Умард Солонгос буюу БНАСАУ бол манай гариг дээрх хамгийн хаалттай улс орны нэг. Энэ улсад болж байгаа үйл явдал, нийгмийн амьдралын тухай мэдээллүүд нь үргэлж гадны хэвлэлээр дамжсан мэдээлэл байдаг ч өөрсдийн нь дамжуулж байгаа мэдээлэл үнэн байдлаас хол, ташаа байх нь бий. Тэр ч бүү хэл хүн үнэмшихийн аргагүй, бодит байдлаас тасархай байдаг Умард Солонгосын тухай таван мэдээлэл энэ байна.



1.Умардын сансрын нисэгч наран дээр буусан мэдээ

Хамгийн сүүлд тархаад байгаа, хүн үнэмшимгүй мэдээ бол БНАСАУ-ын сансрын нисэгч 17 настай Хунг Ил Хонг наран дээр буугаад эргэж ирсэн тухай мэдээ. Умардын төв телевизээр дамжуулсан энэ мэдээгээр сансрын залуу нисэгч наран дээр буугаад 18 цагийн дотор эх дэлхийдээ амжилттай буцаж ирсэн тухай мэдээлжээ.

Тэрээр шөнийн цагаар наран дээр буусан болохоор эрүүл мэндэд нь нөлөөлөөгүй гэнэ. Одоо БНАСАУ-ын ард түмэн залуу нисэгчийг их удирдагч Ким Чен Ун хүндэтгэлтэйгээр хүлээн авахыг хүлээж байгаа.

2.Бразилийн хөл бөмбөгийн ДАШТ-ын үеэр БНАСАУ-ын багийн гайхамшигт ялалт


БНАСАУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг



Өнгөрсөн зун Бразильд болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр БНАСАУ-ын баг дэлхийн хүчтэй хүчтэй багуудыг ялсан тухай мэдээлэл умардын телевизээр гарсан. Угтаа бол БНАСАУ-ын хөл бөмбөгийн баг энэ том тэмцээнд оролцоогүй билээ.

Гэтэл умардын телевизээр "манай баг тамирчид Япон, АНУ, Хятадын багийг олон онооны зөрүүтэй ялаад Португалийг 8;1-ээр хожиж, наймны нэгд Германы багийн 2;1-ээр ялж, хагас шигшээд Өмнөд Солонгосыг хожлоо. Алтан медалийн төлөө дэвжээний эзэн Бразилийн шигшээ багийг 8;1 харьцаагаар яллаа" гэж мэдээлжээ.

3. Хөлбөмбөгийн багаа хэлмэгдүүлсэн тухай


БНАСАУ-ын баг 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-д



Харин 2010 онд Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Умардын баг үнэхээр оролцсон. Гэхдээ ямар ч амжилт үзүүлж чадалгүй гурван удаа тоглоод гурвууланд нь хожигдсон.
Бразильчуудтай тоглохдоо гайгүй амжилт үзүүлж 1;2-оор хожигдсон бол Португалийн багт 0;7-оор дийлдсэн юм. Энэ тэмцээнийг умардын телевиз түүхэндээ анх удаа шууд дамжуулан үзүүлсэн болохоор хэн ч маргах аргагүй.



Тэмцээн өндөрлөснөөс хойш хэдэн долоо хоногийн дараа Умард Солонгос өөрийн хөлбөмбөгийн багийг аймшигтайгаар хэлмэгдүүлэн шийтгэсэн хэмээн дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн.

БНАСАУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч
Багийн дасгалжуулагч, гол гол хэдэн тамирчныг тэмцээнд амжилтгүй оролцсоных нь төлөө хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх лагерьт илгээсэн гэдэг. Олон улсын хөлбөмбөгийн холбоо Умардын эрх баригчдад асуулга явуулахад ямар ч шийтгэл оногдуулаагүй гэсэн хариу өгчээ.



4. Өмнөд Солонгосын хил дээрх хий үзэгдлийн тосгон



Олон улсын хэвлэлүүд Өмнөд Солонгосын хилийн ойролцоох Киджондон тосгоныг хий үзэгдлийн тосгон хэмээдэг. Энэ бол өмнөдтэй хил залгадаг хэсэгт байдаг хоёр суурин газрын нэг. Үзүүлбэр төдий энэ тосгонд хэдэн арван тохилог байшин, БНАСАУ-ын төрийн 160 метр өндөртэй асар том далбаа мандаж байгаа.

БНАСАУ-ын эрх баригчдын хэлдгээр бол энэ тосгонд ХАА-н хамтрал, эмнэлэг, хоёр сургууль, хүүхдийн цэцэрлэг байдаг гэдэг ч байнгын оршин суугчтай гэсэн ямар ч шинж тэмдэг үгүй. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлдгээр бол энэ тосгон нь өмнөдийн капиталист ах дүү нартаа коммунист Солонгосын сайн сайхан амьдралыг харуулах үзүүлэн гэнэ.

Дурандахад энэ тосгонд цонх угааж байгаа цэргүүд, эмэгтэйчүүд л харагдахаас биш өөр амьд амьтан үл үзэгддэг гэх. Оройдоо цонхнуудад нь гэрэл харагдах ч бүгдэд нь биш ганц нэг байшингийн нэг цонх л гэрэлтэй байна. Харин чанга яригчаар эх оронч дуунууд хоногийн туршид тасралтгүй хангинадаг байна.

5. Ким Чен Уны авга ахын аймшигт үхэл



Өнөөгийн удирдагчийн эцэг Ким Чен Ирийн нас барсны дараа Швейцарьт боловсрол эзэмшсэн залуу удирдагч гарч ирсэн. Тэр цагт Чан Сон Тхэк туршлагагүй залуу удирдагчийн дэргэд бараг л Умардын жинхэнэ удирдагч, "хашир чоно" байлаа. Тиймдээ ч тэр Ким Чен Уны зөвлөх, БНАСАУ-ын хоёр дахь том хүн байв.

Гэтэл Ким Чен Ун засгийн эрхэнд гараад хоёр жил болмогцоо түүнийг бүхий л албан тушаалаас нь огруулаад баривчилж дараа нь цаазлах нь тэр. Түүний гэр бүлийнхэн, бага насны хүүхдүүдийг хүртэл цаазалсан гэсэн яриа бий.
Чан Сон Тхэкийг телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр баривчилсан



Тэр бүү хэл "ард түмний дайсан" Чан Сон Тхэкийг зүгээр ч нэг буудаагүй, удаан хугацаагаар хооллоогүй зэрлэг нохдод амьдаар нь хаяж өгсөн гэж дэлхийн нэр хүнд бүхий хэвлэлүүд бичсэн. Гэхдээ бүр ч амь тасартал нь байлгалгүй гаргаж аваад хээр хаяснаар тэд нь тэндээ тарчилж үхсэн гэж бичиж байлаа.
........
Үйл явдал яг тэгэж болсон эсэх нь тодорхойгүй ч энэ бүхэн Умардын амьдралд болсон нь ойлгомжтой. Харин хамгийн эхний хэвлэлийн хоёр мэдээлэл бол үнэхээр энэ орны төв хэвлэлүүдээр явсан мэдээлэл.