Тус агентлаг хэдхэн хоногийн өмнө хиймэл оюунт эмэгтэй робот-диктороо танилцуулж, ирэх гуравдугаар сараас улс төрийн томоохон мэдээ мэдээллийг хөтлүүлэхээр болсноо зарлаад байна.

Дэлхийн анхны хиймэл оюунт эмэгтэй дикторыг Синхуа агентлаг Хятадын томоохон хайлтын систем болох “Sogou”-ийн технологийн багийнхантай хамтран бүтээжээ. Түүнд Шин Шиаомэн хэмээн нэр өгсөн байна.

Хиймэл оюунт робот-диктор нь мэргэжлийн хүний хоолойг ашиглан текст уншиж, телевизийн хөтлөгчдийн оронд ажиллах юм. Видео дүрсэнд бодит диктор сууж байгаа харагдавч түүний амны хөдөлгөөнийг дижитал аргаар үүсгэсэн. Дуу хоолой өнгө нь роботынх аж.

Роботуудыг хэвлэл мэдээллийн салбарт ажиллуулах болсноор үйл ажиллагааны зардал хэмнэхээс гадна 24 цагийн турш мэдээлэл түгээх боломжтой болж байна гэж Синхуа мэдэгджээ. Түүнчлэн Хятад улс сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан /Artificial Intelligence/-ы салбарт маш амжилттай ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ болж байна.

Эх сурвалж: World Economic Forum