Гайхамшигт монгол морьд
2019-05-08 Монгол морио гэж... Монголчуудыг үүсэн бий болоход хөлийг нь дөрөөнд хүргэсэн эрдэнийн шандаст хүлэг юм. Монгол
морины үүх түүх монголчуудынхтай салшгүй холбоотой тул морьдоо бид монгол төрийн эрдэнэ хэмээн шүтсээр иржээ. Энэ молор эрдэнэ зөвхөн монголчуудад ч бус дайнд нэрвэгдсэн хөрш Зөвлөлтийн ард түмэнд ч жинхэнэ хүлэг гэдгээ баталж чадсан юм шүү.
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярыг жил бүрийн тавдугаар сарын 9-нд ОХУ-ын төр, ард түмний үндэсний баяр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсоноор энэ 2019 оны энэ өдөр 74 жилийнх нь ой тохиож байна.
Энэ ой бол монголчууд бидний хувьд болон фашист германий эсрэг дайнд ямар нэг хэмжээгээр дэмжин оролцсон дэлхийн олон орны агуу их ялалтын баяр, оршин тогтнолынх нь түүхэн баталгаа болсон юм. Дэлхийн хоёр дахь социалист орон БНМАУ дөчөөд оны тэр үед эр хүнгүй шахам болсон байлаа. Ихэнх эрчүүд нь лам, хар, шар феодал эсвэл хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул хэмээн гадны шахалтаар хороогдсон, залуус нь бүгд цэрэгт байсан ч бид энэ дайны эхнээс нь дуустал хөрш ЗХУ-д эрвийх дэрвийхээрээ тусалж өөрсдөө дайны байдалтай байж бүхнээ фронтод зориулж байсан юм.
Зовох цагт нөхрийн чанар аа гэж... Их хэлмэгдлийн үеийн ЗХУ-ын тухай бид муу санаа агуулаагүй. Германы фашистуудын эсрэг дэлхийн дайны холбоотон Америк, Англи улс зэр зэвсэг,онгоц, танк, их буу хэдэн арван мянгаар, хоол хүнсээр тусалсан юм гэнэ лээ.
Монголчуудын хувьд х арин энд төдийлөн дурсагдаагүй байгаа нэг сэдэв байдаг. Тэр нь юу вэ? гэж үү. Тэр бол энэ дайндморьдоо бэлэглэж монгол морьд онцгой үүрэг гүйцэтгэсэн тухай юм. Эх орноо хамгаалах үйлст иргэн бүр нь чин сэтгэлээсээ оролцон, ялалт эсвэл үхэл хэмээн тангараг тавьсан ЗХУ-ын улаан арми, баатар хотуудынхаа хамт Гитлерийн германы эсрэг энэ аймшигт дайнд ялсан гол хүч бол эх оронч, эрс шийдэмгий, хатан зоригт ард түмэн нь байв. Эхлэсэн өдрөөс нь хойш 1414 хоног үргэлжилсэн энэ аюулт дайнд ЗХУ |фронтод 20 сая цэрэг| нийт 30 орчим сая иргэн ээ алдсан бөгөөд ард үлдэгсэд нь өнчрөл зовлонд учраагүй нэг ч гэр бүл, нэг ч иргэн үлдээгүй гэдэг. Ийм хохирлоор оросын баатарлаг ард түмэн эх орноо хэрхэн хамгаалж чаддагаа дэлхий дахинаа харуулсан юм. Энэ ширүүн дайн тулаанд монгол морьд хамт явж, дэлхийд хамгийн том газар нутагтай орос орны өндөр уулс, өргөн талд цомбон туурайныхаа мөрийг үлдээсэн нь оросын ард түмний ой санамжид орших түүхэн үнэн юм. Монголчууд бид энэ гавъяаг нь үнэлж монгол мориныхоо тухай олон сайхан дуу бүтээсний нэг нь авъяаслаг зохиолчид Д.Тарваа, Лха. Дорж нар үг, аяыг нь хийж, алдарт дуучин Цогзолмаа гуай дуулсан “Монгол морь” хэмээх дуу юм. Энэ дууны нэг бадгийг, дахилтын хамт сийрүүлвээс
Яруу алдарт эх орноо
Ялалтаас ялалтад дэвшүүлж
Ялгуулсан тугаа мандуулахдаа
Ямагт бид морьтойгоо явсан.
Монгол морины чадал
Хэмжээлэшгүй ихийн адил
Монгол хүний зориг
Хязгаарлашгүй их байдаг.... гэдэг бадгууд нь өнөө үеийн зохиолын дуунуудаас өөр, эрмэлзлэл, аймшиггүй зориг дүүрэн, шулуун төгс үгтэй тул хэн бүхний боловчиг сэтгэл зүрхэнд амилан шингэдэг увидастай дуу байж дээ. Эх оронч, оновч, хурц үгтэй энэ шүлэгт Лха Доржийн цэх шулуун, эрэлхэг давшингүй агаад хатираа сайт морины гүйм хатираар яваа мэт хэмнэл, Цогзолмаа гуайн яруу агаад тунгалаг хоолойн цар хүчээр түргэн урсгалт голууд нийлж мөрөн болохуй эрч хүчээ аван тэлэх лугаа адил цуурайтах нь бүх монгол аяар тэр үеийн хүн бүхний сэтгэл зүрхний угт гүнээ хүрч, эх оронч үзлийг бадраан, фашизмын эсрэг үйлсэд уриалж байлаа . Дайны дараа ч энэ дуу хүн бүхний сэтгэлд үлдэж бидний үеийнхнийг эх оронч үзлээр хүмүүжүүлсэн юм даа. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр гарсан энэ дуугаар монгол түмэн бахархаж, тэр үеийн хүүхдүүд бид дуулж, монголжуу хүн болж хүмүүжин , хүн төрхөө олж байсиймаа.
Богд э зэн Чингис хаан өсөх наснаас эхлээд амьдралынхаа турш олон сайхан хүлэг морьтой байжээ. Орог шинхул мориороо гурван хоног явж найман шаргаа дээрэмчдээс авч, ам цагаан хул морио унан аймшиггүй зоригт дайчдаа дагуулан хоногийн газрыг цагаар товчлон газар дороос ургасан мэт гэнэт дайсныхаа өмнө гарч ирэн ялж байсан нь түүхэнд бий. Дэлхийн дайн эхэлсэн дөчөөд оны эхээр монголчууд аж үйлдвэрийн комбинатын |АҮК| тэргүүний ажилчин хүмүүсдээ улсын ударник цол олгож эхлэсэн гэдэг. Тэр үеийн ударник цол бол өнөөгийн МУ-ын хөдөлмөрийн баатартай дүйж байсан хэрэг л дээ. Налайхын уурхайчин Товуу гэдэг эмэгтэй өөрийн хүрэн мориороо олон жил уурхайн гүнээс нүүрс зөөн төлөвлөгөө, нормоо давуулан биелүүлж мориныхоо хамтаар улсын ударник цол шагнуулж байсан нь түүхэнд үлджээ. Ингэж монгол морь ударник болж олны хайрыг хүлээснээр “Омголон хүрэн” гэдэг дуу гарсан юм билээ.
Уурхайн ажилчин ударник би
Омголон хүрэн морьтой доо
Мянган хувийнхаа нормыг
Мориныхоо хамтаар биелүүлдэг .. гээд л дуулж байлаа. 1941 оны дундуур Дэлхийн дайн эхлэ чихсэн Гитлерийн арми Зөвлөлт улсын олон хотод нэвтэрч үхэх сэхэхийн дэнсэнд байсан хүнд, хэцүү үед монголчууд бид Зөвлөлт нөхөддөө агт морьдоо, арьс ноосоо, агнасан ангаа ер нь байгаа бүхнээ хоёргүй сэтгэлээс тусалж, ард иргэд юу л байна, түүнийгээ өгч Монголын төр “Хувьсгалт Монгол” |Революционная Монголия| сөнөөөгч онгоцны эскадриль хоёр удаа, “Монгол ард” |Монгольский арат| хэмээх танкийн цувааг хөрөнгө мөнгө гарган “Бүхнийг фронтод” уриан дор илгээж байжээ.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын|миний төрсөн нутаг| харъяат улсын ударник эмэгтэй Жаргалын Наранцогт гуай тэр үед ид залуу, АҮК-д ажиллаж байхдаа хонины үзүүрсэг элдэн, нэхийгээр нь дулаан, оготор дээл |полушубка|, бээлий, малгай, ноосон цэмбээр цэргийн шинель оёж тэр үед өдөр шөнөгүй ээлжээр ажиллан, үйлдвэр дээрээ хонодог, ажилчид нь АҮК-ын яндангийн|дуут дохио| дуугаар цаг баримжаалдаг байсан тухай Наранцогт гуайн дүү Рэнцэнгийн Намхайдорж агсан | Халх голын дайнд оролцож байсан| хуучилдаг байв.
Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир гэвээс монгол морьд бол эзэн Чингисийн үед ч тэр, энхийн цагт ч, эх орны дайны үед ч ямагт бидэнтэй хамт байж хаана ч, хэзээ ч өөрт ноогдсон үүргээ биелүүлж ирсэн тухай юм.
Орос оронд эх орны дайны хүнд үед унааны морьд нийлүүлдэг гол орон нь Монгол улс, хойд хилээр агт нийлүүлэхэд хамгийн дөт хялбар нь манай нутгийнхны хувьд бол Сэлэнгэ аймгийн хилийн боомтууд байлаа. Монгол орон даяар газар сайгүй, жирийн ард иргэд сайн дураараа эмэгтэйчүүд нь зүүсэн ээмэг бөгжөө, эрчүүд нь унааныхаа ганц морийг ч гэсэн өөрөө хөтлөөд авчирч өгч байсан юм билээ. “Өгвөл ганцаасаа, уйлвал сохроосоо” гэж. Ингэж
“Санаа сайтай монголчууд
Сайн мориороо тусалсан удаатай” гэдэг “Монгол морь” дууны бадгууд нь бодит амьдралаас урган гарсан юм. Монголчууд ийм л хүмүүс, үнэ хөлс гэж юу ч нэхээгүй.Тэд морьдоо Улаан армид бэлэглэхдээ толгой, хондлойг нь нудраганыхаа омгоор илэн , ногтоо мултлан авахдаа
Магнай халзан хээр минь
Малин даагаад гараарай
Монгол хүний өмнөөс
Дайснаа дараад ирээрэй ... гэдэг байв. Мөн монгол эрчүүд өөрсдөө сайн дураараа фронтод явж байсан гэдэг. Монгол эсгий гутал, хурган малгай, хонины ноосон шинель, нэхий дээл, бээлий хийгээд дулаан хувцастай орос цэргүүд, хөхүй өвлийн хүйтэнд савхин гуталтай, саравчтай малгайтайгаа бээрсэн герман цэргийг ялахад бидний бэлгэнд шингэсэн сэтгэлийн илч, тус дэм болсон хэмээн бодном.
Бургалтайн |Сэлэнгэ, Баруунбүрэн| малины агтыг миний аав шатан хөлт хэмээх Лувсанцэрэнгийн Найдансүрэн, ногоон хэмээх Дашийн Сэрээнэн гуай нар тууж Сэлэнгийн Цагаан арал, Ламын хийдийн мал бэлтгэл баазад малинд хүргэж байсан тухай аав минь амьд сэрүүн байхдаа дурсдаг байлаа. Эх орны дайны үед Монголоос фронтод бэлгэнд өгө х морьдыг халдварт ям өвчинд өртсөн эсэхийг үзэхдээ маллейн хэмээх эмийг нүдэнд нь дусааж шалгадаг байснаар монголчуудын дунд “малин” гэдэг үг гарсан гэдэг. Маллейн |ям| хэмээх латин үгээс гаралтай энэ эмийг ямын савханцраас гарган авдаг тухай ном сударт бий. Ям гэдэг бүтүү туурайтны энэ аюулт өвчин туссан адуу өөрөө турж үхэн, халдвар нь маш түргэн тархдаг аж. Эх орны дайны үед бид олон зуун хүлэг морьдоо адуун сүргээсээ харамгүй барьж Зөвлөлтийн улаан армид ийнхүү бэлэглэсэн юм даа. Ямар морьд байсан гээч. Гайхамшигт монгол морьд!
Увс аймгийн малчин Бадам гэдэг эмэгтэй адуун сүргийн манлай Эрх зээрд морио бусад 90 гаруй морьд, 1600 хонины хамт бэлэглэн” Фронд Бадам” нэртэй болж ЗХУ-ын төрөөс Алтан үсгийн үнэмлэхээр шагнуулж байсан гэдэг. Энэ хүний өвөг Бөөрийн Ирүүл гэдэг хүн 1957 онд 13 мянган толгой мал тоолуулж Улсын сайн малчин болж байжээ. Завхан аймгийн Жаргалант сумын малчин Жигжиджав аймгийнхан наадамд дараалан түрүүлсэн хурдан морио улаан армид бэлэглэж байсан нь түүхэнд үлджээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана аа гэж энэ.
Монгол адуунд дулаан зүчээ, бэлэн зэлэн эрдэс тэжээл бэлдэн, биеийг нь угааж, хөлийг нь тахлана гэж байдаггүй. Бүр сайндаа л өвөлжөөндөө тохом татаад өвс тавьж өгнө Тэрээр байгалийн эрс, тэс уур амьсгалд зохицон, аяндаа өсөж үржин, өвс ус хоёр л байвал өөрөө олоод идчихдэг, арчилгаа маллагаа шаарддаггүй, нүүдлийн нөхцөлд уналга эдэлгээнд тэсвэртэй, өл даадаг хоногт гурван цагийн идэштэй байхад л үлдсэн 21 цагт нь ажиллах чадавхтай байдаг юм. И йм монгол үүлдрийн адуу дайны талбарт тэсвэр хатуужлын гайхамшгийг үзүүлсэн гэдэг юм билээ. Угаас шөрмөслөг, байгалийн шалгарлаар заяасан түүний араг яс бат бөх, чац сайтай тул нуруу ачаа 100-130 кг өлхөн даадаг, байгалийн хатуу ширүүн уур амьсгалд өл даадаг,нүүдлийн билчээрт өөрөө билчиж аяндаа өсч үржих чадвартай арчилгаа маллагаа аардахгүй, уналга эдэлгээнд тэсвэртэй, энэ гайхамшигт амьтан дайны хатуу ширүүн цагт тэсвэр хатуужлын гайхамшгийг үзүүлсэн гэдэг юм. Түүний уушгины багтаамж их |40-50л| тул унаанд бол нэг өртөө газарт |25 хүртлэх км | зогсолт үгүй давхих шандастай, жирийн явдлаар |маршаар| бол хоногт 90-100 км ө лхөн туулдаг, мах нь илчлэг чанартай тул бээрдэггүйн дээр г эрийн тэжээмэл амьтдын дотроос хамгийн хурдан, хөнгөн шаламгай, хамгийн ухаалаг амьтан бол адуу юм. Сайн уургач морь сүрэг дундаас эзнийхээ барих гэж буй адууг жолоо дарах төдийд олж танин, хий алдалгүй даган, үйл явдлын өрнөлийг эзнийхээ оролцоогүйгээр өөрөө олж, хурдлах цагт нь хурдлаж, уургалах үед нь хэзээ сууж өгөхийг мэдэрч сүүлээ газар шүргэтэл сууж өгдөг юм . Барих адууг хөөх үед тойруу газрыг гишигдэл алдалгүй товчлон шууд дайрдаг элдэвтэй байдаг . Чоно хөөж сурсан морь эзнийхээ ташуур барьсан талд нь налж өгдөг юм шүү дээ. Энэ бол монгол морины эрдэм юм. Монголчуудыг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Тэдний хувьд морь бол бусад малаас нь ямагт өндөр байр суурьтай тул монгол хүн, морь хоёрын дотно харьцаа мөнхөд оршиж байдаг ажгуу.
Дайны үед өмнөө тохиосон уул хад, намаг шалбааг гээд л ямарч машин техник гарахгүй газраар монгол морь ажрал үгүй туучин гардаг байжээ . Машин техник хэдий сайн ч чухал үед монгол морь унасан эзнээ авардаг юм даа.
Ийм морьд ч гэсэн их буун дуу нүргээн, дарийн утаа үнэртсэн дайны талбарт анх орж ирээд айж чичирч шээс алддаг байсан ч сүүлдээ адгуус хүртэл дасчихдаг юм гэнэ лээ . Дараа нь бүр тоохоо больдог, тэр ч байтугай эзнээ сэлмээ сугалан уухайлан давших үед улам ч хүч зоригтой болж урдаа яваа дайсныг араас өөрөө шууд чиглэн очдог хэмээн унасан эзэд нь хуучилдаг. Иймээс дайн тулааны тэр хүнд, хэцүү үед монгол морьд бусад ямарч сайн үйлдрийн морьдыг дагуулдаггүй байсан нь ойлгомжтой. Ийм чанар, тэсвэртэй адуу дэлхийд монголоос өөр хаана ч байхгүй. Энэ бол монгол морь, түүний үнэлэмж, бидэнд заяасан хувь тавилан, эзэндээ мөнхийн нөхөр юм.
Дайны дараа нутагтаа амьд ирсэн монгол морь байгаагүй гэдэг. Цөөн тоогоор ирснийг нь хэрэг болгож анзаараагүй ч байж болох л доо. Дашрамд 1961 онд Төв аймгийн Баянзүрх сумаас Вьетнамд ачуулсан агт дотор нэг хар зүсмийн азарга орсон байжээ. Тэр азарга хоёр жилийн дараа 1963 онд нутагтаа гүйж ирсэн тул Улаанбаатар хотын захиргаа авч Богд ууланд гүү хураалган тавьсан юм билээ.
Дайны дөрвөн жилд бид хагас сая шахам хүлэг морьдоо Зөвлөлтийн улаан армид илгээсэн гэдэг тоо байдаг юм. |заримыг нь худалдсан байх|. Бид энэ дайнд оролцсон монгол цэрэг эрсийнхээ тоог ч нягтлан гаргаж чадаагүй болохоор морьд чухам хэд гэдгийг нарийвчлан тоолсон гэдэг нь юу л бол. Үүний дараа Монголын морьт отряд 80 гаруй мянган мориор 1945 оны чөлөөлөх дайнд оролцон тавдугаар морин дивиз хятадын Цагаан хэрмийн цаана Жэхэ, Губайху хот хүрч нийт 3 мянга гаруй км зам туулсан нь түүхэнд үлдсэн билээ. 1957 оны Солонгосын дайнд монголчууд 40 гаруй мянган агт морио бэлэглэж байлаа. Энэ бүх үйлсэд я магт бид морьтойгоо л явсан. Өнөөдөр бид дээрх дайнуу дад оролцс он монгол морьд амь хайргүй тулалдс ан олон баатруудаас амьд үлдсэн цөөн ахмад буурлуудаасаа үгийг нь сонсож буй сүүлчийн үеийнхэн байж ч болох юм. Дэлхийн нэгдүгээр дайнд 80 гаруй сая морь үхсэн гэдэг юм билээ. Хоёрдугаар дайнд хэд үхсэн нь тодорхойгүй. Харин энэ дайны ялалтад монгол морьдын эр зориг тэсвэр хүч онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Гэхдээ ядарч зүдэрч, өлсөж цангаж бас хүн шиг зовлон туулж, үхэж үрэгдэж байсан даа. Дайны дараа ганц нь ч нутагтаа буцаж ирээгүй тэгээд л өнгөрсөн. Дайнд ингэж оролцсон монгол морьдод хөшөө босгосон ч буруудахгүй дээ... гэж аав маань амьд сэрүүн байхдаа дурсан ярьдаг байлаа. Тэртээ дээр аавын маань ярьж байсан хүсэл биелж хоёр монгол морь фашистуудын эсрэг улаан армийн их бууг шалбааг дундуур чирч яваа хүрэл хөшөөг монгол залуу уран барималч А.Очирбал урлан, оросууд 2017 онд онд Москва хотын түүхийн дурсгалт хэсэг болох Поклонный өндөрлөгт босгосон байна лээ. Энэ сэргэлэн дэнж дэх хүрэл хөшөөнд дайсны эсрэг их гарын хүнд их буу чирэн бүтэн биеэр нь нэвчсэн шавар шалбааг дундуур хамрын нүхээ сартайлган, хоёр чихээ хулмайлган, ууц нуруугаа хотойтол, урд хоёр хөлийнхөө туурайг газар шигдтэл, хамаг чадлаараа сүвээний гурван хавиргаа зурайтал зүтгэж буй монгол морьдын нүд нь дайсны өмнөөс цоо ширтэх мэт харагдана. Ийнхүү монгол морьдын эрэлхэг агаад уран дүр агуу их орос орны түүхэнд үлджээ.
Найдансүрэнгийн Бадарч
Гайхамшигт монгол морьд
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ 00:09 2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.
2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.
»»
ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид PLAYTIME болж буй тухайн газар ажиллаж байгаа 15:37 Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
»»
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ 15:32 2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
»»
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 15:08 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
»»
ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ 14:20 Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
»»
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн анхны тамирчин болов 14:11 Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
»»
Бусдыг хутгалсан гэх этгээдүүдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон мөрдөн шалгаж байна 10:34 Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
»»
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой 10:32 –Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
»»
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа 10:07 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
»»
Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо 10:01 “Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
»»
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 09:53 Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
»»
Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
»»
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
»»
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
»»
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гаригт эхэлнэ 16:22 Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
»»
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
»»
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
»»
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
»»
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
»»
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
»»
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв 11:58 Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй
Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй
»»
P. Diddy-г хүнд гэмт хэргүүдэд буруугүй гэж үзжээ 11:22 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн
»»
Ойн түймэр 77.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна 10:17 Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд
»»
Далай лам дахин төрнө гэдгээ зарлаж, хойд дүрийг нь зөвхөн Гадэн Подран сан хайх эрхтэй гэв 09:45 Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж,
Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж,
»»
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
»»
”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь 17:34
“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр 17:18 “Бүс ба Зам - Гэрэлт аялал” Монгол улс дахь төслийн 2025 оны үйл ажиллагаанд хамрагдахаар Монгол Улсын нүдний болор цайх өвчтэй 121 хүн 06 дугаар сарын 20-ны өдөр Эрээн боомтоор Хятад улсад иржээ.
Авлига авсан ХХЕГ-ын Нууцын албаны ажилтнуудын 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, ₮6 саяар торголоо 15:18 Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн
Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн
»»
Долдугаар сард ЦАГ АГААР ямар байх вэ? 13:17 Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ.
Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ.
»»
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог, дэлхийн аялан тоглолтоор эргэн ирнэ 12:49 Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse
Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse
»»
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
»»
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10:33 Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал,
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал,
»»
Дэлгүүрийн худалдагчийг зодсон эрэгтэйг 48 цаг саатуулжээ 09:06 Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн
Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн
»»
Нагоя башёд Монголын 20 бөх барилдана 08:45 Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм.
Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм.
»»
Ой хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа 17:04 Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
»»
Өвөр Монголын цөлийг зассан туршлага 15:40 Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм.
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ 15:39 6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ 15:38 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм.
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ 15:37 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв 15:36 4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ өдөр мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дүнфанхүн-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой юм. Энэ өдөр "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, орчлон ертөнцийг судлах шинэ аяныг дахин эхлүүлсэн юм.
Өнөөдөр бид бүгдээрээ одон орон сонирхогчид болсон. 04-р сард бид сансрын нисгэгчиддээ хүндэтгэл үзүүлэх ёстой, уудам орчлонгийн нууцыг тайлж, сансрын нисгэгчдийн бичсэн хятад маягийн романтикийг мэдрэх ёстой.
Супер хиймэл оюун бүтээх лаборатори байгуулжээ 14:53 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/ . Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/ . Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн
»»
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна 14:31 Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
»»
Ерөнхий Сайд Г.Занданшатар: Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана 13:57 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
»»
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа 12:55
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов 12:37
Эрч хүчтэй залуу насаа хайрлая 12:00
Найруулагч:
С.УРЬХАН
Эх сурвалж:
СОЛОНГО
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ 11:50
Зохиогч:
Ц.Урантунгалаг,Б.Сурнаа
Найруулагч:
Б.СУРНАА
Эх сурвалж:
solongonews.mn
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа 09:57 Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт,
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт,
»»
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
»»
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
»»
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
»»
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
»»
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
»»
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
»»
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
»»
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
»»
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
»»
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
»»
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
»»
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
»»
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
»»
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
»»
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
»»
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
»»
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
»»
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
»»
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
»»
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
»»
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
»»
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57