 |
|
 |
|
Төсвийг 1 их наядаар танах шаардлагатай |
|
|
 |
|
 |
Төсвийг 1 их наядаар танах шаардлагатай
2014-12-10Д.Гантулга: Төсвийг 1 их наядаар танах шаардлагатай 
Монголын Актуарчдын Нийгэмлэг, Гүйцэтгэх захирал Д.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2014 оны төсвийг тодотгоогүй байгаагийн зэрэгцээ 750 тэрбумаар орлого тасарч байна. Эдийн засагчид 2014 оны төсвийг хөөсөрсөн төсөв байсан гэж үзэж байгаа. Гэтэл 2015 онд бас хөөсөрсөн төсөв баталчихлаа. Ирэх онд орлогыг 17 хувиар өснө гэж тооцсон. Үнэхээр ингэж өсөх боломжтой юу? 2015 онд төсвийн орлого ихээр тасрах эрсдэлтэй биш үү?
-2015 оны төсвийн орлогыг 17 хувиар өсгөж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 500-аад тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан. Орлогын өсөлт нь бодит эсвэл бодит бус гэдгийг энэ тооцооллыг хийсэн Сангийн Яамны мэргэжилтнүүд сайн мэдэж байгаа байх, хөндлөнгөөс харахад төсвийн орлогыг ингэж өсгөх бодит боломж багатай л харагдаж байна. Саяхан шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дээр хэлсэн үгэндээ төсвийн орлогыг тодотгол хийж 1 тэрбумаар бууруулна гэж ярьсан. Орлогоо бодит болгож буурууллаа гэхэд үүнийгээ дагаад зардлаа бууруулж чадах уу гэдэг асуудал байна. Энэ төсвийн алдагдал (ДНБ-ний 1.8%), дээр нь төсөвтэй адилтгах зардал (ДНБ-ний 6%) хамтдаа инфляцийг өсгөх үндсэн хүчин зүйлсийн нэг болоод байна шүү дээ. Уул нь 2014 оны 8 сард УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ төсөвт орохгүй байгаа зардлуудыг бүгдийг төсөвт нэгтгэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан түвшинд хүртэл үе шаттайгаар буулгах зорилгоор төсвийн тодотголыг боловсруулах үүргийг Засгийн Газарт өгсөн. Одоогийн байдлаар энэ үүрэг ажил хэрэг болоогүй л байна.
-Сүүлийн 2 жилийн турш гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан, гадаад худалдааны нөхцөл муудсан, эдийн засагт үлэмж нөлөө бүхий томоохон төслүүдийн хэрэгжилт он дамнан удааширч тодорхой бус байдал нэмэгдсэн, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан зэрэг туйлын сөрөг орчинд Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, төлбөрийн тэнцлийн хүндрэлийн үед эдийн засгийг бүхэлд нь тогтворжуулах, эдийн засгийн суурь бүтэц, ажлын байрыг хамгаалах арга хэмжээ авсан гэж үзэж байна. Таны бодлоор эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол өнөөдөр эдийн засаг ямар нөхцөл байдалтай байх бэ? Өөрөөр хэлбэл ямар үр дүнд хүрсэн гэж та харж байна вэ?
-Монголбанк, Засгийн газар хамтран 2013 оноос шатахуун, өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүн, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны, нүүрс эрчим хүчний үнэ тогтворжуулах гэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрийн үндсэн зорилго нь эдийн засгийн бодит салбарыг дэмжих, нийлүүлэлтийн хомсдлоос үүдэлтэй инфляцийг бууруулахад чиглэсэн гэж үзэж болно. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, эдийн засгийн идэвхжил суларсан энэ үед богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээ болсон гэж боддог. Жишээлбэл, гадаад валютын ханш ингэж ихээр өсөж байхад шатахууны үнэ тогтвортой байж ирлээ шүү дээ. Харин урт хугацаанд авч үзвэл эдгээр нь тийм үр дүнтэй арга байж чадахгүй. Ямар ч эрүүл ухаанаар бодсон Засгийн Газар нь Төв банктайгаа нийлж хөтөлбөр хэрэгжүүлсээр байгаад хөгжчихдөг тийм амар хялбар хөгжлийн загвар гэж байхгүй. Яахав үүссэн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд иймэрхүү богино хугацааны, нэг удаагийн шинжтэй хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжээд дуусах байх.
Дээрх хөтөлбөрүүд дээр нэмээд бид бүгдийн сайн мэдэх 8% хүүтэй ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бий болгох хөтөлбөр байна. Эдгээр хөтөлбөрүүдийн санхүүжилт нийтдээ 2013 оны эцэст цэвэр дүнгээр 3.4 их наяд төгрөг, 2014 оны эцэст 3.2 орчим их наяд төгрөг байна.
-Бодит төсөв батлагдвал гадаадын хөрөнгө оруулалт бас нэмэгдэнэ. Ер нь улсын төсөв энэ хэвээр явбал бидний гадаад дахь нэр хүнд ямар байх вэ? Хэрэв 1 их наядаар төсвийг танавал энэ байдал хэрхэн өөрчлөгдөх вэ?
-Монгол улсын зээлжих зэрэглэл буурсны нэг шалтгаан нь энэ бодит бус төсөв баталдаг, ингэснээр төсвийн алдагдал ихтэй гардаг явдал. Гэхдээ төсвөө бодитоор баталснаар гадаадын хөрөнгө оруулалт шууд нэмэгдээд эхэлнэ гэж үзэх мэдээж өрөөсгөл л дөө. Төсөв алдагдалтай үед Монголбанк инфляцийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бодлогын хүүгээ өсгөхөөс өөр аргагүйд хүрнэ. Иймэрхүү үйлдэл 1990 оноос хойш дахин дахин давтагдаад байна л даа. Гаднаас нь харахад хүү өсөхөөр зээл үнэтэй болоод, бизнесүүд хумигдаад, эдийн засгийн идэвхжил сулраад, иргэдийн худалдан авах чадвар багасаад үнийн өсөлт буурах байдал ажиглагддаг. Мөнгөний хатуу бодлого ажиллаад байгаа юм шиг. Гэтэл дотор нь ороод харахаар данхайсан төсөвт багтаж чадсан ажил үйлчилгээ, бизнесүүд нь амжилттай яваад, томроод, төртэй бүүр дотно ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болоод байдаг. Харин нөгөө бор зүрхээрээ, төрөөс хамааралгүй бизнес хийдэг хэсэг хамаг хүндийг үүрээд, зээлэндээ дарлуулаад, бизнесээ хумиад эхэлдэг. Өөрөөр хэлбэл бид нийгмийн ямар хэсгээ "гаргуунд нь хаяж" байж инфляцийн зорилтоо биелүүлж байгаагаа ярих цаг нь болсон. Урт хугацаандаа эдийн засгийн энэ сектор хүчирхэгжиж байж улсын эдийн засгийн хөгжил яригдана л даа.
Үнэхээр улсын төсвийг 1 их наядаар танаад, хамгийн гол нь төсвийн алдагдалгүй ажиллаж чадвал Монголбанк бодлогын хүүгээ өсгөх бус харин эсрэгээрээ бууруулах орон зай гарч ирнэ. Ингэж чадвал эдийн засгийн идэвхжил буурсан энэ үед Монголбанк жинхэнэ утгаараа бодит эдийн засгийг дэмжинэ. Засгийн Газар тэр 1 их наядын ажил үйлчилгээг хувийн хэвшлээр хийлгэж болно шүү дээ.
-Ирэх жил гадаад орчин сайжрахгүй, хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхгүй, цаашлаад төсвийн зардал хумигдахгүй нөхцөлд Монголбанкинд бодлогын ямар сонголт үлдэх вэ?
-Тэгвэл сая хэлсэн түүх давтагдах байх даа. Мөнгөний хатуу бодлого барих сонголт л үлдэнэ.
-Монгол Улсын төлбөрийн тэнцэлд 2012 оны сүүлийн хагасаас эхэлж үүссэн дарамт нь 2013 онд хямралын шинжтэй болж, улмаар энэ нь 2013-2014 оны эдийн засгийн хүндрэлийн суурь учир шалтгаан болсон гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа. Тэгвэл төлбөрийн тэнцлийн хямралаас гарах, эдийн засгаа сайжруулах ямар арга зам байна вэ?
-Гаднаас яаж валют оруулж ирэх вэ гэж асууж байна гэж ойлголоо. Гадны зээл тусламж бол богино хугацааны шийдэл. Гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байж л энэ асуудал шийдэгдэнэ. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар энэ үүргийг гүйцэтгэж ирлээ. Харамсалтай нь түүхий эдийн үнийн хэлбэлзэлтэй холбоотойгоор энэ салбар эрсдэл өндөртэй гэдгийг бид одоо ойлгож авлаа. Экпортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргана гэдэг мэдээж тийм амар зүйл биш, төрийн манлайлал, стратеги хэрэгтэй. Ер нь бид "гал унтраах" маягийн богино хугацааны арга хэмжээ авч ирлээ шүү дээ, ийм маягаар урт хугацааны асуудлыг шийднэ гэж байхгүй.
-2017 онд бид гадаад зээлүүдээ эргэн төлнө. Иймд одооноос төсөвтөө үүнийг суулгаж сахилга баттай байж “Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөө”-г батлах шаардлага тулгараад байна. Энэ талаар?
-Зээл яах бэ, бидний үр хүүхдүүд төлчихнө гээд сүх далайтал үхэр амар гэдэг шиг яваад байж мэдээж болохгүй. Нөгөө талаас эдийн засгийн идэвхижил буурсан одооны өнцгөөс харахад зээлийн эргэн төлөлтийг 100% төсөвт суулгаж төлж дуусах бодит нөхцөл муутай байна. Тодорхой хэсгийг төсвөөс, үлдсэн хэсгийг дахин санхүүжилтээр төлөх болов уу гэж таамаглаж байна. Энэ төлөвлөлтийг боловсруулах ажил шинэ Засгийн Газрын өмнөх тавигдах том сорилт болох байхаа.
-Өрийн удирдлагын тухай хуулинд ДНБ-ны 40 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Үүнийг нэмэх боломжтой юу?
-Бусад улс орнуудыг харахад хөгжилтэй орнуудад энэ хэмжээ харьцангуй өндөр, хөгжиж байгаа орнуудад ялангуяа байгалийн баялагтай орнуудад энэ хэмжээ харьцангуй бага байгаа ажиглагддаг. Тухайлбал Их Британи, Франц зэрэг улсууд 90 орчим хувь байх жишээтэй. Асуудал нь 40 байна уу, 60 байна уу, 80 байна уу энэ тоондоо биш харин өр зээл тавьж авсан санхүүжилтээр юу хийх гэж байна гэдэг асуулт чухал. Ер нь бид чинь хувь хүнийхээ түвшинд ч тэр төр засгийн түвшинд ч тэр мөнгө л байвал болчих юм шиг сэтгээд бүх болохгүй бүтэхгүй байгаагаа мөнгөгүйн зовлон гээд давхиад байдаг. Чингис бондын зарцуулалт маш их шүүмжлэл дагууллаа. Бизнесийн байгууллагатай адил засаг төр ч ялгаагүй зээлийг юунд зарцуулах, хэрхэн удирдах, яаж буцааж барагдуулахаа мэдэж байх ёстой. Тийм тогтолцоог бүрдүүлээд өрийн дээд хэмжээг өсгөх шаардлагатай гэж боддог.
-Манай улс уул уурхайгаас хамаарсан эмзэг эдийн засгийн бүтэцтэй. Иймдээ ч дэлхийн зах зээл дээр гол нэрийн түүхий эдийн үнэ буурвал дагаад хямарчихдаг. Энэ байдлаас хэрхэн гарах вэ? Нэг ёсондоо хэрхэн үйлдвэрлэгч орон болох вэ?
-Энэ том сэдэв. Өөрөөр хэлбэл Монгол улс хэрхэн хөгжих бэ гэдэг асуулт. Юуны өмнө үйлдвэрлэгч орон гэж юуг хэлж байна гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй байх. Аль хэдэн зууны өмнөх Английн аж үйлдвэрийн хувьсгалаар төсөөлж болохгүй. Эцсийн бүлэгт бидний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь дэлхийд өрсөлдөх чадвартай, түүнийг нь гадаад орнууд худалдан авдаг байх хэрэгтэй. Бид гадагш ямар бүтээгдэхүүн гаргаж чадах бэ, түүний тулд юу хийх ёстой бэ гэх зэргээр цэвэр бизнесийн стратеги боловсруулах хэрэгтэй. Энэ нь нэг удаагийн төлөвлөлт биш, урт хугацааны тогтолцоо бий болгох шаардлагатай тул ийм зорилгоор боловсон хүчин, хүнээ бэлдэх, томоор харвал нийгмээ бэлдэх шаардлагатай. Энэ ажлыг төр манлайлалж, стратеги гаргаж байж биелэлээ олно гэж би хувьдаа бодож явдаг.
-Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл хэрэгжээд багагүй хугацааг үдлээ. Энэ хөтөлбөрийн макро эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл юу вэ?
-Орон сууцны эрэлт талаас энэ хөтөлбөр, нийлүүлэлт талаас барилгын салбарыг дэмжих хөтөлбөрийг хамтруулан хэрэгжүүлснээр иргэдийг орон сууцжуулах маш том ажиллагааг эхлүүлсэн гэж боддог. 2013 оны 3-р улирлын байдлаар нийт 43 мянга орчим иргэд, үүнээс 18.5 мянга орчим иргэд нь дахин санхүүжилтээр, 24.5 мянга орчим иргэд шинээр орон сууц авах зориулалтаар хөтөлбөрт хамрагдсан байна. Гагцхүү энэ ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх үндсэн нөхцөл нь Засгийн Газар эдийн засгийн чадавхид тулгуурлан үнэт цаас хэсэгчлэн гаргаж Нийгмийн даатгалын санг хөрөнгөжүүлэхээр заасан байгаа. Гэтэл 2015 оны төсөвт лав ийм зориулалтаар мөнгө суугаагүй. Ямар ч эрүүл ухаанаар бодсон төгрөгийн 8%-ийн өгөөжтэй багцыг хямдруулж зарахгүй л бол хэн ч худалдаж авахгүй шүү дээ. Ямар мундаг санхүүгийн комбинаци хийлээ гээд энэ зөрүүг хэн нэг нь үүрч л таарна. Засгийн Газар үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрүү нь инфляци болж бууна гэж ойлгож болно.
-Сүүлийн 3 сарын хугацаанд рублийн ханш хамгийн ихээр буюу 25%-иар суларсан бол евро 8.1%, иен 15.1%, төгрөг 1.1%-иар тус тус суларсан талаар Bloomberg мэдээлсэн. Монгол төгрөгийн сулралт бусад улсуудтай харьцуулахад харьцангуй бага байна. Долларын эсрэг бусад орны валют ийн суларч буй шалтгаан юу вэ?
-Дэлхийн зах зээлийг авч үзвэл сүүлийн саруудад түүхий нефтийн үнэ тасралтгүй буусантай холбоотой үүсэж байгаа эдийн засгийн тодорхойгүй байдал, дээр нь АНУ-ын Холбооны Нөөцийн Банк зээлийн хүүгээ он гараад өсгөх хүлээлт байгаатай холбоотой болов уу. Харин манай орны хувьд онцлогтой. Дэлхийн том гүрнүүд ханшаа ингэж алдаж байхад бид сайн ажиллаад манай үзүүлэлт илүү сайн гараад байгаа зүйл биш л дээ. Цаашлаад дэлхийн зах зээл дээр долларын эрэлт ихсээд тэр нь манайд оруулах гэж байсан хөрөнгө оруулалтыг булааж аваад байгаа зүйл бүр ч байхгүй. Өнөөдрийг хүртэл манайд орж ирсэн гадны хөрөнгө оруулалтууд нь ихэвчлэн уул уурхайн салбарт, өөрөөр хэлбэл маш өндөр эрсдэлтэй, үүнийгээ дагаад өндөр эрсдлийн нэмэгдэлтэй (risk premium) буюу хөрөнгө оруулалтын өндөр өгөөж шаардсан байдгаараа онцлогтой. Ер нь ганц Монголд ч биш бусад орнуудад мөн адил уул уурхайн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн дундаж хувь (IRR) ам.доллараар 20% орчим байдаг. Ийм байхад АНУ-ын Холбооны Нөөцийн Банк зээлийн хүүгээ 0.5% өсгөлөө гэхэд манайд хөрөнгө оруулалт хийхээ болиод тийш нь татагдаад байна гэж бодох нь маш өрөөсгөл. Харин манай орны хувьд гадаад валютын эрэлтийн жилийн мөчлөгийн онцлог мөн эдийн засгийн идэвхжил суларсантай холбоотойгоор сүүлийн 3 сарын төгрөгийн ханшны сулралт зарим оронтой харьцуулахад бага байсан болов уу гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.НОМИН
Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" сонин
|
| Төсвийг 1 их наядаар танах шаардлагатай |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|