Тэд жинхэнэ “Түгжил” байжээ
Тэд жинхэнэ “Түгжил” байжээ
2014-11-19
АН “Түгжил”-ээр дүүрэн юм. Намынх нь удирдлагууд анх хэвлэлээр дамжуулан нэгнээ “Түгжил” хэмээн цоллосноос хойш АН дахь “Түгжил”-ийн дүрүүд нэг нэгээрээ тодорч эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг сайд /асан/ Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулахаар бужигнуулж эхэлсэн цагаас эхлэн “Түгжил” хочит гишүүдийн дүр нэгбүрчлэн тодорч эхэлсэн гэхэд болно. Анх Н.Алтанхуяг дур мэдэн Н.Энхбаяртай урт хугацааны гэрээнд гарын үсэг зурж, АН-ыг хувийн компани шигээ үзсэн нь Э.Бат-Үүл даргын дургүйг хүргээд зогсохгүй галыг өөр дээрээ татсан явдал болсон юм.
Өөрөөр хэлбэл, хоёр намын гэрээг өндөр авахуулж, “Түгжил” гэх хоч зүүсэн нь нийслэлийн АН-ын дарга болон Улаанбаатар хотын захирагч Э.Бат- Үүл. Тэрбээр хоёр намын гэрээг “Байж боломгүй хэрэг” гэж үзээд Ерөнхий сайдыг огцруулах акци зохион байгуулсан нь Н.Алтанхуягийг “Түгжил”- дсэн хэрэг болж таарсан. Энэ бол АН-ын “Түгжил” дүртнүүд шилээ даран тодрохын дөнгөж л эхлэл хэсэг байв. Гэтэл засаг бужигнаснаас үүдэлтэйгээр АН-д кнопоор шийдэх асуудал олон гарсан. Үүний хамгийн эхнийх нь сөрөг хүчний зүгээс өргөн барьсны дагуу Н.Алтанхуягийг огцруулах эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх байв. Энэ үеэр АН-ын долоон гишүүн санал хураалтад оролцоогүй бол найман гишүүн түүний эсрэг санал өгснөөр Н.Алтанхуягийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Эсэргүү наймд Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Ж.Бат- зандан, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү нар багтсан. Хэдийгээр эдгээр гишүүн намдаа адлагдаж, хөөгдөх дээрээ тулсан ч үзэл бодолдоо үнэнч байсан гэдэг утгаараа олны зүгээс ок үнэлгээ авсан. Гэсэн ч тэдэнд тогтсон үзэл бодол байхгүй нь хэдхэн хоногийн дараа ил болоод байна. Өөрөөр хэлбэл, АН-ын ҮЗХ- оос Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, УИХ дахь намын бүлгээр санал хураах үеэр хэн нь жинхэнэ “Түгжил” байсан нь ил болов. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр бол нэг еэвэнгийн хоёр тал. Нэг нь АН дахь томоомон фракци болох “Алтангадас”-ын тэргүүн, нөгөөх нь үнэнч гишүүн. Нэг ёсондоо Н.Алтанхуягийг огцруулж, араас нь Ч.Сайханбилэгийг гаргаж ирж байгаа нь нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг зарчимтай утга дүйх хэрэг. Нөгөө талаар УИХ Н.Алтанхуягийг огцруулах гэж бүтэн сарын хугацаа алдсан атлаа орыг нь залгах хүнээр Ч.Сайханбилэгийг гаргаж ирсэн нь ёстой л “Төрөөр тоглоно” гээч болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй.
Харин одоо АН-ын жинхэнэ “Түгжил”-үүд хэн бэ гэдгийг харцгаая. АН-ын ҮЗХ-оос нэр дэвшүүлснээр Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад дэмжих эсэх санал хураалт өчигдөр /уржигдар/ АН- ын бүлэгт өрнөх үеэр өмнө нь Н.Алтанхуягийг эсэргүүцэж байсан гишүүдийн кноп өөрчлөгдсөн байв. Тодруулбал, АН-ын бүлгийн санал хураалтад 29 гишүүн оролцсоноос 19 нь түүнийг дэмжжээ. Харин дэмжээгүй арван гишүүний дунд Н.Алтанхуягийн эсрэг санал өгч байсан гишүүдийн нэр байгаагүй нь анхаарал татсан юм. Өөрөөр хэлбэл, энэ үйл явцыг АН-д үзэл бодолдоо бат зогсох гишүүн хэд байгааг илтгэсэн санал хураалт ч гэж нэрлэж болохоор байв. Товчхондоо, өмнө нь Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Эрдэнчимэг, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү нар Н.Алтанхуягийг эсэргүүцэн, танхимыг тэр чигт нь ажилгүй болоход чухал нөлөө үзүүлсэн. Өмнө нь ингэж еэвэнгийн нэг талыг “Амтгүй байна” гэж голсон атлаа хэдхэн хоногийн дараа нөгөө талыг харуулаад “Энэ амттай юу” гэж асуухад МоАХ фракцийн М.Зоригт, Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар “Амттай” гэж хариулсан бол хоёрхон сарын өмнө АН-д элссэнээ зарлаж байсан Д.Батцогт гишүүн өмнө нь Н.Алтанхуягийн эсрэг санал өгсөн атлаа Ч.Сайханбилэгийг дэмжиж кнопдох нь тэр. Нэг ёсондоо нэр дурдсан эдгээр гишүүн сонголтоо хадгалж үлдэж чадсангүй. Ингээд чухал санал хураалтын үеэр кнопоо өөрчилсөн АН-ын жинхэнэ “Түгжил”-үүдийг танилцуулъя.
Х.Баттулга. Ц.Нямдорж гишүү ний хэлдгээр “Мөнгө нэхэх болохоороо л УИХ-ын чуулган дээр ирж суудаг. Бусад үед Баянголдоо хэвтэж байдаг” тэрбээр хэзээнээс л идэвхгүй гишүүдийн тоонд багтдаг. Өөрөөр хэлбэл, чуулганы ирц гарахад хамгийн их таслалттай гишүүдийн тоонд зүй ёсоор багтдаг Женко уг нь үзэл бодолдоо үнэнч байвал байхаар хүн. Ерөнхийлөгчийн гаргасан “Давхар дээл”-ийг тэр л хамгийн түрүүнд дэмжээд зогсохгүй, ҮХАА-н сайдын албан тушаалаасаа сайн дураар татгалзсан. Энэ ч утгаар нь түүнийг “Шударга гишүүн” гэж итгэгсэд олширсон гэхэд болно. Гэтэл харамсалтай нь түүнд тогтсон үзэл бодол байхгүй нь сүүлийн үеийн хэдхэн санал хураалтаас ил болов. Анх Н.Алтанхуягийг огцруулах эсэх санал хураалтад тэрбээр бусдыгаа манлайлан оролцож, эсрэг кноп дарсан.
Гэтэл хоёр дахь Алтанхуяг болсон Ч.Сайханбилэгийг дэм- жээд явуулах нь тэр. Яагаад кнопоо өөрчилсөн талаар асуухад хэрхэн хариулснаас түүнийг ямар барьцгүй хүн болохыг илтгэнэ. “Бид анхнаасаа Р.Амаржаргал гишүүнээ дэмжсэн. Гэвч ҮЗХ-ны хуралдаан дээр цөөнх болсон. Харин олонхи Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлж, дэмжсэн учраас намынхаа дээд байгууллага болох ҮЗХ-ны гишүүдийн гаргасан шийдвэрийг дэмжиж байгаа. Өмнө нь Ерөнхий сайдыг тодруулах эсэх бүлгийн хуралдаанд Ч.Сайханбилэг гишүүн орж ирээгүй шүү дээ. Тиймээс Р.Амаржаргал гишүүн ганцаараа нэр дэвшсэн учраас наад талдаа Р.Амаржаргал гишүүнийг дэмжсэн. Харин ҮЗХ- ны хуралдаан дээр хоёулаа ирснээс гадна олонхи гишүүн Ч.Сайханбилэгийг дэмжсэн учраас ҮЗХ-ны шийдвэрийг дэмжсэн” гэсэн юм. Х.Баттулгын байр суурийг МоАХ-ных ч гэж ойлгож болно. Учир нь энэ фракцийнхан түүний дохиогоор хөдөлдөг. Энэ ч утгаараа түүний адилаар кнопоо өөрчлөн Ч.Сайханбилэгийг дэмжсэн гишүүн МоАХ фракцид хоёр ч бий. Ямартай ч шинэ Ерөнхий сайдыг тодруулах үеэр ийнхүү АН-ын “Түгжил”-үүд тодорч эхэлж байгаагийн нэг нь яах аргагүй Х.Баттулга болж байна.
Ж.Батзандан. Тэр яах аргагүй АН-ын нэрээр УИХ- ын гишүүн болсон хүн. Гэхдээ үүндээ шантаажлуулж суухгүй гэдгээ уг нь ил тод зарласан. Хамгийн анх МАН-ын 26 гишүүн Н.Алтанхуягийг огцруулах бичиг өргөн барихад тэрбээр Л.Цог гишүүний хамт зоригтойгоор нэгдсэн нь үнэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураахад ч Ж.Батзандан гишүүн хоёр дахиа кнопоо хадгалж үлдсэн удаатай. Харин түүнийг эцсийн мөчид эсрэгээрээ хувирч, Н.Алтанхуягийн гарын хүнийг дэмжинэ гэх таамаг хэвлэлийнхэнд ч байгаагүй юм. Ч.Сайханбилэгийг дэмжсэн санал өгснийхөө дараа тэрбээр “Огцорсон Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэнд сэтгэл дундуур байгаа” хэмээсэн. Түүнчлэн “Эдийн засгийн хямралыг бий болгоход, улс орныг хүнд нөхцөл байдалд хүргэхэд оролцсон гол хүний нэг нь яах аргагүй Ч.Сайханбилэг гишүүн” хэмээн тодорхойлсон атлаа газар дээрээ хувирч, “Гэхдээ амьдрал үргэлжлэх ёстой. Надад таалагдсан болгоныг туйлын зөв сонголт гэж үзэхгүй байгаа. Олонхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг улс төрийн соёлыг харгалзан үзэж байгаа” хэмээн бөөрөнхийлсөн юм. Түүний хувьд намын нэрээр сонгогдсон учраас ингэж “Түгжил”- дэх шаардлага байдаг ч байж болох. Өмнө нь намынхаа эсрэг санал өгч, хөөгдөх дээрээ тулсан түүнд дахин эсэргүүчүүдийн тоонд багтах эрх үлдээгүй байсан ч юм билүү. Хэдийгээр хөшигний цаана ямар тохироо, шантааж явсныг мэдэхгүй ч энэ удаад тэрбээр АН- ын “Түгжил”-үүдийн тоог нэгээр нэмж байна.
М.Зоригт. Н.Алтанхуягийг эцсээ хүртэл эсэргүүцэж, Төрийн ордонд суулт зарлан, “Балиар заваан юманд хутгалдахгүй” хэмээн Ерөнхий сайд болон засагт багтах гэсэн намынхаа фракциудын булхайг золтой л хэвлэлээр нэгбүрчлэн задалчихаагүй М.Зоригт гишүү- нийг уг нь Н.Алтанхуягийг тууштай эсэргүүцэгч гэж хардаг байв. Тэр өөрөө ч хэлдэг байсан. “Энэ хүн ерөөсөө болохгүй байна. Болж бүтэж байгаа юм нэг ч алга” гэж хэдэнтээ хэлсэн. Гэтэл еэвэнгийн өрөөсөн талыг гаргаж ирээд “Н.Алтанхуяг биш Ч.Сайханбилэг байна” гэхээр итгэчих юм гэж хэн санахав. Уг нь Ч.Сайханбилэг хэний хүн, хэний дохиогоор засаг толгойлох вэ гэдгийг тэр хамгийн сайн мэдэж байгаа. Гэсэн ч бусдынхаа адил “Түгжил”-дэж орхив. Тэр бас бөөрөнхийлсөн. Эсвэл хэн хэнд нь тал алдахыг хүсээгүй ч гэж тайлбарлаж болмоор. “Уг нь Р.Амаржаргалыг дэмжиж байсан ч олонхио дагаад, Ч.Сайханбилэгийг дэмжчихлээ” гэх. Бусдыгаа дагах, олонхийнхоо саналыг харгалзах байсан юм бол анхнаасаа нэг үзэл бодолтой байж болмоор. Өмнө нь Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд “Ок”, “Р.Амаржаргалыг ямар ч эргэлзээгүй дэмжинэ, тэр бол бусдаас өөр” хэмээн тод дуугаар тодорхойлж байсан атлаа “Талх ч уг нь амттай л даа. Гэхдээ л еэвэнг сонгочихлоо” гээд сууж байх юм. Эсвэл түүний тархийг Х.Баттулга угаачихав уу. Угсаа нэгтнүүдийн кноп нэг байх учиртай ч байж болох. Учир нь тэд МоАХ-ны партизанууд хэмээн өөрсдийгөө тодорхойлдог.
Л.Эрдэнэчимэг. МоАХ фракцийн төлөөлөл. Нэг үгээр бол, Х.Баттулга ямар сонголт хийх нь түүнд хамгийн их хамаатай гэсэн үг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Алтанхуягийг огцруулах эсэх санал хураалт болоход тэр хамгийн их гайхаш төрүүлсэн. Эсрэг санал өгсөн гишүүд өмнө нь ямар нэгэн байдлаар “Ийм санал өгнө” гэдгээ илэрхийлж байсан бол Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд хэвлэлийнхэн төдийгүй АН-ынхны ч таамагт багтаагүй байсан юм. Гэтэл тэрбээр сэмхэн эсрэг санал өгчихөөд чуулганы танхимын арын хаалгаар гарч одсон удаатай. Энэ нь хэвлэлийнхнээс бултаж байгаа хэрэг. Ингэж тайлбар хийхээс бултсаныг бодоход түүнд эсрэг санал өгөх шийдвэр эртээс байгаагүй нь тодорхой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөх фракциудын зарчмаар ингэж эсрэг санал өгсөн болж таарч байгаа юм. Харин сүүлийн удаад Ч.Сайханбилэгийг тэрбээр дэмжсэн. Үүнээс харахад өмнөх кноп өөрийнх нь биш байсан байж болох. Нэг үгээр бол, МоАХ фракцийн цөөнгүй гишүүн эртээс Н.Алтанхуягийг эсэргүүцэж байсан. Тухайлбал, Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт нар эсрэг санал өгсөн учраас хүчээр тэднийг дагасан байж ч болох. Хэдийгээр фракциа дагасан ч хэдхэн хоногийн зайтай кноп хэрхэн дарснаас нь харвал түүнд өөрийн гэсэн тогтсон үзэл бодол байгаа эсэхэд эргэлзмээр.
Д.Батцогт. Түүний хувьд УИХ-д гишүүн болж орж ирснээсээ хойш “Түгжил”-дсэн гэхэд буруудахгүй. МҮАН-ын нэрээр “Шударга ёс” эвсэлд багтаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга болсон. Гэвч тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсан гэх мэдээлэл гарсан ч хэвлэлийнхэнд ямар нэгэн тайлбар хийхгүй байсаар нэг сарыг үдсэн. Харин үүнээс сарын дараа буюу өнгөрсөн тавдугаар сард бүлгийн дарга Д.Батцэрэг түүнийг бүлгээсээ гарсныг албан ёсоор зарласан юм. Ингэснээр тэрбээр УИХ дахь анхны сул гишүүн болсон ч удаа ч үгүй ямар шалтгаанаар бүлгээсээ гарсан нь тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр өнгөрсөн долдугаар сард болсон Арчилсан хүчний холбооны хуралд оролцож, “АН-ыг зарчмын хувьд дэмжиж явдаг байсан” хэмээн хаяагаа манаж, УИХ-ын дарга З.Энхболдын бөөрөнд наалдаж суусаар АН-ын батлах өвөртөлсөн. Ийнхүү намаа сольсон атлаа УИХ-ын чуулганы танхимд “Шударга ёс”-ынхонтой хамт суусаар байсанд Ц.Нямдорж гишүүн уурлан, “Намаа сольсон юм бол тэндээ очиж суу” гэж хэлүүлэн байж, АН-ынхантай суудал нэгдсэн. Гэтэл үүнээс ердөө гурав хүрэхгүй сарын хугацаанд намынх нь даргыг Ерөнхий сайдын суудлаас огцруулах эсэх санал хураалт болоход эсрэг санал өгч, од болсон удаатай. Энэ алхмаа тэрбээр “Хэдий намаа сольсон ч үзэл бодолдоо үнэнч үлдэнэ” хэмээн том тайлбар хийсэн ч харамсалтай нь түүний үзэл бодол хэдхэн өдрийн үнэтэй байжээ. Түүний хувьд кнопоо өөрчилж, Ч.Сайханбилэгийг дэмжсэн “Түгжил”-үүдийн нэг боллоо.
М.ӨНӨРЖАРГАЛ
Тэд жинхэнэ “Түгжил” байжээ
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 22:54 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
»»
ПАРИС 2024: Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулжээ 22:52 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олимпоос өмнө Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олимпоос өмнө Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ.
»»
Тендерийн урилга 22:33 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 21:29 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
Б.Оргил-Эрдэнэ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа уучлалт хүсч байна 17:13 Өчигдөр олон нийтийн сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ Макаод зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан.
Өчигдөр олон нийтийн сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ Макаод зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан.
»»
"Цэцэг" хамтлаг 40-н жилийн дараа дахин тайзнаа 16:59 "Найзуудаа найзуудаа ирээрэй"
"Найзуудаа найзуудаа ирээрэй"
»»
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн гэв 16:22 Цагдаагийн байгууллагаас өнөөдөр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.
»»
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 14:21 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
»»
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулав 14:00 НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа.
НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа.
»»
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 13:54 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
Бизнест тань давуу тал нэмэх ногоон зээл 13:17 Аливаа улс орны хөгжил, хүн ардын ахуй амьдралд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй энэ цаг
Аливаа улс орны хөгжил, хүн ардын ахуй амьдралд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй энэ цаг
»»
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 11:58 Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан
»»
Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог 11:51 Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
»»
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12 настай хүү угаартаж нас барсан ба ээж нь ухаан ороогүй байна 11:37 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд
2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд
»»
Одон орончид Дэлхийн вангийн гадаргуу дээрх асар том "зүрхний" нууцыг тайлжээ 11:22 Швейцарийн одон орончид Берны их сургууль болон Үндэсний одон орон судлалын PlanetS төвийн эрдэмтдийн хамт
Швейцарийн одон орончид Берны их сургууль болон Үндэсний одон орон судлалын PlanetS төвийн эрдэмтдийн хамт
»»
АН-аас Х.Баттулгыг хөөхийг шаардаж, зарим нь иргэдийн 1072 хувьцааг хуурч авсандаа уучлалт гуй гэв 11:19 АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
»»
Төв аймагт 11 настай хүү айлын морь хөлсөлж унахдаа чирэгдэж, амь насаа алджээ 11:02 Төв аймгийн Борнуур суманд өчигдөр /2024.04.25/ 11 настай хүү айлын морь гуйж, хөлсөлж унажээ. Улмаар мориноос унаж, чирэгдсэн байдалтай амь насаа алдсан байна.
Төв аймгийн Борнуур суманд өчигдөр /2024.04.25/ 11 настай хүү айлын морь гуйж, хөлсөлж унажээ. Улмаар мориноос унаж, чирэгдсэн байдалтай амь насаа алдсан байна.
»»
ХҮН намаас татгалзаж буй гишүүдийн цуваа үргэлжлэв 10:42 Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай
Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай
»»
ҮАГ-т бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ирүүллээ 10:09 Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 10:07 “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
»»
Сонсголонгийн гүүрний нэг талын зорчих хэсгийг хаана 09:49 Хан-Уул дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаахаар болжээ.
Хан-Уул дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаахаар болжээ.
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
МЕТА компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 09:41 Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол,
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол,
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт 09:16 СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
»»
“Жагсаалтын 48 мөнгө гаргахгүй, барьцаалагдахгүйгээр гишүүн болно” 08:27 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай, Авлигатай тэмцэх
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай, Авлигатай тэмцэх
»»
Эмийн үнийг хуулиар зохицуулна 18:36 Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, түүнтэй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, түүнтэй
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллана 17:12 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн
»»
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана 17:09 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай
»»
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 16:59 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
»»
Хангай зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх шаардлага тавилаа 16:46 Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон.
Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон.
»»
Тендерийн урилга 16:26 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
»»
Фото сурвалжилга: Нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгаж байна 16:23 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар хийж буй.
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар хийж буй.
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 16:00 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асуудлаар уулзалт хийлээ 15:51 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 15:27 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
"Замын-Үүд, Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг хот, Цагаанхадыг тосгон болгоно" 15:09 Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
»»
Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна 15:01 Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ.
Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ.
»»
Дэлбэрэлтэд өртсөн БЗД-ын 207-р байрыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ 14:56 Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
»»
БНКУ-ын Парламентын дарга Н.Шакиев Чингис хаан Үндэсний музейд зочлов 14:45 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын
»»
ЗАСГИЙН ГАЗАР: Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгслийг сайжруулахад 25 тэрбум төгрөг зарцуулна 14:43 Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
»»
"Монгол, Тайландын иргэд харилцан визгүй 60 хоног зорчино 14:35 Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд
Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд
»»
Финлянд болон Эстонд их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ 13:35 Финлянд болон Эстонд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ.
Финлянд болон Эстонд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ.
»»
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга 13:31 Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:
»»
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 13:26 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
Ачааны автомашин шатаж, 45 настай иргэн амиа алджээ 13:23 Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/
»»
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
»»
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
»»
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
»»
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
»»
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
»»
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
»»
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
»»
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
»»
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
»»
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
»»
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
»»
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
»»
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
»»
Филиппинд цахимаар мөрийтэй тоглосон Хятад иргэн баривчлагджээ 16:16 Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
»»
Д.Трамп Польшийн Ерөнхийлөгчтэй Нью-Йоркт уулзжээ 13:39 Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»