 |
|
 |
|
Хууль сул байгаа нь хар тамхины хэрэглээг гааруулж байна уу |
|
|
 |
|
 |
Хууль сул байгаа нь хар тамхины хэрэглээг гааруулж байна уу
2018-06-09“Үндэсний шуудан” сонин энэ долоо хоногийн онцлох сэдвээр хар тамхи мансууруулах бодистой холбоотой асуудлыг хөндөж, цуврал нийтлэл, сурвалжлага бэлтгэн хүргэж байна.  Цагаан тахлын сүүдэр манай улсыг нөмөрч, хүүхэд залуусыг эрхэндээ оруулах болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо өсч буйн гол шалтгаан нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдал, цахим орчин дахь мэдээллийн хяналтгүй урсгалаас гадна цаг үеэсээ хоцорсон хууль, эрх зүйн орчин нөлөөлж байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоогүй байдал нөлөөлж буйг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан онцолсон. Тэгвэл хэрэглэгч, холбогдогчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй цагаан тахлын сүүдэр бидний хойч ирээдүйд хэрхэн заналхийлж байна вэ.
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар болон Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг, Монголын сурагчдын холбоотой хамтарч Улаанбаатар, Эрдэнэт хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаран сурагчдын дунд “Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн эсэх”, “Үүний хор хохирлыг мэддэг эсэх” судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан сурагчдын 26 хувь буюу 200 гаруй сурагч хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэсэн бол 50 орчим нь тогтмол хэрэглэдэг гэсэн байна. Эндээс үзвэл, цагаан тахлын сүүдэр бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүдийг хоморголон хөнөөж буй харамсалтай дүр зураг харагдах буй за. Тиймээс л цагаан тахлаас ангижрах төрийн нэгдсэн нэг бодлого нийгэмд ус, агаар шиг хэрэгтэй болоод байна. Хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс хүн амын удмын санг хамгаалах, үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг төрийн нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах зэрэг олон зорилт бүхий “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2017 онд баталсан юм. Ингэснээр 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулиас өөрөөр бариад авчих хууль, эрх зүйн баримт бичиггүй шахуу байснаа бодвол, үндэсний хөтөлбөрөө баталж, холбогдох стандартыг орчуулсан нь багагүй ахиц гарсны илрэл юм. Тус хөтөлбөрийн бас нэг зорилт нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэл бүхий байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах эрчимжүүлэх, нэгдсэн бодлоготой болох. Гэтэл хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагынхан одоог хүртэл учир зүйгээ ололцож чадаагүй нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Дэлхийн улс орнуудад сайн дурын, мэргэшсэн байгууллагын оролцоог дэмжиж, хамтарч ажилласнаар цагаан тахлаас хүүхэд, залуусаа хамгаалсан сайн туршлага байдаг. Гэтэл манай улсад төрийн бус байгууллагын дэмжлэгийг барагтай бол үл тоох нь хэр зөв шийдэл вэ. Ингээд Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдээс хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Ш.Лхагвасүрэн болон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас авсан ярилцлагыг хүргэе.
Ш.ЛХАГВАСҮРЭН: ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хар тамхи, мансууруулах бодисын чиглэлээр судалгаа хийсэн гэсэн. Судалгааг хэдэн сургуулийн, хэчнээн сурагчдын дунд хийсэн юм бэ? -2017 оны аравдугаар сараас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон хар тамхи, мансууруулах бодисын хэргээр ял эдэлж байгаа хоригдлуудын дунд ЦЕГ болон Монголын сурагчдын холбоотой хамтарч судалгаа хийсэн. Үүнд Улаанбаатар, Эрдэнэт хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн 1000 гаруй хүүхдээс судалгаа авахад 26 хувь нь сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж үзсэн гэсэн.Эндээс үзвэл, 6-12 дугаар ангийн нийт сурагчдын 100 мянга орчим нь хар тамхи хэрэглэж үзсэн байх магадлалтай байна. -Хар тамхины талаарх мэдээллийг хэнээс авсан бэ гэдэг асуулж тавьсан уу? -Асуусан. Сурагчдын 96 орчим хувь нь интернэтээс мэдээлэл авч хэрэглэж үзсэн гэсэн. -Давтан хэрэглэсэн хүүхэд байсан уу? -Судалгаанд хамрагдсан хүүхдийн 200 орчим нь хэрэглэгч. Эдгээрийн 50 нь тогтмол хэрэглэдэг гэсэн. Хамгийн гол нь хэн гэдэг хүүхэд хар тамхи хэрэглэж байна вэ гэдгийг тогтоох ажил огт хийгээгүй. Судалгааг анхнаас нь нэр, усыг нь бүртгэж авсан бол үүнийг тодруулах боломжтой байсан. -Гэхдээ “Нэр, усаа тавиад судалгаа бөглө” гэвэл хүүхдүүд үнэн зөвөөр бөглөхгүй биз дээ? -Судалгаа авах олон аргачлал бий. Асуумж авсны дараа уулзаж ярилцах ёстой. Ингэж байж л хожим гарах хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой юм шүү дээ. -Насанд хүрээгүй хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна лээ. Та тэдэнтэй уулзсан уу? -Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн эцэг, эх нь хүүхдээ дагуулж ирэх ёстой. Харин би өөрөө очиж уулзсан тохиолдол цөөнгүй бий. Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн харъяат гээд тогтмол хэрэглэдэг хүүхдүүдтэй уулзсан. -Хэрэглэх болсон шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ? -Эхлээд сонирхож хэрэглэсэн. Явцын дунд байнга хэрэглэдэг болсон гэсэн. Миний харснаар эцэг, эхийн хараа хяналтгүй байдал нөлөөлсөн байна лээ. Хүүхдээ сонсдоггүй, хаана юу хийж явааг анхаардаггүй. Ер нь энэ төрлийн бодисоос хүүхдээ хол байлгая гэвэл хүүхдээ хөгжүүлэх хэрэгтэй. Дугуйланд явуул. Хичээл, дугуйлан хоёрын хооронд завгүй явдаг хүүхэд элдэв муу зүйл шохоорхох нь бага. Дээр нь эцэг, эхчүүдэд энэ төрлийн бодисын талаарх мэдлэг алга. Худалч хүнд дох, хар тамхи хоёроо ялгахгүй байна шүү дээ. -Саяхан хууль хүчний байгууллагад ажиллаж байсан албан тушаалтнууд хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт давтан холбогдсон. Давтан холбогдсон шалтгаан нь хууль эрх зүйн орчин сул байгаагаас болж байна уу, эсвэл хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хор хөнөөлийг таниулах сургалт, сурталчилгаа дутуу байгаатай холбоотой юм болов уу? -Давтан үйлдэх болсон шалтгаан хууль, эрх зүйн орчин сул байгаагаас үүдэлтэй. “Хар тамхи хэрэглэсэн ч, худалдсан ч хөнгөн ял авах авна” гэсэн хандлагаар ханддаг юм билээ. Дэлхий нийтэд хар тамхины асуудлыг чанга хатуу хуулиар зохицуулдаг. Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд нь хэтэрхий сул учраас хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг тасрахгүй байна. Дээр нь Өмнөговь аймагт хийсэн судалгаагаар тээврийн жолоочдын 90 орчим хувь нь “мими” хэрэглэдэг гэж гарсан. Бүр дунд сургуулийн хүүхдүүд хүртэл хэрэглэдэг гэхээр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлэх цаг ирсэн нь харагдах байх. Манай байгууллага анх 45 хүнтэй ажиллаж эхэлснээс хойш 400 гаруй хүнд туслалцаа үзүүлж. Эдгээрээс 14 хүн хар тамхинаас бүрэн гарсан. Хар тамхи хэрэглэвэл эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирдог. Гэхдээ үүнээс илүү нөхөн үржихүйд маш их хор хохирол учруулдаг. Манай байгууллагаар үйлчлүүлээд хар тамхинаас гарсан хоёр залуу гэр бүл зохиосон юм. Гэтэл хүүхэд нь төрөлхийн тархины эмгэгтэй төрж, жилийн дараа нас барсан. Хүүхдээ өнгөрсний дараахан хосууд салсан. Манай УИХ-ын зарим гишүүд хар тамхи хэрэглэсэн л бол өвчтэй болно гэж ярьж байна лээ. Ингэж ташаа ярьж болохгүй. Давтамжтай хэрэглэж байж л хар тамхины донтолттой болно. -Гэхдээ анх удаа хэрэглэсэн хүмүүсийн 90 хувь нь давтан хэрэглэдэг гэсэн судалгаа байсан? -Ийм үндэслэл бий. Яагаад гэвэл, анх хэрэглэх үед онцгой өвөрмөц үйлчилгээ үзүүлдэг. Нэг ёсондоо урхи гэх үү дээ. Ямар хүн урхинд орох уу гэхээр бие, сэтгэл санааны хувьд тогтворгүй, эсвэл энэ талын мэдээллийг түлхүү сонирхдог хүмүүс давтан хэрэглэх магадлал өндөр байдаг. -Хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудаас судалгаа авсан гэсэн. Ямар үр дүн гарсан бэ? -30 хоригдлоос ганцхан хүн л хэрэглэдэггүй гэсэн. Бусад нь тогтмол хэрэглээтэй байсан юм билээ. -Тэдний биеийн байдал ямархуу байна вэ. Хар тамхинаас гарах шинж байна уу? -Бие махбод, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлсөн гэсэн. Хорих ангид удаан хугацаагаар хоригдсон учир бие махбод нь хар тамхи нэхэх нь багассан гэж байна лээ. Уг нь үүн дээр нь жаахан дэмжлэг үзүүлчихвэл магадгүй бүрмөсөн гарахыг үгүйсгэхгүй. -Эрүүл мэндийн байгууллагаас бэлгийн замын халдварт өвчин хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд түгээмэл байна гэсэн. Танайд хандсан иргэдийн хувьд? -Бэлгийн замын өвчин битгий хэл ХДХВ/ДОХ авах эрсдэл өндөр. Манайд хандсан хэрэглэгчдээс ХДХВ/ДОХ илрээгүй. Илрээгүй гэдэг нь хар тамхи хэрэглэдэг хүмүүс энэ төрлийн халдвар авдаггүй гэсэн үг биш шүү. Зөвхөн манайд хандсан 400 хэрэглэгчийн хувьд илрээгүй. Хамгийн наад зах нь хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудыг энэ төрлийн шинжилгээнд хамруулдаггүй гээд бод доо. -СЭМҮТ-д сайн дураараа хандаж эмчилгээ хийлгэсэн тохиолдолд төлбөр авдаг. Танайх төлбөр авдаг уу? -Нэг ч төгрөгийн төлбөр авдаггүй. Өмнө нь ЭМЯ болон “Глобал” сангийн дэмжлэгтэй ДОХ-ын хөтөлбөрт хамрагдах үедээ санхүүжилт авсан учраас төлбөр аваагүй. Харамсалтай нь, манай байгууллага энэ төслөөс хасагдсан. -Төслөөс хасагдсан юм бол санхүүжилтээ одоо яаж зохицуулж байгаа юм бэ? -Тэтгэврийн мөнгөөрөө болгож байна. -Хар тамхины чиглэлээр 2002 оны хууль, Үндэсний хөтөлбөр, зөвлөмжөөс өөр бариад авчих зүйл бараг байхгүй. Таны харснаар эдгээрийн уялдаа холбоо хэр байна вэ? -Миний харснаар үндэсний хөтөлбөр маш муу хэрэгжиж байна. “Хөтөлбөр батлагдаж, хороо байгууллаа. Одоо ажил хийх байх” гэтэл таг чиг. Яг үнэндээ надад мэдэгдэх юм алга. Би энэ салбарт бараг 20 жил ажиллаж байна. Хаана, хэзээ, хэдийд, юу болсон нь мэдэгдэхгүй. Бид Тайландад туршлага судалсан юм. Тэгэхэд “Энэ байгууллага ийм ажил хийж байна” гэдэг мэдээллийг өдөр бүр тогтмол өгдөг. Гэтэл манайд тийм юм огт алга. Түүнчлэн Урьдчилан сэргийлэх ажлын стандарт гэж бий. Үүнийг өнгөрсөн жил орчуулж дууссан. Гэтэл ажлын хэсгийнхэн нь ийм стандарт байдаг эсэхийг ч мэдэхгүй сууж байна лээ. Ийм байж болох уу.
ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР: МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭВЭЛ ТОРГОХ ЭСВЭЛ 7-30 ХОНОГ БАРИВЧИЛНА
-“Хар тамхи, Мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газраас баталсан. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд хууль, эрх зүйн орчин манай улсад хэр бүрдсэн бэ? -Монгол Улс НҮБ-ын конвенци, конвенцийн жагсаалтад заасан хууль тогтоомжийн дагуу хяналтад байлгавал зохих эм, бодисын хууль бус эргэлттэй дараах хууль, эрх зүйн актын хүрээнд тэмцэж байна. Жишээлбэл, 2002 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталж, улмаар 2002 онд баталсан Эрүүгийн хуульд дээрх төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг бий болгосон. Мөн 2000-2005 онд “Хар тамхи, мансуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Эдгээрээс гадна 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5, 20.7-20.10 дахь зүйлүүдэд бэлтгэсэн, хадгалсан, өгсөн, олж авсан, борлуулсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдаалсан, улсын хилээр нэвтрүүлсэн, орон байраар хангасан, завшсан, тариалсан үйлдлийг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна. Мөн шинэчлэн найруулсан Зөрчлийн тухай хуулийн 6.4 дэх зүйлд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, экспортлох, үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хадгалах, бүртгэх, хуваарилах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, устгахтай холбоотой дүрэм, журам зөрчсөн болон зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн худалдаалсан, зохих зөвшөөрөлгүйгээр худалдаалсан бол зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэж байна. Зөрчлийн тухай хуулийн 5.1.3-т Мансуурсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасны дагуу энэ төрлийн бодис хэрэглэгчид уг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байна. -Үндэсний хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн бие бүрэлдэхүүн ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бэ? -Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдүгээр үе шатны төлөвлөгөөний хүрээнд хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий мэргэшсэн албадыг өргөжүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх, хил, гаалийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгайлсан нэгж байгуулах, орон тоог нэмэгдүүлэх зорилт тавьсан. Мөн энэ төрлийн бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх тусгай мэргэжилтнийг бэлтгэх ажлыг чиг үүрэг бүхий байгууллага бүр дангаар болон нэгдсэн байдлаар хамтран зохион байгуулах, үндэсний сургагч багш нарыг бэлтгэх, шаталсан сургалтыг тогтмол зохион байгуулна. Үүнээс гадна мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулж ашиглах, цагдаа, хил, гааль, тагнуулын байгууллагаас үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн талаар гадаад орны эрх бүхий байгууллагатай харилцан мэдээлэл солилцох ажиллах тогтолцоог бий болгох, хараа хяналтгүй хүүхэд, орон гэргүй, оршин суух хаяггүй зорилтод бүлэгт чиглэсэн хэрэглээний нөхцөл байдлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. -Хар тамхи, мансууруулах бодисын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах тал дээр учир дутагдалтай байна гэх шүүмжлэл байдаг. Эдгээрийн оролцоог ЦЕГ-аас хэр дэмждэг вэ? -Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хүүхэд, гэр бүлийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 18 төрийн бус байгууллагуудтай үндэсний хөтөлбөрийн хүрээнд уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Цаашид нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. -Хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах нь энэ төрлийн бодистой тэмцэх хамгийн зөв арга гэсэн. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн сургалтад энэ төрлийн таниулах хичээл хэр хангалттай төвшинд ордог гэж үзэж байна вэ? -Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ төрлийн бодисын хор хөнөөлийг таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээл, сургалт тусгагдаагүй. Харин ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиуд манай байгууллагад хүсэлт тавьбал сургалт, мэдээлэл өгдөг. Цаашид боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалтын бүх шатны сургалтын хөтөлбөр, сэдвийг баталж хэрэгжүүлж ажиллах шаардлагатай -Өнгөрсөн жил цагдаагийн алба хаагч энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Цагдаагийн алба хаагчдыг хууль бус зүйлээс ангид байж, ёс зүйгээ баримтлах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? -Цагдаагийн алба хаагчтай холбоотой нэг гэмт хэрэг бүртгэгдэж, шүүхээр шийдвэрлэгдсэн. Цагдаагийн байгууллагын зүгээс цагдаагийн албанд шинээр элсэхээр хандсан иргэдийн мэдээлэлд анхаарал хандуулан ажиллаж байна.
Үндэсний шуудан сонин |
| Хууль сул байгаа нь хар тамхины хэрэглээг гааруулж байна уу |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Он гарснаас хойш 1222 гадаад иргэнийг албадан гаргажээ 18:40 Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253
|
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 »»
|
|
Өчигдрийн түгжрэл зам тээврийн 12 осол гарснаас үүдэлтэй гэв 18:38 Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий.
|
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. »»
|
|
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү 18:35 Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг
|
Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг »»
|
|
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 15:51 УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. »»
|
|
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр боллоо 15:39 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
ОБЕГ: Барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна 12:05 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр
|
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр »»
|
|
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ 11:56 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж,
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, »»
|
|
Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байна гэв 10:51 Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар
|
Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар »»
|
|
Аж ахуй нэгжүүдэд хугацаатай үүрэг өгсөний дагуу бүх сумдад шатахуун нийлүүлжээ 10:48 Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж
|
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж »»
|
|
Сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байжээ 10:46 Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд
|
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд »»
|
|
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 10:33 Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ.
|
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ. »»
|
|
Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ 10:03 УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж
|
УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж »»
|
|
Төрийн тахилгат Алтай Таванбогдоос улаан номонд орсон цоохор ирвэс агнаж, өвчсөн байжээ 09:54 Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж
|
Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж »»
|
|
Улсын II дугаар төв эмнэлэг 8 хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ 09:31 Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил
|
Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил »»
|
|
Хойд хөршөөс хоёр мөнгө хоёр хүрэл медаль хүртлээ 09:28 ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов.
|
ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов. »»
|
|
Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн асуудлыг шийдвэрлэвэл их наядаар тоологдох мөнгө орж ирнэ 09:27 УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн
|
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн »»
|
|
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан хэмээв 09:25 Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ
|
Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ »»
|
|
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов 09:23 Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн
|
Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн »»
|
|
Элчин сайд Ричард Буанган: Монголын хүүхдүүдийн ирээдүйн талаарх мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ шингээсэн захидлуудыг унших сайхан байлаа 09:19 “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
|
“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ 15:23 Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ.
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ. »»
|
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 126 гишүүнээс 64 нь иржээ 10:32 УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн »»
|
|
Пара пауэрлифтингийн тамирчин Д.Жигмэд алтан медалийн болзол хангалаа 10:24 Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг
|
Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг »»
|
|
Улсын хил зөрчихийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо 10:23 Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу
|
Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу »»
|
|
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгохтой холбоотой “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10:13 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын
|
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын »»
|
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн усан доорх шатрын дэлхийн аварга болжээ 10:11 АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан »»
|
|
Монгол Ардын намын дарга Н.Учрал СДМЗХ-ны залуусын диалогид оролцов 10:07 Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос
|
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос »»
|
|
ТБХ: Төсвийн гүйцэтгэлийн талаарх сангийн сайдын мэдээллийг сонсов 10:00 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн »»
|
|
Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, унтраах ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлага зохион байгууллаа 09:50 Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр
|
Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр »»
|
|
БОХХААБХ: Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 15:37 Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас
|
Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас »»
|
|
Авлигатай тэмцэх газраас “Цемент шохой” ХХК-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна 15:34 Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай
|
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа "ой, хээрийн түймрээс сэргийлэх" чиглэлд анхаарч ажиллана 13:22 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо 12:32 Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө
|
Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой 12:30 “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км »»
|
|
Эмээлт захад ямааны арьс ₮57000, хонины нэхий ₮3000 байна 12:00 Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг.
|
Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг. »»
|
|
Алба хаагчдад мөнгөн урамшуулал олгож, батламжийг гардууллаа 11:43 Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн
|
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн »»
|
|
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө 11:18 Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн
|
Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн »»
|
|
Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтыг шинжлэн судална 10:00 УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
|
УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна. »»
|
|
Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг 14:41 Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар »»
|
|
ДЭМБ-аас жин бууруулах үйлчилгээтэй эмийг анх удаа санал болголоо 14:38 ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой
|
ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой »»
|
|
Хулгай цэгцэрч, хулгайчид чичирч байна 14:34 Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй
|
Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй »»
|
|
“УБТЗ” ХНН нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 14:25 Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг.
|
Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 13:40 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа 12:57 Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг
|
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг »»
|
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 7.6 баллын газар хөдлөлт болжээ 10:46 Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын »»
|
|
“Чингис” хааны дүрд тоглосон ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав гэр бүлийн хамт Монголд иржээ 10:39 “Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг
|
“Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг »»
|
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|