 |
|
 |
|
Спортын аялал жуулчлалаас мөнгө босгох арга “түүхий” байна |
|
|
 |
|
 |
Спортын аялал жуулчлалаас мөнгө босгох арга “түүхий” байна
2019-06-15ХАРИЛЦАН УЯЛДААТАЙ САЛБАРУУДЫГ ХОЁР ЯАМАНД ХУВААСНААС БОДЛОГЫН АЛДАА ГАРСАН  Монголын аялал жуулчлалын бодлого аль болох олон жуулчин татаж, тэднээс мөнгө “саах” зорилго агуулж буй энэ үед аяллын салбар бүрийн үзүүлэлтийг дээшлүүлэх нь гол зорилт юм. 2018 онд Монголд зочилсон жуулчдын тоо 529.3 мянгаар хэмжигдэж, 569.5 сая ам.долларыг Монголын эдийн засагт оруулсан байна. Тэдний дийлэнх буюу 76 хувь нь унаган байгаль, түүх, нүүдлийн соёл ахуйтай танилцахаар ирдэг бол 10 хувь нь адал явдалт экстрим аялал хийхээр, 10 хувь нь бизнесийн зорилгоор ирдэг аж. Үлдсэн нь “бусад” гэсэн ангилалд өчүүхэн бага хувийг эзэлж байна. Тэр өчүүхэн хувь дотор спортын аялал жуулчлал гэсэн дэлхийд тэргүүлж буй салбар багтаж буй нь хэтэрхий чамлалттай.
Саяхан манай оронд болсон 3х3 сагсан бөмбөгийн 18 насны ДАШТ болон олон улсын чанартай хоёр ч тэмцээнд оролцогчдоос бид эдийн засагтаа юу нааж чадсан бэ. Ганц зочид буудал л хоногийн буудлын хөлс олж бусад нь бор зүрхээрээ л санхүүжилт цацаж зохион байгууллаа.
43 орны тамирчин, дасгалжуулагч, арын албаны 1000 гаруй хүнээс хэдэн төгрөг манай эдийн засагт орсон тухай мэдээлэл алга. Урьдчилан тооцоолсон зорилтын тухай бүр ярилтгүй.
Маркетинг муу бол дахин тэмцээн зохион байгуулах эрх авч чадахгүй
Уг нь олон улсын чанартай спортын арга хэмжээг дагаж агаарын болон дотоод тээвэр, зочид буудал, хоолны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж эдийн засагт том хөрөнгө оруулалт болдог. Дэлхийн олон орон тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдааныг нутагтаа зохион байгуулсныхаа шанд олон тэрбум ам.доллар олоод зогсохгүй хэдэн мянган ажлын байр бэлтгэж эдийн засагтаа нэмэрлэж байна. Тухайлбал, 2018 онд хойд хөрш маань хөл бөмбөгийн ДАШТ-ээс 31 тэрбум ам.доллар “зулгааж”, 220 мянган ажлын байраар иргэдээ хангажээ. Мөн “Sport England” судалгаанд Англи улс спортоос жилдээ 20.3 тэрбум еврогийн орлого бүрдүүлж, 400 мянган ажлын байр бий болгодог гэжээ.
Манай улс энэ төрлийн аялал жуулчлалаас хэчнээн төгрөгийн орлого олдог талаарх сүүлийн үеийн судалгаа мэдээлэл байхгүй. Соёл, спорт, аялал жуулчлалын салбар нэг яаманд харьяалагдаж байх үед хийсэн ганц судалгаа бий. Тэр судалгаанд “Монгол Улс 2016 онд олон улсын чанартай 12 тэмцээн зохион байгуулахад 80 орны 2000 гаруй тамирчин, дасгалжуулагч албаны хүмүүс ирж эдийн засагт 3.2 тэрбум төгрөгийн шууд орлого өгсөн” хэмээжээ. Жил бүр ийм судалгааг хийсэн бол энэ салбарын бодлого тодорхой болж эдийн засагт нөлөө үзүүлэх төлөвлөгөөг зорилт болгон хэрэгжүүлэх боломж байв.
Спорт аялал жуулчлал яагаад хөгжихгүй байгаа талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд засаглалын алдаа гарсан. Нэг яамны харьяанд байсан уялдаа бүхий хоёр салбарыг салгачихаар бодлогын алдаа болчихоод байна. Хэдий тийм ч аялал жуулчлалын салбар соёл, спортын салбартайгаа хамтарч ажиллаж байна. Тэмцээнд оролцсон тамирчин, дасгалжуулагчид манай улс таалагдвал дараа гэр бүлээрээ аялах нөхцөл үүсэх учраас энэ төрөлд анхаарахаас аргагүй” гэв.
Мөн БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг “Спорт, аялал жуулчлал гэдэг нэг яаманд байх ёстой гэдэг нь үнэн. Түүнээс гадна спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд спортын холбоод БОАЖЯ болон БСШУСЯ-тайгаа уялдаагаа сайжруулах нь чухал байна. Спортын холбоод төрөөс санхүүжилт аваад алга болчихдог, тайлангаа өгдөггүй, тэмцээний талаар мэдээллээ ирүүлдэггүйгээс эдийн засагт орж байгаа тоо баримтыг тодорхой гаргаж болдоггүй байсан. Өнөө жилээс бүх тэмцээний тайланг авч судалгаа хийхээр зорьж байна. Түүний дараа эдийн засагт илүү орлого оруулах зорилт тавигдана” гэж ярилаа.
Манай улс, тэр дундаа Улаанбаатар, Дархан хотууд спортын аялал жуулчлалын чиглэлээр дагнан хөгжих бүрэн боломж ч цухуйж эхэллээ.
Спорт хариуцсан яаманд мэргэжлийн спортын холбоод тайлангаа өгдөггүй, аялал жуулчлалын салбарт спорт аялал жуулчлалын судалгаа байдаггүйгээс эдийн засгийн том салбар манай улсад ор мөр төдий байна. Тэр хэрээр эдийн засгийн үзүүлэлтийг ч тооцох боломжгүй байгаа юм. Уг нь аялал жуулчлал өндөр хөгжсөн орнууд спортын фанатуудыг эх орондоо “уяж”, төрөл бүрийн үйлчилгээгээр мөнгийг нь саах боломжийн төлөө уралдаж байна. Дэлхийд спорт аялал жуулчлалыг хотын хөгжлийн нэг түлхүүр болгох өрсөлдөөн ч ширүүн байгаа. Энэ чиглэлээр БНСУ дэлхийд цахиур хагалж Сөүл, Пусан хотуудаа спортын тэмцээн хүлээн авч, жуулчдын халаасыг сэгсэрдгээр нь алдартай болгосон.
Манай улс, тэр дундаа Улаанбаатар, Дархан хотууд спортын аялал жуулчлалын чиглэлээр дагнан хөгжих бүрэн боломж ч цухуйж эхэллээ. Дархан хотод 20.000 м2 талбай бүхий Спорт цогцолборт баригдаж дуусаж байна. Тэнд 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын стандартад нийцсэн усан бассейн, тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар баригдаж буй. Үүнээс гадна өвлийн спортын ордон ч бас бий. Улаанбаатар хотод БуянтУхаа цогцолбороос гадна битүү дээвэртэй “Мөсөн ордон”, 2020 онд зохион байгуулах Азийн хүүхдийн наадамд зориулсан спортын хотхон баригдаж байгаа. Харин эдгээр барилгыг “үхмэл” хөрөнгө болгохгүйн тулд спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулах ёстой. Тэр хэрээр зочид буудал, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн эрэлт нэмэгдэнэ.
Ийм боломж дүүрэн байгааг өнгөрсөн хавар болсон Шатрын Ази тивийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс харж болно. Тус тэмцээнд оролцсон тамирчин, дасгалжуулагч зэрэг 67 жуулчин манай улсад 10 хонохдоо эдийн засагт 190.4 сая төгрөг үлдээгээд явжээ. Тухайлбал агаарын тээвэрт 66 сая, дотоод тээвэрт 7.4, зочид буудал хоолонд 79.4, Цонжин болдог, Чингисийн өргөө, Говь кашмер, Аръяабал хийд зэргийн үйлчилгээнд 36.5 сая төгрөг үржээ. Гэхдээ энэ тэмцээн олон улсын түвшинтэй харьцуулахад түүхий байгаа нь олон зүйлээр илэрч байна. Дээрх зардал дээр нэмээд бэлгэдэл буюу маскотын загвар худалдах, түүний дүрстэй өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэх зэрэг мөнгө олох маркетингийн олон аргыг хэрэглэсэн бол илүү их мөнгө “сааж” чадах байлаа. Наад зах нь тэмцээний онцлогийг харуулсан малгай, өмсгөлийн борлуулалтаас боломж байсан л юм.
2019 онд Монгол Улсад олон улс, тив, дэлхийн чанартай 13 тэмцээн зохион байгуулахаар мэргэжлийн спортын холбоод Засгийн газраас болон холбогдох олон улсын мэргэжлийн байгууллагаас эрхээ авчээ. Тухайлбал өнгөрсөн хавар чөлөөт бөхийн өсвөрийн ААШТ, гандболын төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ сард гэхэд л саяхан аваргуудаа тодруулсан 3х3 18 насны ДАШТ, Гимнастикийн ААШТ, Бадминтоны олимпын эрхийн төлөөх тэмцээн зохион байгуулагдах хуваарьтай. Мөн ирэх саруудад Жижүцү, бокс, ширээний теннисийн ААШТ, самбо бөхийн ДАШТ, бодибилдинг, жүдо бөхийн олон улсын тэмцээн болно.
Эдгээр тэмцээнээс бид эдийн засагтаа өсөлт нэмэх боломжуудыг өөрсдийн хэмжээнд “тултал” ашиглах хэрэгтэй. Ядаж л дээрх тэмцээнийг зохион байгуулагчид жижиглэн худалдааны маркетинг хийж, үзэгчдийг татах олон төрлийн уран ухаан сийлэн төсвөөс гаргасан зардлыг нөхмөөр байна. Тэгэхгүй бол эдийн засгийн үр өгөөжгүй зөвхөн нэг талыг бодсон уралдаан тэмцээн зохион байгуулдаг орон болчхоод байна. Нөгөө талаар энэ байдал нь ч эргээд сөргөөр нөлөөлөх явдлууд ч гарсаар байгаа. Тухайлбал, манай улсын мэргэжлийн холбоодод тэмцээн зохион байгуулах эрх олгосон олон улсын байгууллагууд тэмцээний маркетинг муу байгааг шүүмжилж, үзэгчдийн тоог голон маркетинг, эдийн засгийн үр өгөөжийн судалгаа, баталгаа нэхдэг болсон.
Дараа жил Ерөнхийлөгчийн ивээл дор “Азийн хүүхдүүд” спортын наадам болно. Тус наадамд спортын 21 төрөлд өрсөлдөхөөр 57 орны 3700 орчим тамирчин болон албаны хүн хүрэлцэн ирэх тооцоо бий. Мөн хүүхдүүдээ дэмжихээр олон тооны жуулчин ирнэ. Тэдэнд ая тухтай үйлчлэхийн зэрэгцээ эдийн засагтаа нэмэр болгох, аялал жуулчлалдаа үсрэнгүй хөгжил авчрахын төлөө өнөөдрөөс тархиа ажиллуулахгүй бол дараагийн эрх олгох том тэмцээн уралдаанд бид гологдоход ойрхон байна.
"Засгийн газрын мэдээ" сонин |
Спортын аялал жуулчлалаас мөнгө босгох арга “түүхий” байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

"Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдэвт сургалт боллоо 15:28 Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн
|
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна 12:07 Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
|
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна 12:03 Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна »»
|
|
Казахстаны атомын цахилгаан станцын төслийн эргэн тойронд 12:00 Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит
|
Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ 09:43 Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий.
|
Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. »»
|
|
Эдийн засагч Д.Ангар: НДШ бол Монголын хамгийн том луйвар 09:40 10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр
|
10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр »»
|
|
Надад алдах юм байхгүй учраас Н.Энхбаяр таниас айх юм байхгүй 09:39 Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид
|
Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид »»
|
|
Дэлхийн цоохор ирвэсийн өдөр 09:36 Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан
|
Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан »»
|
|
НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа 09:32 Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын
|
Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын »»
|
|
Орос, Беларусийн цаначдыг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ 17:10 Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын
|
Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын »»
|
|
Хятадаас авах АИ-92 шатахууныг 2 дахин нэмэгдүүлжээ 15:59 4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ
|
4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ »»
|
|
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ 15:53 Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг
|
Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно 13:17 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын
|
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа 11:00 Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин
|
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин »»
|
|
Шадар сайд Т.Доржханд Британи улсад ажлын айлчлал хийж байна 10:55 Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн
|
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн »»
|
|
24 дүгээр зүйл. Цэцийн хуралдааныг зарлах 10:48 2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны
|
2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны »»
|
|
Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна 09:29 “Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн.
|
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн. »»
|
|
“Roblox”-той холбоотой аюулгүй байдлын эрсдэлийг үнэлнэ 09:24 АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox”
|
АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox” »»
|
|
Мансууруулах бодис гэртээ бэлтгэж байсан болон Туркээс нийлүүлэгч залуусыг баривчлав 09:23 Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын
|
Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын »»
|
|
Өнгөрөгч есдүгээр сар 10 дахь дулаан сар болж өнгөрлөө 09:18 Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус
|
Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус »»
|
|
Ц.Алтанзул: Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадууд Төрийн ордны гадаа 40 шахам хоног сууж, заримынх нь бие муудсан 18:10 Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг
|
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг »»
|
|
Ө.Сумъяабаатар: Гурвалжингийн гүүрний тохижилтын ажил он дамжин үргэлжилнэ 18:08 Дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Дуучин С.Бичүүгийн Итгэлт анд минь дууны клипэнд түүний охин тогложээ 12:15 Монголын урлагийн ертөнцөд сэтгэлд хүрсэн дуунууд, эерэг уур амьсгалыг түгээж ирсэн дуучин С.Бичүү энэ удаа
|
Монголын урлагийн ертөнцөд сэтгэлд хүрсэн дуунууд, эерэг уур амьсгалыг түгээж ирсэн дуучин С.Бичүү энэ удаа »»
|
|
Хяналтын камераар улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна 12:00 Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Теле хяналтын камераар ухаалаг систем ашиглан улсын
|
Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Теле хяналтын камераар ухаалаг систем ашиглан улсын »»
|
|
Согтуу залуус хоорондоо маргалдан нэгнийгээ зам руу түлхэснээс амиа алджээ 11:55 Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхсэний улмаас 30 гаруй насны залуу машинд дайруулж амиа алджээ.
|
Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхсэний улмаас 30 гаруй насны залуу машинд дайруулж амиа алджээ. »»
|
|
Зам, тээврийн улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна 11:31 Монгол Улсын Шадар сайдын 139 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын
|
Монгол Улсын Шадар сайдын 139 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
Нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ 10:15 Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна
|
Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна »»
|
|
"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 09:25 Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025"
|
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025" »»
|
|
Автомашинаараа мөргөж, хүний амь хохироохыг завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 16:03 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын амь насыг хохироохыг завдсан хэрэгт хянан шалгах
|
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын амь насыг хохироохыг завдсан хэрэгт хянан шалгах »»
|
|
Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ 15:55 Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум
|
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум »»
|
|
Н.Намуу: Зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаа хэтэрч төлсөн бол нэмэгдсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно 15:18 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй.
|
2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй. »»
|
|
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа 15:02 Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг
|
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлагаар ажиллаж, 29 иргэний амь насыг авран хамгаалав 14:34 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын »»
|
|
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина 14:26 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв.
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв. »»
|
|
Тархийг компьютерт холбох мэс заслыг Европт анх удаа хийжээ 11:04 Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай
|
Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Бие даалтын 7 хоногоор музейд зочлоорой 10:51 Чингис хаан Үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр
|
Чингис хаан Үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр »»
|
|
Л.Болд: С.Шаарийбуу гуайтай хамт хэвлэлийн хурал хийхэд бэлэн байна 10:06 Хэн нэгэнд нь намайг гүтгэж, доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө нэг "Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг" гэдэг шиг.
|
Хэн нэгэнд нь намайг гүтгэж, доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө нэг "Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг" гэдэг шиг. »»
|
|
Бүдүүн гэдэсээ дурандуулах бол дараах зүйлийг анхаар 10:05 Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал,
|
Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал, »»
|
|
Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ 10:03 Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон
|
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон »»
|
|
Улаанбаатар хот гамшигт тэсвэртэй, эсэхийг гурав дахь удаагаа “шалгана” 09:43 НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад манай улс нэгдэн орсноос хойш нийслэлийн эрсдэлийн үнэлгээг
|
НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад манай улс нэгдэн орсноос хойш нийслэлийн эрсдэлийн үнэлгээг »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Сураггүй алга болсон иргэний ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоожээ 09:45 Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан
|
Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан »»
|
|
Б.Тэгшбаяр Ази тивийн шилдэг дугуйчнаар тодорчээ 09:44 Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга,
|
Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга, »»
|
|
Барууныхны баах нь хүртэл сайхан санагдах цаг дор... 09:43 “Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ
|
“Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ »»
|
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
Зеленский: Дайны төгсгөл ойртож байна 09:33 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн »»
|
|
Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ 16:45 Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт
|
Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Зеленский: Унгарт болох Трамп-Путин нарын уулзалтад оролцох хүсэлтэй байна 10:26 10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт
|
10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт »»
|
|
Трамп Зеленскийд: "Бууж өгөхгүй бол Путин та нарыг устгана” гэжээ 10:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Хачижожимаг дайрсан хоёр хар салхины улмаас 200 орчим байшин сүйрчээ 18:24 Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи
|
Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
Энэтхэгийн ерөнхий сайд Оросоос газрын тос худалдаж авахгүй гэдгээ Трампад амласан гэв 12:31 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв. »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Газын зурваст гал зогсоох тухай тунхагт гарын үсэг зуржээ 11:26 ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг
|
ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|