 |
|
 |
|
Халхын Гол-1939 оны 5 дугаар сарын 28 |
|
|
 |
|
 |
Халхын Гол-1939 оны 5 дугаар сарын 28
2019-04-19Халхын голын дайн эхэлсэн тухай 
Миний бие 1939 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Бүх цэргийн жанжны 14 тоот тушаалаар Тамсагбулаг дахь 6 дугаар морьт дивизийн байлдааны ангийн даргаар томилогдон очсон юм.Тэр үед дивизийн штабын дарга томилогдоогүй байсан учир 1939 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дивизийн штабын даргын үүргийг гүйцэтгэн ажилласан болно. 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дивизийн штабын даргаар нөхөр Мятавын Цэдэндаш хүрэлцэн очсоноос хойш дайн дуустал дивизийн байлдааны ангийн даргын үүрэгт ажлыг алдаа эндэгдэлгүй хийж ирсэн билээ.
1939 оны 1 дүгээр сараас эхлэн японы милитаристуудын халдлага байнгын шинжтэй болж тус оны 5 дугаар сарыг хүртэл 30 удаа манай хилийг зөрчиж байлаа. Ингэж хил хязгаарын байдал түгшүүртэй болохын хамт 1939 оны 4 дүгээр сард 6 дугаар дивизийн 17 дугаар хорооны 1 дүгээр сумангийн дарга Дашийн Шараваар командлуулсан дивизийн шигшмэл суманг яаралтай зохион байгуулахад дэслэгч Батаагаар командлуулсан пулемёт салаа мөн Очироор командлуулсан сэлэмт салаа зэрэг 3 салаа цэргийг Сүмбэрийн заставт хүч нэмэгдүүлэн явуулсан юм. Эдгээр салаа нь Сүмбэрийн заставын хамт хил нэвтэрсэн дээрэмчидтэй эрэлхэг зоригтой байлдаж, дайсныг нутгийн гүнд оруулалгүй тогтоон барьж, дивизийн штабаас өгсөн тушаалыг сумангийн дарга Д.Шарав, салааны дарга Оргил нар онц идэвх зүтгэл гарган биелүүлж японы олон удаагийн бөмбөгдөлтийн бэрхшээлт өдрүүдийг тэсвэртэй даван туулсан юм.
1939 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Японы 300 гаруй хүнтэй, мөн 14-ний өдөр 300 гаруй хүнтэй япон, манжийн цэргийн нэг отряд бүгд 600 гаруй морин цэрэг, 20 шахам нисэх онгоцны дэмжлэгтэйгээр манай хязгаарын 24 дүгээр отрядын 6, 7 дугаар заставуудыг дайран довтлов. Үүгээр Халхын голын дайн эхэлсэн юм.
1939 оны 5 дугаар сарын эхээр Халхын голын цаад эрэгт хуралдуулсан Японы хүч Халхын голын районд байсан Монгол, Зөвлөлтийн цэргийн хүчнээс явган цэргийн тоогоор 2,5, морин цэргээр 3,5, танк эсэргүүцэх буугаар 2, пулемётоор 1,3 дахин давуу байв. Манай эх оронд дайны аюул учраад байсан энэ хүнд үед МАХН-ын Төв хороо, Засгийн газрын даалгавраар маршал Х.Чойбалсан эх орны хил хязгаарыг хамгаалах тушаалыг армийнхаа анги, нэгтгэлүүдэд өгсөн юм. Тушаал ёсоор зүүн хязгаар, Тамсаг, Буйр нуур, Халхын голын районыг шууд хамгаалах үүрэг Тамсаг булаг дахь 6 дугаар морьт дивизэд хамгийн тэргүүнд оногдсон.
5 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Тамсагийн 6 дугаар морьт дивизийн байрлалын дээгүүр Японы хэд хэдэн онгоц тагнуулын нислэг хийж байсан учир 6 дугаар дивиз нэн даруй байлдааны байдалд орж, агт морьд, буу зэвсэг, сум хэрэглэл, байлдагчдын хувийн бэлтгэл зэргийг хангаж байв. Мөн 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн манай дивиз харийн довтлогчдоос эх орноо хамгаалахаар Халхын голын зүг хөдлөхөд бэлтгэн, дивизийн хороод, дивизионууд окопт шилжин, агаарын дайсны дайралтаас сэргийлэн хамгаалах байдалд ороод байсан юм. Энэ үед 6 дугаар дивизийн штаб үүссэн нөхцөл байдлыг Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсанд цахилгаанаар дор бүр нь дивизийн дарга, нөхөр Шаарийбуугийн даалгавраар штабын даргын үүрэг гүйцэтгэж байсан миний бие Тамсагийн дэргэдэх тусгай холбоонд очиж, мэдээлж байсан билээ.
Энэ тухай нэгэн баримтыг дурдвал:
5 дугаар сарын 15-ны өдрийн 9 цагийн үед миний бие Тамсагийн дивизийн дэргэдэх холбоонд очиж, маршал Х.Чойбалсанд байлдааны мэдээ өгсөн. Үүнд:
“Цэргийн сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан танаа Японы онгоцууд Сүмбэрийн заставыг бөмбөгдсөнөөс гадна Тамсагийн дээгүүр тагнуулын нислэг хийж байна. 6 дугаар дивиз байлдааны байдалд ороод байна. Эх орноо хамгаалахаар явахад бэлэн. Энэ тухай таны шийдвэрийг хүлээж байна. Дивизийн дарга Шаарийбуу” гэсэн утгатай цахилгаан утас явуулж байсан юм. Тэндээ хариуг хүлээж 30 гаруй минут болж байхын хамт нэвтрүүлэгч Ойдов “Танай цахилгааны хариу ирж байна” гэж хэлээд цахилгаан утас өгснийг үзвэл “6 дугаар дивиз энэ өдөр хөдөлж 20-ны өдөр Халх гол хүрсэн бай. Маршал Х.Чойбалсан.” гэсэн утсыг авсан юм. 15.00-д Халх голын зүг хөдлөх тушаалыг дивизийн даргаас өгөв. Үүнд: Тамсагаас Халхын гол хүртэл явах маршрутын тэргүүн ангид Л.Дандарын командалсан 17 дугаар морьт хороо томилогдож дивизийн гол хүч Халхын голын зүг хөдөлсөн юм. Мөн зөвлөлтийн 57 дугаар онцгой корпусын командлал өөрийн ангиудыг Халхын голын байлдааны шугамд явуулах тушаал өгсөн юм. Ингээд 6 дугаар дивиз нэг өдөр хоёр шөнө явж, нар мандахын өмнө Баянбүрдийн отрядын өмнүүр өнгөрөөд 5 дугаар сарын 18-ны өдөр Хамар даваа хүрэхэд Сүмбэрийн заставын дарга Чогдон мориор тосон ирж дивиз ирсэн явдалд баяр хүргэж билээ.
5 дугаар сарын 20-ны өдрийн 04:00 цагийн үеэр дивизийн байрлалын дээгүүр японы 3 сөнөөгч онгоц ирж, тагнуулын нислэг хийж байв. Энэ үед Тамсагт байсан Зөвлөлтийн ангиас манай дивизтэй холбоо барьж, мэдээ авах ба шуудан хүргэхээр хоёр жолоочтой Зөвлөлтийн Р-5 гэдэг нисэх онгоц ирээд байсан юм. Тэдгээр нисгэгчид явахаар онгоцондоо суухад нь “Та нар жаахан хүлээ. Японы онгоцнууд эргэж байна” гэж хэлсэн боловч шууд онгоцоо асааж нисэв. Японы сөнөөгч онгоцууд эргэн ирж хойноос нь хөөн орос нисгэгчдийг буудан унасан юм. Онгоц унасан газар дивизийн комиссар Пэлжээ, мал эмнэлгийн сургагч нарын хамт миний бие тусгай машинаар очиход нэг нисгэгч нь онгоцон дотроо шатсан байлаа. Харин нөгөөх нь 100 гаруй метрийн цаана гарын сарвуу нь ташраараа хүнд шархадсан байдалтай мөлхөж байсан юм. Тэр нисгэгч хэлэхдээ “Миний онгоц Р-5, японы сөнөөгч онгоц 3 байсан учир бид хамгаалалт хийж чадсангүй” гэж билээ. Маргааш өглөө нь 11 цагийн үед Японы хэд хэдэн хөнгөн бөмбөгдөгч онгоц ирж манай дивизийг бөмбөгдсөн бөгөөд түүний улмаас цөөнгүй байлдагч амиа алдаж, зарим нь шархдаж 30 гаруй агт морьд, атан тэмээ алагдав. Бид ингэж анх удаа Хамар даваа, Гурваннуурын дэргэд япончуудад бөмбөгдүүлсэн юм. Ер нь Халхын голын дайн бол бага газарт их хэмжээний техник хэрэглэснээрээ онцлогтой дайн байсан бөгөөд зөвхөн агаарын тулалдаанд зарим өдөр 300-гаас дээш онгоц үүрэг гүйцэтгэж байв.
5 дугаар сарын 28-ны өдрийн маш ширүүн тулалдааны тухай.
1939 оны 28-ны өдөр, өглөө тэнгэр цэлмэг, наран зүгээс алгуурхан мандаж, алтан шаргал туяанд нь шинэхэн ногоо цэцэг навч нь соёолон эхэлж байгаа эх нутгийн маань зах хязгаар улам ч үзэсгэлэнтэй сайхан харагдаж байв. Гэвч фронтын цагийн байдал тун хүнд, дайсны их бууны гал улам ширүүсэн тэдний давшилт ойртож байгаа нь илт байлаа. Тэр өглөө манай дивизийн штаб Халх голын зүүн эрэгт Хайлааст голын хойд талын нэгэн нэргүй өндөрлөгт байрлаж байв.Тус дивизийн 15 дугаар морьт хороо хилийн шугамын дотор зүүн гар талд Хайлааст голын эх Номунхан бүрд овооны орчим хилийн шугамд, Дамба даргатай тус дивизийн их буугийн дивизион штабын баруун гар талд, Хайлааст голын хойд талд байрласан байлаа.
17 дугаар морьт хорооны сумангийн дарга Дашийн Шараваар командлуулсан дивизийн шигшмэл суман 17 дугаар хорооны баруун гар талд Номунхан бүрд овооноос урагш байрлаж байв. 5 дугаар сарын 28-ны өдрийн тулалдааны дараа Шаравын командласан суман нь шинэ зохион байгуулалтаар өөрийн хороонд шилжин нийлсэн бөгөөд нөхөр Шарав нь өөрийн суманг Халхын голын дайн дуустал командалж, дивиз, хорооноос өгсөн байлдааны тушаалуудыг сайн биелүүлж, сумангийн хэмжээгээр дайны хугацаанд 80 гаруй самурайг устгаж гарамгай байлдсан учир түүний командалсан 1 дүгээр сумангаас 20 гаруй хүн Засгийн дээд шагнал одон, медаль хүртсэн юм.
5 дугаар сарын 28-ны 07:00-08:00 цагийн үед тагнуулын мэдээгээр 15 дугаар хорооны өмнө 60 машин цэрэг, түүний дараагаар 90 машин цэрэг болон нэмэгдэн бууснаас гадна морьтой ба явган ангиуд хилийн шугамд ойртож байна гэсэн мэдээ дивизийн штабт ирж байв. Нөхөр Л.Дандарын командалсан 17 дугаар хорооны өмнөөс японы 300 шахам цэрэг давшиж, 20 шахам хүнээ олзлуулан, бусад нь цөм алагдав. Энэ тулалдаанд нөхөр Л.Дандар эрэлхэг баатарлагийн гайхамшгийг үзүүлсэн бөгөөд 17 дугаар хорооны байлдагч, дарга цэргүүд үлэмжийн гавьяат үйлийг гүйцэтгэж, өөрийн секторыг хамгаалж байлаа. Мөн хорооны тагнуул ангийн дарга Баатар, Олзвой, Жүгдэрнамжил, салааны дарга Янсанжав, холбоо салааны дарга Содовын Гэлэгбаатар, сэлэмт салааны дарга Зундуй, хөнгөн пулемётын наводчик Ширчингийн Самдан, Очирын Намжил, Жамсрангийн Барс нар онц сайн байлдсан юм.
5 дугаар сарын 28-ны өглөө 6 дугаар морьт дивизийн зүүн гар талаар тойрон нууцаар давшиж байсан Японы хэсэг хүчний өөдөөс дивизийн дарга нөхөр Шаарийбуу, тусгай байранд байсан дивизийн бага даргын сургуулийн суманд үүрээр очиж, тушаал өгч байлдуулсан байна. Энэ байлдаанд салааны дарга бөгөөд сургуулийн сумангийн даргыг орлож байсан Намжаа, мөн сумангийн улс төрийн орлогч Зандраагийн Төгсжаргал нар хүч давуу дайсны өөдөөс сумангаа чадамгай удирдан байлдаж их хохирол хүлээсэн боловч эрэлхэг зоригтой тулалдаж, 40-50 шахам самурайг устгажээ. Пулемёт салааны дарга Бандийн Жамбалгарав, наводчик Одхүү, Түдэв, Пүрэв, Лэгжид, Лхагваа, байлдагч Давгадорж, Тумбааш нар онц сайн байлдсан бөгөөд үүнд нөхөр Намжаа, Төгсжаргал нар дивизийн штабаас удирдлага, тушаал авч чадахгүй байсан боловч өөрийн сумангаа сайн удирдан бүтэн өдрийн турш Хайлааст манхан дунд дайсныг хориглож байлдсаар 28-ны орой дивизийн гол хүчинд амжилттай нийлж чадсан юм. Энэ үед 6 дугаар дивизийн Х.Цэвэгжав даргатай хуягт дивизион дайсны хүчийг мөн өдрийн өглөө сарниулан устгаж байсан бөгөөд үүнд дивизийн комиссар Пэлжээ хуягт дивизионыг байлдаанд зохион байгуулалцаж, хуягтын хамт хэд хэдэн атакт орж, эрэлхэг зоригтой байлдсаны гадна нөхөр Пэлжээ манай хуягтууд элсэн манханд хүнд араагаар явснаас ус нь буцалж, явахын аргагүй болоод байсан үед халуун тогоотой тэмээн тэргэнд ачсан халуун цайг авч хуягтуудад өгч, хуягт дивизионы байлдааны ажиллагааг саадгүй үргэлжлүүлсэн юм. Ингээд тус дивизийн хуягт дивизион хэд хэдэн удаа атаканд орж, дайсны дөрвөн машин шахам цэргийг устган 30 гаруй хүнийг олзолсон бөгөөд энэ тулалдаанд хуягт сумангийн дарга Н.Дэлгэр мөн хуягт сумангийн Хорлоо, жолооч Хаянхярваа, Чойжил, улс төрийн удирдагч Шагдар нар сайн байлдаж байсан бөгөөд 3 дахь атакан дээрээ дайсны суманд оногдож, улс төрийн удирдагч Шагдар гурван байлдагчийн хамт хуягтан дотроо шатсан юм.
Мөн өдрийн өглөөний 8 цаг хагасын үеэр хуягт дивизионы сургагч Крыченко дивизионы комиссар Шагдаржав нар дөрвөн хуягтаар олзлогдож, шархадсан дайсны 30 гаруй хүнийг өөрсдийнх нь эвдэрсэн машинд суулган хуягтаар чирч дивизийн штабт авчирч тушаасан юм. Энэ үед дивизийн штабын зүүн гар талаас японы их бууны хүчтэй гал ирж байсан учир түүний эсрэг байлдан устгуулахаар дивизионы сургагч Крыченкод миний бие дивизийн штабын өмнөөс тушаал өгсөн ёсоор хуягт сумангийн дарга Дэлгэр, салааны дарга Доржготов, наводчик Ернин, Бямбацэдэн, Лхасүрэнжав нар дивизионы сургагч Крыченко, комиссар Шагдаржав нарын командын дор явж, Японы их бууны батарейг амжилттай устгасан. Энэ даалгаврыг хуягт дивизион онц сайн биелүүлсэн юм.
Мөн энэ үед их бууны дивизионыг хөдөлгөж штабын байрласан өндөрлөгийн дэргэд ирж дивизийн зүүн гар талаас буудаж байгаа дайсны их бууны эсрэг байлд гэж миний бие тушаал өгсөн юм. Нөхөр Дамба тушаал ёсоор их бууны дивизионыг хөдөлгөлөө гэж мэдэгдлээ. Гэтэл японы самуурай нар үлэмж давуу хүчээр гэнэт манай дивизийн зүүн гар талаар тойрон давшиж эхлэв. 10 цаг болохын үеэр дивизийн штаб бүслэлтэд орж манай ар талаас дайсан нөмрөн давшиж эхлэв. Энэ үед дивизийн штаб хороодтойгоо утсан холбоо тасарч, маш хүнд байдалд орсон учир баруун гар талдаа байгаа их бууны дивизионтой яаралтай нийлэх шийдвэр гаргаж, их бууны дивизионыг хуучин байрандаа буцан давшиж байгаа дайсантай байлдах тушаал дахин өглөө. Өндөрлөгийн районд штабыг хамгаалж байсан хүнд пулемёт давшсан дайсны өөдөөс галлаж байсан боловч наводчик нь алагдаж, пулемётын гал тасалдав. Энэ үед миний бие баригдан ирсэн хэдэн дайсныг аргагүйн эрхэнд устгах арга хэмжээ авсан бөгөөд жижиг довцог өндөрлөгт байгаа пулемётын дэргэд яаран очиж дайзтай сумыг тэгшлэн засаад давшиж ойртсон япончууд уруу хэдэн минут үргэлжлүүлэн галласан. Би ЦЕС-ийн пулемёт суманд суралцсан учир максим хүнд пулемётыг сайн ажиллуулж чаддаг байсан юм. Ингэж дайсны давшилтыг хэсэг зуур зогсоон барьж байсан боловч галлаж байсан пулемёт гацлаа. Энэ үед их буу уруу бушуу яв гэж өндөрлөгийн ард байсан дивизийн хэлмэрч нөхөр Рагчааг явуулахын хамт надад байлдааны мэдээ, хороодын байрлалыг тэмдэглэсэн зураг зэрэг маш нууц зүйлүүд байсан учир арга буюу гацсан пулемётоо оролдохоо больж, дайсанд ашиглуулахгүйн тулд замгийг нь салган авч элсэнд нуун булаад их бууны дивизионы байрласан манхан тийш нэргүй жижиг өндөрлөгт нуугдан гүйлээ. Их бууны дивизион байрласан манхны ар ёроолд хүрээд хэсэг алтан харганын ард нуугдан хэвтээд штаб байсан газраа харвал япончууд гүйлдэн буудаж, Нэргүй өндөрлөгийг өнгөрөөд давшив. Японы цэрэг надаас 500 шахам метр зайтай винтовын ашигтай тусгалт газар байв. Долоон сумтай гар буугаа баруун гарын сарвуунаас оосорлон бариад 40 гаруй метрийн налуу элсэн манхан өөд бүх чадлаар гүйлээ. Япончууд элс бужигнатал буудав. Манхны оройд хүрч жалга уруу нь унан буув. Дайсанд оногдсонгүй, сүүлд нь үзвэл салтаагаар өмд цоо буудагдсан байлаа. Энэ үед манхан дотор цэргүүд үймэлдсэн, хоёр их буу онхолдсон байгааг үзээд тэнд байсан байлдагчдад тушаан их бууг босгохын хамт, бүх дарга, цэргүүдэд тушаал өгч давшиж байгаа японы эсрэг байлдуулав. Байлдагчид үнэхээрийн эрэлхэг зоригтой тулалдав. Гэвч энэ байлдаан гол хүчнээс тасарсан манай штаб, ангийг маш аюултай байдалд оруулж, цагийн дотор хэд хэдэн дарга, байлдагч, пулемётын наводчикууд алагдаж, шархадлаа.
Тэр өглөө дивизийн дарга Шаарийбуу харамсалтайгаар алагдаж, дивизийн сургагч Вашилов, дивизийн штабын сургагч Малов нар шархдаж, ар талд гарсан байлаа. Энэ үеэр дивизийн холбоо сумангийн эх зохиогч Лхагва, 17 дугаар хорооны 4 дүгээр сумангийн улс төрийн удирдагч Жамбалжамц, хоёр байлдагчийн хамт шархдан япончуудад баригдаж, маш аймшигтайгаар тарчлан зовж, тамлуулан алагдсан юм. Хүний үнэргүй дайснууд манай эрэлхэг дайчин нөхөр Лхагва, Жамбалжамц нарыг тарчилган тамласан нь тэдний бузар санааг хангасангүй учир нөхөр Лхагва нарыг амьдаар нь машинаар хоолойгоор нь оосорлож, чирэх зэрэг туйлын хэрцгий зэрлэгээр хороосныг элэг эмтрэн харамсалтайгаар дурсаж байна. Энэ үед миний бие дивизийн штабын даргын үүргийг гүйцэтгэж байсны хувьд дивизийг шууд удирдах хэрэгтэй боллоо.
Дайсны давшилт манай ангийн ар талаас хар уул мэт нөмрөн ойртсоор байлаа. Энэ үед би дивизийн байлдааны ангийн даргыг түр орлож байсан П.Шагдарсүрэн, тагнуул ангийн даргыг түр орлон ажиллаж байсан Н.Дугаржав, их бууны дивизионы дарга Дамба нарын хамт дайсны эсрэг байлдааны ажиллагааг удирдан зохион байгуулж, их буу, хүнд хөнгөн пулемёт, винтовын галаар тулалдав. Тэнд байсан бүх дарга нар цэргийг удирдахын хамт винтов барьж байлдсан. Энэ тулалдаанд манай дарга, байлдагчид өчүүхэн ч айж сандарсангүй, өөрийн эх оронд халдан довтолсон харийн дайсны өөдөөс амь биеэ хайрлалгүй тулалдаж бараг хүн бүр сум тоолон дайсныг устгаж байв.
Дайсан хэдий ингэж хохирол хүлээсэн боловч ар талаас нь хэдэн давхар хүч нэмэгдэн ирж манай ангид улам ойртож, удаа, дараалан банзай хашхиралдаж, атаклан дайрах болов. Энэ тулалдаанд ар талаасаа бүслэгдсэн 400 шахам дарга, цэргүүд дайсны давуу хүчтэй үхэх сэхэхээ үзэлцэж, японы хэд хэдэн удаагийн дайралтыг няцааж байв. Хүч шавхаж тулалдсаны эцэст 15 дугаар хорооны пулемёт суман, их бууны дивизион ба ар талын хэсэг байлдагчид зэрэг үлдсэн байв. Гэвч ийм байдлаар дайсны улангассан дайралтыг удаан барьж чадахгүйд хүрч хүнд байдалд ороод байсан яг энэ үеэр Зөвлөлтийн улаан армийн моторчилсон дугаар ротын командын состав байлдааны өнгөлөн далдлалт хийсэн хоёр хөнгөн тэрэг, тонн хагасын нэг тэрэгтэйгээр манай дивизийн удирдлагатай уулзахаар Хайлааст голоор хөндлөн гарсан нэгэн жалга уруудан манай дивизийн штаб байрлаж байсан бөгөөд хоёр цагийн өмнө дайсанд эзлэгдсэн өндөрлөгийг чиглэн явж байгааг нэгэн байлдагч харж надад мэдэгдэв.
Манай ангийн байдлыг мэдээгүй учир урьд бидэнтэй ирж уулзсан тэр газар руу тийнхүү явж байжээ. Тэдэнд яаралтай мэдэгдэж буцаахгүй бол дайсны бөөн хүчин дээр гэнэт орж, баригдах буюу алагдах аюултай байлаа.
Тэдний зүг морьтой давхин очтол тэднээс 10 шахам хүмүүс машинаас буугаад тосон ирлээ. Бид хоёр тэдэнд ойртон очиж, морины явуут дунд буугаад урдаас нь явахдаа буугаа гартаа барьсан хэвээр гүйн очтол зарим нь буудахад бэлтгэж байв. Энэ байдлыг мэдмэгц барьж явсан буугаа хуйнд нь хийж дэргэд нь очоод ёслон бүх байдлаа тоочин хэлэх гэтэл орос хэл мэдэхгүй байсан учир ямар нэгэн байдлаар тийш явж болохгүйг мэдэгдэж, өөрийн бүслэгдсэн байдлыг ойлгуулах хэрэгтэй болов.
Ийнхүү элсэн дээр өөрийн ангийн байрлалыг зурж, мөн япон бүсэлсэн тухай зурж, үзүүлээд Красная армия помагайте очень быстро гэх зэрэг мэддэг ганц хоёр үгээ ичиж зовохыг үл хайхран хэд дахин давтаж, тусламж үзүүлэхийг гуйж байв. Эргэж ирэхэд байдал их л хүндэрч алагдсан, шархадсан хүний тоо олширч пулемётын хэд хэдэн наводчикууд гэдсээрээ хүнд шархдан тогтон байж чадахгүй хөлбөрч байлаа. Тэд штабын дарга! Намайг түргэлүүлж өгөөч, би яасан ч хүн болж чадахгүй болсон гэж хэлж байлаа. Би тэдэнд одоохон эмч ирнэ, эдгэнэ, үхвэл бид хамт үхнэ жаахан тэсэж үз гэж толгойг нь илж, духан дээр нь үнсээд бие биеэр нь асрамжлуулаад явж байлаа. Энэ байдал одоо ч санахад аймшигтай бөгөөд өрөвдөлтэй. Одоо нэрийг нь санахгүй байна, манай нэг дарга урамгүйхэн байдалтай миний дэргэд ирж ёслон даргаа бид маш хүнд байдалд орох нь, дайсны хүч үлэмж давуу олон болж нэмэгдсээр байна гэлээ. Харвал дайсны цэрэг үнэхээр ч нэн олон болж, манай ар талаас газрын хөрс язганан хөдлөх мэт харагдаж байлаа. Манай дарга, цэргүүд улам тэсвэртэй шургуу тулалдаж, дайсныг сум тоолон устгасаар байлаа. Манай их буунууд батарей, батарейгаар дайсны дунд буудаж, үхлийн цохилтуудыг өгч байв. Энэ үед би өөрийн ойролцоох болон хориглон байлдаж байгаа бүх дарга, цэргүүдэд чанга дуугаар эх орныхоо төлөө, эцэг Чойбалсангийн төлөө, цусныхаа эцсийн дуслыг дуустал тулалдъя. Хэдэн минутын дараа гардан байлдаанд орох төлөвтэй болж байна. Хүн бүхэн өөрийн амийг хэд хэдэн дайсны амиар солихын төлөө, амьдаар баригдаж хэрхэвч болохгүй, зориг самбаатай байлд гэж ухуулан зоригжуулж байв. Гэтэл манай нэгэн дарга, штабын дарга! Улаан армийн танк ирж байна гэж мэдэгдэв. Эргэн харвал танк дээрээ олон цэрэг суулгасан Зөвлөлтийн армийн 6-7 тооны танк ирж давшиж байсан японы зүүн гар талаас дайран орохын явуут галлан буудаж байв.
Дайснууд танкны дайралтад харцага шувуунд дайруулсан болжмор шиг сарнин бутарч эмх замбараагүй зугтав. Манай байлдагчид команд хүлээлгүйгээр хориглолтоос гарч танкны хажуугаар гүйн буудаж байв. Миний дээр дурдсан сумны аюул дундуур очиж өөрийн ангийн байдлыг танилцуулан яаралтай тусламж үзүүлэхийг гуйсан ёсоор тэд ангидаа буцан очиж танкын ангиа явуулсан нь энэ байлаа. Бас ар талын гол хүчиндээ мэдэгдсэн ёсоор мөн өдрийн оройн 7 цагийн орчим улаан армийн их хүч Ремизовын командалсан 149 дугаар хороо манай дивизэд туслахаар Халхын голын баруун эрэгт ирээд байлаа. Жанжин штабын оперативын газрын сургагч Афонины таны бие энд байгаа өөрийн дивизийн хэсэг ангиудыг командлан газарчийн үүрэг гүйцэтгэж, улаан армийн хамт давших хэрэгтэй гэж тушаасан ёсоор миний бие Халхын голын баруун эрэгт байсан ангиудыг цуглуулах бүрээ татуулан, дарга нар цугларахаас түрүүлж, одоо 90 баатрын хөшөө байгаа дэнж дээр гарч харвал тэр цагаан талбай дээр Зөвлөлтийн их хүч Халх гол уруу хэсэг хэсгээр дэнжээс бууж байгааг үзээд хязгааргүй их баярлаж, хоёр нүдийг минь нулимс бүрхэн, асар их зориг хүч нэмэгдэх мэт болж бүрээгээр цугларсан дарга, цэргүүдэд баярт дуугаар Зөвлөлтийн хүч бидэнд туслахаар хүрэлцэн ирээд байна. Бид одоо Хайлааст гол өөд газарчийн үүрэг гүйцэтгэн Зөвлөлтийн дайчидтай хамтран давшиж байлдан, японд цохилт өгөх болно, 30 минутын дотор хоолоо идээд давшилтад бэлтгэ гэсэн тушаал өглөө. Дарга, цэргүүд бүгд баярлаж, ура хэмээн хашхиран хоолоо ч гүйцэд идэлгүй давшихад бэлэн болж жагсаад надад мэдэгдэв.
Монгол Зөвлөлтийн дайчид ийнхүү ялалт байгуулж сүр хүчээ даян дэлхийд харуулсан юм.
Жамсран овогтой Осор
1980 оны 5 дугаар сар.
/Батлан хамгаалахын Төв архивын сан хөмрөгөөс/
|
| Халхын Гол-1939 оны 5 дугаар сарын 28 |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
“Нээлттэй” Өвөр Монгол 13:00 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 1
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 1 »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|