Элитүүдийн хотхон гэгдэх “Кинг Тауэр” хорооллын хэдэн хэдэн байрны доороос хөрсний ус нэвчиж, гараашийн давхрууд байнгын устай байх болжээ.  Оршин суугчид автомашинаа байрлуулах нь битгий хэл орон сууц нь нурах вий, суулт өгсөөр нэг л өдөр аймшигт зүйл тохиолдох вий гэхээс сэтгэл нь түгшиж амьдрах болжээ. Иргэдийн амар тайван амьдрах, тух тухтай аж төрөх тухай ойлголт тэнд үгүй болоод удаж байна. Ийм орон сууцыг хүлээж авсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү та ч бас хариулт хэлж хариуцлага хүлээх учиртай болов уу.