 |
|
 |
|
Баялгийн сан бол "Хүний хөгжил"-ийн 21 мянган төгрөг тараахаас тэс өөр асуудал |
|
|
 |
|
 |
Баялгийн сан бол "Хүний хөгжил"-ийн 21 мянган төгрөг тараахаас тэс өөр асуудал
2019-02-18ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БУЙ БАЯЛГИЙН САНГУУД
- Норвегийн Баялгийн сан
- Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын сан
- Хятадын Хөрөнгө оруулалтын сан
- Кувейтийн Хөрөнгө оруулалтын сан
- Сингапурын Хөрөнгө оруулалтын корпорац
- Катарын Хөрөнгө оруулалтын сан
- Хятадын Нийгмийн аюулгүй байдлын сан
- Дубайн Хөрөнгө оруулалтын корпорац
- Cингапурын “Temasek Holdings”
- ОХУ-ын Баялгийн сан
Стратегийн ашигт малтмалын ордуудын нөөцийг төр нэг гарт төвлөрүүлэхээр 2007 онд “Эрдэнэс Монгол” компанийг байгуулсан цагаас эхлэн яригдсан асуудал бол үндэсний баялгийн сантай болох. Ийм сан байгуулах асуудлыг Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон даруй эрчтэй ярьж эхэлсэн. Тэрбээр “Баялгийн сангаар дамжуулан хуримтлал бий болгох ёстой.
Ингэхдээ улс төрөөс хараат бус, мэргэжлийн баг удирдаж, ил тод зарчим дагалдана. Монголд нийгмийн чиг баримжаатай буюу газрын баялгаасаа нийт иргэд ижил тэгш хувь хүртэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа “Эрдэнэс Монгол” компани бий. Тус нэгдлийн хэмжээнд 10 гаруй компани байгаа. Цаашид төрийн санхүүжилтээр хайгуул хийж тогтоосон ордуудаа энэ нэгдлийн бүрэлдэхүүнд нэмээд явна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Норвегийн Тэтгэврийн сантай адил баялгийн сан байгуулж, уул уурхайн салбараас олсон орлогоос иргэддээ хуваарилдаг сайн туршлагыг нэвтрүүлнэ. Энэ санг улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд түлхүү хүртэх учиртай” гэж мэдэгдсэн.
Улмаар “Эрдэнэс Монгол” удирдлагуудтай уулзалт хийж, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг яаралтай байгуулах хугацаатай үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Баясгаланд өгөөд байна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Норвеги Улсад айлчилж, дэлхийд жишиг болсон баялгийн сантай нь танилцах талаар ч мэдээлэл гараад байгаа юм. Энэ мэтээр сүүлийн хэдэн өдөр баялгийн сан байгуулах асуудал эрчтэй яригдаж эхэллээ.
Уг нь УИХ-аас 2016 онд баталсан Ирээдүйн өв сангийн тухай хуулиар баялгийн сангийн суурь хэдийн тавигдчихсан. Тус санд өнгөрсөн жил 620.7 тэрбум бол энэ онд нэг их наяд төгрөгийн орлого орох тооцоо гарсан. Үүгээр Хүний хөгжил сангийн үлдэгдэл өрийг төлж барагдуулснаар уг санд 550 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсэхээр байгаа аж. Улмаар Хүний хөгжил сангаар бэлэн мөнгө тараадаг үзэгдлийг таслан зогсоож, хойч үедээ өр биш өв үлдээдэг жишиг буюу баялгийн сан жинхэнэ утгаараа ажиллаж эхэлнэ хэмээн үзэж буй.
Ирээдүйн өв сангийн хуулийн үндсэн зорилго нь байгалийн баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилахын тулд хуримтлал үүсгэх юм. Нэр нь л өөр болохоос биш Норвегийн баялгийн сангийн жишгээр Монголын Ирээдүйн өв сан орлого төвлөрүүлж эхлээд байгаа. Гэхдээ захиран зарцуулалт нь ил биш бөгөөд эрх баригчдаас бүрдсэн Засгийн газрын харьяанд байдаг. Засгийн газар ЖДҮХС-гаас эхтэй асуудлаас улбаалан харьяа 30 орчим сандаа шалгалт оруулж буйгаас үзэхэд итгэхэд бэрх.
Тиймээс л баялгийн сан яригдах бүрд “Улс төрөөс хараат бус” гэх тодорхойлолт дагадаг. Эрх барьсан нэг нь дур зоргоороо өөрчилдөг удирдлагатай цаашид явбал, эргээд бэлэн мөнгө тараах нэрээр үр хүүхдэдээ өр өвлүүлсэн Хүний хөгжлийн сан ч болж хувирч магадгүй. Харин баялгийн сан (дэлхийн зарим улсад тогтворжуулалтын сан нэрээр байгуулагдсан)-гийн үндсэн зарчим бол ирээдүйн эрсдэлээ хаах хуримтлал үүсгэх буюу хойч үедээ хөрөнгө, мөнгө үлдээх л асуудал юм. Тэгвэл өмнө нь манайхны хангалттай судалж ярьсан, одоо ч ярьсаар байгаа баялгийн санг жинхэнэ утгаар нь хөгжүүлэн байгуулж чадсан Норвегийн ололт амжилт, алдаа оноог дор өгүүлье.
ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН САНТАЙ ТАВАН САЯ НОРВЕГИ
Хойд Европ дахь Скандинавын хойгийн баруун эрэгт буй Норвеги дэлхийн хамгийн чинээлэг орны нэг. Дэлхийн хамгийн чинээлэг орон төдийгүй дэлхийн хамгийн аз жаргалтай, дэлхийн хамгийн амьдрахад тохиромжтой, хүний эрхийг дээдэлдэг, боловсрол эзэмшихэд үнэ төлбөргүй, нийгмийн хангамж сайтай, мөн хамгийн өндөр татвартай гээд сайн сайхнаараа хамгийн гэх бүхнийг эзэмшдэг улс гэхэд хилсдэхгүй болов уу.
Норвеги Улс дэлхийд газрын тосны экспортоор тавдугаарт, байгалийн хийн экспортоор гуравдугаарт ордог. Таван сая хүн амтай Норвегийн эдийн засагт газрын тосны салбар чухал байр суурь эзэлж ирсэн. Тиймээс ДНБ-ий 23 хувь, улсын орлогын 30, нийт хөрөнгө оруулалтын 26 хувийг газрын тосны салбар дангаар бүрдүүлж байна. Тус улсын нийт экспортын 49 хувь газрын тосны салбараас шууд хамаардаг. Тус улс нэг хүнд ногдох ДНБ-ээр Европ тивд хоёрдугаарт (Люксембургийн дараа), дэлхийд зургаадугаарт бичигдэж байна.
Уул уурхайгаас олсон орлогоо зөв удирдсан норвегичүүд өнгөрсөн онд нэг их наяд ам.долларын хуримтлал бүхий дэлхийд тэргүүлэх Баялгийн сангийн эзэд болсон. Тус улсын Засгийн газар анх 1990 онд Газрын тосны сан байгуулж, иргэдээ эзэд нь хэмээн тунхаглаж байжээ. Газрын тосны орлогыг хөгжлийн зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулах нь сангийн үндсэн дүрэм. Тэд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хуримтлалын сангийн хөрөнгийг зохистой зарцуулж ирсэн байдаг. Тоглоомын дүрмээ зөрчиж байгаагүй нь тэдний давуу тал. Тиймдээ ч тус сангийн хөрөнгө их наяд ам.долларт хүрч дэлхийн хамгийн том баялгийн санд зүй ёсоор тооцогдох болов.
Гэхдээ норвегичуудын хамгийн том ололт амжилт бол тэд баялгаас хараат бус эдийн засгийг байгуулж чадсан явдал юм. Сүүлийн 10 жилийн турш их хэмжээний нефть олборлосны зэрэгцээ түүхий эдийн үнэ өндөр байсныг ашиглан байгалийн нөөцтэй хамааралгүй салбаруудаа дэлхийн даяар эрчимтэй хөгжүүлж чаджээ. Газрын тосныхоо орлогыг урьдчилан тооцон зарцуулснаас хэт халалт, инфляц үүсэж явсан Норвеги алдаагаа амжилт болгон хувиргасныг Азийн хөгжлийн банкны ахлах зөвлөх Видар Овесен онцлон тэмдэглэсэн байдаг.
Норвегийн баялгийн сангийн санхүүгийн дүрэмд “Газрын тосны үнийн тогтворгүй байдлаас эдийн засгаа хамгаалах, орлого олохын зэрэгцээ ирээдүйн үр удамд нэг хэсгийг хуримтлуулах, төсвийн тогтвортой байдлыг хадгалах” гэсэн заалт бий. Газрын тос стратегийн чухал түүхий эд бас геополитикийн шинж чанартай. Тиймээс дэлхийн газрын тосны ханшид газрын тос үйлдвэрлэгч ОПЕК-ийн 11 орон нөлөөлөхийг хичээж ирсэн ч амжилт сулхан. Тэгвэл Орос, Канад, Мексик, Норвеги зэрэг улс ОПЕК-ийн гишүүн бус. Гэсэн ч газрын тосны хамгийн том экспортлогчид хэвээр байна. Тэднээс газрын тос хэмээх “хар алт”-аар хөрөнгөжиж, ахиу амжилт олсон нь Норвеги.
1971 онд буюу Хойд тэнгист нефть илрүүлснээс хэдхэн жилийн дараа л Норвегийн парламент эрчим хүчний салбарт баримтлах гол бодлогоо баталсан. Энэ бодлогын гол агуулга нь нефть зөвхөн ард түмэнд харьяалагдах ёстой. Иймээс Үндэсний нефть олборлогч компанийг байгуулсан байна. Норвеги Улс газрын тосноос олж буй ашгаа үндэсний эдийн засгаасаа бүрэн тусгаарласан гэхэд болно.
Тус улсын баялгийн сан мөнгөө зөвхөн гадаадын үнэт цаасуудад оруулдаг. Тэгэхдээ бүр дэлхий даяар. Норвегичүүд хөрөнгийнхөө 60 хувийг хувьцаанд оруулж, харин 40 хувийг нь Америк, Африк, Европ, Азийн облигаци болгожээ. Тэгэхээр энэ жижигхэн улс дэлхий дээр эргэлдэж буй бүх үнэт цаасны 0.8 хувийг эзэмшдэг гэсэн үг. Ерөнхийдөө баялгийн сангийн хөрөнгийг нийтдээ 75 орны 9,000 гаруй компанид хөрөнгө оруулж, хөрөнгийн удирдлагыг Төв банкны нэг хэсэг болох Хөрөнгө оруулалтын удирдлагын “Norges” банканд хариуцуулсан. Тус банк нь Сангийн яамнаас баталсан хөрөнгө оруулалтын стратегийг хэрэгжүүлдэг бөгөөд сангийн үйл ажиллагааны талаар улирал тутам Сангийн яаманд тайлагнадаг.
Норвегийн баялгийн сангийн нийт байршуулсан хөрөнгө оруулалтыг багцаар нь авч үзэхэд, 59.7 хувийг “Apple”, “Coca cola”, “McDonalds”, “Tesla” гэх мэт томоохон компанийн хувьцаа худалдан авахад /нийт хувьцааны зах зээлийн хоёр хувийг эзэлдэг/ зарцуулдаг. Мөн 37.3 хувийг тогтмол орлого бий болгох хөрөнгө оруулалт, гурван хувийг үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулжээ.
НОРВЕГИ ХҮН БҮР НЕФТИЙН МӨНГӨ ХААШАА ОРЖ БАЙГААГ МЭДЭХ ЭРХТЭЙ
Нефть, байгалийн хийн борлуулалтын зөвхөн дөрвөн хувь нь тухайн жилийн төсөвт ордог. Бусад орноос ялгаатай нь Норвегид бүх юм олон нийтийн хатуу хяналтан дор байдаг. Нефть, хийн компаниуд өөрсдийн орлого, татвар, бонусыг тогтмол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, нийтэлж байх үүрэгтэй. Яагаад гэвэл норвеги хүн бүр ард түмний мэдлийн нефтиэс олсон мөнгө нь гадаадын ямар хувьцаа, облигацид орсныг мэдэх эрхтэй.
Түүнчлэн Засгийн газар нь нефть, хийн салбараас хэр хэмжээний орлого олсныг ч эгэл иргэд нь мэдэж байдаг. Энэ бүхнийг олон улсын аудитын компани шалгаж, олон нийтийн байгууллагууд идэвхтэй хянадаг. Норвеги шиг баялагтай атлаа дампуурлын ирмэгт ирчихсэн олон улс бий. Тухайлбал, Венесуэл газрын тосны орлогоос олсон орлогоороо эдийн засгаа бүрдүүлдэг. Гэвч газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр буурахад эдийн засагт нь хүнд цохилт болж, дампуурлын ирмэгт ирээд байна.
НОРВЕГИ ДЭЛХИЙД ХАЛАМЖААРАА ТЭРГҮҮЛДЭГ
Баялгийн сангаараа дэлхийд тэргүүлдэг, дэлхийн хамгийн аж жаргалтай, амьдрахад таатай энэ улс ард иргэддээ олгодог халамжаараа хүртэл дэлхийд тэргүүлдэг болохыг дээр дурдсан. Тус улсын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлснээр, хөдөлмөрийн насны хүн амын тавны нэг нь өнгөрсөн жил ажилгүйдлийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж зэргийг их хэмжээгээр авсан байна. Ер нь норвегичуудын 20 гаруй хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд идэвхтэй хамрагддаг гэсэн судалгаа бий.
Үүгээр зогсохгүй зарим бүс нутагт хүн амынх нь 40 гаруй хувь нь cap тутамд халамжийн үйлчилгээ, тэтгэмж авдаг гэсэн тоо баримт гарсан байна. Скандинавын хамгийн чинээлэг тус улс 2016 онд нийт 21 тэрбум ам.долларын халамж, тэтгэмжийн үйлчилгээг иргэддээ үзүүлсэн байна. Үүнээс үүдэж, сүүлийн жилүүдэд Норвеги Улсын иргэд нь халамжийн үйлчилгээнээс хэт хамааралтай, амьдралын идэвхгүй болох эрсдэл тулгараад байгаа талаар ажиглагчид онцлох болжээ.
Зарим судлаач тус улсыг газрын тос, байгалийн хийн салбарт голлон тулгуурлаж, эдийн засгийн хөгжүүлэхийн дээр дэлхийн өөр хаана ч байхгүй халамжийн үйлчилгээний тогтолцоог бий болгосон гэдэг. Үүнээс гадна тус улс ажлын цаг багатай ч хөдөлмөрийн хөлс өндөртэй орны тоонд ордог нь ард иргэдээ, ялангуяа залуу үеэ амьдралын идэвхгүй болгоход нөлөөлж магадгүй талаар шинжээчид онцолдог юм.
Норвегийн Хөдөлмөрийн хууль хамгийн ухаалаг хуульд тооцогддог бөгөөд ажилчид нь жилд 21 хоногийн цалинтай амралт авах эрхтэй төдийгүй бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд ажлын цагаа бууруулах боломжийг олгожээ. Жирэмсний чөлөөг 43 долоо хоног хүртэлх хугацаанд цалинтай авах буюу 53 долоо хоног хүртэлх хугацаанд багасгасан цалинтайгаар авах эрхтэй байдаг аж. Цагийн ажил хийх явдал түгээмэл байдаг бөгөөд долоо хоногт дунджаар 33 цаг ажилладаг байна.
- Нэг сарын дундаж цалин: 5,418 ам.доллар
- Нэг хүнд ногдох ДНБ: 71 мянган ам.доллар
- Цалингийн доод хэмжээ: цагт 16 ам.доллар
- Ажилгүйдлийн түвшин: 4.3 хувь
Норвегийн ажлын цаг бага, хөдөлмөрийн хөлс өндөр, амьдрахад таатайгаас гадна тус улсад амьдрах өртөг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай харьцуулахад 33 хувиар бага байдаг аж.
Дэлхийд жишиг болсон баялгийн санг байгуулж чадсан Норвегийн туршлага товчхондоо ийм. Тэдний адилаар баялгийн сангаа хамгийн амжилттай удирдаж байгаа улсын нэг нь 1990 онд манайхтай нэг гараанаас хөдөлсөн, газар зүйн байршлын хувьд гуравдагч хөрш гэгддэг Казакстан Улс. Тус улс байгалийн баялгаасаа үндэсний сан байгуулсан. Тус санд 2014 оны байдлаар 77.2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө төвлөрсөн бөгөөд энэ фондоосоо хэд хэдэн том төслүүдээ санхүүжүүлж, 2017 онд 62.8 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний үлдэгдэлтэй байна.
Томоохон хөтөлбөрүүдээ энэ сангаасаа санхүүжүүлдэг. Эдгээр бол байгалийн баялагтаа зөв менежмент хийсэн жишээ юм. Харин муу менежментийн жишээ болдог алмазаар баялаг Африкийн Сьерра Леоне иргэдийн бослого мөргөлдөөнөөс өндийж чадаагүй байхад адилхан алмазтай Африкийн Ботсваны эдийн засаг өндөр хурдацтай өсөв. Алдаатай бодлогын үр дүнд хэчнээн баялагтай байгаад эдийн засгаа яаж сөхрүүлж болдгийг зэсийн асар их нөөцтэй Замби Улс харуулж байхад Чили Улс эдийн засгийн барагтай хямралыг ажрахгүй давахаар хуримтлалтай болов. Тэгэхээр дан ганц байгалийн баялагтай байгаад улс орнууд амжилт олдоггүй бололтой. Хамаг учир нөөц, баялагт бус түүнийг удирдаж буй хүмүүст л байна.
Ц.ДАВААСАМБУУ, ҮНДЭСНИЙ ШУУДАН |
| Баялгийн сан бол "Хүний хөгжил"-ийн 21 мянган төгрөг тараахаас тэс өөр асуудал |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|