 |
|
 |
|
Зохиолч: Д.Намдаг /Үрэгдсэнийг хүлээгч/ |
|
|
 |
|
 |
Зохиолч: Д.Намдаг /Үрэгдсэнийг хүлээгч/
2018-05-30 1939 оны намар говь нутагт суудлын задгай ногоон машинтай цэргийн нэг дарга Нямаа өвгөн гэгчийнхийг эрэн сурсаар очив. Тэрээр Халх голын байлдаанд баатарлаг байлдсан нэг бага даргын тухай яваа боловч очсон тэр айлдаа баяр баясгаланг өгч даанч чадсангүй. Гэрийн баруун хоймор өргөн нүүртэй шанааны үс буурал янхигар цээжтэй тавь эргэм настай Жамъян гэгч гүнээ санаа алдаж “Ээ хөөрхий, эхээс бид гурван хүү төрсөн юмсан” гэж нүднээсээ ганц боловч нулимс гаргахгүйг хичээн шүд зуув. Цааш өгүүлэхдээ Жамъян дундах маань тэр жил... одоо бага дүү маань!... улс орныхоо төлөө баатарлаг байлдаж байгаад гавъяа байгуулсан боловч нэгэнт амь бие үрэгдсэнээс хойш үлдсэн бидэнд ямар баяр баясгалан байх билээ дээ гээд нулимсаа барьж эс чадан асгаруулж гарав. Доодтойд нь суугаа минчгэр хүрэн царайтай цээжин бие нь дан хөх даалимбан тэрлэгтээ багтаж ядсан бүдүүн авгай: Ээ тийм! Эвий минь энэ хорвоо гэдэг чинь ер яасан хэцүү вэ? гэж өгүүлэнгүүтээ говь нутгийн халуун хуурай агаарт гандан борлохынхоо зэрэгцээгээр сааль сүүнд зөөлөрсөн гараа нүүрэндээ аваачин енгэнэв. Нөгөөтэй нь үнсий нь хаясан том тулганы хажууд ээжийнхээ дээлийн үлдцээр хийсэн өмднөөс өөр хувцасгүй борхон ходоодтой лантгар жаал аав эжий хоёрынхоо уй гашуу болж байгааг гайхан нүд бүлтэлзүүлэн ширтэнэ. Түүний дээдтэй Нямаа өвгөн наян насныхаа найрыг гурван жилийн өмнө их хүүгээрээ хийлгэсэн бөгөөд амь үрэгдсэн баатар эрийн хойноос хамгийн гашуудах ёстой хүн мөн байлаа. Гэвч чих баахан хатуу, нүдний хараа муу аж. Анх муу мэдээ авчрагчийг орж ирэхэд хүү минь ороод ирэв үү? гэсэн байдлаар нэг сайн харж аваад, ихэвчлэн нүд анин уруул хөдөлгөж суудаг хэвдээ орсон байв. Тэгээд эцэст нь өвгөн эмэгтэй хүний гэнэт дуу алдан енгэнэхийг сонсоод нүд нээн энэ тэрийг ажив. Гэлээ ч хүү бэр хоёрын нүүрний хувиралт уйлах, инээхийн чухам алин дээр байгааг ялгаварлаж үл чадна. Yнэндээ өвгөн урьд өмнө үг ярианд ийнхүү хөндлөнгөөс орж байсан удаагүй билээ. Иймд эр эм хоёр: Аав бидний яриаг дуулчихав уу? Аль зөн совингоор тааварлаж байна уу? гэж шивнэлдэн юү гэж хэлэхээ олохгүй сандарцгаав. Yнэндээ тэд эл гунигт явдлыг мэдэгдэхийг чин сэтгэлээсээ эмээнэ. Учир нь гэвэл өвгөн хэдэн сарын өмнө тэр хүүхдээ чи цэрэгт мордсоор даруй таван жил болов бус уу? Энд би үхэх маань өнөө маргаашгүй болсноор барахгүй хэдэн жилээр хожимдож байна. Өөрт минь ч амьд явах яршиг болж гүйцэв. Ганцхан хоргодох маань чи! Чамтай уулзалгүй нүд анивал сүнс минь хоргодон зуурдын зовлон эдлэх тул арга буюу түүнээс айн амин судас цочиж байна. Иймд чи энэ жил заавал ир! Сэтгэлий минь амраа! Сүнсий минь хоргодох юмгүй болго! гэж өгүүлэн захиа бичүүлж явуулсан юмсанж. Yүний нь одоо Жамъян ам нээн дурдмагц эхнэр нь нэмэн нэмэн давтаж үүдэн хоймор суугаа даргын зүрхийг шимшрүүлэв. Гэтэл өвгөний сэтгэлд ямар нэгэн сэжиг төрөв бололтой, гал нь барагдаж гадуураа цэнхэр хүрээ тогтсон улбар нүдээ цавчлан хүн бүрийг нарийвчлан ажиглана. -Yгүй та нар юугаа ярилцана вэ? Юунд миний асуусныг тоохгүй байна вэ? гэж гоморхсонд Жамъян өөрийн эрхгүй босон дэргэд нь очиж чихэнд нь ам тулган, -Аав минь энэ жил дүү маань ирж чадахгүй гэнэ гэв. Yүнд өвгөн ихэд цочин, -Яагаад тэр билээ гэж өөдөөс нь ширтэв. -Халхын голын байлдаанд гарамгай байлдан баатар болж тушаал дэвшсэн гэнэ. Тэгээд ажил их, энэ жил ирж чадахгүй болоод энэ даргыг нааш явуулж шүү дээ гэсэнд өвгөн баясан “Ээ” гэж бахдан инээмсэглээд: Yгүй ээ, тэгээд хэзээ ирэх юм бэ? гэж царай хувиргав. -Хойтон өдийд ирнэ гэж хэлүүлж шүү дээ гэсэнд өвгөн царай үрчийлгэн бодолхийлээд: -Нэг жил гэдэг надад тун урт хугацаа. Би амьд байж чадах уу? гэж өөртөө асуулт тавиад: Ингэхэд чухам өнөөдөр аль сарын хэдэн бэ? -Намрын дунд сарын арван таван гэж Жамъян хариулав. Энэ нь бол худлаа. Амандаа орсныг өгүүлсэн нь тэр байлаа. Өвгөн намрын дунд сарын арван таваан гэж давтаад, -За яах вэ, би тэсье гэх нь хажуугийн хүмүүст үхэх амьдрах хоёрыг өөрийн санааны хэрэгт боддог байх нь ээ гэсэн мэт бодогдуулав. Тэр мөртөө бас “Хүүд минь хойтон өдийд ирнэ гэснээрээ заавал ирэхийг хэлүүлье” гэлээ. Тэр нэгэн өдрөөс эхлэн Нямаа өвгөн өдөр нэг бүрийг алдахгүй тоолох болсон бөгөөд, орж ирсэн бүхэнд: “Миний бага хүү баатар! Бас ч тушаал дэвшсэн, их дарга болсон. Энэ жил ажлын завдалгүй аргагүйн эрхэнд нааш ирж чадахгүй юм гэнэ” гэж баяр бахдал болгон ярина. Их хүү бэр хоёр нь өвгөнийг аль болохоор аятай таатай байлгахыг хичээнэ. Тийнхүү ярих бүрт нь өрөвдөн зүрх шимширнэ. Гэлээ ч нэгэнт хуурснаа буцах нөхцөл алга. Харин ч улмаар итгүүлбэл дээр гэж үзэх тул: Ээ тийм энэ жилдээ ирэхгүй, хойтон ирнэ гэж өвгөний чихэнд дуулдахуйц чанга өгүүлээд дараа нь уг явдлыг нам дуугаар нэг нэггүй ярин халаглана. Иймд тэр явдал орчны хүмүүст дорхиноо тархан учир тодорхой болов. Энэ үед хүмүүс өнгөрсөн тэр эрийн аль сайн сайхан талыг нь санан дурсахынхаа зэрэгцээгээр амьд мэндэд тооцон хүлээгч хөөрхий өвгөнийг мөн мундахгүй өрөвдөн шогширно. Гэвч юм бүхэн хуучирч хүч тэнхлээ алддаг гэдээг. Тэр ёсоор хүмүүсийн өрөвдөн шогшрох нь аяндаа замхарсан төдийгүй өтлөн зөнөгсдийн жишээ, инээдэмт үзэгдэл болон яригдах тийш хандав. Гэтэл өвгөн өнөөх хоосон итгэлд гүнээ автагдсан хэвээр. “Төрийн их дайнд орж баатар болох нь ер жирийн хүний хэрэг биш шүү дээ” гэж бодох тусам сэтгэл нь сэргэх бөгөөд тэгээд хүнгүй ганцаараа байлаа ч гэсэн ам нээн ярихаас өөр аргагүй байдаг аж. Түүнийхээ дээр бас үлгэр домгийн баатруудыг үнэнхүү хэрэг дээр тодорсон түүхийн гайхамшигт хүмүүсийн явдлуудтай хутгалдуулан нэмэн нэмэн ярьж шоолон тохуурхах маягаар хэлэлцэгчдийн яриаг улмаар дэврээнэ. Эрүүл мэнд нь гэвэл бас ч доройтсон зүйлгүй. Өглөө босох нь эртсэж, шөнө унтах нь оройтсоноор барахгүй малын захад шилбүүр барин “хаая, хүүе” хашгиран зогсох дуртай болсон нь өвгөн санаа сэтгэл сэргэснийхээ хэрээр бие махбод нь сайжирсан байлаа. Yүнд хүү бэр хоёр нь нэг талаар баярлаж байвч нөгөө талаар нэгэнт хууран мэхэлснээ мэдэгдчих вий гэж ямагт гэмшин болгоомжилно. Гэлээ ч энэ ертөнцөд элэгдэн хуучирдаггүй юм даанч байдаггүй шигээ тэдний тэр болгоомжлол ч аяндаа сулрах тийш хандав. * * * Ямагт ээлжлэх өдөр шөнийн урсгалыг саатуулагч хэн байдаг билээ. Хүн амьтан аль нь ч өөрцгүй амьдрахын хойноос ийн тийш зүтгэж байх зуур тоот сар дэс дараалан өнгөрч ээлжит улирал аяндаа ирэх тул нэг мэдэхэд мөн л намар, намрын уур орж ирсэн байв. Энэ зуур өдөр хоногийг хэн чухам нэг нэгээр нь тоолж байна гэвэл гагцхүү үл эргэн ирэгчийг хүлээгч өвгөн! Тэрээр босох суух хоёртоо багагүй тамирдах атал айраг бүлэхэд бүх хүч тэнхлээ өгөх болж эхлэхийнхээ зэрэгцээгээр тогоотой сүү рүү өнгийн өрөм загсаж аль хэр байгааг талын зэрэглээг ажих мэт гараа магнайдаа аваачин саравчлан ширтэнэ. Энэ бол түүний хувийн нь тооллоор намрын дунд сарын арван таван ойртсон шинж тэмдэг мөн. Энэ үед хүү бэр хоёр нь дахин яаж аргалахаа аль хэдийн бодож амжсан байлаа. Нэг өдөр Жамъян, малын эрэлд явахыгаа өвгөнд аймгийн төв орж дүүгийн хэзээ ирэхийг сураглана гэж өгүүлэн гарав. Тэгээд эргэж ирэхдээ дүү одоо холын хол сургууль хийж агаараар нисэх онгоц жолоодон сурч байгаа гэнээ гэсэнд өвгөн “Хэ!” гэж дуу алдан баярлав. Энэ нисэх онгоц жолоодох нь яавч ерийн хүний хэрэг биш гэж боддогийнхоо хувьд хүүгээ мөн ер бусын хүнд аваачин бахархсан нь тэр байлаа. Дараа нь Жамъян: Ингээд дүү маань энэ жилдээ бас ирж чадахгүй болж шүү дээ гэсэнд өвгөн: “Пээ!” гэж дуу алдан бараг муужрахад хүрч хураасан амьсгалаа арайхийн эрүүлэн авч, тэгээд хэзээ ирэх нь вэ? гэж асуухад нь Жамъян хойтон гэж өгүүлэнгүүтээ “Явуулсан захидал нь энэ” гэж сургуулийн хүүхдийн дэвтрийн тасархай гаргав. Тэгээд унших нь мөн хуурамч бөгөөд, санан сэтгэх талаар хүүхэд шиг болсныг хэрхэн далимдуулахаа чадамгай боловсруулсан аж. Иймд өвгөн үг нэг бүр дээр инээмсэглээд эцэст нь “Энхрий хайрт аав минь, би хойтон намрын эхэн сарын нэгэнд очно. Тэр болтол энх тунх сайн сууж байхыг хичээж үз! гэсэнд өвгөн “Хэ!” гэж дуу алдан баярлав. Энэ нь чухамдаа дунд сар биш эхэн сар, тэр мөртөө нэгэнд гэсэн нь тийм ч холын хугацаа биш шиг бодогдсоных байлаа. За яамай, тэр болтол аав чинь амьд мэнд байж чадна гэж хариу захиа явуул! гэлээ. Жамъян хэдийгээр хөнгөн хийсвэр хүн биш боловч эцгээ эвтэйхнээр мэхэлж чадсанаа бусдад багахан дурсахгүй байж хараахан чадаагүй учир орчны хүмүүс өвгөнийг мөн л өрөвдөх дооглох хоёрыг хослуулан шагшин хэлэлцэж гарлаа. Тэр дундаас намрын сайхан тарган дулааныг архи айраг эргүүлэн өнгөрүүлэгч зарим нэгэн саваагүй этгээдийн зориуд сонжин сонирхохоор очиход өвгөн, өөртөө бахдан сэтгэл хөдөлснийгөө илчлэхгүй байж үл чадна. -Баатар хүү маань одоо нисэх онгоц жолоодохыг сурч байгаа шүү гэж эхлээд дараа нь үлгэр домогт гардаг хангарьд хэмээх шувууг өнөө цагийн нисэх онгоцтой зүйрлүүлэн ярьж улмаар элэг доог боллоо. Өвгөн ахин нэг жилийг эсэн мэнд давлаа. Өөрийнхөө тооллоор зуны сүүл сар юу юугүй шувтрахад эгээ л ноднингийн шигээ айраг бүлэх ба тогоотой сүүний өрөм загсаалт руу анхаарах болов. Гэтэл түүний нь онцлон анхаарах хүн алга. Орчны хүмүүс элдвээр сонирхон хэлэлцэлдэх нь аль хэдийн өнгөрсний адил дэргэд нь халамжлагч хүү бэр хоёртоо мөн төдийлөн онцлогдохгүй болсон байлаа. Жамъян дэргэд нь эхнэртэйгээ хэрхэх тухай дүнгэр дүнгэр хэлэлцээд чихэнд нь очиж: -Аав минь та тайван байж үз! Энэ жилдээ дүү мөн ирэхгүй ч байж мэднэ гэсэнд өвгөн цочин: -Яагаад гэж нүүрий нь ширтэв. Хариуд нь Жамъян: -Ер хүний үйл хэрэгт ямар нэгэн саад учрахыг хэн байг гэх вэ гээд цааш бас хэдэн үг хэлэх гэтэл өвгөн -Заавал ирнэ! гэж уцаарлан буруу харав. Ингэснээрээ өвгөн Жамъянг дахин үг хэлүүлээгүй бөгөөд, өөрөө ч дуугарсангүй. Сэтгэл нь хүү ирнэ, заавал ирнэ! гэхийнхээ дээр ирэхгүй байж мэднэ гэж хэлсэн их хүүдээ гомдон байж ядна. Тэр өдөртөө өвгөн нэг ч үг дуугарсангүй, ямагт санаа алдан газар ширтэв. Хүү бэр хоёр нь хэрхэх билээ гэж нэг үе тэвдсэнээ: За яах вэ, ингэж байгаад аяндаа тайвшрах биз. Юу ч атугай одоогоор аргадахаа байя гэж хэлэлцэв. Тэр шөнө өвгөн огт унтаагүй ч байж мэднэ. Өглөө эрт нь аргагүй босож гэрийн зүүн хаяанд хөмрөн хаясан хэмхэрхий араг сандайлан тэнгэрийн хаяа ширтэн суужээ. Энэ өдөр бол өөрийн нь тооллын намрын эхэн сарын шинийн нэгний өдөр мөн бөгөөд, өнөөдөр хүү ирнэ, заавал ирнэ гэж бат итгэх аж. Бэрийнхээ үнээ малаа сааж дуусаад, “Орж цай уухгүй юу?” гэснийг уцаарлан хөөв. Аягүй бол хүүгээ иртэл хэлэн дээрээ юу ч тавихгүй гэж бодсон ч байж мэднэ. Бэр нь сандран гэртээ орсон боловч нөхөртэйгээ за яах вэ, ингэж байгаад аяндаа тайвшрах биз гэж ярилцав. Өвгөн суусаар л байв. “Хүү ирнэ заавал ирнэ. Хүү минь надтай хамгийн түрүүн золгоно. Хүү минь надтайгаа золгоод тэврэн авч араг дээрээс босгон гэрт оруулна” гэж бодно. Тэгээд бас гэртээ ороод их хүү, бэр хоёртоо гомдсон гомдлоо нэгмөсөн гаргах гэж хэлэх үгээ бэлтгэнэ. Нар дээш хөөрч халуун элчээрээ төөнөж эхлэхэд хүүгээ өдөр дундын үеэр ирэх нь гэж бодов. Yд өнгөрөн нар баруунаа хэлбийхэд орой ирнэ гэж бодов. Бодвоос ч ирэх нь өглөө, өдөр дундуурч биш орой л байх нь гарцаагүй аж. Yдшийн бүрэнхий болов. Өвгөний тэнхэл аль хэдийн алдарсан учир, тэнгэрийн хаяа ширтэхийнхээ оронд эрүү өвдөг нийлүүлэн атирсан байлаа. Гэтэл хүү бэр хоёр ингэж байгаад аяндаа тайвшрах биз гэж бодохынхоо оронд тунирхаж байна гэж үзээд хоорондоо аргадахгүй байх юм шүү гэж хэлэлцэн гэдийх аж. Шөнө тээр орой өвгөн гэртээ орон, харанхуй дундуур тэмтчин байж орондоо орон хэвтэв. Хүү минь ирнэ, заавал ирнэ гэдэг итгэл нь хэвээр. Чихний сонор муугаа мартан чимээ чагнан хэвтэж байхад нөгөөтэй нь хүү бэр хоёр сэтгэл тавин: аав үнэхээр зөнөжээ. Зөнөх зөнөхдөө бүр буруугаар шүү. Ийм болсон хүний чинь одоо чухам яавал таарах байна даа байз гэж хэлэлцсээр нам гүм унтав. Гэнэт өвгөний чихэнд хүнгэнэх их авиа сонсогдсонд хүү минь ирэв гэж яаран босон харайв. Энэ бол зүүд. Өдрийн энгээр хоол ундгүй суусандаа хийрхэн чих нь дүнгэснийх тэр. Зүүд цааш үргэлжлэхдээ өвгөнийг гэрээс гарахад шөнө биш өдөр байх бөгөөд эрээн тарлан үүлэн дундуур аварга том шувуу шунгинан бууж ирснийг өвгөн нисэх онгоц мөн гэж бодов. Тэгээд тэр шувуун онгоцноос хүүгээ бууж ирэхийг нь ажихад төрөлх байдал хэвээр байвч өнгө зүс маш тунгалаг, өмссөн хувцаснаас нь хүртэл гилбэгээн өнгө гялалзана. Yүнд өвгөний баярласан нь маш их, хүн болсоор тийн баярлаж үзсэнгүй бөгөөд ингээд ч зүүд дуусав. Амьсгаа нь ч хураагдсан аж. |
| Зохиолч: Д.Намдаг /Үрэгдсэнийг хүлээгч/ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|