 |
|
 |
|
Ц.Марууш, Т.Өнөрмөнх: Нэг гэрч нь Э.Бат-Үүл, С.Зориг хоёр байрны гадаа муудалцаж байхад хажууд нь байсан залуу Амгаланбаатар мөн гэсэн |
|
|
 |
|
 |
Ц.Марууш, Т.Өнөрмөнх: Нэг гэрч нь Э.Бат-Үүл, С.Зориг хоёр байрны гадаа муудалцаж байхад хажууд нь байсан залуу Амгаланбаатар мөн гэсэн
2018-05-22С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Т.Чимгээгийн ээж Ц.Марууш төрсөн дүү Т.Өнөрмөнх нартай  ярилцаж байна. Энэ хоёр хүн саяхан Т.Чимгээг эргэж очиход шоронгоос захидал бичүүлэхгүй гээд цаас үзэг оруулаагүй гэнэ. Тэгээд арга тасрахдаа Т.Чимгээгийн ярьснаар хэвлэлд ярилцлага өгч байгаа нь энэ.
-“Та нар хэвлэлд тэгтлээ ярилцлага өгч байгаагүй байх. Өөрсдийгөө танилцуулаад эхлэх үү?
Ц.Марууш: -Тэгье. Манайх Дорноговь аймгийн төвд, 4 дүгээр хороонд нь байдаг. Төмөрхүрдийн гэж айл л даа. Өвгөн минь таалал төгсөөд нэлээн хэдэн жил болж байна. Би хэдэн хүүхдүүдтэйгээ амьдардаг. Манайх таван хүү, дөрвөн охинтой айл. Чимгээ охидын том нь. Би Чимгээ болон хүүхдүүдтэй нь хамт амьдардаг юм. Насны эцэст муу юм үзэж, зовож шаналж явна даа. Миний нөхөр хуульч, прокурор хүн байсан. Өвгөн минь байсан бол биднийг ийм гашуун зовлонд учруулахгүй, шударга үнэнээр шийдүүлэх байсан болов уу гээд л харамсах юм даа. /Марууш хэсэгхэн уйлж суулаа./
–Энэ хэрэг явдал танайхны хувьд яаж эхэлсэн бэ?
Ц.Марууш: -Тэр, хүн мөчилж алаад шоронд орсон Амгаланбаатар чинь, Чимгээгийн нөхөр Бямбасүрэнтэй үеэл ах дүү нар. Амгаланбаатар шоронд орсноосоо хойш Чимгээ, Бямбасүрэн хоёр руу эргэж ир, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлүүлдэг л байсан юм билээ. Нэг нь хөхүүл хүүхэдтэй, нөгөө нь ажилтай, үргэлж эргэж тойроод байх боломж байгаагүй байх л даа. Тэгэж байснаа л Амгаланбаатар маань Чимгээ рүү мессеж бичиж эхэлсэн юм билээ. “Чи С.Зоригийг алаа биз дээ. Чамайг хэргээ хүлээхгүй бол ална хядна, бариулна” гээд л эхэлсэн гэдэг. Заримдаа болохоор хоёр ах намайг халамжилж сайхан байна гэсэн мессеж бичдэг байсан юм билээ. Тэгж байтал л гэнэт нэг өдөр охиныг маань Төв аймгийн автобусны буудал дээрээс 2015 оны наймдугаар сарын 31-нд баривчлаад явчихсан байсан. Охиноо хаа байгааг мэдэхгүй арваад хонож байснаа шоронд хоригдож байгаа сураг сонссон. Тэгтэл Чимгээгийн нөхрийн хамаатан Ганхуягийг бас аваачаад хорьчихсон. Зургаан сар болгоод сулласан л даа.
-“Чимгээг хаана ямар байдлаар хорьж байсан юм бол?
Т.Өнөрмөнх: -Төв аймгийн мөрдөнд хоригдож байсан. Маш хүнд дарамтад байсан гэдэг юм. Төв аймгийн хориход, эхлээд найман сар подвалийн хонгилд ганцааранг хорьсон гэсэн. Өрөөний нь таазны дөрвөн буланд аалзны шүлс хэрсэн, булан нь онгорхой, хаалганых нь доогуур зайтай, цементэн шалтай, дээр нь гишгэхэд шороо пургисан, хана нь хөгцтэй, чийг даасан, өдөр шөнө болж байгаа нь мэдэгдэхгүй, хонгилын өрөөнд, гадна орчинд юу болоод байгааг мэдэхгүй, балай хүн шиг болгочихсон гэдэг. Тэхэд нөгөө, хүн мөчилж алаад хоригдож байгаа Амгаланбаатар коридороор хорихын атаман шиг явдаг байсан гэх юм билээ. Тэгэхдээ “Хорин таван жилийн ялтай ялтанд шээх газар байна уу” гэж хашгичин, Чимгээгийн камерын онгорхой нүхээр хараад “Чи муу энд байгаа юм уу!” гэж заналхийлсэн гэдэг. Тэгээд ч зогсоогүй маргааш нь шөнийн 03 цагт камер онгойлгож орж ирээд 10-15 минут хэл амаар доромжилж, хэргээ хүлээ гэж дарамталж байгаад явсан гэдэг. Маргааш өглөө нь байцаагч Бямбажав полиграфийн шинжилгээ авах гэж шинжээчтэйгээ ирэхэд нь, эгч минь урьд шөнө болсон явдлыг хэлсэн байгаа юм. Тэгэхэд байцаагч нь “тийм юм болоогүй” гэж гүтгэсэн гэдэг. Энэ өрөөнд найман сар хориод 2016 оны таван сард дээд өрөөнд оруулсан юм билээ. Ээж биднийг уулзахаар юм ярьж чадахгүй уйлаад, намайг энэ харгис харанхуй газраас салгаж аваач гэж гуйдаг байсан. Миний эгч чинь зүрх муу, нойр булчирхай нь өвддөг, бие муутай хүн л дээ. Тийм хүнийг баривчилж, хилс хэрэг хүлээлгэхээр яаж тамлан зовоосон гээ.
–Чимгээг баривчлагдсанаас хойш танайхан ямар байдалтай амьдарч байна?
Ц.Марууш: -Зөвхөн Чимгээ биш, энэ айл бүхэлдээ сүйрлээ л дээ. Энэ хооронд олон эмгэнэлт явдал болсон. Хамгийн аймшигтай нь Чимгээгийн том охин 28 настай Өнөрцэцэг авто машины ослоор нас барлаа.
–Энэ ослын талаар хүмүүс янз бүрээр ярьж, шуугисан л даа. Зарим нь, зориудзохион байгуулалттай аллага ч гэх шиг болсон. Чухам юу болсон юм бэ?
Ц.Марууш: -Ээжийгээ хоригдсоноос хойш, одоогоос хоёр жилийн өмнө болсон хэрэг шүү дээ. Талийгаач Өнөрцэцэг маань үсчин юм. Ажлын газрын хэдэн хүн Сэлэнгэ рүү явж байгаад замын тойруу дээр машин нь онхолдож Өнөрцэцэг таалал төгсөөд бусад нь зүгээр. Хүн амины энэ ноцтой хэргийг нарийн шалгаж арга хэмжээ аваагүй. Чимээгүйхэн дарж өнгөрөөсөн. Эрүүл үлдсэн хоёр хүн нь хаана юу хийж явдгийг мэдэхгүй. Бид энэ аймшигтай осол хэргийг Чимгээгээс нуучихъя гэж гэр бүлээрээ шийдсэн юм. Яагаад гэвэл шоронд ядарч зүдэрч байхад нь сэтгэл санааны их дарамт болно. Аягүй бол солиорч ч мэднэ гээд таг нуусан. Осол гарснаас хэд хоногийн дараа Чимгээгийн нөхөр Бямбасүрэн эргэж очиж уулзсан. Болсон ослыг хэлэлгүй тойруулж яриад байсан чинь шоронгийн хуяг нь Чимгээгийн дэргэд “Энэ чинь цагаалганы юм байна. Танай ямар хүүхэд үрэгдсэн юм!” гээд зориуд санаа авахуулчихсан гэсэн. Чимгээ эндээс бүх учрыг мэдэж, ухаан нь балартаж унах шахсан гэдэг. Ингэж дарамтлахын тулд, өнөөх тагнуулынхан зориуд хуягаар хэлүүлсэн байхгүй юу. Энэ хооронд Чимгээгийн хайртай эмээ нь нас барсан. Бямбасүрэнгийнх гэж энэ айлын зовлон ийнхүү барагдахгүй л байгаа юм даа. Сүүлд “Хэргээ хүлээчихсэн бол ийм зүйл болохгүй л байсан” гэсэн утгатай үг ч сонсогдож байсан гэдэг юм. Хүнд хилс хэрэг хүлээлгэхийн тулд дарамталж тарчлаадаг бүх л арга мэхийг хэрэглэдэг юм гэнэлэй.
–Чимгээ ер нь УИХ-ын гишүүн, төрийн сайдыг алчихаар хүн үү? Ер нь зан байдлыг нь товчхон ний нуугүй танилцуулахгүй юу?
Ц.Марууш: -Миний охин цагаахан сэтгэлтэй, хүнд итгэмтгий, өр зөөлөн хүн шүү дээ. Хамт ажиллаж байсан хүмүүс нь бүгд мэднэ дээ. Улаан шоргоолжны үүрийг холуур тойрч явдаг хүн, улс төрийн том зүтгэлтнийг хөнөөнө гэж байхуу даа. Төв газраар ганцаараа явж мэддэггүй хүн, төрийн сайдынхыг олж очоод амийг нь хөнөөчихлөө гэхэд хэн итгэх юм бэ?! Тагнуул, хуулийнхан дэндүү завхрал үйлдээд байна уу даа гэж бодох юм.
–Та нар Чимгээтэйгээ хэдий хэдийд ямар байдлаар уулзав?
Ц.Марууш: -Өнгөрсөн оны есдүгээр сард Эмэгтэйчүүдийн төв хориход очиж охинтойгоо уулзсан. Нөхөр, хүүхдүүдтэй нь очиж гурав хоног уулзах ёстой байсан боловч, тог тасарсан гээд хоёр хонуулаад л хөөсөн. Хэдэн эмэгтэйтэй нэг доор байсан. Хийсэн хэрэгтэй хүн бол шийдчихсэн, хувь заяатайгаа эвлэрчихсэн байх юм гэнэ. Чимгээ маань хийсэн хэрэггүй болохоор их хүнд хэцүү юм гэж байсан. Бас ганцааранг хорьж байсан. Өглөө 6 цагт босгоод орой 10 цаг хүртэл суулгачихдаг, хэвтүүлдэггүй хэцүү юм гэж байсан. Суугаагаараа үүрэглэж, хөдөлж болохгүй, жинхэнэ там-эрүү шүүлт юм гэсэн.
-Саяхан бас нэг уулзаа биз дээ?
Ц.Марууш: -Уулзлаа. Уул нь гурав хоног уулзана, хамт байна гэж очсон чинь, гурван цаг л болох шив дээ. Энэ сайд дарга нар шоронгоос захиа бичээд хэвлүүлээд байдаг болохоор нь охиноо өөрийнхөө байдлын талаар захиа бичээд аль гэсэн чинь хуяг нь цаас бал оруулахгүй гэж хориглосон. Тэгээд охиныхоо ярьсныг чадлаараа тогтоож, зарим ганц нэг нэр усыг нь нууцаар бичиж авсан. Тэр бүхнээ л танд ярьж байгаа нь энэ шүү дээ.
–Хүмүүс бол бүх зүйл Булганаас л хамаарна гэдэг. Нүүрэлдүүлэхэд л хэлээд өгнө гэдэг л дээ. Ер нь амьд гэрч Б.Булгантай уулзсан юм болуу?
Ц.Марууш: -Булгантай нэг ч удаа уулзуулаагүй гэсэн. Тэрээр өгсөн мэдүүлэгтээ, Чимгээг тэр үеийн зурагтай төстэй боловч, би мөн гэж хэлж чадахгүй гэсэн байдаг. Харин Амгаланбаатарыг хараад, манайд ийм хүүхэд орж ирээгүй, би эмч хүний хувьд чамд хэлэхэд мэдрэлээ үзүүл гэж хэлсэн байдаг юм билээ.
–Амгаланбаатар нь юу гэдэг юм бол?
Ц.Марууш: -Шүүх хурал дээр өмгөөлөгч нь Амгаланбаатараас “Чи яагаад худлаа яриад байдаг юм” гэж асуухад тэрээр: “Би худлаа ярьдаг. Олон жилийн ялтай учраас нар салхинд гарах гэж худлаа ярьдаг юм” гэсэн байна лээ. Охин минь бас нэг сонин баримт ярьсан. Сэжигтнүүдийг, аллага үйлдэхийнхээ өмнө нэг буудалд байрлаж байсан гэдэг шүү дээ. Тэр буудлын эзэн нь шүүх хурал дээр мэдүүлэхдээ, би буудлаа уг хэрэг явдал үйлдэгдсэн 1998 оноос хойш, 2002 оны үед нээгээд орлого муу байсан учир удаан ажиллаагүй хаасан гэсэн байгаа юм.
–Алуурчидтай шатан дээр зөрсөн хоёр хүний тухай их яригддаг байсан. Бодвол шүүх хурал дээр хөндөгдөө л биз. Охин чинь энэ тухай ярих юмуу?
Ц.Марууш: -Ярьж байна билээ. Гэрчээр татагдсан тэр хоёр хүний нэг нь байхгүй, нөгөө нь: 18 жилийн өмнөх хүмүүсийг одоо санахгүй байна. Гэхдээ энэ хүмүүс биш байх гэсэн гэнэлэй. Бас нэг гэрч, С.Зоригийн байрны гадаа Э.Бат-Үүл, С.Зориг хоёр зогсоод муудалцаж байхад хажууд нь байсан залуу энэ Амгаланбаатар мөн байна гэж гэрчилсэн гэдэг.
–Чимгээ өнөөдөр ямар байдалтай байх юм?
Ц.Марууш: -Гурван жил хүнд хэцүү нөхцөлд хоригдсон эмэгтэй хүн ямар олиг байхав дээ. Умгар өрөөнд, суугаа нөхцөлд байсаар байгаад нуруу нь дээшээ тэнийж чадахгүй, бөгтийж өвддөг, тахийсэн, нойр булчирхай, ходоод нь өвддөг, зүрх нь өвдөөд зүүн гар нь даагдахгүй болсон, шөнө унтаж чадахаа больсон байна билээ. Гар дээр нь өссөн эмээгээ, хайртай охиноо алдчихаад байхад нь хүний ёсоор оршуулганд нь ч оролцуулаагүй болохоор сэтгэл нь хямралгүй яахав. Тэхэд, Тагнуулын ерөнхий газрын Бархасбадь гэж хүн “Нүгэл чинь нүдээрээ гарч байна даа” гэж тохуурхсан гэдэг. Миний охин шоронд үхвэл амийг нь Бархасбадь мэтийн хүн чанаргүй байцаагчдаас нэхнэ. /Уйллаа./
–Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат Чимгээгийн ар гэрийнхэн долдугаар сарын 8-нд эргэж очсон гээд ярьж байна билээ. Та нарыг, дуртай цагт нь уулзуулаад, анхаарал тавиад байдаг юмуу?
Т.Өнөрмөнх: -Худлаа. Долдугаар сарын 1-нээс шинэ хууль, Ерөнхийлөгчийн дахин сонгууль, баяр наадам гээд биднийг уулзуулаагүй шүү дээ. Уулзана ч гэж дээ, хэцүү. Чимгээ эгч маань уйлчихна. Ээж аргадаж тайтгаруулахыг бодно. Нус нулимстайгаа холилдсон үйл явдал болно. Хажууд хянагч хараад зогсчихно. Ийм нөхцлийн дунд л уулзахчаан болдог юм.
-Одоо та нарын хувьд ямар янзтай байна?
Ц.Марууш: -Чимгээгээс гадна, гэр бүлийн бид нар бол байнгын дарамтад байна. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл гэж хүн болсноос хойш тус газрын байцаагч Болд, Баттөмөр гэж хүмүүс манай аймагт очиж бидэнтэй уулзсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичиж, ярилцлага өгч болохгүй гээд биднийг гарын үсэг зуруулах гэсэн. Бид зураагүй. Үндсэн хуулиар бидэнд чинь үгээ чөлөөтэй хэлэх эрх нээж өгөө биз дээ. Тэгсэн чинь, ярилцлага өгөх, бичиж нийтлэх болвол прокуророос заавал зөвшөөрөл ав гэсэн. Мэдээж прокурор зөвшөөрөл өгөхгүй шүү дээ. Эрдэнэтийн хүмүүсийг ч бас ингэж дарамталсан гэсэн. Хэнээс, юу нуугаад байгаа юм бэ? Худал хуурмаг хэрэг зохиож, жирийн иргэдийг хэлмэгдүүлж байгаагаа л нууцлаад байгаа юм. Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц өөрчлөгдөж, Д.Гэрэл гэж хүн болсонд итгэж байсан юмсан. Тэгтэл Б.Хурцаасаа долоон дор загнаж байх шив дээ. Манайхны хувьд зовлон бүхнийг үүрлээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болоод байна.
-Та нар ер нь энэ тухайгаа, төр засгийн удирдлагуудад хандаж хэлдэг үү? Хэлдэг бол ямар хариу ирэх юм?
Ц.Марууш: -Хандахаар барах уу. Ерөнхийлөгч, УИХ-ын 76 гишүүнд бүгдэд нь захидал бичсэн. УИХ-ын тав зургаан гишүүн л хариу өгсөн. Бусад нь таг чиг. Хариу өгсөн хүмүүс нь, тэвчээртэй хүлээж бай. Энэ хэрэг үнэн мөнөөр шийдэгдэх цаг ирнэ л гэдэг юм. Уучлаарай, түрүү Өнөрмөнхийн ярьсан зүйл дээр би нэг зүйлийг нэмж тодруулмаар байна. Миний охин Чимгээ эхний найман сар Төв аймгийн мөрдөнд хоригдож байхдаа эмэгтэй хүн, тийм хүнд нөхцөлд зовлон даадагийг бие сэтгэлээрээ мэдэрсэн гэдэг юм. Анх хоригдохдоо өмсөж ирсэн хувцсыг нь сар гаруй солиулаагүй, бие засах 00-ын цаас, ариун цэврийн хэрэгсэл байхгүй, өрөөнд тавьсан хувиндаа бие засаад тэр муухай үнэртэйгээ холилдоод байдаг байсан юм билээ. Арга ядахдаа өгсөн хар цайгаар нь дотуур хувцсаа угааж өмсдөг байсан гэсэн. Өнөөдөр хорин нэгдүгээр зуунд, Ардчилсан Монголд эмэгтэй хүнийг ингэж хорьж тамлаж болдог юмуу. Одоо би бол энэ аймшигт хүмүүсийн гараас охиноо амьд мэнд салгаж авахсан гэдэг ганцхан бодолтой л явна. Хилс хэрэгт тамлагдаж байгаа охиныхоо төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ.
*** *** ***
Бидний яриа ийнхүү өндөрлөсөн юм. Тал нутгийн, тал шигээ уужим сэтгэж чаддаг энэ буурал эмээ, охин хоёр лав худлаа яриагүй гэдэгт би итгэж байна. Манай тагнуул, хууль хяналтынхан, хөхүүл эмэгтэйг баривчилж ирээд ямар газар, яаж тамлан зовоосныг та нар зах зухаас нь мэдэв бололтой. Монголын тагнуул, хууль, хяналтын байгууллагынхан, цагаан сүүгээ гоожуулсан хөхүүл эмэгтэйг ингэж тамлан зовоож байхад нэг хэсэгт нь яаж хандаж байна?!Монголыг гадаадынхантай хамсан гучаад жил тонон дээрэмдсэн, газар нутгаа худалдаж, эх орон ард түмнийхээ үйл хэргээс урвасан, авлига, албан тушаалын наймаа хийсэн, хууль бусаар хөрөнгөжиж баяжсан сайд дарга нар урьдчилан хорих 461 дүгээр ангийн үүдээр оронгуутаа л өвчтэй болж, хань хамсаатнууд нь “Түүнийг л битгий үхүүлээрэй, үүнийг л битгий үхүүлээрэй” гэж сурталчлаад, шоронгийн эмнэлгийнхэн нь хүлээн авч хэвтүүлэн асаргаа тордолт хийгээд гаргаж байгаа нь нууц биш. 35 жил тээж яваа өвчин нь хорихын хаалгаар оруут л сэдэрчихдэг хүн ч байна. Энэ чинь хоёр өөр ертөнц шиг харагдаж байгаа биз дээ. Монголын мафи ингэж зохицуулж байдаг юм. Саяхан хоёр Ерөнхий сайд асныг нэг өдөр хэдхэн цагийн дотор “суллалаа”, “үргэлжлүүлэн хорилоо” гэсэн шийдвэрүүд гаргаж байгаа нь мафийн гар хөл болсон шүүх, прокурорын удирдлагуудын үнэн нүүр царайг харууллаа л даа. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг, Монголын хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг утсан хүүхэлдэй шиг хөдөлгөж суугаа мафийн бүлэглэлийн ил далд удирдлагууд зайлаагүй цагт үнэн мөнөөр илрэхгүй юм байна.
Монголд хүний эрхийн тодотголтой олон байгууллага бий. Бүр улсын төсвөөс санхүүжиж, цалин хангамжаар цалгиж байдаг Монголын хүний эрхийн үндэсний комисс гэж байгууллага бий. Түүнийг Ардын намын ахмад зүтгэлтэн Ж.Бямбадорж гэж хүн олон жил удирдлаа. Радио телевизээр бараг “агсам” тавьдаг хэрнээ авсан арга хэмжээ байдаггүй. Намдаа, эрх баригчдад үйлчилж, НҮБ-ын хүний эрхийн байгууллагад сайхан илтгэл бэлдэж өгөөд л сууж байдаг. Иймээс хүний эрхийн үндэсний комисс гэж дарга нарын “далласан газар ил гарч, далайсан газар далд орж” явдаг энэ байгууллагыг татан буулгаасай гэж боддог.
Гэхдээ үнэн ялна. Ард түмэн минь хүлээцтэй харж байгаарай.
Г.ЖАМЬЯН
(Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн)
ЗУУНЫ МЭДЭЭ
|
| Ц.Марууш, Т.Өнөрмөнх: Нэг гэрч нь Э.Бат-Үүл, С.Зориг хоёр байрны гадаа муудалцаж байхад хажууд нь байсан залуу Амгаланбаатар мөн гэсэн |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
Энэ онд нөхөн төлбөртэйгөөр газар чөлөөлөх байршлууд 09:32 Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна.
|
Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна. »»
|
|
Орон нутагт ажиллаж, иргэдээ сонсоно 09:31 Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас
|
Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|