 |
|
 |
|
С. Молор-Эрдэнэ: Би жүдод дургүй, жүдоч болсондоо одоо хүртэл ичдэг шүү гэж том болсон хойноо харамсана |
|
|
 |
|
 |
С. Молор-Эрдэнэ: Би жүдод дургүй, жүдоч болсондоо одоо хүртэл ичдэг шүү гэж том болсон хойноо харамсана
2018-12-17
Философич С. Молор-Эрдэнэтэй ярилцлаа.

- Та цуврал лекц тавьж байгаа гэл үү?
Дэлхийн шилдэг 50 философичийн тухай цуврал арван лекц тавьж байгаа. Өнөөдрийн хүн төрөлхтөн тэр хүмүүсийн бичиж үлдээсэн ном, үзэл бодлоор сайхан амьдраад явж байна шүү дээ.
- Тэдгээр философичдын мөрөөр гэж үү?
Тийм. Хүн төрөлхтний орчин үеийн сайн сайхан амьдрал, хөгжил, техник технологи гээд юу байдаг юм, арван жилийн сургуулиас их сургууль хүртэлх мэдлэг шинжлэх ухаан энэ бүхэн чинь философиос л гаралтай. Философич гэж хүмүүс гарч ирээгүй бол бид бүгдээрээ агуйд байх юм уу, эсвэл бүгдээрээ шашинд орчихсон, мухар сүсэгт авчихсан бичиг үсэг ч байхгүй, боол ч гэдэг юм уу, тийм л байх байсан. Философичид гарч ирж байж эрх чөлөө, ардчилал, хүний эрх, боловсрол, биеэ дааж хэнээс ч хамааралгүй явах, тэгш эрх гэсэн энэ бүгд бий болгосон. Улс төр чинь бас философиос гаралтай. Хаан улс төр ярихгүй. Дарлаж л байхыг бодно. Сүм хийд улс төр ярихгүй шүү дээ. Мунхруулаад л мөнгийг нь аваад байж байх сонирхолтой. Хаан, сүм хийд гэсэн хоёр том юмны чинь дунд сократаас авахуулаад Аристотель, Синека хүртэл хааны тушаалаар хор ууж үхэж байгаа шүү дээ. Галилей, Бруно гээд философичид сүм хийдтэй тэрсэлдсэн. Тэд физикчид биш философичид. Сүм хийд, хаан хоёр чинь ийм аймаар байдаг байхгүй юу.
- Галилей шүүхийн өмнө буруудаад эцэст нь шоронгоос мултрахын тулд эрх баригчдад бууж өгөхдөө ч “Гэхдээ л дэлхий нарыг тойрдог юм даа.” гэж хэлж байсан гэдэг шүү дээ.
Бүх юмны төв бол дэлхий гээд байсан. Тэгэхээр нь Галилей “Тэр чинь биш ээ. Харин бид нарыг тойрч байгаа” гэж хэлснийхээ төлөө алуулах шахсан. Тэгээд хэлсэнээ буцааж аваад амьд үлдсэн. Монгол орон өнөөдөр яг ийм болчихоод байгаа байна. 500, 600 жилийн өмнө философич хүн юм мэдээд, мэдснээ хэлэхээр “Энэ Молор-Эрдэнэ босоо ороолон. Энэ солиотой галзуу.” гэнэ. Болдог бол тэд нар чинь хүрч ирээд намайг багалзуурдахад бэлэн байна. Нөгөө талд хаан буюу улс төр, улс төрийн намууд байна. Тэд намайг харж байна. Энэ нөхөр айхавтар цэцэн үг хэлчих вий, улс төр рүү битгий орж ирээсэй, сонинд битгий гаргаарай, зурагтаар битгий яриул. Төр, улс төрийнхөн чинь надаас аль болох л хол байхыг бодож байна.
- Яг энэ цаг үед дэлхийн хэмжээнд философийн ямар чиг хандлага, урсгал, философич моданд орж байна вэ. Ямар философичийн ном, номлол дэлхийд үнэлэгдэж байгаа вэ?
Философи явсаар байгаад их сургуульд сураад төгсөөд диплом авдаг мэргэжил болчихлоо. Америк, Япон, Германы их сургуульд миний яриад байгаа философичдын түүхийг яриад, яаж бодож сурах вэ, яаж ном бичих вэ, яаж ухамсартай болох вэ, яаж эрдэмтэй болох вэ гээд номнуудаа заагаад дипломоо аваад явж байгаа л даа. Өнөөдрийн түвшинд хүн төрөлхтөнд алдартай, номнууд нь зарагддаг, гайхамшигтай философич Славой Жижек байна. Хуучин Югослав задрахад Словений иргэн болчихсон. Энэ имперализм капитализм бол хүн төрөлхтнийг баллах юм байна. Яагаад гэвэл энэ капитализ имперализм нь дандаа ашгийн төлөө. Ашгийн төлөө гэхээр ханаж цадна гэж байхгүй. Ханаж цаддаггүй, ашгийн төлөөх байгуулалт чинь яаж байна вэ гэхээр газрын баялаг, нөөц, байгаль, усыг эцэс төгсгөлгүй хэрэглэж байж ашигтай ажиллана.
Тэгэхээр яваандаа дэлхийг капиталист импералистүүд баллах юм байна. Одоо буцаад ашиг хайдаггүй нийгэм рүүгээ оръё. Либерализмын онолоосоо татгалзъя. Буцаад хүн төрөлхтөн анх, хамтдаа явж байсан коммунизм гэдэг юм руугаа орцгооё. Бид социализм, коммунизм гэдэг юмыг тухайн үедээ сайн ойлгож чадаагүй, заримыг нь буруу ойлгосноос хэтрүүлсэн байна. Зарим юманд харшилтай байжээ, хүний эрх чөлөөг хааж байсан юм байна. Тиймээс одоо хамгийн гоё социализм, коммунизмыг байгуулах үе ирчихлээ гэж Жижек номондоо бичээд байгаа юм. Одоо хүн төрөлхтөн эвтэй найртай, тэгш эрхтэй, найзархаг, хэт их шуналтай биш, хэт их эдийн засаг шүтээгүй, хэт их улс төр шүтсэн биш, ерөнхийдөө хүнийг амар тайван байлгах амьдралыг л дэмжсэн тийм бололцоо олгосон бодлого философийг барья гэсэн онолтой.
- Та лекцэнд энэ мэт 50 шилдэг философичийн тхай ярьж байгаа юм байна. Тийм үү?
50 чухал философич. Өнөөдрийн бидний, орчин үеийн амьдралд шууд нөлөөлсөн хүмүүс. Маркс бол шууд нөлөөлсөн. Аристотель шууд нөлөөлсөн. Аристотель бол өнөөдрийн бидний яриад байгаа ардчиллыг үндэслэсэн хүн байхгүй юу. Ерөнхий боловсролын сургууль байна шүү дээ, тэр чинь Аристотелиэс эхлэлтэй гэх мэтчилэнгээр өнөөдрийн бидний амьдралд философичид шууд нөлөөлсөн. Жишээ нь, өнөөдрийн улаанбаатар байна. Философичид л байсан болохоор бид нар өнөөдөр ингэж амьдарч байгаа юм. Хэрвээ философичид байгаагүй бол өдийд Улаанбаатар хот зүгээр л Гандан байх байсан. Төвдүүд ороод ирчихсэн байх байсан. Тэгсэн бол таныг хаана байхыг би мэдэхгүй. Би бол байхгүй байх л даа. Лам нарт алуулчихсан байх байлгүй (инээв).
- “Надад туслаач, энэ миний Хаан банкны данс тэрэнд энэнд тусалцгаая, хандив босгоё, дэмжье” гэдэг үзэл хандлага их боллоо. Бас “Үйлийн үрээ эдэлнэ дээ, чи” гэдэг заналхийлэл сүрдүүлэг газар авлаа. Энэ бүхнийг нэг талаас нь харвал сайн ч гэлээ бас л утгагүй болоод ирлээ шүү?
Наадах чинь их осолтой. Тусална гэдэг ямар ч утгагүй зүйл. Хэн ч хэнд ч хэзээ ч хангалттай туслаж чадахгүй. Туслуулж байгаа хүн “Эннээс илүү надад туслах боломж байсан ш дээ” гэдэг. Туслах осолтой. Туслуулж байгаа хүн хэзээ ч сэтгэл ханахгүй. Хүнийг зүгээр дэмжиж болно. Сэтгэлийн дэмжлэг. Сүрдүүлэхийнхээ оронд “Чи зоригтой бай, битгий гутар” гэж хэл. Чи, бид бүгдээрээ өвчин тусна. Чи ганцаараа тусч байгаа биш. Би ч бас хэзээ өвчин тусахаа мэдэхгүй. Бид нар хэзээ нэгэн цагт үхнэ. Хэн нэгэн үхчихлээ гээд би ямар мөнх үлдэж байгаа биш. Тийм учраас хүн үхлээ гээд учир зүггүй харамсч гашуудаад байх хэрэггүй. Бүгдээрээ үхнэ. Хүн өвчин туслаа гээд тэрэндээ шаналаад байх хэрэггүй. Хүн өвчин тусч байна гэдэг чинь маш сайн. Миний бие эсэргүүцлээ илэрхийлж байна шүү дээ.
Та хамаагүй даараад байвал дулаахан хувцас өмсөхгүй бол ханиад хүрнэ. Хэрвээ элгэнд муу хоол унд идээд амьдралын дэглэм тань муу байвал элэг чинь муудаж л таараа. Тэгэхээр элэг чинь өвдөж байгаа байхгүй юу. Өвчин гэдэг чинь эзнээ анхааруулж болгоомжлуулж л байгаа юм. Тэрэнд нь баярлах хэрэгтэй. Хэрвээ тэгэж анхааруулдаггүй байсан бол бид нам үхнэ. Хоёрдугаарт, хүнийг хэтэрхий хайрлаж хэтэрхий их өрөвдөх бол маш утгагүй. Хүнийг хэтрүүлэн хайрлах нь цаад хүнээ балладаг. Жишээ нь, ээж хүн хүүхдээ хэтрүүлэн хайрлавал хүүхэд нь солиорно галзуурна.
Буцаагаад ээжийгээ баллана. Хүн биш болно. Тиймээс хайр хязгаартай байх ёстой. Хүнийг өрөвдөх хязгаартай байх ёстой. Хүнийг өрөвдөнө гэдэг цаад хүнээ доромжилж байгаатай адилхан. Хэн нэгэн намайг өрөвдвөл “Уучлаарай намайг битгий өрөвдөөрэй. Би тийм өрөвдмөөр хүн биш шүү.” гэж хэлнэ. Би ямар ч байдалд байсан би хэзээ ч өрөвдмөөр биш. Үгээгүй ядуу байсан ч тэр нь өрөвдмөөр байдал биш. Яг одоогийн минь нөхцөл байдал ядуу байлаа гэхэд дараагийн долоо хоногт сайжрах ч юм билүү. Хэт их өрөвдөж, хайрлах бол хүнийг балладаг байхгүй юу.
- Манайд автобусанд ахимаг настай, тавь дөнгөж гарсан хүмүүс орж ирээд залуусыг босгож суудлыг нь эзлэх сонирхолтой. Гэтэл Японд метронд ахмад настай хүнд суудал тавьж өгвөл нөгөө хүн нь өөрийг нь өрөвдөж доромжиллоо, хөгшин гэж хүмүүст ойлгууллаа гээд дургүйцэж “Өөрөө суу” гэдэг гэсэн?
Өрөвдүүлж байгаадаа ичиж байна шүү дээ. Миний хөл сайн, би өрөвдмөөр, туслуулмаар харагдмааргүй байна, уулаарай гэж байгаа юм. Хүн тийм байх ёстой. Өөрөө өөртөө бахархалтай байх ёстой. Данс нээгээд бие өвдчихлөө надад мөнгөөр туслаарай гэдэг чинь арчаагүй хүний шинж байхгүй юу. Би өмнө нь хэлж л байсан. Монгол хүн хүний нийгэмд гологдож байна. Хүний нийгэмд хүн яаж амьдарч, биеэ яаж зөв авч явдгийг мэдэхгүй байна, тэгж явж чадахгүй байна. Үнэхээр гологдож байна шүү дээ. Зүгээр өөрөө өөрийгөө биеэ аваад явчихаж чадахгүй байна. Өнөөдөр хүн өөрөө өөрийгөө авч явъя гэвэл ямар их боломж байна вэ. Өлсөх боломжгүй, хувцас хунараар ч дутахгүй.
Хүн өөрөө жаахан хичээх л юм бол нийгэмд ажилгүй суух ч үгүй. Цалингаа л голоод байгаа. Хүмүүсийн нэг асуудал бий. Ажлыг там юм уу муу хувь заяа шиг ойлгодог. “Чи нэг л ажлаа хийгээд л байх юм” гэнэ. Хүн ажлаа хийхгүй өөр юу хйидэг юм. “Ажлаас их юм алга” гэдэг. Тэгээд ажлаас өөр юу их бай ёстой юм. Ажил гэдэг чинь бидний амидралын утга учир. Монголчууд ажил амидралыг тусад нь үзэх гээд байдаг. Үгүй. Ажил амидрал нэг байх ёстой. Тийм учраас мэргэжилээ сонгохдоо дуртай мэргэжлээ сонго. Дургүй мэргэжлээ сонгочихоор ажилдаа дургүй байдаг. Тэгээд л худлаа өөр юм хайгаад гүйгээд байдаг. Дуртай мэргэжлээ сонгочихсон хүн баярлаад л ажиллаад байдаг байхгүй юу.
- Цалин багатай ч гэсэн эргэн тойрныхондоо загнуулсан хэрнээ л ажил руугаа гүйгээд байдаг?
Тэгэхгүй яадаг юм. Тэр чинь өөрийнх нь амидрал. Миний хувьд философийн ном бичээд, лекц уншаад өдөржингөө ажилладаг. Энэ чинь миний амьдрал юм чинь. Эндээс тусдаа амьдрал надад байхгүй шүү дээ. Тусдаа байвал утгагүй. Энийг чинь монголчууд ойлгохгүй байна.
- “Молор-Эрдэнэ философи”-ийн академиа талаар сонирхуулбал. Академи гэхээр олзуурхууштай санагдаж байна?
Академи гэдэг үг нь Грекийн философиос гаралтай. Хамгийн анх Грекийн философич Платон өөрийнхөө академийг байгуулж байсан. Аливаад шүүмжтэй хандъя, юмны тухай боддог болъё, хий хоосон мэдэмхийрэх биш, амны урлагаараа бурж чалчих биш, юмыг сайн мэдэж аваад баттай мэдэж авсанаа ярьдаг болъё. Баттай юмыг мэдэж авъя, шүүмжтэй хандъя гэсэн арав хорин хүнийг цуглуулаад академиа нээсэн байдаг. Дараа нь Аристотель гэдэг шавь нь суралцаж хожим нь өөрийнхөө академийг байгуулсан түүхтэй. Хүн төрөлхтөний түүхэнд философичид өөрийнхөө академийг байгуулаад л тэндээ лекцээ уншаад онолоо яриад явдаг л даа. Тэгээд би яахав дээ 2500 жилийн хойно Грекийн Платоноос хойш Монголдоо анхны “Молор-Эрдэнэ философи” гэдэг академийг байгуулж байгаа байхгүй юу. Тэгээд ажлаа эхлүүлээд явж байна. Гэхдээ энд учир зүггүй хүний тархи угаасан гэдэг юм уу, тийм юм байхгүй. Ерөөсөө л би өөрт чинь бодол өгье. Тэр бодлыг та цааш нь үргэлжлүүлээд бод. Тэгээд асуу. Асуугаад бодоод эхлэхээр түрүүчийнхээсээ огт өөр болчихдог юм шүү гэсэн бие даасан бодол руу л явуулж байгаа юм.
- Оросууд таны зургийг Далай ламын зурагтай зэрэгцүүлж байгаад нэг том нийтлэл бичжээ. Бидний хараагүй л өнцгийг гаргаж ирсэн байна лээ шүү?
Далай ламыг монголд л магтаад байгаа болохоос биш дэлхийн улс орнууд түүнд дургүй болчихсон ш дээ. Улс орнууд хүлээж авахаа болиод байна. Германчууд бол маш дургүйцэж байгаа. Энэ хүн өөрийнхөө нутаг юу ч хийдэггүй. Гадуур цэцэн үг хэлээд л явж байдаг. Өөрөө амьдрал үзээгүй, эхнэртэй байж үзээгүй, хүүхэдтэй байж үзээгүй мөртлөө хүмүүст амьдралын зөвлөгөө өгөөд байдаг. Ямар ч амьдралын туршлагагүй хүн яаж амьдралын зөвлөгөө өгөх юм бэ. Хнүд хайртай болж үзээгүй, хүүхэд өсгөж үзээгүй. Тэгчихээд хүүхэд өсгөж үзээгүй тэгчихээд хүнд зөвлөгөө өгөөд байж болохгүй биз дээ. Ерөнхийдөө Далай ламыг шүүмжилж байгаа. Түвд оронд эдийн засгийн маш их хохирол учруулсан, өнөөдөр ч гэсэн Түвдэд маш их тусламж авч тэндээ хаан шиг л амьдарч байна. Ийм их шуналтай этгээдийг Монголд ирэхэд монголчууд хүлээж авч хөл алдаж байхад ганц философич хүн Далай ламын эсрэг үг хэллээ. Зоригтой үг хэллээ гэж оросууд бичсэн байсан. Монголын сэхээтнүүдийн нэг нь Далай ламын эсрэг үг хэлжээ гэсэн.
Ерөнхийлөгчөөсөө авахуулаад Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд гээд бүгд сүйд болсон. Хадаг барьж гүйлдээд арчаагаа алсан шүү дээ. Зуун жилийн өмнө байгаа юм шиг. XXI зуунд интернэт хөгжчихсөн, мэдлэг боловсрол хөгжчихсөн байхад гадаадад дипломтой сургууль төгсөөд ирсэн сэхээтэн сайд хүн хэзээ ч тэгж арчаагүйдэхгүй. Тэгэхээр тэр диплом нь худлаа л байхгүй юу. Бид ялна, бид ялна гээд байсан чинь “Мухар сүсэгтэй бид ялна, боловсолгүй бид ялна” гэсэн байна шүү дээ. Бөхчүүд, сумочид байна. “Монгол тулгатны зуун эрхэм”-ээр гардаг бөхчүүд, яруу найрагчид, манай нийгэмд янз бүрийн цэцэн үг хэлдэг нөхөд байна. Тэд бол мухар сүсэгтэй бид ялна, бид боловсролоор яах юм гэдэг. Ер нь одоо боловсролыг тоохгүй байна. Хэн боловсролыг тоож байна вэ. Яагаад вэ гэвэл дипломыг нь маш хурдан худалдаад авчих юм чинь. Боловсролгүй явсан ч сайд болчихож байна. Сумогийн аварга болчихож байна. Сумогийн аварга болчихож байна. Боловсролоор яах юм бэ гээд байна ш дээ. Нийгэмд залуучуудад их муухай хүмүүс үлгэр бишээ болж байгаа биз.
- Саяхан “Өдрийн сонин”-д “Бөх гэх бүдүүлэгдүүхэн нөхдийн тэнэглэл гадаад дотоодгүй нүүр түлэх юм” гэж нийтлэл хэвлэгдсэн. Тэр нийтлэлд яг энэ сэдвийг хөндсөн юм?
Би Төрийн шагналд их дургүй байдаг. Яагаад вэ гэвэл нийгмийн доод түвшний хүмүүст Төрийн шагнал өгчихөж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүмүүсийг чинь залуучууд харчихаад “Өө за за. Монголд ийм л байх юм бол Төрийн шагнал авах юм байна” гэнэ. Хэмжүүр нь дэндүү доогуур. Өндөр түвшний, хүн хүрэхэд маш хэцүү, тийм хүмүүст Төрийн шагнал өгөөч ээ. Тэгж байж тэр чинь нийгэмд үлгэр жишээ болно.
Дундаж мэдлэгтэй хүнд төрийн том шагнал өгчихөөр залуус тийм зэргийн мэдлэгтэй байхад болоо юм байна гэж бодно шүү дээ. Хүрэхэд маш хэцүү, маш их юм хийж бүтээсэн хүнд өгдөг байх хэрэгтэй. Ер нь бол жүдо, сумогоор ч юм уу хаа нэг газар бокс тоглож байгаад алтан медаль авсан нь тэр хүний хувийн амжилт болохоос биш нийгэмд амьдарч ажиллаж байгаа хүнд ямар хамаатай юм. Тэр хүн л амжилт гаргаж гэр орныхон нь л баярлаа биз. Ажлаа хийж яваа надад ямар хамаатай юм. Тэр боксчин залуу, тэр сумочин залуу, тэр жүдоч залуу Монголын нийгмийн залуучуудын нийтлэг дүр юм уу. Залууст үлгэр жишээ болох нийтлэг айхавтар гайхамшигтай хүн үү. Үгүй шүү дээ. Тухайн үед аз таараад медаль авчихсан байна. Медаль авна гэдэг чинь азны асуудал. Ямар бүхэл бүтэн туршлагаараа авч байгаа биш. Тэр жил мундаг тамирчид нь тэр тэмцээнд ирээгүй байж болно шүү дээ. Арван чаддаггүй нөхөр тулаад нэг нь ялаа биз. Хэдэн нөхөр зодолдоход нэг нь ялж л таараа. Спорт гэж юу юм эцсийн эцэст үлгэр жишээ юм уу. Одоо тэгээд спорт гэхээр дандаа хар тамхи хэрэглэж байна.
Одоо манай наадмыг бүгдээрээ л мэднэ шүү дээ. Бүгдээрээ л хар тамхи хэрэглэдэг шүү дээ. Тэгээд тэд чинь үлгэр жишээ хүмүүс үү. Хүүхдээ бөх болгоно гэж байгаа ээж, аавуудыг харахаар гутмаар.
- Бээжингийн олимпийн дараа Спортын төв ордны жүдогийн дугуйлан хүүхдээр дүүрч хавар нь жүдогийн өсвөрийн УАШТ-д 1000 гаруй хүүхэд оролцож байж билээ. Эцэг эхчүүд нь жүдогийн өмсгөл эрээд олдлохгүй болохоор метрийн даавуугаар хийж өгч байсныг харсан шүү?
Хайран сайхан охид ирээдүйдээ харамсана шүү дээ. Манай аав ээж намайг бага, юм мэдэхгүй байхад жүдо бөх рүү оруулсан. Миний эмэгтэйлэг чанар, миний гоо зүй, миний гоё сайхан охин насыг минь булчин шөрмөстэй хүнтэй ноцолдсон юм болгоод хаячихсан. Би жүдод дургүй, жүдоч болсондоо одоо хүртэл ичдэг шүү гэж том болсон хойноо харамсана. Тэр хүүхэд үнэхээр бага наснаасаа зурагтаар жүдо үзээд шимтээд дурладаг байсан бол өөр хэрэг. Н. Түвшинбаярыг харчихаад зүгээр энд хичээлээ хийгээд сууж байсан хүүхдийг чирч аваачаад жүдоч болгоно гэдгийг нүгэл гэх үү, юу гэх үү.
- Улс орнууд эрдэмтэн, судлаач, эдийн засагч, философичид, академич гэсэн оюуны хүмүүсээ цуглуулаад санаалыг нь сонсч төрийн бодлогодоо үгийг нь тусгадаг. Гэтэл манайд яруу найрагч, тамирчин гэх мэтийн хүмүүс төрд зөвлөөд явж байх юм?
Аргагүй л дээ. Манайх чинь доогуур түвшний хүмүүсийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа болгож байна шүү дээ. Төрийн толгойд гарч байсан хүмүүсийг харж байхад манай нийгмийн, гудамжинд явж байдаг, байдаг л нэг залуучуудын түвшний хүмүүс байгаа юм. Хэн ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг хараад өөрийгөө олоод харчихдаг. Заримаас нь доогуур түвшинд байгаа. Ерөнхийдөө нийтлэг түвшний, нийтлэгээс доош, дунджаас доогуур түвшний хүмүүсээ бид нар дээрээ аваачаад тавьчихаад байна. Тэгэхээр тэд мэдлэг боловсрол үнэлж, боловсролыг хэрэглэж, дэмжиж мэдэхгүй. Яагаад вэ гэвэл өөрсдөө мэдлэг боловсролтой хэзээ ч нүүр учирч байгаагүй юм чинь байхгүй л гэж бодож байгаа.
Алим гэдэг жимсийг амьдралдаа хэзээ ч хараагүй идээгүй бол алим жимсийг байдаггүй л гэж бодно (инээв). Мэдлэг боловсролтой хэзээ ч учирч байгаагүй учраас мэдлэг боловсролтой хүн гэж байдаг, тэдний мэдлэг боловсрол үнэтэй шүү, мэдлэг боловсрол олж авах хэцүү шүү, мэдлэг боловсролыг олон улсад үнэлдэг гэдгийг мэдэхгүй юм чинь хөөрхий амьтад. Дунджаас доогуур түвшний хүмүүсийг толгой дээрээ тавиад “За биднийг одоо удирдаад аваад яв” гэдэг чинь ямар гэнэн, хүүхдээрээ хандлага вэ. Хүүхэд шиг хандаж байна. Тэр хүмүүс хэнээс ч онцгой биш. Онцгойроод байх юу ч байхгүй. Байдаг л нэг.
Ерөөсөө биднийг улс гж хэлэхэд хэцүү болчихоод байна. Орос Хятад хоёр л нэг юм биднийг улс гэж нэг юм хүлээн зөвшөөрч байгаа байх. Америкт очоод хүний доог болоод л. Чадахгүй байж. Хэл амгүй байж. Гадны тэр их мундаг орнууд руу явж, гадны тийм өндөр түвшний хүмүүстэй уулзаж муугаа харуулж, ичгэвтэр юм болох шаардлагагүй л гэж бодоод байгаа. Муугаа мэдээд гэртээ л байж бай. Их сүрхий, айхавтар цэцэн хүн болох гэж явж байгаад ичгэвтэр юм болоод амаа таглуулаад гэртээ буцаж байна шүү дээ.
- Ер нь улс орнууд философичдынхоо үгийг хэр сонсдог вэ?
Франц зэрэг оронд Ерөнхийлөгчийнхөө дэргэд зөвлөгч нь байдаг. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал, Үндсэн хууль, улс төр, боловсрол, сурган хүмүүжүүлэх гэсэн нийгмийн чухал сэдвүүдээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд ямар ч ойлголтгүй байдаг. Мэддэг, юмыг нь уншчихсан, үргэлж ажиллаж байдаг, боль гэж хэлсэн ч ном уншаад сууж байдаг, битгий гэж хорьж байсан ч тэрүүгээрээ ажилладаг философичид бий. 2500 жилийн түүхтэ ажил. Тийм болохоор асуух л хэрэгтэй. Нэрэлхээд байгаа юм уу атаархаад байгаа юм уу. Эр хүн эр хүндээ атаархалгүй яахав. Гэхдээ улс орны нэрийн өмнөөс хувийн атаархлаа хойш нь тавих хэрэгтэй. Ард түмнийхээ хөгжлийг бодоод, өөрийнхөө боловсролгүйг ухамсарлах хэрэгтэй шүү дээ. Хэн ч хэнээс өөрийнхөө мэдэхгүйг асууж зөвлөгөө авдаг биз дээ.
- Таны лекцийг сонсъё, тантай уулзъя гэсэн санал хөдөө орон нутаг гадаадаас хэр ирдэг вэ?
Ирэлгүй яахав. Гадаадаас онлайнаар лекц авч байна. Хөдөөнийхөн чинь жаахан даруухан юм аа. Лекцэнд тусгай л хүмүүс очдог байх. Над мэтийн юм тэнд очоод хэрэггүй дээ гэдэг ч юм уу. Би болохоор “Үгүй ээ, хөгшин, залуу, эр эм, Ерөнхийлөгч ч орж ирж болно. Өчигдөр шоронгоос суллагдсан хүн ч ирж болно” гэдэг. Миний лекц бүх хүнд зориулагдсан. Монгол хүн бүрт зориулагдсан. Арван жилийн сургуулиа төгссөн хүүхэд ч сууж байгаа, ажиллаж хөдөлмөрлөөд, багшлаад явж байгаа хүмүүс ч сууж байгаа. Хүн мэдэхгүй бол мэдэхийн төлөө л явна шүү дээ. Мэдэхийн төлөө явахад хөгшин байна уу, залуу байна уу, сайд байна уу, малчин байна уу хамаагүй. Мэдэхгүй байж байгаад мэддэг болдог.
- Арван жил, их сургуульд философийн хичээл орно. Орохоороо философичдын намтрыг цээжлүүлнэ. Дараа нь шалгалт авахаараа тухайн философичийн төрсөн он сар өдөр төрсөн газрыг нь асуугаад хариулж чадахгүй бол муу тавьдаг?
Надад намтар мамтар хэдэн онд үхсэн гэдэг нь чухал биш. Өнөөдрийн бидний амьдралд ямар философич ямар ач холбогдолтой вэ гэдэг чинь л чухал байхгйү юу. Тиймээс 50 чухал философич гээд байгаа чинь өнөөдрийн бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ, ач холбогдолгүй бол төрсөн оныг нь ярьж цаг зарж амьдралаа үрэх ямар хэрэгтэй юм.
- Аливаа улс хүчтэй байхын үндэс нь нэгдсэн том ойлголттой байх ёстой. Хятад улсын бат бөх байгаагийн үндэс нь Күнз гэдэг. Үүнтэй адил Монголд тийм үндэс алга л даа. Тийм болохоор л ийм яваад байна уу даа.
Тийм байхгүй юу. Чингисийг шүтээд л Чингисийгээ яриад байгаа чинь хөөрхий нэг тийм хүнтэй болчих юмсан гэсэн хүсэл нь. Тэр нь ном бичээгүй, бидэнд ёс суртахуун, сурган хүмүүжүүлэхийн юм үлдээгээгүй гадуур тэнэсэн л нэг нөхөр байсан юм шиг байна билээ шүү дээ. Тэр Чингисийн зураг гээд байгаа чинь Чингисийн зураг биш. 1930, 1940-өөд онд зурсан зураг байна гэж байгаа юм. Юун тэр Хубилай захиалга өгч зуруулсан байх вэ. Ёстой тэрэн шиг худлаа юм байхгүй. Бид худлаа зураг хардаг, байсан байгаагүй нь мэдэгдэхгүй худлаа хүнийг шүтдэг, нэг тийм үлгэрийн номтой.
Тийм. Чингисийн хөрөг, “Монголын нууц товчоо” гэсэн хоёрхон юм бариад л. Ийм хоёр юмаар л яваад байна шүү дээ. Хуудсыг нь эргүүлээд үзэхээр хов хоосон. Бид хоосон яваад байна. Энд тэндээс хайдаг. Буддын шашин руу нэг явж үзнэ. Мүүн рүү бас явж үзнэ. Христ, тэнгэрийн эзэн, Мария гэж нэг явж үзнэ. Янз бүрээр яваад байна. Сүүлийн 20 жил энэ хорвоогийн есөн шидийн шашин, мухар сүсгээр явлаа. Сүүл рүүгээ бөөгөөр явлаа. Бөө нар нь дотроо хуваагдсан. Буддизм руу нь орооор улаан, шар дээлтэн гээд бас хоёр хуваагдаад эхэлчихлээ. Яг яваад очихоор эд нар чинь цэвэр ариун биш байгаа байхгүй юу. Дотроо бөөн төгрөг, шунал эрх мэдлийн төлөө улс төрийн намаас ч айхавтар юм хийцгээдэг. Шашныхан чинь дотроо алалцахаараа улстөрчдөөс айхавтар.
Зодолдоод нэгнийхээ толгойг хагалчихсан байсан шүү дээ. Хүний тархийг тэгтэл нь хагалж зодолдоно гэдэг аймар юм байгаа байхгүй юу. Тэгэхээр юун энэрэнгүй, нигүүлсэнгүй вэ. Өнөө гэгээрсэн ариуссан хүмүүс чинь хаана байна. Бид чинь өнөөдөр яг л ийм болчихсон байна. Бидний толгой дотор байгаа ухаан, сэтгэл зүй маань холион бантан болчихсон байна. Бидний толгой дотор байгаа ухаан, сэтгэл холион бантан болчихсон. Яахаа мэдэхгүй. Тийм учраас өнөөдөр монгол хүнийг юу гэж ч худлаа хэлээд гарыг нь хөтлөөд явахад бэлэн. Төөрчихсөн хүүхдээд ээж, ах чинь тэнд байна гээд худлаа хэлээд хөтлөөд явахад “За” гээд дагаад явахад бэлэн байдаг. Ямар ч монгол хүн ийм байна. Ерөнхийлөгч нь ч, ерөнхий сайд нь ч, лам нь ч, ээж аавууд ч. Ерөөсөө монгол хүн өнөөдөр яг л ийм байдалтай байна. Хэн ч молигдоод аманд нь чихэр үмхүүлээд гарыг нь хөтлөхөд дагаад явахад бэлэн байна. Өвгөн эмгэн ялгаагүй. Яг тийм байдалтай байна, өнөөдөр.
humanism.mn
|
С. Молор-Эрдэнэ: Би жүдод дургүй, жүдоч болсондоо одоо хүртэл ичдэг шүү гэж том болсон хойноо харамсана |
|
|
|
Bolod.mn |
|
|
|

Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 14:32 Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн
|
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн »»
|
|
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 13:31 Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга
|
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга »»
|
|
Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс 13:13 Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж »»
|
|
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 11:01 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан.
|
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Улаанбаатарын утгаа алдсан хурим 09:59 Хотын хурим утгаа алдаад удаж байна.
|
Хотын хурим утгаа алдаад удаж байна. »»
|
|
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо 09:15 2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед
|
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед »»
|
|
Хятадын эрэлт сэргэж, зэсийн ханш өсөв 09:14 Хятадын худалдааны эерэг статистик аж үйлдвэрийн эрэлт хүчтэй байгааг харуулсан нь сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ.
|
Хятадын худалдааны эерэг статистик аж үйлдвэрийн эрэлт хүчтэй байгааг харуулсан нь сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ. »»
|
|
Улаанбурхан өвчний улмаас 10 хүүхэд энджээ 15:41 Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм.
|
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. »»
|
|
Тэргүүн шадар сайд Н.Учрал орон тоо нэмэх бус харин хэмнэсэн гэв 15:37 Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө.
|
Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө. »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Роналдо Жоржинатай 9 жил хамт амьдарсныхаа дараа сүй тавилаа 13:46 Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ.
|
Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ. »»
|
|
Туул голын хар цэгээс живсэн 11 настай хүүг эрэн хайж байна 13:42 Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд өчигдөр /2025.08.12/
|
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд өчигдөр /2025.08.12/ »»
|
|
Их, дээд сургуульд суралцагчид нэмэгдэж, багш, ажилчдын тоо буурчээ 13:41 2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан
|
2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан »»
|
|
Усны түвшин нэмэгдсэн тул баталгаатай гүүрээр зорчихыг зөвлөж байна 13:04 Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Улз /Баян-Уул, Дашбалбар/, Эг /Батширээт/, голуудын усны түвшин
|
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Улз /Баян-Уул, Дашбалбар/, Эг /Батширээт/, голуудын усны түвшин »»
|
|
Орон сууцны айлд гал гарсныг унтраажээ 13:03 Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлаас утаа гараад байна гэсэн дуудлага 8-р сарын 12-ны 21:54 цагт
|
Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлаас утаа гараад байна гэсэн дуудлага 8-р сарын 12-ны 21:54 цагт »»
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 120 гаруй шилдэг харваач оролцоно 12:58 ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр
|
ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр »»
|
|
Нийтийн тээврийн орлого 30 тэрбум болж өсчээ 12:57 Нийслэл хотод 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн
|
Нийслэл хотод 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн »»
|
|
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 12:10 Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улз/Баян-Уул, Дашбалбар/, Эг/Батширээт/, голуудын усны түвшин өмнөх
|
Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улз/Баян-Уул, Дашбалбар/, Эг/Батширээт/, голуудын усны түвшин өмнөх »»
|
|
Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлжээ 11:59 Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд
|
Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд »»
|
|
Тэд бидний тухай: Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ 11:58 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа.
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа. »»
|
|
С.Амарсайхан: Гантай жилийн өвөл хахир хатуу болдог тул бэлтгэлээ сайн хангахыг хичээж байна 11:46 Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг
|
Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг »»
|
|
“Алтан намар-2025” худалдаагаар бүх төрлийн ногоог хямд борлуулж байна 11:35 Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны
|
Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны »»
|
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
Хятадад чип нийлүүлэх зөвшөөрлийг Америкийн компаниудад өгчээ 11:01 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун »»
|
|
Америкийн бараанд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ 20:02 БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах
|
БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах »»
|
|
Трамп Зеленскийтэй холбоотой асуултаас эвтэйхэн зайлсхийв 19:08 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй »»
|
|
Дональд Трамп ирэх долоо хоногт Владимир Путинтэй Аляскад уулзана 13:59 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад »»
|
|
Трамп: Сүүлийн таван сард би таван дайн зогсоолоо 19:57 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: "АНУ болон ОХУ энэ Лхагва гарагт уулзалт хийх бөгөөд үүний дараа
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: "АНУ болон ОХУ энэ Лхагва гарагт уулзалт хийх бөгөөд үүний дараа »»
|
|
Трансжендэр эмэгтэйчүүдэд спортын виз олгохыг хязгаарлана 09:07 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн »»
|
|
Хонконгт цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргажээ 09:01 ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн
|
ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн »»
|
|
Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ 13:58 МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн
|
МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн »»
|
|
Д.Трамп цөмийн шумбагч хөлөг онгоц байрлуулах тушаал өгчээ 10:59 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|