 |
|
 |
|
БАЛАР ХӨВЧИЙН “УЛААН” ЦЭНД |
|
|
 |
|
 |
БАЛАР ХӨВЧИЙН “УЛААН” ЦЭНД
2019-01-15Соц нийгмийн үед Хөвсгөл аймгаас “Уулын” Төмөр гэгч шилийн сайн эр тодорсон бол Хэнтий аймгаас “Уулын улаан” Цэнд гэгч сайн эр тодорчээ.  Түүний тухай хэнтийчүүд одоо хүртэл дурсдаг. Мань эрийн талаар зарим судлаач олон янзын түүх, баримт цуглуулж ном гаргасан ч удаатай. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат Ойгоны Цэнд ёстой л домог мэт амьдарчээ. Тэрбээр нэг өдөр “Энэ төрд ажил хийж чадахгүй. Хэдэн мал, хөгшин эхийг минь хэн харах юм бэ” гэж адарчээ. Тиймээс аймгийн удирдлага, шүүхийнхэн хамтран хуралдаж “Нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлс-хийсэн О.Цэндийг шоронд шороо үүрүүл” хэмээн зарлигдаж, 10 жилийн хорих ял эдлүүлэхээр шорон руу илгээсэн гэдэг. Гэвч Ойгоны Цэнд шоронд сар хиртэй болоод л шоронгоос оргоод Хэн Хэнтийн ян сарьдагийг зорьжээ. Цэнд морины дөрвөн туурайндаа бугын туурай углаж, өөрөө болохоор баавгайн сарвууг гар хөлөндөө хийж явдаг байж. Мөрдөгч нарыг төөрөлдүүлж байгаа нь энэ. Оросын хил даван Агийн буриад нартай ангийн үсээр наймаа хийдэг Ойгоны Цэнд ер дутагдаж гачигдсан юмгүй Хан Хэнтийн нуруунд олон жил амьдарчээ. Судлаач Ч.Догсүрэн гуай Ойгоны Цэндийн талаар эрэн сурвалжилж, жижиг хэмжээний ном бичсэн байдаг. Мөн Хэнтий нутийн Б.Доржсүрэн хэмээх өвгөн Цэндийн талаар бас өгүүлж байлаа.

Сийрүүлбээс:
“Нэг өглөө хар үүрээр манайхны тал талаас буун дуу нижигнээд байж. Нэг мэдсэн чинь Сэнгэдорж хувилгаан баригдаад, шоронгоос оргож явсан Цэнд гуай алга болсон бололтой байжээ. Тэр бол 1940 онд болсон явдал. Манай сумын хоёр багийн эрчүүл буу зэвсэг агсаж Цэндийн араас нэхээд сар хагасын дараа “Ар Минжийн хар газар руу мөрийг нь оруулаад алдаж орхилоо” гэсээр буцаж ирж байж билээ. Түүнийг мөшгиж явсан Лувсандорж “Бид Цэндийг хайж олохоор Ширэнтэйг өгсөн Босгын даваагаар давж, Захар Шороотыг дайран Ар Минж рүү мөрийг нь оруулаад алдаж орхисон. 45 хоног тэнэж, сүүлдээ холтос чанан ууж, өвс татсаар заримын маань гэдэс өвдөж, их л ядарцгаасан даа” гэж ярьдаг байв. Тэр үед “Аасай” Гомбо, “Улаан” Дамба хоёр үгссэн бололтой нөхдөөсөө түрүүлж давхиад, Шонт цагаан Булагийн хойд биед байдаг Хэрлэнгийн хадан хошуу гэдэг газар модны хөндийгөөс Цэнд гуайн нуусан юмыг авсан байгаа юм. Тэр хоёр сумын захиргаанд винтов буу хоёр, сэлээдий буу нэг, бердан буу хоёр, цахиур буу гурав, хиазтай шар хамбан дээл нэг, нарийн хурган дотортой хөх чисчүү дээл нэг, хөвөнтэй хятад шар чисчүү дээл нэг, дурдан бүс хоёр, хонх, дамар, цан, хэнгэрэг, цагаан лавай тус бүр нэг, бас манхагтай эм, хоолонд амт оруулдаг төрөл бүрийн ногоо зэрэг зүйл тушаасан юм гэдэг. “Аасай” Гомбо өмнө нь Цэнд гуайн дайж өгсөн юмыг хотод борлуулаад мөнгийг нь үрчихсэндээ бантаж Цэнд гуайг зохих газар нь ховлон мэдүүлж бариулах арга сүвэгчилснээс л дээр өгүүлсэн сүртэй баривчилгаа болсон юм билээ. “Аасай” Гомбо төдөлгүй чекистийн тэмдэгээр шагнуулсан. Түүнийг манай нутгийнхан далдуур жиг жуг хийн шоолж, муу хэлцгээдэг л байсан. Цэнд гуай манайхаар хожим нэг ирэхдээ сүүлийн удаа баригдахынхаа өмнө Босгын даваанд булаад орхисон эмээл, буу хоёроо сүүлд очиж авахад бүүрэгний нь бугын ясан эвэр жаахан хөвхийснөөс өөр ямар ч согог суугаагүй байсан гэж ярьж байв. Өөрөө эмээлийн мод хийдэг хүн байсан юм. Тэр олон жил ой хөвчид толгой хоргодож байхдаа мөн ч олон эмээлийн мод хийгээ биз дээ. Арцын бөх хүрэн үндэс, хүрэн зандан маягийн мод зай завсаргүй зүйж наан, бугын эврээр хярласан, бүүргэн дээрээ өлзийтэй эмээлийн сайхан мод баруун зүүн Хараа, Ерөө, Шарын гол, Минж нутгийнхнаар барахгүй Төв, Хэнтийгээр нэг тарсан даа. Гамтай эдэлдэг айлд тэр одоо ч байж мэднэ. Оргосноосоо хойш мөн нэг жилийн нүүр үзээд ар Минжийн дуганд ангийн мах борцолж байхдаа бусдад сэжиг авахуулсанаар удалгүй Пүрэв гуайтай хоёул баригдсан байдаг юм. Цэнд гуай Их Хэнтийн уулын зүүн суганд байдаг оромжиндоо уул өөд харж залбирсан чигтээ суугаагаараа өөд болчихсон, хүрэн дээлийнх нь дал мөр онгоод цайх янз орчихсон байсан гэдэг. Тэр бол 1958 оны явдал. Цэнд гуай 68 настай байж. Хүү Базаргарьд нь хүргэн Жанчивын Сосортой хоёул очиж нутаглуулсан юм гэнэ билээ. Цэнд бид хоёр 1949 оноос хойш дахин уулзаагүй юм. Би хар бага наснаасаа энэ улс төр гэдэг юмнаас зүрхээ авчихсан хүн. Одоо Цэнд гуайн талаар миний дайтай юм ярьчих хүн үнэндээ байхгүй дээ. Миний хүсч байгаа юм гэвэл Цэнд гуайн талаар тэр архив гэдэг юманд байдаг албан ёсны бичиг баримтыг хэн нэгэн хүн үзэж судлаад үнэн мөнийг нь нарийн тодорхой бичээсэй…” гэсэн захиас үлдээж билээ. Цагийн аашинд өртөж нухлагдан зовсон, цаанаа гэм зэм гэхээр юмгүй хилсдэж хохирсон хүнийг бол чухамхүү үнэн цагааныг нь нэхэн тодотгож, оройтсон гэлтгүй цагаатган нэрийг нь цэвэрлэж өгч байвал наандаж үр удам нь төдийгүй өөрийнх нь сүнс хүртэл баярлах биз.

Хэнтий аймгийн харъяат яруу найрагч Л.Энхбаатар 2008 онд “Уулын улаан” Цэндийн тухай доорхи яриаг өрнүүлж билээ.
“…Манай Хэнтий нутагт хамгийн их цууд гарсан шилийн эр гэвэл “Уулын улаан” Цэнд юм. Энэ хүн Хан Хэнтийн ян хөвчид олон жил бүгсэн болохоор Хэнтий нутгаар овоглож ирсэн түүхтэй. Дөчөөд оны үед амьдарч байсан энэ хүн “Ажил хийхгүй” гэж хэлснийхээ төлөө улс орноосоо урвасан гэдэг зүйл ангиар 10 жилийн хорих ял авсан байдаг. Ер нь Цэнд хар багаасаа ой тайгад ан гөрөө хийж өссөн болохоор улс нийгэмд ажил хийж үзээгүй нэгэн байлаа. Түүний зүрх сэтгэлд ой мод, ан гөрөө л бодогдож, сумын төвийн жижигхэн суурин дотор сэтгэлийг нь давчдуулдаг байж. Тэгээд л ажил хийхгүй гэж хэлснийхээ төлөө улс төрийн гэмт хэрэгтэн болж Жаргалантын чангалан руу ачигджээ. Энд очоод орой болгон тэнгэр ширтээд суучихдаг байж. Мань эр хязгааргүй цэлийх тэнгэрт элин халин нисэх бүргэдэд атаархаж суусан хэрэг биз. Социалист төрд тэрсэлсэн гээд хянагч нар түүнд их харгис ханддаг байж. Хоригдолууд хүртэл “Эх орноосоо урвасан этгээд” гээд түүнээс дөлнө. Нэг удаа Цэнд уулын орой ширтэн суухдаа “Намайг тогтоох хана хэрэм хаана ч байхгүй” гэж дуу алдаж орхижээ. Түүнийг байнга тандаж байх үүргийг засангийн удирдлагаас авсан нэгэн бууны нохой Цэндийн хэлсэн дээрхи үгийг сонсмогцоо “Хоригдол Цэнд оргохоор зэхэж байна. Хар багаасаа ууланд ан гөрөө хийсэн түүнийг тавиад туучихвал баривчлах гэж өчнөөн зардал чирэгдэл гарна. Тиймээс ялтан Цэндийг яс цоожинд хийх нь зүйтэй” гэх зэргээр шоронгийн даргадаа алтан хошуу өргөжээ. Ингээд Цэндийн эдлээгүй үлдсэн бүх ялыг яс цоожинд эдлүүлэхээр болсон гэдэг. Түүнийг төв Засангийн яс цоожинд үлдсэн ялаа эдлэхээр очиход өрөөнд нь хүн амины хэрэг үйлдээд 10 жилийн хорих ял сонссон нэгэн залуу дээлийнхээ захыг хэмлэн уйлж суужээ. Цэнд түүнд хандаж “Чи бид хоёр өдөр хоног тоолон дээлээ нөмрөөд хэвтээд байвал шоронгоос амьд гарахгүй. Ингэж амьдаараа үхэж мулгуу нийгмийн золиос болохгүй шүү. Чамайг би бууны нохой биш гэж бодож байна. Хоёулаа энэ шоронгоос ямар ч байсан оргоно” гэж хэлжээ. Ингээд мань хоёр яг л мөнөөх “Монте Кристо гүн” романы Эдмон Дантес шиг гурван сарын турш шал, ханаа цөмлөн ухаад оргочихсон гэдэг. Тэгээд бэлчиж яваа адуунаас морь барьж унаад Хан Хэнтийн ян хөвчийг зорьсон байдаг. “Уулын улаан” Цэнд ямар ч догшин морийг хөлд нь суугаад бариад авчихдаг арга ухаантай нэгэн байж. Хоёр оргодол амь зулбан олон хоног уул хад бараадан мацсаны эцэст жигүүртэнээс өөр амьд амьтангүй шахам ян хөвчид хөл тавьсан байна. Урьд өмнө нь Цэнд уг газарт ирж байсан болохоор анчдын отог байгуулж хүнс хоол, тамхи зэрэг ойр зуурын хэрэгцээт зүйлс үлдээсэн нь хэвээрээ байлаа. Мань хоёр арваад хоногийн дараа гэхэд модны оройд хоёр хүн элбэг багтахуйц шувууны үүр маягийн байр бариад суучихаж. Энэ нь модны доогуур явсан хүнд харагдахгүй. Ой мод самнахаар ирсэн хэнбугайд ч үзэгдэхгүй. Цэнд чанга чийрэг биетэй, маш тэвчээртэй хүн байсан бөгөөд модны мөчир дээр 24 цаг ямар ч хөдөлгөөнгүй сууж чаддаг байсан гэдэг. Тэрбээр хамт оргосон залуугаа унтаж байхад нь гарч яваад хэд хоногоор алга болчихно. Нэг удаа оргодол залуу “Та намайг унтаж байх хооронд хаашаа ч юм бэ яваад өгөх юм. Дараа явахдаа дагуулна биз дээ” гэхэд Цэнд “Уул хаданд урьд өмнө амьдарч үзээгүй хүний толгойн эргээ бүтэн жил гардаггүй юм. Нөгөөтэйгүүр чи битүү саванд олон сар суусан болохоор миний хөлийн аяыг гүйцэхгүй ядарна. Тэгэхээр чи тэнхэрч авахыг бод. Ууланд эл хуль юм шиг байгаа боловч чи бид хоёрыг олон хүн харж байгаа шүү. Орост гарсан 1911 оны хувьсгалаас зугтаж гарсан олон арван буриад Хан Хэнтий ууланд бий. Тэд хэнийг ч буудаж мэднэ. Үүнээс гадна ууланд ан гөрөө хийсэн ч, амьдарсан ч тэвчээр хэрэгтэй. Энэ бүхнийг бодоод би чамайг орхиод явдаг юм. Насаараа сонор сэрэмжтэй, тэвчээртэй байхын тулд одооноос суралц” гэж захисан гэдэг. Гэвч оргодол залууд ууланд бүгэх тэсвэр тэвчээр дутагдсан байна. Тэрбээр өдрөөс өдөрт сэтгэл санаагаар унах болж.

Тэгээд аргагүйн эрхэнд Цэндэд хандаж “Ах аа, би тань шиг ууланд амьдарч яагаад ч чадахгүй юм байна. Ерөөсөө хүний бараа харагдах газар очъё. Баригдвал ч баригдана биз” гэж ярих болж. Тиймээс Цэнд түүнийг ян хөвчид амьдаар нь тарчлаахыг хүссэнгүй. Нэг өдөр түүнийг Төв аймгийн Мөнгөнморьт сум хүртэл дөхүүлж өгөөд “За дүү минь. Чи өнөө биш юмаа гэхэд хожмын нэг өдөр цагдаа нарт баригдана. Тэр цагт шоронгоос оргосон бүх хэргээ надад тохоорой. Айлгаж дарамтлаад хүчээр дагуулаад явсан гэж мэдүүлээрэй. Цэндээс зугтаж ирсэн гэж хэлсэн ч болно. Тэгээд миний байгаа газрыг тэдэнд сайн зааж өгөөрэй. Ах нь эрийн чадал, морины сайнаар хорвоог туулна” гэж хэлээд давхиж одсон гэдэг. Нөгөө залуу хэд хоногийн дараа Засангийн эрлийн группэд баригдан Цэндийгээ урдаа барин мэдүүлжээ. Ингээд эрлийн групп нөгөө залуугаар газарчлуулан явсан хэдий ч долоо хоног зүг чиггүй төөрөөд буцаж ирсэн гэдэг. Цэнд хорвоогийн шаналгаат урт өдрүүдийг ан гөрөө хийх, оросуудтай наймаа панз үсэргэх, тэндээс тоомсог адуу хөөх, байр оромж барих зэргээр өнгөрөөж байлаа. Шоронгийн хулгарууд “Уулын улаан” Цэндийг үлгэрийн баатар шиг л бахархан ярьдаг байлаа. Цэнд шиг Засангийн эрлийнхэнийг харанхуй хад мөргүүлж, жингэр шиг гиншүүлж, өөрөө эрх чөлөөгөөр ааглаж амьдарсан хүн байгаагүй ээ. Ер нь “Уулын улаан” Цэнд Хөвсгөлийн Баавайн Төмөрийн дэргэд хэлэхийн эцэсгүй цуутай оргодол, жинхэнэ уулын хүн байсан нь тодорхой юм. Хэнтий аймгийн Мөрөн суманд багш хийж байгаад орлогч даргын албыг хаших болсон Дагва гэдэг хүн тухайн үеийн мөнгөний ханшаар 1000 төгрөг хувьдаа завшжээ. Тэгээд гэмт үйлдлээсээ бултахын тулд өөрийн шавь, домогт оргодол Цэндтэй нийлж ян хөвчид хамт амьдрахаар шийдээд нэг хайрцаг сумтай калибрь буу үүрч, хөгшин хээр морь унаад, гарз нохойгоо дагуулан Хэрлэн гол өгсөн замд гарчээ. Бүтэн сарын турш уул хадаар Цэндийгээ эрэн бэдэрсэн ч барааг нь олж харсангүй. Тэгээд нэг өдөр ихэд ядраад модны ёроолд гансарч суутал моддын чөлөөгөөр өдрийн бодол шөнийн зүүд болсон “Уулын улаан” Цэнд нь гараад ирэх нь тэр. Дагва өөрийн шавь зартай оргодол Цэндийгээ хараад ихэд баярлаж “Хайрт шавь минь. Муу багш нь тооцоо алдаж мөнгө дутаачихлаа. Тэгээд шоронд үйлээ эдлэхээс айгаад ууланд гарч чамтай нийлж шувуу шиг дураараа амьдрахаар шийдлээ. Намайг ивээлдээ аваач дээ” гэж уйлагнан сөхөрчээ. Цэнд нэлээд зайтай мориноосоо буун завилж суугаад “Багш минь, би таныг хөвчид орж ирсэн өдрөөс чинь эхлээд нууцаар дагаж явлаа. Ямар ч байсан надад гэм хор хүргэхгүй юм байна гэдгийг сайн ойлгож мэдлээ. Гэвч та миний сонгосон замаар явж болохгүй. Нэгдүгээрт таны бие чинь дийлэхгүй. Миний бодлоор та үйлдсэн хэргээ эртхэн хүлээгээд тэр шоронд нь орж төрөөс оноосон ялаа эдлээд гарахаа бодох хэрэгтэй. Өөрийнхөөрөө хөвчид амьдаръя гэж бодож байгаа бол та бид хоёр цуг байх боломжгүй. Хэрвээ би төр засагт баригдвал толгойгоо шууд өчиггүй тасдуулна. Тэгээд ч бас таныг чирч амийг чинь авахуулна. Тийм болохоор багш, шавь хоёр зам салсан нь дээр. Хэрвээ таныг үнэхээр ууланд амьдрахаар шийдсэн бол би зөвлөгөө болгож хэдэн зүйлийг хэлье. Нэгдүгээрт, энэ нохойгоо устга. Таныг урцандаа амарч байх хооронд нохой чинь хөвчөөр ан хийж яваад эрлийхэнтэй тааралдвал шууд л дагуулаад ирнэ. Хоёрдугаарт, агнах ангаа заавал урдаа гаргаж буудаж бай. Хойд зүгт Орос улсын хил ойрхон байгаа гэдгийг ямагт санаж яв. Гуравдугаарт, том ангаас амиа хамгаалах том буутай бол” гэж хэлээд “Гурий гурий” гэж хашгиртал хүрэн халзан тоомсог морь ойн гүнээс дүүхэлзэн гарч ирсэн гэдэг. “Уулын улаан” Цэндийг ангийн арьсаар хувцас хийгээд өмсчихсөн, цээжээрээ дүүрэн дайзтай сум бүсэлчихсэн их өнгөлөг сүртэй харагдаж байсан тул Дагва багшийнх нь хийморь сүлд дарагдаад юу ч дуугарч чадсангүй. Цэнд мориндоо мордон эргэхдээ тухайн үеийн баавгайтай чихрийг өврөөсөө атга атгаар нь багш руугаа цацаад хөвчийнхөө гүн рүү ороод алга болжээ. Дагва багш хэсэгхэн зуур алмайран зогсохдоо “Ууланд амьдарна гэдэг чинь мань мэтийн жулдрай эрчүүдийн хүсдэг тавилан биш юм байна. Энэ сайхан хийморлог эрд гай болж Засангийнханд бариад өгчих юм бол хойд насандаа ч гэмшээд барахгүй нүгэл болно” гэж бодоод Өндөрхаан хотын зүг гарз нохойгоо дагуулан мориныхоо жолоог залсан гэдэг.
“Уулын улаан” Цэнд нас дээр гарсан хойноо нутаг усаа ихэд санагалзан хот айл руу цувж яваа үхэр малыг хараад “Энэ үхэрт очих газар байхад надад гүйгээд очих гэр орон, гуйгаад сөгдөх төр засаг, хань ижил байхгүй юм даа. Мөн ч хяслантай хорвоо юм даа” гэж гансарч суудаг байжээ. Ямартай ч тэр төр засагт өөр шигээ оргодол шавь бэлдэж өгсөнгүй. Түүний үхэл хүртэл учир битүүлэг. Зарим хүн түүнийг анчид баавгайтай андуураад буудчихсан гэдэг бол зарим нь “Уулын хүн Цэнд ойн эзэн баавгайдаа бариулсан” гэж ярьдаг юм. Балар хөвчид суугаагаараа үхсэн ч гэж ярьдаг. “Уулын улаан” Цэндийн шарил гэж олдсонгүй. Түүний амьдарч байсан дөрвөн тийшээгээ задран онгойдог 20 гаруй байшинг хожим нь анчид олж их хэмжээний ангийн үс, орос гурил, будаа, буу сум олсон гэх яриа байдаг. Барон Унгерный алт эрдэнэсийг эрж хайдаг шиг Хэнтийн ян хөвчид Цэндийн байшингуудыг эрж хайх ажил буриад анчдын дунд өрнөж байсан удаатай. Ингэж 20 дугаар зууны дунд үед Халхын шоронгоос эрийн чадлаар оргож цаг үетэйгээ зөрж амьдарсан “Уулын улаан” Цэнд ууландаа нас нөхцсөн түүхтэй. Цуут оргодолыг барьж цол нэмэх гэсэн “хар хэрээнүүд”-ийг баярлуулаагүй нь сайн хэрэг…”
|
| БАЛАР ХӨВЧИЙН “УЛААН” ЦЭНД |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|