 |
|
 |
|
Буянгийн Жаргалсайхан:Би оймсоо цоорохоор оёод өмсдөг |
|
|
 |
|
 |
Буянгийн Жаргалсайхан:Би оймсоо цоорохоор оёод өмсдөг
2015-01-05 Б.Жаргалсайхан 1959 онд Улаанбаатарт төрсөн. Нийслэлийн төвд, тухайн vеийн боловсролтой гэр бvлvvд хvvхдvvдээ сургадаг орос багш нартай 23 дугаар дунд сургуулийг дvvргэжээ. Тэрээр Эрхvvд цөмийн физикч мэргэжлээр сурсан.  Сурагч байхаасаа эхлvvлсэн пянзны цуглуулгаа оюутан болоод арвижуулсан нь Монголдоо толгой цохьдог байж. Пянз тvvнийг панз наймаанд дөртэй болгосон байж ч мэднэ. Жагаа пянз солилцох арилжаанд овсгоотой, мөнгөлөг оюутан байжээ. Зах зээлийн санаа тvvнд хар нялхад нь суучихсан байв. Монголоос тарваганы арьс, туулайн малгай, нэхий дээл зөөж зардаг бийлэгжvv оюутан зуны амралтаараа чемодан дvvрэн ховор бараатай харьж наймаа vсэргэнэ. Б.Жаргалсайханы "Буян" компанийн vндэс суурь аль 1987 онд тавигджээ. Тэрээр ийм нэртэй нөхөрлөл байгуулж оёдол, худалдаа эрхлэн бизнесийн гараагаа "албан ёсоор" эхэлсэн байна. 1989 онд ардчилсан хөдөлгөөн өрнөхөд ГАЗ-24 суудлын тэрэгтэй Жагаа хувьсгалчдын "танкчин" нь байжээ. Ардчиллын анхны 13-ын vйл хэрэгт тухайн vед санхvvгийн хувьд хэнээс ч хараат байхаа больчихсон 30 настай эрийн тусламж чухал байсан гэдэг. Дэлгvvрийн лангуунд давснаас өөр бараагvй тарчигхан байхад "Буян" Жагаа 50 кг-ийн шуудай дvvрэн элсэн чихрээр ардчиллынхныг дайлж байсан ч гэх шиг одоо сонсоход хөгтэй дурсамжаас өнөөгийн томчууд ичдэг байлгvй.
Б.Жаргалсайхан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа хэлчихсэн л байдаг юм. "Бат-Vvл гэрт нь хоол байхгvй гээд миний машинаас буудаггvй ээ. Тэгэхээр нь хонины ганц гуя авч өгч байж салж билээ" гэж. Шинэ Vндсэн хуульт Монгол Улсын анхны саятан нь "Буян" Жагаа гэх албан бус тооцоо байдаг. Ингээд түүний хэвлэлд өгсөн улс төржөөгүй яриаг хүргэж байна.
-Таныг багадаа их наймааны ухаантай их сүрхий хүүхэд байсан, их дэлгүүрийн ард бууз, 12 мөнгөний дэвтрийг зардаг байсан гэдэг? -Биднийг бага байхад амьдрал их гоё байж. Чөлөөт цагаараа дугуйланд явна, банзан гитараа нүднэ. Өнөөдөр орцонд дуу дуулж байгаа хүүхэд байна уу? Техник сонирхож, онгоц, пуужин хийдэг хүүхэд байна уу? Байхгүй. Би онгоц, пуужин хийж байсан. Би пуужин хийгээд тэр маань овоо дээшээ хөөрч байсныг санадаг юм. Ангиараа, байраараа Туул гол руу явж усанд орно, өвөл Хандгайтанд гулгана. Хоорондоо ном их солилцож уншина. Харин би бууз, ном дэвтэр зарж яваагүй, зардаг хүүхэд ч байгаагүй. Өнөөдөр ажил хийдэг хүнгүй, техникийн мэдлэг, мэргэжилтэнгүй боллоо, ажилчингүй боллоо. Одоо Монголоор дүүрэн хуульч, орчуулагч, менежерүүд байна. Барилгын инженер, үйлдвэрийн механик, электроник инженер, химийн инженерүүд байхгүй боллоо. Одоо Америк, Японд ажиллаж байгаа боловсролтой залуучуудаас, мэргэжилгүй залуучууд нь илүү сайн ажиллаж, өндөр цалин авч байна. Болсон болоогүй боловсролтой нь шал арчиж явна. Манайхан дээд сургууль төгсчихвал зангиа зүүгээд, ширээний ард суугаад, жиип унаад дарга болно гэж мөрөөддөг. Социализмын үед бол болдог байсан, одоо бол байхгүй ш дээ. Аав ээж нар хүүхдүүддээ хэрэггүй боловсрол олгохын оронд, хэрэгтэй мэргэжил эзэмшүүлсэн нь дээр.
-Танд “Буян” үйлдвэрээс өөр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгж бий юу? -Байхгүй. Монгол боссууд их олон юм руу үсчээд харсан бүх юмаа ганцаараа булааж авч хийх гээд хашгираад, хэн хог цуглуулсан нь төдий чинээ баян хүн болж харагдах гээд... монголд газар хувьчиллаа гээд сандраад том том газар аваад хашаа хатгаад байна. Тэгэх хэрэггүй ш дээ. Тэртээ тэргүй Монголын газар нутаг хангалттай. Монголд ирж бидэнтэй газар булаацалдаж авах гадаадын хүн байхгүй. Зун нь +30 хэм халуун, өвөл нь -35 хэм хүйтэн байдаг газар хүн ирж амьдрахгүй. Өвөр Монголыг Хятад эзэлсэн л гэдэг. Өвөр Монголынх нь газар нутгийн 90-ээд хувь нь хоосон эзэнгүй л байна ш дээ. Тэгэхээр Монголд газар үнэд хүрч чадахгүй. Тодорхой байгалийн баялагтай газрыг түрээсээр өгч болох юм. Яахав, сүүлийн үед барилга, орон сууц барьдаг компаниуд газрыг их булаацалдаж байна. Өөрөөр хэлбэл хотын төвийн цахилгаан, дулаан эрчим хүчинд холбоход ойрхон байдаг газруудыг булаацалдаад муухай, муухай улаан тоосгон байшингууд бариад байна. Монгол улүс нийслэлдээ орчин үеийн, өнгө зүстэй барилга барих хэрэгтэй л дээ. Хотын барилга архитектурын газрын нөхдүүд маш муу ажиллаж байна. Дандаа брак, муухай байшингууд барьж байна. Ар өврийн хаалгаар цохолтоор зөвшөөрөл олгож, тэр нь бизнес болчихсон. Үүнийг уудлаад яриад байвал дуусахгүй.
-Таныг шоубизнест одтой байдаг, сайн зохион байгуулдаг гэдэг. Энэ салбарт танд аль хэр өгөөжөө өгдөг вэ? -Манай соёл урлагийнхан үнэхээр хэцүү болж байна. ам ангалздаг урлаг их хөгжиж байна ш дээ. Дуугаа бичлэгтэй нь, хөгжимтэй нь биччихээд амаа ангалзуулаад байдаг. Сая Сингапурын MTV ирэхэд манай урлагийнхан тайзан дээр гарчихаад амьдаараа дуулах гээд чадахгүй нүдний булай болж багааг нь. Хөг нь гарчихсан домбор шиг юмнууд л дуугараад байна лээ. Ичмээр юм. Тэр тоглолтонд манай хамгий мундаг хамтлаг дуучид нь орсон. Гэтэл аймшгийн солгой хоолойгоор л наагаад байх нь тэр. Тэр “Камертон” тас солгой хоолойгоор хангинатал гөвөөд байна билээ. Англиар дуулсан уу? Арабаар дуулаад байгаа юм уу би ойлгоогүй. Ганц хоёрхон дууг сайхан бэлдэж болно доо. Цаадуул чинь бэлдээгүй дээ. Маргааш арга хэмжээтэй гэхэд л тэр дөрвөн нөхөр ганцхан цаг дуулж бэлдсэн байгаа. Тэгэхээр арга байж уу. Модон хэлтэй орохоос биш яахав. Японд, Германд, Америкт баруунд зөндөө л концерт үзсэн. Кассет тавиад, амаа хөдөлгөөд зогсож байгаа дуучин нэг ч үзээгүй. Тийм учраас урлагийнхныг ард түмэн хүндлэхгүй байна. өөрсдөө залхуураад нэр хүндээ алдаад байна. өнөөдөр би ч Монголд дуучин, “од” болж чадна. Хойтон жилээс дуулж үзье гэж бодож байгаа, хэдэн сайхан хөгжим бичүүлнэ. Рок, поп, ардын дууг бүгдийг нь би дуулна. Манайд бүх юм хуурамч, булхайгаар явдаг. Шагнал авсан ч бүгд авдаг. Хорвоо сайнтай муутай байдаг. “Буян”-гихйн Жаргалсайхан УИХ-ын сонгуульд 10 жил оролцоод ялаагүй, тэглээ гээд би гомдоогүй. Намайг муу болохоор сонгоогүй биз, зөв ш дээ. Надаас илүү сайн хүн байж болно. Манайхан бүгд амаа хөдөлгөөд, ам хөдөлгөсний шагнал гэдэг “Алтан микрофон”, “Пентатоник” байна. Дээр нь “Энэ дуучин шагнал авлаа, би аваагүй” гээд хэрэлдээд байна гээч. Ичмээр. Ам хөдөлгөх тэмцээн хийж байгаа бол үлээдэг бохь авч үлээлгээд, хэн сайн илүү зажилж, том шаариг үлээнэ, тэр нь түрүүлэг л дээ. Урлагийнхан сонсвол гомдоно биз. Гомдог. Би урлагийг хүндэлдэг учраас хөгжөөсэй, өөрчлөгдөөсэй гэсэндээ ингэж ярьж байна. Үнэн үг хэлсэн хүндз хүн өшөөтэй байдаг. Энэ зун Монголд дэлхийн хамгийн мундаг гоцлол дуучин Демис Руссос ирлээ. Түүнийг дэлхийн хаана чочсон заал дүүрэн хүн үздэг. Гэтэл Стадионд аравхан хүн үзэж байх жишээтэй. Демис Руссос дахиж хэзээ ч Монголд ирэхгүй ш дээ. Дэлхийн мундаг гоцлол дуучны тоглолтыг тийммуу зохион байгуулж болохгүй л дээ. Хамгийн гол нь үзэгчид очиж үзэхгүй байгаа нь сонин. Алиа хошин гээч аймшигийн юм “Хүрээд ихр. Та нарыг доромжилье” гэхээр бүгдээрээ очоод амаа урагдтал инээгээд суучихна. Өөрийг нь доромжлоод байхад л ангалзаад инээгээд суугаад байдаг. Ер нь бүх спорт ч гэсэн шударга үнэлгээтэй ялсан шиг ялж, нөгөө нь ялагдсан шиг ялагдаж, ялсаныгаа хүндэтгэж, хайрлаж чаддаг байх хэрэгтэй. Одоо чанарын асуудлаг бүх нийгмийн салбарт тавих хэрэгтэй. Манайхан сүүлийн хэдэн жил олимпоос нэг ч медаль аваагүй. Аргагүй ш дээ. Спорт ч урлаг шигээ болж байна. Монгол тамирчид дөрвөн жил зүгээр хэвтэнэ. Олимп долоо хоногийн дараа болно гэнгүүт хэдэн бизнесмэнээсээ мөнгө гуйгаад гүйнэ. Тэмцээн болохоос гуравхан хоногийн өмнө нь мөнгө нь бүтнэ. Тэгээд л гурав хоног гэрээ тойрч гүйгээд олимпод оролцохоор явна. Уул тойрч гүйвэл арай л өөр байна биз дээ. Ингэхээр яаж медаль авах юм бэ? Гадаадынхан олимпод дөрвөн жил бэлддэг юм шүү дээ.
-Таныг гартаа их дүйтэй гэдэг? -Юм юм хийж үзсэн. Анх арван жилийн сурагч байхдаа өмд оёхдоо ангийнхаа Сайхнаа гэдэг хөвгүүнийг ширээн дээр хэвтүүлж байгаад даавуу тавьж хөлийг нь тойруулж шохойгоор зураад түүнийгээ хайчилж, эсгэж, оёсон. Зарим газар нь ялимгүй татгар болсон л доо. Оёсоор байгаад сүүлдээ сайжирсан. Модоор ширээ сандал хийчихнэ. Ер нь Монголд гайгүй 1000 компани байхад монголчууд бүгд гэдэс цатгалан, мөр бүтэн амьдраад явна. Харамсалтай нь зарим нэг компаниуд харсан бүх юмаа ганцаараа хийх гээд байх юм. Би л гайхдаг, амьдрал нь хүрэх юм болов уу? Авгай хүүхэддээ царай зүсээ харуулж чадах юм болов уу. Эсвэл зургаа гэртээ өлгөчихөөд дандаа ажил дээрээ байдаг юм болов уу? Ганц хүн хаана ч хүрэхгүй ш дээ. Тэгэхээр хөдөлмөр хуваарилалт зохицуулалтыг төрөөс сайн хийх хэрэгтэй. Жаргалсайхан ноолуураа дагнаж сайн хийж, олон улсын түвшинд оруулсан нөхцөлд, дараагийн бизнес рүү ордог байх хэрэгтэй. Оджаргал “Coca cola” хийдэг бол колагаа уудаг шингэ юу байна, тэр бүгдээс супер уудаг шингэн хийх хэрэгтэй. Тэр Мянганбаяр хүрз жоотуу бариад газар ухаад алтаа хайж байгаа бол, тэрийгээ үхэн үхтлээ маш сайн хийх хэрэгтэй. Хүмүүс бүх юм руу орох гээд далбаганаад гүйгээд байна. тэгээд алийг нь ч хийсэн юмгүй үлддэг. Болохгүй, бусаддаа бас орон зай үлдээх хэрэгтэй. “АПУ” гэсэн нөгөө нь “САПУ” гээд гаргаад тавьчихсан. Гадуур бие биетэйгээ яг адил юм хийгээд бүгд унадаг. Наймаан дээр ч яг адил шалны паркет үнэд хүрч байна гэвэл бүгд таван паркет бариад ирнэ. Тэгээд бүгд шатдаг.
-Та ганзагын наймаа хийдэг байсан гэсэн. Хэр сайн наймаачин байсан бэ? -1989-1993 онуудад монголчууд гялгар өнгөтэй л юм байвал хамж авч өмсдөг, иддэг уудаг, хэрэглэдэг байсан үе. Тэр үед наймаа эхлэгчид нилээн мөнгө хийсэн. Би монголчуудаа бага шулсан, харин гадныхныг их шулсан. Хятад, Орос гээд, одоо хэлбэл ичмээр дээ. Хятадаас 10 төгрөгийн бараа авч, Орост мянган төгрөгөөр зараад зогсож байх жишээтэй. “Хитачи” видеокамерыг Сингапураас 2000 доллараар аваад Хятадуудад 4000 доллараар зарж явлаа.
-Орчин үеийн залуус баяжихын тулд юу хийх хэрэгтэй вэ? Та ямар зөвөлгөө өгөх бол? -Унтахдаа 8 цаг зар, үлдсэн 16 цагийг ажил амьдралд зар. Мэргэжлээ маш сайн эзэмш. Мэргэжлийнхээ дагуу ажиллаж, компани байгуулах болбол цөөн хүнтэй эхэл. Хоёрт, хөдөлмөрөөрөө эхлэх хэрэгтэй. Барилга барьж байвал “Би обйг чинь нааж өгье. Тэдэн төгрөг өг” гэж санал тавь. Тэгэхээр тэр хүнд банкнаас мөнгө зээлэх шаардлага байхгүй биз дээ. Мөнгө гарахгүй эрхэлдэг ажлыг эрэн сурвалжилж олох хэрэгтэй. Олсон хуримталсан ашгаа ажилд оролцсон бүх хүндээ хувааж өг. Дараагийнхаа ажлаас хуримтлалаа нөөцөлж, аж ахуйн байгууллагаа байгуулж эхэл. Тэрнээс биш мөнгө л олболтэвэрч гүйгээд баар, ресторан хэсээд, хөөрхөн охидод өгөөд байвал хоосорно доо. Юм хийхдээ яаж, хамгийн сайн чанартай юм хийх вэ гэдгээ бод. Хүнд хэн ч, юуг ч зүгээр өгөхгүй. Хүн болгон өөрийнхөө хийж бүтээснээрээ амьдрах ёстой. Одоо дарга болсон нь, түүнд тал засаж чадаж байгаа нь юмтай болох жишээтэй, худлаа ярьж байгаа нь жаахан юмтай болж байна. Энэ бол цаг зуурын үзэгдэл. Цаашдаа амьдрал их хэцүү болно. Мэргэжилтэй л бол.
-Харин та “Буян” компаниа яаж, хэдэн төгрөгийн дүрмийн сантай байгуулсан бэ? Бизнесийнхээ гарааг яаж эхэлж байснаа дурсаж ярихгүй юу? -Анх 20-иод мянган төгрөгтэй, ах дүү, хамаатан садангуудтайгаа нийлж оёдлын үйлдвэр байгуулсан. Монголд өөр юу хийхэв. Танк, онгоц хийлтэй нь биш, архи хийлтэй нь биш. Наймаа ч хийж явсан. Гэхдээ наймааг шүтээд бишрээд байж болохгүй. Наймаа хийсэн нь өрөнд ороод, хоосроод, ядуураад байхад л бүгд хошуураад байх юм.
-Архины үйлдвэр их ашиг авчирдаг юм биш үү? -Хүний амьдралыг бусниулж байж, мөнгөтэй болоод ч яахав. Архины наймаачид урьд хойд насандаа сайн амьдардаггүй юм шиг билээ. Киноноос үзэхэд хар тамхи, зэвсэг зарж баяжсан хүмүүс хамгийн сүүлд бүгд үхэж дуусдаг биз дээ. Спиртийн наймаа хийж байсан хүмүүс нэг их сайн явдаггүй юм билээ дээ. Архинаас болж асар олон хүн үхлээ, гэр бүл саллаа, хүүхэд өнчирлөө. Архийг хөхүүлэн дэмжиж хөрөнгөжих гээд байгаа хүмүүс дараа нь тэр хэрээрээ нүгэл нь үр хүүхэд дээр нь ирэх байх.
-Одоо та юм оёж чадах уу? -Би оймсоо цоорохоор оёод өмсдөг. Манайхан төрлөө мэдэхгүй донгосдог, нэг хэсэг нь од, нөгөө нь улстөрч, босс гээд. Урьд нь монголчууд уранхай хувцасаа нөхөж цойлдоод өмсөөд, боорцгоо идээд амьдардаг байсан. Түүнийгээ мартах хэрэггүй. Дэлгүүрт Монголд хийсэн хувцас байхгүй, бүгд хужаагийн бараанууд. Түүхээс харахад монголчууд сүүлийн 200-300 жил их зовж амьдарч ирсэн юм билээ. Ямар сайндаа “цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна” гэдэг үг байхав дээ. Өлөн зэлмүүн, цагаан сараар айл хэсэж нэг гэдэс гардаг ядарсан хүний үг биз дээ.
-Хөөрөг, машин, морь өнөөгийн боссуудын нүнжгийг илтгэдэг болсон юм шиг санагддаг. Та юуг онцолж хэрэглэж, анхаардаг вэ? -Хөөрөг барих ямар хэрэгтэй юм бэ? Ач тус нь юу юм бэ? Хөөрөг, дээл хоёрыг нас дал гараад хэрэглье гэж боддог. Том том хөөрөг барьж, дээл өмсчихсөн өвчигнөөдөвгөн цариалсан хүн юу нь сайхан байгаа юм бэ. Өвчин аллерги юм л даа. Надад тэгж чамирхах сэтгэл байхгүй. Хэр зэрэг том машинтай байна, төдий чинээ мундаг. Хэн үхрийн толгой шиг том хөөрөгтэй байна, тэр баян тарган гэдэг ч юм уу өрсөлдөх утгагүй. Хэрэглээ сонин биш болчихсон цаг. Нэг өмдтэй, машинтай л байгаа биз, нэг уулын чулуу авчраад нүхлээд барьчихаа л биз. Яадаг юм, би уулаар явж байгаад морь харвал минийх гэж боддог. Би хүсвэл худалдаад авч чадна. Хүн харсан юмаа л минийх гэж бодож байх хэрэгтэй. “Улаанбаатар” зочид буудлыг хажуугаар явахдаа минийх л гэж боддог. Яагаад гэвэл би дотор нь ороод хоол идэж чадна. Хүн хэрэглээгээрээ л байдаг. Тэрнээс биш хэний нэр дээр байх нь, бичигдсэн нь сонин биш. Хүн аар саархан жижиг хэрэглээгээр гайхуулдаг үе өнгөрсөн.
-Та баян хүн мөн үү? -Миний хувьд ядуу ч биш байх. Баян гэдэг харьцангуй ойлголт. Компаниар нь овоглодог баячууд гээд их хөөргөдөг. Бүгдээрээ хөөрхий актлаад устгагдчихсан, арилжааны банкиндаа нэг их өндөр хүүтэй хэдэн төгрөгийн өртэй тийм л байгаа биз дээ. Баян гэхэд хэцүү. Хийж бүтээх гээд тэмцэлдээд явж байгаа улсууд юмаа гэвэл бас үнэнд жаахан ойрхон бууж байна. оросын баячууд үнэхээр баян. Швейцарын банкинд тэрбумаар нь хадгалж байна шүү дээ. Монголд хэдэн зуун сая доллар гаргаад тоолох баян ховор шүү дээ.
Эх сурвалж: Agshin.mn |
| Буянгийн Жаргалсайхан:Би оймсоо цоорохоор оёод өмсдөг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ЖАРГАСАЙХАНЫ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙЖ САЙХАН АМЬДАР ГЭЖ ЮМ ЯРИХ БҮРТЭЭ ХЭЛДЭГТ НЬ ТАЛАРХАЖ БАЙДАГ ШҮҮ
2015-01-05 | 16:03:53 | 202.131.238.58 | |
Зочин Буян пүүсийн ******** Жагаагийн өр нь толгойн үснээс нь олон дахин давсаныг бүгд л мэднэ
2015-01-05 | 14:43:43 | 182.160.43.100 | |
|
|
|
|
|

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|