 |
|
 |
|
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ХҮН ЧАНАРЫН ГҮН ХЯМРАЛ |
|
|
 |
|
 |
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ХҮН ЧАНАРЫН ГҮН ХЯМРАЛ
2018-05-25Биднийг энэ олон жил сүүдэр шиг дагаж буй эдийн засгийн болоод оюун санааны доройтлын гол шалтгаан нь хүн чанарын гүн хямралд  орсонтой л холбоотой юм. Ядаж байхад өнөөх оюун санааны дархлааг бүтээгчид хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг зохиолчид ч энэ хямралд хэт автаж байна. Зарим зохиолчдын тунхаглаад байсан “сайн хүн” байх тухай ойлголтууд захаасаа аваад замхарч эхэлжээ.
“Сайн хүнээс л сайн зохиол төрдөг” хэмээх сайхан мөрөөдөл нь хүн чанартай хүмүүс гэж өөрсдөөрөө “имиж” хийдэг асан зохиолчдын нэгэн үеийнхэнтэйгээ хамт үгүй болж, өмнөх үеийнхээ босгосон дүрд тоглож ядан яваа шинэ цагийн зохиолчдын үнэн нүүр царай олон зүйл дээр тодрох болов. Бурханлаг гэгээн төрх харуулах гэж одоогийн олон зохиолч аргаа ядаж байна. Үнэндээ олон хүнийг хуурч хэдий сайн жүжиглэвч аргагүй цагийн үнэнд гүйцэгдэж, гууль нь цухуйж, цайр нь танигдаж эхэлжээ.
Тэд эхлээд залуу авьяастнуудыг хорлох санаагаар “Зохиолч хүн чинь архи уудаг юм ш дээ” гэсэн ухуулга явуулж, араасаа түрэн гарч ирж буй гэнэн залуу, гэгээн тунгалаг залуусыг архинд оруулж аваад бах нь ханасан байдалтай ч наанаа өрөвдөн толгой сэгсрэвч гудманд таарахад нь хамраа чимхэх нь холгүй зөрөн өнгөрөхийг олонтаа харсан билээ. Түүгээр ч зогсохгүй “Тэр нь сайн, энэ нь муу” зэргээр энд тэнд том том ярилцлага өгч хооронд нь хагаралдуулахыг санаархаж, олон залуу зохиолчийг яагаа ч үгүй цэл залуу эхлэн бичиж байхад нь алдрын титэм хазгайдуухан тавьж, амьдралынх нь зам, авьяасынх нь галыг унтрааж байна. Хөөрхий тийм хөөрөгдөл, төөрөгдөлд орсон залуус ганц хоёр шүлгийн түүвэр төдий хэвлүүлээд уран зохиолын ертөнцөд одоо унтарч байна.
“Зохиолч хүнд боловсрол хэрэггүй. Авьяас байхад бүх зүйл болно” гэж хорин нэгдүгээр зуунд байтугай хорвоо ертөнцөд байхгүй “Коммунист намын тунхаг” гэдэг шиг юм айлдаж, өөрсдийнх нь үе дуусахаас үхтлээ айсан нохой зангаар, ёстой “хүн чанаргүй” үйлдлийг хүрээ хотгүй тарааж байна. “Боловсрол эцэстээ авьяасыг мохоодог” гэх хачин хачин зүйл ярьж, ном уншсанаас үсээ ургуулж, хоолой амаа шахаад, гар толгойгоо савчаад тайзан дээр шүлэг уншиж, түмэн олонд таалагдах нь хамгаас чухал гэж номлоно. Бага зэрэг нэр олонгуут нь үүгээр түүгээр дагуулан явж “Миний шавь” хэмээн хий өргөмжлөөд балгах, булгих хоёрыг зааж, “Аяа зохиолч хүн чинь ингэж амьдардаг юм” хэмээн далд муу санаагаа даанч гарамгай хэрэгжүүлнэ. Энэ бүхний золиосонд ямар олон идэр залуу авьяастан цэл залуу насандаа цаг бусаар, ёс бусаар одов. Харамсаад ч барахгүй, хайран сайхан авьяас, юутай сайхан ид хийж бүтээх залуу нас.
Алдар нэр, албан тушаалын хойноос алалдан тэмцэж, ашиг хонжоо, авах өгөхийн дон олон зохиолчид шүглэжээ. Тэд мөнгө өгч л байвал хэнийг ч тэнгэрт гаргахад бэлэн, үзгээ хурцалж, үгээ бэлдэж суух болжээ. Өнөө эх хэл соёл, тусгаар тогтнол гэсэн ариун үүрэг зарчмаасаа аль хэдийнээ татгалзаж, шалихгүй албан тушаал, эрх мэдлийн төлөө үзэл бодлоосоо урвахыг юман чинээ бодохоо больжээ. Зохиол бичихээсээ илүү сандал зүүдэлнэ. Саяхан нэгэн зохиолчийн итгэж ярьснаар тэд эхлээд “Бусдыг их унших нь хуулбарлан дуурайх аюултай” гэсэн онол боловсруулж, түүндээ олон залуусыг итгүүлснээс Монголын зохиолчид бие биенийгээ огт уншихаа байжээ. Дараа нь гарын үсэг зураад бэлэглэсэн номнуудыг нь ганган номын сангийнхаа тавиур дүүргэж, олон номтой зохиолч болж харагдах орь хүслээр хурааж байдаг гэнэ.
Ёстой “аяа юутай шившиг”. Өнгөцхөн харахад өөрсдийнхөө ертөнцийг ариун сайхан мэт харагдуулахыг, харагдахыг хичээдэг зохиолчдын хүн чанарын гүн хямрал энэ мэтээр улам бүр даамжирсаар байна.
Хамгийн гунигтай болоод хамгийн ойрхны жишээ байна. Монголын яруу найргийн нэгэн содон төлөөлөгч А.Эрдэнэ-Очир хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Ид залуу хийж бүтээх насандаа бидний цагаас гадуур, номын агаарт шингэв.
Нэгэн хувилгааны хэлснээр “Би бага насандаа хүн үхдэгийг мэдээд их л гуниглаж билээ. Харин хожим хүн үхдэггүйг ойлгоод ертөнцийг таньж билээ” гэснээр боловсрол нимгэн зохиолчид түүнийг юу ч ярьсан үл сонсоно, үл мэднэ гэж бодоод “Өөрийгөө далимдуулан тодруулах” өтөл бэртэгчний арга хэрэглэж, зуурхан ч гэсэн нэр нүүр олох гэж үхэлдээд зул өргөж, маани унших завгүй байлаа. Тэгээд ч бидний дуулж мэдсэнээр хөөрхийг Завхан аймагт цор ганцааранг нь орхиод алба ажилтай хэмээх шалтаг тоочиж, амин хувиа бодсоор ирсэн хамт явсан алдар хүндтэй, авьяас билэгтэй ах зах зохиолчид, анд нөхдөөс нь “хүн чанаргүй” явдлын мөн чанар л харагдана.
Найр цайллаганы үед мөр алгадаж, найз нөхөд гэж явчихаад амьдрал үхлийн зааг дээр орхиод явсан нь одооны марзан хэллэгээр ариун явдал уу? Олон түмэн гэдэг бүгдийг харж байгаа, мэдэж байгаа. Тэдний нүд хараа сохорсон гэж итгээд “хүн чанаргүй” явдлаа нуухыг оролдож, сартваахийн дүрд хичнээн тогловч сайн муу тос, ус шиг ялгарах цаг ирнэ шүү?
Амьдад нь архи барьж гүйсэн зохиолч нэртэй олон сайхан хүмүүсээс хэн нь ч амьсгал цөглөх эцсийн мөчид толгойг нь түшиж, тохойг нь тэгшилсэнгүй. Сүүлээ хавчаад зугтаана гэдэг шиг сүүдрээ хумиад дутаан оджээ. Өнөөх урьж залаад уралдаан тэмцээндээ оруулаад, эх сайхан монгол хэлээ хамгаална гэсэн эх оронч хөрөнгө чинээтэнгүүд нь ч яалаа. Өөрсдөө л нэр олж байвал эцэстээ эрдэнэт хүний амь, эх хэлний хувь заяа огтхон ч хамаагүй ажээ. Ерөөс ийм сайхан зүйлүүдээр баг хийж, саар хэргээ нуух санаатай зарим “эрхэм”-үүдийн гар хөл болж, ил далд гарч энд тэнд нь гүйж явах нэрэнд харш, явдалд тусгүй гэдгийг мэдэхээ, мэдрэхээ байтлаа зохиолчдын мөн чанарын хээ арилж, хүн чанарын хий шавхагджээ.
Талийгаачтай хамт монгол хэлний олимпиад нэртэй уралдаан тэмцээнд хамт явсан бүгд энэ үхэлд өөрсдийнхөө гэм буруутайг дотроо мэдэж байгаа. Нүдээ аниад залбирч бүх зүйл нам гүм мартагдаасай хэмээн цаг хугацаанд итгэж байгаа. Нэр зүс цохож, тэр “хүн чанаргүй” хүмүүсийг нэг бүрчлэн дурдмаар байна. Гэвч гэсгээл тэдний зүрхэнд ирэхгүй болтлоо цайрчихсан байж мэдэх тул сайн сайхан харагдах гэж үйлээ барж яваа тэдний үйлийн үрийн зам мөрд саад болохгүйг бодож энэ удаа тэвчив.
Уран зохиолын ертөнц ариун болоод хүнлэг байх ёстой хэмээн ахмад үеийнхнийхээ аминчлан захиж байсныг одоогийн зохиолчид хэзээ мартсан бэ? Өнгө мөнгөнд хэт шунаад хүн чанараа хэзээ хаана гээсэн бэ? Энэ асуултанд хариулт хайгаад ч яах билээ. Бүх зүйл тодорхой байна. Зохиол бичилгүйгээр зохиолч болно гэж итгэсэн хүмүүс арга заль башир замаар энэ ертөнцийн үүд хаалгаар чихэлдэн орж ирсэн ХХ зууны сүүл үеэс Монголын зохиолчид хүн чанарын гүн хямралд автжээ. Хэн дуртай нь зүүгээд явж болдог сайхан чимэг зүүлт шиг санасан “зохиолч” нэртэй зохион бичигчдийг эрх дархтай, эд хөрөнгөтэй хэсгийн “этгээдүүд” улам ашиглан завшиж, хүн чанарынх нь ус мөсний үлдэгдлийг гар худаг шавхах шиг барж орхижээ.
Тэгээд ч олигтой зохиол бичээгүй байж “зохиолч” нэр зүүх хүсэлтэй, дунд сургуулийн сурагчдын “зохион бичлэг” хэмжээний найруулгатай, нэрэндээ хүндэдсэн цол чимэгтэй, найр хэсэж, наадам тойрсон хэсэг бусаг “дүрээр” олон нийт зохиолчдыг ойлгох болжээ. Урьсан залсан газар бүхэн нь “ундааны дээд”-ийг сөгнөж, ууж идсэнгүй гэж уурлах загнах хослуулах нь аль эртнээс “Зохиолч хүн архи уудаг” гэж сэнхрүүлэн таниулсны горыг олон залуу сайхан авьяастнууд хүртэж байна. Хатуухан хэлэхэд шударга бус үйлдэл хийх болсон зохиолчдын минь иргэний эр зориг, эх оронч сэтгэл хүн чанартайгаа хамт үгүй болжээ. Нийгэм оюун санааны манлайд бус нийт олны адагт хор найруулж, алсын уул нурууны оргилд бус гүвээ давааны бэл хормой төдийд л гүйж харайх нь даанч өрөвдөлтэй харагдана, уншигч бидэнд.
Заримдаа итгэхэд бэрх атаа жөтөөний тухай яриа одоогийн зохиолчдын тойргоос л сонсогддог. Нэгийгээ шагналд нэр дэвшсэнийг сонсоод дээш доош нь матаас хэмээх бохир заваан бичгийг өдөр шөнөгүй илгээсэн ч гэх шиг. Ярих сонсоход ч хэцүү ямар гээчийн “хүн чанаргүй” хачин хэрэг өнөөгийн зохиолчдоос өдөр тутам гарна вэ? Хайран сайхан зохиолчийн алдар, нэр хүнд, хүн чанараа худалдан, зоос мөнгөөр сольсоныг чинь өнөөдөр биш юмаа гэхэд ирээдүй шүүх болно.
Л.Толстойн “Дайн ба энх” романд “Бид та нарыг одоохондоо хүндэлж байна. Өнөөдөр та нарынх, харин маргааш биднийх, тэр цагт хэнийг хүндлэхээ бид шийднэ” гэж хэлдэгийг сануулахын шалтгаан өнөөдөр үүсээд байна. Хүн чанаргүй бүхнийг өнөөдөр биш ирээдүй шийднэ.
“Ноцтой Мэдээ” сонин №14/684/ |
| МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ХҮН ЧАНАРЫН ГҮН ХЯМРАЛ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (16) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Муулаад байдаг соци********измын үед харин ч зохиол бичиж байгаа з********уу зохиолчдоо их дэмжиж урам хайрладаг байсан.
2018-05-28 | 09:16:43 | 112.72.14.180 | |
Зочин Хар архичид бүгдээрээ үхэж д********д орох болтугай.
2018-05-28 | 08:09:30 | 202.179.31.105 | |
Зочин Нөхрийгөө хүндээр өвдөх үед нь сумын эмнэлэгт орхиод ирсэн нь түүний үхэлд хамаар********тай ойлголт шүү.Амь наснд нь аюул учирчихаад байхад нь найрагч нөхөд нь өөрийнхөө амин хувиа хичээсэн байгаа юм.Хотод ирээд тэр хүний төлөө хэн нь ямар арга хэмжээ авсанаа иргэдэд найз нарт нь ар гэрийнхэнд нь хань ижил үр хүүхдүүдэд нь тайлбарлах ёстой.Гөлөгнөөд байх юмгүй.Олон хүн хамт яваад хаяаад ирсэн нөхдийг харж байгаа шүү.Архинд хордоогүй,өвчин нь сэдэрч хүндэрч эм тариагүй эмнэлгийн орон дээр хэнийч асрамжгүй гурав хоног хэвтсэн юм байна лээ шүү Хоногоо хурааг сүнс нь тайвшраг. онго тэнгэр юу айлдах нь вэ сонсоё.Ер нь хүн чанар ёс зүй гээд ярих нь зөв.
2018-05-27 | 21:30:01 | 202.9.40.83 | |
Зочин Эзэн, нэр хаяггүй юм бичиж байхаар шууд зарлаач дээ
2018-05-27 | 20:28:57 | 203.169.50.102 | |
Зочин юу болсон юм бэ.архинаас болоод өнгөрчихсөн ю******** .хайран юмбэ.
2018-05-27 | 19:13:58 | 203.91.116.120 | |
Зочин MONGOLD UTGA ZOHIOL GEJ YU BAISIIN HEDEN HUDUUNI MALNUUDIN SHULEG NERTEI TENEGLELUUD 1 MUU ARHICHIN SHALIG CHOINYAM NATSAGDORJ MORJ L BAIDAGSHD
2018-05-27 | 13:35:21 | 202.179.26.60 | |
Зочин Ичинхорлоо гэж ******** авгайг одоо болиул аа. Ямар ч боловсролгүй дээрээс нь аймшигтай архичин ийм авгай ш дээ. Энэ хүүхнээс болж олон сайхан найрагчид бурхны оронд явна даа харж л байгаарай
2018-05-26 | 15:52:22 | 122.201.31.158 | |
Зочин Баян хүний ******** долоож, ар өвөрт нь амь хоргодож суухаасаа ичих хэргтэй шүү. Чилаажав аа. Алтай нутгаас минь арай ч ийм хүнлэг бус хүн төрөх учиргүй сэн
2018-05-26 | 15:50:28 | 122.201.31.158 | |
Зочин Чилаажав, Ичинхорлоо хоёроос энэ сайхан найрагчийн амийг нэхэх хэрэгтэй. Тэр хоёр архидуулсан гэж яригдаад байгаа. ЗОхиолчид нэгэндээ хайртай гэдэг худлаа юм байна. Завханы Мягмаржав билүү тийм нэртэй нөхөр архиар шахсан гэсн
2018-05-26 | 15:03:49 | 122.201.31.158 | |
Зочин olon yum helj tsetserhej dvgnelt ene ter hiihgvi duugai bvteelee sain hiij boldooggvi yumuu ambitsvvd min
2018-05-25 | 22:19:55 | 202.70.34.38 | |
Зочин Хамгийн оюунлаг, хүн чанартай, мөн чанартай байх ёстой хүмүүс гэж боддог. Ямар ч хачин юм бэ дээ
2018-05-25 | 21:34:15 | 64.119.16.169 | |
Зочин Ene bieiig gamgui edlekh khereggui ee!Khairan zaluu....
2018-05-25 | 14:41:12 | 103.229.121.84 | |
Зочин Ene bieiig gamgui edlekh khereggui ee!Khairan zaluu....
2018-05-25 | 14:41:08 | 103.229.121.84 | |
Зочин Завханд энэ олимпиадыг жил бүр зохион байгуулдаг компанийн эздийн нүгэл нь нүдээрээ цувж бгаа нь энэ дээ. Олон хавар нэгэндээ гэж эрдэнэт хүний амиар үйлийн үрээ зольж дээ. Ажилчдынхаа ц********инг өгдөггүй, хөлсгүйгээр дарамтлан ажиллуулж хүчийг нь мөлждөг. Тэд нь айгаад хаана ч хэлдэггүй. Хэрвээ нийгмийн даатг********ын тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулиар хариуц******** тооцдог бол эзэд нь ********ь эрт торны цаана байх ёстой улс гэж боддог. Энэ дөнгөж эхлэл нь. Аливаа хар ******** үйлд ч бас даварч дуусах, эргээд өөрийг нь барих хугацаа гэж бдгийм шүү.
2018-05-25 | 13:22:46 | 43.242.242.4 | |
|
|
|
|
|

Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|