 |
|
 |
|
Quiza: Хотын дарга Э.Бат-Үүл ч намайг Quiza л гэж дууддаг |
|
|
 |
|
 |
Quiza: Хотын дарга Э.Бат-Үүл ч намайг Quiza л гэж дууддаг
2014-12-17Quiza-г хип хопчин гэж, “Таавар мэт” дуу, цомог нь хит болж, шуугиулж явсныг нь мэднэ. Ардчилсан намын гишүүн гэж  сонссон. Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байгаа гэж дуулсан. Төрийн захиргааны удирдах албанд хип хопчин залуу юу хийж байдаг юм бол гэж бодсон. Яг үнэндээ “Хип хопчид хар тамхины хэрэгт орооцолджээ, шорон оронд оржээ” гэхчлэн сонсч байснаас төрийн алба хашиж, хууль дүрэм ярина гэж төсөөлөөгүй нь миний буруу ч биз. Ийм нэгэн залуутай уулзаж ийн хөөрөлдлөө. Биднийг очиход түүний өрөөнд газрынх нь ажилтнууд цуглачихсан “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт хийж байлаа. -Танайхан яагаад ийм сургалт авч байгаа юм бэ? -Хүний ухамсар, ёс суртахуун гэж бий. Тэр дундаа төрийн албан хаагчийн ёс зүй их чухал. Төрийн албан хаагчдад ийм сургалтыг байнга хийж, хуулиа дээдэлж ажиллах ёстой гэдгийг сануулж байх учиртай. -Төрийн албан хаагчийн хамгийн наад захын ёс зүй юу юм бэ? -Төрийн алба бол иргэдэд үйлчлэх алба, иргэд үйлчилгээ авахын тулд татвараа төлдөг. Бидний хамгийн анхан шатны ёс зүй нь иргэдтэй харилцах харилцаа, тэдэнд үзүүүлэх үйлчилгээнээс эхэлнэ. -Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар ирээд хоёр жил гаруй болж байна уу? -2015 он гараад гурав дахь жил рүүгээ орно. -Төрд хашиж буй анхны алба уу? -Тийм ээ. -Өмнө нь бол чөлөөт уран бүтээлч… -Тийм ээ. -Уран бүтээлээ орхичихоогүй биз дээ? -Хийнэ ээ. -Зав чөлөө олдож байгаа бол фэнүүдийн чинь өмнөөс баяртай байна? -Ер нь зав чөлөө гайгүй шүү дээ. Төрийн албан хаагчийн ажлын цагийг хууль, дүрмээр зохицуулсан. Өглөө 8 цагаас 17 цаг хүртэл ажилладаг. НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН 5,0 ХУВИЙГ “НАЙРСАГ УЛААНБААТАР”-Т ЗАРЦУУЛНА -Хотын Соёл урлагийн газрын энэ гурван жилийн хугацаанд хийсэн, нийслэлчүүддээ хүргэсэн хамгийн том, үр дүнтэй ажил юу вэ? -Соёл, урлагийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт гэхчлэн өдөр тутмын бичиг цаасны урсгал ажил их юм. Хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, одоогийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргасан үндэсний таван хөтөлбөр бий. Эдгээрийн дэд хөтөлбөрийг боловсруулж Улаанбаатарт хэрэгжүүлдэг. Нийслэлийн Засаг даргын нийгэм, эдийн засгийн зорилт, олон нийтэд хандсан үйл ажиллагаа, Нийслэлийн соёл урлагийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад голлон анхаардаг. Томоохноос нь нэрлэвэл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр. Энэ хөтөлбөр маань Улаанбаатар хотыг найрсаг уур амьсгалтай, нийслэлчүүдээ хотын соёлтой байлгах, аялал жуулчлалыг хөгжүүлэн жуулчдыг татах зорилготой. Аялал жуулчлал хөгжүүлэх, хотын соёлыг бий болгох гол багана нь соёл урлаг юм гэдгийг энэ хөтөлбөрт багтаасан. Нийслэлийн жил бүрийн төсвийн 5,0 хувийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт зориулна гэсэн чиглэлтэй. Энэ таван хувийн хоёр нь соёл урлагт зарцуулагдана. Нийслэлийн төсвөөс анх удаа соёл урлагт төсөв тавиуллаа, энэ бол том амжилт. -Энэ хөтөлбөр хэрэгжиж арай эхлээгүй байгаа байх тийм үү? -Энэ оны турш ярьж, өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хөтөлбөр батлагдсан. Төсөвт хөрөнгө нь суусан. Төсвийн тодотголоор хөтөлбөрөө хамгаалж чадвал бид бүс нутгийн, монгол туургатны олон улсын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Жишээлбэл, Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Гандангийн даншиг” гэж наадам зохион байгуулахаар төлөвлөсөн. Өндөр гэгээн Занабазар “Гандангийн даншиг” наадмыг анх санаачлан хийсээр ирсэн ч социализмын үеэс тасарсан гэх. Энэ наадам шашин соёлын эртний зан заншлыг сэргээх зорилготой. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг хөшүүрэг болно. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт соёл урлагийн дэд хөтөлбөрийг батлах гэж байна. Энэчлэн Улаанбаатар хотын нэр хүндийг өргөх, жуулчдыг татах арга хэмжээнүүд зохион байгуулна. Аливаа улс оронд нийгэм, эдийн засаг хэдийчинээ хүндэрнэ, тэр хэрээр соёл урлагаа илүүтэй дэмждэг жишиг байна. Соёл урлаг бол нийгмийг тогтвортой байлгадаг хамгийн том зэвсэг, том дархлаа. Харамсалтай нь манай улсад эдийн засаг хүндрэхэд соёл, урлагийн төсвөө хамгийн түрүүнд танадаг жишиг тогтжээ. -Эдийн засгийн хямрал нөлөө байх, Соёл, спорт аялал жуулчлын яамыг сая татан буулгачихлаа. -Яамгүй болсон, татан буулгасан гэж үзэхгүй байна. Бүтцийн өөрчлөлтөөр манай салбар Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудалд шилжлээ. ХОТЫН СОЁЛ ГЭДЭГ БОЛ НИЙТИЙН СОЁЛ -Хотын соёлыг нэвтрүүлэх нь танай байгууллагын гол зорилгын нэг байх. Энэ чиглэлд ямар ажил хийж байна. Ер нь хотын соёл гэж юу юм бэ? -Хотын соёл гэдэг бол нийтийн соёл. Хүмүүс нийтээрээ амьдарч буй тохиолдолд харилцан ойлголцлын, ухамсар, ёс суртахууны дүрэм баримтлах ёстой. Энэ нь нийгмийн эмх замбараатай байдлыг хадгалахад зориулагдсан байдаг. Жишээ нь, Улаанбаатар хотын замын түгжрэлийн үндсэн шалтгаан нь замын хөдөлгөөнд оролцогчийн нийтээрээ мөрдөх бичигдээгүй хуулиуд үгүйлэгдэж байгаагийн шинж. Бүгдийг гэрлэн дохио, цагдаагийн хөдөлгөөнөөр зохицуулах нь ийм ачаалалтай хотод боломжгүй. Тухайлбал, гэрлэн дохио, цагдаа байхгүй уулзвар дээр Америкт бол stop sign гэж байдаг. Уулзварт машин болгон зогсолт хийнэ. Хэн түрүүлж ирсэн нь түрүүлж хөдөлнө. Жолооч бие биенээ хүндлэх л алхмууд. Түрүүлж ирсэн жолоочийг хүндэлснээрээ тэр жолооч хүндлүүлэх эрхээ олж авна. Нийтийн соёлыг хэвшил болгоно гэдэг өөрөө өөрийгөө хүндлэх соёлоос л эхэлдэг. Хотын соёл гэж ерөөсөө л энэ. Хаалгаар зөрөхөд, шатаар өгсөхөд ч ялгаагүй баруун гарын дүрэм үйлчлэх учиртай. Бүх хүн баруун гар талаа бариад явахад саадгүй зөрж болно. Яарч буй хүн зүүн талаар нь зөрнө. Ингэхдээ уучлаарай зөрөөтхөе, гараатхая гэнэ. Бид баруун гарын дүрэм баримталдаггүйгээс нэг нэгнийгээ уурлуулдаг, бухимдуулдаг. Би л болж байвал бусад нь хоёрдугаарт гэдэг нүүдэлчин соёл иргэншлээс уламжлалтай хандлага маань өнөөдрийн Улаанбаатарт хотын соёл гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж байна. Цахилгаан шат дуудахдаа буух бол доошоо сумтайг, өгсөх бол дээшээ сумтай товчийг дарна гэх мэтчилэн жижиг асуудал биш болж. Энэчлэн жижиг гэлтгүй асуудлыг хөндөх ёстой. Энэ чиглэлд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Инээмсэглэлтэй Улаанбаатар” соёлын аян зохион байгуулна. Хог гэж юу юм бэ, яагаад хогийн саванд хийх учиртай юм, явган зорчигчдын баруун гарын дүрэм гэж юу юм, замын хөдөлгөөний дүрмийг хэвшүүлэх, байгаль орчноо хамгаалах талаар ажлууд хийхээр төлөвлөсөн. -Иргэдэд хүргэх гол зам нь юу байх вэ, дадлыг хэрхэн суулгах вэ? -Сошиал медиа, болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулна. Сайн дураараа оролцох оюутан залуустай хамтарна. Ийм зөв дадлыг уриалж, нэгээс хоёр удаа хийлгэж байж хэвшил болгох зорилготой ажил. Манайхан аливааг хүчээр буюу хууль хүчний байгууллагыг оролцуулж, торгууль тавьж хийх гэдэг. Энэ нь ач холбогдол муутай. Хүчээр шийдсэн тохиолдолд өнөө журам, торгууль үгүй болоход хүмүүс хэвшээгүй байдаг. Жишээ нь, Замын цагдаагийн газар хамгаалалтын бүс гэж аян өрнүүлсэн. Бүс зүүх ёстой юм байна гэж хүмүүс бодсон ч хамгаалалтын бүс замын цагдаад биш намайг хамгаалахад, миний аюулгүй байдалд зориулагдсан эд гэдгийг ойлгоогүй. Энэ аяныг дуусахад жолооч нарын 20 хувь нь л хамгаалалтын бүсээ зүүж хэвшсэн байна. Энэ нь хангалттай сайн үр дүн биш. Тиймээс сайн дураар нь хийлгэж, ухамсарт нь ойлгуулбал илүү үр дүнтэй. -Ийм заавар зөвлөмжийг кино, жүжиг, дуу ч юм уу уран бүтээлд тусгавал илүү үр дүнтэй, хүмүүст хүрнэ. Харин хөрөнгө мөнгө илүү шаардлагатай байх. -Сүүлийн үед сошиал орчинд уран бүтээл хийж, цацах нь илүү үр дүн харагдаж байгаа. Энэ чиглэлийн уран бүтээлчидтай хамтарна. Хүмүүст түгээх, хүргэх нь сайн дурынхны ажил. Заавал гудамжинд лоозон барьж алхах хэрэггүй. Бид сошиал орчинд цацах эхүүдийг бэлтгэнэ. Хотын соёлыг түгээхийн төлөө хүн бүр оролцоогоо нэмэгдүүлж, олон хүнд түгээж болно гэж харж байна. Манай залуучууд facebook, twitter, instagram зэрэг олон нийтийн сүлжээгээр холбогдчихлоо. Энэ бол бидний мессэжээ хүргэх маш том боломж юм. БИ ӨӨРӨӨ 12 ДАХЬ ЦЭРЭГ НЬ -Танай газар хэдэн ажилтантай вэ? -12 -Quiza 12 цэрэгтэй гэсэн үг биз? -Би өөрөө 12 дахь цэрэг нь. Нийслэлийн соёл урлагийн газар маань урлаг, уран сайхны, захиргаа удирдлагын гэсэн хоёр хэлтэстэй. Нийслэлээс олон нийтэд зориулсан томоохон арга хэмжээг Урлаг уран сайхны хэлтсийнхэн зохион байгуулна. Жишээлбэл, шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахад юу шаардлагатайг бэлтгэж, хөтөлбөр, ажлын төлөвлөгөө гаргана. Энд зөвлөмж өгч ажиллахдаа би энэ хэлтсийнхээ цэрэг болдог. Хууль эрх зүй, соёлын бодлогын чиглэлээр ажиллахад шаардлагатай үед би цэрэг нь болно. Нийслэлийн соёл урлагийн газарт бүтцийн өөрчлөлт хийж, гурван хэлтэстэй ажиллуулахаар болсон ч харамсалтай нь төсвийн боломжгүйгээс Соёл, хүний хөгжлийн хэлтэс маань ажиллах боломжгүй байна. Соёлын асуудал хариуцсан яам асуудлыг шийдвэрлэж өгвөл энэ хэлтсээ ажиллуулна. “Инээмсэглэлтэй Улаанбаатар” аяныг уг нь Хүний хөгжлийн хэлтэс дааж ажиллана гэж тооцоолж байсан. Гэхдээ төрийн бус байгууллага, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар энэ хэлтсийнхээ үйл ажиллагааг шинэ онд явуулъя гэж төлөвлөж байна. -“Найрсаг Улаанбаатар”, “Инээмсэглэлтэй Улаанбаатар” гэсэн энэ нэрнүүд ямар нэгэн зүйлд уриалан дуудаад буй ч юм шиг санагдах. Нэрний учрыг тайлж өгөөч? -“Найрсаг Улаанбаатар” нэрийг Нийслэлийн Засаг дарга өгсөн. Улаанбаатар хот 2013 онд аялал жуулчлалд таагүй 13 хотын нэг болсон. Ийм байдлыг өөрчилье гэж энэ хөтөлбөрийг санаачилсан. Манайд буй хас тэмдэгтнүүд, гудамжинд алхаж буй хүмүүсийн хөмсөг зангидсан нүүр, царай, үйлчилгээ болон төрийн байгууллагынхны харилцааны соёл… нийгэмд маш том стресс болоод байгааг арилгах соёлын том аян юм. Өмнөх нийгэмд соёлын довтолгоог хүчээр хийж байлаа. Чухал байсан уу, байсан. Тухайн нийгмийн тогтолцоо дарангуйллын шинжтэй байсан учраас маш хүчтэй соён гэгээрүүлж чадсан гэж үздэг. Өнөөдрийн энэ ардчилсан нийгэмд хүчээр шийдэж болохгүй. Улаанбаатарын дүрэм гэж хэлэлцүүлэг явуулах үеэр хүмүүс хотод шилжин ирэгсдээс хотын соёлын шалгалт, тест авч, хичээл зааж байя гэсэн санал ирсэн. Бид буюу Соёл урлагийн газрынхан “Ийм боломжгүй” гэсэн хариу өгсөн. Яагаад гэвэл энэ маш их зардал мөнгөний ажил, шалгалт авна гэвэл иргэдэд дарамт болно. Хотын соёлыг уриалж, сайн дурын үндсэн дээр хүмүүст суулгах учиртай. Амьдралын хэв маяг, дадал зуршлыг өөрчлөх, зөв хэвшүүлэх тухай болохоос хүчээр шийдэж болохгүй. ИНЭЭМСЭГЛЭЛ БОЛ ЗЭВСЭГ -Quiza хаана төрсөн бэ? -Улаанбаатарт. -Хэдий Улаанбаатарт төрсөн ч аав, ээжийнхээ нутгийг дагаад аймаг сумаар дуудуулаад явчих тохилдол бишгүй. Ялангуяа, бөхчүүд. -Байна аа, миний аав Ховдынх. Үүнийг монголчуудын гарал үүслээ мэдэлцдэг мэндчилгээний том соёл гэж би хардаг. Түүнээс хотод төрсөн нь хотынх, хөдөө төрсөн нь хөдөөний хүн биш. Бид аль эртнээс л хэт нутаг хаана вэ, хэрэг зориг юунд вэ гэж мэндчилж ирсэн. Монголчууд цөөхүүлээ, гарал үүсэл, нутаг усаа мэдэлцэж байх нь бидэнд хэрэгтэй. Ямар ч хөгжилтэй нийгэмд гарал үүслээ ярьдаг, энэ бол ярианы том сэдэв, зарим хүний том бахархал. Миний найз нарын дунд гурав, дөрвөн үеэрээ Улаанбаатарынх гэх хүн байна, түүгээрээ бахархдаг. Энэ бол хүнд байх учиртай зан гэж боддог. Харин Улаанбаатарын иргэншилтэй, энэ хотод амьдарч байгаа хэн ч гэсэн энэ хотын эрх ашгийн төлөө үүргээ биелүүлэх ёстой. Энэ эрх ашиг эргээд танай үр хүүхдийг хамгаална гэдгийг л ойлгож амьдрах ёстой. Туул голын усанд яагаад хог хаяж болохгүй вэ гэхээр тэр дор хэн нэгний хүүхэд сэлж байж магадгүй. Нэг сая 300 мянган хүний ундаалах хамгийн том гол нь Туул. Тиймээс та нийслэлчүүдийг хүндлээд, өөрийгөө хүндлээд голын усанд хог битгий хая, машинаа угаахгүй байх ёстой гэдгийг л хүний ухамсарт хийх нь хотын соёлыг түгээхийн ач холбогдол. -Хотын соёлын нэгдүгээр дүрэм бол бие биенээ хүндлэх шүү дээ? -Өөрийгөө хүндлэх, инээмсэглэх гэдэг бол маш том соёл. Инээмсэглэл бол өөрт учирч болох эрсдэлийг хамгаалах том зэвсэг. Халаасны хулгайчийн өмнөөс сайхан инээмсэглэж яагаад олохгүй гэж, тэр хүний сэтгэл зүйд маш их нөлөөлнө. Магадгүй таны халаасыг ухахгүй дээ, ийм л жишээний. -Монголчууд инээмсэглэх тийм ч дуртай биш байх. -Харин тийм ээ. Гадуур алхаж явахдаа хүний өмнөөс инээмсэглэхээр зарим хүн их гайхдаг. Барууны орнуудад эсрэгээр ууртай байвал гайхна шүү. Гэхдээ ийм хандлагыг бий болгох ёстой. Тухайлбал, манай ажил дээр нэг хүн өргөдөл, гомдол бариад их ууртай орж ирлээ. Өөдөөс нь “Та сайн байна уу” гээд инээмсэглэн мэндлэхэд тухайн хүний хандлагад маш том өөрчлөлт явагдана. Өөртөө учирч болох, дайрч болох эрсдэлээс инээмсэглэл хамгаална гэж энийг л хэлээд байгаа юм. БИ ӨӨРИЙГӨӨ НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН ГЭЖ ХАРДАГ -Quiza-гийн уран бүтээлд хотын соёлын тухай гардаг. Тийм ч болоод хип хопын нэгэн уран бүтээлч чиний эсрэг дуу гаргасан байх? -Тэр Quiza-гийн биш, хотын соёлын эсрэг дуу л даа. -Хотын соёлын төлөө уран бүтээл хийж, энэ тухай дуугарч эхэлсэн нь хэзээнээс эхтэй бэ? -2008 онд би “I love new UB” гэж аян хийсэн. Ийм нэртэй цомог гаргаж байлаа. Хотоо хайрлах үзлийг залуучууддаа уриалахыг зорьж явдаг. Дэлхийн томоохон хотуудад ийм аян давалгаалаад явсан юм, тэр жишгээр л хийсэн. “Je t’aim Paris” кампанит ажил явагдсанаар Парисийн аялал жуулчлал өмнөхөөсөө ч нэмэгдсэн. Жуулчдыг хүндэтгэдэг, эрсдэл аюул учрахаас санаа зовдог нь парисчуудад санхүүгийн том эх үүсвэр болсон. “I love New York” гэж аян явсан, Москвад ч давалгаалсан. Манай монголчууд нүүдэлчний соёл иргэншлээс суурин иргэншилд шилжиж байна. Энэ бол бидний хувьд шинэ юм гэж, мөн шинэ зууны шинэ хандлага гэж шинэ Улаанбаатар гэж тодотгосон. Хотын соёлыг бий болгох мөрөөдөл минь 2008 оноос ингэж ажил болж эхэлсэн. -Одоо бол Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга. Хотын соёл, шинэ хандлага нэвтрүүлэх гэж ажиллах нь зөв. 2008 онд яагаад ийм ажил эхлүүлж байсан юм бол, хэн нэгэн санал тавьсан уу? -Би өөрийгөө уран бүтээлч, улс төрийн гэхээс илүү нийгмийн зүтгэлтэн гэж хардаг. Бид ямар нэгэн зүйлийг хийж бүтээхийн төлөө л явж байгаа. Тэр нь зөв ажил байвал амбицтай, карьертэй байхад тусалдаг юм болов уу гэж боддог. Бид гадаад руу ажлаар, амралтаар зөндөө л явдаг. Гадаад оронд амраад, сайхан байдаг, тэрэндээ их дуртай байдаг биз дээ. Ийм байдлыг л Улаанбаатарт бий болгох сон гэж боддог. Гаднынхан манай хотод ирээд сэтгэл хангалуун байгаад, мөнгөө үрээд буцдаг байгаасай гэж хүсдэг. -Хүн болгон л хотоо цэвэр цэмцгэр байгаасай, сайхан хот болж хөгжөөсэй гэж боддог. Гэсэн ч үүний төлөө тэмцсэн нь цөөхөн биз. Quiza-гийн хувьд арай өөр санагдаад байна. -Чехэд дөрөв, Англид хоёр жил сурсан. Энэ хугацаанд Монголдоо ирнэ. Тэр бүрт л ийм үзэл шингээд, буглаад байсан, Улаанбаатараа гоё болгох сон, дэлхийн хот болгох сон. Би энд төрсөн, хүүхдүүд минь төрсөн, би эндээ үхнэ. Хүүхдүүд үргэлжлэл минь болоод амьдарна. Энэ хот минь дэлхийн хотуудын түвшинд очоосой гэж мөрөөддөг. -Ямар чиглэлээр сурсан бэ? -2000-2004 онд Чехэд Метрополитаны их сургуулийг олон улсын худалдаа, эдийн засагчаар төгссөн. Зуны амралтаараа Лондонд ажил хийдэг байлаа. Лондонд хэлний курст сурч байсан. 2005 онд Улаанбаатарт ирсэн. -Ирээд л анхны “Таавар мэт” цомгоо гаргажээ дээ? -Тэгсэн. 2006 оны нэгдүгээр сард гаргасан. -“Таавар мэт” үнэхээр хит болж чадсан шүү? -Би бас тэгж боддог.  БИЕ БИЕНЭЭ ӨДӨХ НЬ ХИП ХОПЫН МӨН ЧАНАР -Хип хоп урсгалын хүнтэй уулзсаных асуумаар нэг зүйл байна. Танай урсгалд нэгнийгээ “доош нь хийсэн” ч юм шиг, доромжлоод байгаа ч юм шиг уран бүтээл олон байх юм. Нэрд гарах арга юм шиг санагддаг. Тухайлбал, Quiza ийм дайралтад өртсөн? -Бие биенээ өдөх нь хип хопын мөн чанар гэж болно. Манайхаар бол дайралцаан юм. Мэдээж энэ нь урлагтай байх ёстой. Харин сүүлийн үед хэрүүл доромжлолын шинжтэй болчихлоо. Энэ нь би бол танхай, хип хоп урлаг бол бүдүүлэг, соёлгүй гэж зарлаж байгаатай адилхан. Уг нь зөв ажиллавал маш олон хүнийг хип хоп урлагт татах, буруу, муухай байвал олон хүнийг энэ урлагт дургүй болгох боломж юм даа. Америкийн реппэр Тү Пак “Дээрэмчний амьдрал” гэдэг дуугаараа гудамжны танхайчууд, дээрэмчдийн амьдралыг харуулсан нь үр дүнгээ өгсөн. Дээрэмчдийн дүр төрх ийм байна, тэд бие биенээ дээрэмдээд л амьдарч байна, Засгийн газар анхаараач ээ гэж байдлыг байгаагаар нь дуулж олны анхааралд авчирсан. Өргөн өмд моодонд орж байх үед гудамжны танхайгийн өмднөөс нэгжлэгээр 17 буу гарч ирсэн. Америкийн Засгийн газар хип хопын шинэ хандлагыг нарийхан өмдтэй болгосон. Үүндээ хип хопчид, уран бүтээлчдийг татан оруулсан. Өсвөр насныхан болон гудамжинд амьдардаг хүмүүсийн олонх хип хоп сонсдог юм байна. Энэ их амжилттай болж өмд нарийссан, одоо бүр ч бариу ноосон өмд шиг болж байна. Электро, транс хөгжмийг сонсоход хар тамхи хэрэглэдэг имижтэй болчлоо. Ийм байдлыг өөрчлөхийн тулд энэ хөгжмийн чигэлийн уран бүтээлчидтэй хамтарч байна. -Дарга болсноосоо хойш хип хопчидтойгоо уулзаж байгаа юу? -Би ер нь хип хопчидтой уулздаггүй. -Хип хопчдын холбоо гэж байдаг, тэр холбооны гишүүн үү? -Үгүй яахав, танина л даа. Найз нөхдийн хэмжээнд уулздаггүй. Нийлдэг найз нөхөд бий. Тэд хип хопчид биш. Хуучны “Icetop”, “Люмино”, “Дижитал”-ийнхантай бол гайгүй л харилцаатай. Бусдыг нь, ялангуяа сүүлд гарч ирснүүдийг нь мэдэхгүй. -Хип хопчид хар тамхины хэрэгт орооцолдсон тухай их ярьж бичих юм. Ийм мэдээлэл авдаг биз? -Надад ийм эмзэглэл байдаг юм. Гэмт хэрэг гэж юу вэ, өсвөр насныханд ийм мэдлэг, мэдээлэл хэрэгтэй байна. Гэмт үйлдэл гэдгийг нь мэдсээр байж үйлдвэл гэмтэй. Мансууруулах бодис хэрэглэж байгаа хүүхдүүд, өсвөр насныхан гэмтэй үйлдэл гэдгийг мэдэхгүй хэрэглэдэг. Тэдэнд ийм мэдлэг, боловсрол хэрэгтэй. Манай газар өнгөрсөн жил Үндэсний телевизтэй хамтарч “Ангийн драм” уралдааныг сургуулийн сурагчдын дунд явуулж, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах ажил хийсэн. Соёл урлагийн бүх салбар байгууллагын үзвэр эхлэхийн өмнө ийм танилцуулга, ухуулгыг хийж хэвшүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ онд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд мансууруулах бодис түүний хор нөлөөллийн талаар мэдлэг олгох сургалт ярилцлагуудыг олны танил уран бүтээлчидтэй хамтран хийсэн. Дараа жил ч энэ ажлаа үргэлжүүлнэ. “Дижитал” хамтлагаар уран бүтээл хийлгэсэн. Мөн ШУТИС-тай хамтраад орон нутгаас ирсэн, нэгдүгээр дамжааны оюутнуудад хотын соёл хичээлийг есдүгээр сард зохион байгуулсан. Бусад сургуулиудтай хамтарч энэ ажлыг уламжлал болгоно оо. Мөн Улаанбаатарын шөнийн клубүүдийг 24 цагаас хаадаг, үүний эсрэг, архидан согтуурахтай тэмцэх хуулийн эсрэг тэмцэж эхэлж байна, өөрийнхөө боломжоор. -Хэдэн цаг хүртэл ажиллуулах саналтай байна? -Өглөө 6 цаг хүртэл ажилладаг болгох ёстой. Энэ чинь хотын том соёл шүү. -Quiza архидан согтуурахыг өөгшүүлсэн гэж загнуулах нь... -Гэртээ, голын эрэгт, зочид буудалд архи уухыг хорьж, шөнийн цэнгээний газруудыг нээж ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ мэдээж, харуул хамгаалалт, камертай, стандарт шаардлага хангасан байх хэрэгтэй. Өнөөдөр ийм газрууд бүгд цагдаад авлига өгөөд ажиллаж байна. Бидний гаргасан хууль дүрэм авлигыг өөгшүүлэгч болж хувирлаа. Нийгэм даяараа энэ авлигыг өгч клубт орж байна шүү дээ. Шөнийн клуб бол хотын амьдралын нэг өнгө, жуулчдын мөнгөө үрэх, хотын залуусын стрессээ тайлах газар. Эрдэнэчимэг гишүүний санаачилсан хуулиар одоо манайд 21 цагаас хойш архи согтууруулах ундаа зарахгүй болох гэж байна. Яагаад хүчээр 21 цагт унтуулах гээд байгаа юм. Хориотой хот боллоо. Ингэхээр хууль биелүүлдэг хувь маань бүр багасна. Авлига бүр өснө, сөрөг үр дагавар бүр их гарна. Гадаадын улс оронд бол гэртээ архи уухаас, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалж шөнийн клубүүдийг нээлттэй байлгадаг. БИД ДУНД ГОЛЫН ЖАРААХАЙНУУД -Урлаг, спортын хүмүүсээс заавал асуудаг асуулт байх. Уран бүтээлч урлагийн хүн танайхан дунд бий юү. Ах чинь лав дуулдаг, хип хопчин гэж мэднэ? -Аав минь хөдөө аж ахуйн салбарынх, ээж насаараа цэцэрлэгт ажилласан. Миний ээж сайхан дуулж, хуурдана, урлагийн авьяастай. Хип хоп урлагт ороход ах минь нөлөөлсөн. Түүнийг D lob гэдэг. Тэр миний “Хийморийн сан” дууг хамтарч дуулсан.Хип хоп бол урлаг гэхээсээ мэтгэлцээний төрлийн зүйл л дээ. -Ах чинь одоо дуулж байгаа юу? -“Дунд гол мюзик” гэж продакшн ажиллуулж байгаа. Олон нийтийн сүлжээнд уран бүтээлүүд нь сайн явдаг. -Дунд гол гэдэг нэр их содон сонсогдож байна. -Бид 19 дүгээр хорооллын хүүхдүүд, Дунд голын эрэгт тоглож өссөн Дунд голын “жараахайнууд”. “Дунд гол” гэж бидний гаргаж байгаа брэнд нэр. Миний шинэ цомгийн нэр “Дунд голын дугуйлан”, удахгүй гарна. -Цэцэг нуурын дугуйлан гэдэг шиг үү? -Тийм ээ. Миний аав Ховдын Цэцэгийнх. Аавын минь өвөө Ард Аюушийн Цэцэг нуурын дугайланд байсан. Клуб гэхээр хүмүүс баар ресторан гэж ойлгоод байдаг. Уг нь тийм биш, үзэл бодлоороо нэгдээд ажилладаг хамт олон. Монгол орчуулга нь дугуйлан. Дугуйрч суугаад ярилцдаг. “Дунд голын дугуйлан” цомог минь нэгдүгээрт өссөн орчныг минь таниулна, хоёрт хотын байгаль экологийн асуудлыг хөндөж байгаа, гуравт найз нөхдийн минь болон уран бүтээлийн минь үзэл санааны илэрхийлэл. Хип хоп урлагийн үнэ цэн нь дуучин үгээ өөрөө бичдэгт байгаа юм. Шүлгэнд байгаа утга санаа, хэм хэмжээг хэмнэлээр гаргадагтаа л үнэ цэнэ нь оршдог. Хип хопыг хэмнэл утгын авцалдаа, илэрхийлэл гэж болно. -Нийгмийн зүтгэлтэн Quiza-гийн өөрийгөө, үзэл бодлоо илэрхийлэх зэвсэг нь хип хоп юм байна гэж ойлголоо? -Хид хоп илтгэх урлагийн орчин үеийн хэлбэр ч юм уу даа. -Хип хоп дууны шүлгийг дууны яруу найраг гэх үү? -Гудамжны яруу найраг. Хип хоп бол бодитой. Баримт баримт бас дахин баримт. Цэцгийн дэлбээн дээрх шүүдрийн дусал гэж хип хопчид шүлэглэхгүй. Хип хоп бол хотын л урлаг даа. -Quiza эхнэртээ зориулсан дууныхаа шүлгээс ганц хоёр мөр хэлээч. Эхнэртээ зориулсан юм чинь уран сайханлаг, яруу найраглаг байх гэж бодлоо. -Эхнэртэйгээ яагаад амьдрах болсон, бидний цаашдын амьдрал ямар байгаасай гэж боддогоо л илэрхийлсэн. Миний сэтгэлийн бодит байдлыг л харуулсан шүлэг. Мэдээж цэцэг ичээмээр чиний минь дүр гэж би хэлж чадахгүй. …Заримдаа ажилтай чамайгаа би үл анзаарна гэвч бүү санаа зов, чи надад бүхнээс илүү… гэж л дуулсан. -Төрийн байгууллагад дарга хийх, уран бүтээлч хийх ямар ялгаатай байна? -Хариуцлага гэж маш том ялгаа байдаг юм байна. Өмнө нь би хувийн амьдрал, үзэл бодлынхоо төлөө ажилладаг, түүнийхээ төлөө л хариуцлага хүлээдэг байсан бол өнөөдөр тийм биш. Нийслэлийн соёл урлаг гэж салбарын өмнөөс, нийслэлчүүдийнхээ өмнөөс хариуцлага үүрч ажиллаж байна. Хариуцлага гэдэг нь төрийн албаны хамгийн том ачаа юм байна. “Олон жил төрд ажиллалаа” гэж хэн нэгний өмнөөс ажиллачихсан, ажиллаж байгаа юм шигээр л хүмүүс ярьдаг. Энэ бол тухайн хүн өөрөө хүсээд л хийж буй ажил. Өөрөө хүсч, хүссэн ажлаа хийж буй учраас өөрийнхөө төлөө ажиллаж байна ч гэж бас болно. Яг үнэнийг хэлэхэд, энд ингээд төрийн албан хаагчийн цалин аваад, маш том хариуцлага хүлээгээд, өдөр бүхэн костюм пиджак өмсөөд, ямар ч боломжгүй байхад ч заавал очих ёстой арга хэмжээнд очоод… -Ямар ч боломжгүй ч заавал очих арга хэмжээ гэдэг чинь... -Шинэ он гарах гэж байна, гэр бүлээрээ хамгийн дуртай баяраа сайхан тэмдэглэх гэж байна. Гэтэл би төв талбай дээр шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байдаг, энийг л хэлж байгаа юм. Өмнө нь би маш их эрх чөлөөтэй байлаа. Дуртай хувцсаа өмсөнө, дуртай цагтаа босно, дуртай мөнгөө олно, дуртай зүйлдээ үрнэ. Төрийн албан хаагч ийм байж болохгүй, цалингаа сар бүр авна, цагтаа ажилдаа ирнэ, цагтаа тарах ёстой. Амжихгүй бол илүү цагаар ажиллана. ХОТЫН ДАРГА Ч QUIZA Л ГЭЖ БАЙДАГ -Төрийн алба чинь төвөгтэй юм биш үү. -Энэ талаасаа бол төвөгтэй, хүмүүстэй харилцааны өндөр түвшинд харилцах ёстой. Нөгөө талаасаа бол дуундаа дандаа л дуулдаг, нийгмийн сайн сайхан хөгжлийн төлөө шүүмжилдэг байсан бол өнөөдөр тэр сайн сайхны төлөө ажиллах боломж надад олдлоо. Чамд ийм боломж байсан, ашиглаж чадсан юм уу гэж хожим асуухад ингэж ажилласан гэсэн хариулттай үлдмээр байна. Гуравт, би дөрвөн хүүхэдтэй болсон, ам бүл зургуулаа. Миний амьдрал тогтвортой байх ёстой. Ажил, орлого, хэв маяг минь тогтвортой байхыг миний амьдрал надаас шаардаж байна. Түүнээс биш гурван сар ямар ч ажилгүй суучихаад нэг сар шөнө өдөргүй ажиллаад цомог гаргаж, зүгээр суусан гурван сарынхаа орлогыг олох боломжгүй болгож байна. -Төрийн албаны цалин бага санагдахгүй байна уу? -Надад энэний төлөө гомдоллох эрх байхгүй. Би өөрөө өргөдлөө өгөөд, шалгалтаа өгөөд ажилласан. -Хэнд өргөдлөө өгсөн гэж? -Нийслэлийн Засаг дарга Бат-Үүлд. -Өөрийн эрх чөлөөнөөс татгалзаж, ийм “баригдмал” ажил хийж буй нь хотын соёлыг түгээх сэтгэлийнх байх тийм үү? -2008 оноос эхлүүлсэн ажлаа хууль эрх зүйн хүрээнд хийе гэсэн юм. -Quiza л гээд байдаг. Аав, ээжээс хайрласан нэр нь хэн билээ? -Бавуугийн Батцэнгэл -Хотын удирдлага, тухайлбал, Бат-Үүл дарга чамайг Батцэнгэл гэх үү, Quiza гэх үү? -Quiza гэж байдаг шүү... “Улаанбаатарын сонин” 2014.12.15 №11 /099/ |
| Quiza: Хотын дарга Э.Бат-Үүл ч намайг Quiza л гэж дууддаг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|