Mobile хувилбар
www.BOLOD.mn
Fact.mn | Miss.mn | Ord.mn | Choibalsan.mn |

Архив ангилал
   
Б.Энхбаяр: Бүртгэлийн шинэ хууль авлигачид дээр аянга буулгаж байна

2019-03-18

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаярыг урьж, ярилцлаа.

БЛИЦ:
Баттөмөрийн Энхбаяр

1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 1999 онд мөн тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Үүний дараа АНУ-ын Виржинийн их сургуульд хэлний чиглэлээр, Тайвань, Швед, Австрали Улсад хүний нөөцийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн ухааны магистр. Эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.
Ажилласан байдал:

1998-2004 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш
2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах
2001-2002 онд УИХ дахь МАХН-ын Ажлын албанд референт, зөвлөх
2002-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт Тамгын газрын дарга
2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
2009 онд УИХ-ын даргын Ажлын албанд хуулийн асуудал хариуцсан зөвлөх
2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга
2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх
2013-2014 онд УИХ-ын гишүүний зөвлөх
2014-2015 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн зөвлөх
2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажилласан.

БИД ЯМАР НИЙГЭМД АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?

-Монгол Улс чөлөөт, бие даасан ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жил болж байна. Өмнө нь бүх зүйлийг төр төвлөрүүлдэг байлаа. Одоо цаг үе өөр болж байна. Би Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын ажлыг 2016 онд авсан. Эхний хоёр долоо хоногт гар утас их завгүй байлаа. Хүмүүс их баяр хүргэлээ. Үүний хажуугаар гадаад паспорт яаралтай гаргаж өгөөч, үл хөдлөх хөрөнгө авах гэсэн юм аа, энэ хэний нэр дээр байна.

Энэ тэнд барьцаанд байна уу үгүй юү мэдээд өгөөч гэдэг гуйлга баяр хүргэж, амжилт хүсэж байгаагаас илүү их ирсэн. Улсын бүртгэлийн газар Хууль зүйн яамны харьяа байгууллага учраас таних танихгүй хүн их хандсан даа.  Тэгээд би гайхсан.

Орон сууцны гэрчилгээгээ авах гэж байгаа хүн бүртгэлийн байгууллага дээр гэхэд гурван удаа очдог.

Ийм энгийн мэдээлэл ард иргэдэд яагаад олж мэдэхэд ингэж их хүндрэлтэй байгаа юм бэ. Төр ийм их хаалттай байна уу. Тэр хэрээр хүнд суртал ямар хэмжээнд байгаа нь ойлгогдож байлаа. Тэгээд Улсын бүртгэлийн ерөнхий газраас ямар үйлчилгээ үзүүлж, иргэдэд хэрхэн хүрч байна гэсэн бүх мэдээллийг судалсан. Гадаад паспорт гэхэд жилд 250 мянган хүн авдаг.

Иргэний, эд хөрөнгийн барьцааны лавлагааг цаасаар төлбөр төлж авдаг хүмүүсийн тоо 400-гаад мянга.  Хаягийн тодорхойлолт, лавлагаа гэхэд ТҮЦ машинаас жилд нэг сая гаруй хүн авсан байсан.  Бусад 10 төрлийн лавлагааг ХУР системээс жилд давхардсан тоогоор дөрвөн сая орчим хүн авдаг. Тэгээд бүртгэлийн байгууллага нь зөвхөн 100 айл дээр төвлөрч байна. Энэ нь иргэдэд их стресс нэмж байна. 

Орон сууцны гэрчилгээгээ авах гэж байгаа хүн бүртгэлийн байгууллага дээр гэхэд гурван удаа очдог. Мэдүүлэг бөглөж нэг, барьцааны лавлагаа авах гэж, тэгээд гарсан хойно нь нэг очдог. Зөвхөн Улаанбаатар хотод гадаад паспорт авах гэж өдөрт 1,200 хүн 100 айлд захиалга өгч байсан.  Гэтэл бүртгэлийн байгууллагын ачаалал даах чадвар нь өдөрт 800 байна. 400 хүн тэр өдөр эргээд буцаж байв. 

Мөн их стресс, цаг хугацаа байгаа биз дээ. Үүнийг шийдэх гарцыг хайх нь бидний нэг үүрэг байлаа. Тэгээд бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ гэж бодсон.  Яг тэр үед Шведэд иргэний  үнэмлэхийн чипийг иргэдийн гарт нь суулгадаг боллоо. Хүн явж байхдаа чипээ уншуулаад л бүх үйлчилгээгээ авч байна гэсэн мэдээг уншаад их ичсэн.  Гэтэл бид цаас бариулаад л хэдэн тийшээ хамаг ажлыг нь алдуулаад л иргэдээ гүйлгээд байна шүү дээ.

ДӨРВӨН ӨГҮҮЛБЭРЭЭР ИХ ЗҮЙЛИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДСАН

-Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь зохион байгуулалтын гэхээсээ илүү хуультайгаа их холбоотой байсан.  Бүртгэлийн байгууллагаас үзүүл­дэг 100 орчим мэдээллийн дийлэнх нь угаасаа хуулиараа хаалттай бай­сан. Лавлагаа гэхэд 10-аас бусад нь бүгд хаалттай байсан.  Тэгэхээр төрийн болон хувийн байгууллага иргэдээс олон төрлийн лавлагаа нэхэх нь зүйн хэрэг биз дээ. Түүнчлэн, бүртгэлийн байгууллагын үйлчилгээг ил болгочихвол төрийн байгууллагын хүнд суртал 70 хувь буурах боломжтой гэж үзсэн.

АТГ, Цагдаа, ШЕЗ гэсэн гурван байгууллагын бүртгэлээс сард авдаг цаасан лавлагаа нь гэхэд 6,500 хуудас байсан.  Жилд 80 мянган хуудас цаас нэг төрийн байгууллага нөгөөгөөсөө авч байна. Канон, бичиг хэргийн зардал, цаг хугацаа гээд маш нүсэр үйл ажиллагаа байгаа биз. Үүнийг бүхэлд нь шийдэхийн тулд тэр хаалттай гээд байгаа 180 лавлагаа мэдээллийн аль нь бүр хаалттай байх юм, ямар нь нээлттэй, аль хэсэг нь хязгаарлагдмал нээлттэй байх юм гэдгийг хуулиар зохицуулсан. Бүртгэлийн хуулийн энэ зохицуулалт маш энгийн, хялбар зохицуулалт. Хуулийн энэ хэсгийн зохицуулалт гэ­хэд дөрөвхөн өгүүлбэр байгаа юм.  

Дөрөвхөн өгүүлбэр хуульд бичээд хэдэн зуун мянган хүний цаг нар, хэдэн тэрбумын зардал, төрийн албаны хүнд суртлыг алга болгосон.  Энэ нь бүртгэлийн хуулийн амин сүнс  юм.  Нөгөө талаар бүртгэлийн байгууллагад байсан авлигыг байхгүй болгож байна. Хүнд суртал хаана байна тэнд авлига бай­даг.  Хаалттай байдал хаана байна тэнд авлига байсан. Тэр бүхнийг үгүй хийсэн хууль болж чадсан.

ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛГОЖ БАЙНА

-Бүртгэлийн хуулийг 2016 онд өргөн бариад УИХ дээр нэг удаа унаж байсан.  Зарим гишүүн энэ бүтэхгүй юм байна. Нууц мэдээллүүдийг ил болгох гэж байна. Монгол Улсын  ҮАБ-д аюул учрах юм байна гээд л сүртэй юм ярьж унагасан. Үүний дараа би өөрөө дүгнэлт хийсэн л дээ.  Бид гоё юм бодоод хууль бичээд байдаг. 

Түүнийгээ иргэд шийдвэр гаргагч нарт ойлгуулах ажлаа муу хийсэн байна. Түүнээс болж унажээ гэсэн дүгнэлт хийгээд дараа нь ойлгуулах ажлыг их хийсэн. Үүний үр дүнд шийдвэр гаргагч нар дэмжиж баталсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж байна. Хамгийн энгийн жишээ гэхэд сүүлийн 10 жилийн хугацаанд моргейж буюу үл хөдлөх хөрөнгийн зах зээл тэлж байна. Одоогийн байдлаар манайд 1,500 орчим үл хөдлөх хөрөнгийн зуучлагч үйл ажиллагаа явуулдаг. Аливаа хүн эрсдэлгүйгээр үл хөдлөх хөрөнгө авахыг хүснэ. 

Нээлттэй байдал гэдэг нь айж эмээх зүйл биш юм гэдгийг харуулж байна.

Зарж байгаа хүн дотор янз бүрийн хүн байна. Хаалттай байсныг далимдуулаад залилангийн гэмт хэрэг их гардаг байсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар хийдэг байлаа.  Нөгөө гэрчилгээгээ үзүүлээд өөр хүнд зарж, банк санхүүгийн байгууллагад барьцаанд тавьдаг гэмт хэрэг их гарч байсан. Харин бүртгэлийн хууль хэрэгжсэнээр  байр худалдан авах гэж байгаа хүн тухайн байрны мэдээллийг хийгээд хэний нэр дээр байна вэ гэх бүх мэдээллийг авах боломжтой болно. Энэ нь гэмт хэрэгтнүүдийг гишгэх газаргүй болгож байна.

Нээлттэй байдал гэдэг нь айж эмээх зүйл биш юм гэдгийг харуулж байна. Энэ нь 2016 оны парламент буюу МАН-аас шийдвэрлэсэн яг иргэдэд хамгийн их хэрэгтэй том хуулийн реформ  гэдгийг  би бардам хэлнэ.  

Гэхдээ энэ бол эхлэл юм. Хуулийн хэрэгжилт бүрэн хэрэгжиж дуусаагүй байна. Арваннэгдүгээр сард бүртгэл.мн-ийг л нээсэн байдаг. Бид тухайн үед 10 лавлагааг цахимаар олгодог байсан бол одоо 23 төрлийнх болж өргөжсөн байна. Энэ ондоо багтаад Улаанбаатар хот, бүх аймаг, сумыг шилэн кабельд холбоно. Сумын байцаагч хүртэл төв сервертэй шууд холбогдоно.

Ядаж аймгийн төв явахгүй сумаасаа гадаад паспорт, иргэний үнэмлэхээ захиалдаг болно гэдэг сайхан биш гэж үү. Харьяалал харгалзахгүй 10 үйлчилгээг хийдэг болсон гуравхан сарын хугацаанд хөдөө орон нутгийн 4,300 хүн биечлэн хотод ирэхгүйгээр тэндээ үйлчилгээ авсан байна. Тэр олон хүний цаг, мөнгө гээд юу эс хэмнэж байна гээд бод л доо.

ХУУЛЬЧИД+ IT ИНЖЕНЕР ГЭСЭН БАГ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАСАН

-Түүнчлэн Бүртгэлийн шинэ хууль авлигачдад аянга мэт буусан.  Хууль үйлчлэх үед ЖДҮ-гийн асуудал илэрсэн. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын мэдээллийг хэн ил гаргах сонирхолгүй байсан бэ гэдэг нь их тодорхой болсон. Зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэхэд нэг хүн 20 орчим компани байгуулжээ. Сангийн мэдээлэл дээр 20 компани зээл авсан мэт харагддаг. 

Яг хүнээ хөөхөөр нэг л хүн аваад байдаг.  Зүсээ хувиргаад л нүүрээ будаад л аваад байсан байгаа байхгүй юу. Тэр хүн мэдээллийг нээлттэй болохгүй үргэлж хаалттай байна гэж тооцоолсон юм шиг байгаа юм. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн мэдээлэл ил болсноор олон хулгай ил болж байна. Анх энэ хуулийг гаргахдаа би лав ийм аймаар хулгай хийчихсэн байна гэж бодоогүй. 

Анх энэ хуулийг гаргахдаа би лав ийм аймаар хулгай хийчихсэн байна гэж бодоогүй. 

Хулгай нуугдаж байгааг мэдэж байсан ч гэлээ ийм ихээр хулгай хийгээд цайчихсан байна гэж үнэндээ мэдсэнгүй. Одоо  ч бүх зүйл нь илэрчихээд байгаа юм биш. Бүртгэлийн хуулийн хэрэгжилт дээр өөр олон ажлыг хийх шаардлагатай байгаа.

Ер нь хууль гэдэг хөгжлийг дэмжсэн, түүнд саад болохгүй байх байдлыг бий болгохыг хэлээд байгаа юм. Хууль аливаа боломжийг хаадаг биш нээж өгдөг л байх ёстой. Тэр бодлого буюу шийдлийг ямар хэлбэрээр яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь цэвэр зохион байгуулалтын асуудал юм. 

Бүртгэлийн хуулийн хэрэгжилтийн гол ажлууд нь 2019 онд хийгдээд 2020 оноос хууль бүрэн утгаар үр дүнгээ өгч эхлэх юм. Зөвхөн энэ хуулийг дагаад 50 орчим журам гарах ёстой.  Мэдээлэл, технологийн маш их туршлагатай хүмүүс бүртгэлийн байгууллагын удирдах албан тушаалд очиж ажилласан нь энэ хуулийг хэрэгжүүлэхэд их дэм болсон.  Хуульчид+IT инженерүүд гэсэн баг энэ хууль дээр гар нийлж ажилласан нь амжилттай болсон.

Хууль батлагдаад удаагүй арваннэгдүгээр сард хэрэгжих гээд байдаг, бэлтгэл ажил тун шахуу байсан шүү. Бүртгэл.mn гэдэг домайн хаяг гэхэд өөр хувь хүний нэр дээр байлаа. Би заавал тэр хаягийг худалдаад ч хамаагүй ав гэж бүртгэлийнхнээ хүчилсэн. Тэгэхгүй бол хүн тогтоох аргагүй өөр нэр яваад байсан. Тэгээд худалдаж авсан.  Мөн  бүртгэл.мн-ий зарим мэдээлэл төлбөртэй байх байсан. Гэсэн ч төлбөртэй мэдээллийнхээ журмаа Засгийн газар гаргаж амжаагүй. 

Нэгэнт хууль хэрэгжиж эхэлсэн учраас төлбөртэй байх байсан тэр мэдээллүүдийг шууд үнэ төлбөргүйгээр нээлттэй болгочихсон. Иргэд маань л хожсон гэх үү дээ. Одоо Бүртгэл.мн-ий хөгжүүлэлтийн асуудал дутуу байгаа, цаашид их хөгжүүлэлт хийх ёстой. Тухайлбал, компанийн үүсгэн байгуулагчийг олоход компанийн нэрээр хайж байна.  Уг нь бол тухайн хүний нэрээр хайдаг байх ёстой юм. Тэр цагт бүр ч их айхавтар зүйлүүд, олон хулгай илэрнэ.

ХҮН ӨӨРИЙГӨӨ ХЯНАХААС ИЛҮҮ АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТОГТОЛЦОО ГЭЖ БАЙДАГГҮЙ

-Сайн судалбал нэг хүн 60 орчим байгууллага байгуулсан, тэр дотор гадна дотноос янз бүрийн санхүүжилт авдаг юу нь мэдэгдэхгүй сэжигтэй зүйлүүд байна. Тэр бүхнийг ил болгох хэрэгтэй. Манайх  нэг зүйлийг хянах гэхээр нээх том байгууллага бүтэц гаргаж ирээд бөөн зардал гаргаж, нүсэр хана хэрэм босгодог. Гэтэл Бүртгэл.мн ямар ч зардалгүйгээр авлигаас урьдчилан сэргийлдэг тогтолцооны нэг бүрдэл болж хувирсан. 

Бүртгэлийн хуулийн дөрөвхөн өгүүлбэрээр ЖДҮ-гийн луйвраас эхлээд маш олон зүйл ил болсон. Сүүлийн гурван сард 50 мянган хүн Бүртгэл.мн-ээс мэдээлэл лавлагаа авч хандсан байна лээ. Тун удахгүй хөгжүүлэлт нь сайжраад ирэхээр Монголын хамгийн их хандалттай, бодит үйлчилгээ авдаг сан болно гэдэгт итгэдэг. Одоо хуулиар ил болсон газрын мэдээлэл бүртгэл.mn  дээр ороогүй хаалттай байна. 

Бүртгэлийн хуулийн дөрөвхөн өгүүлбэрээр ЖДҮ-гийн луйвраас эхлээд маш олон зүйл ил болсон.

Би ажлаа өгөхийн өмнө Газрын алба, Тагнуулынхан гээд бүгдийг дуудаад яагаад энэ газрын мэдээллийг Бүртгэл.мн-д нээлттэй оруулахгүй хааж, нуугаад байгаа юм бэ гэдэг шаардлага тавьсан. Арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө тавихгүй бол та нарыг бүгдийг чинь АТГ-т хууль хэрэгжүүлэхгүй байна гэдэг үндэслэлээр өгнө гэж хүртэл шахаж үзсэн. Тэгсэн газрын албанаас нэг сайтын нэр хэлээд энэ дээр нээлттэй байдаг гэж байна. 

Гэтэл түүнийг нь тэнд байсан ажлын хэсэг, төрийн байгууллагынхан бүү хэл Тагнуулын байгууллагынхан ч мэдэхгүй байсан. Миний албан бус эх сурвалжийн мэдээллээр хэдэн зуун газрын гэрчилгээ өөрийнхөө нэр дээр авчихсан хүн ч байна. Газрын албаныхан өөрсдөө ч хамаарал бүхий хүнийхээ нэр дээр олон газар авсан байдаг. Түүнийгээ зардаг ийм асуудал ч хаалттай мэдээллийн цаана байна.

Одоо бид үүнийг ил болгох ёстой. Газрын наймаатай, авлига хүнд сурталтай тэмцэнэ гэж хоосон ярьдаг.  Уг нь бүртгэлийн хуулиар үүнийг нээлттэй болгочихсон. Хэрэгжилтийг нь шаардмаар байна.

УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН НАЙМАА, ЖДҮ ГЭЭД ОЛОН ХУЛГАЙ ЭНЭ ХУУЛИАР ИЛ БОЛСООР…

-Бүртгэлийн хууль үргэлжлэн амжилттай хэрэгжсэнээр  газрын мафи гэж яригдаад байгаа тэр бүлэглэл ханз үсэрнэ. Би бүрэн итгэлтэй байна. Зүгээр гаргасан хуулиа хэрэгжүүлэхэд л боллоо.  УИХ өөрөө хуулийн хэрэгжүүлэлтэд хяналт тавьдаг газар шүү дээ. Тэгэхээр гишүүд маань энэ асуудалд анхаармаар байна.  Одоо би иргэн, гэхдээ энэ хуулийг бичихдээ юу бодож, юунд зорьж тэмүүлж хийсэн бэ гэдгээ мэдэж байгаа учраас шаардах учиртай.

Одоо илүү олон хулгай гарч ирнэ. Яагаа ч үгүй байгаа. 

Мөн Ашигт малтмал, уул уурхайн баялгийг цөөн хэдэн хүн авсан гэж ярьж байна.  Ашигт малтмалын газрын цахим хуудас руу орвол тэнд лицeнз эзэмшиж байгаа компаниудын нэр байгаа.Тэднийг Бүртгэл.мн-тэй тулгахад үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирлын нэр гараад ирнэ. Олон компанийн нэрээр лизенц авч байгаагийн цаана нэг хүн байна уу. 10 хүн байна уу гэдгийг олон нийт мэдэх боломжтой болсон. Уул уурхай, газрын наймаа, ЖДҮ гээд олон зүйл энэ хуулиар нээлттэй болно. 

Одоо илүү олон хулгай гарч ирнэ. Яагаа ч үгүй байгаа. Хүнийх нь нэрийг оруулаад мэдээлэл нь гарч ирдэг тэр шинэчлэл удахгүй олон нийтэд хүрнэ. Тэр үед нээрээ яана даа л гэж бодож байна. Тухайлбал, шашны гэхэд 500-гаад байгууллага байна. Тэрийг хэн ажиллуулаад байгаа юм. Түүний ард ямар зүйлийг халхлаад байгаа юм. Олон их, дээд сургууль хүртэл төрийн бус байгууллагын статустай явж байна.

Хэдхэн төгрөгийн татвараас нуугдах гэж байгаад өөрсдөө хохирно доо. Өвчин зовлон таарвал, санамсаргүй байдлаар хохирвол яах вэ. ТББ нь компани шиг гэр бүл, үр хүүхдэд нь өвлөгддөггүй. Хувь хувьцаа зарагддаггүй. Хамаг хөдөлмөр хөрөнгөө зарж байгуулчихаад өөрөөрөө дуусаад улсад тушаагаад явах вий дээ. Тэгэхээр ТББ-ын статусаар ажиллаж байгаа их, дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн байгууллагууд минь энэ эрсдэлээ бодоорой.  Би өөрсдөд нь санаа зовж хэлж байгаа юм шүү. 

Та хэд маань өнөөдрийн хэдхэн төгрөгийн татвараас зугтаах гэж байж энэ үнэт зүйлээ капиталаа өөрийн гэр бүл үр хүүхдэдээ өвлүүлж шилжүүлж чадахгүй дуусгав аа.  Ийм байдал үүссэн байна шүү. Бүртгэлийн  хуулийн давуу талыг ашиглаад ТББ-аа компанийн статусаар бүртгүүлэхэд ямар нэгэн торгууль, хариуцлага ярихгүй энэ хөдөлгөөнийг хийх боломжтой болсон гэдгийг дахин анхааруулж хэлмээр байна.

Б.Энхбаяр: Бүртгэлийн шинэ хууль авлигачид дээр аянга буулгаж байна
Bolod.mn

Сэтгэгдэл ()

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Үгийн санд шүүлтүүр хийсэн болно

Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ?
15:24

Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. 

»»
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ
14:52

“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 

Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ
14:29

Улаанбаатар хотын гаалийн газрын гаа­лийн улсын байцаагчаар ажиллаж бай­сан М.Бат­саруулд холбогдох хэргийг 

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо
13:40

1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо

Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ
13:39

Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний 

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ
13:25

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. 

Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ
13:23

Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, 

Бүсийн “босс”-ууд
11:34

Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. 

Малчид, иргэдэд анхааруулга
11:28

ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын 

Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов
11:27

Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино 

АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
11:21

АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч 

Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ
10:58

Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.

Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ
10:57

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага 

Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ
10:53

Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад 

Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ
10:51

Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын 

Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо
10:34

“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион 

Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав
10:31

Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны 

Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ
10:27

Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн 

Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав
10:24

Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин 

“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
10:21

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн 

Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?!
10:20

Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх 

11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа
10:16

Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас 

Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой
10:15

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн 

Х.Нямбаатар:

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн 

»»
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ
10:15

НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа 

"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү?
10:11

ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн 

"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа
10:09

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн 

Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв
10:04

Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн 

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо
14:46

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 

2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ
14:30

Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, 

Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа
14:28

Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.

“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна
14:23

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын 

SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна
13:00

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн  угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

SOS: Угаарын хийд иргэд

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн  угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

»»
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд
12:33

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг 

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
11:34

-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. 

Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ
09:38

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай 

Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв
09:27

X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.

Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана
09:24

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа
12:30

Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 

Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна
12:27

Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр 

Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан
12:26

Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас 

АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ
12:23

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн 

"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв
11:39

Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад 

360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа
10:19

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ
10:00

Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.

SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ
09:58

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн 

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа
09:17

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа 

“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв
09:16

Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий 

ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
09:15

Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна
08:46

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн 

Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ
13:50

Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. 

Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. 

»»
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ
13:25

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. 

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. 

»»
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ
13:20

ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх 

Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ

ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх 

»»
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
11:21

АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч 

АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав

АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч 

»»
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ
10:57

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага 

Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага 

»»
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв
09:27

X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.

Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв

X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.

»»
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ
12:45

Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион 

Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ

Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион 

»»
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ
12:23

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн 

АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн 

»»
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
09:41

Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй 

Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв
13:33

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос 

Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ
13:14

Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр 

Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ
09:16

ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох 

Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн
15:24

ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн 

Австралид хэт халж байна
15:23

КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун 

Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа
10:27

Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог

Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ
09:49

Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, 

АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ
10:36

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн 

Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ
09:50

ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг 

Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ
13:29

ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг 

Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв
11:40

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх 

Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ
10:56

Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр 

Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ
14:28
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
14:42

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ
18:07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл 

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
12:07

Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн 

Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа
14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн
18:27

Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд

Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү?
21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна
11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ
17:15

Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө 

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр
11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ
18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа
18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа
13:48

Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!

#GoMongolia

Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна
10:57

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа
17:57

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ
23:25

Төсөл-1

Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ
22:02

Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал 

Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу?
20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ
14:45

Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.

Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай
20:57

bolod.mn logo
RSS Feeds | Холбоо барих | Маркетингийн алба |
Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2005-2024 Bolod Мэдээллийн сүлжээ сайт. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by: "Онлайн Хүрээ" ХХК