 |
|
 |
|
О.Сэргэлэн : Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай багийнхан Монголд анх удаагаа хийсэн нь түүхэн үйл явдал байлаа |
|
|
 |
|
 |
О.Сэргэлэн : Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай багийнхан Монголд анх удаагаа хийсэн нь түүхэн үйл явдал байлаа
2018-10-30 Монголд Шинжлэх ухааны доктор гуравхан эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор, Монгол улсын хүний гавьяат эмч О.Сэргэлэн юм.
Тэрээр өнгөрсөн онд дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан билээ. Ингээд Монголд элэг шилжүүлэх, дурангийн мэс засал, яаралтай түргэн тусламжийг нэвтрүүлж, анх нутагшуулсан МУ-ын гавьяат эмч О.Сэргэлэнтэй ярилцсанаа та бүхэнд хүргэе.
Таныг Монголд анх элэг шилжүүлэн суулгах ажилд хувь нэмрээ оруулсан хүний нэг гэдэг. Энэ талаар яриагаа эхлүүлье.
Би анх 1991 онд Москвагийн Анаагаах ухааны их сургуулийн мэргэжил дээшлүүлэх институтид нэг жилийн хугацаатай суралцсан юм. Яг тэр үед ОХУ-д доктор, профессор академич Реншанцев гэдэг хүн их том хүн байсан. Тэр хүн анх ОХУ-д элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэх тэр нүсэр ажлыг хийсэн буянтай хүн байсныг би тухайн үед харж байсан юм. Тухайн үед намайг тэнд байх үед тэр сургууль дээр ОХУ-д анх удаа тархины өвдөлттэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн. Тэгэхэд 24 цагийн мэс засал явагдаж байсан юм. Би тухайн үед тэр мэс заслыг маш их сонирхож байлаа. Гэхдээ мэдээж тэр үед биднийг мэс заслын танхимд оруулахгүй учраас шилэн хананы цаанаас харж зогсдог байв. Тэгэхэд би “Энэ ёстой их хэцүү мэс засал байна, энэ мэс заслыг монголд нэвтрүүлэх арай болоогүй юм байна даа” гэж бодож байлаа. Гэхдээ л тэр үед миний цээжин дотор үүнийг эх орондоо нэвтрүүлчих юм шүү гэсэн бодол төрж байсан юм. Тэр үед би гэдэг хүн 30 нас ч хүрээгүй шахуу байсан юм шүү дээ. Тэгээд дараагаар нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал Монголд анх бөөр шилжүүлэн суулгах мэс заслаар эхэлсэн. 1996 онд анхны амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдээд тэрний дараагаар 10-ад жил завсарласны эцэст 2005 онд эргэж эрчимжээд ингэж хөгжих эхлэл нь тавигдсан юм.
Энэ хооронд 1998 онд Монголд Швейцарийн мэс заслын том баг ирж 21 хоногийн хугацаатайгаар ирж ажилласан. Тэр багийн нэг гишүүн профессор Жилэ гэдэг Швейцарийн Лозанны их сургуулийн их том эрдэмтэн профессор байсан юм. Тэр хүн бидэн дээр ирээд Монголд элэг тайрах мэс заслыг хавдар судлалын үндэсний төвийн эмч нарт зааж өгсөн. Тухайн үед би ч бас тэр профессорт хүсэлт тавьж байсан. Яагаад гэвэл би тухайн үед тэр багийг Монголын талаас ахалж удирддаг байсан учраас манай улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал бий болгоход та туслах уу гэсэн хүсэлт тавихад тэр хүн бодож бодож 2 хоногийн дараа надад бүтэн хоёр хуудас дүүрэн захиа ирүүлсэн. Тэр захианд юу гэж бичсэн байсан бэ гэхээр бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд эхэлж бий болгох ёстой. Түүний дараа элэг шилжүүлэн суулгах тухай ярих хэрэгтэй гэж бичсэн байлаа. Тэгээд 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ маань амжилттай болсны дараа элэг шилжүүлэн суулгах дараагийн шатны ажил руугаа орох шаардлагатай юм байна гэдгийг бид ойлгосон. Гэхдээ бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд анх эхлүүлж багийг нь удирдсан хүн бол Английн профессор Маурис Слопак гэдэг хүн байдаг. Тэр хүн 2007 онд улсын нэгдүгээр эмнэлэгийн 2 эмчийг ХБНГУ, Финланд улсуудад элэг шилжүүлэн суулгах чиглэлээр сургаж өгье гэж санал тавиад нэгдүгээр эмнэлэгийн их эмч Батчулуун бид хоёр сонгогдож Финландад 3 сар, Германд 1 сар энэ чиглэлээр суралцсан юм. Үүний дараа мөн манай гастрологийн их эмч Даваадорж бас энэ чиглэлээр 14 хоног суралцсан.
Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэхэд тухайн үед бид гурав бие биендээ тангараг тавьсан юм. Энэ нь ямар тангараг байсан бэ гэхээр Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшүуулхад гурвуулаа нэг цуг баг болж ажиллана гэсэн тангараг байлаа. Тэгээд 2010 онд Бээжин хотод дэлхийн мэс засалчдын их хурал болох тул та бүхэн ирж оролцоно уу гэсэн урилга бидэнд ирсэн. Тэр үед тэр урилга дээр миний бүх зардлыг даана гэсэн байсан. Би өмнө нь БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн эрдэмтэн, эмч, захирал Сан Гю Ли гэдэг эрдэмтэнг таньдаг байсан юм. Тэнд бас манай гурав дөрвөн багш мэс заслын чиглэлээр сургалтанд хамргадаад ирсэн байлаа. Тийм сайн харьцаатай байсан учраас бидний сайн мэдэх Ли профессор тэр хуралд оролцох юм байна гэдгийг тэр урилгаас олж мэдсэн юм. Тэгээд би Батчулуун эмч манай багийн Эрдэнээ багш хоёрыг тийшээ явья гэж ятган Ли профессортой уулзая гэж бодсон. Тэрний дараа бид тэр хуралд очин хурлын завсарлагаанаар Ли профессортой уулзаж, бид нарыг өөрийн Асан мэс заслын төв дээрээ сургаж өгөөч гэж хүссэн юм. Тухайн үед Солонгос эрдэмтэн маань “Би энэ талаар сайн бодьё” гэж бидэнд хэлсэн. Үүний дараа уг хурлаас хойш 7 хоногийн дараа тэр хүнээс захиа ирж, танай багийг дөрөв дөрвөөр нь хуваагаад сургаж өгөхөөр шийдлээ гэж мэдэгдсэн. Ингээд бид нар Эрүүл мэндийн сайд дээрээ орж дэлхийн номер нэг эрхтэн шилжүүлэн суулгах Асан төв бид нарыг сургахаар боллоо гэхэд эдийн засгийн хямралтай учир хөрөнгө мөнгө олгож чадахгүй гэсэн хариу өгсөн юм. Үүнийгээ бид Солонгос эрдэмтэндээ хэлэхэд тэндээс та нарын нөхцөл байдлыг сайн ойлгож байна, та бүхнийг өөрийн сангаасаа санхүүжүүлж сургаж өгье гэсэн юм.
Тэгээд л бид анх БНСУ-ын Асан төвд очиж анх амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэж юу байдгыг харж сурч ирсэн юм. Тэгээд 2010 оноос хойш АШУИС-тай, 2011 оноос Улсын нэгдүгээр эмнэлэгтэй гэрээ байгуулаад энэ мэс заслыг хийж ирлээ. Энэ бүх хугацаанд бидний бүх зардлыг БНСУ-ын Асан төвөөс санхүүжүүлж өнөөдрийг хүрсэн. Одоо манай багийнхан жил бүр тийшээ явж суралцаж байгаа. Нэг үгээр хэлбэл энэ нь сурсан мэдсэнээ баталгаажуулдаг гэсэн үг юм. Харин Солонгос улсын баг манай улсад жилд хоёр удаа ирж, 4 хүнд хамтарсан мэс засал хийдэг. Иймэрхүү маягаар явсаар бид 2016 оны сүүлээр бие дааж хагалгаа хийх хэмжээнд хүрж чадлаа. Ингээд бодохоор бид энэ мэс заслыг хийхэд бүтэн 5 жил суралцсан байна. Ингэж л анх энэ мэс заслыг бид өөрийн эх орондоо нутагшуулсан түүхтэй юм даа. Одоо бид 2011 оноос хойш нийтдээ 43 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна. Энэ 43 хүний 9 нь элэгний хорт хавдартай хүн байсан. Гэхдээ харамсалтай нь сүүлийн үед олон нийтийн мэдээллийн сүлжээгээр Хавдар судлалын үндэсний төвийнхөн анх удаа хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгасан гэж яриад байгаа. Үүнд би бас хариулт өгмөөр байна. Яагаад гэвэл энэ хагалгааг бид нар 2013 оноос эхлээд нийтдээ 9 хавдартай хүнд хийсэн гэдгээ хэлье. Одоо энэ 43 хүнээс 9 нь хавдартай тэднээс 3 нь хүүхэд, элэгний С вирустай хүмүүс, элэгний Б, Д вирустай хүмүүс байсан юм. 2016 ны сүүлээс манай баг бие дааж мэс засал хийж эхэлсэн. Нийтдээ одоогийн байдлаар 12 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна. Эдгээр хүмүүс маань одоо бүгд эсэн мэнд явж байгаа. Энэ 12 хүний 2 нь бас л хавдартай хүн байсан. Мөн сүүлийн 4 хагалгааг манай залуучууд бие даан хийсэн.
Танай баг нэг ойтой хүүхэдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн гэсэн. Энэ талаараа ярьж өгнө үү?
Элэгний төрөлхийн цөсний зам нь битүү ой хоёр сартай охинд бид нар гурван жилийн өмнө хагалгаа хийсэн. Хүүхдийн биеийн байдал одоо сайн байгаа. Одоо тэр хүүхэд 4 нас хүрч байна. Мөн 4 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Энэ хүүхэд маань одоо сургуульд орчихсон бие нь элдэв зовиургүй сайн яваа. Өнгөрсөн хавар 7 настай нэг охинд элэгний Б вирусны гаралтай элэгний хатууралтай элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийлээ. Одоо тэр охины биеийн байдал бас сайн байгаа . Бид одоо энэ 4 –р сард ахиад хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр төлөвлөж байна. Нэг нь ой хоёр сартай, нэг нь 7 настай хүүхэд байгаа. Мөн үүний цаана 50 гаруй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байна. Тэгэхээр бид энэ жилд 4-5 хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ гэсэн үг. Гэхдээ хамгийн сайхан юм нь юу вэ гэвэл нэгдүгээрт донорын тухай хууль маань батдлагдчихлаа, энэ хуулинд тархины үхэлтэй холбоотой олдоцийг нэмэгдүүлэх зорилготой алба байгуулах заалт орсон байгаа. Энэ алба маань саяханаас л зохион байгуулагдаж байна. Уг асуудал өмнөх засгийн газрын үед яригдаж байсан гэдгийг дурьдах нь зүйтэй. Өнгөрсөн онд 2 хүнд үнэ төлбөргүй элэг шилжүүлэн суулгасан. Харин энэ онд 18 хүнд үнэ төлбөргүй элэг шилжүүлэн суулгахаар болсон байгаа. Одоо эхний 6 хүнд энэ хагалгааг хийчихээд байна.
Өнөөдөр манай улсын эрүүл мэндийн салбарыг та хэрхэн дүгнэж байна вэ? Техник тоног төхөөрөмж болон бусад хангамжийн хувьд хэр хангагдсан гэж та үздэг вэ?
Яг элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмжийн тухайд яривал Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад бид энэ элэг шилжүүлэн суулгах мэс заслын төслөө анх танилцуулж 1.6 тэрбум төгрөгөөр энэ асуудлыг шийдүүлж байсан. Тухайн үед мөн хотын дарга байсан Мөнхбаяр дээр бас орж энэ асуудлаар уулзаж, асуудлаа шийдүүлж авч байлаа. Харамсалтай нь 2011 оноос хойш тоног төхөөрмжийн шинэчлэл ганц ч хийгдсэнгүй өдийг хүрлээ. Одоо бид нарын урьд нь авч байсан тоног төхөөрөмж бүгд хуучирсан байгаа. Бас дээрээс нь өвчтний аюулгүй ажиллагаанынхаа талаас тоног төхөөрмжөө зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарч байна. Тийм учраас энэ тал дээр төр засгаас анхаарч бидэнд тусалж дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ер нь бол Монгол улсын мэс заслын алба гээд нийтэд нь яривал миний бие 2001 оноос эхлээд Монголын мэс засалчдийн холбооны нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч, эрүүл мэндийн яамны мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүн болон ерөнхий мэргэжилтэн зэрэг албан тушаалуудыг бүтэн 17 жилийн турш хашиж яваагийн хувьд яривал манай улсын мэс засал хөгжсөн үү гэвэл хөгжсөн, өнөөдөр Монголын мэс засал дэлхийн түвшинтэй тун ойролцоо дөхөж очсон гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Мөн Монголын мэс заслыг хөгжүүлхэд үнэтэй хувь нэмэр оруулсан улс бол АНУ-ын Свансений гэр бүлийн сан, АНУ-ын дурангийн мэс заслийн нийгэмлэг юм. Тус байгууллагууд бидэнд маш их тусалсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүний үр дүнд манай улсын мэс засал болон хагалгаа өнөөдрийг хүртэл маш өндөр түвшинд хүрээд байгааг онцлон хэлмээр байна. Өнөөдөр манай улсад гуравхан аймаг дурангийн мэс засалгүй, бусад бүх аймаг дурангийн мэс засалтай болсон. Бид 2005 онд дэлхийн эрүүл мэндийн байгуулалгад мэс заслын яаралтай тусламжийн талаар туслалцаа үзүүлж өгөх хүсэлт илгээн төсөл бичиж илгээсэн бөгөөд түүний дараа тус байгууллагаас бидэнд тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлж, энэ яаралтай мэс заслын багийг манай улсад бий болгож өгч, 320 суманд мэс заслын багаж бэлэглэсэн. Үүний үр дүнд 2009 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яаралтай мэс заслийн гуравдугаар чуулганыг манай улсад зохион байгуулж, манай улсыг энэ төслийг амжилттай хэргжүүлсэн жишиг орон болсон гэж үнэлсэн. Энэ утгаараа манай баг өнөөдөр тус байгууллагын логог хэрэглэх эрхтэй хоёр байгууллагын нэг нь болсон. Өнөөдөр тус байгуулалга ирэх 30 жилд манай улсаас доор хэмжээнд байгаа 88 орныг Монголын түвшинд хүргэнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна. Энэ бол том амжилт. Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд Монгол улс элэг шилжүүлэн суулгасан 46 дах орон болсон гэдгээрээ бахархаж болно.
Та нийтдээ хэдэн мэс засал хийсэн бэ?
Би өөрөө 36 жил мэс заслын эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд АШУИС-ын мэс заслын тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессор гээд олон ажлыг хийж явсан. Энэ хугацаандаа би 6000 гаруй мэс заслыг хийсэн. Яахав би өөрөө өөр олон ажлыг давхар хавсран хийдэг учраас тэр бүр мэс заслыг хийж амжихгүй. Миний хийсэн мэс заслын 500 гаруй нь ходоодны мэс засал байдаг юм. Надад 1996 онд БНСУ-ын Ёнсей их сургуульд 6 сар суралцах завшаан тохиолдсон бөгөөд тэр үед миний багш Батын Гоош гэж эмч надад “Ердөө л ходоодны мэс засал хийхийг сайн сураад ирээрэй” гэж захиж байсан юм. Тэгээд би анх энэ мэс заслыг тухайн үед анх сурч авч байлаа. Тухайн үед би БНСУ-ын ходоодны номер нэг мэс засалч Но Хун гэдэг том эмчээс их зүйл суралцаж, тэр хүний шавь болсноороо их бахархдаг. Тэр үед би нийтдээ 120 гаруй мэс засалд тэр хүнтэй хамтран оролцсон. Түүнээс хойш би 300 гаруй ходоодны мэс заслыг өөрөө яг гардаж хийгээд Монгол улс дахь ходоодны нас баралтын 15 хувийг 0.3 хувь хүртэл бууруулж чадсан. Тэгээд энэ үр дүнгээрээ би анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Өнөөдөр бид үнэндээ хоёр дах үеэ бэлдээд гаргаад ирсэн байгаа, бас гурав дах үеэ бэлдэх гээд бэлтгэл ажилдаа ороод явж байна.
Сүүлийн үед донорын тухай асуудал их яригдах боллоо. Донорын салбар манай улсад хэр хөгжих хандлагатай байна вэ? Та өөрийн санаа бодлыг хэлнэ үү?
Ер нь эрхтэн шилжүүлэх хагалгааны амин сүнс нь донорын асуудал байдаг. Аль ч оронд донорын хүртээмж маш бага байдаг. Өнөөдөр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай маш олон хүн донор байхгүй хүлээгдээд байж байна. Зарим нь хүлээсээр байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Тэгэхээр Монгол улсад донор олдох боломж бий гэж би үздэг. Яагаад тархины үхэлтэй донор олдох боломж байгаа гэж бид үздэг гэхээр жишээ нь жилд 2200 гаруй хүн зам тээврийн ослоор нас барж байна. Тархины цус харвалтаар 5000 орчим хүн нас барж байна. Гол тархины үхэлтэй донор гардаг хоёр юм бол эд нар юм. Тэгэхээр бид үүнээс ядаж 200 хүнийг нь донор болгож авах боломжтой. Тэгж чадвал жилд нэг тархины үхэлтэй донороос дор хаяж 4-5 хүний амийг аврах боломж бүрдэнэ. Ийм боломжууд бол байна. Манай улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал хөгжөөд 6-хан жил болж байна. Гэтэл ганцхан тархины үхэлтэй донор олдсон байх жишээтэй. Тийм учраас бид энэ донорын шинэчилсэн хуулинд бүр тусгай алба байгуулна гэж заалт оруулсан юм. Бусад оронд ийм алба аль хэдийнэ байгуулагдсан байдаг бол манайд дөнгөж сайхан л байгуулагдах эхлэл нь тавигдлаа. Ингэснээр бид олон хүний амь насыг аврах боломжтой болох юм. Гэтэл өнөөдрийг хүртэл бид дандаа амьд донороос л элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж ирлээ. Хэрвээ тархины үхэлтэй донор гараад ирвэл бид маш олон мэс заслыг хийх боломжтой болно. Энэ мэс засал өөрөө маш нарийн төвөгтэй тусгай жаягтай байдаг. Өөрөөр хэлбэл маш нарийн тохиргоог хийдэг гэсэн үг. Гэхдээ амьд донороос элэг шилжүүлэн суулгах хамаагүй амархан байдаг.
Монголд өнөөдөр элэгний өвчлөл яагаад ийм өндөр байна вэ?
Ерөөсөө нэгдүгээрт В, С вирусийн халдвар, хоёрдугаарт нь архидалт байна . Бас буруу хооллолт. Мөн В, С вирустай хүмүүс маш ихээр халдвар тарааж байна. Харамсалтай нь хүмүүс өөрсдөө энэ талын мэдлэг мэдээлэл, ойлголт тааруу учраас энэ өвчинд амархан нэрвэгдэж элэгний өвчлөл нэмэгдэж байна. Түүнчлэн аяга таваг бие биетэйгээ их хольж хэрэглэж байгаас болж өвчлөл нэмэгдэж байгааг хэлэх нь зүйтэй. Мөн бүсгүйчүүд гоо сайхны мэс засал их хийлгэж байгаагаас болж байна. Манай хүүхнүүд гоё сайхан болохын тулд бараг подвольд байгаа гоо сайхны газарт очиж, хөмсөг шивүүлэх болон уруул шивүүлэх үйлчилгээг ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт хийлгүүлж байгаагаас ийм өвчин үүсэх эрсдэл дагуулж байна. Тэр нь дандаа нэг хүний хэрэглэх ёстой зүйлээр хийдэггүй, өмнө нь өөр хүний хэрэглэж байсан багаж төхөөрөмжөөр хийдэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн хүн өөрөө энэ талаар сайн хяналт тавьж байх ёстой гэсэн үг юм. Бас хүсээгүй жирэмслэлт ордог. Үүнээс болж халдвар ихээр тарж байна.
Эрүүл мэндийн шинэ сайдаар Ч.Сарангэрэл гэдэг сэтгүүлч хүн томилогдсон. Шинэ сайд энэ салбарт юу хийгээсээ гэж та боддог вэ?
Эрүүл мэндийн сайд сэтгүүлч хүн байна уу, математикч хүн байна уу, эмч хүн байна уу, тэр бол нэг их сонин асуудал биш. Жишээ нь Ламбаа гуайг энэ яамны сайд байхад бид маш олон зүйлүүдийг шийдүүлж авч байсан. Бас Т.Гандийг сайд байхад эрүүл мэндийн салбарт маш их хөрөнгө оруулалт хийгдэж байсан. Тийм болохоор би Ч.Сарангэрэл сайдыг туршлагтай хүн гэж бодож байгаа учраас өнөөгийн энэ Засгийн газар тэр хүний үгийг сонсоно л гэж боддог. Тиймээс би энэ хүнийг сайд байхад буруудах юм ерөөсөө байхгүй гэж бодож байна. Гэхдээ мэргэжлийн бус сайд хүн энэ мэргэжлийн, энэ салбарынхаа хүмүүсийн үгийг маш сайн сонсдог байх ёстой гэж бодож байна. Миний бодлоор Ч.Сарангэрэл сайд маань бид нарын үгийг сонсоно гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдөр энэ салбарт хамгийн гол дутагдаад байгаа юм бол хөрөнгө оруулалтын асуудал байна. Үүнийг л шийдэж өгвөл их сайн байна. Үнэнийг хэлэхэд манай улсын эрүүл мэндийн салбар дах хөрөнгө оруулалт үнэхээрийн чамлалттай байгаа гэдгийг бид нарын хэн нь ч хэлнэ. Хөрөнгө оруулалтынх нь асуудлыг нь шийдээд өгвөл эрүүл мэндийн салбар хөгжин дэвших бүрэн боломжтой гэж би хардаг.
Цаашдаа танай баг хамт олон ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
Монголын мэс засал цаашдаа робот мэс засал руу хөгжих ёстой. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ салбарт маш их анхаарал хандуулж байна. Яагаад гэвэл жирийн хүн хоёр гартай ажилладаг бол робот арван гартай ажилладаг. Тэрүүгээрээ их давуу талтай. Даанч харамсалтай нь робот мэс заслын “Давинчи” гэдэг мэс заслын аппарат маш өндөр үнэтэй байдаг. Хэрэв тэр аппарат манайд ороод ирвэл манай мэс засалчид гуравхан сарын дотор л хагалгаагаа сураад хийчих боломжтой болно. Мөн дараачийн нэг зорилт нь бүх төрлийн эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийж чаддаг болох ёстой. Дараагийн нэг зорилт нь яаралтай мэс заслын тусламжийг улам хөгжүүлэх шаардлагатай байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зорилтын хүрээнд яаралтай мэс заслыг 2 цагийн дотор зөв үзүүлэх ёстой гэж заасан байдаг. Тийм учраас бид ч гэсэн энэ чиглэлийг дагаж хөгжих шаардлагатай юм. Үүний дараагийн нэг томоохон зорилт нь мэс засал, яаралтай тусламжтай холбоотой ядуурлыг бууруулах зорилт орж байгаа. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэж чадвал бид томоохон зорилго, зорилтуудыг шийдвэрлэж улам илүү хөгжиж чадна.
Цаг зав гарган ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлст өндрөөс өндөр амжилт хүсье.
Ж.Батдорж
BOLOD.mn |
| О.Сэргэлэн : Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай багийнхан Монголд анх удаагаа хийсэн нь түүхэн үйл явдал байлаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|