НАМУУДЫГ ТАРААЯ
2014-11-25 \Надад санал байна, та анхаарч уншаач\ 
"Ардчилсан хүчнүүдийн улстөрийн алдааны улмаас ардчиллыг буруутгана гэдэг туйлаас шударга бус явдал. Ардчилсан орны иргэд харин ч өөрсдийгөө үүнд буруутгах учиртай"
Карл Раймунд Поппер
Монголын нийгэмд хүмүүс бухимдаж, ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж, шударга ёс тэгш хуваарилалтыг хүсээд байгаа хэрнээ "юу ч хийж чадахгүй" байгаа зэрэг олон шалтгаануудын шалтаг нь улстөрийн намууд болж байна. 24 жилийн туршид Монголын төрийн эрх мэдлийг ээлжлэн атгаж байгаа хэдхэн намуудад дандаа "луйварчид", "хулгайчид", хүний мөн чанараа алдсан адгийн шаарууд орж байдаг гэдэгт би эргэлздэг. Овоо эерэг зүйл ярьж, зөв сайн өөрчлөлтийн төлөө зүтгэж тэмцэж байсан олон хүмүүс намууд дотор орохоороо "дуугаа хурааж" орхино. Тэдний ёсорхуу, албархуу төрхтэй сулхан тайлбруудаас нам доторх ялзарсан "өмхий үнэр" нь мэдрэгдээд байдаг юм даа. МАХН, МАН, АН зэрэг намууд үндсэндээ ялзарч, тэд Монголын нийгмийг тэр хэрээр ялзруулж байна. Харин бид халаглаад л хараагаад л суух уу?
* НАМУУДЫН ЯЛЗРАЛ:
1. Намууд хуучинсаг удирдагчдаасаа салж чадахгүй байна.
Ардчиллын ороо бусгаа цагт байгуулагдсан шинэ намууд хийгээд, өмхөрч унасан хуучин намуудын суурин дээр байгуулагдсан намуудыг байгуулсан, хүнд хэцүү цаг үед нь дэмжиж босгож чадсан олон хүмүүс одоо хэр нь нам доторхи нэр нөлөөгөө хадгалж, архаг партизанчилал гавьяа зүтгэлээ үнэлсээр сууна. МАН-ын дотор М.Энхболд, Ч.Баяр, Дэмбэрэл, Ц.Нямдорж, гэх мэт, АН дотор Р.Гончигдорж, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, З.Энхболд гэх мэт, МАХН дотор Н.Энхбаяр \цорын ганц лидер\ гэх мэтийн хүмүүс одоо хэр нь сайн муу олон талаар нам доторхи нөлөөгөө хадгалсаар байгаа. "Баас хатавч өмнийгөө тавихгүй" гэдэгчлэн тэд намыг байгуулсан, дэмжиж босгосон гэдэг гавьяагаараа "үхсэн буурын толгойноос амьд ат айдаг" гэсэн үгний "амьд жишээ" болсоор. Тэд улс орон, намыг өөрчлөхийг бус, өөрсдөө өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа. Бас тэд энэ нөлөөгөө "үе залгамжлан" үлдээж, үхэн үхтлээ "хар дарж зүүдлэхгүй" байхыг хичээж байна. Тэд юу хийж чадахаа маш сайн мэддэг болжээ. Намууд ийм хүмүүсээс улам ихээр хамааралтай болж байна.
2. Намууд улстөрийг бизнес болгон хувиргасан.
Сонгуульд ялсан намууд эрх мэдлийн хуваарилалтдаа "үнэ хаялцуулан", Монголын улстөрийг бизнес болгон хувиргасан нь Н.Энхбаяраас эхэлж өдгөө улам ч хөгжсөөр байгаа. Эрх мэдэлд хүрэхийн тулд их хэмжээний мөнгө намдаа "хаяж", хариуд нь олж авсан эрх мэдлээрээ "хаясан" мөнгөө хэд нугалан эргүүлж олж авахын төлөө тэд өөр хоорондоо хуйвалдацгаадаг. Учир нь шийдвэр гаргах, түүнийг нь баталгаажуулах, ашгийг нь хувааж авах бүх процессууд төрийн хувьд өөр хоорондоо хамааралтай байдагт шалтгаан нь оршиж байгаа. Эрх баригчид болон сөрөг хүчнүүд нь өөр хоорондоо зохицолдоод байдаг хийгээд сонгуульд ялсан намууд дангаараа бус хоорондоо эвсэж ЗГ-ыг байгуулаад байдаг нь "зүгээр ч нэг тохиолдол" биш. Шийдвэр гаргагсад болон хянагсад нь өөрсөддөө "ашигтай" хувилбрууд дээр хуйвалдан тохиролцоод байгаагийн жишээ. Өнөөг хүртэл улстөрийн буруу шийдвэрийнхээ төлөө нэг ч улстөрч хариуцлага хүлээхгүй байгаа нь үүний нотолгоо. Тэдэнд зөвхөн их мөнгө л хэрэгтэй байна. Тэд үүний төлөө улстөрд орж байна. Бас хэдий ч хамаагүй мөнгө зарцуулж байна.
3. Намууд хариуцлагыг үгүй болгож байна.
Намууд сонгуульд ялахын тулд амалцгааж, амлалтынхаа "урьдчилгаа" болгон мөнгө тараадаг. Харин амалснаа биелүүлээгүйн төлөө хэзээ ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй, өөрөөс хамааралгүй шалтгуудыг олно. "Оюутолгойн гэрээг толгойгоороо хариуцна" гэсэн атлаа С.Баяр зугатаж одсон. Ц.Элбэгдорж "Авилгалыг зогсоож, хариуцлагыг чангатгана" гэсэн атлаа Н.Энхбаярыг "өршөөж" гадаадад үдэж өгсөн. "Эдийн засгийн хямралыг 100 хоног дотор шийдэх болно" гэж амалсан атлаа Н.Алтанхуяг "огцрохгүй" гэж хичнээн "гүрийв". Улаанбаатар хотын ашигтай газруудыг зарж баяжсаныхаа оронд утааг бий болгосон М.Энхболд хариуцлага хүлээхгүйгээр үргэлж дэвшиж, шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэж байгаа. Алдарт "7 сарын 1" ний хэрэг явдлын дараа Батзандан, Магнай нар "шоронд орохгүйн тулд" АН-д "дагаар" оров. Намууд хуулийн дээр оршиж, өөрсөддөө "ашигтай" шийдвэр гаргуулж чадаж байгаа нь олон хүмүүст "нам бол хууль бус үйлдлээс хамгаалж чадах орон зай" гэдэг ойлголт төрүүлж, хүссэн ч эс хүссэн ч намын удирдлагуудад "долигонож", зөвшөөрсөн ч эс зөвшөөрсөн ч намын шийдвэрийг дагаж далбаганахад хүргэж байна.
...Сонгуульд ялж засгийн эрхийг авсан намуудын удирдагчид болон тэдний дэмжлэгээр төрийн албанд очсон хүн болгон сэтгэлдээ айдастай, ирээдүйдээ итгэлгүй байдаг. Тэдний толгойд байгаа "дараагийн сонгуульд ялж чадахгүй байх" гэсэн түгшүүр нь "энэхүү завшааныг ашиглан" ядаж л аж амьдралаа дээшлүүлж авах хүсэл рүү хөтөлдөг. Хууль бус үйлдлээр баяжсаныхаа төлөө хэзээ нэгэн цагт шоронд сууж магадгүй айдас нь өөртөө ашигтай хуулийн заалт батлуулж авах оролдлого рүү дагуулж байдаг. 4 жилийн богино хугацаанд юу эс болох билээ. Нам хэмээх "улстөрийн нуувч" дотор тэд улс эх орны хөгжил дэвшил бус, зөвхөн өөрийн эрх ашгаа л бодож амжина. Нам тэднийг хувь хүний мөн чанараа огоорч, ичих булчирхайгаа гээхэд хүргэж байна. Тэд өөрчлөх, өөрчлөгдөхийг хүсэвч намаас гараад "хэн ч биш" болж, намын өш хонзон дор АТГ, эс бол ямар нэгэн шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээхээс айж байна. Учир нь улстөрд намаар дамжиж орсон бүх хүмүүс "шавхайтай хутгалдаж" амжсан байдаг. Нам бол тэдний бузар булайг хуулиар хамгаална.
* "БРЕНД" БОЛСОН НАМУУД:
Монголчууд бид алив зүйлд дасамтгай, бас туйлшрамтгай. Залхуу юм шиг хэрнээ алив зүйлийг хялбарчлах дуртай. Сонгуульд санал өгөхдөө намуудын нэр болоод олонд танил болсон хүмүүсийг сонгох нь нийтлэг үзэгдэл. Тийм ч учраас нийгэм өөрчлөгдсөн 24 жилийн дотор тэд 3 намыг ээлжлэн олонхи болгон сонгож иржээ. Тэдэнд хайртай дуртайдаа биш, тэд тэдний аж амьдралыг өөдрөг сайхнаар авч яваад ч биш, зүгээр тэдний хувьд "бренд" болсон нэрнүүдэд л санал өгч байгаа хэрэг.
1. Монгол Ардын Хувьсгалт Нам \МАХН\. Социализмын үед Монголын төрийг барьж байсан МАХН олон хүмүүсийн сэтгэл зүрхэнд үүрд мөнх оршиж, олон гэгээн дурсамжийг сэдрээж байдаг. Энэ намын задралын үеийг овжин ашиглаж нэрийг нь сэргээж үлдсэнээрээ Н.Энхбаяр өөрөө "бренд" болж чадсан. Угтаа бол энэ нам Н.Энхбаярын хувийн нам болсон. Н.Энхбаярт "МАХН" гэдэг бренд л хэрэгтэй. Түүнээс биш социализмын үеийнх шиг нийгмийн тэгш хуваарилалт, 5 жилийн төлөвлөгөө болон гавшгайчид, баярын парад туг лоозон уриа, олон байгууллагуудын ёслол төгөлдөр их хурлууд дээр намын нэрийн өмнөөс баяр хүргэж үг хэлэн нижигнэтэл алга ташуулах гээд байгаа юм биш. Хүмүүс "МАХН" гэдэг нэрийг сонсоод л "хөөрхий минь мөн ч их ач тусаа өгсөн буянтай нам юм шүү дээ" хэмээн залбирч, одон медалиа зүүн ёслол төгөлдөр маягаар сонгуульд ялуулах гэж санал өгөхөд л хэрэгтэй.
2. Монгол Ардын Нам \МАН\. Социалист коммунист үзэл санаанаас татгалзах шалтгаанаар 1921 онд анх байгуулагдахдаа хэрэглэж байсан нэрийг сэргээсэн нь мөн л нөгөөх брендээ авч үлдэх гэсэн санаа. Харин тэд "МАХН" гэдэг брендийг хуулиар олигтойхон "хориглож" чадаагүй учраас сонгуульд санал хуваах "өрсөлдөгчөө" бий болгож орхисон. "МАН" чинь "МАХН"-ны шинэчилсэн хувилбар юм шүү дээ" гэж байнга ухуулсны хүчинд сонгуульд санал авч чаддаг. Залуучууд нь энэ намыг өөрчлөхийг хүсч оролдлого хийх авч хууччуул нь боломж олгохдоо дүргүй. Зөндөө олон сайхан залуус энэ намд бий боловч дэмжих хүсэлтэй хүмүүс нь "Уг нь чамайг дэмжмээр байвч, нам чинь биш ээ" гэж хэлдэг. Нөгөө талаар нам дотроо уламжилж ирсэн "хатуу дэглэм" сахидаг болохоор "олгой хагаравч тогоон дотроо" байж чаддаг нь бусад намаас ялгарах давуу тал. Гэхдээ завшигчид нь хэзээ ч хариуцлага хүлээдэггүй, шийдвэр гаргах эрх мэдэлд мөнөөх хууччуул нь бат бөх сууж байдаг болохоор итгэж дэмжихэд амаргүй.
3. Ардчилсан Нам \АН\. 1990 оны ардчилсан хувьсгалаар шинээр байгуулагдсан энэ нам "Ардчилсан" гэдэг нэрээрээ л шууд "бренд" болж чадсан. Энэ брендийн төлөө л Социал Демократ Нам, Үндэсний Дэвшлийн Намууд Ардчилсан Намтай нэгдсэн боловч хэзээ ч нэг нам шиг байж чадаагүй. 1996 онд сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан хэрнээ ЗГ-аа 4 удаа унагаасан тохиолдол энэ жил давтагдаж эхэллээ. Тэдэнд "Ардчилсан" гэдэг "бренд" хэрэгтэй болохоос үзэл санаа, үйлдлээрээ хэзээ ч нэгдэж байгаагүй. Намууд доторхи намууд болсон фракцуудын тэмцлийг тэд хэзээ ч зогсоож чаддаггүй. Одоо болж байгаа ЕС Н.Алтанхуягийг огцруулж, оронд нь Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарых "өрсөлдүүлж" Ч.Сайханбилэгийг гаргаж ирж байгаа үйл явц нь АН доторхи "Алтангадас" фракцийн бусад фракцуудтай хийж байгаа тэмцлийн л жишээ. Ийм тэмцлүүд хичнээн олон давтагдах тусам тэд нэр хүндээ алдаж, өөрчлөлт шинэчлэл хийх боломжуудаа алдаж байна. Уг үзэл санаа нь зөв юм шиг хэрнээ, бодит ажил болгож сайн үр дүн гаргаж чаддаггүйн шалтгаан нь энэ, миний анзаарч байгаагаар.
...Монголын улстөрд гуравдахь хүчний тухай ярих авч, бий болгож чадахгүй байгаагийн шалтгаан нь монголчуудын сэтгэлд "бренд" болон оршсон эдгээр намуудын нэр. Хэрэв тэд нэрээ өөрчлөх, эсвэл өөр нэрээр нам байгуулбал олонхийн санал авч чадахгүй гэдгээ мэдэж байгаа. "Санаа байвч сачий нь хүрэхгүй" шалтгаан нь энэ. Өөр өөрсдийн үзэл бодлоороо нэгдэж, улс оронд шинэчлэл хийж шударга ёсыг тогтоохыг хүсч буй олон залуус бий. Улс оронд үйлдвэржилт бий болгож, монголчуудын бахархал эв нэгдлийн төлөөх өөрийн санаагаа хичнээн янзаар илэрхийлээд ч улстөрийн дэмжлэг авч чадахгүй байгаа Х.Баттулгын санаачлага ч үүний бодит жишээ.
*НАМУУДЫГ ТАРААЯ:
Цаашид улстөрөөр талцсан, өөр хоорондоо үгсэн хуйвалдсан, хариуцлага хүлээдэггүй шударга бус байдал газар авсан байдлаар Монгол орон хөгжихгүй ээ. Бид зориглож өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Харин хэзээ, яаж хийх хэрэгтэй вэ? гэдэг дээр бүгдээрээ санал бодлоо илэрхийлье. Миний хувьд:
1. Өдгөө улс төрд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа, эс явуулж байгаа бүх намуудыг татан буулгаж намуудын шинэчилсэн бүртгэлийг тодорхой хугацаанд дахин хийе. Үүний тулд "Улстөрийн намуудын тухай" хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Үүнийг одоогийн намуудын удирдлагууд хамтдаа зөвшилцөж шийдэх боломжтой.
2. Шинээр байгуулагдах намуудад дээрх "бренд" болж олон нийтийн сэтгэл зүйн дэмжлэгийг авч байдаг МАХН, МАН, АН нэрүүдийг бүтнээр нь хэрэглэхийг хуулиар хориглох хэрэгтэй байна. Мэдээж "Ардын", "Ардчилсан" нэрүүдийг хэрэглэж болох боловч одоогийн хэрэглэж байгаа бүтэн нэрийг хэрэглэж болохгүй. Энэ бол намуудын гарааны шинэ зурхай.
3. "Улстөрийн намуудын тухай хууль"-ийг өөрчилж, заавал 800 хүний гарын үсэг гэхгүйгээр, адил төст үзэл бодлоор хүмүүсийн эвлэлдэн нэгдэх боломжийг олгох хэрэгтэй байна. Эвлэлдэн нэгдсэн хүмүүс өөрсдийн намуудын үзэл баримтлалаа бий болгож институт маягаар ажиллах хэрэгтэй. Намуудын гишүүнчлэлийг болиулснаар сонгогчдод хавчлага дарамтгүйгээр саналаа өгөх, өөрийн үзэл санаан дээр тулгуурласан сонголт хийх боломжийг олгоно гэсэн үг.
4. Шинэчлэгдэн зохион байгуулагдсан намууд өөрсдийн үзэл баримтлал, Монгол орны хөгжлийн төлөөх стратеги боловсруулан өрсөлдөх ба төрийн албаны тогтолцоог тогтвортой байдлаар хуульчлан хамгаалах боломж бүрдэнэ. Төрийн алба сонгуульд ялсан намуудын албан тушаалын хуваарилалтаар бус, бодлогыг нь хэрэгжүүлэх чиглэлээр чиглэлээр тогтвортой, найдвартай ажиллах бүтэц бидэнд хамгаас чухал байна.
...Улиг болсон энэ байдалд хүмүүс "залхаж байна" гэж ярьцгаадаг. Намууд дотор байгаа шинэчлэлийг хүсч байгаа олон залуус ч ийм өөрчлөлтийг хүсч байгаа гэдэгт би итгэж байна. Монгол хүн бүрийн сэтгэл дотор "Ийм уудам газар нутагтай, ийм их баялагтай, ийм их мал сүрэгтэй Монгол оронд төрж өссөн 3 сая хүрэхгүй хүмүүсийг ийм арчаагүй байдалд оруулах ямар хэрэг байнаа" гэсэн халаглал оршиж байгаа. Зарим нь тэмцэх тухай ч бодож ярьж байна. Айдас мөрөөдөл сүлэлдсэн ийм амаргүй цаг үед зөв гарцыг олох нь л хамгийн чухал байна. Бас "Сайхан санаа байна шүү, амжилт хүсье" гэж бичиж суухын оронд бие биедээ дуулгаж, хамтдаа бодит саналаар дэмжиж байх нь хэрэгтэй байна.
Заримдаа бид яг хязгаарын огтлолцол дээр зогсож байх шиг санагдаад байдаг юм. Орших эс орших, хөгжих мөхөх, эвлэлдэх эс бол задрах. Олон ч хүмүүсийн сэтгэлд "Монголчууд бид ч их хувь заяатай хүмүүс дээ" гэж уужрал төрөх дор өөрөө ч мэдэлгүй тэнгэр рүү хардаг байх. Яалаа гэж бид эс оршиж, мөхөж, задрах билээ. "Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" хэмээн С.Зориг нэгэн цагт ирээдүйгээ өөдрөгөөр мөрөөдөн, тамхиа татаж байхдаа хэлсэн буйз. Би ч бас та нарт итгэж байнаа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com |
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|