Дээхэн үеийн хар цагаан кинонууд дээр хүнд үзүүлбэрүүдийг хийдгээрээ алдаршсан Бастер Китонагийн үзүүлбэрүүдийг хүргэж байна. Инээдмийн киноны жүжигчин, найруулагч тэрээр өөрийн дүрээ домогт кинонууд болох «Бага Шерлок», «Чиглүүлэгч», «Генерал» зэрэг олон кинонд мөнхөлсөн билээ. Тэрээр бага наснаасаа эхлээд өөрийн эцэг эхийн хамт хүнд үзүүлбэрүүдийг багтаасан "Гурван Китона" гэх гэр бүлийн шоунд жүжиглэж, хүнд үзүүлбэрүүдийг гүйцэтгэж байсан байна.