 |
|
 |
|
П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна |
|
|
 |
|
 |
П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
2018-05-23Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам тархан суурьшсан байдлыг овжин ашиглах гэсэн оролдлогууд өдрөөс өдөрт нэмэгдэх болсон.  Өөрөөр хэлбэл, хүний үйлдлээс хамаарсан байгаль орчны эсрэггэмт хэргүүд ихсэж байна. Тэдний энэ үйлдэл зөвхөн байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэхээсээ илүүтэй уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа юм. Тиймээс хүрээлэн буй орчны гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулан, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл хүргэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
УЛС ОРОН ДАЯАР “БАЙГАЛИА ХАМГААЛЬЯ” НЭГДСЭН АЯН ӨРНӨЖ БАЙНА
-Байгаль орчны асуудал 8 настай балчираас 80 настай буурай хүртэлх хүн бүрт хамаатай. Монголчууд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд байгалиа хамгаалах, хайрлах зөв хүмүүжил олгох уламжлалаа хадгалж үлдэхийг захидаг заншилтай. Гэвч өдгөө хийхээсээ хэлэх нь их болж. Байгалиа хайрлая гэж зүгээр нэг яриад байх биш юм. Нэгдсэн аяны хүрээнд ямар ажлууд хийгдээд явж байгаа вэ?
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, УУХҮЯ, БОАЖЯ, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс болон тус албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-ны өдрөөс ирэх зургадугаар сарын 5-ныг хүртэлх өдрүүдэд зохион байгуулж байна.
Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс нь Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/67 тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан 9 төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг.
Дээрх хэргийн нөхцөл байдлыг сүүлийн таван жилийн байдлаар авч үзвэл 2013 онд 337, 2014онд 287, 2015 онд 228, 2016 онд 165, 2017 онд 330 хэрэг, 2018 оны эхний 4 сард 113 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 51-ээр буюу 45,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-Гэмт хэрэг өсөх болсон шалтгаан нөхцөлийг хэрхэн авч үзэж байгаа вэ? Тухайн төрлийн гэмт хэрэг өсөхөд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт: Шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой. Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны хуульд хохирол учруулснаар хэргийг авч үздэг байсан бол шинэ хуулиар материаллаг бүрэлдэхүүн шаардахгүй. Жишээ нь Газрын хэвлийг ухсан, ямар нэгэн ашигт малтмалын металь олдсон, олдоогүйгээс үл хамаарч шууд гэмт хэрэгт тооцогддог болсоон гэсэн үг. Энэ нь гэмт хэргийн тоон үзүүлэлт нэмэгдэх нэг шалтгаан нөхцөл болж байна. Хоёрдугаарт: Цагдаагийн байгууллагаас хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна УИХ, Засгийн газар, яам агентлагуудаас байгаль орчныг хамгаалах чиглэлээр гаргасан хууль тогтоомж журмын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж үр дүнг тооцож эхэлснээр гэмт хэргийн илрүүлэлт мөн өссөн. Нэг үгээр хэлбэл нуугдмал гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэх хяналт шалгалтын ажил сайжирсантай холбоотой гэж үзэж болно.
-Монгол Улс бол хайрлахгүй байхын аргагүй онгон дагшин байгальтай. Хүн бүр үүнийгээ мэддэг ч хайрлаж “чаддаггүй”. Иймээс нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэдэд таниулан сурталчлах олон ажлууд төлөвлөгдсөн болов уу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтэд Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн хор уршгийг таниулах, ухуулга нөлөөллийн арга хэмжээг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим мэдээллийн орчноор түгээж хүргэх ажлыг зохион байгуулна. Мөн ихэвчлэн үйлдэгдэж бүртгэгдэж байгаа хууль бусаар ашигт малтмал олборлох, байгаль орчин бохирдуулах, хууль бусаар мод бэлтгэх, ашиглах, тээвэрлэх, худалдах, ой хээрийн түймрийн хор уршигийн талаар нилээдгүй нэвтрүүлгүүд бэлдсэн байгаа. Үүнийг олон нийтэд сурталчлах үүднээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дэх заалтын дагуу олон нийтийн телевизүүд бид бүхэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Мөн дээрх аяны хүрээнд чиг үүргийн байгууллагуудтай энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, шалтгаан нөхцөлийг судлаж хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Хэлэлцүүлгээр зарим орон нутгийн эрх бүхий албан тушаалтнуудаас гаргаж байгаа шийдвэртэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм. Тухайлбал, газар ухаж алт олборлоод нөхөн сэргээлт хийдэггүй. Иймэрхүү байдлаар ухсан нүх нэлээдгүй олон газруудад бий. Газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр нөхөрлөлүүдийг бий болгосон. Тэдний ажлын үр дүн болон сөрөг үр дагавар, голын усыг бохирдуулсан зарим иргэд, аж ахуйн нэгжийн асуудлыг зөвлөгөөний үеэр хэлэлцэн, хууль эрх зүйн актыг цаашид боловсронгуй болгох тал дээр санал дүгнэлтэд хүргэхээр зорьж байна. Зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг харьяа байгууллагаар нь дамжуулан хууль тогтоох эрх бүхий байгууллагад хүргүүлэх ажлуудыг мөн хийнэ.Түүнчлэн хулгайгаар мод бэлтгэх, хууль бус ашигт малтмалтай холбоотой хяналт шалгалтын ажлуудыг орон нутагт тасралтгүй зохион байгуулна.
-Байгаль орчныг бохирдуулсных нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэхээр шинэ хуульд заасан. Энэ чиглэлээр хариуцлага ногдуулсан тохиолдол хэр олон бүртгэгдсэн бэ?
-Сүүлийн жилүүдэд хот, суурин газрын хүн ам, автомашины тоо өсч, үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр агаар, хөрс, усны бохирдлын түвшин нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг баруун бүсэд Говь-Алтай аймаг-1, хангайн бүсэд Булган, Өвөрхангай-2, төвийн бүс болох Төв аймаг -1, зүүн бүсэд Хэнтий-1 тус тус үйлдэгдсэн. Харин энэ оны эхний дөрвөн сард Төв аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт тус бүр нэг хэрэг шалгагдаж байна.
Байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийн дотор тулгамдаж буй гол асуудал нь усны бохирдол. 2017 онд гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 760 булаг, шанд, 344 гол горхи, 391 нуур, тойром хатаж ширгэсэн гэсэн тоон мэдээлэл бий. Энэ бол сэтгэл эмзэглүүлэм тоо юм.
Усны бохирдлын эх үүсвэр нь ердөө хүний үйл ажиллагаа болчихоод байна. Хот суурингаас ялгарч байгаа бохир, арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, уул уурхайн бохирдол, түүн дотроо хог хаягдал, малын сэг зэм, органик гаралтай бодисын бохирдол багагүй хувийг эзэлж байна.
-Ийм тохиолдлуудыг гэмт хэрэгт тооцохгүй харин Зөрчлийн хуулиар шийдвэрлэхээр болсон байх аа. Ингэснээр эдгээр ус бохирдуулагчдад ямар хариуцлага ногдуулахаар хуульд тусгагдсан байдаг юм бол?
-Өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд доорх үйлдлүүдийг зөрчилд тооцож, шийтгэл ногдуулахаар заасан байдаг. Жишээлбэл, усан сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан, ашиглаж дууссан цооногоо битүүмжилж хүлээлгэн өгөөгүй, ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, шилжүүлсэн, гол мөрний голдирлыг өөрчилсөн, зөвшөөрөлгүй ашигласан зэрэгт хуулийн хариуцлага тооцно. Дээрх үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохгүй. Харин зөрчилд тооцож хуулиар хариуцлага тооцохоор болсон.
-Монголын тулгуур багана бол уул уурхай. Гэвч байгаль дэлхий, гол мөрөн бохирдуулагч хамгийн гол хүчин зүйл бол уул уурхайн салбар. Тэгэхээр та бүхний анхаарал, хяналт шалгалт ч тэр зүгт чиглэнэ гэсэн үг. Уул уурхайн салбарын байгаль бохирдуулагчдыг хэрхэн хянаж байгаа вэ?
Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын 1996, ашиглалтын 1678 нийт 3647 тусгай зөвшөөрлийг олгосон гэж Ашигт малтмалын газрын Кадастарын хэлтсээс өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн. Манай улсын нутаг дэвсгэрийн 13.4 хувьд уул уурхай хайгуул, олборлолт явуулж байна.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт байгаль орчныг бохирдуулахас гадна хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал зэрэг уул уурхайн салбартай хамааралтай заалтууд бий. Энэ төрлийн гэмт хэрэг 2013-2016 оны хооронд 35-41 гэмт хэрэг үйлдэгдэж байсан болн бол 2017 онд гурав дахин өсч, хэргийн илрүүлэлт 42.5 хувиар буурсан үзүүлэлт харагдаж байна. Шинээр батлагдсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш улсын хэмжээнд 87 гэмт хэрэг бүртгэгдснээс эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 82 хэрэг байгаагийн 26 хэргийн сэжигтэн, яллагдагчийг олж тогтоон хэргийн илрүүлэлт 31.7 хувьтайболж өссөн.
2018 оны эхний дөрвөн сарын байдлаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 21 гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.
-Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах нь уул уурхайн салбарт түгээмэл. Үүнээс гадна өөр ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?
-Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдээс гадна цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээх. Мөн аймаг, сумын удирдлагуудтай нөхөн сэргээлт хийх, гэрээ байгуулж бичиг баримт бүрдүүлэх нэрээр халхавчлан орон нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт үйлдлүүд түгээмэл гарч байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутагт “Хавчиргана”, “Харгана” хэмээх газарт, Баянхонгор аймгийн Галуут, Заг сумын нутаг дэвсгэрт, Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан тохиолдлууд бий.
-Нийслэл рүү хулгайн мод оруулж ирсээр л байна. Дүүрэн мод ачсан, бүрэн хамгаалалт бүхий ачааны машинууд хотын захын хорооллуудаар өдөр бүр хулгайн модны тээвэрлэлт хийх нь энгийн үзэгдэл болж. Уг нь энэ хэргийг таслан зогсоох зорилгоор хуулийн байгууллагууд олон арга хэмжээ зохион байгуулдаг ч дорвитой үр дүн гарахгүй байх шиг?
-Улсын хэмжээнд 2016 онд бүртгэгдсэн 27167 гэмт хэргээс 72 буюу нийт гэмт хэргийн 0.2 хувь, 2017 оны 32259 гэмт хэргээс 128 буюу 0.4 хувь нь хууль бусаар мод бэлтгэх хэрэг бүртгэгдсэн байдаг. Энэ оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд энэ төрлийн 63 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр хэргийн улмаас байгаль орчинд 2016 онд 193.3 сая төгрөг, 2017 онд 109.5 сая төгрөгийн хохирол учирсан. Хууль бус мод бэлтгэх гэмт хэрэг буурахгүй байгаатай санал нийлж байна. Зөвхөн энэ онд л гэхэд энэ төрлийн гэмт хэрэг урьд оны мөн үеэс 34 нэгжээр буюу 53.9 хувиар өссөн нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурал, ажилгүйдэл их байгаагаас гадна амар хялбар аргаар ашиг олох сонирхлоос үүдэлтэй.

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг өргөн агуулгатай гэж таны хэлсэнчлэн бидний ярилцлага ч олон сэдвийг хамарч байна. Орхигдуулж боломгүй нэг сэдэв бол хууль бус ан агнуур. Ан амьтныг хууль бусаар агнах, ангийн гаралтай түүхий эдийг хууль бусаар худалдах явдал буурахгүй байгаа нь ан амьтны нөөцийг улам бүр хомсдуулж байна..?
-Байгаль орчныг хамгаалах тур дундаа ургамал, амьтныг хууль бус ан агнуур, худалдааг бууруулах, таслан зогсооход мэргэжлийн хүмүүсийн хичээл зүтгэлээс гадна олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах шаардлагатай байгааг онцлох нь зүйтэй байх. Алжаал тайлах зорилгоор ан амьтдын цус уух, эд эрхтнийг нь өвчин намдаах зорилгоор ашиглах явдал түгээмэл байна. Мөн чихмэл, арьс, эвэр зэрэг эд эрхтнийг нь чимэглэлийн зорилгоор ашиглах, арьс, үсийг нь өмсөх, гоёх зэргээр ан амьтныг хууль бусаар агнаж байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Тэр байтугай амьтны гаралтай эд зүйлийг хадгалан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан бол хариуцлага тооцдог гэдгийг ойлгох цаг болжээ.
-Химийн бодисын хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Тэр хэрээр хууль бус импорт, буруу хэрэглээг дагалдсан гэмт хэрэг ч нэмэгдэх шинжтэй. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? -Өнөөдөр дэлхийд ашиглагдаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд нь эрсдэлийн үнэлгээ хийгдсэн байгаа. Тавин жилийн өмнө жилдээ хүн төрөлхтөн нэг сая тонн химийн бодис үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 400 сая тонн болтлоо нэмэгдлээ. Мөн 100 орчим мянган нэр төрлийн химийн бодисыг улс хооронд худалдаалж, жилдээ 1000 орчим нэр төрлийн химийн бодисыг шинээр нээж байна.
Түүнчлэн иргэд болон гар аргаар алт олборлогчид алтны баяжмалтай шороог химийн хорт бодис болох мөнгөн ус ашиглан угаах, химийн хорт, аюултай бодисыг тээврийн хэрэгсэлд нуун хилээр оруулж ирэхийг завдсан тохиолдлууд бий. Иймд химийн хорт, аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд энэ төрлийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж, дүрэм, журмуудыг сайтаар судлан гэмт хэрэг , зөрчилд холбогдохгүй байхад анхаарах хэрэгтэй.

|
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"
|
|
| П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|