 |
|
 |
|
"Сахал" Д.Эрдэнэбилэгээр илэрсэн бизнес ба улс төрийн зааг |
|
|
 |
|
 |
"Сахал" Д.Эрдэнэбилэгээр илэрсэн бизнес ба улс төрийн зааг
2019-06-18Дарга нар, улстөрчдийн эрх ашиг л их томоор хөндөгдөж байна л даа. Хувийн компани мэдээж үр ашигтай ажиллах гэж зүтгэнэ.  Д.Эрдэнэбилэг (ХХБ-ны ТУЗ-ийн дарга)
2016 оны хавар Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байсан 49 хувийг Монголын зэс корпораци худалдан авсантай холбоотойгоор үүссэн маргаан одоо хүртэл монголын улс төрийг доргиож байна.
Монгол хүн бүр мэдэх болсон шахуу энэ хэргийн угт яг юу байсан юм бэ?
Зааг
Business хэмээх үгийн утгыг тайлбар толиудаас харвал “ашиг олохыг зорилгоо болгосон байгууллага, үйл ажиллагаа” гэжээ. Бизнес эрхлэгч ашиг олох, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах нь зүй ёсны бөгөөд төрд бүртгүүлсэн, татвараа төлсөн бол энэ нь хуулиар хамгаалагдах ёстой үйлдэл юм.
Харин улс төр бол тухайн улсын нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн төлөө шийдвэр гаргах, засаглах үйл ажиллагаа бөгөөд улс төрчдийн эрхэм зорилго нь хууль тогтоох, хуулийг хэрэгжүүүлэх, эдийн засаг, аж ахуйн асуудлаар шийдвэр гаргах, гүйцэтгэх эрх мэдлийг олон нийтийн өмнөөс эдлэх эрх бүхий этгээд юм. Олон нийтийг төлөөлж байгаагийн хувьд улс төрч нь хувийн ашгийн талаар бодох, төлөвлөх, ашиг унагах эрхээ хязгаарлуулдаг.
Бизнес нь иргэдийг ажилтай, орлоготой байлгах, татвараар төсөв бүрдүүлэх тустай тул Төр хамгаалалтдаа авч, дэмжиж, тэтгэж ирсэн уламжлалтай ажгуу. Иргэншсэн ертөнцөд Doing business буюу бизнес эрхлэх боломжийг хэр зэрэг өргөн, хүртээмжтэй байлгаж байгаагаар нь Засаглалыг үнэлэх, хэмжих болжээ. Засгийн газруудын тэргүүлэх зорилт нь бизнесийг дэмжих, бизнес эрхлэлтийг өргөжүүлэх замаар татварын бааз сууриа тэлэх юм.
Гэтэл монголд 2000 оноос хойш улс төрчид бизнесийг ямар нэг бузар зүйл, бизнес эрхлэгчдийг луйварчид гэж харуулах давалгааг эхлүүлжээ. Иргэний нийгмийн төлөөлөл гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсийг улс төрчид бизнесийнхэн лүү турхирах, ноцуулах нь хэвийн үзэгдэл бөгөөд энд тэнд барилга барьж буй компани, бүтээн байгуулалт өрнүүлж буй бизнес эрхлэгчдийг ноолж амьдардаг бүхэл бүтэн давхарга үүсэн, төгөлдөржиж байна. Бизнес эрхлэгчид улсад татвар төлөх нь хангалтгүй болж улс төрчдөд авлига, шантаажны ТББ-уудад өглөг өгөх үүрэгтэй болж хувирав. Civil society - иргэний нийгэм гэдгийг монголд бизнесийг нураадаг, гацаадаг хүмүүс гэж ойлгох хүртлээ явцуурчээ.
Ийм зааг ялгаануудыг зориуд дурдахын учир нь Сахал Д.Эрдэнэбилэг хэмээх үзэгдлийн мөн чанарыг гаргахад тус болно гэж үзсэнийх юм.
Сахал яг ямар “хэрэг” үйлдэв?
Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 330 дугаартай нууц тогтоол гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах эрхээсээ татгалзаж байгааг ОХУ-ын талд албан ёсоор мэдэгдэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав. Оросын тал хувиа зарах тохиолдолд тэргүүн ээлжинд Монголын талд санал болгох гэрээтэй юм.
Энд Засгийн газар буюу төр шийдвэр гаргасан байна. Тэд өөрсдөө татгалзсан учраас оросын тал сонирхсон бусад этгээдэд санал болгох эрх нээгдсэн хэрэг. Төрийн шийдвэрт эргэлзэх, шүүн хэлэлцэх шаардлага бизнесийнхэнд байхгүй.
Энд үүсэж байгаа гол маргаан нь Стратегийн ордын өмч, хувьчлал, эзэмшлийн асуудлыг гагцхүү УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх хуультай байхад зөвхөн Засгийн газрын хуралдаанаар шийдсэн гэх асуудал болоод байгаа билээ. Уг нь ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиас татгалзах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол хууль зөрчинө хэмээн зөвлөж байжээ. Гэвч УИХ-аар хэлэлцүүлэлгүй, шийдсэн байна. Үүнд бизнес эрхлэгчдийн буруу огт байхгүй. Тэд шийдвэр гаргаагүй. Төрийн нэг институци л шийдвэрээ гаргасан. Үүссэн боломжийг бизнесийнхэн ашигласан. Засгийн газар нь шийдвэрээ гаргасан байхад эргэлзэх, татгалзах нь утгагүй. Буруу байгаа бол шийдвэр гаргагчдад л байна.
Д.Эрдэнэбилэг энэ тухайд ингэж ярьжээ. “2016 оны 6 дугаар сарын 2-нд ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев, Ерөнхийлөгч В.Путинтэй зөвлөлдсөний дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд буй 49 хувийг худалдах захирамж гаргасан байдаг. Энэ захирамжинд ОХУ-ын Хууль зүйн яамны сайд, Худалдааны сайд, Сангийн яамны сайд нар болон бусад холбогдох албан тушаалтнууд нь бүгд оролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.… хоёр улсын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн өөрсдийн мэдэлд байсан 49 хувийг 37 дахь жил дээрээ л зарсан хэрэг” … “Зарах гэж байгаа компани нь ОХУ-ын компани. Тэр дундаа өндөр технологийн компани. Тийм болохоор нээлттэй байх эсэх нь тэд нарын л шийдэх асуудал. Өмчөө зарах гэж байгаа хүн тодорхой нөхцөл тавиад, тэрийг нь биелүүлсэн тал гарвал арилжаа хийгдэнэ. Энэ хэлцлийн явц удсан шалтгаан юу юм гэхээр … Казахстан, Хятадын компаниуд санал тавиад, оросуудтай ажиллаад эхэлчихсэн байсан. Энэ нь өөрөө үнийн өрсөлдөөнийг бий болгосон. Анхны “Монголын зэс корпораци”-ийн өгсөн үнэ бол ийм үнэ байгаагүй, 200 орчим сая доллараар авчихаж болох юм гэсэн тооцоотой байсан. Гэтэл явцын дунд үнэ … нь 400 сая доллар орчим дээр хүрч зогссон. “Монголын зэс корпораци”-ийнхны хувьд бараг л авах хэрэг байна уу даа гэхээр түвшинд очсон … Асуудал юун дээр хүндэрсэн гэхээр нэгдүгээрт, үнэ өссөн. Хоёрдугаарт, Оросын тал төлбөрийн 50 хувийг төлсөн нөхцөлд үлдэгдлийг нь зээл хэлбэрээр өгч болно гэсэн юм. … “Ростех” корпораци 3 жилийн дотор цувуулаад төлөх нөхцөл санал болгосон. Үнэндээ бол төлбөрийг хоёр хувааж хийх нь “Монголын зэс”-ийн сонирхож байсан хэсэг. … Хэлцэл цааш өрнөж “Baker McKenzie” гээд Лондонгийн том хуулийн фирмийг Оросын тал хөлсөлсөн. Монголын тал “Skadden” гэх Америкийн том компанийг хөлсөлж авсан. … энэ үед Орос олон улсын хоригт орсон байсан. Хориг тавиулчихсан айлтай харьцаж, бизнес хийнэ гэдэг ухаан зарсан асуудал болсон л доо. … хуулийн зөвлөгөө өгч байсан айлууд нэгдсэн нэг шийдвэрт хүрсэн. … төлбөрийнхөө 50 хувийг нь өгчихөөд, үлдсэн 50 хувийг нь цувуулж төлөх нөхцөл Олон улсын хууль дүрэм зөрчих буюу “санхүүжилт хийсэн” гэх ангилал руу орчих юм байна. Төлбөрөө 100 хувь төлөөд авчих юм бол “худалдан авалт” гэж үзнээ гэж. … ингээд нэг бол бүгдийг нь төл, үгүй гэвэл баяртай гэсэн хоёр л ойлголт үлдлээ дээ. …Хэлцэл амжилттай дуусах нь чухал, хугацаа богино байсан. Асуудлууд ар араасаа гарч ирсэн. Үнийн дүн өссөн, бүтэн төлбөр хийж дуусгахаас өөр хуулийн гарц байхгүй байсан учраас нэмэлт санхүүжилтийн асуудал яригдсан. Нэмэлт санхүүжилтийг ХХБ хуулийн хүрээнд шийдвэрлэж, мөн зөвлөгөө өгсөн”
Бизнес эрхлэгчийн нүдээр харахад үйл явдал ингэж л өрнөжээ.
Энд улс төрчдийн баримталж байгаа нэг сонин логик бий, бас зориуд тархааж буй хуурмаг нэр томъёо ч буй. Сонин логик гэдэг нь оросын тал 49 хувиа эзэмшиж байхад хэн ч юу ч хэлээгүй, гомдоллоогүй атлаа монгол компани худалдан авлаа гэнгүүт бухимдаж, сандралдаж эхэлсэн байдаг. Зүй нь монголын тал Эрдэнэт үйлдвэрээс орох татвараа 100 хувь авах болсонд баярламаар. Хуурмаг нэр томъёо гэдэг нь “Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал” юм. Хувьчлал гэхээр зүйл энд болоогүй, оросын тал өөрийн эзэмшлээ бусдад худалдсан асуудал л бий. Д.Эрдэнэбилэг “Санаатай, санаагүй андуурал их том явдаг л даа. 49 хувийн асуудал дээр гэхэд хувьчлал гээд л ярьж бичицгээх юм. … энд хувьчлагдсан юм ерөөсөө байгаагүй” гэж хэлж байжээ.
Тэгэхээр Сахалын үйлдсэн “хэрэг” гэдэг нь товчхондоо бол улс төрчдийн хүсээгүй наймааг хийчихсэнд л байж. Хэзээ нэг цагт авна даа гэж төлөвлөж байсан хүмүүсийн төлөвлөгөөг тасалж урдуур нь орсон ч байж мэдэх юм. Энд гол буруутан нь анхнаасаа улс төрчид л байсан. Ч.Сайханбилэг гэх улс төрч гаргасан шийдвэрээ толгойгоороо хариуцах ёстой. Ц.Элбэгдорж гэх улс төрч Ч.Сайханбилэгийг дэмжиж, түлхэж байж шийдвэр гаргуулсан юм бол, сайд асан Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Б.Болор нарын улс төрчид шийдвэр гаргалтад оролцсон, хамжсан юм бол тэд л буруутай, тэд хариуцлагаа үүрэх ёстой. Тэдний гаргасан шийдвэрийг дагаснаараа бизнес эрхлэгч буруутах ёсгүй. Д.Эрдэнэбилэг хэмээх бизнес эрхлэгч монголчуудад нэг зүйлийг тодорхой ойлгуулж өглөө. Улс төр, бизнес хоёрын зааг ялгаа хаана байдаг вэ? гэдгийг.
Сахалыг “золиослох” сонирхол улс төрчдөд байна
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсантай холбоотойгоор улс төрчдийн хоёр хандлага ажиглагдаж байгаа юм. Эхнийх нь энэ асуудлыг хувьчлалын луйвар, залилан мэхлэсэн хэрэг байсан гэж ойлгуулах замаар айсуй сонгуульд оноо авахыг эрмэлзэж буй улс төрчид байна. Хэн хэн болохыг нь олон нийт хэвлэлээр хийж буй сүржин мэдэгдлүүдээр нь баримжаалчих тул тоочих нь илүүц биз.
Д.Эрдэнэбилэг үүнийг анзаарч “Засгийн газрын эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан хэргийн шүүх хурал болсон өдөр баривчилгаа нь явагдлаа. Үүнийг би 51 хувийнхаа эзэмшил дээр төрийнхний өөрсдийнх нь хийсэн тэр маапаантай хэрэгтэй нь холбоотой зориудын давхцал гэж бодож байгаа. Хоёр дахь юм нөгөө сонгууль гэдэг нь ойртож байгаагийн шинж юм болов уу” хэмээн дүгнэжээ.
Эрдэнэтийн 49 хувийг монгол компани худалдан авсан мэдээг анхнаас нь сонгуулийн шоу болгон хувиргасан хүмүүс нь улс төрчид юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийнхөө намыг ялагдуулах Ц.Элбэгдоржийн хүсэлтийг биелүүлэхийн тулд хэрэггүй цагт ойлгомжгүй мэдэгдэл хийснээр улс төрийн тоглолт хийх барьцыг өрсөлдөгчдөө зориудаар өгч, хэрүүлийн тавцанг зассан билээ.
Энэ талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга маш тодорхой ярьсан байдаг. Тэрээр “2016 оны сонгуулийн санал хураахаас нэг хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг ойлгомжгүй товчхон мэдэгдэл хийсэн. Тэр үед би нийслэлийн сонгуулийн штабыг удирдаж, Д.Дорлигжав төв намаас сонгуулийн удирдлагад оролцохоор ирж байсан ийм цаг үе. Ч.Сайханбилэгийн мэдэгдлийн араас МАН-аас “Ардчилсан намынхан Эрдэнэт үйлдвэрийг хуваагаад идлээ” гэх пиарыг зогсоо зайгүй хийлээ. Манай пиарын баг АН-ын дарга, удирдлагууд тодорхой хэмжээний мэдэгдэл хийхгүй бол сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлнө гэдгийг ч хэлж байсан” гэжээ.
Д.Эрдэнэбилэг “Би бол үүнийг анхнаасаа л улстөржилт гэж хардаг. Түрүүн надаас та асуусан шүү дээ. Сонгуулиар л пижигнэлдсэн, намууд өөр өөрсдийн эрх ашигт нийцүүлж ашигласан гэж. Уг нь сонгууль л болж байгаа болохоос дайн болоогүй байх л даа Ялахын донд автсан улстөрчид цаадах наадахыг бодоогүй. Ёстой юу дуртайгаа хамаагүй л хийсэн. Тэрийгээ их хорлонтой хийсэн. Сонгуулийн сурталчилгаа хаачихсан мөчид л Төрийн мэдэлд байдаг 51 хувийн маань 49-ийг нь зарчихжээ гэж бүр цацсан шүү дээ … Тэр үед хүмүүс 51 хувийнх нь 49-ийг нь зараад Монголд хоёрхон хувь нь л үлдсэн юм байна гэж ойлгоцгоосон. Эд нарын сонгуулийн тоглоомынх нь пиар болж хувирсан л даа” хэмээн Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Сонгуулийн дараа 2020 оныг угтсан улс төрийн онооны өрсөлдөөнд Эрдэнэтийн 49 хувь ахин орж ирлээ. Энэ удаад сайд Ц.Нямдорж гол дүрд тоглох болсон бөгөөд туслах дүрийг Ж.Батзандан тэргүүтэй популистуудад оноосон байна. Тэдний үүрэг зорилго нь сонгогчдод шударга сайн хүн болж харагдахын хажуугаар Эрдэнэтийн 51 хувийг Стандарт банкны зээлийн барьцаанд тавьсан гэмт үйлдлийг бүдгэрүүлэх, саармагжуулах, анхаарлаас холдуулах байсан нь болж өнгөрсөн үйл явдлуудаар нотлогдож байгаа юм.
Хийрхэл, улс төржилт гаарч байхад олонд сонсогдоогүй ч эрүүл саруул дуу хоолой бас байсан. Эдийн засагч Ч.Отгочулуу тухайн үед “Бид гадагшаа хөрөнгө оруулалт хийж чадахгүй юмаа гэхэд өөрсдийнхөө өмчийг гаднаас оруулж ирэх нь зөв. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан эсэхийг сонгуульд улайрсан Монголын улстөрчид тогтоохгүй л дээ. Оросын “Ростех” бол том компани. Тэд манайхантай хуйвалдах хүмүүс биш. Оросуудын явуулсан сонгон шалгаруулалтыг даваад Казакстан, Хятадын компанитай өрсөлдөөд өмчөө аваад ирсэн бизнесменүүдээ хорьж, шалгаад байх ямар шаардлагатай юм бэ. Улс төр юм даа” хэмээн ярилцлага өгч байжээ.
Улс төрчдийн өөр нэг хандлага нь гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхээс зайлсхийж, Д.Эрдэнэбилэгийг золиослох замаар өөрсдөө цэвэр үлдэхийг хичээж буй байдал юм. Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан хорих шийдвэр гарахын урд орой нь энэ талаар мэдээлэл авсан Ц.Элбэгдорж хил даван зугтаасан байна. Тэрээр ойрын хүндээ хэлэхдээ “7 сарын 15 гэхэд ямар ч асуудалгүй болно. Тэр үед буцаад ирнэ” гэж хэлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Одоогоор хэн ч няцаагаагүй байна. Ц.Элбэгдоржийн томилсон хууль шүүхийн албан тушаалтнууд зөвхөн Д.Эрдэнэбилэгийг буруутгаад хэргийг сэдсэн, шийдвэр гаргасан улс төрчдийг авч үлдэх магадлал байгааг Ц.Элбэгдоржийн орголтын үед хэлсэн үг илэрхийлж байж болох.
Тэрнээс гадна Ч.Сайханбилэг генерал Б.Хурцын 50 насны ойн баярыг тэмдэглэх үедээ “Сахалыг” жийх замаар Ц.Элбэгдорж бид нар цэвэр үлдэх боломж бүрдсэн” гэж ярьсан гэх мэдээ, фото сурвалжлага ч нийтлэгдэв. Бас л хэн ч үгүйсгэсэнгүй, няцаасангүй. Чин үнэндээ бол улс төрчид гаргасан шийдвэрээ хариуцах ямар ч чадваргүй байгаа учраас монголын улс төр ийм үлбэгэр байгаа юм. Алдсан алдаагаа хариуцах, байгуулсан гавъяагаа үнэлүүлэх чадвар улс төрчдөд байх ёстой. Тэдний гаргасан шийдвэрт итгэж худалдан авалт хийсэн хүмүүс яагаад буруутах ёстой гэж?!
Д.Эрдэнэбилэг маш эрүүл, прагматик байдлаар ингэж дүгнэж хэлжээ. “Би улстөрч хүн биш учраас өөр олон юм яримааргүй байдаг. Нийгэм эрүүлжээд улс хөгжөөд ирвэл тэгээд зүгшрэх л байлгүй. Миний үүрэг бол би урдах ажлаа сайн хийх. Эх орондоо өөрийнхөө чадах зүйлээрээ л би нэмэр болж байгаа. Татвараа сайн төлж байгаа. Бизнесээ сайн хийж байгаа. Хүн болгонд л өөр өөрийн хийх юм байдаг. Миний хувь нэмэр бол энэ л байх”
Бизнес эрхлэгч нь ажлаа сайн хийгээд өмчөө худалдаж аваад иржээ, одоо улс төрчид нь ажлаа хийж, хариуцлагаа хүлээмээр байна даа.
С.Ган-Өлзий
Эх сурвалж: Зууны мэдээ сонин |
| "Сахал" Д.Эрдэнэбилэгээр илэрсэн бизнес ба улс төрийн зааг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|