн жагсаалтыг Нью-Йорк тэргүүлжээ 11:40 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 26 /zyen.com/. АНУ-ын Нью-Йорк хот 2018 оны намраас хойш дэлхийн
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 26 /zyen.com/. АНУ-ын Нью-Йорк хот 2018 оны намраас хойш дэлхийн
»»
Зеленский ОХУ-ыг зогсоохыг Ерөнхий Ассамблейд уриалав 14:43 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт /2025.09.24/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө үг хэлэхдээ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт /2025.09.24/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө үг хэлэхдээ
»»
Дайнаас хүнд сэтгэл зүйтэй эргэн ирэх цэргүүдэд ОХУ-ын нийгэм бэлэн үү 10:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайнд оролцсон ахмад дайчдыг “Эх орноо хамгаалж буй шилдгүүд” хэмээн магтсан.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайнд оролцсон ахмад дайчдыг “Эх орноо хамгаалж буй шилдгүүд” хэмээн магтсан.
»»
Оросоос газрын тос, байгалийн хий худалдаж авахаа зогсоохыг Эрдоганд уриалжээ 10:17 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч
»»
ОХУ шатахууны экспортын хоригоо 2025 он дуустал сунгалаа 09:35 ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлд үүсээд буй шатахууны хомсдолтой холбогдуулан олон улсад нийлүүлдэг
ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлд үүсээд буй шатахууны хомсдолтой холбогдуулан олон улсад нийлүүлдэг
»»
Бангкокт зам нурсны улмаас том нүх үүсжээ 17:16 БАНГКОК, 2025 оны есдүгээр сарын 25 /AP/. Лхагва гарагт Тайландын нийслэл Бангкок хотын замын хэсэг нурж том
БАНГКОК, 2025 оны есдүгээр сарын 25 /AP/. Лхагва гарагт Тайландын нийслэл Бангкок хотын замын хэсэг нурж том
»»
Японд хүний шүдийг ургуулдаг эмийн туршилт хийгджээ 12:32 Японы эрдэмтэд хүний дутуу шүдийг сэргээн ургуулах шинэ төрлийн эмийн судалгааг эхлүүлсэн байна. Киотогийн
Японы эрдэмтэд хүний дутуу шүдийг сэргээн ургуулах шинэ төрлийн эмийн судалгааг эхлүүлсэн байна. Киотогийн
»»
Хар салхины улмаас Тайваны аралд 100 гаруй хүн сураггүй алга болж, Хонконгийн нисэх буудал түр зогсоод байна 11:21 “Рагаса” хэмээх хар салхины улмаас Тайваны арлын зүүн хэсэгт дор хаяж 14 хүн амь үрэгдэж, 18 хүн шархадсан ба
“Рагаса” хэмээх хар салхины улмаас Тайваны арлын зүүн хэсэгт дор хаяж 14 хүн амь үрэгдэж, 18 хүн шархадсан ба
»»
Чарли Киркийн эхнэр: Түүнийг минь буудсан хүнийг би уучилж байна 10:09 Чарли Киркийн бэлэвсэн эхнэр нөхрийг нь буудаж хөнөөсөн сэжигтнийг уучиллаа хэмээн олон хүний өмнө индрээс мэдэгджээ.
Чарли Киркийн бэлэвсэн эхнэр нөхрийг нь буудаж хөнөөсөн сэжигтнийг уучиллаа хэмээн олон хүний өмнө индрээс мэдэгджээ.
»»
“Рагаса” шуурга Хонконг, Хятадын өмнөд нутгийг чиглэж байна 19:35 ХОНКОНГ, 2025 оны есдүгээр сарын 24 /AP/. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн хамгийн хүчтэй хар салхинуудын
ХОНКОНГ, 2025 оны есдүгээр сарын 24 /AP/. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн хамгийн хүчтэй хар салхинуудын
»»
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57