 |
|
 |
|
Ч.Дашдаваа: Шинжлэх ухааны тусгай хуультай болох хэрэгтэй |
|
|
 |
|
 |
Ч.Дашдаваа: Шинжлэх ухааны тусгай хуультай болох хэрэгтэй
2014-12-18Энэ удаагийн Соён гэгээрлийн цувралдаа түүхийн ухааны доктор, профессор Ч.Дашдавааг урилаа. Түүнтэй ШУА-ийн  өнөөгийн байдал, хууль эрх зүйн талаар ярилцлаа.
-Шинжлэх ухааны тусгай хууль хэрэгтэй гэж та ярьж байсан. Гэтэл “Шинжлэх ухаан, технологийн тухай” болон “ШУА-ийн эрх зүйн байдлын тухай” хууль гэж бий?
-Энэ хуулиуд шинжлэх ухааны салбарын асуудлуудыг зохицуулах чадваргүй гэдгээ аль хэдийнэ харуулчихсан. Технологи, инноваци зэрэг өөрсдөө ч учрыг нь олдоггүй үгийг академийнхан урдаа барьж, тэдгээрийн ард нуугдах замаар шинжлэх ухааны асуудлыг хуульчилсан нэр зүүж өнгөрөөсөн нь өнөөдөр тун тодорхой боллоо.
Иймээс дээрх хуулиудыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Технологи, инновацийн наад захын шаардлагын хэмжээнд Монголын шинжлэх ухаан хүрээгүй байна. Шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлнэ гэж олон жил ярьсан боловч олигтой үр дүн гараагүй. Ийм учраас эхлээд шинжлэх ухааны үйл ажиллагааг зөв гольдролд оруулах шаардлага тулгарч байна. Хэрэв улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхийг хүсч байгаа бол шинжлэх ухааны салбарын бүхий л харилцааг хуульчлан зохицуулах зорилтыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Өмнө нь баталсан хоёр хууль шинжлэх ухааныг хөгжүүлж чадаагүй, чадахгүй байгаа юм бол шинэ хуулийг батлахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Шинжлэх ухааны хуулийн үндсэн ойлголтуудыг зөв эрэмбэлж тодорхойлохоос ажлаа эхлэх нь зүйтэй. Хуучин хуульд “суурь, хавсрага судалгаа”, “эрдэм шинжилгээний ажилтан” зэрэг уртаашаа найман нэр томъёо оржээ. Энэ нь тухайн хууль агуулгын хувьд ямар ядуу болохыг шууд хэлээд өгч байгаа юм. Шинжлэх ухааны тухай шинэ хуульд гол асуудлыг хуульчлан зохицуулахтай холбогдсон 20 гаруй нэр томъёо, үндсэн ойлголтыг тодорхойлох шаардлагатай болно. Үүнээс гадна хуулийн үзэл баримтлалыг боловсруулах, хуулийн төсөлд ажиллах хүмүүсийн бүрэлдэхүүнийг нэлээд бодож байж шийдвэрлэх зэрэг шаардлага тулгарна.
-Шинжлэх ухааны салбарын гол хөдөлгөгч хүч бол эрдэмтэд. Эдгээр эрдэмтдийн эрх үүргийг хуульчлахад юуны өмнө анхаарах ёстой болов уу?
-Шинжлэх ухааныг жинхэнэ ёсоор хөгжүүлэх зорилттой холбогдон шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулж буй бие хүн, хуулийн этгээд зэрэг субъектүүдийн эрх, үүргийг нарийвчлан тодорхойлж өгөх ёстой болно. Эрдэм шинжилгээний бүтээл туурвих хамгийн таатай боломж, нөхцлийг жинхэнэ эрдэмтэн, мэргэшсэн судлаачдын өмнө нээж өгөх, шинжлэх ухааны салбарын харилцаанд тууштай ардчилсан ёсыг нэвтрүүлэхэд онцгой анхаарал тавимаар байгаа юм. Өөрийн туурвисан шинжлэх ухааны бүтээлийн хэрэгжилтийн үр дүнд бий болсон орлогоос зохих хувь хэмжээг хүртэх, салбартаа сэдвийн хүрээнд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зэрэг заалтуудыг шинэ хуульд оруулвал ажилд их тус болно.
ШУА-д жижиг, дунд, том толгойтой феодалууд өсөн үржиж, шинэ мэдлэгийг бий болгогч гол хүчин болсон эрдэм шинжилгээний ажилтнуудыг дарамтлагчид, дарангуйлагчид болцгоож байгаа нь шинжлэх ухааны хөгжлийг жинхэнэ ёсоор чөдөрлөх болсныг энэ оны эхээр нийтлүүлсэн өгүүлэлдээ онцгойлон тэмдэглэсэн юм. Шинжлэх ухааны төслийг эзэгнэж байдаг Академийн гишүүдийн дээрэнгүй зан авирыг зогсоох, залуу судлаачдад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхэд шинэ хуулийн заалт чиглэгдэх ёстой нь мэдээж хэрэг. Бас бүх бурууг “хөгшчүүлд” чихэж болохгүй бөгөөд өнөөдөр Академи юм хийдэггүй залуучуудаар дүүрчихсэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй, үүнтэй холбогдон ажилтнуудыг аттестатчлах зорилтыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлж чаддаггүй өнөөгийн байдлыг шинэ хуулиар эрс шууд таслан зогсоох ёстой. “Орон сууц барих буюу худалдан авах зориулалтаар буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээл авах” зэрэг хэрэгждэггүй, хэрэгжих боломжгүй худал заалт бүхий хуулийг өөрчилж, эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн хангамжийн асуудлыг өнөөгийн цаг үе, бодит байдалтай нийцүүлэн шийдвэрлэсэн хууль гаргах хэрэгтэй байна.
Шинжлэх ухааны чухал субъект болох эрдэм шинжилгээний байгууллагуудыг Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяаны ба их сургуулийн дэргэдэх хэмээн зохион байгуулж түүний эрх зүйн байдлыг тогтоож өгөх хэрэгтэй. Эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэж томсгох, эрх хэмжээг нь нэмэгдүүлэх чиглэлээр өөрчлөлт хийх шаардлагатай.
Их дээд сургууль дахь эрдэм шинжилгээний ажлыг үндсээр нь өөрчлөхөд шинжлэх ухааны хууль чиглэгдэх ёстой. Их сургуулиудыг эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг болгоно хэмээн олон арван жил зүтгэсэн боловч тэр нь тунхаглалын чанартай, хоосон ярианаас цааш хэтэрсэнгүй. Жилд 15 орчим кредит цагийн хичээл заах нормоо арай гэж биелүүлж байгаа багш нар хичээлийн хажуугаар судалгааны ажил эрхлэнэ гэдэг боломжгүй зүйл болох нь нэгэнт батлагдлаа. Иймээс эрдэм шинжилгээний ажлын талаар тодорхой үр дүнд хүрсэн их сургуулиудад Судалгааны их сургууль хэмээх статус олгодог бусад орны туршлагыг судалж хуульдаа тусгаж оруулах замаар асуудлыг шийдвэрлэж болох мэт санагдана.
-Тэгвэл шинжлэх ухааны салбарын ажилчдад олгодог шагнал урамшуулал ямар байх ёстой гэж?
-Шинжлэх ухаан, технологийн хуульд “шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал” гэсэн тусгай зүйл бий. Түүнд шинжлэх ухааны нээлт хийсэн иргэн, судлаачдын хамтлагт “байгаль, нийгмийн ухааны шагнал”, шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэлд нэвтрүүлж ажилласан байгууллага, иргэнд “технологийн дэвшлийн шагнал” олгоно гэж хуульчилсан байдаг. Хуулийн хэрэгждэггүй олон заалтын нэг нь энэ. Хууль гарснаас хойш ийм шагнал хүртсэн байгууллага, хувь хүний талаар судлаачдын дунд ямар нэг ойлголт байхгүй байна. Байгаль, нийгмийн шинэ үзэгдэл хуулийг тодорхойлж, шинжлэх ухааны шинэ нээлт хийсэн иргэн, судлаачдын хамтлаг Лувсанданзан доктороос хойш гараагүй байх. Технологийн дэвшлийн шагналын тухайд бол бүр ч ярих юм байхгүй, өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгоно гэдэг бол манай ШУА-ийн зүүдэнд ч орох зүйл биш.
Монголын өнөөгийн нөхцөлд хэрэгжихэд бэрхтэй ийм худал заалтаар иргэн, судлаачдын хамтлагийг хуурч байхын оронд шинжлэх ухааны хөгжилд судлаачдын оруулсан хувь нэмрийг бодитой үнэлэхэд чиглэгдсэн шагналын шинэ тогтолцоог бий болгох хэрэгтэй. Нөгөө талаар шинжлэх ухааны шилдэг бүтээл туурвисан судлаачдад улсаас олгодог шинжлэх ухааны тэтгэлгийг өргөтгөмөөр байгаа юм. Суурь, хавсрага судалгаа явуулахад, боловсон хүчнийг бэлтгэхэд идэвхтэй оролцсон эрдэмтэн судлаачдад энэхүү тэтгэлгийг олгодог байвал тэдний ажил, амьдралд их тус болно.
-Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын төвшин ямар байна гэж та үздэг вэ. Удирдлагын үйл ажиллагааг сайжруулах талаар юу хийх ёстой вэ?
-Хуулиар шийдвэл зохих онцгой чухал зорилтын нэг бол шинжлэх ухааны удирдлагын тухай асуудал болно. Шинжлэх ухаан хөгжихгүй байгаа, эрдэм судлалын ажил хүссэн үр дүнд хүрэхгүй байгаагийн гол шалтгаан нь шинжлэх ухааны удирдлагын алдаатай, буруу тогтолцоо Монголд олон арван жил оршиж ирснээр тодорхойлогдоно. Үүнтэй холбогдон шинжлэх ухааны үйл ажиллагааны удирдлагын зарчмуудыг цоо шинээр тодорхойлон шинэ хуульд тусгах хэрэгтэй байна.
Үндэсний шинжлэх ухааны системийн хөгжилд Засгийн газар гол үүрэгтэй нь эргэлзээгүй хэрэг. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд Засгийн газар, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн яам хоёрыг зааглан салгасан нь инээдэмтэй хэрэг. Яам бол Засгийн газрын үргэлжлэл шүү дээ. Засгийн газрын чиг үүргийг тодорхойлохдоо Шинжлэх ухаан, технологийн хуульд заасан шиг жижиг сажиг зүйлийг бус харин шинжлэх ухааны хөгжлийн тэргүүлэх чиглэлийн дорвитой томоохон асуудлуудыг улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй нягт холбоотойгоор томъёолоход анхаарал тавих ёстой.
Шинжлэх ухааны хөгжилд ашиг тусгүй, хаана ч хэрэгждэггүй, хэн ч тоодоггүй 16 төрлийн зөвлөмж гаргахаас өөр үүрэггүй, юм хийдэггүй, орон тооны бус Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг болон яам бүрт байдаг шинжлэх ухаан, технологийн зөвлөлүүдийг татан буулгавал зохино. Шинжлэх ухааны удирдлагын тогтолцоог Засгийн газар, Шинжлэх ухаан техникийн дээд комисс, шинжлэх ухааны үндэсний зөвлөлүүд, шинжлэх ухаан-техникийн улсын хяналтын зөвлөл зэргээс бүрддэг болгон өөрчилбөл шинжлэх ухааны хөгжилд тус нэмэртэй баймаар санагдана.
Шинжлэх ухаан-техникийн Дээд комисс нь Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагын удирдах ажилтнууд, тэргүүлэх эрдэмтэд, мэдлэгийн янз бүрийн салбарын экспертүүд, эрдэм шинжилгээний олон нийтийн байгууллага, хувийн компани, аж ахуйн байгууллагын төлөөлөгчдөөс бүрддэг, шинжлэх ухааны, шинжлэх ухаан-техникийн болон инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн тэргүүлэх чиглэл, стратегийн зорилтыг төлөвшүүлэх, шинжлэх ухааны тус бүрийн чиглэлээрх суурь болон хавсрага судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, эрдэм шинжилгээний үндэсний зөвлөлүүдийн санал дүгнэлтийг хэлэлцэх, шинжлэх ухааны үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх саналыг боловсруулах, эрдмийн зэрэг, цолыг үндэсний хэмжээнд баталгаажуулах зэрэг олон чухал үүргийг хэрэгжүүлдэг байхаар тогтоовол ажилд тустай мэт.
Улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй нийцүүлэх үндсэн дээр шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл бүрээр Засгийн газраас байгуулдаг шинжлэх ухааны Үндэсний зөвлөлүүд бол шинжлэх ухааны тухайн салбарын үйл ажиллагааны бодлого, чиглэл, тулгамдсан асуудлыг боловсруулан шийдвэрлэж байдаг хамтын удирдлагын байгууллага байна. Шинжлэх ухааны, шинжлэх ухаан-техникийн болон инновацийн төсөл, хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн талаарх улсын хяналтыг хүчтэй болгох, түүний ил тод, хараат бус байдал, захиргааны удирдлагын нэгдмэл байдлыг хангахын тулд Шинжлэх ухааны техникийн улсын хяналтын үндэсний төвийг байгуулах хэрэгтэй. Чингэснээр шинжлэх ухааны үйл ажиллагаанд оршиж байгаа хяналтгүй, эмх замбараагүй байдлыг эцэс болгоно.
-Хуулийн агуулга энэ бүхнээр дуусахгүй байх. Ач холбогдол нь ч ойлгогдож эхэлж байна?
-Мэдээж санхүүжилтийн асуудал гэх мэтээр өөр олон заалтуудыг боловсруулах хэрэгтэй болно. Ер нь шинжлэх ухаан, технологийн хууль дутуу дулимаг боловсруулсан учраас дураараа дургих явдал шинжлэх ухааны байгууллагын удирдлагын дунд байсаар байна. Тухайлбал, 2014 оны дөрөвдүгээр сард УИХ-ын НББШУБ-ын Хорооноос гаргасан шинжлэх ухааны салбарыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг дурдахыг хүсч байна. Хүрээлэнгүүдийн санхүүгийн бие даасан байдлыг хангах, орлогын олон эх үүсвэртэй болгох зэрэг заалтууд орсон нь зүйтэй боловч шинжлэх ухаанд зарцуулах зардлын хэмжээг хөгжиж буй орнуудын жишигт хүргэж тогтоох, хөрөнгө оруулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын таван хувьд хүргэх хэрэгждэггүй мөрөөдлөө тусгасанд шүүмжлэлтэй хандмаар байгаа юм. Энэ нь нөгөө талаар Засгийн газрынхаа эсрэг нууцаар салаавч үзүүлсэнтэй адил болсон байна.
-Шинжлэх ухааны тухай шинэ зүйлийг боловсруулж батлахад цаг хугацаа хэрэгтэй. Тэр болтол шинжлэх ухааны салбарт шинэчлэл өөрчлөлт хийх боломж бий юу?
-Байлгүй яах вэ. Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийг байгуулах, татан буулгах бүрэн эрх хуулиар Засгийн газарт аль эрт олгогдсон шүү дээ. Улсын төсвөөр санхүүждэг хүрээлэн, төвүүдийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шууд харьяанд шилжүүлэх арга хэмжээг Засгийн газраас яаралтай авах хэрэгтэй. Эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу ШУА-ийг төрийн ивээлд байдаг олон нийтийн байгууллага маягаар төлөвшүүлбэл зохино. Эрдмийн дээд байгууллага хэмээн академийг олон арван жилийн турш иргэнээсээ эхлээд төрийн тэргүүнээ хүртэл шүтэн биширч, хир халдаадаггүй, гар хүрч чаддаггүй байсан сэтгэлгээнээс салах цаг аль хэдийнэ болчихжээ. ШУА төрийн бус байгууллага гэдэг зүй ёсныхоо байран дээрээ төвхнөж, эрдэмтдийн клуб маягаар ажиллаж, тэжээж ирсэн ард түмэндээ тус нэмрээ үзүүлдэг болмоор байна.
Э.ОРХОНСҮРЭН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин |
| Ч.Дашдаваа: Шинжлэх ухааны тусгай хуультай болох хэрэгтэй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
Энэ онд нөхөн төлбөртэйгөөр газар чөлөөлөх байршлууд 09:32 Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна.
|
Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна. »»
|
|
Орон нутагт ажиллаж, иргэдээ сонсоно 09:31 Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас
|
Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас »»
|
|
Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төлөвлөгөөг батлууллаа 09:24 Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог
|
Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог »»
|
|
Орон сууцад хүн буудаж шархдуулжээ 17:47 Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг
|
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг »»
|
|
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн 17:43 Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор
|
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор »»
|
|
Дөрвөн настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ 17:21 БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн
|
БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|