“ГЭМШИЛ”-ИЙГ ШИНЖЛЭХҮЙ
2018-05-24Товч агуулга
Төрийн шагналт зохиолч Д.Батбаярын “Гэмшил” өгүүллэг зохиолчийн буюу “би”  баатрын багын дурсамж хүүрнэлийн хэлбэрээр бичигдсэн. “Би арван настай байсан сан...” гэсэн орхилтын ур маягийг(гурван цэг) ашигласан, утга төгсөөгүй өгүүлбэрээр зохиол эхэлнэ. Сэлбэ голын хөвөөнд үеийнхээ хүүхдүүдтэй жараахай хөөн тоглоход эрэг дээр нь Алимаа гэх суга таягтай хазгар охин харж суудгийг дурсана. Алимаа нь тэдний барих гэсэн жараахайг чулуу шидэн үргээж баясах бөгөөд тэд хариугаа авахдаа таягийг нь булаан байнга уурлуулчихдаг. Тайвшрах ч үгүй, босох ч үгүй уйлан хичнээн ч байж мэдэх учраас аргадахын тулд элдвээр алиалан жүжиглэсээр таягаар нь цохиулсны эцэст тайтгардаг байжээ. Нэг өдөр уйлуулдгаараа л уйлуулчихаад арганд нь ерөөс орохгүй байсанд “малгай дүүрэн эрвээхэй” барьж өгье гэхэд зөвшөөрнө. Найзууд цэцгэн дээр суусан эрвээхэйг малгайгаар даран чадмаг барьж өгөхөд Алимаа өнгө өнгийн цэцэг шиг эрвээхэйсийг малгайдаа хийн таягтайгаа хамт барин дагадаг. Алимаа “Ямар гоё далавчтай юм бэ?” гэж өхөөрдөхийн хамт найзууд нь барьсан эрвээхэйнүүдээ хэрхэн хатаах талаар маргалдаж эхлэнэ. Тэр мөчид Алимаа гэнэт малгайтай эрвээхэйнүүдийг цөмийг нь дээш цацчихдаг. Цэцэг дэлгэрэх шиг агаарт алаглах эрвээхэйс зүг зүг нисэн одоход нөгөөдүүл дахиад л нэг нэгийг барихаар явцгаана. Ингэж гүйлдсээр тоглоомоо болин өгүүлэгч баатар малгайгаа хартал нэг улаан цоохор эрвээхэй үлдчихсэн байна. Хичнээн дээш шидээд ч нисэхгүй болохоор нь цэцгэн дээр үлдээгээд явчихна. Ниссэн үү? үхсэн үү? мэдэхгүй. Маргааш нь байхгүй байсан хэмээн өгүүлэгч дурсана. Харин харьж явтал хурууных нь өндгөнд улаан хүрэн будаг шиг юм наалдчихсаныг үзээд палхийнэ. Нисч чадаагүй нөгөө эрвээхэйн далавчных байх гэж санаад хуруугаа арчин арчин гэртээ ордог. Энэ тухайд хэн ч мэдээгүй атал шөнөжин зүрх нь түгшиж хононо. Зохиолын төгсгөл өгүүлэгч дурсамжаасаа буцан ирж тэр явдлаас хойш “хүмүүс бие биенийхээ жигүүрийг гэмтээчих болгонд сэтгэл минь эмзэглэн надаас болж Алимаа суга таягтай болсон юм мэт санагддаг юм” гэсэн гэмшлээ ухааран тайлсанаар дуусна.
Он цагийн дараалал хийгээд үйл явдал
Зохиолын он цагийн зохиомж өгүүлэгч баатар багын явдлаа эргэн дурсаж буйгаар эхлээд дурсамжаар өнгөрсөн цагийн хүүрнэлээр (өгүүлбэр төгссөн цагийн нөхцлүүдэд бас нарийн учир бий) өрнөн эргэн дурсамжнаасаа буцан тэр явдлаас хойших сэтгэлийн гэмшлээ учирласанаар төгсөнө. Сонирхолтой нь дурсамжаа өнгөрсөн цаг дээр “на”, “в”, “лаа” нөхцлөөр төгсгөн хүүрнэж байхдаа дөрвөн удаа “сан” хэмээх цагийн баймж утгат үгийг магадгүй санамсаргүйгээр хэрэглэсэн байдаг. (“Харагддаг сан”, “Байсан сан”...)Хэрэглэсэн өгүүлбэрүүдийг шинжлээд үзвэл харуусан гэмшсэн, эмзэглэн өрөвдсөн, санагалзаж дурссан хандлага илүүтэй шингэсэн байх бөгөөд дурсамжынхаа цуваа хүүрнэлийн шугамаас буцаж одоо цагаасаа өгүүлэгч багын явдлууддаа дахин дүгнэлт хийсэн шинж анзаарагдана. (Зохиолч ингэж “буцан” хүүрнэснээ мэдээгүй ч байж магад даа)
Үйл явдал болж буй газар: Өгүүлэгч баатрын төрөлх нутаг болох Сэлбэ голын хөвөө
Дүрүүд:
“Бид” гэж ерөнхийлсөн найзуудын дүр, таяг, жараахай, шар цэцэг, эрвээхэйс
Гол дүр:
Өгүүлэгч “би” баатар, Алимаа, малгай, улаан цоохор эрвээхэйн дүрүүдийн өгүүлэмж гол санааг илэрхийлдэг. Улаан цоохор эрвээхэй бол Алимаа охины адилтгал дүр юм. Малгай бол “бид” гэж ерөнхийлөөд байгаа эмзэглэн гэмших сэтгэлгүй “харанхуй” хүмүүсийн адилтгал. Зохиолын төгсгөлд “тэр цагаас хойш сэтгэл минь” гээд үл мартагдахгүй эмзэглэл, гэмшлийг өөртөө үлдээсэн нь малгайд нь нисч чадахгүй болсон эрвээхэй (Алимаагийн төлөөлөмж) үлдсэнтэй холбоотой юм. Ингэхээр малгай бас хүүгийн дотоод сэтгэлийн төөрөгдөл, гэмшлийн тэмдэг.
Хэлбэр ба хэллэг:
Хэлбэр, зохиомжийн хувьд харилцан яриа бараг байхгүй гэж болно. Өмнө дурьдсанчлан өнгөрсөн, одоо цагийн тодорхойллоор эхлэл төгсгөлөө хашсан. Хашихдаа утга төгсөөгүй эргэцүүлсэн “дутуу” өгүүлбэрээр эхэлж, баталсан өгүүлбэрээр төгсгөжээ. Энэ нь бага нас болон, насанд хүрсэн үеийн төлөөлөмж бөгөөд өсвөр насны хүүхдийн сэтгэхүйн эмзэг онцлогийг далавч, таяг, эрвээхэй, тоглоом зэрэг дүрслэлээр үзүүлсэн. Утга санааны хувьд цогцолбор эхээр нь буюу догол мөр бүрээр нэг цогц санаанаас нөгөө цогц санаа руу шилжсэн ерөнхий хэллэгтэй. Цогц санаатай хэсэг болгонд далд утга тээсэн хэллэгүүдийг тусгаж өгчээ. Мөн хэсэг бүр дотроо үйл явдлыг эсрэгцүүлж харьцуулсан өгүүлэмжтэй. Зургаан догол мөр болгож үзэх боломжтой байна. Бүх хэсэг Алимаатай сүлэлдэнэ.
I хэсэг: Жараахай барихаар хөөн тоглох хүүхдүүд-эрэг дээр суух Алимаа, Чулуу шидэж үргээн баясах-таягаа булаалган уйлах, босох ч үгүй үнэнээсээ гомдон суух, тоглоомоор ойчин унах, алиалж аргадах-цохин тайтгарах.
II хэсэг: Уйлуулдгаараа уйлуулах-алиалсан ч инээгээгүй, цэцгийн дэлбээ шиг эрвээхэй-малгайгаараа даран авах.
III хэсэг: Эрвээхэйн далавчийг өхөөрдөх-суга таягтайгаа (Алимаагийн далавч) хамт барьж явах, учиргүй баярлан хөөрөх-эрвээхэйг хатаах маргаан дэгдэх, сул тавих.
IV хэсэг: Цэцэг дэлгэрэх шиг эрвээхэйс нисэн одох-зүг зүг дахин эрвээхэй барихаар одох, Алимаа ард нь хоцрох-Малгайд ганц эрвээхэй үлдэх.
V хэсэг: Нисэж чадаагүй эрвээхэйг цэцгэн дээр орхих-Өөрийн хуруунд эрвээхэйн далавчны толбо наалдахад сэртхийх.
VI хэсэг: Хүүгийн гэмшил-Амьтны жигүүр гэмтээсэн эмзэглэл, Алимааг бодох-Хүмүүсийг шүүмжлэх-өөрийгөө шинжлэх.
Ерөнхийлсөн хоёр асуулт, ярианаас бусдаар өгүүлэгчийн бодрол, дурсамжаар бүтсэн. Өгүүлэгч би гэхийн сацуу “бид” гэж бичээд байгаа нь олныг хамруулсан далд утгыг илэрхийлэхийн зэрэгцээ уншигчдыгаа давхар төлөөлүүлэн авч явж байна.
Үүдэл санаа, эх сурвалж
Зохиолчийн намтар, дурсамжыг уншихад зохиол бүтээлийнхээ тухай дэлгэрэнгүй задалж тайлбарласан, урлан судлалаа нээн ярьсан зүйлс бага учир “Гэмшил” өгүүллэгээ яг үүнээс л үүдэн санаж бичжээ, түүхэн бодитой болон уран сайхны дүр юмаа гэсэн тайлал хөндлөнгөөс өгөхөд хэцүү. Ямартай ч бага насанд нь тохиолдсон, харсан, сонссон зүйлээсээ сэдсэн, магадгүй санагдуулж сэдрээсэн явдлаас эхтэй гэх үндэстэй. Тодорхой цаг үе, нийгмийн орчин нөхцөл нь тод тусгагдсан зохиолын үүдэл санааг бага ч гэсэн тодорхойлж болох ч зохиогчтой нь уулзаж туурвисан түүхий нь мэдэхээс нааш боломжгүй зүйл. Ямар ч зүйлийг харж, бодож байгаад хэдий хугацаанд юун тухай бичих санаа төрсөн нь зохиолчийн хувийн архивт л хадгалаастай билээ л.
Бүтцийн талаар:
Загварчилсан танилцуулга
|
Бүлэг/Хэсэг
|
Үүрэг/Агуулга
|
|
Зориулал
|
Бие биенээ ойлгож мэдрэх
|
|
I догол мөр
|
Эргэн дурсах: Өгүүлэгч хүүхэд насаа дурсаж, тэр үед найзуудтайгаа жараахай барихаар тоглодог, Алимаа гэх суга таягтай охин харж суудаг, шоглон нааддаг байсан тухай танилцуулна
|
|
II догол мөр
|
Тооогүй алдаа: Дахин дахин гомдооход нь яаж ч аргадаад инээдэггүй
|
|
III догол мөр
|
Томоогүй алдаа: Малгай дүүрэн эрвээхэй барьж өгнө гэж аргадна. Алимаа хөөрөн баярласан боловч эрвээхэйг хатаах тухай яриаг сонсоод бүгдийг нь цацчихна
|
|
VI догол мөр
|
Алимаагийн сэтгэл: Эрвээхэйсийг тавьж нисгэсний учрыг хэн ч ойлгоогүй, дахин эрвээхэйн хөөн гүйлдэх ба хамт явахдаа нэлээд хойно хоцорч үлдэнэ
|
|
V догол мөр
|
Хүүгийн сэтгэл: Хүү малгайгаа хартал ганц эрвээхэй нисч чадахгүй үлдсэнийг яаж хөөргөөд ч нисдэггүй тул цэцгэн дээр орхиод явна. Гэртээ иртэл хуруунд нь эрвээхэйн далавчны будаг наалдчихсан байгаад их эмзэглэдэг.
|
|
VI догол мөр
|
Эргэн дүгнэх: Багийн тэр явдлаас хойш сэтгэл нь бусдыг өөрөөр цэгнэдэг, өөрийгөө шинжилдэг болсон мэт санагдана
|
|
Төгсгөлийн үг
|
Эмзэглэх болон гэмшсэн сэтгэлээ мартахгүй байх
|
Дүрүүдийн шинж, дүрслэл
Алимаагийн дүрээс бусад дүрийг нь нийтлэг байдалтай дүрсэлсэн байна. Алимаагийн гадаад төрх шинжийг суга таягтай, хазгар охин, эрэг дээр суун харна зэргээр товчхон ч оновчтой дүрсэлжээ. Сонирхолтой нь Алимаагийн дотоод сэтгэл зүйн шинж юм. Жараахай барихаар хөөцөлдөн тоглох хүүхдүүд рүү зориуд жараахайг үргээн чулуун шидээд тачигнатал инээн таашаал авч байна. Мөн өөрийг нь шоглоход хариугаа авахдаа таягаараа цохиж тайтгардаг зэрэг нь охины бусадтай ижил биш сул тал, дутуугаа мэдрэх сэтгэл зүйнх нь өнгөн хуурмаг илрэл болохыг чадварлаг дүрслэн харуулсан. Эсрэгээрээ “бид” гэж бичээд байгаа дүрүүд охинд хандаж буй бусад хүмүүс, цаагуураа нийгмийн сөрөгдүү хандлага, харилцааны жишээ. Бид, хүмүүс хоорондоо ойлголцож, биенээ хайрлан мэдрэхгүй байгааг зориудаар дүрслэлжээ.
Зан байдал, харилцаа холбоо
Зохиолын III хэсгээс хойш Алимааг тойрон өгүүлж ирсэн үйл явдлын хурд, дүрүүдийн хэмнэлтэй хүүрнэл удааширдаг. Барьж өгсөн малгай дүүрэн эрвээхэйг цацсаны дараа Алимааг ор тас орхигдон хүүгийн дотоод сэтгэлийн эмзэглэл, түгшүүр дээр төвлөрөн нэлээд нухацтай гэмээр “зогсоц аван” үргэлжилдгийг анзаарах хэрэгтэй. Харин төгсгөлд хүүгийн сэтгэл Алимаа дээр эргэн бууж буй нь харилцаагүй биш харин ч гүндээ гэмтсэн далавчтай эрвээхэйг суга таягтай Алимаатай зүйрлүүлэн бодож эмзэглэсээр, бодсоор явсан холбоо мэдрэгдэнэ. Бусад дүрүүдийн Алимаатай харьцах холбоо дотно нандин биш болохоор Алимаа өөртөө аяархнаар “Ямар гоё далавчтай юм бэ?” гэж хэлэх юм уу, юм асуухад толгой дохин хариулахыг эрмэлзэнэ. Сүүлд нь барьсан эрвээхэйг суллан нисгэхдээ ч нэг ч үг хэлэхгүйгээр зохиолч шийдсэн нь Алимаагийн зан байдал, сэтгэл зүйн битүү далд, эмзэг байдлыг илэрхийлэхэд зохирсон. Үнэндээ цацагдсан эрвээхэй агаарт цэцэг дэлгэрэх шиг болсон үзэгдсэн нь Алимаагийн чин сэтгэлийн үг байсан билээ.
Бэлгэ тэмдгийн хэрэглээ
Нисч чадахгүй болсон ганц эрвээхэй-Бусдаас “өөр”, хазгар хөлтэй Алимааг бэлгэдэхийн хамт бас хүүгийн сүүлчийн томоогүйтэл, гэмшлийн тэмдэг дохио болж байна.
Шар цэцэг- Үржил шим, уян сэтгэлийн өнгө боловч шоовдор, атаа жөтөөг илэрхийлдэг сөрөг талтай.
Малгай-Малгай дүүрэн эрвээхэй барьж өгөх хүслээр хүүхдийн дэврүүн бас эмзэг гэнэн сэтгэхүйг гаргасан. Мөн өнгө өнгийн цэцгийн дэлбээ энэ утгын бэлгэдэлтэй. Төгсгөлд хүүгийн гэмшсэн сэтгэлийн бэлгэдэл болдог. Өөрийнх нь малгайд нисч чадахгүй болсон ганц эрвээхэй үлдсэн нь Алимаа бөгөөд хүүгийн сэтгэлд үүрд үлдсэн юм.
Эрвээхэйг хатаах-Хүүхдүүд барьсан эрвээхэйгээ яаж хатаах тухай маргалдахад охин юу ч хэлэлгүй бас бодолгүй эрвээхэйсийг цацчихдаг. “Хатаах” гэсэн маргаан охинд далавчгүй болгох гэх шиг урмыг нь хугалсан, сэтгэлийн шархыг нь хөндсөн байна. Зохиолын төгсгөлд зохиолч энэ санаагаа хүүгийн бодлоор дүгнэн зангидсан байдаг. “Тэр цагаас хойш хүмүүсийг бие биенийхээ жигүүрийг гэмтээчих болгонд сэтгэл минь эмзэглэн надаас болж Алимаа суга таягтай болсон мэт санагддаг юм” гэж бие биенээ хүмүүс битгий далавчгүй, жигүүргүй болгоосой, мэдрээсэй гэсэн охины хэлж чадаагүй битүү чин сэтгэл хүүд бат шингэн үргэлж дурсаж байдгаар үзүүлсэн.
Бэлгэ тэмдэг бүхий үйл хөдлөлүүд
“Алимаа “Ямар гоё далавчтай юм бэ?” хэмээн өхөөрдөн цөмий нь малгайд хийж, баруун гарынхаа суга таягны дунд бариултай цуг хумин атгачихаад бидний хойноос суга таягаа хурдан хурдан тулж урагшаа тэмүүлэн айсуй харагдддаг сан”
“Өнгө өнгийн эрвээхэй нэгэн мөчид агаарт цэцэг дэлгэрэх шиг алаглаж харагдсанаа зүг бүр тийшээ нисэлдэхэд бид дахиад л нэг нэг эрвээхэй хөөн хашгиралдсаар одов”
“Алимаа тээр хойно хоцорчихсон бидний хойноос дэгэнцэж харагдав. Бид нэг л хэсэг барьсан ч юмгүй хий баахан гүйлдэж яваад эргэж ирэхэд малгай дотор нэг улаан цоохор эрвээхэй үлдчихсэн байлаа” гэсэн угсраа өгүүлбэрүүд Алимаагийн дотоод сэтгэлийн гуниг, шаналанг илтгэсэн бэлгэдэлт үйл хөдлөлүүд байна. Эхний өгүүлбэрт эрвээхэйн гоё далавчыг суга таягтай ч урагш тэмүүлэн яваатай эсрэгцүүлсэн бол дараагийн өгүүлбэрт мөн цэцэг дэлгэрэх шиг агаарт алаглах эрвээхэйг охиноос бусад нь тоохгүй өөр эрвээхэй хөөж одох эсрэгцлээр, харин сүүлийн өгүүлбэрт хамт явсан Алимаа тээр хойно үлдчихээд гүйцэж ирж чадахгүй байгаа байдлыг малгай дотор эрвээхэй гэмтчихсэн бусдаасаа үлдэж хоцорсон байгаатай жишин бэлгэдсэн үйл явдлууд “учирлан” дараалж байна.
Өгүүллэгийн эхэнд “Алимаа эхэр татан хумсаараа газар маажин удтал тайтгарах ч үгүй, босох ч үгүй суучихна” гэсэн хэсгийн тайтгарах ч үгүй, босох ч үгүй гэдэг үг охины бие болон сэтгэлийг төлөөлж хүнд тээшэнд дараатай явдгийг бэлгэдэн өгүүлжээ.

|
| “ГЭМШИЛ”-ИЙГ ШИНЖЛЭХҮЙ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|