Түүнд үгээр хэлэхийн аргагүй аз тохиосон мэт. Юу гэвэл, жүжигчин бүсгүй өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд  хун тайж Гарригийн зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан авхаалжтай нэгэн билээ. 

Бүсгүй тавдугаар сарын 19-нд английн хатан хааны гэр бүлийн хүнтэй гэрлэж, Сассексын гүнж хэмээх цол хэргэмтэй болсон юм. "Охиныхоо амьдралыг хажуугаас харахад тийм ч сайн сайхан зүйл харагдахгүй байна. Охин минь гэрлээд аз жаргалтай харагдахаа больсон. Түүний айж  эмээсэн  байдлыг   нүдний харц, инээмсэглэлээс нь  би олж хардаг. Түүнийхээ яаж гайхалтай аз жаргалтай инээмсэглэдгийг би олон жил харсан хүн шүү дээ. Энэ нь нөгөө урьдын инээмсэглэл биш, харин зовж шаналсан хүний инээмсэглэл шиг санагдах юм. Тэр хэд хэдэн хүнд хэцүү, бэрхшээлтэй өдрүүдийг өнгөрүүлсэн байж болох юм. Тиймээс би сэтгэл зовинож байна. Түүнд  хэтэрхий их дарамт шахалт ирдэг юм  шиг. Яагаад гэвэл тэр хун тайжтай гэрлэж, энэ айлын хүн болохын тулд их  зүйлээ алдсан” гэж Меган Марклын эцэг Томас Маркл хэлжээ.

Гэвч Томас Марклын энэ үгэнд  итгэж болно гэдэгт жүжигчин бүсгүйн олон  шүтэн бишрэгч  итгэлгүй байна. Яагаад гэвэл, тэр одоо охинтойгоо энгийн харьцдаг шигээ огт  харьцахгүй байгаа юм.

Хатан хааны гэр бүлийнхэн түүний эцгийн хэлсэн энэ зүйлд дургүй  байгаа бөгөөд  Меган ч  түүнтэй  ямар нэг  байдлаар харьцахаа болихоор шийджээ.

Томас Маркл охинтойгоо муудсанаас болоод охиныхоо хуримд ирээгүй юм. Тэрээр ихэд шаналсан байж болно гэж ойр дотнын хүмүүс хэлж тэднийг эвлэрч, дахин дотно хүмүүс болж чадна хэмээн найдаж байгаа гэнэ.

"Тэрний уурлаж байгаад би санаа зовохгүй байна. Би түүнийг зүгээр л харахыг хүсдэг. Бас урьд өмнөх шигээ хэвийн дотно харьцахыг хүсдэг. Би сүүлийн таван жилийн хугацаанд өвчтэй ээжийгээ харж хандаж ирсэн. Гэхдээ охин минь цаашид надад санаа тавих болно гэж амалсан. Би ямар нэгэн мөнгө, шан харамжийн тухай яриагүй зөвхөн анхаарал халамжийн тухай л ярьж байна. Энэ л надад маш чухал" гэж Томс ярилцлагынхаа үеэр онцолжээ. 

Томас Маркл охиныхоо шинэ амьдралын тухай "Меган хатан хааны албан ёсны гэр бүлийн гишүүн болсноор, даруухан, гоё хувцастай хүмүүсийн дунд олонтой үзэгдэх болсон. Гэвч хуучинсаг үзэл нь телевизийн од байсан жүжигчин охинд минь огт тохирохгүй байна. 2018 онд яагаад 1930-аад оны үеийнх шиг хувцаслах ёстой гэж? Яагаад өвдгөө далдалж, энгийн даашинз өмсөх ёстой гэж" гэж хэлжээ.

Ийнхүү хэвлэл нийтэлсэн мэдээллээс болоод Меган аавтайгаа эвлэрэх аргагүй нь илт байгаа юм. Түүнийг элдэв ярилцлага өгөхөө больж, охиныхоо хувийн амьдралын тухай ярихаа болих нөхцөлд эцэгтэй эвлэрнэ гэдгийг Британийн хатан хааны гэр бүлд ойр байдаг хүмүүс хэлж байна. 

Гэвч хэвлэлийнхэнд Меганы аав илт таалагддаг болж. Ингэснээр хатан хааны тухай мэдээллүүдийг Томас Марклаас авч болох юм.  сонины сурвалжлагчтай ярилцахдаа "Хатан хааны гэр бүлийнхэн хэт хуучинсаг маягаар аж төрдөг" хэмээн ярьжээ.

С.Инда 

Эх сурвалж: Bataar.mn