 |
|
 |
|
АНХНЫ АТИЛЛА Х.МӨНГӨНХӨЛӨГ |
|
|
 |
|
 |
АНХНЫ АТИЛЛА Х.МӨНГӨНХӨЛӨГ
2018-06-25“Тэнгэрийн ташуур” Атилла ирж явна. Түмэн цэргээ дагуулан сүр хүчийг тэр үзүүлнэ. Сэлэмнийх нь үзүүр хурц,  сэтгэлийнх нь гал дүрэлзэж байна. Ялалтдаа бахдсан хаан цэргүүдийнхээ хүч чадал, эр зориг, сүр жавхааг харуулсан сэлэмт бүжгээ хийнэ. Хүннү гүрний өмнө дэлхий чичирч байв. Ийм нэгэн өрнөлтэй бүжгэн жүжиг 2012 онд анх УДБЭТ-ын тайзнаа амилсан юм. Эрэгтэй гоцлоочийн авьяасыг сорьж, ур чадвар шаардсан тус бүжгэн жүжигт УДБЭТ-ын балетын гоцлооч, гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг бүжиглэж, Монголын балетын урлагийн түүхэнд анхны Атилла хэмээн нэрээ мөнхөлжээ. Тэр үеэс хойш зургаан жил өнгөрчээ. Түүх дахин давтагдав.
Энэ өдрүүдэд ягаан театр хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь Хүннү гүрний их хаан Атиллагийн түүх амилахад бэлэн болжээ. Анхны Атилла догдлон сууна. Энэ удаад тэрээр өөрийн шавь нартаа халаагаа өгчээ. Гэвч өөр дүрээр тайзнаа гарна гэсээр биднийг инээмсэглэн угтав.
Бид энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа гавьяат жүжигчин, бүжигчин Х.Мөнгөнхөлөгийг урилаа. Монголын балетын урлагийн энэ цагийн өнгийг тодорхойлж яваа эрхэм уран бүтээлчийн амьдралын түүх баялаг байх нь дамжиггүй ээ.
АТИЛЛА ХААНЫ ДОТООД СЭТГЭЛ, МӨН ЧАНАРЫГ ГАРГАХЫГ ЭРМЭЛЗЖЭЭ
Амьдралынх нь нэгээхэн хэсэг, хоёр дахь гэр нь болсон дуурийн театрт бидний яриа өрнөсөн учир уран бүтээл, ялангуяа, “Атилла” балетын тухай дурсамж дэлгэлээ. Хөгжмийн зохиолч, балетмейстер А.Батдэлгэр анх бүжгэн жүжиг тавихаар болж, уран сайхны зөвлөл хэлэлцэж эхэлжээ. Харин Атиллад хэн бүжиглэх вэ. Энэ үед балетмейстер А.Батдэлгэр, Б.Жамъяндагва гуай хоёр “Х.Мөнгөнхөлөг л чадна. Дүрийнхээ тухай судалгаа сайн хийгээрэй” гэж итгэл хүлээлгэсэн юм байна. Ийнхүү Хүннү гүрний их хаан Ромын хаадын дунд “Тэнгэрийн ташуур” гэж алдаршсан түүхэн хааны дүрийг хэрхэн бүтээх тухай судалгаа хийж эхэлжээ. Бүжгэн жүжигт Хүннү гүрний байлдан дагуулалтыг харуулдаг. Атилла хааны амьдралын алтан үе, нэр алдраа цуурайтуулж явсан баялаг түүхээс нь нэгээхэн хэсэг энэ бүжгэн жүжигт өрнөдөг билээ. Нийтлэлийн баатар маань дүрээ судлахдаа эр зоригтой байдал, хурдан шалмаг хөдөлгөөнөөс гадна Атилла хааны дотоод сэтгэл, мөн чанарыг гаргахыг эрмэлзжээ. Энэ бүтээл баатарлаг, туульсын хэлбэртэй учир тулалдааны хэсгээс гадна үсрэлт, харайлт гээд эрэгтэй гоцлоочоос мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг юм байна. Хэдийгээр түүхэндээ Атилла хаан өвчний улмаас нас бардаг ч бүжгэн жүжигт өс хонзонгоо авах гэсэн нэгний өгсөн хорыг уугаад үхэж буйгаар өөрчилжээ. Хаан тэнгэрт халих мөчид бүжигчнээс дотоод сэтгэлийн тоглолт их шаардсан гэж гавьяат маань дурссан юм. Учир нь хор уусан хүн сэтгэл санааны хувьд ямар өөрчлөлтөд орох вэ, хоолойны өнгө нь хэрхэн өөрчлөгдөх вэ гээд бодож, тунгааж ажилласан гэнэ. Одоо ч өөрийг нь залгамжилж Атиллад бүжиглэж буй шавь Б.Хан-Очир, Б.Нацагдорж нартаа өөрийнхөө туршлагаас ярьж, сургаж байгаа гэсэн.
БУУРАЛ ААВЫН АМИНЫ ХҮҮХЭД
Х.Мөнгөнхөлөг гурван дүүтэй.
Нийтлэлийн баатар маань Ховд аймгийнх. Гэвч бага нас нь аймгаас аймгийн хооронд өнгөрчээ. Учир нь аав Халзай нь хуулийн мэргэжилтэй хүн байж. Социализмын үед хүмүүсийг албан томилолтоор аймгаас аймаг руу дөрвөн жилээр шилжүүлж ажиллуулдаг байж. Төв, Завхан, Сүхбаатар, Эрдэнэт гээд Халзайн гэр бүл олон аймагт суурьшиж байсан нь бяцхан хүүгийнх нь сэтгэлд дурсамж болон үлдсэн байна. Х.Мөнгөнхөлөг айлын том. Гурван дүүтэй юм байна. Нийтлэлийн баатар маань эмээ өвөөгийнхөө ачлалт хүү нь аж. Ялангуяа, буурай аавынхаа амины хүүхэд юм байна. Түүнээс эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд ихэвчлэн эрх танхил байдаг та хэр эрх вэ гэж асуухад “Би эрх биш. Буурал аав намайг ер эрхлүүлдэггүй байсан. Аль болох яриагаараа хүмүүжүүлнэ. Миний хүү том болоод цэрэгт явбал ингээрэй, тэгээрэй” гээд л. Би хоёр буурлынхаа сургаалиар хүн болсон гэж боддог. Түүний хүчинд суурь хүмүүжил төлөвшсөн. Буурал аав ээжийнхээ хэлж, ярьсан бүхнийг одоо ч бодож, санаж явдаг” гэсэн юм. Тэрээр найман нас хүрээд XXI сургуулийн нэгдүгээр ангид элсчээ. Төгсөх жил нь аав ээж нь Сүхбаатар аймагт шилжих болсон тул хүүгээ авч явах хүсэлтэй байгаагаа буурал аавд нь хэлж. Учир нь нэг дүү нь сургуульд, нөгөө дүү нь цэцэрлэгт орох нас болсон тул ахынхаа үүргийг гүйцэтгэх хариуцлагатай мөч Х.Мөнгөнхөлөгт ирж. Буурал аав, эмээ хоёр нь шөнөжингөө уйлж, аргагүй эрхэнд хүүгээ ээж аавтай нь явуулжээ. Ингээд Халзайнх ачааны машинд гэрээ ачаад Сүхбаатар аймгийг зорив. Аймгийнхаа нэгдүгээр 10 жилд элсч, найзуудтай болж энэ нутагт элэгтэй болсон гэдэг. Түүнийг дөрөвдүгээр ангийн сурагч байхад нь Хөгжим, бүжгийн дунд сургуулиас элсэлтийн шалгалт авахаар хүмүүс иржээ. Тухайн үед Хөгжим, бүжгийн дунд сургуульд сонгодог бүжгийн ангийг үүсгэн байгуулсан Б.Жав багш болон морин хуурын багш Л.Баасанхүү хоёр ирсэн байж. Хүүхдүүдийг самбарын өмнө жагсаагаад “Бид Улаанбаатар хотоос явж байна. Хөгжим бүжгийн сургуульд хүүхэд шалгаруулж авна” гэхэд бяцхан хүүгийн нүүрэнд инээмсэглэл тодроод ирж. Учир нь Улаанбаатарт очих юм бол буурал аавдаа очиж санасан сэтгэлээ дэвтээнэ гэсэн ганцхан хүсэл хүүг ээрч байв. Б.Жав багш урдуур нь өнгөрч явснаа Х.Мөнгөнхөлөг рүү эргэж хараад “Чи маргааш соёлын ордонд ирээрэй” гэхэд нь сэтгэл нь хөөрчээ. Ингээд ээж аавдаа ч хэлэлгүй шалгалтад орж сүүлийн шалгаруулалт хүртэл тэнцэв. Гэтэл монгол хэлнийхээ шалгалтад муу авчихаж. “Ингээд хот орж буурал аавдаа очиж чадахгүй боллоо” хэмээн бяцхан зүрхэндээ шаналж зогсоход нь Б.Жав багш “Чи гайгүй хүүхэд юм. Шалгалтдаа уначихдаг л тун тоогүй. Гэхдээ чи өөрөө чин хүсэлтэй байвал аав ээжтэй чинь уулзъя” гээд дуудуулав. Энэ тухайгаа аавдаа хэлтэл “Юун бүжиг. Битгий дэмий юманд цаг үрээд бай” гэж дургүйцжээ. Харин Б.Жав багш гэрт нь ирж “Хүү чинь долоон жил сураад шууд бүжигчин болно. Эрт амьдралд хүрнэ” гэж ятгахад аав нь “Би хүүгээ хуульч болгоё гэж бодсон юм. Гэхдээ өөрийнх нь хүсэл бүжигчин болох юм бол яв даа. Харин ямар нэгэн шалтгаанаар замаасаа ухарч, шантрах юм бол би хүлээж авахгүй шүү” гэснээр Улаанбаатар руу явах чин хүсэлд нь “виз” дарж өгчээ.
БҮЖИГЧИН БОЛОХ СОНИРХОЛГҮЙ БАЛЧИР ОН ЖИЛҮҮД
Ийнхүү бүжгийн урлаг гэж юу байдгийг мэдэхгүй бяцхан хүү зөвхөн буурал аавдаа очих чин хүсэлтэйгээр бүжгийн урлагт хөл тавьсан нь хувь тохиол гэлтэй. Тэрээр 1987 онд бүжгийн ангид элсчээ. Үнэндээ түүнд бүжигчин болох хүсэл, чармайлт байсангүй. Тиймээс хичээл нь сонирхолгүй санагдаж, явахаас төвөгшөөдөг болжээ. Харин 1988 онд буурал аав нь өнгөрөхөд хүүд хотод байх бүр хэцүү болж. Эргээд гэртээ харъя гэхэд аавынх нь хэлсэн үг чөдөр болж, хотод байж, сургуульдаа сурахаас өөр сонголт байхгүйг түүнд хэлж өгнө. Нэг удаа багш нар нь өрөөндөө дуудаад “Чи одоо л сонголтоо хий. Бүжигчин болох хүсэлгүй бол эртхэн харьж, ирээдүйгээ бод” гэжээ. Энэ үед Х.Мөнгөнхөлөгт нэг удаа хичээгээд үзье гэсэн бодол төржээ. Ийнхүү тэрээр гурав дахь жилээсээ шамдан суралцаж, бүжигчин болох мөрөөдлөө олж авсан байна. 1991 онд аав нь өнгөрч, ээжтэйгээ тавуулаа үлджээ. Амьдрахын эрхэнд зуны амралтаараа ачаа зөөгчөөс эхлээд олон ажил хийдэг байж. Х.Мөнгөнхөлөгийг анх монгол хэлний шалгалтад унахад нь багш нь “Бүжигчин хүн тайзан дээр ярихгүй. Харин тооны хичээлдээ сайн байна гэдэг давуу тал” гэж хэлж байсныг тухайн үед бяцхан хүү ойлгоогүй гэнэ. Харин хичээлээ ойлгоод бэлтгэл хийх үед бүжгийн хөдөлгөөн бол геометр, үсрэлт, эргэлтүүд нь геометрийн хууль, математик бол тооцоолон бодох, тайзыг хуваарилах мэдлэг гэдгийг ойлгосон гэдэг. Энэ үеэс нийтлэлийн баатар маань УДБЭТ-ын бүтээлүүдийг үзэж, олны хэсэгт тоглодог болж. Энэ нь түүнд энэ урлагт шунан дурлах сэтгэлийн галыг нь асааж өгсөн байна.
“Б.ДАМЧАА ГУАЙ ШИГ ЭСРЭГ ДҮР ЭЭЛТЭЙ”
“Хунт нуур”-ын Ротбартын дүр.
Нийтлэлийн баатар маань 1987-1994 он хүртэл боловсроод, шууд УДБЭТ-д бүжигчнээр иржээ. Х.Мөнгөнхөлөг гавьяатыг анх театрт ирэхэд бүжиг ангид эрэгтэй гоцлооч цөөхөн. Тиймээс эмэгтэй бүжигчин давамгайлсан “Хунт нуур”, “Жизель” хэмээх балетыг тавьдаг байв. Х.Мөнгөнхөлөгийн бодолд яавал энэ бүжигчдээс ялгарах вэ гэсэн ганцхан өгүүлбэр эргэлдэнэ. Тухайн үед театрт зөвхөн эсрэг дүр бүтээдэг Т.Дашцэрэн гэдэг гоцлооч байж. Түүнийг хараад энэ хүн шиг эсрэг дүрийн бүжигчин болъё гэж шийдсэн гэдэг. Тэрээр энэ тухайгаа “Би эсрэг дүрийн жүжигчин. Кино жүжигчнээр яривал Б.Дамчаа гуай шиг гэсэн үг” гэж онцолсон юм. Бүжигчин бүрт өөрийн характер гэж бий. Х.Мөнгөнхөлөг гавьяатын хувьд театрынхаа эсрэг дүрийн жанжин гэж уран бүтээлчид нь түүгээр бахархдаг юм билээ. Тэрээр театрт ирээд хамгийн анх бүтээсэн эсрэг дүр нь 1997 онд бүтээсэн “Шарилжин дундах цэцэг” бүжгэн жүжгийн жанжин аж. Энэ үеэс театрынх нь түүнийг ийнхүү хүндэтгэдэг болж. “Хунт нуур” бол сонгодог урлагийн оргил бүтээл. Нийтлэлийн баатар маань энэ балетын хорон санаат шидтэн Ротбартын дүрээрээ алдартай. Тэрээр дүрийнхээ тухай “Ротбарт бол миний хайртай дүрийн нэг. Үлгэрийн сэдэвтэй бүжгэн жүжиг. Би II, IV үзэгдэлд шувуу болдог. Шувууг ямар хэлбэрээр хүмүүст хүргэх вэ гэдгийг бодож судалдаг. Далавчны дэвэлт, толгойны хөдөлгөөн, харц зэрэг бүх зүйл, шувуу байх ёстой. Харин III үзэгдэлд шувуу маань хүн болж хувирна. Тэгэхээр хүн ямар характертай байх, ямар ихэмсэг байж болох уу гэж бодож ажилладаг. Одоо ч Ротбартын дүрд тоглож байгаа шавь нартаа “Үсрээд буухдаа тайзан дээр биш нуурын хөвөөнд, зэгсэнд бууж байна гэж бод. Зэгснээс яаж гарах вэ гэдгийг бодитоор төсөөлж хий” гэж захидаг гэв.
ЗАЯАНЫ ХАНЬТАЙГАА ЯГААН БАЙШИНДАА ТАНИЛЦЖЭЭ
Нийтлэлийн баатар маань хөнгөн атлетикаар 100 метрт гурван жил дараалан бүсийн аварга болж байснаас гадна бөхөөр хичээллэж, аймгийн наадамд гуравт орж байсан туршлагатай тамирчин юм байна. Түүнд сонгодог урлаг насны ханийг нь бэлэглэжээ. Түүний гэргий Б.Урангоо УДБЭТ-ын дуучин. 2001 онд СУИС-аас 10 гаруй мэргэжилтэн дуурийн театрт ирэхэд нэг хөөрхөн бүсгүй байсан нь түүний хань аж. Тэд одоо гурван сайхан охины ээж аав болжээ. Тэрээр том охиноо урлагийн хүн болгох хүсэлгүй гэнэ. Бид балетын урлагийг их амархан гэж боддог ч үнэндээ тэсвэр, тэвчээрийн урлаг гэж нийтлэлийн баатар маань онцолсон юм. Учир нь бэлтгэлийн үед бэртэх, хүүхэд төрүүлэхээс эхлээд хүндрэлтэй асуудал олон байдаг аж. Гавьяат маань цааш нь “Бүжгийн урлагт жинхэнэ эрчүүд байдаг. Тэсвэр, тэвчээр шаарддаг. Тамирчид ямар их тэвчээр гаргадаг билээ. Түүнтэй адил. Нуруу, хөл, гар гэмтэх, эмэгтэй бүжигчнээ өргөхдөө алдаа гаргахгүй байх зэрэг хатуужил их шаарддаг” гэсэн юм. Тэрээр театрт бүжиглэхээс гадна Хөгжим бүжгийн консерваторид 15 жил багшилж байна. Одоогоор зургаан шавьтай. Нийтлэлийн баатар маань шавь нартаа мэргэжлийн хичээл заахаас гадна дотоод сэтгэлтэй нь ажиллахыг чухалчилдаг гэсэн. Гадаадын оронд хүүхдүүдийг 4-5 насанд нь шалгаж авдаг гэнэ. Харин манай улсад 10-11 настайд нь авдаг ч зургаан наснаас нь балетаар хичээллүүлж эхэлбэл илүү үр дүнд хүрнэ гэж Х.Мөнгөнхөлөг багш ярьж байсан юм. Тэрээр сонгодог урлагаас өөртөө зөв хүмүүжил, төлөвшлийг авсан нь амьдралынх нь хамгийн үнэтэй ололт гэж байсан юм. Түүний цаашдын зорилго нь сургуульдаа багшилж, мэргэжлийн бүжигчин бэлтгэхээс гадна Монгол Улсад хэрэгтэй зөв төлөвшилтэй хүн бэлтгэх гэж байв.


Зууны мэдээ Ч.Гантулга
|
| АНХНЫ АТИЛЛА Х.МӨНГӨНХӨЛӨГ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|