Баабар: Халх-ойрдын зөрчилдөөн буюу баруун, зүүн монголчуудын тэмцэл тулалдаан дөрвөн зуун жил үргэлжилжээ
Баабар: Халх-ойрдын зөрчилдөөн буюу баруун, зүүн монголчуудын тэмцэл тулалдаан дөрвөн зуун жил үргэлжилжээ
2018-07-16 Ойрдууд
(МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)
Ойрд гэсэн нэр (Oirat) анхлан 1202 онд үзэгдсэн байдаг. Уг онд Найманы вангийн дүү Буйраг, Мэргидийн тэргүүн Тогтайбэх, Ойрдын тэргүүн Хутугбэх нар хавсран Чингис хааныг цэрэглэн дайрсан боловч чадалгүй гэдрэг буцжээ. Дараа жил нь Хангайн нуруунд дахин тулалдсан боловч ялагдсан. 1208 онд Чингис хаан Эрчис мөрөн зүг цэрэглэхэд Ойрдын Хутугбэх цэрэг гарган тусалж итгэлийг олсон байна.[i] Ойрдууд Шишгэд гол болон өнөөгийн Тувагийн нутаг дахь Енисей мөрний эхээр амьдардаг байжээ. Рашид ад-Диний өгүүлснээр ойрдуудын хэл нь монгол боловч аялга нь баахан зөрөөтэй аж.[ii]
Чингисийн үед байсан 40 түмнээс Юань гүрний дараа Баруун гарын гурав, Зүүн гарын гурван түмэн үлдсэн ба үүний гадна Ойрдын Дөрвөн түмэн байлаа. Иймээс чухамдаа зургаан түмэн монгол, дөрвөн түмэн ойрд гэх үг гарсан ба мөн хуучин заншлаар бүх Монголыг Ойрдын хамтаар дөчин дөрвөн хоёр гэх ч бий. Монголчууд ерөнхийдөө хоёр хуваагджээ. Баруун Монгол нь дөрвөн түмэн ойрд, эсвэл товчоор дөрвөн ойрд гэсэн нэртэй болов.
Ойрд гэсэн нэрийн гарал эдүгээ болтол тодорхой биш. Ойн иргэд, ойн ард гэснээс гаралтай гэж нэг хэсэг нь батлахад нөгөө хэсэг нь ойр төрөл гэдгээс гэж мэтгэдэг. Хятад хэлэнд “р” авиа байдаггүй учраас “өөлд” гэсэн нэршил үүссэн (Olot people) ба тэндээс орос хэлээр “олёт” гэх болжээ. Өдгөө өөлд гэж Зүүнгарын хамгийн хүчирхэг аймаг нь болох цорос овгийнхны удмыг нэрлэх ба Монголд 15 мянга орчим, Хятадын Хөлөнбуйр болон Шиньжаанд цөөн хэдэн мянган өөлдүүд бий. Одоо Ойрд гэсэн ерөнхий нэрийн дор захчин (33 мянга), торгууд (10 мянга), мянгад (7 мянга), баяд (50 мянга), дөрвөд (67 мянга), өөлд зэрэг угсаатны бүлгүүд Монгол улсад амьдран суугаа.[iii] Үүнээс гадна 170 мянган халимаг Орост, 150 мянган торгууд Хятадад буй нь мөн ойрдууд юм.
Чингисийн үед ойрдууд Байгал нуурын баруугаар их хөвчид амьдардаг байжээ. Тэд малчин нүүдэлчин биш харин хөвчийн ангаар амь зуулгаа хангадаг байв. Персийн сурвалжид ойрд нарын тухай бичихдээ:
Бусад монголчууд эсгий гэрт амьдарч мал малладаг байхад тэд балар хөвчид зөвхөн ан хийж амьдрах ба малчин нүүдэлчдийн амьдралаас эрс тэс ялгаатай. Тэдэнд ангийн арьсаар хучсан шовгор урцнаас өөр сууц үгүй. Өвөл болохоор тэд цасан дундуур тэнүүчлэн, гартаа барьсан саваагаар цас хатган урагшилж ан хоморго үйлдэнэ.[iv]
Хэдийгээр ойн анч ойрдууд талын нүүдэлчдэд аюул учруулж барахгүй боловч тусалж чадах байлаа. Хутугбэк хүн ардаа дагуулан шинээр тодорч буй талын их баатарт дагаар оржээ.
Жонатан Свифтийн Гулливерийн аялал зохиолд зэргэлдээ хоёр арлынхан өндгийг мохоо талаас нь хагалах уу, хурц талаас нь уу гэдэг дээр маргалдан дайн хийсэн тухай гардагв.[v] Үүнтэй адил нүүдэлчид хоорондоо далим л гарвал муудалцахад бэлэн байдаг. Японы эрдэмтэн Мияваки Жунко Халх-Ойрдын муудалцааны анхлан шалтгааныг ингэж тайлбарласан байдаг: 1394 онд сууринд суусан Элбэг хаан ойрдын Хохай тайвангийн ятгалгаар Хархүчлүг хунтайжийн үзэсгэлэнт эхнэр Зунждунгоог булаан авчээ. Тэгэхдээ нөхрийг нь алсан байна. Хүүхэн өшөө авахын тулд Хохайд архи өгч согтоогоод өөрийг нь хүчирхийлсэн болгож их хаанд матжээ. Хохайг хаантан алсан төдийгүй хүүг нь болон өөр нэг ойрд хүн болох Угчхашахын бас цаазалж. Энэ нь Монгол, Ойрд хоёрын арцалдах эхний шалтаг болсон гэх. Муудалцаан улам даамжирсаар Эсэн тайшийн үед ойрдууд Хубилайн удмыг таслахдаа хүрсэн гэнэ.[vi]
Халх-ойрдын зөрчилдөөн буюу баруун, зүүн монголчуудын тэмцэл тулалдаан дөрвөн зуун жил үргэлжилжээ. Юань гүрний үеэс эхлэн муудалцаж, Юанийн дараагаас бүр ширүүссээр Манж Чин гүрний эрхшээлд орох хүртэл үргэлжилсэн юм. Ихэнх тохиолдолд ойрдууд зүүн Монгол руу довтолдог, зүүн монголчууд эргүүлж цохидог, хөөдөг дараалалтай байв. Гол шалтгаан нь малын билчээрийн төлөөх дайн юм. Ойрдууд эртнээс Алтай болон Соёоны нуруугаар нутаглаж ирсэн. Тэнд мод ургамал тарчиг, хад асга ихтэй шовх залуу уулстай. Ийм газар олон малд хүрэлцэх билчээр хомс, байгаль цаг уур ч илүү ширүүн догшин. Ийм болохоор ойрдуудын амьдрал зүүн монголчуудаа бодвол илүү зүдүү байжээ. Гэтэл Хэнтий, Хангай, Хянганы нуруугаар нутаглах зүүн монголчуудад билчээр хангалттай. Тэдэнд илүү нам дор газрын өргөн уудам уулс, тал, говь заяажээ. Цаг уур илүү тааламжтай, малын билчээр тэнүүн учир мал сүрэг амархан өсч үрждэг болохоор илүү чинээлэг амьдралтай.
Ид зөрчилдөөний үеэр ойрдууд довтолгооны “Дөрвөн ойрд” хэмээх холбоо байгуулсан бол талын монголчууд “Халх” хэмээх хамгаалалтын фронт шинээр сөргүүлэн буй болгосон гэлтэй. Зарим эрдэмтний баталж буйгаар цорос, хошуут, торгууд гэсэн гурван аймаг дээр ХVI зууны үед дөрвөд аймаг нэмэгдээд Дөрвөн ойрдын холбоо үүссэн ч гэдэг. Чингисийн шууд удмын монголчууд болох халх болон цахарууд түүхийн ихэнх хугацаанд нэгдсэн удирдлагатай байсан бол ойрдууд дотроо тийм хэлхээгүй байжээ. Иймээс дөрвөн ойрд гэдэг нь биенээсээ хамааралгүй дөрвөн гишүүний холбоо юм. Гэхдээ ихэнх түүхийн баримтаас үзэхэд дөрвөн ойрдод цорос, хошууд, торгууд, бас хойдууд байсан ба дөрвөдүүд хожим энэ холбоонд нэгджээ.
Халимагт торгууд, хойдууд, дөрвөд, хошууд ястан гаралтай ойрдууд амьдардаг. Тэдний хоорондын антропологийн ялгааг олохоор Чебоксаров (1935), Левин, Трофимова нар (1937), Ашилова (1976) антропометрийн судалгаа тус тус хийсэн байдаг. 1997 онд Оросын Шинжлэх ухааны академиас мөн ийм зорилготойгоор халимаг хүмүүст генетик судалгаа явуулжээ. Тэд зарим генетик маркерийн уургийн системийн аллелийн давтамжийг зэрэгцүүлэн гаргаж ирэх популяцийн генетик судалгаа хийсэн юм. Ийм төрлийн судалгааг Европын бүх үндэстнүүдэд хийснээр гарал үүсэл, хэн нь хэнтэйгээ холилдсон болох, нүүдэл суудлын хандлагыг тодорхойлсон.[vii] Тэр судалгааны хүрээнд Европын монголчуудыг бас хамааруулсан ажгуу. Судалгааны дүнг харьцуулан дүн шинжилгээ хийж болно. Торгуудууд нь Чингис хааны хамгаалалтанд явж байсан хишигтэн цэргүүдийн удам аж. Тэд хорчин угсаатнаас салан нүүж ойрд угсаатанд хамрах болсон аж. Тэдний гений давтамж нь нийт монголчууд, түүний дотор халх, буриад хүмүүсийнхтэй таарч байв. Хошууд, хойтууд ч мөн адил үр дүн үзүүлсэн байна. Харин дөрвөдүүдийн генийн давтамж нь түрэг хүмүүсийнхтэй таарсан байна.[viii]
Мөнх нүүж явдаг, газартай холбогдох шүтэлцээ нь сул монголчуудын тодорхой овог, отог, ястныг тэнд эндээс гаралтай гэж мэтгэх нь утга учраар бага юм. Тухайн бүлэг тодорхой газар орчмоор, тодорхой хугацаанд нутаглан нүүх боловч тун элбэг үзэгдэл болох дайн байлдаан, байгалийн гамшгаас болон хэдэн зуун километр, магадгүй заримдаа хэдэн мянгаар тоологдох километр хол нүүн холдож өөр газар овог, отог, аймгаараа нутаглана. Магадгүй Ойрдын олон отог, овог Сибирийн ойгоос ирсэн байж болох боловч мөн олон нь Хөх нуур, Байдрагаас нүүн иржээ. Эдүгээ Увс нуурын баруун эргээр амьдрах дөрвөд нар ХVII зуунд Зайсан нуурын орчмоос Хөх нуур руу нүүдэллэсэн ба тэндээ зуун жил амьдарсны дараанаас зарим нь Далай нуур руу, зарим нь Увс нуур руу дахин нүүдэллэсэн аж. Зарим нь торгууд нарыг даган Ижил мөрөн нүүсэн, Одоо ч Халимагт нэлээд дөрвөд бий. Өнөөгийн буриадын ч олон отог Хөх нуур, Долон нуур зэргээс умар тийш нүүн Байгал орчимд ирж нутагшсан гэдэг.
1393 онд үхсэн Мөнхтөмөр хэмээгч ойрд ноёны гурван хүү Махмуд, Тайчин, Батболд нар Элбэг хааныг үхсэний дараа Монголын хаанд захирагдахгүйгээ зарласан байна. Ингээд Монгол орон үндсэн хоёр хэсэгт хуваагджээ. Газарзүйн байршлын хувьд Ойрдынх илүү ашигтай байлаа. Учир нь, баруун тийш худалдааны гол замтай ойрхон, үүнээсээ болж Хятадын хойгуур хийх худалдааны замыг дангаар эзэгнэхийн тулд Халхтай байнга дайтаж байлаа. Мин династийн хятадууд үүнийг нь дорхноо өлгөн авч ойрдуудад янз бүрээр туслах болжээ. 1409 онд Эзэн хаан Юнлэ (Yongle) ойрдын гурван толгойлогчдод цол хэргэм шагнаж, үнэт бэлэг гардуулсан байна. Ойрдууд Халхыг учиргүй цохин хүчирхэгжээд ирэхээр нь хятадууд эргээд Халхыг дэмжин 1413-1414 онд өөрийн цэргийг илгээн Халхтай хүч хавсарч Ойрдыг цохижээ. Халх-Ойрдын зөрчил ч энэ үеэс эхтэй, хятадууд ч ээлжилж бие биенд нь туслан монголчуудын хүчийг нь туйлдуулдаг аргаа энэ үеэс олон жил хэрэглэсэн юм.
1418 онд Тогоон тайш хэмээх ер бусын эр зоригтой, ухаалаг ноён Ойрдыг удирдлаа. Тэрээр Монголыг нэгтгэх зорилго тавин Зүүн Монголын тархай бутархай ноёдыг ээлж дараалан цохисоор бүх Монголыг нэгтгээд Тайсуныг хаан ширээнд залан өөрөө шадар сайд буюу тайши нь болжээ. Түүнийг үхсэний дараа хүү Эсэн тайши эцгийнхээ үйл хэргийг залгамжилсан төдийгүй Монголын үе үеийн хаадын хамгийн гол зорилго болох Хятадыг эзлэх дайнд морджээ. Тэрээр нэгэн удаагийн тулалдаанд Хятадын Эзэн хаан Ин Зун-г (Emperor Yingzong) олзолж авсан гэдэг. Хааныг хятадуудад ашигтайгаар наймаалцах гэтэл цаадуул нь Эзэн хааны дүүг шинэ хаан болгочихоод Ин Зун-г буцааж авах хүсэлгүй тул эцэст нь зүгээр буцаажээ.[ix]
Гэтэл Эсэн засгийн эрхийн төлөө Тайсун хаантай муудалцсан тул бушуухан Хятадтай сайдаад юун түрүүн дотоод асуудлаа зохицуулах боллоо. Зөрчил юунд байв гэхээр Тайсун хааны дараа Монголын хаан ширээг хэн залгамжлах вэ гэдэг дээр маргасан хэрэг. Тайсуны нэг эхнэр нь Эсэнгийн эгч, өөрөөр хэлбэл ойрд хатан. Хатнаас гарсан хүүг Тайсун угсаа залгамжлагч гэсэнгүй, өөр хатны хүүг нэрлэжээ. Тулалдаанд Тайсун хаан ялагдаж, зугтаж яваад хорлогдсон гэх. 1451 онд Тайсун алагдсаны дараа Эсэн Чингисийн угсааны бүх язгууртнуудыг алж зөвхөн ойрд гаралтай эмэгтэйчүүдийг үлдээв. Ингэж Хубилайн удмыг таслаад өөрийгөө бүх Монголын хаанаар зарлав.[x]Манжуураас Шиньжаан хүртэл, Байгал далайгаас Цагаан хэрэм хүртэл монголчуудын өлгий нутгийг Эсэн ийнхүү нэгтгэж чадлаа. Эсэн тайш Монголын хаадын удмыг таслахдаа Тайсун хааны дүү Агваржин, түүний хүү Хархүчүг нарыг ч хороожээ. Хархүчүг жононгийн төрсөн хүү Баянмөнх жонон Могиластан руу зугтан амь гарчээ. Хубилайн удмыхнаас үлдсэн ганц хүн болох Баянмөнх жононгийн төрсөн үр нялх Батмөнхийг говьд айлд нуусан. Хожим 1487 онд түүнийг 7 настайд нь сууринд суулгаж Даян хаан хэмээх цолыг хүртээжээ.
Эсэн улам цаашилж энэ үед Эрчис мөрнөөс Тэнгэр уул хүртэл, Бэркүлээс Балхаш хүртэл нутагт тогтнож байсан Моголистан улсыг байнга довтолж ихэд зовоов. Зөвхөн 1418-1429 онд Моголистан ойрдуудтай 61 удаа байлдаж ганц удаад нь ялж үзжээ.[xi] Эсэн хаан өөрийн үед Моголистаныг байнга довтолж байтал 1455 онд бослого гаргагчдад алагдлаа. Ингээд Монгол орон дахиад л биендээ үл захирагдах том толгой ноёдын дунд хуваагдан бутрах нь тэр.
[i] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-82
[ii] Рашид ад-Дин Сборник летописей (Москва 1952)
[iii] Хүн ам орон сууцны тооллого 2010
[iv] Juvani Ata Malik The History of the World Conquieror
[v] Swift Jonathan Gulliver`s Travel (Dover Publication, Inc)
[vi] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014)
[vii] Jean Manco Ancestral Journeys: The Peopling of Eorope from the Venturers to the Viking (Thames&Hudson, 2013)
[viii] Генетическая структура европейских ойратских групп по локусам ABO, RH, HP, TF, GC, ACP1, PGM1, ESD, GLO1, SOD-A ( Проблемы этнической истории и культуры тюрко-монгольских народов. Сборник научных трудов. Вып. I. Элиста: КИГИ РАН, 2009.) с. 146-183.
[ix] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-97
[x] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-97
[xi] Бартольд.В.В. Двенадцать лекции по истории тюрских народов Средней Азии (Соч. Том Y, Москва 1968)
Баабар
Баабар: Халх-ойрдын зөрчилдөөн буюу баруун, зүүн монголчуудын тэмцэл тулалдаан дөрвөн зуун жил үргэлжилжээ
Bolod.mn
Сэтгэгдэл (2)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин БААВАР ЧИ МУУ САРМАГЧИНГИЙН БӨГС, ЗА? 2018-07-19 | 20:26:03 | 202.9.42.8 |
Зочин Энэ гадны ********ны нохой хэзээ түүх мэддэг болсон юм. Могилстан улс гэж хэзээ ч байгаагүй. Ардчил******** гэж хэд орилоод сангийн сайд болж хувьдаа хэвлэлийн компанитай болсон тарваган хүн иргэдийн тархи угаах гэж ородож байна даа. 2018-07-16 | 23:17:24 | 202.9.41.72 |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
»»
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
»»
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
»»
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
»»
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
»»
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
»»
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
»»
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
»»
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
»»
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
»»
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
»»
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
»»
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
»»
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
»»
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
»»
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
»»
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
»»
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
»»
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
»»
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
»»
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
»»
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
»»
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
»»
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
»»
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
»»
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
»»
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
»»
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
»»
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
»»
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
»»
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
»»
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
»»
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
»»
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
»»
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
»»
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
»»
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
»»
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
»»
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
»»
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
»»
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
»»
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
»»
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
»»
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
»»
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
»»
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
»»
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
»»
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
»»
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
»»
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
»»
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
»»
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
»»
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
»»
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
»»
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
»»
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
»»
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
»»
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
»»
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
»»
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
»»
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
»»
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
»»
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
»»
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
»»
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
»»
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/ . ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/ . ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
»»
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
»»
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
»»
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
»»
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57