 |
|
 |
|
ТЭЖЭЭВЭР НОМЫН ШҮҮМЖ: ЧУЛУУ УЙЛУУЛСАН ХҮН |
|
|
 |
|
 |
ТЭЖЭЭВЭР НОМЫН ШҮҮМЖ: ЧУЛУУ УЙЛУУЛСАН ХҮН
2018-09-12(“Тэжээвэр” тэргүүт шилмэл бүтээлийн чуулганд)  Хэдэн жилийн өмнө хуучин номын худалдаанаас мөнгөний хариултад түүний “Алтан богдын шил” романыг авснаас яриагаа эхлүүлж болох юм. XIX зууны сүүл үеийн Барууны нүсэр романчдын шүүмжлэлт реализмын туг далбаа болсон зохиолоор “амь зогоож” явсан оюутан тэрхүү нимгэн, жижиг номыг Д.Норов гэсэн нэрнээс нь болоод 1000 төгрөгийн хариултад авсан юмдаг. Хэдхэн хоногийн өмнө орчин үеийн уран зохиолын семинар дээр Д.Норовын “Хөх тавилан” туужийг хэлэлцүүлж, Хөөрхөн эмгэний дүрийн талаар багагүй маргаан өрнөсөн болохоор сонирхол татсан хэрэг л дээ. Энэ бол түүний туужуудыг уншихаас, өгүүллэгүүдийнх нь ур маягийг олзуурхахаас, дадлагын оюутан болж очихоос ч өмнийн хэрэг.
Түүнээс хойш багш нарын ярианаас хөх Норов, Говь-Алтайн хөх харцуулын нэг ч билүү дурдатгал яриаг хааяа дуулж, дээд ангийн ах нар зохиолынх нь талаар бишрэнгүй агаад мэдэмхийрэн ярихыг сонсож явтал нэг өдөр багш дадлага хийх газрын талаар асуулаа. Нэгэнтээ сэтгүүлчийн замаар явахгүй гэж хатуу шийдсэн би бодож цөхөлгүйгээр Үндэсний телевиз рүү Норов ах дээр очно оо гэчихлээ. Ингээд зургаан сарын сүүлчээр, дуниартсан манан тоорогтой нэг өдөр Үндэсний телевизийн үүдэнд нэрийг нь барьсаар очсонсон.
Энэ бяцхан дурсамж үүсэхээс өмнө түүний “Алтан богдын шил”, “Уулын хөх сүүдэр” романууд, эрхиний тоогоор хэвлэсэн Монголын уран зохиолын дээжсийн 97 дугаар дэвтэрт хэвлэгдсэн туужуудыг нь уншчихсан, амьхандаа маадгар амьтан явж. Гэтэл “нэг уншсанаа уншсанд тооцвол чамд зохиолч болох найдвар алга” гэсэн Ф.Достоевскийн ёж үг “Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган”-ыг дахин унших үед толгойд бууж байна.
“Тэжээвэр” тэргүүт шилмэл бүтээлийн чуулган бол Д.Норовын богино хэмжээний хүүрнэл зохиолын шилмэл эмхэтгэл. Түүний уран бүтээлийн дунд үеийн богино хэмжээний хүүрнэлүүдээс бүрдсэн энэхүү түүвэрт шилмэл арван хоёр өгүүллэг, гурван тууж багтжээ. Утга зохиол судлаач, доктор Д.Галбаатарын хэлснээр түүний бүтээлийг хоёр хэсэгт хувааж болно. Нэгдүгээр үе нь 1970-аад оны сүүлчээс 1980-аад оны дунд үеийн бүтээлүүд буюу уянга сэтгэлзүйн, өмнө үеийн зохиолчдын арга барилыг залгамжилсан шинжтэй бол хоёрдахь үе буюу 1980-аад оноос хойших бүтээлүүдэд уянгын зөөлөн өнгө аяс өөрчлөгдөж, дүрийн сэтгэлзүйд нэвтрэх, нийгмийн шүүмжлэлт сэтгэлгээний өнгө аяс голчилсон. “Тэжээвэр” түүвэрт ихэвчлэн хоёр дахь хэсгийн зохиолууд багтсан учраас тэдгээр зохиолын талаар ярих болно.

МӨНХИЙН УСНААС ХАР ГЭГЭЭ ХҮРТЭЛХ МӨХӨЖ БУЙ ХҮН СҮРГИЙН ТЭМДЭГЛЭЛ
Дадлага ч яахав тэгсхийгээд өндөрлөв. Гар хөлийн үзүүрт гүйж, Норов ахын бичсэн нэвтрүүлгийн зохиолыг уншиж, шивсээр сар орчмын хугацаа дорхноо л өнгөрлөө. Бичгийн цаасыг таллаад, нэвтрүүлгийн зохиолоо үзгээр тун чамбай бичнэ. Харин надад тэрхүү гар эхийг цахим тооцоолуурт хувиргах үүрэг оногдоно.
Мань хүн олон үггүй. Анх уулзахад хямсгардуу, ихэмсэг гэмээр хөх хүн. Ёстой л нөгөө Засагт ханы хөх харчуулын сүүлчийнх нь байх гэж бодмоор энэ хүнийг дотроо хэчнээн зөөлөн аядууг уншигчдад зохиол нь (зарим нь), надад үйлдэл нь харуулсан юмдаг. Гэтэл яагаад баатрууд нь ийм хүйтэн цэвдэг, хааяа бачимдмаар байдаг юм бол оо. Эс бол тэр жинхэнэ хүний эрэл дунд тийм гунигтай, харгис аяг аашийг олж үзээд ганцаарддаг ч байж мэднэ.
Уран зохиолын үйл явдлыг сайн, муу гэсэн хоёр туйлаар дэнслэн уншдаг, Барууны боевик киноны бүтцээр дайсны тал, манай тал гэсэн хоёр хэмжүүрээр уран зохиолыг ойлгодог уншигчдад Д.Норовын зохиолууд туйлбаргүй санагдана. Социалист уран зохиолын дүрслэлийн сонгодог арга болсон чин үнэний туйл, сайн талын баатар, тэр чигээрээ муугийн жишээ болсон сонгодог муу баатрын загвар түүний зохиолд харагдахгүй. Өөрөөр хэлбэл, гол дүрийг хэвшмэл шинжээр нь дүгнэдэг түрүү үеийн ойлголтоор түүний зохиолыг хэмжихэд хэт өрөөсгөл.
Тухайлбал, “Үхэл хүлээх газар” өгүүллэгийн Бахуут бол насаараа хулгай зэлгий хийхээс өөрийг үл ажиран, үл бүтэхээр амьдарсан хүн. Үр хүүхэдгүй өнчирч, ганцаардсан Дамбийг хорлож, асрамжийн газрын хөгшдийн юмыг хумсалж буй егзөр өвгөний дүр тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй. Гэтэл хүний мөс чанарын сайн, мууг тийм ч амархан дэнсэлчихэж болдог зүйл биш. Өгүүллэгийн төгсгөл дэх “За Болд минь чи яв даа. Би эндээ үлдэнэ” хэмээн саяхан хүүхдийн нялхарсан үнэр, хүний мөрөөсөл болон энэ үхэл үнэртсэн газраас хурдхан арилъя гэж шийдээд байсан Дамбийн сэтгэл огт өөрөөр эргэж, харин ч мөнөөх Бахуутаа өрөвдөх, хайрлах сэтгэл төрж, зохиолын өгүүлэмж огт өөрөөр хувирдаг.
“Эр хүн” өгүүллэгийн Дагдангийн дотроо буцалтал үзэн ядсан Шархүү зохиолын төгсгөлд жинхэнэ эр хүн байж таардаг шүү дээ. Зохиолынхоо гол баатрыг нууцлан далдалж, гол бус дүрээр сөргөлдүүлсээр эцэст нь үйл явдлынхаа учиг зангилааг тайлдаг бичлэгийн арга барил түүний өгүүллэгүүдийг онцгой “амттай” болгодог биз. Хүний мөс чанарыг сөрөг дүрээр сөргүүлэн гаргасан, уншигчийн сэтгэлд санаанд оромгүй эргэлт хийсэн өгүүллэгүүдэд “Үхэл хүлээх газар”, “Эр хүн”, “Чихмэлчин”, “Хар гэгээ” өгүүллэгийг багтааж болно.
Зарим өгүүллэгийн дүрүүд нь тийм гэхийн газаргүй, дотор бачимдам харгис хэрцгий хүн байдаг талаар түрүүнд дурдсан. Бүх л зохиолынх нь суурийг өнгөөр зүйрлүүлбэл хүйтэн хөндий, сэтгэлд сэрүү татам хөх өнгө байхсанж. Харин уншаад дууссаны дараа тэр өнгө аажуухан зөөлсөж, хүний амьдралын тухай бодрол, мөс чанарын талаар эргэцүүлэл үлддэг. Эхнэрт нь дурласан сэтгэлээ нээж чадалгүй, нөхрийнх нь бараа сүрэнд дарагдаж явсан шаналлаа нөхрийг нь үхсэний дараа нохойг нь алж тайтгарах “Хонзон” өгүүллэг, сумын төвийнхний ам хэлнээс зугтан амрагаа орхиж зугтсан ядмаг эр Цэвгээ хэрхэн харгис хэрцгий солиотон болсон тухай өгүүлэх “Хулчгар”, “Паанаг” өгүүллэгийн үхсэн эцгийнхээ алтан шүдийг авахаар шунахайрах хүүхдүүд гээд хүний санаанд оромгүй хурц өгүүлэмж, дүрслэлтэй, сэтгэл хирдхийм цочмог бичлэгтэй өгүүллэгүүдийг сэтгэлзүйн хэсэгт багтааж болох юм.
Харин үлдсэн хэсэгт уянгын өгүүллэгүүд буюу өнгөрүүлсэн хором мөч, сайхан дурсамжууд, бүтэлгүй хайр сэтгэл, сэтгэл зүрхнийхээ нарийн ширийнийг уудлан гаргасан баатрууд бүхий, баатруудын дотоод сэтгэлийн хөндүүр газар руу шурган орсон “Цээнэ”, “Ташуур”, “Хоёр нутгийн эрх”, “Өнийн цэнхэр уулс” өгүүллэгүүдийг багтааж болно.

ДУУ ХООЛОЙНЫ ГҮНД
Орчин үеийн хүүрнэл бичлэгт өгүүлэмжийн онолын (манайд ихэнхдээ narratology-ийг ингэж буулгадаг) тулгуур ойлголтууд болох зохиолчийн дуу хоолой, баатрын дуу хоолой, далд өгүүлэгч гэсэн нэршил түлхүү ашиглагдах болсон. Зохиогч зохиолын үйл явдал, өрнөлийг далдуур зохицуулж, зохион байгуулагчийн байрнаас өөрийн үзэл бодол, байр сууриа баатруудын ярианд санаатай болоод санамсаргүйгээр шингээх (зохиогчийн дуу хоолой “author’s choice”), эсвэл зохиолд эшлэл маягаар нэмэлт баримт, сурвалжийг шигтгэх үедээ зохиогч зайлсхийж, хөндлөнгийн өгүүлэгчид өөрийн байр суурийг шилжүүлэх (хөндлөнгийн өгүүлэгч), зохиолын баатрууд уншигчдад бодит хүн мэт хүлээн зөвшөөрөгдөж, өөрийн гэсэн зан ааш, үзэл бодлоо илэрхийлэх үе (баатрын дуу хоолой) гэсэн хэлбэрээр зохиогч зохиолд өөрийгөө шигтгэдэг.
Д.Норовын зохиолын онцгойрох чанар нь зохиолчийн дуу хоолойг далд өгүүлэгч, эсвэл зохиолчийн хувиар яг оносон цэгт, хэрэгтэй үед, тэгсэн хэрнээ үйл явдалд хутгалдахгүйгээр чадварлаг шигтгэсэнд байдаг. “Энд юм бүхэн бий шиг атал юм бүхэн байхгүй. Хайрлах, дурлах, хүсэх тэмүүлэх, алдах онох, бүтээх эвдэх гээд амьд ахуйн олон юм энд үгүй. Зөвхөн хүлээх, дурсах л бий” гэсэн “Үхэл хүлээх газар” өгүүллэг дэх далд өгүүлэгчийн яриа асрамжийн газрын уур амьсгалыг амьджуулаад зогсохгүй хүнээс сэтгэл хөдлөлийн бүхий л илрэлийг аваад зөвхөн үхлийг хүлээх, өмнөхөө дурсах сэтгэлтэй нь үлдээчихвэл яахсан гэсэн бодол руу хөтөлнө. “Хүчирхэг атлаа тэнэг хүрэн баавгай, эрэлхэг хөх чоно, хошного ухдаг дорго, завхай үнэг, ижлээ хүлээсэн согоо цөм энэ ойд бий. Бас ажилласаг шоргоолж бий. Тэд бол тэнхээ шавхан амь зууж, бэрх өвлийг давах чадлыг олдог билээ. Тэд бол бусдыг мэхэлж өндгөө даруулаад, өөрөө уяхан донгодож суудаг хөхөө биш” гэсэн “Тэжээвэр” туужийн Гөлгөөгийн үг түүнийг тойрон хүрээлэгчид чухамдаа хэн болохыг сэм сануулдаг.
Энэ мэт баатрын үг яриа, бодрол, далд өгүүлэгчийн үг, тэмдэглэл байдлаар зохиолын өгүүлэмжийг хөтөлсөн бичлэгийн арга барил нь зохиогчийн бүтээлийг амттай болгодог байж мэднэ. Түүнээс гадна зохиолдоо дүрүүдийнхээ сэтгэл санааны илэрхийлэл, сэтгэл хөдлөлийн тодотгол болгон ардын дууг холбоос байдлаар ашигласан нь уншигчдад баатруудыг ойлгох, түүнтэй ойлголцох орон зайг бий болгох ажээ.
ГУРВАН ТУУЖИЙН ДОТООД РУУ
Нийгмийн шилжилтийн үед бичигдсэн “Тэжээвэр” тууж бол яг тэр цаг үеийн хүмүүсийн олон талт тусгалыг чадварлаг харуулсан бүтээл. Яамны Орлогч сайд, түүний охин Туяа, генералын охин Саргай, эцэг эхгүй өсөөд Орлогч сайдын асрамжид өсч, сүүлд амраг нь болсон Цэнгэл, сайдын ивээлийг хүртэгч Цогоо гээд бусдын шим шүүс, эд хөрөнгө, эрх мэдлийн нөмөрт нуугдсан тэжээврүүдийг хайгуулч Гөлгөөгийн амьдралаар дамжуулан, өгүүлэгч баатруудын жигшин зэвүүцэгч, эсэргүүцэн тэмцэгч, егөөдөн тахалсан өнгө аясаар гаргаж ирсэн зохиол. “Д.Норов туужууддаа манай зохиолчдын төгс ашиглаж чаддаггүй, дүрийн сэтгэлзүйг нээх хамгийн тохиромжтой аргын нэг өдрийн тэмдэглэл, гэрч баатрын үүргийг чадварлаг ашиглаж, уран дүр, далд өгүүлэгч, адал явдлын элемент, санаанд оромгүй шийдэл, зүүд зөн, домог түүхийн материалыг оновчтэй хэрэглэсэн” хэмээн Д.Галбаатар докторын нэгэнтээ бичсэн нь бий. Хэрэв та “Тэжээвэр” туужийг уншсан бол үүний үргэлжлэл маягаар 2001 онд бичигдсэн “Орлогч” туужийг нь олоод уншчих хэрэгтэй.
“Тэжээвэр” түүвэрт сонгогдсон гурван тууж өөр өөрийн гэсэн бичлэгийн болоод агуулгын онцлогтой. “Тэжээвэр” туужийг өдрийн тэмдэглэл хэлбэрээр зохиомжлон, нийгмийн шилжилтийн үе хүнийг хэрхэн шинээр бүтээж, тэр бүтээсэн амьдралд нь ямар ичгүүр нуугдаж буйг уншигчид ний нуугүй дэлгэдэг бол “Мөнхийн дуудлага” туужид уянгын өнгө аясаар гол дүрүүдийн сэтгэлзүйг уншигчдын сэтгэлд мэдрэгдтэл бичсэн байдаг. Долоон жилийн хүлээлтэд бэтгэрсэн эмэгтэйн сэтгэлийг “Мөн ч их хүлээсэн шүү гэж хэлээрэй гэсэн” хэмээх охины үгээр тайлж, хүний сайн сайхан чанар, хайрлах сэтгэл, хүнлэг чанарын хүлээлтийг Хишгээ хүүхнээр төлөөлүүлэн гаргасан нь уянгын туужийн төрөлд нэгэн шинэ дөл нэмсэн хэмээн утга зохиолын хүрээнийхэн үзэх нь бий. Гурав дахь тууж нь “Хөх сайрын чулуу”. П.Баярсайханы “Хөх туурийн тал” өгүүллэгтэй тун төстэй агуулгаар бичигдсэн энэхүү туужид зүүд, зөнг бичлэгийн арга маягтаа тун чадамгай ашигласан. Дэмэдийн ээж шөнө болгон нэгэн ижил зүүдийг үзнэ. Тэр нь цээжин дээр нь хүнд хар чулуу дарах юм уу, давжаа цагаан байдсыг дагуулан дөтлөх дэл ихт хул азарга байх. Тууж дахь энэхүү ер билгийн дүр Дэмэдийн амьдралыг чиг хааш яваад байгааг уншигчдад сануулаг. Тэр нь багын золгүй явдалд тарчлан, эр хүний ёсоор амьдрах эрхээ бүр алдаж, эцэстээ чулуу тэврэн амь хураах хувь тавилангийн ёр билиг аж. Шидлэг зөн, ёр билгийн энэхүү элемент Д.Норов зохиогчийн бүтээлүүдэд түлхүү ажиглагдах нь бий. “Хөх тавилан” туужийн шарга морьтой хүн, “Хөх сайрын чулуу” туужийн хүнд бул чулуу, дэлт хул азарга, “Мөнхийн дуудлага” туужийн хүлээлт гээд хүний санаанаас гадуур, ид шид, ёр бэлгийн гэмээр дүр, дүрслэлүүд үйл явдлыг зангидаж, дагуулж байдаг.
“Цэцгийн гурван сар”, “Мөнхийн дуудлага”, “Хөх сайрын чулуу” туужууд бичлэгийн арга барилын хувьд өгүүллэгүүдтэйгээ холбоо бүхий, уянга сэтгэлзүйн чиг хандлагатай бичигдсэн бол “Тэжээвэр” цуврал тууж нь бичлэгийн арга барил, хүний дотоод сэтгэлийн нягт дүрслэл, хүүрнэлийн уянгалаг, баялаг чанараар илт ялгардгийг та анзаарсан байх.

МАРТАЖ БОЛОХГҮЙ, МАРТВАЛ ...
Эцэст нь надад нэгэн хуучинсаг асуулт тунаж үлдээд байна. Уран зохиол хөгждөг үү. Хоёр талтай. Орчин үеийн онолчдын нэгдэж байгаагаар бол уран зохиолд хөгжил бий, бас байхгүй. Өөрөөр хэлбэл, уран зохиолын сэдэв, агуулга хөгжиж болно. Тэр дүрслэгдэж буй дүрүүд, ер бэлгүүд, зүйрлэлүүд гэсэн хэлбэр талаасаа өөрчлөлт явагдаж байна. Ялангуяа бичлэгийн төрөлд зүйлд өөрчлөлт их гарч байна. Харин бичлэгийн арга барил, өгүүлэмж, хүүрнэлийн агууламж хуучирдаггүй.
Гучаад жилийн өмнө, жирийн малчдын амьдралын талаар, эсвэл шилжилтийн босгон дээрх нийгмийн тухай бичсэн өгүүллэг, тууж дөнгөж өчигдөрхөн бичсэн усан романаас уран зохиолын үнэ цэнээр илүү байгаа нь л ийм эргэцүүлэлд хүргэж байгаа хэрэг. Үгүй дээ л Жюль Вернийн зөгнөлүүдийн дэргэд Оросын сэхээтнүүдийн дунд бэдэрдэг асуулт, библийн сургааль, шашингүй үзлийн “тулаан”-аар дүүрэн “Мастер, Маргарита хоёр” илүү үнэ цэнэтэй байдгийн учир нь тэр.
Шилжилтийн үед уран зохиолын ертөнцөд гарсан шинэчлэлтийн салхинд 80-90-ээд онд ид уран бүтээлээ бичиж байсан хэдэн зохиолчийн бүтээл бүдгэрч үлдсэн шиг санагддаг. Тэр үед өмнөх үеэ үгүйсгэн, өөрсдийгөө тунхаглаж асан залуус хэдийнэ насанд хүрсэн ч уран зохиолын орон зайгаа дүүргэж чадсангүй. Харин энэ цагийн уншигчид цаг үе дагасан усан романыг, эсвэл дульхан орчуулгатай Барууны зохиолоор уран зохиолын, ерөөсөө номын хэрэгцээгээ хангаж байна. Түүнээс арай залуу насныхан англиар голцуухан уншиж, монгол хэлт уран зохиолын амт шимтнээс зугуухан зуларч байна. Яг энэ үед бид хэнээс, юуг нь унших ёстой гэсэн эргэцүүллийг сануулсанд энэ түүврийн онцлог оршиж байна.
Мадаггүй энэ үргэлжилнэ. Энэ үргэлжлэл Монголын уран зохиолд зөв зам нэгээр нэмэгдэж буйн илрэл биз ээ.
|
| ТЭЖЭЭВЭР НОМЫН ШҮҮМЖ: ЧУЛУУ УЙЛУУЛСАН ХҮН |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|