 |
|
 |
|
МОСКВАГИЙН ХАМГААЛАЛТ БА УЛААН ТАЛБАЙ |
|
|
 |
|
 |
МОСКВАГИЙН ХАМГААЛАЛТ БА УЛААН ТАЛБАЙ
2018-05-09Германы арми Оросыг 3-н сарын дотор эзлэхээр төлөвлөсөн Барбароса төлөвлөгөө анх яаж тасарсан тухай түүхт үйл явдлыг энд орууллаа.
 Германы фашистуудын хүчирхэг арми 1941 оны 10 дугаар сар гэхэд Москвагийн дэргэд тулан ирэв. Германы командлал 1941 оны 9 дүгээр сард Москваг эзлэх “Тайфун” төлөвлөгөө боловсруулж, фельдмаршал фон Бокын мэдэлд армийн хүчирхэг “Төв” бүлэглэл байгуулав. Армийн “Төв” бүлэглэлийн бүрэлдэхүүнд 1 сая гаруй цэрэг офицер, 14 мянга илүү их буу, миномёт, 1600 танк, 950 танк байлаа. Харин оросын Москвагийн хамгаалалт шугам хотоос 120-130 километр зайтай хүрээлсэн, олон эгнээт Можайскийн шугам байлаа. Энэ хэсгийг ардын сайн дурынхнаас бүрдсэн, тус бүр нь 40 мянга илүү хүн бүхий 3 арми хамгаалж байв. Ардын сайн дурынхан бол үндсэндээ цэрэгт татагдсан энгийн хүмүүс юм. Ардын сайн дурын 18-р дивиз гэхэд л 6904 хүнтэй, түүний зэвсэглэлд 21 пулемёт, 295 винтов, 135 гар буу, 3216 гранат, 1680 шатаагч шингэнтэй лонх байсан тэр үед гол гол нэгтгэлүүд баруун хэсэгт германы армид цохиулсан учир цэргийн том бүлэглэлүүдийг эмхлэж амжихгүй байжээ. Германы давшилтыг Зөвлөлтийн гурван фронтын 15 арми сөрөн зогсож байлаа. Эдгээрт 1 сая орчим цэрэг байсан ба тэд 9600 их буу миномёт, 1400 танктай байжээ. Энэ нь тухайн үеийн Улаан армийн мэдэлд буй бүх буудлагын дивизийн 40%, танкийн нэгтгэлийн 35%, их буу нисэх онгоцны 44% болж байжээ. 1941 оны 7 дугаар сараас эхлэн дайсан Москваг байнга бөмбөгдөх болов. Гэвч Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах систем маш сайн ажиллаж байсан учраас голдуу шөнөөр бөмбөгддөг байжээ. Германы хорлон сүйтгэгчид гэрлээр дохио өгдөг тул чухал объектын дэргэд шөнө гэрэл гаргаж дохио өгсөн хүнийг газар дээр нь шууд устгадаг байв. Ингээд 9 дүгээр сарын 30-нд “Тайфун” операци эхлэв. Хэдхэн хоноод 10 дугаар сарын 6 гэхэд германууд Брянскийн фронтыг “хоёр тогоонд” бүслэн авчээ. 10 дугаар сарын 17-нд Брянскийн фронт бүрэн нурж, бүслэлтээс ердөө л бие бүрэлдэхүүний 10% хүрэхтэй үгүй нь гарч, 50 мянга гаруй цэрэг офицер олзлогдов.“Тайфун” операцын эхний шатанд германы цэрэг 250 км хүртэл давшиж чадсан байна.1941 оны 11 дүгээр сарын 13-нд болсон армийн дээд командлалын зөвлөгөөн дээр Гитлер: “Москваг нэг ч орос цэрэг, хүүхэд, эмэгтэй хэн ч бай нэг ч хүн гарч чадахааргүй бүслэн авах хэрэгтэй. Москва болон түүний орчмыг аварга том байгууламж ашиглан усанд живүүлэхэд шаардлагатай бүхнийг бэлтгэх хэрэгтэй. Одоогийн Москва байгаа тэр газарт оросын нийслэлийг соёлт хүн төрөлхтнөөс үүрд халхлах аварга том тэнгис үүсгэх ёстой” гэж мэдэгдсэн байна. Ингээд Москвагийн хамгаалалтын хамгийн хүнд 10 дугаар сарын 28-ны өдөр Сталин Москвагийн цэргийн тойргийн командлагч, дэслэгч генерал П.А.Артемьев, Улаан армийн Агаарын цэргийн командлагч, нисэх хүчний дэслэгч генерал П.Ф.Жигарев, Москвагийн бүсийн Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний командлагч дэслэгч генерал М.С.Громадин, Москвагийн бүсийн Агаарын цэргийн командлагч Н.А.Сбытов нарыг дуудан зөвлөгөөн хийх үеэр Октябрийн хувьсгалын 24 жилийн ойн парад, баярын хурал хийх асуудлыг хөндөн тавьжээ. Дандаа хамгаалалт яриад дасчихсан, олон хоног нойргүй ажилласан тэдний хэн ч энэ тухай бодож байсангүй. Москва-Волгын суваг, үйлдвэр, заводуудыг минажуулж, гадаадын дипломат байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж байхад юун баярын хурал, юун парадтай мантай. Ингээд хариу өгөх хүн байсангүй. Сталин асуултаа гурав давтжээ. Тэгснээ тэд гэнэт ухаан орж, “тэгвэл ч цэрэг, ар талын санаа сэтгэлийг өөд татна шүү” гэж хариулжээ. Сталин “Үүнийг ойлгосон бол сайн байна” гэсэн гэдэг. Ингэж Сталины санаачлагаар асуудлыг шийджээ. Дараа нь Баруун фронтын командлагчаар шинэхэн томилогдсон Г.К.Жуковоос асуужээ. Тэр ойрын өдрүүдэд дайсан томоохон давшилт хийхгүй гэдгийг батлан хэлжээ. Улмаар бусад фронтоос агаараас эсэргүүцэн хамгаалах болон нисэх хүчнийг нэмэн татжээ.Ингээд 11 дүгээр сарын эхний өдрүүдэд Москва орчимд буй дайсны нисэх буудлуудыг хүчтэй бөмбөгдөж “цэвэрлэгээ” хийжээ. Парад зохион байгуулах үүргийг Москвагийн Цэргийн тойрог, Москвагийн бүсийн хамгаалалтын цэргийн командлагч, дэслэгч генерал П.А.Артемьевт даалгажээ. Энэ үед Москвагийн төлөө хүнд хэцүү тулалдаан болж, дайны зурвас ердөө л 70-100 км зайтай байсан юм. Парадын бэлтгэлийг дээд зэргийн нууц байдалд хийсэн байна.Гэтэл оркестр байдаггүй гэнэ. Алдарт В.И.Агапкиныг удирдаач болгож, хөгжимчид цуглуулах үүрэг өгчээ. Цуглуулсан хөгжимчдийн тоо цөөн учир Горький хотоос хөгжимчид нэмэн авчирчээ. Чимээ гаргахгүйн тулд хуучны морин тойруулгад хөгжмийн бэлтгэлээ хийж байв. Метроны “Маяковская” өртөөг маш нууц байдалд бэлтгэв. Газар дорхи хонгилд хүртэл Дотоод яамны автоматчдын тусгай бүлгүүд байрлуулсан гэдэг. Баярын хурлаас хэдхэн цагийн өмнө “Маяковская” өртөө орчмыг Кремлийн хамгаалалтын хоёр хороо цэрэг мэдэлдээ бүрэн авчээ. Удирдагчдыг “Белорусская” өртөө рүү оруулж, 10 вагон бүхий метрогоор “Маяковский” өртөөнд баярын хурал болохоос 5 минутын өмнө хүргэжээ. Нөгөө талын зам дээр өлгүүр, буфет, бас хөгжимчид бүхий бас 10 вагон бэлтгэжээ.“Маяковский” өртөөнд 2000 хүнийг багтаасан баярын хурал болсон юм. Энэ хурал дээр И.Сталин урьдын адил үг хэлсэн. Тэр үгээ: “Бидний үйл хэрэг зөв учраас ялалт бидний талд” гэж дуусгасан. Ингээд тэнд байгаа Улаан Армийн дарга нарт маргааш Улаан Талбайд болох цэргийн парадад жагсана гэдгийг 23 цагийн орчимд мэдэгджээ. Ингэж хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хатан зоригт, эх орны хөвгүүдийн агуу яруу алдарт парад эхэлсэн юм.1941 оны 11 дүгээр сарын 7 болов. Оросууд ард түмэн болон дэлхий нийт Москваг чих тавин чагнаж байв. Германчууд аль хэдийн эзэлчихсэн гэх бол бүр энүүхэнд. Сталин болон Зөвлөлтийн нам төрийн бүх удирдлага Москвагаас дүрвээд явчихсан гэдэг цуурхал л хамгийн аймшигтай байв. Гэтэл гэтэл…Улаан Талбайд Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан баярын хурал болдгоороо болж, цэргийн парад уламжлал ёсоороо хийлээ. Энэ бол Зөвлөлтийн ард түмний сэтгэл санааг сэргээж, ялах итгэл найдвар төрүүлсэн гайхамшигтай үйл явдал болсон юм.Энэ тухай “Вечерная Москва” сонины 1941 оны 11 дүгээр сарын 8-ны дугаарт ийн бичиж үлдээжээ: “Спасскын цамхагийн хонх найман цагийг цохиж талбайг дуурсгав. Парааад, Нооомхон ! Спасскын цамхагийн гулдан хаалганаас ЗСБНХУ-ын Батлан Хамгаалах Ардын Комиссарын орлогч, ЗХУ-ын маршал Будённый омголон сайхан морьтой гарч ирэв. Түүнийг угтан парад командлагч генерал Артемьев хатируулан гарч ирлээ.Түүний рапортыг хүлээн авсан маршал Будённый генералыг дагуулан парадад хайрцаглан жагссан цэргийн эгнээг тойрон явж тэдэнтэй мэндчилэв. Дайчид маршалын мэндчилгээнд дайчин “ура” хашгирч хариулав. Маршал цэргүүдтэй мэндчилж дуусаад Мавзолейд дөхөн ирж, мориноосоо хөнгөхөн үсрэн бууж, индэр рүү өгсөв” гэжээ.Оркестр “Бүгд сонсогтун !” дуудлага өгөв. Улаан Талбай чив чимээгүй болж, дараа нь Улсыг Батлан Хамгаалах Хорооны дарга, Дээд Ерөнхий Командлагч, ЗСБНХУ-ын Батлан Хамгаалахын Ардын Комиссар И.В.Сталины үгийг чих тавин сонсжээ. Тэрээр дараах товч үгийг хэлсэн байна. “Нөхөд улаан армийн цэрэг, улаан флотын дайчид аа, цэргийн дарга, улс төрийн ажилтнууд аа, эрэгтэй эмэгтэй ажилчид аа, эрэгтэй эмэгтэй хамтралчид аа, бүтээлч хөдөлмөрийн ажилтнууд аа, манай дайсны ар талд орж, немцийн булаан эзлэгчдийн дарлалд түр орсон ах, эгч, дүү нар аа, немцийн булаан эзлэгчдийн ар талыг сүйрүүлж байгаа манай яруу алдарт эрэгтэй, эмэгтэй партизанууд аа Зөвлөлт засаг, манай большевик намын нэрийн өмнөөс Та бүхэндээ Агуу Их Октябрийн Хувьсгалын 24 жилийн ойн баярын мэнд хүргэж байна.....Нөхөд өө ! Өнөөдөр бид Октябрийн Хувьсгалынхаа 24 жилийн ойг хүнд нөхцөлд тэмдэглэж байна. Немцийн дээрэмчид итгэл алдан довтолж, бидэнд тулган хүлээлгэсэн дайн нь манай оронд аюул занал учруулж байна. Бид нэлээд мужаа түр зуур алдаад байна, дайсан Лениград, Москвагийн хаяанд тулчихаад байна. Дайсан анхны цохилтын дараа манай армийг сарнин зугтана, манай эх орныг өвдөг сөхөрнө гэж тооцож байсан юм.Гэхдээ дайсан дэндүү их эндүүрч байна. Түр зуур амжилтгүй байсан хэдий ч манай арми, манай флот фронтын бүх шугамаар дайсны дайралтыг баатарлагаар няцааж, тэдэнд хүнд хохирол учруулж байна. Манай бүх Эх Орон манай арми флоттой хамт немцийн булаан эзлэгчдийг бут ниргэхийн тулд нэгдмэл дайчин лагерь болон зохион байгуулагдав.Манай улс оронд үүнээс ч илүү хүнд байдалд байсан өдрүүд тохиолдож байсан юм. Бид Октябрийн хувьсгалын анхныхаа ойг баярлан тэмдэглэж байсан 1918 оныг санагтун. Тэр үед манай улс орны дөрөвний гурав нь гадаадын түрэмгийлэгчдийн гарт байлаа. Украин, Кавказ, Дундад Ази, Урал, Сибирь, Алс Дорнодыгоо бид түр алдсан байлаа. Тэр үед бидэнд холбоотон байгаагүй, Улаан Арми байгаагүй, бид армиа дөнгөж байгуулж байлаа. Бидэнд талх тариа хүрэлцээгүй, зэр зэвсэг хүрэлцээгүй, хувцас хунар хүрэлцээгүй байлаа. Тэр үед бидэн рүү 14 улс бөөрөлхөн дайрсан юм. Гэвч бид гасалж гансраагүй, сэтгэл санаагаар унаагүй. Тэр үед бид дайны гал дунд Улаан армиа зохион байгуулж, улс орноо цэргийн лагерь болгон хувиргасан юм..... Тэгээд юу болсон бэ ? Бид түрэмгийлэн эзлэгчдийг бут ниргэж, бүхий л алдагдсан нутгаа эргүүлэн аваад, ялалтад хүрч чадсан юм. Одоо бол манай орны байдал 23 жилийн өмнөхөөс хамаагүй илүү байна. Одоо манай орон 23 жилийн өмнөхөөс олон дахин баян, аж үйлдвэр, хүнс тэжээлтэй байна. Одоо бидэнд немцийн булаан эзлэгчдийн эсрэг нэгдсэн фронтод нэгдсэн холбоотнууд байна. Одоо бид гитлерийн талхинд орсон Европын бүх ард түмний итгэл, дэмжлэгийг хүлээж байна.Одоо бидэнд Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг улаан цээжээрээ хамгаалж байгаа гайхамшигт Улаан арми, гайхамшигт флот байна. Бидэнд хүнс тэжээл, зэр зэвсэг, хувцас хунарын онцгой дутагдал алга.Манай улс орон, манай орны бүх ард түмэн манай арми, флотыг тулан түшиж, тэдэнд немцийн фашистуудын булаан эзлэгч ордыг бутниргэхэд нь тусалж байна....Бид немцийн булаан эзлэгчдийг ялж чадна, ялах ёстой гэдэгт эргэлзэх хэрэг байна уу ?Дайсан зарим аймхай сэхээтэн царайтнуудын дүрсэлж байгаа шиг тийм ч аймшигтай биш юм. Хэрэв жижигхэн гэж байгаа бол чөтгөр ч аймшигтай биш. Манай Улаан арми тэгж их магтаж байсан немцийн цэргүүдийг нэг биш удаа санд мэнд зугттал нь цохиж байсныг хэн үгүйсгэж чадах юм ? Хэрэв немцийн суртал нэвтрүүлэгчдийн онгиргон үгээр биш, Германы бодит байдлыг авч үзэх юм бол германы фашист булаан эзлэгчид сүйрлийнхээ өмнө байгааг ойлгоход хүнд биш юм. Одоо Герман цусаар урсаж, түүний хүний нөөц дуусч, дургүйцлийн үзэл санаа немцийн булаан эзлэгчдийн дарлалд орсон Европын ард түмэн төдийгүй, дайны төгсгөлийг олж харахгүй байгаа германы ард түмнийг өөрийг нь хамран өргөжиж байна.Немцийн булаан эзлэгчид сүүлчийнхээ хүчийг шавхаж байна. Герман ийм хүчдэлийг удаан тэсч чадахгүй гэдэгт эргэлзэх хэрэг байхгүй. Ахиад хэдэн сар, хагас жил, магадгүй жил болоход гитлерийн Герман үйлдсэн гэмт хэргийнхээ горыг даахгүй хагаран унах ёстой.Нөхөд улаан армийн цэрэг, улаан флотын дайчид аа, цэргийн дарга, улс төрийн ажилтнууд аа, эрэгтэй эмэгтэй партизанууд аа ! Та нарыг немцийн булаан эзлэгчдийн дээрэмчдийн сүргийг устгах чадвартай хүч гэдгийг бүх дэлхий харж байна. Та нарыг немцийн булаан эзлэгчдийн дарлалд орж дарлагдан зовсон Европын ард түмнүүд чөлөөлөгчөө гэж үзэж байна. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэгтүн ! Та бүхний явуулж буй дайн чөлөөлөгч дайн, шударга дайн юм. Энэ дайнд Та бүхнийг маань Александр Невский, Дмитрий Донской, Кузьма Минин, Дмитрий Пожарский, Александр Суворов, Михаил Кутузов нарын агуу их дээдсийн эрэлхэг дүр ивээн зоригжуулаг ! Та бүхнийг маань Агуу их Лениний ялалтын туг ивээн тэтгэг !Немцийн булаан эзлэгчдийн бүрэн бут ниргэе !Манай яруу алдарт Эх Орон, түүний эрх чөлөө, тусгаар тогтнол мандтугай ! Үүний дараа В.Агапкины удирдсан оркестр “Интернационал” тоглож, Софийн дуганы эрэг дээрээс их буугаар ёслолын буудлага хийжээ. тэр үед “Интернационал” Зөвлөлтийн төрийн дуулал байсан . Үүний дараа генерал Артемьевын командаар яруу алдарт парад эхэлжээ. Түүнийг Л.Б.Красины нэрэмжит Москвагийн улаан тугт Их бууны дунд сургуулийн 1 дүгээр дамжааны сонсогчид эхэлжээ. Одоо ч гэсэн энэ сургуулийн сонсогчид парад эхэлдэг уламжлалтай .Энэ парадад нийт 28.467 хүн оролцсон, түүний дотор 19.044 явган цэрэг (69 батальон), 546 морин цэрэг (6 сэлэмт эскадрон, 1 тачанкийн эскадрон), 732 буудагч болон пулемётчин (5 батальон), 2165 их буучин, 450 танкчин, 5520 ардын сайн дурынхан (20 батальон) оролцжээ.Зэвсгээс гэвэл 16 тачанк, 296 пулемёт, 18 миномёт, 12 зенитийн пулемёт, 12 бага калибрын болон 128 дунд болон алсын тусгалт их буу, 160 танк оролцуулсан байна. Мөн 300 нисэх онгоц бэлтгэсэн боловч цаг агаарын нөхцлөөс болоод нисгээгүй байна. Тухайн үед үйл явдлын гэнэтийн өрнөлтөд ч бүх талаар бэлтгэж Улаан Талбайн эргэн тойронд эмнэлгийн 35 пост байрлуулж, 10 эмнэлгийн машин, 5 сэргээн босгох, 15 галын болон тусгай машин бэлэн байдалд байлгажээ. Энэ нь нөхцөл байдал хэчнээн түгшүүртэй байсныг тод илтгэнэ.Энэ парадад алхаж, Сталины үгийг сонссон цэргийн ангиуд тэр чигээрээ Москваг хамгаалах тулалдаанд залган шууд фронтын шугам руу явжээ. энэхүү үйл явдал зөвхөн парадад оролцогчид төдийгүй, бүх фронт, бүх Зөвлөлт орны иргэн бүрийн санаа сэтгэлийг сэргээж, урам зоригийг сэргээсэн аж. Парад германчуудын хувьд зүүдэнд нь ч ороогүй зүйл болов. Тэд “галзуурсан Оросууд” гэхээс өөр дүгнэлт хийж чадсангүй. Парадын үйл ажиллагааг радиогоор дэлхий даяар цацсан байна. Үүнийг Берлинд ч сонсжээ. Энэ мэдээг Гитлерт хэлэх зориг зүрхтэй хүн байгаагүй гэж хожмын дурдатгалуудад өгүүлдэг. Гитлер санаандгүй Москваг эзэлсэн эсэхийг сонсох гээд радиогоо залгаж орхиж. Гэтэл марш явж, цэрэг гутлын алхаа сонсогдох нь тэр. Тэр эхэндээ герман цэргийн ялалтын хөгжим, алхаа гэж боджээ. Тэгснээ учрыг олмогцоо галзууртлаа уурлаж Дорнод фронтын бүх нисэх хүчинд Москваг бөмбөгдөх тушаал өгчээ. Үүнийг нь оросууд хүлээж байж. Германчууд нэг дор 34 онгоцоо алдаад буцжээ. Мөн энэ парад Германы армийг сэтгэл санаагаар унагасан юм. 1941 оны Москвагийн төлөө тулалдаанд германы арми оргосон, байрлалаа орхисон, тушаал биелүүлээгүй шалтгаанаар 62 мянган цэрэг офицероо цэргийн хээрийн шүүхээр оруулж, ихэнхийг нь буудан алсан юм.Ингээд 1941 оны 12 дугаар сарын 6-нд их бууны галын хүчтэй бэлтгэл хийсний дараа Г.К. Жуковын удирдсан Баруун фронтыг сөрөг давшилт эхлэв. Бараг Москвагийн захад орж ирээд байсан герман армийг 1942 оны 1 дүгээр сарын эх гэхэд Москвагаас 100-250 км үлдэн хөөв. Сэтгэл зүй-ёс суртахууны нөлөөллийн хүчээрээ 1941 оны 11 дүгээр сарын 7-ны парад цэргийн стратегийн операцид ялалт байгуулсантай дүйцэнэ гэсэн түүхчид дуу нэгтэй одоо хүртэл дүгнэдэг . Эх орноо ингэж хамгаалдаг гэдгийг дэлхий дахин оросуудаас мэдэж авсан юм. Чухам ийм болоод Агуу Их Ялалтын баяраа оросууд хамгийн их хүндлэн дээдэлдэг юм. Монголын ард түмэн энэ ялалтад өөрийн чадлаас хэтэрсэн хувь нэмэр оруулсан, цорын ганц үнэнч холбоотон болохоор хамт баярлах нь зүйн хэрэг юм. (Өөр Эх сурвалж-с) |
| МОСКВАГИЙН ХАМГААЛАЛТ БА УЛААН ТАЛБАЙ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин yalaltiin bayariin mend devshyylye
2018-05-09 | 14:23:43 | 202.21.118.174 | |
Зочин yneheer aguu !!! ard tymen!!
2018-05-09 | 14:22:38 | 202.21.118.174 | |
|
|
|
|
|

Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|