Ууган Хас
2018-06-02Хүмүүн төрөлхтөн таниж мэдээгүй, тайлж ухаараагүй үй түмэн юмны нэг нь Хас тэмдэг бөлгөө. Хаа нэгэнтээ, хэн нэгэн бээр  Хас тэмдгийн учрыг барим тавим тайлж бичээд үлдээчихсэн баримт нуталгаа өдгөө хэр дэлхийд алга. Балар эртийн хүний хаданд сийлж,зурж үлдээсэн зураг л харин байна.
Хас тэмдгийн хамгийн арвин баян сан хөмрөгтөй газар гэвэл монгол нутаг байх. Алтай, хангай, говь, тал хаана л бол хаана Хас тэмдэг хад чулуунд зураастай, сийлээстэй байж байна. Хамгийн эртнийх нь гэхэд наад зах нь гуч дөчин мянган жилийн нас сүүдэртэйбололтой. Монгол орон харийн үзэл санаан дор шургаастай байсан цагт юун Хас судлал байх билээ. Харин тэр дөнгөнөөс салмагц манай эрдэмт мэргэд Хасыг сонирхож эхэлсэн байдаг. Ном зохиол бичсэн нь ч мэр сэр бий. Энэ хэрэг үйлсэд Аким бид хоёр ч чадал чинээгээрээ хуруу, хошуу нэмэрлэж явна. Хасын “өвчин туссан” ч гэх үү дээ?! Монгол нутагт байх нэлээд олон Хасыг очиж үзэж, зураг хөргийг нь татаж авсан. Аким надаас арай олныг олж үзсэн байх аа. Учир нь мань хүний “Хасын өвчин” минийхээс арай ч илүү үгдэрсэн болов уу?!
Өдгөө маний нутаглан суугаа газрын хад чулуунд Хас сийлж үлдээсэн эрхэмүүд бидний өвөг дээдэс яах аргагүй мөн гэж бодож байна. Тийм болохоор Аким бид хоёр ч гэсэн өвөг дээдсийнхээ өв урлалын нь учир начирыг олох гэж оролдож яагаад болохгүй гэж? Ингэж буй минь зүгээр нэг хэрэгт дурлаж буй илүү зан ч бас арай биш ээ. Эрх биш ухаарлын учир холбогдол цаана нь бий.
Аким авгай Хас тэмдгийн хойноос бузгай эрчтэй хөөцөлдөж, бүр ном ч бичсэн. Би харин өдгөө хэр ном бичээгүй явлаа л даа. Арай л болоогүй гэж бодоод. Хас тэмдэг шиг учир начир нь далд нууц, хачин сонин, эрхэм дээд юмын учирт хөнгөн гоомой аашилж боломгүй санагдаж зүрхшээгээд ч гэх үү дээ?! Аким бид хоёр заримдаа хамт явж, заримдаа ч салгуу явж Хас эрж бэдэрч, олсон дуулсанаа бие биедээ тэр даруй дуулгадаг ч гэлээ чухам гэвэл Хасынхаа нарийн учир начирт санаа нийлэх ч бий,бага сага зөр ч бий. Хас тэмдгийн учрыг олох гэж газар газрын мэргэд олон зууны турш оюун ухаанаа чилээн оролдож байгаа юм билээ. Анх, соёлт Францын эрдэмтэн Эжен Бурнуф гэгч нэгэн бээр Хасын учрыг олох санааг хөгшин Европын ном бичгийн эргэлтэд оруулсан гэх нь бий. Дорно дахиныг судлаач саяхь эрхэм өөрөө Хас судлах үйлсэд арвитай юм хийж чадаагүй бололтой юу даа?! Эжен Бурнуфаас өөр хүмүүс ч Хасын талаар бичиж асан мэдээ занги мэр сэр бий. Тэглээ ч учрыг нь олж, хужрыг нь тунгаасан нь нэгээхэн ч үгүй юм билээ л.
Мөхөс би Хас тэмдгийг орчлонгийн “Эргүүлэг” чанараас улбаатай болов уу хэмээн боддог. Лав л энэ орчлонгийн хамаг бүхэн “Эргүүлэг” чанарын “ Буянаар” оршин байгаа юм уу даа гэх нэгэн бодол надад байдаг. “Эргүүлэг эрч” ч гэж болмоор. Хувинд дүүрэн ус хийгээд уруу нь харуулбал ус асгарчихна. Тэгвэл тэр устай хувингаа толгой дээгүүрээ эргүүлээд байхад хувин уруугаа харсан ч ус нь асгардаггүй. Энэнийг түмэн бодисын ухаан “Төвөөс зугтаах хүч” гэж нэрлэдэг. Үнэндээ гэвээс мөнөөх л эргүүлэг.
Тэмээний ноосыг цувьчихаад татвал амархаан тасарчихна. Тэгвэл тэр ноосыг эрчилж томход бөхөөс бөх дээс болдог. Утас ээрэх ч мөн тийн. Энэ чинь ноосыг эргүүлэг эрч л илүү бат бөх болгож байгаа хэрэг мөн биз дээ. Бөх бат байх нь оршин буйн нэгэн хувилбар чанар мөн. Чухам гэвэл энэ орчлонгийн юм бүхэн гагц эргүүлгээс эрч олсны хүчээр байж байдаг буюу. Юу нэгэн байж байна гэдэг нь ерөөс эргүүлэг чанараас ондоо юу ч биш. Дэлхий нарыг тойрон эргэдэг ахул сар дэлхийг тойрч, хоёулаа мөнөөх л эргүүлгээр хөтрөлдөж аваад нарыг тойрон эргэхдээ дэлхий бас өөрийнхөө тэнхлэгийг эргэдэг. Манай дэлхий алдуураад тэнэчихгүй, эсвэл задраад арилчихгүй, чухам энэхүү эргүүлгийн ачаар л оршин байгаа хэрэг гэдэг шинжлэх ухаанд өдгөө нэгэнт магад болжихуй. Хэрэв зэ,дэлхий эргүүлгийнхээ ачаар л оршин байгаа юм бол дэлхий дээр буй бүхэн мөн л тийн эргүүлэг чанарт дулдуйддаг байж таарах мэт ээ. Уул тал, ус мөрөн, хад чулуу, өвс ургамал, араатан амьтан ер хамаг бүхэн байнгын эргүүлэг хөдөлгөөнд л оршин байдаг болов уу гэмээр. Тиймийн ч учир “Эргэх хорвоо” гэсэн Буддагийн филосоийн үг гарсан байж магадгүй. Хорвоо гэдэг түвд хэлний үг амьд бүхэн төрөөд үхээд эргэж өөр нэгэн төрөл олж төрж, эхлэлгүй, төгсгөлгүй, тасархай бус хүрдэн оршихуй гэсэн утгыг тэмдэглэдэг юм гэнэ билээ. Өөрөөр хэлбэл мөнөөх л гайхал эргүүлэг. Юмс шулуун гунзгуй, тэг дөрвөлжин, жин бөөрөнхий, нэмгэн хавтгай гэх мэт түмэн янз байх авч үнэндээ бол мөнөөх л эргүүлэг юм. Жишээ нь, хүмүүний биеийн махан бод гэхэд горзойсон гунзгуй юм байх мэт боловч далд чинадаа эргүүлэг эргэж байдаг хэрэг. Ил гарах тэмдэг шинж нь толгой зулайд байх үсний эргүүлэг ч байж мэднэ. Зарим хүний толгойн үсэнд эргүүлэг байхгүй байлаа ч тэр хүний махан бод эргүүлэг бус гэсэн үг яавч биш. Эргүүлэг яагаад ч юм бэ, толгойн үсэнд ил гараагүй л хэрэг. Өөр хаа нэгтээ аль нэгэн үсэнд үзэгдэх үзэгдэхгүй эргүүлэг тэмдэг байж л таарна.
Гагц махан бод ч төдий бус хүмүүний ухаан санаа ч мөн л эргүүлэг чанартай байх. Тиймгүйсэн ахул хүмүүн санаж бодож чаддаггүй л байх асан биз. Юмыг санаж байна гэдэг нь хүмүүн уг юмыг ухааныхаа оронд эргүүлж л байна гэсэн үг буй за. Ийнхүү ухаж мэдэх, ухаарч ойлгох, уярч хайлах, уурлаж цухалдах, хайрлах дурлах, хардах сэрдэх, өрөвдөх өмөөрөх, өшөх занах тэргүүтэн ер хүмүүний оюун билиг, ой ухаан, сэтгэл санаа мөн л эргүүлэг чанартай. Эртний Жагарын нэгэн их хөлгөнд ухаарлын дээдийг “Брахма хүрд” хэмээсэн байдаг. Брахма гэдгийг хамаг бүхнийг танин мэдэж,тайлан соёрхсон төгс үнэн гээд,тэрхүү төгс үнэнд хүрч ухаарсан хүмүүнийг Брахмаан хэмээжихүй. Хүрд нь эргүүлэг мөн. Ийн бээр,энэ чинь хүмүүний сэтгэл санаа,ухаан билиг хүрдэн буюу эргүүлэг чанартайг бүр эрт балар цагт нуталсан хэрэг биш гэж үү?!
Амь гэгч мөн л эргүүлэг. Амь махан бодөвч биенд эргэж байдаг хэрэг. Амь чингэж эргэхээ больмогц амьтан үхэхийн хувийг олж байна. Амь гэснээс, амь, сүнс хоёр нэг юм бололтой. Юмны гол цөм утгыг заадаг “Амин сүнс” гэх филосови утга бүхүй монгол хоршоо үг амь сүнс хоёр нийлэг нэг юм гэдгийг зааж байна бус уу?!
Асар ай цараанд төсөөлж бодохул “Байгаа байхгүйн зуур, эхлэл үгүй, төгсгөл үгүй, тасархай бус...” хэмээн хорвоогийн эргүүлэг ёсыг номлосон буддизмын хоосон чанарын философи ч өөрөө бас эргүүлэг чанартай буюу. Ийнхүү, энэ орчлонгийн бод буй бүхэн төдийгүй огт оргүй хоосон ч бас л эргүүлэг чанартай байх аа. Ер нь хэмээвээс, лав л энэ орчлонгийн хамаг юм үзэгдэж харагдаж, баригдаж тэмтрэгдэж байдаг бод юм, үл үзэгдэх, эс тэмтрэгдэх хий юм хоёроос бүрддэг буй за. Чухам гэвэл, бод юм, хий юм хоёроос ертөнц бүтжихүй. Хий юм чинь бидэнд үзэгдэж харагдахгүй, баригдаж тэмрэгдэхгүй л болохоос биш байж л байгаа юм мөн биз дээ?! Өөрөөр хэлбэл хий оршихуй. Энэ орчлонгийн хамаг оршихуй бод, хий хоёр хэлбэр чанартай гэсэн үг юм уу даа. Ялдар хэлвээс, "Орчлон” гэх монгол үг өөрөө ч орчиж эргэлдэж байгаа гэх санааг зааж байгаа хэрэг. Огторгуйн эргүүлгийг дурдаж нурших нь бүр ч илүүц буйз. Учир юун хэмээвээс, "Огторгуй” гэдэг ухаарал “Огт оргүй” буюу хоосон дайд гэсэн санаа. Хий юм эргүүлэг чанартай нь үнэн ахул Огторгуй ч мөн л эргүүлэг чанартай байж таарна.
Тал нутгийн хүн бол “Хуй” гэж нэг гозойсон цагаан тоосыг олонтаа үзсэн байх. Энэ бол эргэж эрчилсэн салхи юм. Хайрга чулуу,харгана бутны мөчир,шороо тоос элдэв юмыг хамаж аваад эргүүлээд явж байдаг. Би багадаа морьтой давхиж яваад хуй салхинд дайруулж малгайгаа ховх татуулан алдаж байсан удаатай. Хуй дотор орсон юм унана гэж байхгүй эргэлдээд талийж өгдөг. Хуй голдуу нар буруу эргэж явдаг юмсануу?! Юутай ч, намайг дайрсан хуй болгон дандаа нар буруу эргэж байсан санагддаг. Чухам гэвэл дэлхий тэнхлэгээ эргэхүйн зүгт. Ер нь хуй тийм байдаг юм уу, эсвэл надтай л тийм хуй дайралдаж байсан юм болов уу, бүү мэд. Эртний хүмүүн төрөлхтөн, түүний дотор бидний эртний өвөг дээдэс саяхь эргүүлэг чанарыг мэддэг л асан аюу. Яаж мэддэг байсан нь бүү мэд. Мэддэг л байж. Хүмүүн төрөлхтний оюун ухаан балчир байх цагт хүмүүний зөн мэдрэмж өдгөөгийн биднийхээс хавьгүй хурц мэргэн,бүр совин билгийн чинээнд хүрдэг байсан ч юм билүү? Чухам тийн учир тэр мэргэн совин билгээрээ мөнөөх гайхал эргүүлэг чанарыг таамаглаж мэдээд тэрнээ хожимд уламж болгон тэмдэглэж Хасыг үүтгэсэн байж тун ч магадгүй. Юутай ч гэсэн нэгд, Хас бол яах аргагүй юу нэгийг зааж тэмдэглэсэн нь гарцаагүй. Хоёрт, Хас тэмдэг чухамхүү, хэм тэгшийг хийгээд эргэхүйг заасан тэмдэг гэдэг бараг л мадаггүй болов уу? Хас тэмдэгний дөрвөн үзүүр нэгэн зүгт нугархай байдаг шүү дээ. Энэ нугархай аваас эргэх хөдөлгөөнөөс өөр юуг ч заагаагүй нь лавтай байх аа. Бас гэвээс, Хас тэмдгийн дөрвөн үзүүр биднийхээр нар зөв, нар буруу эргэх аль алинаар нь нугарсан байдаг. Энэ чинь нарны эргэх зүг, дэлхийн бөмбөрцөг тэнхлэгээ эргэх зүгийг заажээ гэх нь бий. Гэхдээ, энэ баахан эргэлзээтэй. Одоогоор Монголд олдоод байгаа Хасын туйлын олонхын дөрвөн үзүүр нар буруу эргэсэн байдаг. Бүр нэг дор, нэг хад чулуун дээр сийлээстэй балар эртний хоёр Хас хоёулаа нар буруу эргэсэн нь ч бий. Үүнээс үүдэн Хас ерөөс, эргүүлэг чанарыг л зааснаас биш нар зөв, нар буруу зүгийг тухайлан тэмдэглэсэн нь юу л бол гэмээр байдаг.
Тэнхлэгийн учир ярих аваас, Хасын тэнцүү хоёр шулуун яг тэнхлэгээрээ зөрсөн байдаг. Чагт буюу загалмай үүсгэж. Энэ нь тэгш хэмийн ёс мөн. Хэм тэгш биш ахул ямар ч юм оршиж үл чадна. Чингээд тэгш хэмт загалмайн дөрвөн үзүүрийг нэг зүгт нугалчихаар эргэж орших чанар гарч ирж байна. Хэм тэгш агаад бас тэгээд эргэж байна. Гайхамшигтай төгс дүрс байгаа биз? Орчлонгийн оршихуйн эрхэмсэг ёсонэргүүлэг чанарыг заасан тэмдэг тийм ч байхаас яах вэ. Оршихуйн бэлгэ чанарыг энэнээс илүү яаж төгөлдөр төгс тэмдэглэхсэн билээ дээ?!
Хүний биед олон хас буй хэмээн дорно дахины философид тэмдэглэсэн тухай Аким авгай нэгэнтээ цухасхан бичсэн нь бий. Үнэн ч байж магадгүй. Орчин цагийн биологийн ухаан хүний биед хорин гурван хос дөчин зургаан хромсом байна гэж нэгэнт мэдсэн шүү дээ. Энэ чинь мөнөөх л оршихуйн эргүүлэгт хас чанар мөн буй за. Харин эдгээр хас чанар хүмүүний махан бодод төдийхөн бус ухаан билиг,сэтгэл санаанд ч мөн тийн шингээстэй эргэж байдаг аж л. Мөнөөх хорин гурван хос гайхал хромсомын хорин нэгдэх хоймсон нь яагаад ч юм бэ, гурамсан болчихвол хүн зүүлэгдүү төрдөг гэнэ. Энэнийг дэлхий даяарт, тийм өвчин анх олдсон газраар нь “Монгол эмгэг” гэж нэрлэдэг байснаа хожим нь манай гомдлоор өөрчилж,олсон эрдэмтний нь нэрээр “Дауны эмгэг” гэх болсныг бид мэднэ. Хоймсон хоймсон эргэж байдаг хорин гурван хос хромсомын нэг нь гурамсан болчихоор тэрний эргүүлэг буюу хас чанар нь ээдрээд, эзэн хүмүүн эрхтэн бүрэн хэрнээ ухаан санааны гажилттай төрж байгаа нь саяхь эргүүлэгхас чанар махан бодод төдий бус ухаан санаа гэгч хий оршихуйд ч мөн тийн эргэлдэж байдгийг нут болгож байна бус уу?! Ямар гээч үйлийн лайгаар тэр өгөр хорин нэгдэх хоймсон хромсом нь гурамсан болчихдог ч юм бэ? Эмнэж анагааж болдоггүй ч юмсан уу?! Энэ орчлонд хүмүүний зовлон мундах биш дээ...
Чингээд, оршихуй гэхүл эргүүлгээс өөр юү ч биш. Сөргүүлээд, эргүүлэг ахул оршихуй мөн гэмээх нэгэн санаа гаргалага хийж болох мэт. Тийн аваас, Хас тэмдэг эргүүлэг буюу оршихуй ёсыг зааж анх гарсан аюу. Тэрнээс биш газар, тэнгэр, бурхан, мухар сохор сүсгийн учир үүсгээгүй л болов уу?! Оршихуй орчлонгийн учир чанарын ухаарал совин билгийн Хас тэмдэгийг хожим нь харин тахиж сүсэх онго шүтээн,эрхэмлэн дээдлэх бэлгэ сүлдэр болгосон байхыг хэн байг гэх вэ. Ер нь ч чингэсэн байдаг нь жаахан хожим гарна.?????????
Харин Хас тэмдэг монгол язгуурынх уу? Зарим эрдэмтэн мэргэдийн хэлж буйчлан эртэн цагийн Жагар газрын гарвальтай юу? Европын голдуу эрдэмтэд Хасыг эртний Энэтхэгт багцаагаар 25000 жилийн тэртээ үүссэн бололтой хэмээн таамаглах нь зонхилж байна. Жагарын их хөлгөн Рамаянад Хасын тухай анх гарсан байх ч гэдэг. Саяхь Рамаяна буюу монголоор “Раамын үлгэрийн цоморлиг" хэмээн орчуулсныг уншиж мөшгөн үзвээс,тэнд Хасын тухай тэмдэглэсэн нь үгүй байна. Лав л,монголоор орчуулсан тэр хувилбарт. Балар эртний энэ хөлгөн цагийг эзлэн өдгөөд ирэхдээ олон олон янз хувилбарыг үзсэн юм гэнэ билээ л.
Бас, өдгөөгийн Украин улсын нутагт, Мезин нэрт суурингийн хавьцаа архелогийн малтлагаас 25000 жилийн настай хас маягийн угалз олдлоо гэж оросууд бузгай шуугьсан удаатай. Зэрвэсхээн мөшгөж үзэхэд л тэр нь Хас огоот биш, манай алхан хээний хагас зурлагатай төстэй хөвөөлбөр байдаг. Нүүдэлч түмний эд хогшлын зүйлд ийм чимэг сэлт зөндөөн байдаг даа. Орос гэснээс, Загалмайтны шашин судлаач Багдсаров гэгч Оросын нэгэн эрдэмтэн Хасын тухай цөөн үгийг бичиж, ярьж буйг би гүймэгхэн уншиж, зэрвэсхэн цахим сонссоон. Тэр Багдсаров Хасыг 25000 жилийн тэртээд үүссэн байх гэхчлэн, европынхны урьд бичиж асныг л дагаж дурьтгаад,учрыг нь олохгүй байгаа үнэнээ харин хэлж дуулдна билээ. Эрхбиш бичиг эрдмийн хүн болохоороо худал залахаа хүлцэн түвдсэн хэрэг буй за.
Буддагийн, Загалмайтны, Лалын шашны сүм дуганын хийгээд энэ тэр эд өлгийн зүйлийн чимэг болгож Хасыг зурсан, сийлсэн нь зөндөө ч гэсэн тэдгээрийн хамгийн эртнийх нь гэхэд л загалмайтны он тооллоос, сайндаа л хэд гуравхан зууны тэртээх байдаг аж. Ер, аль ч шашин суртал олны сэтгэл санаанд оршдог юм болгоныг шүүрэн зээлдэж хэрэглэсэн алийг тэр гэх вэ. Бүр саяхан, хорьдугаар зууны эхэн хагасд Гитлер гэгч бадмад нэгэн толгойлсон, Германы ажилчны үндэсний социалист нам гэгч гарч ирж, Хас тэмдгээр бэлгэдлээ болгож байсныг бид мэдэхгүй биш дээ, хэ хэ хэ.
Жагар, Нанхиад гэх мэт дорно дахины соёлт газрын урлагт ч Хас эртэн цагаас байсаар иржээ.
Хас хэмээх энэ гайхамшигт тэмдэг язгуур гарвалиасаа үл хамаараад Монголд балар эртэн цагт байсан хийгээд өдгөө ч байгаа нь маргаангүй. Үүнийг нут болгох баримт сэлт зөндөөн бий. Маргах аргагүй, хамгийн нут баримт бол Дэл Уулын Баруун билүүтийн бэлээс олдсон, том жижиг хос Хас мөн. Дэлхий дахины энд тэндээс олдсон хадны зурагтай өнгөцхөөн жишиж, багцаалан үзэхэд л энэ Хас вээр 2000030000 жилийн тэртээх бололтой байна. Чулуун зэвсгийн эрнийх гэхээр. Юутай ч хатуу чулуун багажаар “цоолборлох” аргаар сийлсэн ул мөр ажиглам ил байдаг. Компьюторын 3D програмаар гаргаад үзэхэд бүр ч тод болж байна. Эртэн цагийн түүх соёлыг судлаач зарим эрдэтэн ч “Энэ бол чулуун зэвсгийн үеийн дурсгал” гэх нь миний бодож байгаатай таарч байгаа юм аа.
Дэл уулын Хас хэд хэдэн чанар шинжээрээ хосгүй гайхамшигт туурвил. Юун түрүүн,энэ аваас хад чулуунд сийлээстэй олдсоноос хамгийн эртнийх нь мөн. “Ууган Хас” гэмээр үү дээ?! Энэнээс эртний Хас хад чулуунаас өдгөө хир олдоогүй байна. Чинагш ахул,бас л өдгөө олдоод байгаа дугуй хүрээтэй цорын ганц Хас юм. Бас гэвээс,энэ нь нэг чулуун дээр гурван Хас чандмалуулан хамт сийлсэн байдаг. Гурав дахийг нь яагаад ч юм бэ, гүйцээж амжилгүй, хагас хүрээг нь дутуу цохиод орхижихуй. Ийм чандмань гурван Хас Дэл уулаас ондоон хаана ч алга. Одоохондоо л лавтай яа, хамгийн эртний,ийм хосгүй, "Ууган Хас” уугуул нутгаас минь үзээ хараа, барим тавим олдчихоод байхад Хас яагаад заавал биднийх бус, харь гарвальтай байх ёстой юм бэ?! Өдгөөгийн маний эх орон монгол газарт балар эртэн цагт нутаглан аж төрж асан, бидний өвөг дээдэс орчлонгийн хамаг бүхэн эргүүлэг чанартайг совин билгээрээ ухаараад Хасаараа тэмдэглэн хойч хойч үедээ уламж занги үлдээсэн байхыг хэн байг гэх юм бэ?! Чинагш “Мөнх Тэнгэрийн монгол гүн ухаан лугаа ч холбогдож мэднэ. Юутай ч, Хас тэмдэг Монголынх биш гэж, "Бадарчин баярлах болоогүй” байна биш үү?! Өвөг дээдэс маань үүсгэн бүтээсэн Хас тэмдэг гагц хад чулуунд төдий бус хойч үе бидний ч ой санамж,сэтгэл зүрхэнд лав шингэж үлдсэн байдаг нь хаана л бол хаана захаас аван замаас үргэлж нүднээ тусах хас чимэглэлээс бэлхэнээ үзэж болно. Тэр ч атугай, харьд зольж дөрвөн жаран шахам улираагаад эгүүлэн авч сэргээсэн Монголын төр, Оросын харгис ёсонд автахынхаа өмнөхөн мөнгөн тэмдэгт дээрээ Хас тэмдгийг зурсан нь архивт далд үлдээд өдгөө ардчиллын буянаар мүзэйд талбиастай олны нүд хужирлаж, сэтгэл гэрэлтүүлж байна. Туурга тусаар Монголын олон аймаг, хошууны засаг ноёд Хас тамга барьж асан нь өдгөө бий. Энэ ахул эртний аугаа их уламжлал билээ. Чингис хааны төрийн “Хас эрднийн тамга” гэж монгол түүхнээ олонтаа өгүүлсэн байдаг. Тэр эрхэм тамга чухам ямар дүрстэй байсан бол? Үзэхсэн. Саяхь тамгын тухай ямар гайхамшигтай сайхан домог байдаг билээ дээ? Нэгэнтээ хур шувуу нисэж ирээд Чингис хааны удмын өргөөний үүдэнтээ шар чулуун дээр суугаад “Чингис чингис чингис” гэж гурвантаа донгодоход мөнөөх чулуу хага үсэрч дотроос нь алтан тамга гарч ирээд хийсэн одов. Маргааш өглөө нь мөнөөх шувуу нисэн ирж цагаан чулуун дээр суугаад бас л “Чингис чингис чингис” донгодохуй өнөөх чулуу нь мөн л хага үсэрч мөнгөн тамга гарч ирээд бас л хийсэн алга болов. Гутгаар өглөө саяхь шувуу дахин нисэж ирж хөх чулуун дээр суугаад “Чингис чингис чингис” донгодвоос чулуу хагарч хасвуу тамга гарч ирээд Чингис хааны мутарт бууж, ийн бээр Чингис хаан эрдэнийн Хас тамга барьсан ажгуу хэмээдэг дээ.
Чухам тухайлбаас, Чингис хааны Хас тамгын учир гарган Монголын түүхийн эртний олон хөлгөн сурвалжид бичиж үлдээсэн бий. Мөхөс миний л олж уншсанаар гэхэд Саган Сэцэний “Эрднийн товч”, Лувсанданзаны “Алтан товч”, Жамбадоржийн “Болор толь”, Жамбын “Асрагч нэртийн түүх”, Гомбоваанжилын “Алтан эрих”, Галданы “Эрдэнийн эрих”, Ишбалданы “Эрдэнийн эрих”, Ломийн “Монгол боржигид овгийн түүх” тэргүүтэн лав л найман тулгар түүхнээ Чингис хааны Хас тамгын элдэв учрыг тайлан бичсэн байдаг. Эдгээрийн зарим цөөн нь магтаал домгийн аястай байдаг ч цөмөөрөө түүхийн бичвэр яах аргагүй мөн бөлгөө.
Өдгөөгийн зарим бичээч нар Чингис хааны Хас тамга бол хас хэмээх эрдэнийн чулуугаар хийсэн болохоос биш таваг дээрээ хас тэмдэг сийлсэн биш байх гэсэн санаа хэлсэн байдаг. Тэгвэл тэр Хас эрдэнийн тамга дардаг алган дээрээ ямар бичиг, дүрстэй байсан хэрэг вэ гэхээр тэд эрхэм хариу сөөм үггүй таг болдог. Юу ч хэлэхсэн билээ дээ. Байхгүй юм чинь. Хас тамга л гэж тэмдэглэн бичиж үлдээсэн буй.
Чингис хааны Хас тамга гэсний ялдар хэлвээс,саяхь тамга өдгөө Хятадад нэг газар нуугаастай байгаа байх гэж боддог шүү, би. Чингэж бодох учир байна: Монголын сүүлчийн Их хаан Лигдэн бээр Буддагийн шар шаныг Монголоос үлдэн хөөсүгэй хэмээн байлдаж яваад Хөхнуурын Шаргал талд “Цагаан бурхан” өвчнөөр тэнгэрт халихуй Нинин хатан Сутай хатан хоёр нь Эрххонгор, Ажнай нэрт хоёр хөвүүнээ аван одож, Мүгдэнд очоод, Зүрчидийн улсын Ургач буюу хятадаар Ши Зү алдарт хааны мутарт Чингис хааны цагаан Хас тамгыг минжүүр ембүү сэлтийн хамт барьваас мөнөөх хаан ордондоо аван соёрхоод Эрххонгорт нэгэн гүнжээ эхнэр болгон өгөөд түшмэд тушаалд тохоож,Ажнай хөвүүнд нь Чин ван цол хайрлаж гийгүүлсэн хэмээн Монголын эртний түүхийн, Жамбадоржийн “Болор толь”, Ишбалжирын “Эрднийн эрхи”, Ломигийн “Монголын боржигод овгийн түүх” гэх мэт хэд хэдэн их хөлгөнөө бичсэн байдаг бөлгөө. Ийн бээр ухаж бодвоос Аугаа Их Чингис хааны Хас тамга өдгөө Хятад ,Тайван хоёрын аль нэгэнд байх нэн ч магад бүхүй мэт ээ. Хятад аваас түүх соёлыг ихэд эрхэмлэн нандигнадаг эртний ёст улс шүү дээ. Тийн учир, Чингис хааны тамгыг үрж сүйтгэсэн нь юу л бол?!
Хас тэмдгийн учир гэвээс өчүүхэн хүмүүн би ийн бодож явдаг бөлгөө. Дэл уулаас олдсон саяхь гайхамшигт “Ууган Хас”ыг бидний санал хүсэлтээр өдгөө Дундглвь аймгийн музейд авчирч талбин залсан байгааг, энэ ялдар дуулгахад сэтгэлд таатай анам.
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж |
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|