 |
|
 |
|
Ц.БАТТУЯА: “TIME OUT” ӨГҮҮЛЛЭГ |
|
|
 |
|
 |
Ц.БАТТУЯА: “TIME OUT” ӨГҮҮЛЛЭГ
2018-08-13Зуны өглөөний хурц нарны туяа нүүрэн дээр тусахад нойроо харамласандаа буруу харж хэвтлээ. Үл ялиг дутуу хаасан  цонхны хөшигний завсраар шургачих тэр гэрэл ч бас надад бууж өгөхийг хүссэнгүй, дагзан дээрээс минь төөнөж эхлэх нь тэр. Тархи заадлаараа салж уначих шахам янгинаж, хамаг биед хөндүүр суучихаад хөдлөх тэнхээгүй болчихоод байхад энэ муу нар хүртэл бас юу ч билээ дээ. Бухимдсандаа хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрсөн боловч амьсгал давчдаад, бүтэж үхчих гээд болдоггүй. Муухай чарлан, хөнжлөө гар, хөл хоёроороо зэрэг авч шидэхдээ л урьд шөнийг ганцаар өнгөрөөгүйгээ санав. Зовхи минь хэтэрхий хүнд санагдаж байсан учир нүдээ ч нээлгүй гараараа тэмтэрлээ. Зөөлөн даавуунаас өөр юу ч гарт баригдсангүй. Гэвч бас л нүдээ нээхээс залхууран хөлөөрөө тэмтчив. Юу ч торсонгүй. Ухасхийн өндийгөөд харвал хэн ч алга. “Тэр хааччихдаг байна аа?” гэж бодохтой зэрэгцээд Угаалгын өрөөнд ус шоржигнох чимээ сонсогдсонд төдхөнөө тайвшираад гэдрэг савж унаад, нүдээ анин хэсэг хэвтлээ. Мөнөөх нарны туяа яг зулай дээрээс төөнөөд тавгүйтүүлнэ. Хурц гэрлээс зугтаж, орон дээгүүрээ хэдэнтээ хөрвөөгөөд бие засахаар ухасхийлээ. Ариун цэврийн өрөөний үүдэнд очмогцоо “Өө, нээрээ хүнтэй байгаа шүү дээ” гэж өөртөө шивнээд хоолойгоо засан чимээ өгөв. Хаалганы цаана ус шоржигнох чимээ үл мэдэгхэн дуулдана. Хаалгыг зөөлөн татвал түгжээгүй байлаа. “Тэр усанд орж байгаа байх нь” гэсэн бодол тархинд харвахтай зэрэгцээд урьд шөнө амссан давтагдашгүй таашаалын бал бурам сэтгэлд амтагдах шиг болов. Түүний хотгор нуруу, томбогор өгзөг, торго шиг зөөлөн арьсыг гар, уруул минь хүртэл дахин мэдрэх шиг болж, биеэ барьж ядахдаа хаалгыг алгуурхан цааш түлхлээ. Урьд шөнө бид хэтэрхий оройтож ирсэн учир би түүний биеийн уран гоолигийг гараараа л мэдэрснээс харж чадаагүй юм. Тиймээс ч түүний нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг төсөөлөн, сэтгэлийн цэнгэл эдэлсээр хаалгыг зөөлөн түлхэн орлоо. Гэвч энэ л эгшинд сэтгэлийн цэнгэл минь нүд, биеийн цэнгэл болж хувирна гэж төсөөлсөн минь эндүүрэл байжээ. Ариун цэврийн өрөөнд хэн ч байсангүй. Угаалтуурын усыг хаалгүй мартсанаас л ус шоржигноод байж. Цочирдсондоо би ухасхийгээд л крантаа хүчтэй мушгин хаав. “Тэр хааччихдаг байна аа?” гэсэн бодол дотроос зурж, юу юугүй л хагарчих гээд муу тархийг минь улам ихээр өвтгөнө. Толины өмнө зогсоод Ариун цэврийн өрөөний өнцөг булан бүрийг харцаараа нэгжлээ. Надаас өөр хэн нэгэн байсны ул мөр ч алга. Ядах нь ээ, шалан дээр ганц ширхэг урт үс унаж хоцорсон байж болно оо доо. Гэтэл бүр ганц ширхэг тоос ч үгүй цэв цэмцгэр шүү. Крантаа дахин хүчтэй эргүүлээд хүйтэн ус гоожуулан, алгандаа тосоод хэдэнтээ залгив. Нүүр, цээж рүүгээ ч цэл хүйтэн ус цацалж, хэрэндээ л тайвшрах гэж хичээлээ. “Өө, тэр яг Гал тогооны өрөөнд байгаа байх нь” гэсэн бодол толгойд харвахтай зэрэгцээд л гүйгээд гарлаа. Гал тогооны өрөөний үүдийг цэлийтэл дэлгэсэн боловч тэнд ч бас хэн ч байсангүй. “Намуу, Намуу... Намуулин... Намуулин” хэмээн хэдэнтээ давтан дуудсан ч хэн ч хариулсангүй. Өрөө өрөө хэсэн хэсэг гүйгээд, үүд рүү зориг муутайхан алхлаа. Алсханаас өлгүүр рүү өнгийж харвал Намуулингийн өчигдөр өмсөж явсан номин ногоон цув ч алга. Уртаар амьсгаа аваад гутлын тавиур руу шагайвал цувтайгаа хослуулж өмсдөг номин ногоон шаахай нь ч алга. Дотор давчдаж, тэнхээ мэдэн хашгирмаар болно. Гэвч тэвчээд Унтлагын өрөө рүүгээ хурдан хурдан алхлаа. Өрөөнийхөө хаалгыг өшиглөн ороод хэд хоногийн өмнө манайд ирмэгцээ хувцасны минь шүүгээний баруун буланд түшүүлэн тавьсан бор чемоданыг нь харцаараа хайлаа. Тэр чемодан ч бас эзэн шигээ ор мөргүй арилжээ. Дотор давчдаад, амьсгалахад ч бэрх санагдахад өглөөнөөс хойш ад үзээд байсан өнөө муу нарны цацрагаа хань татахаар цонхоо цэлийтэл нээлээ. Хурц гэрэл нүд гялбуулахад харц буруулан дальдарсан боловч “Магадгүй, тэр явахаар гарсан боловч явж чадахгүй...” гэсэн бодол толгойд харвав. Эгц өөдөөс төөнөх хорсолт тэр гэрэлтэй тэмцэлдэн байж цонхоор доош харлаа. Хэд хоногийн өмнө ажлаасаа ирэхэд минь мөнөөх бор чемоданаа хажуудаа тавьчихаад, хөлөө ачаад сууж байсан модон сандал нь нүдэнд тусав. Тэр сандал ч бас миний сэтгэл шиг л эзгүйрч хоцорчээ. Орь ганцаараа орхигдсоноо ухаарахуйд сэтгэл улам давчидна. Амьсгалахын тулд надад агаар хэрэгтэй. Хөшигөө хоёр тийш нь яраад, цонхоо ч бас цэлийтэл дэлгэлээ.
Хөшигнөөсөө тас зуурсаар хана налж гулссаар шалан дээр хоёр хөлөө тэлэн суугаад муухай хашгирлаа. “Тэр явчихлаа гэж үү?... Яаж?... Яагаад?... Яаж надад баяртай ч гэж хэлэлгүй явж чадаж байна аа?” гэсэн зэвүүн бодлууд тархи гогдон тарчилгана. Өмнө нь тэднийд хонох үед хувцасыг минь цэгцтэй гэгч нь эвхэж тавиад, дээр нь жижигхэн дөрвөлжин цаасан дээр зурвас бичиж үлдээж байсныг санав. Түүнтэй зэрэгцээд “үгүй, тэр надад баяртай гэж хэлэлгүй явдаггүй юм... явах ч учиргүй” гэсэн бодол харваж, ор хөнжлөө онгичин зурвас хайлаа. Юу ч алга... Хөнжил, цагаан даавуугаа хол гэгч нь шидчихээд, өчигдөр өмсөж байсан өмд, цамцаа хайлаа. Бас л алга... Өчигдөр тэр намайг ажлын газрын минь үүдэнд хүлээж байсан юм. Бид тэндээс гармагцаа нэгэн буйдхан зоогийн газар орж, оройн хоолоо идэж, хэдэн шил пиво уунгаа энд тэндхийн хэрэгтэй, хэрэггүй зүйлсийн талаар ярилцсан. Бид эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэзээ ч найз байдаггүй гэдэг үгийг худлаа гэдгийг баталж, долоон жил дотно нөхөрлөж байгаа юм. Бид сүүлийн дөрвөн жил өөр, өөр улсад амьдарч байна. Тэр ажлын томилолтоор дөрөв хоногийн өмнө энд ирсэн юм. Энд зочид буудал нэлээд өндөр өртөгтэй учир тэр долоо хоногийн турш манайд байрлахаар шийдсэн. Мэдээж дөрвөн жил тохитой ярилцаж чадаагүй бидний хувьд энэ бол сайхан боломж. Нэг хотод, нэг хороололд амьдарч байхдаа өдөр бүр уулзаж яриад байхад л дуусдаггүй байсан тэр яриа өнөө хэр нь эцэс төгсгөлдөө хүрэх болоогүй хэвээрээ. Дөрөв хоногийн турш хоёр биенээ санаснаа гайхаж, хол, ойрын сонин сайхныг хуучилсан ч бидэнд ярилцах зүйл хэтэрхий их байлаа. Бид зоогийн газарт шөнийн 04 цаг өнгөртөл суугаад, гэр рүүгээ зүглэсэн. Хөлсний тэргэнд сууж болох байсан боловч хэн хэн маань үүнийг хүсээгүй. Тэр миний тохойг халуу дүүгсэн гараараа ороон тэврээд, мөрөнд минь нүүрээ наагаад аажуухан алхаж байлаа. Бидэнд иймэрхүү үдшүүд олон тохиосон ч энэ удаа урьд урьдынхаас огт өөр мэдрэмж буй биеийг минь эзэмдэж эхэлсэн юм. Халамцсандаа бага зэрэг гуйвахад нь тохой минь түүний жижигхэн томбогор хөхийг шүргэх бүрт хамаг биеэр цахилгаан гүйдэл жирэлзэнэ. Өмнө нь би түүний хөхөнд уг нь олон удаа хүрч байсан, огт ингэдэггүй л байсан юм. Гэтэл энэ удаа түүний зүрхний цохилт, амьсгалах чимээ хүртэл урьдынхаасаа огт өөр болчихсон мэт мэдрэмж төрнө. Уг нь бид хэдхэн шил пиво, ганц шил улаан вино л уусан юмсан. Аан тийм, би бас 200 грамм цагаан архи уусан юм байна. Намуулин хөлөө солбиж тавин, надаас түшиж, аажуухан алхах зууртаа хэд хэдэн ч удаа тэргүүнээ үл ялиг дээш өргөн, цангинатал инээд алдсан. Тэгэх бүрт амьсгал минь жижигхэн хуламгар чихний минь омгийг төөнөн халууцуулж байсныг санаж байна. Тэр уг нь их эршүүд эмэгтэй л дээ. Би түүнийг бага зэрэг бүдүүн хоолойгоор эрээ цээргүй, эмх замбараагүй зүйлс ярьж, эр хүн шиг хүг хүг инээд алддагийг нь сайн мэднэ. Харин ингэж намуухнаар шивнэж, цангинатал инээж байсныг нь огт мэдэхгүй юм. Тэр өнөөдөр нэг л биш ээ... Ийнхүү замын турш дотны найзынхаа огт танихгүй дүр төрхийг гайхан бодлогоширсоор нэг л мэдэх нь ээ, байрныхаа үүдэнд ирчихсэн байх нь тэр. Намуулин гараас минь тавиад гэнэт гүйгээд явчихав. Богино даашинзных нь хормой дэрвэлзэх тоолонд түүний бага зэрэг махлагдуухан бор гуян дээр харц минь очиж тогтчихоод болж өгдөггүй. Намуулин орцны харалдаа орших модон сандал дээр гүйж очоод, тэнгэр ширтээд хэвтчихэв. Араас нь аажуухан алхсаар хүрч очвол цээжээ өндийлгөөд “суугаач” хэмээн толгойн тушаа газар руугаа эрүүгээрээ дохиж байна. Заасан газарт нь очоод суутал өвдгийг минь дэрлээд хэвтчихэв. Уг нь тэр миний мөрийг л дэрлэдэг юм... Од тоолоод л, дуу аялаад л... Богинохон буржгар үс нь салхинд сэвэлзээд нүүрийг нь халхлах бүрт би өөрийн эрхгүй гараа сунган арагш илчихээд байлаа. Намайг гараа сунгахтай зэрэгцэн Намуулин үсээ үлээж таарна. Гарыг минь халуун амьсгалаараа төөнөчихөөд цангинатал инээд алдана. Бөмбөгнөтөл чичрэн инээж байснаа гарыг минь чангаар атгаад хэвлий дээрээ тавиад санаа алдаж, дахиад л дуу аялна. Тэгэхэд нь би аажуухан тонгойгоод зогсоо зайгүй жимэлзэх ягаахан уруулыг нь шимэн үнсэхийг эрхгүй хүснэ. Биеэ барьсаар суутал уусан зүйл минь гарах нь. Гэвч уусан зүйлээ гарахаас өмнө амжиж түүний бүсгүй биеийн гоо үзэсгэлэнг бүрэн мэдрэх хүсэл дотроос минь хатгачин тарчилгана. Цаг хэртэй гадаалсны эцэст Намуулан ухасхийн босоод орц руу гүйлээ. Би ч түүний араас гүйлээ. Бид юунаас ч болсон юм бэ бүү мэд, орцны хаалгаар хөөцөлдөн гүйж ороод шатаар ч хөөцөлдөн өгсөв. Намуулин амьсгаадсаар хаалга түшиж зогсоход би түүнийг гүйцэж ирээд халаасан дотроосоо түлхүүрээ хайж эхэллээ. Энгэрийн халаасанд түлхүүр минь алга. Эцэст нь өмднийхөө халааснаас хайлаа. Гар утас, бохь, асаагуур, тамхи... гарт тэмтрэгдээд байгаа хэрнээ түлхүүр л олддоггүй. Хоёр халаасаа удаан онгичсонд Намуулингийн тэвчээр алдагдав бололтой, хоёр гараа хоёр халаас руу минь зэрэг шургуулаад онгичиж эхлэв. Тэр байсхийгээд л миний гараас атгачихаад байсан учир би гараа гаргалаа. Халаасан дотор минь эгээ л халуун цог хийчихсэн мэт мэдрэмж төрж байлаа. Тэр халуун гуянд хүрэхийн төдийд дээш, доош зэрэг огшоод хамаг биеийн хөлс чийхарч эхлэв. Тэвчээр алдан халаасныхаа гаднаас гарыг нь атгатал Намуулин ч “Олчихлоо” гээд цангинатал инээд алдах нь тэр. Гар минь чичирч, хамаг биений хөлс чийхарчихаад цоожныхоо нүхийг ч олохгүй хэсэг будилав. Эцэст нь, түлхүүрээ эв хавгүй хэдэнтээ мушгиад хаалгаа онгойлгож чадаагүй учир Намуулин бас л туслахаар шийджээ. Тэр хоёр гараараа гарыг минь чангаар атгаад “Баруун тийшээ нэг... хоёр” гээд л эргүүллээ. Хаалга ч онгойлоо. Тэгтэл Намуулин яах ийхийн зуургүй ар нуруун дээр хоёр алгаа дэлгэн тавиад хүчтэй түлхчихэв. Огт санаандгүй зогссон би эгээтэй л годройтоод уначихсангүй, хана түшин арайхийн зогслоо. Намуулин инээд алдсаар хаалгаа тасхийтэл хаагаад хажуугаар гарахдаа томбогор өгзөгөөрөө миний ташаа руу санаатайгаар хоёр ч удаа хүчтэй цохив. Тэгснээ тас тас хөхрөөд л номин ногоон цуваа тайлаад, толгой дээр минь тохчих нь тэр. Цувнаас нь эгээ л намрын ой шиг сэнгэнэсэн үнэр ханхийхэд бие, сэтгэлийг минь байгаль өөрөө тэврээд авах мэт л мэдрэмж төрлөө. Намуулингийн инээд ч ой модон дунд байгаа мэт цуурайтан сонсогдоно. Тэрхүү таашаалт орчиндоо уусан мансуурч зогстол тэр цуваа гуд татаад авчихав. Уур ч хүрэх шиг... гэвч мянган мөнгөн хонх шиг жингэнэх тэр инээд сэтгэлийг минь төдхөнөө уяраачихав. Бүсгүйн инээд, уусан зүйл хоёртоо мансууран, гуйвж алхсаар Унтлагын өрөөндөө орж ирвэл Намуулин цонхны хөшгийг хаагаад эргэж байлаа. Хөшигний үл ялиг дутуу татсан завсраар гийх сарны гэгээнд түүний нүцгэн бие гялсхийгээд л алга болчихов. Түүнээс хойш чухам юу болсныг би огт санахгүй байна. Нэг л мэдэх нь ээ, би түүний хөлөрсөн нүцгэн бие дээгүүр гулсаж, уран гоолиг бэлхүүсээр нь ороон тэврээд хэвлий дээгүүр нь хэлээ гулсуулан энхрийлж байсан. Тэрхүү мансуурам таашаалт хормууд их удаан үргэлжилсэн санагдана. Гэвч би хэзээ нойрондоо автаад, нам унтчихсанаа ч санахгүй байна. Ямартай ч энэ нарны дэггүй цацраг л нүдийг минь гялбуулаад намайг сэрээсэн юм даг. Түүний намуухан гинших дуу одоо ч чихэнд сонсогдож, гар болоод уруул минь арьсных нь зөөлнийг өнөө хэр нь мэдрээд байх шиг санагдана. Гэвч... гэвч тэр энд алга... Унтлагын өрөөгөө орвонгоор нь эргүүлэх шахаж байж гар утсаа олоод түүн рүү залгалаа. Дуудаад байгаа хэрнээ утсаа авахгүй юм. Тийм гайхамшигтай жаргалыг эдэлчихээд үг хэлгүй ингээд оргочихож болдог л юм байх даа... Ингэж бодох тусам хоолой аргаж, дотор зураад асгартал уйлмаар санагдана. Би түүний хувьд зүгээр л ганц шөнийн залуу байсан юм гэж үү? Тэр намайг яаж ингэж шархлуулж чадаж байна аа...?
...Яг үнэндээ тэр намайг үргэлж л шархлуулдаг. Тэр долоон жилийн өмнөөс шархлуулж эхэлсэн юм. Эхэндээ би түүнээс болж шархалж байгаагаа мэддэггүй байлаа. Харин түүнээс 11555 километрийн алсад амьдрах болсон цагаасаа л тэр бүсгүйгээс болж өдөр бүр шарх олдогоо мэдсэн юм. Учир нь, тэр хэтэрхий гэмээр эрх чөлөөтэй бүсгүй. Тэр анх надтай танилцахдаа л тийм байсан. Тиймээс л би хэтэрхий уйдамтгай зангаасаа болоод нэг залуутай гурван сараас илүү хугацаанд дотно харилцаатай байж чаддаггүй түүний ээлжит нэгэн залуу болохгүйн тулд дотны найз нь болж үлдэхээр шийдсэн юм. Би их сургуулиа төгссөн хойноо танилцсан боловч тэр хэтэрхий нээлттэй бүсгүй байлаа. Тиймээс ч тэр дотно харилцаатай залуу бүрийнхээ талаар л надад ярьдаг байсан юм. Харин янагласан бүсгүйчүүдийнхээ талаар түүнд ярина гэдэг миний хувьд тун утгагүй санагддаг байлаа. Тиймээс би зүгээр л сонсогч байхыг илүүд үздэг байсан юм. Тэр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөр хэнийг ч дотны найзаараа сонгоогүйнхээ нэгэн адилаар хэнийг ч насан туршийн ханиараа сонгоогүй. Үеийнх нь бүсгүйчүүд аль хэдийнэ гэрийн эзэгтэй болж, үрийн зулай үнэрлэцгээж, зарим нь бүр “Алдарт эх”-ийн одон энгэртээ гялалзуулсан. Гэтэл Намуулин хэн нэгэнтэй нэг гэрт амьдрах тухай огт бодож байгаагүй. Тэр зүгээр л зугаацахыг хүсдэг. Магадгүй, урьд шөнө ч бас тэр зүгээр л зугаацсан бололтой. Гэхдээ тэр яагаад надаар зугаацна гэж?... Даанч би энэ асуултандаа хариулж чадахгүй нь... Энэ асуултын хариултыг түүнээс л авах ёстой. Гар утсаа шүүрч аваад түүн рүү дахиад л залгалаа. Тэр бас л утсаа авсангүй. “Би чамд хайртай” гэж бичээд илгээлээ. Ингээд ч тайвширч чадахгүй байсан учир энэ зурвасаа хэд хэдэн удаа давтан илгээв. Хариу алга. Хариу хүлээж, өөрийгөө элдвээр тайвшруулж, ханын цагийн зүүг алдалгүй ширтэж, хором мөчийг тоолон хүлээгээд 40 минутын дараа түүн рүү дахин залгалаа. “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэнэ. Тийм ээ, энэ цаг мөчөөс эхлээд тэр миний хувьд холбогдох боломжгүй нэгэн болж хувирсан гэдэгтэй эвлэрэх л хэрэгтэй болж. Эвлэрэх гээд ч эвлэрч чадахгүй л явлаа. Ийнхүү долоо хоног тарчилсны эцэст танихгүй дугаараас дуудлага ирэв. “Time out” гэрэл зургийн студиэс ярьж байна. Та долоо хоногийн өмнө эхнэрийнхээ хамт манайд зураг авахуулснаа санаж байна уу?” гэхийг сонсоод би долоо хоногийн өмнөх тэр өдрийг хором бүрээр нь эргэн санахыг хичээж эхлэлээ. Гэвч чухам хэзээ, яаж зураг авахуулснаа огт санадаггүй. -Уучлаарай, би нэг л санахгүй байх чинь... -Та 04:00 цагийн үед намайг студиэ хаагаад гарах гэж байтал хүрч ирээд эхнэрийнхээ хамт залбирч, мөргөж гуйж байгаад хөрөг зураг авахуулсан. Та хоёр бага зэрэг халамцуу байсан байх л даа. Би ч бас мартчихсан байж. Өнөөдөр гэргийг чинь манай гадуур өнгөрч явааг хараад л гэнэт саналаа. -Юу?... миний эхнэр... тэр танай гадуур өнгөрсөн гэв үү? -Тийм ээ, юу болсон бэ? -Тэр өдийд Монголд оччихсон байх ёстой. -Үгүй ээ, богинохон буржгар үстэй, номин ногоон цувтай, намхан нуруутай, туранхай бүсгүй... тэр яг мөн байсан. Даанч би түүнийг дуудсан боловч сонссонгүй. Ингэхэд та зургаа ирж авах уу? -Айн? За... би авъя аа. Би яарснаасаа болоод гэрэл зургийн студийн хаягийг асуухаа мартсанаа гэнэт санасан ч тэр дугаараа нууцалсан байжээ. Тиймээс Намуулинтай хамт орсон зоогийн газар руугаа зам дагаад алхахаас өөр сонголт үлдсэнгүй. Ингэхэд бид ямар зураг авахуулсан юм бол оо?... Асуултандаа хариулт олж амжаагүй байтал гэрээс минь холгүйхэн, гудамжны нөгөө талд “Time out” photo studio гэсэн хаяг харагдав. Тэр хаягийн эхэнд урсаж буй цаган дээр суучихсан урт улаан даашинзтай дэгжин хатагтайн хөрөг бүхий лого гялтагнаж байлаа. Энэ замаар би дөрвөн жилийн турш ажил руугаа ирж, очиж байгаа хэрнээ энэ жижигхэн газрыг яагаад огт анзаардаггүй байсан юм бол оо? Миний цаг хугацаа ч бас урсаж байна. Гэтэл Намуулин миний цагийн зүүн дээр гишгэчихээд огт хөдөлгөлгүй долоон жил барьчихжээ. Долоо хоногийн өмнө тэр уур мэт ууршаад, манан мэт сарниад алга болчихсон. Тэгсэн хэр нь л цагийн зүү минь огт хөдлөхгүй юм... ийнхүү элдвийн зүйл эргэцүүлсээр нэг л мэдэх нь ээ, гэрэл зургийн студи дотор ороод ирчихсэн байлаа. Өрөөний мухарт эртний хийц бүхий модон ширээний ард халзан толгойтой, махлаг эр суугаад ямар нэгэн зүйлийг хичээнгүйлэн бичиж байна. Хоолой засан дохио өгсөөр ойртож очвол тэрбээр над руу духаараа харснаа: -Аан, та хүрээд ирэв үү? Гэргий тань түрүүхэн ирсэн. Угаалгасан зургаа аваад одоохон гараад ирэх байх гэх нь тэр. Чухам юу гэж хэлэх учраа ч олохгүй, тээнэгэлзэж зогстол мөнөөх эрийн арын торгон хөшиг сэвхийтэл онгойгоод номин ногоон цув, цагаан бүрх малгайтай Намуулин инээд алдсаар гарч ирэв. Тэр намайг хараад л уруулаа хагас жимийсэн чигтээ хөшчихлөө. Хөдөлгөөнгүй хэсэг ширтэлцсэний эцэст би хоолойгоо засан, харцаа буруулсан түүний энгэртээ наан тэвэрч байсан дөрвөлжин цагаан цааснууд алгуурхан гулссаар шалан дээр унахыг нүднийхээ булангаар олж харлаа. Тэр зүйлсийг юу болохыг нь харах хүсэл сэтгэл гогдоод байсан учир нүднийхээ булангаар шал руу хяламхийгээдэхлээ. Тэгтэл Намуулинг өвөр дээрээ суулгачихаад, аз жаргалтай инээж буй миний дүр зурсхийх нь тэр. Лавшруулан харвал бидний тэврэлдсэн, үнсэлцсэн, энхрийлсэн, эрхлэлдсэн зургууд шалан дээгүүр хаа сайгүй тарсан байлаа. Би энэ зургуудыг чухам хэзээ, хэрхэн татуулснаа огт санахгүй байгаа ч Намуулинг санаж, тэр ч бүү хэл угаалгаж аваад явж байгааг хараад бага зэрэг уярах сэтгэл төрсөн ч хэтэрхий их гомдох мэдрэмж төрөөд болдоггүй. Тиймээс шуудхан л гараад алхчихлаа. Түүнийг араас минь гүйцэж ирээд аргадах болов уу гэж бодсонгүй. Хоёр нүдний минь торлогийг нулимсан дуслууд хэрчихээд өмнөх замыг минь бүдгэрүүлээд байсан ч би хурдан, бүр хурдан алхсаар л байлаа. Тэгтэл хэн нэгэн амьсгаадан гүйж ирээд, суган доогуур минь хоёр гараа оруулан, цээжин дээр алгаараа дарж тэврээд, нүүрээ нуруунд минь наан мэгшиж эхлэх нь тэр. Би түүнийг Намуулин мөн гэдгийг зүрхээрээ мэдэрч байсан ч эргэж хараад тэврэхээс ч гол гогдом гомдол төрөөд болдоггүй. -Уучлаарай... -Зүгээр ээ. -Уучлаарай. -Надаас уучлалт гуйх хэрэггүй ээ. Чи надад хайргүй бол уучлалт ч гуйлгүй, эргэж ч харалгүй, баяртай ч гэж хэлэлгүй үүрд явж болно. -Би чамд хайртай бол үүрд үлдэж болох уу? -Хэр их... Би түүнийг надад хайртай гэж огт бодож байгаагүй. Тэгсэн хэрнээ чухам яагаад ингээд асуучихснаа өөрөө ч ойлгосонгүй. -Чиний төсөөлж чадахаас ч их. -Тэгээд... тэгээд яагаад тэр өдөр намайг ганцааранг минь орхиод... -Би айсан юм аа. Би үнэнтэй нүүр тулахаас айсан. Тэр өглөө намайг ямар харц, ямар харьцаа, ямар үгс угтах бол гэхээс айж байсан. Чамайг “Энэ бүхэн зүгээр л архинаас болсон. Бид ямар ч буруугүй” гэж хэлэх вий гэхээс айсан. Энэ бүхэнд намайг буруутай мэтээр ширтэхээс чинь айсан. Тэгээд бидний хооронд юу ч болоогүй мэт царайлж, урьдынх шигээ найзархах вий гэхээс айсан. -Би чамд хайртай гэж зурвас илгээсэн. -Би итгэхгүй байсан юм. -Одоо тэгээд итгэж байгаа хэрэг үү? -Үгүй. -Тэгээд яах гэж ирсэн юм бэ? -Би өөрийгөө чамд хайртай гэдгийг баттай мэдэх хэрэгтэй байсан юм. Тиймээс л хэсэгхэн зуурын завсарлага авч, өөрийгөө чагнасан юм. -Миний долоон жилийн шаналал, чиний долоохон хоногийн завсарлагатай тэнцэж байгаа юм гэж үү? -Үгүй дээ, би долоон жил хайрлаж, долоон жил эргэлзэж, долоохон хоног завсарласан юм. -Намайг хэчнээн их шаналсныг чи мэдэх үү? Би бүр уйлж байсан. -Чамайг тэгж их шаналгасныхаа төлөө дэргэд чинь үүрд үлдэж болох уу? -Чи хэн нэгний дэргэд үүрд үлдэж чадна гэж үү? -Чадна гэдэгтээ итгэх л гэж би чамаас явсан юм шүү дээ. Жижигхэн хоёр гараас нь атгаад эргэж харахад тэр дугариг алаг нүдээрээ нүд рүү минь цоо ширтэн инээмсэглэж байлаа. Энэ нүд ингэж инээмсэглэхээрээ хэзээ ч худал хэлдэггүйг би сайн мэднэ. 2018.06.05 |
| Ц.БАТТУЯА: “TIME OUT” ӨГҮҮЛЛЭГ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
|
Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. »»
|
|
Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй
|
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй »»
|
|
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.
|
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. »»
|
|
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны
|
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны »»
|
|
МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн
|
МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн »»
|
|
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор
|
Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор »»
|
|
12 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчийн аль нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа 11:11 Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.
|
Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. »»
|
|
“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа 10:29 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл »»
|
|
Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ 09:37 Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.
|
Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулжээ 09:11 Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус
|
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус »»
|
|
Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална 08:33 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын
|
Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын »»
|
|
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим
|
Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим »»
|
|
Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ
|
Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ »»
|
|
Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу
|
Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу »»
|
|
Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.
|
Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. »»
|
|
Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн
|
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн »»
|
|
Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын »»
|
|
1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
|
Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
|
Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. »»
|
|
Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
|
Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
“Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
|
СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »»
|
|
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
|
Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. »»
|
|
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
|
ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »»
|
|
Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
|
Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
|
2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »»
|
|
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
|
НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »»
|
|
Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »»
|
|
Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги
|
Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн »»
|
|
Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »»
|
|
Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
|
Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
|
Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. »»
|
|
“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
|
“Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »»
|
|
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
|
Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »»
|
|
Монгол төрийн хямрал 09:24 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
|
Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
|
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Медаль хүртсэн тамирчдад хүндэстгэл үзүүллээ 08:49 “БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
|
“БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй »»
|
|
Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үздэг 08:32 Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
|
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь »»
|
|
Цахилгаан шугам сүлжээний газраас дараах нөхцөлийг хангасан гэр хороололд орших айл өрх шөнийн тариф хөнгөлөлтөнд шилжинэ 08:14 Үүнд:
|
|
|
Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ 08:08 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
|
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, »»
|
|
УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна 19:17 УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
|
УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр »»
|
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|