 |
|
 |
|
“Чингис хаан” одонгоор шагнуулсан Гомбожавын Мэнд-Ооёогийн хэлсэн үг |
|
|
 |
|
 |
“Чингис хаан” одонгоор шагнуулсан Гомбожавын Мэнд-Ооёогийн хэлсэн үг
2015-11-12"Чингис хаан” одон гардуулах ёслолд СГЗ, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн хэлсэн үг 
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга аа!
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа!
Улсын Их хурлын эрхэм гишүүд, Засгийн Газрын гишүүд ээ!
Эрхэм үзэг нэгт уран зохиолчид оо!
Эрхэм хүндэт зочид оо!
Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна. Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монголын үндэсний оюуны баялгийг бүтээгчдэд өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар руу чиглэж буйн илрэл гэж ойлгож байна.
Хүмүүн төрөлхтний буурал түүхэнд Монгол түмний буй болгосон үлэмж их өв уламжлал, эрдэм соёл, үнэт зүйлс он цагийн тоосон дунд нэгэн үе бүдэгшээд, өнөө үед дахин тодрон гэрэлтэх түүхэн хувь тохиожээ. Монгол эх орон газрын гүндээ үлэмж их баялгийг агуулсанаараа бусдын анхаарлыг татахын хамт оюуны ямар их нөөцийг агуулсан ард түмэн бэ? хэмээн Дэлхий бидний зүг чих тавьж, ажааран ширтэж эхэллээ. Дэлхийн тайзнаа монгол дуурийн дуучид шагшигдаж, морин хуураа залсан ардын урлагийнхан өрнө дорныг бахархуулж, ой тогтоолтын дэлхийн дээд амжилтыг монгол хүн ахиулж, шинжлэх ухааны шинэ нээлтүүдийн сураг сонсогдож, монгол тамирчид ч од нь гийсээр байна. Санаандгүй давхцал гэж бодохгүй байна. Монголчуудын оюуны энэхүү сэргэлт нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний анхаарлын төвд орж ирлээ.
“Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан нэгэн хосгүй гайхамшигт дурсгалын тухай та бид сайн мэдэх билээ. Эзэн Чингис хаан Хорезмын аян дайнаас эх нутагтаа буцах замд 1224 онд Бух Сочигай хэмээх газарт цэнгэл наадам дэглэх үеэр Есүнхэ мэргэн 335 алд газар дах байг мэргэн оносон тухайд чулуунд гэрэлтүүлэн сийлсэн энэ бичээс түүхийн онцгой зөн совинг шивнэдэг юм. Дайнд баатарласан үйл явдлыг бус, цэнгэл наадам; өнөөгийн хэллэгээр бол соёлын үйл явдлын гэрч болсон энэ бичээс монгол хүний эрч хүч, хурд, цэц мэргэн байхын бэлгэдэл, холыг зөгнөсөн илгээмж буй заа. Их эзэн хаан маань энэхүү бичээсийг гэгээн оюунаараа таалж, холч мэлмийгээрээ болгоож, халуун мутраараа илж тэмтэрч байсан болов уу хэмээн бодогдох бүрийд өвгө дээдэсийнхээ зөн билигтэй нь холбогддог юм.
Түүхийн алтан агшин, дээдсийн оюун санааны эрчисийг агуулж байдаг учраас л хойч үеийнхэн нь өв соёлоо нандигнан хамгаалж, үеийн үед уламжлуулан дамжуулахын учир утга бүрддэг билээ.
Миний бие Дарьгангын хээр талд төрж, Алтан-Овоо, Шилийн Богд тэргүүт эртний домогт уулсын эрчимтэй тал нутгийн дөрвөн улиралд аян нүүдэлд агсагдаж, мал сүргийн захад хүн хүлэг болсноороо бахархдаг юм аа. Бидний үед айл гэрийн бурхан шүтээн ил байгаагүй. Хойморт Алтан-Овооны чулуу, аавын морин хуур хоёр л байдаг сан. Ингэж би нэгэн ширхэг чулуунд ч нутаг ус, эх орон минь бүтнээрээ багтаж болдгийг их л багадаа мэдэрсээн. Аавын морин хуурын аялгуу намайг зөөлөн намуун уянганд дуртай болгож, улмаар яруу найргийн минь хэм хэмнэлийг хөглөсөн юм. Ээжийн ярьдаг үлгэрүүд, нутгийн өвгөдийн домог хууч ертөнцийг ер бусаар дүрслэн, ургуулан бодоход сургаж, ардын цэцэн цэлмэг үгс шүлэг зохиолын минь хэлийг уян налархай болгож өгсөн юм. Ингээд би зөөлөн намуун уянгын дуучин болох замыг эх орныхоо хээр талаас сурсан юмаа. Хурга тугал хариулж, худгаас мал хунараа усалж явахад өнө эртний хүмүүсийн шүтлэгийн хүрэл онго, сумын гилбэр их олддог сон. Холын бэлчээр отор нүүдлийн замд хүн чулуун хөрөг таарна. Уяан дээр Дарьганга мөнгөн эмээлийн, гэрт ороод мөнгөн аяганы хээ чимэглэлийг шохоорон харсаар би бээр өчүүхэн багаасаа өөрийн эрхгүй, үл тасалдан үргэлжлэх үндэснийхээ соёлоор тэтгэгдэн, уран бүтээлийн минь эх ундарга монгол язгуураасаа үндэслэж эхэлсэн гэж боддог юмаа.
Чингисийн чулууны бичиг бүтээгдсэнээс яг 400 жилийн дараа өөр нэгэн гайхамшиг Монголын хээр талын чулуун элгэнд ассан байна. Монголын эх оронч, яруу найрагч Цогт тайж 1621 оны намар Хангай ханы Цэцэрлэгийн арын ууланд гараад ихэд уяран нэгэн шүлэг хайлсныг Эрх хиа тэмдэглэн тогтоож, гурван жилийн дараа буюу 1624 онд Дайчин хиа, Гүен баатар хоёр Дуутын хар чулуунд сийлсэн нь “Цогтын чулууны бичиг” хэмээн алдаршжээ. Цээжнээс ундарсан цэцэн билгийг хад чулуундаа хадгалуулаад, бичиг соёлынхоо тиг зурлагын гайхамшигийг илтгэн цоолборлож, хээрийн салхины үлээлтээр шүлэг нь хөг аялгуу орон эгшиглэдэг ийм дурсгал дэлхийд ганцхан буй. Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судар бүтээх санааг бодож олоод хойч ирээдүйнхэндээ илгээсэн өвгө дээдсийнхээ холч мэргэн билиг оюуны ийм эх ундаргыг асгаж цалгиалгүй бас ширгээлгүй арвижуулан цогцлоож авч явахын эрхэмийг өв соёл минь өөрөө сануулдаг юм.
Монгол түмний түүхийн их аян нүүдлийн замд бүтээсэн соёлын дурсгалууд эх орны өргөн уудамд тархан нутагшиж, ан гөрөөс шувуу жигүүртэн, уул ус, байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдаж оршдог оо. Монголчууд уул усаа амь сүнстэй хэмээн дээдлэн хүндэтгэж, хүнчилэн харьцаж ирсэн нь учиртай. Уул болгон оройдоо мэлмийтэй, эх орны бүх уулс бие биеэ харж байдаг. Дов болгон дотооддоо зүрх сэтгэлтэй, нутгийн бүх дов толгод биднийг ажиглан ширтэж байдаг. Сансар хорвоо, од эрхис хийгээд гараг дэлхий, хүмүүн амьтан бүгд ертөнцийн нэг л хуулийн дотор шүтэлцэн оршдог билээ.
XIX зууны сүүлчээр говь нутагт аж төрж байсан ерөөлч Гэлэгбалсангийн тухай олон домог бий. 1890-ээд оны сүүлчээр хошуу нутаг ихэд гандсан үед залан Цэдэнсамбуутай зөвшилцөн “Тэнгэрээс хур бороо гуйх ерөөл” хэмээх найраг бичиж бэлдээд нутгийн овоон дээр ширгэсэн булгийн эхэнд ард олныг цуглуулан, цагаан эсгий дээр сөхөрч суусаар тэнгэрт хандаж дуудсан гэдэг. Тэгтэл удалгүй гангийн униартай тэнгэрт үүл хуралдаж бороо орж ган тайлжээ. Өгүүлэгчийн сэтгэлээс ундарсан эрчимт үгсийн үелзлэл нь газар дэлхийд хадгалагдаж буй байгалийн эрчимтэй ижил хэм хэмнэлд зохилдож, олон хүний хүсэл сэтгэлийн догдлолоор тэтгэгдэн хур бороо орсон гэж ойлгож болно. Үг бол хүний санаа бодол, сэтгэлгээний төлөвийг шингээн түүнийг тээн зөөвөрлөгч долгион буюу шидэт эрчим хүч юм. XIX зууны суу билигт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Данзанравжаа
Бие гэвч бие биш
Гэгээн хоосон солонго
Үг гэвч үг биш
Очирын гүн эгшиглэн... хэмээн шүлэглэснийг энгийн утгаар нь харахад хүний бие мөнх бус, солонго мэт замхарна. Харин үг бол очир эрдэнэ мэт бат бөх, утга санаагаа илэрхийлэн үл эвдрэн оршино гэжээ. Бидний өвгө дээдэс үгийн үнэ цэнэ, хүч чадал, совин билгийг өнө эртнээс сайтар мэдэж “амны бэлгээс ашдын билиг” хэмээн; үг гэгч хэлэгдсэнээсээ хойш утга санаагаа хэзээ ч үл алдан үргэлжилнэ гэж сургажээ. “Агт алдвал барьж болно. Ам алдвал барьж болохгүй” билээ. Иймээс үг хэлнэ гэдэг; үгээр ном соёл, судар шастир, уран зохиол бүтээнэ гэдэг бол маш том хариуцлага. Хэлсэн үг бүхэндээ эзэн нь өөрөө оршиж байдаг. Бидний өвгө дээдэс бэлгэгүй үг, хов жив, бусармаг хэл яриаг “амны бузар, үгийн алдас” хэмээн цээрлэдэг билээ. Өнөөдөр мэдээллийн уудам орон зай дотор элдэв гаж буруу цээртэй үг хэллэгүүд явган хов жив, атхаг хар санаа агуулсан гүтгэлэг харлуулалын бичвэрүүд тэнэж явах болжээ. Ийм үг хэллэгүүд нь өөрөөсөө хар бараан муу эрчим ялгаруулж, нийгмийн оюун санааг хорлоод, улмаар буртаглагдсан орон зайн хэрээр байгалийн гамшиг, өвчин турхан болж илэрдэг, тэр үр дагавар нь муу амлагчийн үйлийн үрийг бас нөхцөлдүүлж байдагтай өнөөгийн шинжлэх ухааны мэргэд санал нэгдэж байна.
Монголын шинэ үеийн уран зохиолыг түүчээлэгчийн нэгэн С.Буяннэмэх “Нэгэн дусал яруу үг мянган лантай таацна” гэж бичсэн нь чухам сайн үг ямар их үнэ цэнтэйг дуун өгүүлжээ. Мөн монголын өөр нэг шүлэгч Б.Хишигбат
Хүмүүн утга уянгыг ойлгож чадваас
Хөлчин чөтгөр хувилгааныг айлгаж чадмуйяа хэмээн XIX зуунд шүлэглэсэн нь, түүнтэй нэгэн цаг үеийн суут зохиолч Ф.Достоевский тэргүүтний “Ертөнцийг гоо сайхан аварна” гэсэнтэй эн дүйцэх үг ажээ.
“Монголын нууц товчоон”- д “Хатгалдааны түрүүнд үгс буй” гэж байдаг. Хүмүүсийн харилцаанд ч, овог аймаг хэсэг бүлгийн дунд ч, улс гүрнүүдийн хооронд ч үгсээр харгалдан зөрчилдөх нь самуун дажинд хүрдэг шүү” хэмээн алтан ургийн дээдэс маань сайтар сануулсан байх юм. Сайн үг бол эвийн алтан гагнаас, саар үг бол эвдрэлийн тэсрэх бөмбөг юм. Дээрх олныг дурдахдаа би нэг зүйлийг; тухайлбал үгийн увидас шидийг эзэмшигч, эзэмдэгч зохиолчийн үг өнөөгийн ертөнцөд ямар чухал болохыг онцлох гэсэн юмаа. Зохиолч яруу найрагч хүн эх хэлнийхээ үгсийн эрдэнэсийн сан хөмрөгийг барьж, түүнийг улам арвижуулан, үндэснийхээ үнэт зүйлийг хадгалагч, илэрхийлэгч нийгмийн оюуны санааны хөтөч нь байдаг түүхэн хувь тавилантай. Эртний Грекэд яруу найрагч нарт дипломат эрх олгож, дайн сөргөлдөөнийг эвлэрүүлэгч элч болгон илгээдэг байсан гэдэг. Монголын ихэс хаад сөргөлдөгчдөд хандах үгсээ шүлэглэн элчид цээжлүүлж “дуу бариулруун” хэмээн илгээгээд зэвсгийн хүчээс илүүтэй үгийн чадлаар ялалт олныг байгуулсан гэдэг билээ. “Монголын нууц товчоо” - г туурвисан бичээчид нь зохиолч яруу найрагчид байсан гэдэгт үл эргэлзэнэ.
Өнөөдөр зарим хэл мөхөж, зарим үндэстэн уусан алга болж байна. Азаар бидний аялгуу сайхан монгол хэл байгаллаг, увдислаг, язгуур эрчим долгионоо алдалгүй өнөөдөртэй золгосон байна. Гэвч даяаршилын давалгаа эрсдэлтэй, цаг төр ороо бусгаа, ертөнц хувьсамтгай гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс ч зохиолч бидэнд үндэснийхээ эрх ашиг, нийгмийн ёс суртахуун, хэл соёл, сэтгэлгээний үнэт зүйлсээ авч үлдэхэд өмнөх бүх цаг үеэс илүүтэй түүхэн хариуцлага оногдож байна.
Монголын бүх цагийн уран зохиолын үнэт эрдэнэсүүд; аман зохиолын шүр сувд болох хос уянга, ертөнцийн гурав, их хөлгөн туульсууд, “Гэсэр”, “Жангар”, “Монголын нууц товчоо” тэргүүт үндэсний сонгодогууд, Чойжи-Одсэр, Данзанравжаа, В.Инжаннаши, Д.Нацагдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ болон тэдний цаг үеийн, залгамж үеийн нэр бүхий олон зохиолч яруу найрагчдын бүтээлийг хүн төрөлхтний уран зохиолын эрдэнэсийн сангийн өргөөнд залахын төлөө бид ажиллах ёстой.
Дэлхий дахины оюун соёлын нэгэн их салаа мөчир болох Монголын уран зохиолын нийгэм, түүхийн нөлөөг улам хүчирхэг болгох Монгол бахархалыг өдгөө цагийн уран зохиолчид бүтээж чадна. Хүн төрөлхтний утга соёлын их цутгаланд ч нийлүүлж чадна аа!
Өнөөдөр надад хүртээж буй эрхэм дээд “Чингис хаан” одонгийн утга учрыг би үүнтэй холбон ойлгож байна.
Эзэн Богд Чингис хаанаасаа эхлээд эгэл жирийн иргэд хүртлээ яруу найраг, цэцэн билгийг бүтээгч, тээгч, хэрэглэгч болсон Монголын ард түмний Төр нь хүчирхэг, хэл соёл нь тунгалаг, түмэн олон нь амгалан арвин байх болтугай!
2015.11.12
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн
|
“Чингис хаан” одонгоор шагнуулсан Гомбожавын Мэнд-Ооёогийн хэлсэн үг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д ЗГ-т орж ажиллах санал хүргүүлжээ 19:42 ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах
|
ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах »»
|
|
Financial Review: Монгол "Рио Тинто"-гийн зэсийн уурхайд инженерийн томоохон өөрчлөлт хийхэд хүргэлээ 19:40 “Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна.
|
“Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна. »»
|
|
Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ 19:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. »»
|
|
УБЦТС: Заасан байршлуудад хуваарийн дагуу сар дуустал цахилгаан хязгаарлана 17:42 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана.
|
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана. »»
|
|
ЦУОШГ: Дуу цахилгаантай аадар бороо орно 17:28 Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
|
Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. »»
|
|
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ 17:13 Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас
|
Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас »»
|
|
УБТЗ-ын вагонууд маш олон жилийн насжилттай, хугацаа нь дуусаж, засварын хугацаа нь болжээ 16:51 Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр
|
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр »»
|
|
Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ 16:50 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын »»
|
|
"Шилдэг ахлагч" анхны хүндэт тэмдэг гардуулах ажиллагаа боллоо 15:58 Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл,
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл, »»
|
|
Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно 15:41 “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
|
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. »»
|
|
Дорнод аймгийн залуу боксчид олон улсын хүүхдийн наадамд 1 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо 15:26 Дасгалжуулагч Г.Ганбат: Дорнод аймгийн залуу боксчид 2025 оны 6 сарын 11-15-ны хооронд Чита хотын Самородок
|
Дасгалжуулагч Г.Ганбат: Дорнод аймгийн залуу боксчид 2025 оны 6 сарын 11-15-ны хооронд Чита хотын Самородок »»
|
|
Элсний нүүдлийг үр дүнтэй "зогсоожээ" 15:15 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун »»
|
|
Шадар сайд САмарсайхан морьт харваачдад хурдан удмын хоёр адуу бэлэглэлээ 15:09 Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж,
|
Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж, »»
|
|
Баарин баруун хошууны Монгол урлаачид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж байна 15:48 Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун
|
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ жишиг тогтоож буй “Ах дүү нар” ХХК 14:16 Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл,
|
Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл, »»
|
|
"Нэг улс нэг стандарт" хөтөлбөр хэрэгжүүлнэ 13:22 Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ.
|
Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ. »»
|
|
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 13:19 Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч,
|
Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч, »»
|
|
Аюулгүй хоолоор ирээдүйгээ хамгаалж буй Жин Шы Ань компани 11:15 Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт,
|
Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт, »»
|
|
Дорнод аймгийн 31 багш орон сууцны урьдчилгаанд 20 сая төгрөгийн дэмжлэгийг авлаа 10:27 “Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна.
|
“Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна. »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ 09:26 2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан
|
2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан »»
|
|
Наадам болон олон улсын тэмцээнд оролцох тусгайлан сургасан 18 адууг бүгдийг нь хулгайлан төхөөрчээ 09:22 Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан.
|
Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан. »»
|
|
Шинэ ерөнхий сайдад уулзалтын урилга хүргүүлэх тухай 09:20 Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг
|
Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Роналдо: Эх орныхоо төлөө хөлөө хугалбал хугалъя гэж бодсон 08:57 Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа.
|
Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа. »»
|
|
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 16:53 Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн.
|
Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ 13:39 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын »»
|
|
12 их, дээд сургуулийн оюутнууд жуулчдад үйлчилнэ 11:42 Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс
|
Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс »»
|
|
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ 11:40 Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны
|
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны »»
|
|
Майничи шимбүн: Сүмогийн ертөнцөд том хохирол учирлаа 10:16 Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна.
|
Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна. »»
|
|
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ 10:03 Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн
|
Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
2025 онд Монгол Улсын дараах аймаг, сумдын 100 жилийн ой тохиож байна 08:44 Увс аймаг:
|
|
|
"BTS"-ийнхэн цэргийн албаа хааж дууслаа 08:35 "BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн
|
"BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн »»
|
|
"Өргөө-2" кино театрыг нүүлгэх шүүхийн шийдвэр гарчээ 16:06 Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч
|
Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч »»
|
|
Морьт харвааны 18 морийг хулгайлжээ 15:37 Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус
|
Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус »»
|
|
Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана 14:47 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 11:39 Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр
|
Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр »»
|
|
Их дүйчин өдрөөр хийхийг цээрлэх болоод эрхэмлэх үйлүүд 11:24 Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан
|
Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан »»
|
|
"Улаанбаатар биенналь 2025"-ын хүрээнд "Туургатан" орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ 11:22 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025”
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” »»
|
|
Ходоод яагаад өвддөг тухайд 11:15 Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй
|
Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй »»
|
|
Х.Нямбаатар: Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү 11:14 Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт
|
Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт »»
|
|
Асашёорюү: Би идсэн тогоо руугаа нулимахгүй 10:07 Идсэн тогоо руугаа нулимдаггүй гэх үг байдаг. Тэгвэл мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Х-д яг ингэж жиргэжээ.
|
Идсэн тогоо руугаа нулимдаггүй гэх үг байдаг. Тэгвэл мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Х-д яг ингэж жиргэжээ. »»
|
|
А.Н.Евсиков: "ДЦС-3"-ын турбин агрегатыг хамгийн богино хугацаанд нийлүүлж, ашиглалтад оруулах боломжтой 09:59 ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.
|
ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
НИТХ машины татвар нэмэхдээ тооцоо судалгаа дутуу, процессын алдаа гаргасан гэж үзэв 18:53 Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-хуралдаанаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын
|
Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-хуралдаанаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын »»
|
|
"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна 18:46 ..."Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл
|
..."Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл »»
|
|
Энэ сарын 18-нд эхлэх элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ 16:23 2025 оны элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ.
|
2025 оны элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ. »»
|
|
|
Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ 19:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. »»
|
|
Зеленский: Путин ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байна 17:17 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Дональд Трамп: Иргэний дайныг хүсэхгүй байна 13:48 6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав.
|
6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав. »»
|
|
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү? 09:21 АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын
|
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын »»
|
|
Орос 2029 он гэхэд НАТО руу довтолж магадгүй гэжээ 09:00 НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт
|
НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт »»
|
|
Яриа хэлцэл, хамтын ажиллагаа нь Хятад, Америкийн худалдааны маргааныг шийдвэрлэх цор ганц сонголт гэжээ 10:01 Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа
|
Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа »»
|
|
Трамп Лос Анжелест болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар цэргүүд илгээлээ 08:48 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч »»
|
|
Японы компани Саран дээр аппаратаа буулгаж чадсангүй 15:18 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани »»
|
|
Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан 10:55 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв. »»
|
|
Путин Украиныг терроризмд буруутгаж, хэлэлцээр хийхээс татгалзав 12:44 Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын
|
Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын »»
|
|
ОХУ Украины халдлагад хариу өгөхөөс өөр аргагүй гэж Путин Трампт хэлжээ 10:05 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна. »»
|
|
Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа 09:01 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа. »»
|
|
И Жэ Мюний бүрэн эрх эхэлж, эдийн засгаа сэргээх амлалт өглөө 08:52 Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч
|
Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч »»
|
|
Meta компани цөмийн эрчим хүч худалдан авах гэрээ байгуулжээ 17:23 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|