 |
|
 |
|
Шагж гэлэн: Гурван эрийн түүх буюу үхэл, тэмцэл, амьдрал... |
|
|
 |
|
 |
Шагж гэлэн: Гурван эрийн түүх буюу үхэл, тэмцэл, амьдрал...
2019-04-012008 оны 7 сард анх бид хоёр танилцсан юм. Тэр цагаас хойш бид хоёр нөхөрлөсөөр өдий хүрчээ.  Цагаан сараар шинийн нэгэнд золгодогоо бодохоор аав хүү хоёр ч юм шиг, цагаан архи уугаад хоюулаа халуурдагаа бодохоор найзууд ч юм шиг, цагаан сор суутлаа загнуулдагаа бодохоор ах дүү хоёр ч юм шиг, хамт ажилдагаа бодохоор ажлын газрынхан ч юм шиг. Нэг удаа 5 литер суу бариад халамцуу гэрт ороод ирлээ. Машаан дотор сүү нь асгараад тал шахуу юм ирж. Би цаагуур нь орох санаатай “айлд тал сүүтэй ирж байхаар ус ч болтугай хийгээд дүүргэчихгүй яасын гэсэн чинь", би чамд ус авчирч өгөх дээрээ тулаагүй гээд хэнгэнэтэл уйлж билээ. 130 гаруй кг жинтэй ханагар эрч гэлээ сэтгэл нь хүүхэд шиг. Муушиг тоглоход би булхайцна гэж тоймгүй. Энийг сайн хараарай , энэ ёстой бүтэхгүй шүү гээл намайг хараастай. Би түрийвчнээс нь мөнгө хусаад тоглоход огт мэдэхгүй.Би 5 гарт гурав гарчихаад яахаараа мөнгөгүй болдог билээ гээл гайхаастай. Тээр нэг жил ажлын өрөөндөө сууж байтал мань эр орж ирээд хажууд суулаа.Цалингаа авсан бололтой энгэрийн кармаандаа овоо хэдэн цаас хийчихэж. Би мөрөн дээр нь алгадаал мөнгийг нь суйлчихав. Ажил тарж байсан тул би за ах ганц пиав миавчгүй орж ирээ юу гэтэл “Өө энэ алах нь би гарчаад ирий гээл”явав. Царай нь хувхай цайчихсан “байхгүй ээ цалингаа гээчихлээ хаана гээчихвээ гэсээр л орж ирэв”. Би хамт гараад худлаа баахан хайлцаад. Тэгсэн мань эр “хая пиддаа, ганц сарын цалингаар амьдрал дутлаа юу” алив ганц пиав ууя чамд мөнгө байна уу л гэжийнэ. Дэлгүүр ороод нөгөө мөнгөнөөс нь пиав аваал хоюулаа уулаа. Мөнгөө гээсэндээ тоож байгаа ч юм алга. “За Нямааг /эхнэр нь / юу гэж аргалий даа” гээл. Ингээд сууж байтал мөнгийг чинь хүн олоод ирүүл яахуу та гэсэн чинь хүүшээ шууд талыг нь өгөөл авийшдээ гээл. Би май энэ мөнгөө ав гээд сарвайсан чинь хаана байж хаана байж гээл хагартлаа баярлаж билээ. Суудал дээрээ хаячаад явчихсан ш дээ та гэсэн чинь “яг тэгсэн, яг тэгсэн май” гээл мөнгөнийхөө талыг надад сарвайхаар нь хулгайлсан гээд үнэнээ хэлж байж салж билээ. Өнгөрсөн намар манай төрсөн дүүгийн сүй тавихад надтай явахад нь би хонь амлаад өгч чадаагүй яваа. Энэ жилийн цагаан сараар гэртээ цай уулгаж амжаагүй л яваа. Дээр таарсанаа хонь, цай хоёроо мартаагүй биз бандиа гэж байсан. Би “хонь ногоонд цадаад, айраг гарахаар өр салнаа гэсэн чинь” болжийно энэ Шагж ухаантай” гэж билээ. Бид хоёр халахаараа юу эсийг ярихав. Ах нь ганц бага охиноо сургууль төгсгөөл 60 хүрчихвэл гомдолгүй үхнээ гээл. Би ч “та пид гээл нэг л унах моддоо” гээл. Бид хоёрт энэ дэлхий дээр ярьж үзээгүй сэдэв үлдээгүй.Ах нь өвчин тусаад үхэх бол алийгаа алдахгүй. Энэ улсууд сонсоол үхчихийн гэнэ. Эрүүл согтуудаа бид хоёр барилдаж хүртэл үзсэн. Уначихаад энэ пиддатай 2008 онд барилдсан бол давахгүй юу гээл. 2010 онд миний хуримын өдөр хүүдээ бэр гуйчихаад манай хуриманд ирсэн юм. Дараа нь “ах нь хүүдээ бэр гуйж байж танай хуримруу л яараад байсан ш дээ” гэж билээ. Саяны цагаан сараар золгоход хоюулаа энэ нутагт ирсний 10 жилийн ойгоо нүсэр тэмдэглэнээ. Энд ирээд үр хүүхэдтэйгээ сайхан л амьдарч байна, Нутаг орондоо талархаж нэг сайхан найрланаа гэхэд нь би уухайн тас “заавал 10 жил гээд байх юу байдын энэ жил хийе” гэсэн чинь тэгий тэгий гээл. Хэд хоногийн өмнө амралтаа аваад явсан сураг байсан. Саяхан би хот ороод залгатал утас нь салгаатай байлаа. Хөөрхий ах минь ходоод эцсийн шатандаа ороод цөөхөн сар үлдсэн тухай сонслоо. Өнгөрсөн он жилүүдэд жаргал зовлоноо хуваалцаж явсан өдрүүд тувт бодогдоостой. Ах 55 настай, охин нь 2 курс ш дээ гэж бодогдох. Олноос онцгой хайран хүн гэж байдагдаа бурхан минь... 2016 оны 4 сарын 19.
Өвчнийг нь сонсоноос хойш би уулзах битгий хэл нэг удаа утсаар ярьж чаддагүй. Юу гэхээ мэдэхгүй дэмий л хүүхдүүдтэй нь яриастай. Харин өчигдөр өглөө ах хүү өөрөө залгаж байна. “Чи муу өвчтэй ахруугаа ярьдаггүй бэрх амьтан юмдаа. Үхэхээсээ өмнө чиний хоолойг нэг сонсоё ха ха ха”. Би юу гэхээ мэддэггүй. “За тоглсымаа ах нь. Хаана байна байгаа газар чинь очиж уулзая” гээд хүрээд ирлээ. Ирснээ “Өвчтэй хүн нь хайж олж ирж уулздаг хачин нийгмээ энэ” гээл. Чамтай уулзсан чинь бүр уйлах гэжээшдээ гээл. Чамайг хамгийн түрүүн ярих байх гээл хоёр сар харлаа. Хүн чанарын жагсаалтын хамгийн арын байранд чи орсон гээд л.
Ах нь хагалгаанд орохгүй. Хүүхдүүдийнхээ олсон таван төгрөгийг авсандаа авч орохгүй. Би одоо арван жил амьдрана. Хоёр сар өвчнөө судаллаа. Хорт хавдар туссан олон хүнтэй ярьж туршлагыг нь судаллаа. Ах нь өөрийнхөөрөө өөрийгөө эмчилнэ. Шагжаа ах нь үхэхгүй харжаагаарай чи гээл. Тэгсэнээ чи надтай явж ходоодоо дурандуул. Чи бас над шиг тэнэг хүн. Ах нь чамайг найдвартай эмчид үзүүлнэ гээл. 55 хүрсэн би үхэхгүй гэж байхад чи одооноос эрүүл мэндээ анхаар гээл. Өнөөдөр надруу залгаж байна. “Шагжаа чи өнөөдөр 5 цагаас хойш юм идэж болохгүй. Маргааш өглөө эмнэлэг дээр хүрээд ир, ирч гэждээ би чамайг өглөө очиж авая. Орой ярия за чи ойлгосон уу” гээл. Бараг би өвчтэй хүн шиг за за ойлголоо гээл. 2015-5-25 13 цаг.
Миний номон дээр “Би өнөөдөр тасрах гээд байна”, гээд бичлэг байдаг юм. Тэрнийгээ оруулвал 2011-12-29 11:19:55 Би мэдээд байна. Миний баруун талын хөх мах чичрэхээр би яг тасардаг байхгүй юу. Уг нь архинд дургүй нээх уугаад ч байдаггүй. Харин өнөөдөр бол өөр өдөр. Би цаг хугацааны зарим хэсгийг алгасаад шууд маргааш өглөө сэрэх байх. Манайх ажилчдаараа явж хүүхдүүдэд бэлэг тараадаг уламжлал сүүлийн хоёр жил тогтоод байгаа юм. Энэ жил гуравдах нь. Нэг бодлын их сайхан, нөгөө бодлын тамтай ажил даа. Нийтдээ 40 гаруй айлаар явна. Айл болгон баярын ширээгээ засаад хүлээж байдаг. Хүүхдүүд хөөрцөглөөд л. Хамгийн хэцүү нь нэг өдрийн дотор 40 аяга цай ууж, 40 айлын таваг амсч, айл бүрт хоёр ширхэг нийтдээ 80 бууз идэж, багаар бодоход 50 гаруй хундага архи уух хэрэг гардаг. Ажилчдынхаараа үргэлж ороод байдаггүй биднийг өвлийн өвгөн болоод очдог болохоор манайхан ч наашаа суу, жаахан байж байгаад гар, за алив нэг татчих сүртэй шдээ гэж ирээд л дайлж өгнө. Хүн тэгээд байдгаараа дайлахаар уухгүй гэх аргагүй. Туслах өвлийн өвгөн болон хүрэн баавгайтайгаа гурвуулаа явна. Хүрэн баавгай бол үнэн сайн эр. 130 гаруй кг жинтэй, лагс өндөр том биетэй яриа хөөрөө сайтай, архи ч сайн даана. Хамт явахад нэг л түшигтэй болохоор бид хамтрагч болдог юм. Өнгөрсөн жил хорин хэд дэх айл дээрээ муудаад. Энэ өвлийн өвөө бас архи уудаг юм уу гэж хүүхдүүд гайхаж байгаа юм. Сахал тээглэхээр нь гараараа хумьж барьж байгаад л сүнгэнүүлээд байсан. Туслах өвгөн бол бас л алиа гэж найгүй. Айлд орохоороо дэмий догосоод салнаа гэж байхгүй. Нэг мэдсэн нөгөө киноны Боролдой, Долдой нар шиг согтчихсон машааныхаа урд баавгайтайгаа сугадалцаад хоёр хөлөө солбиж гишгээд л найгачихсан, араас нь туслах өвлийн өвгөн жолооч гэрлээрээ тусгаад зөөлхөн дагачихсан явж байна. Нэг гартаа бэлгэнд тараадаг шампанскаа задлаад ууж явсан чинь гэнэт гудамжны нохой дайраад ухаан оруулдаг байгаа. Би нохой харахаараа хурд гэж галзуурдаг хүн чинь нөгөө муу баавгайгаа ганцхан түлхэж хаячихаад машаандаа шунгинаж ороод суучихсан байсан. Машааны гэрэлд нөгөө муу баавгай газар уначихсан дээр нь хоёр нохой ноцчихсон юу ч болоод байгаа юм бүү мэд. Баавгай аргагүй л сайн эр тулдаа хоёр нохойтой алалцаад орж ирсэн дээ. Гэхдээ айсан шинж ер алга. Дуу муу аялчихсан үнэн тайван гар. Тэр аймаар явдлаас бараг л шарх аваагүй байгаа юм даа. Харин амнаас нь цус гарч байсан. Өөрийгөө жинхэнэ баавгай гэж бодоод нохойтой хэмхэлдсэн юм уу, яасийн бүү мэд. Тэгсэн бол уруулаа сэт татуулна шүү дээ. Хойтон жил нь жинхэнэ баавгай болохгүй юу. Би бүүр түүрхэн ухаан ороод машаан дотроо шуурхай хурал хийгээд байгаа юм аа. Сахал нь ардаа гарч, энгэр заам нь муруйчихсан үнэн сүйрчихсэн өвгөн “Ерөөсөө бид тасрах гэж байна дараагийн ээлжиндээ ажлаа шилжүүлье. Би яг үхлээ” гэж хэлж байна. Тэгээд л маргааш нь сэрсэн дээ. Ямар ч байсан манай дараагийн ээлж бэлэг тараах ажлаа нэр төртэй гүйцэтгэсэн байсан. Баавгай сайхан гар үргэлжүүлээд бүх айлаар явсан байгаа юм аа. Нэг иймэрхүү л юм болдог юм даа. Одоо бодсон чинь дотор бэлбэгнээд нэг л бишээ. Хүний хүүхдүүд баярлуулж явж байгаа д л дуусах хүн дээ би гээд өөрийгөө рекламдаад байвал...
Бас номонд “Бадрах ах” гээд бичлэг бий. 2013-11-06 22:01:32 Анх харахад 40 гарч яваа болов уу гэмээр ч хачир дээрээ 60 нас хүрч байсныг нь сүүлд мэдсэн. Хотоос зурагт, хөргөгч засч хаагий хийж яваад манайд анх ажилд орсон юм. Дээшээ, доошоо хэлж байж гэрийнхээ хажуудах нэг өрөөнд оруулсан. Алдаж онож явсан алиа хошин зантай эр хүн. Нэгэн зуны үүр хаяарах үеэр завиар хөвж явна гэж зүүдлээд сэртэл яалт ч үгүй хөвж байна аа. Цочоод бостол дэвсгэр бамбалзаад эргэн тойрон ус. Цонхоор хартал гадаа үер бууж, байшингийн эргэн тойрон усан далай. Сандран гартал Бадрах ах өвдөг хүрсэн усан дотор "Шагж минь ингээд концерт дуусаа" гэчихсэн алгаа ташаад зогсож байх юм. Гэрийнх нь хамаг эд хогшил усанд автчихсан, доторхийг нь хүмүүс гаргах гэхээр мань Бадрах “Хаяаа хая наадуулаа, цахилгаан бараагаа бол ах нь засаад авчихна, тэр сандал мандал, ширээний бүтээлгийг л ав” гээд алиалж зогссон хүн дээ. Ажлынхаа өрөөнд овоо бухимдалтай сууж байлаа, би. Гаднаас Бадрах орж ирж байна. Мэндийн зөрөөгүй “Та тэр бахь, гар хөрөө яав. Хүний юм авахаараа өгөхөө мэдэхгүй хүн юмаа” гэж байна. Би “Та ч гэж та. Хүнд юмаа өгчихөөд нэхээд авахаа мэдэхгүй юм. Тэгчихээд гэнэт орж ирээд олон юм ярих юм” гэчихсэн чинь чимээгүй гараад явчихаж билээ. Сүүлд тааралдаад надад, "Таны тэгж хэлснийг чинь бодохоор инээд хүрээд байх юм. Хүний юм авчихаад тэгж хэлдэг овоо эр шүү” гээд л пар пархийн инээж суусансан. Нэг шөнө тог тасарчихаад хийх юм олдохгүй бид хоёр гадаа зогсож байлаа. Би гар чийдэн тэнгэр лүү тусгаад алтан гадас хаана байна гэхэд тэрээр "Хайн, наад алтан гадасыг чинь дарга нар бөөндөж тараагаад дууссан байхоо" гэж билээ. Сүүлийн гурван шинэ жилээр надтай өвлийн өвгөн болж ажилчдын хүүхдүүдэд бэлэг тараав. Давсаг муутай гэж. Айлд 100 гр татаад, аяга цай уугаад л гарч шээнэ. Би "Таны уусан юм цайгаараа гараад байна уу, архиараа гараад байна уу” гээд л цаашлуулна. Нэг удаа Санта клаусын хувцастай шээж байтал араас нь нохой дайраад бид хэд нулимсаа гартал инээж билээ. Түүнээс хойш айлын хашаанд шээх апаасны юм байна, гудамжинд зүгээр гэдэгсэн. Өнгөрсөн шинэ жилийн дараа “Ахынх нь бие хүндрээд байна. Явж үзүүлэхгүй бол болохгүй нь ээ” гэсээр чөлөө аваад яваад өгөв. Гурван сарын дараа элэгний хорт хавдар хурц үе рүүгээ орсон, ямар ч найдваргүй гэсэн оноштой ирлээ. Хоёр шанааных нь яс товойгоод нэг л их том ам. Намайг өрөө рүү нь ороход "Ах нь удахгүй чадрах юм шиг байна, чамтай тусдаа ярих юм байгаа шүү" гээд л байлаа. Хотоос удирдлагууд "Нэгэнт ийм болсон хүнийг наанаа /албаны байранд/ удаан байлгаж болохгүй. Дараа нь орох хүн олдохгүй, аргалж байгаад гарга" гэсэн үүргийг бид нарт өгч, учирлаж хэлэхийг надад даалгав. Хэд хоногийн дараа зоригоо чангалж зуу татчихаад яваад ороход, арай чамай өндийж инээвхийлэн угтлаа. “Өө ашгүй, бодож байсан чинь ороод ирлээ. Намайг үхэхээс өмнө энэ байрнаас гарга гэж дарга нар хэлэхгүй байна уу” гээд пал хийтэл асуув. Би “Яалаа гэж дээ, таныг эндээ ирэх өвөл хүртэл байж байгаад эмчилгээгээ сайн хийлгэ” гэсэн гээд шал эсрэг юм ярив. Тэгэхэд дөрөвдүгээр сарын сүүл байсан ба долоо хоногийн нас үлдсэн гэж эмч нар хэлж байсан үе. Бадрах ах нүд нь гэрэлтсэнээ “Үхэх газартай боллоо” гээд инээсэн юм. Тэгснээ “Таван хүүхдээс минь ганц хүү л ирж уулзлаа. Охиноо их харлаа. Нялх биетэй сурагтай байсан, ирэхгүй нь шив дээ” гээд надаас гурван зүйл хүсэв. Албан байгууллагад тавьсан нэг зээл, банкнаас авсан бас нэг зээл нь нийтдээ хоёр сая шахам төгрөг байгаа гэнэ. Маргааш нь захирлын зөвлөлийг ярих зүйл байна гээд сэмхэн хуралдуулав. Болсон бүхнийг ярьж хоёр сая төгрөгийнх нь асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэж шууд тулгав. Хэрэв байгууллага чадахгүй бол би цалингаасаа төлье. Надад харин хүүгүй зээл өгөөрэй гэлээ. Гэнэтийн энэ байдалд манайхан ч зөвшөөрсөн. Энэ тухай мэдээг өөрт нь хэлэхэд мөн ч их баярлаж байсан даа. Ахын бие муудсаар. Нэг ханаар тусгаарлагдсан хоёр өөр амьдрал. Манайх шинэ амьдрал эхлэх гээд шинэ төлөвлөгөөгөө, баяр хөөр, зорилго дүүрэн байхад, намайг тусдаа гарахад эргэлзээгүй дагана гэж байсан миний зорилгыг маш сайн мэдэх тэр хүн, дөчөөдхөн санжметрийн цаана үхлээ хүлээн хэвтэх Бадрах ах. Ирэх хүн цөөрч, буцах хүн ганцаараа... Нэгэн орой түүний бие муудав. Ирж авах эмнэлгийн машаан байсангүй. Сахиж байсан хүмүүстэй нь өргөхөд зовхио арай ядан нээж байлаа. Би байна, таныг эмнэлэг рүү авч явах гэж байна гэхэд аньсан нүдээс нь нулимс урсана. Эмнэлгийн хаалгаар тэврээд орж байхад бүх бие нь сулраад амьсгал хураачих шиг санагдав. Эмч чагнаад толгой сэгсэрлээ. Хоёр цагийн дараа моорогт хийхэд өргөлцөх хүн хэрэгтэйг надад сануулав. Би очиж өргөлцсөн. Ах, дүү нар нь ирсээн ирсэн. Тэдэнтэй нь хойдхын бүх ажлыг чадах чинээгээрээ зохион байгуулалцаж, Бадрах ахыгаа эцсийн замд нь үдэж өгсөн. Иймэрхүү зовлонт байдлаас муу энерги авахгүй хэмээн зайгаа барьдаг хүмүүс олон ч тэдний зөв эсэхийг мэдэхгүй юм. Сүүлд ханилсан Нараа эгч энэ өдрүүдэд жинхэнэ хань байж чадсан бөгөөд төрсөн таван хүүхдээс нь дөрөв нь ирээгүй. Нараа эгч надад хандан “Талийгч танд хамгийн их баярласан. Ажил нь бүтээсэй л гээд байсан. Таныг орж ирэхээр нийлж мар мар гэх гээд их дуртай байдагсан” гэсэн. Бадрах ахад том тус хүргэсэн, хамгийн чухал хүн нь би биш шүү дээ. Сарын дараа би ажлаасаа гарч, манай гэр бүл шинэ ажлаа эхлүүлж, шинэ байшингаа сүндэрлүүлж, шинэ охиноо өлгийдөн авсан. Бадрах ах миний замыг ерөөсөн гэж би дотроо боддог. Дурсах бүртээ намайг инээлгэдэг БАДРАХ АХ.
Тайлбар: Эдгээр жилүүдэд хамт өвлийн өвгөний бэлэг тарааж байсан гурван хүн бол Хүрэн баавгай хэмээх Раднаа , Бадрах, Шагж гэлэн нар юм. Бадрах ах тэнгэртээ нойрсож буй бол Хүрэн баавгай ийнхүү өвчнөө ялна гэсэн итгэлтэйгээр тэмцэж байна. Би сая зарагдаад дууссан “Жорлонд унших номоо” ахиад 100ш хэвлэж байгаа. Ирэх 5 дахийн өглөө гэхэд бэлэн болчхоно. Би нөгөөдөр буюу 27нд Баасан гарагт Сансарын Голомт банкны ард залгаа Батхаан төвийн нэг давхарт байрлах “Seatle” ресторан пабд би өглөөнөөс орой хүртэл байна. Тэр өдөр зарагдсан номныхоо бүх мөнгийг Раднаа ахдаа өгөхийг хүслээ. Намайг уншдаг найз нөхөд минь дэмжээд шээрлээд өгөөрэй. Бас номыг минь уншсан хүмүүс сэтгэгдлээ бичиж туслаарай. Би хариуд нь та бүгдийг инээлгэсээр л байх болно. Шагж Гэлэн
|
| Шагж гэлэн: Гурван эрийн түүх буюу үхэл, тэмцэл, амьдрал... |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин энэ номыг хаанаас авч болох вэ
2019-04-18 | 08:52:10 | 122.201.23.28 | |
Зочин Gunduugui saihan mongol erzuudiin goyo tuuch oruulsand bayarlalaa.Tand ulam ih amjilt,az jargal huseye!
2019-04-03 | 15:29:41 | 83.24.131.22 | |
|
|
|
|
|

Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|