 |
|
 |
|
Владимир Путины нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ |
|
|
 |
|
 |
Владимир Путины нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ
2019-07-05Оросын тагнуулын алба буюу “KGB”-ын офицерээс ажлын гараагаа эхэлсэн Владимир Путин нь 1999 онд ОХУ-ын Ерөнхий сайд болсон юм. 
Харин шинэ мянган солигдох шөнө буюу 1999 оны арван хоёрдугаар сарын 31-нд ОХУ-ын анхны Ерөнхийлөгч асан Борис Ельцин үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх гэнэтийн шийдвэр гаргаж түүний орыг Владимир Путин залгуулахаар болжээ. Ингээд тэрээр гурван сарын дараа болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нийт ард түмний 54 хувийн саналаар ялалт байгуулснаар албан ёсоор төрийн тэргүүн болсон байна.
Энэ цаг үеэс хойших 19 жилийн хугацаанд тэрээр дэлхийн хамгийн нөлөө бүхий, хүчирхэг эрхмүүдийн нэг болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз. Мөн тэрээр өнөөгийн дэлхий ертөнцийг бүтээхэд хамгийн том хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг нь яах аргагүй мөн юм. Тиймээс энэ удаагийн "Дэлхийг өөрчлөгч эрхмүүд" буландаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг онцолж, эх сурвалжуудын баримтуудыг тулгуурлан түүний нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг талаар хүргэж байна.
Владимир Владимирович Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд ЗХУ-ын Ленинград буюу одоогийн Санкт-Петербург хотод жирийн нэг ажилчин ангийн гэр бүлд төрсөн юм. Түүний өвөө нь ЗХУ-ын коммунизмын эцэг Владимир Ильич Ленины тогооч байсан аж. Харин аав нь Дэлхийн II дайнд тулалдаж, хэд хэдэн удаа хүнд шархдаж явсан ахмад дайчин, үйлдвэрийн манаач нэгэн байсан бол ээж нь үйлдвэрийн нормын ажилчин байжээ. Тэрээр дээрээ хоёр ахтай байсан ч харамсалтай нь тэд Дэлхийн II дайны үеэр Ленинградын бүслэлтээр нас барсан аж. Түүний эмээ нь Нацист германы офицерийн гарт амиа алдаж, хэд хэдэн авга, нагац нар нь уг дайны фронтод сураггүй алга болжээ.
Владимир Путин нь коммунизмын үед пионерын эвсэлд нэгдээгүй цөөн хэдэн сурагчийн нэг байсан бөгөөд 12 наснаасаа эхлэн самбо болон жүдо бөхөөр хичээллэх болсон байна. Тэрээр 16 насандаа ЗХУ-ын хамгийн шилдэг самбо бөхийн тамирчдын нэг болж, спортын мастер, жүдо бөхийн хар бүсийг эзэмших болжээ. Ахлах сургуулиа Ленинград хотын алдарт 281 дүгээр сургуульд төгссөн тэрээр хими, биологийн хичээлдээ онцгой сайн байсан аж. Тухайн үед тус сургуульд зөвхөн төгс гэмээр сурлагатай хүүхдүүд л элсэн ордог байжээ.
Энэ үедээ Владимир Путин Битлз тэргүүтэй барууны рок хөгжмийг сонирхож, тагнуултай кинонд татагддаг байсан нь тагнуулч болоход нь нөлөөлж 1975 онд “КГБ”-ын босгыг ямар ч саадгүй даван орсон байна. Үүнээс хойш түүний амьдрал зөвхөн амжилт өөд шулуун өссөөр иржээ.
Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгч нэг өдрийн амьдралын тухай дурдъя. Владимир Путинд өглөөд тогтсон сэрэх цаг гэж байдаггүй. Гэвч ихэвчлэн өглөөд эрт сэрдэг байна. Тэрээр маш энгийн зүйлсээр өглөөд хооллодог. Ерөнхийлөгчийн өглөөний цайнд бяслаг заавал байх ёстой. Тэрээр өөрийн дуртай бяслагаа ихэвчлэн омлет, овъёс, чанасан өндөг болон дөнгөж шахсан жимсний шүүстэй хамт иддэг аж.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2009 онд ОХУ-д айлчлахдаа Владимир Путины гэрт өглөөний цай хамт ууцгааж, хоёр орны харилцааны асуудлаар хэлэлцэх үедээ Оросын алдарт Белуга хар түрс, чанасан өндөг, банш идэж халуун цай ууцгаасан байна. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өглөөний унд бүрийнхээ араас кофе уудаг тухайгаа ярьж байжээ.
Барак Обамагийн хамт 2009 он
Өглөөний цайны дараа тэрээр хоёр цаг орчим усанд сэлдэг бөгөөд энэ үеэрээ тухайн өдрийн ажлаа төлөвлөдөг байна. Мөн Оросын нэгэн нөлөө бүхий улстөрчид усан доор байхад мэргэн санаанууд орж ирдэг гэж хошигнож байжээ.
Сэлж дуусмагцаа Кремлийн ордон дахь албан өрөөндөө очиж ажлаа эхлүүлдэг байна. Түүний төрийн ажил ихэвчлэн сайд нартай хаалттай хаалганы цаана хуралдахаас эхэлдэг аж. Владимир Путин өдөр тутмын ажил хэрэгтэй зориулж энгийн загвартай, чанартай хувцаслахыг эрхэмлэдэг. Ихэвчлэн хар хөх өнгийн хослол сонгодог бөгөөд үргэлж ханцуйг нь үл ялиг томдуулж захиалдаг байна. Оросын “Газета” сэтгүүл түүний хувцаслалтыг удаан ажигласны эцэст Италийн “Kiton” болон “Brioni” брэндүүдийн хослолд дуртай болохыг нь илрүүлжээ.
Ойролцоогоор дөрөв орчим цаг ажиллаад фитнесс залланд очиж бэлтгэл хийдэг бөгөөд энэ үеэрээ гадаад, дотоодын телевизийн мэдээний тойм үздэг байна. Түүний фитнессийн идэвхтэй хамтрагч нь ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев бөгөөд тэрээр Ерөнхийлөгч төхөөрөмж дээр дасгалаа хэр эрчтэй хийж байгаагаас нь түүнд телевизийн мэдээгээр гарч буй зүйлс таалагдаж буй эсэхийг мэдэх боломжтой гэж ярьж байжээ. Тэд хамтдаа бэлтгэл хийж буй нэгэн бичлэг 2013 онд цацагдаж байсан бөгөөд тухайн үед Владимир Путины фитнесс хэрэглэлүүд нийлээд 3200 ам.долларын үнэтэй болж байгааг ажигч хүмүүс анзаарч байсан юм.
Өдгөө 67 настай Владимир Путин нь үргэлж маш спортлог имижтэй нэгэн байсаар ирсэн. Тэрээр өмнө нь агаарын кранаар ганцаараа нисэж, цасны баавгайд байршил илрүүлэгч тогтоож, Бенгалын барыг нойрсуулагч сумаар буудаж унтуулаад шинжилгээ авах ажилд тусалж байв. Түүний биеийн хүчийг харуулсан санаатай, санамсаргүй тохиолдол олон ч болж байсан юм. Хамгийн хачирхалтай зүйлсээс нь дурдахад 2007 оны ОХУ-ын парламентын сонгуулийн үеэр түүний цээж нүцгэн зураг олон нийтэд цацагдаж байв. Мөн 2012 онд хүүхдийн зуны зусланд айлчилж, ахлах ангийн хүүхдүүдтэй уулзалт хийх үеэрээ срочкан цамцтай, ямар нэгэн бэхэлгээгүйгээр тусгай хананд авиралтын хананд авирч үзүүлсэн юм. Үүний дараа бүүр ч хачирхалтай зүйл болж хариулгын тавгыг гараараа нугалах гэж оролдоод чадаагүй байна. Эцэст нь тэрээр хөвгүүдийн дунд гар барилдааны тэмцээн явуулж ялагчтай нь хүч үзэж байжээ.
Ихэнх хүмүүс үүнийг бусдад таалагдахын тулд хийсэн улс төрчийн үйлдэл гэдэг. Үнэн хэрэгтээ тэр дэлхийн өөр аль ч орны төрийн тэргүүн нараас илүү идэвхтэй амьдралын хэв маягтай юм. Энэ ч утгаараа тэр өдийг хүртэл ямар нэгэн эм тан хэрэглэдэггүй болохыг түүний хувийн эмч мэдээлж байсан аж. Харин үүний оронд Оросын уламжлалт анагаах ухааны аргуудыг ашиглан элдэв өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлдэг гэжээ. Тухайлбал зөгийн бал нимбэгтэй цай уух, массаж хийлгэх, саунд суух зэргээр алжаалаа тайлах замаар эрүүл мэндээ анхаардаг аж.
Фитнесс хийж дуусаад тэрээр ажилдаа эргэн ордог. Энэ удаад ямар ч орчин үеийн технологи, дэлгэц, саад болж, анхаарал сариулах зүйлгүй ажлын ширээндээ сууж тухайн өдрийн статистик тоо баримтуудтай танилцаж эхэлдэг байна. Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар өдөр бүр маш өндөр нууцлалтай бичиг баримтуудтай ажилладаг учир мэдээллийн аюулгүй байдалдаа чамбай анхаардаг тухайгаа сэтгүүлчдэд ярьж байсан юм. Мэдээж хэрхэн гэдэг нь үндэсний аюулгүй байдлын нууц. Гэхдээ хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр тэрээр аливаа бичиг баримтыг цахим хэлбэрээр бус зөвхөн биет цаасан хэлбэрээр, хавтсанд хийсэн байдалтай хүлээн авч, өгдөг. Мөн ухаалаг гар утас, интернэт төхөөрөмжөөс зайлсхийж зөвлөлтийн үеийн суурин утас хэрэглэдэг гэсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч өдөр бүр гурван чухал газраас тайлан хүлээн авч, хариу өгч байх ёстой. Эдгээр нь Үндэсний аюулгүй байдлын алба, Гадаад тагнуулын алба, Үндэсний хамгаалалтын алба нар юм. Тэрээр маш ойлгомжтой, тодорхой хариу өгдөг бөгөөд нарийн тоон мэдээллүүдийг нухацтай авч үзэн, ямар нэгэн тодорхой зүйл тусгагдаагүй бол заавал шаарддаг байна.
Үүний дараагаар тэрээр туслахуудаасаа өөр баримт шаарддаг нь ямар нэгэн тагнуулын албан ёсны мэдээ бус хэвлэл мэдээлэл, сонинд гарсан шилдэг нийтлэлүүд байдаг аж. Владимир Путин хэзээ ч шар мэдээ уншдаггүй бөгөөд гадаад дотоодын шилдэг нийтлэгчдийн зөвхөн тойм, дүгнэлт хэсгийг уншдаг байна. Тэрээр өдгөө Америкийн “New York Times” сонины орлогч эрхлэгч хийж буй Оросын сэтгүүлч, нийтлэлч Андрей Колесниковын санааг хамгийн нухацтай хүлээн авч, төгсгөлд нь уншдаг аж. Үүний дээр туслахуудаасаа өөрийнх нь талаар бичигдсэн сөрөг нийтлэлийг нуухгүй байхыг хүсдэг байна.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ном уншихад аль болох их цаг зарцуулахыг хичээдэг. Гэхдээ тэрээр уран зохиолын номыг үзэн яддаг бөгөөд хамгийн дуртай сэдэв нь түүх аж. Үүний дээр зөвхөн “Путины цирк” гэх нэртэй Оросын Засгийн газар болон түүнийг элэглэдэг телевизийн шоуг үзэж олон нийт, ард түмэнд хэрхэн харагдаж байгаагаа олж харах гэж хичээдэг байна.
Үүний дараа тэрээр үдийн хоол иддэг аж. Владимир Путин аюулгүй байдлынхаа үүднээс хэзээ ч түүнийг урьсан газрын хоолноос иддэггүй. Үүний оронд хувийн тогооч нараараа бэлдүүлсэн тусгай зоогийг барьдаг. Түүний амандаа хийх юм бүрийг урьдчилан туршиж үзсэн байх шаардлагатай. Тэрээр ямар ч үед зоог барьсан жентелмэн зан гаргаж бүсгүйчүүдийн араас хоолны хэрэгсэлдээ хүрдэг аж. Английн “The Telegraph” сонин саяхан түүний хамгийн дуртай амттан нь фишташио самартай мөхөөлдөс болохыг илрүүлжээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн оны “Их 20”-ийн уулзалтын үеэр түүнд зайрмаг бэлэглэж байв. Владимир Путин эрүүл хоолны дэглэмийг эрхэмлэдэг. Тэрээр загасны махыг илүүд үздэг бөгөөд яргай загасанд хамгийн их дуртай аж. Харин үндсэн хоолны хачирт нь өргөст хэмх, улаан лооль, цэцэгт байцааг ихэвчлэн сонгодог. Гэхдээ Оросын “Правда” сонин түүнийг амттанд дургүй гэж мэдээлж байжээ. Харин өөрөө сэтгүүлчидтэй хийсэн нээлттэй ярилцлагынхаа үеэр согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй талаараа ярьж байжээ.
Тэрээр зарим үед үдийн хоолныхоо дараа хэлний мэдлэгээ дээшлүүлдэг. Ихэнх тохиолдолд багш нь түүнд англи хэлийг академик төвшинд эзэмшихэд нь тусалдаг байна. Владимир Путин нь Герман, Англи, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Мөн үүний дээр Хятад, Испани хэлээр ойлголцож чаддаг байна.
Бараг бүх тохиолдолд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажил амралтын өдрүүдээр ч үргэлжилсээр байдаг. Гэсэн хэдий ч тэрээр амралтын өдрүүдэд сүмд очиж, өөртөө чөлөөт цаг гаргаж чаддаг. Владимир Путин бол мөсний хоккейн том шүтэн бишрэгч юм. Тэрээр чөлөөт цаг гарвал, аль чадахаараа мөсөн талбай дээр гарч хоккей тоглохыг эрхэмлэдэг. Мөн сард нэг хоёр удаа найз нөхдийн хүрээллээ цуглуулж хамт хоккей тоглодог. Энэ үеэр түүнтэй залуу байхаас нь хойш нөхөрлөсөн ОХУ-ын нөлөө бүхий эрхмүүд бараг бүгд цугладаг байна.
Владимир Путин нь амьтанд хайртай нэгэн. Тэрээр Конни нэртэй хар лабрадор, Юүмэ нэртэй акита ину, Баффи нэртэй кавказын хоньчин нохой тэжээдэг. Түүний Юүмэ нэртэй нохой нь 2016 онд түүнээс ярилцлага авахаар ирсэн Японы сэтгүүлчидтэй уулзах үед тэнд байсан хүмүүсийн ая тухыг эвдэж чанга хуцаж байгаа бичлэг нь үлдсэн байдаг. Харин тэрээр нохойдоо амттан өгч чимээгүй болгоод гаднын сэтгүүлч нарт хэрхэн сайн сургагдсан хүмүүжилтэй амьтан болохыг нь батлан харуулж байв.
Түүний аюулгүй байдал нэн чухал. Хэрэв хэн нэгэн болчимгүй хүний үйлдлээс болж Владимир Путинд аюул учирвал Дэлхийн III дайн ч дэгдэх магадлалтай. Тэрээр аюулгүй байдлаа хангах үүднээс ухаалаг төхөөрөмжүүдээс хол байдаг ч үнэн хэрэгтээ сүүлийн үеийн бүх технологийг инженерийн төвшинд ашиглаж чаддаг аж. ОХУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал үргэлж нарийн дэг жаягтай, өндөр төвшинд байдаг.
Энэ нь гадаад орнуудад айлчлал хийх үед нь бүр ч илүү өндөр хяналттай байхыг тусгай ажилтнуудаас шаарддаг. Владимир Путин хаанаа ч очсон гэсэн түүний өрөө гадаад орчноос бүрэн тусгаарлагдах боломжтой, бүх эд хогшил, хэрэглэл нь шинэ байх ёстой бөгөөд сагс дүүрэг шинэ жимс заавал тавьсан байх гэсэн шаардлагыг тавьдаг. Үүний дараа Ерөнхийлөгчийн тусгай хамгаалалтын бага өрөөнд хоёр цаг орчим шалгалт хийхдээ ариун цэврийн өрөөний усан дахь нян бактерийн хэмжээг ч шалгадаг байна. Мөн онцгой тохиолдол гарсан үед ашиглах үүднээс нэг айлчлалд л гэхэд нэгэн зэрэг ойролцоогоор 200 орчим буудлын өрөө захиалан бэлдсэн байдаг аж.
Үүний дээр ямар ч дээд зэргийн зочид буудал байсан гэсэн бүх зүйлийг Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба нарийн нягтлах ёстой. Дээрээс нь буудлын үйлчлэгчид болон дотоод ажилчид түүний өрөөнд ойртож болохгүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх айлчлал бүрийг орос үйлчлэгч, тогооч, зөөгчид дагалдан явдаг. Мөн ямар ч цаг үед онц байдал эсвэл чухал ажил гарч болзошгүй тул тусгайлан цахилгаан шат гаргуулж, үргэлж түүний буй давхарт бэлэн байлгадаг. Хэрвээ түүнд хэн нэгэн гэнэт ойртвол шууд буудаж алах тушаалтай тусгай бэлтгэгдсэн бие хамгаалагчдаар хүрээлүүлж явдаг.
ОХУ-ын нийслэл Москва хотын зарим иргэд түүний цуваа өглөө, орой бүр явж өнгөрөхөд ихээхэн бухимддаг. Учир нь түүний аюулгүй байдлыг хангах үүднээс төв замуудын нэвтрэх хөдөлгөөнийг хааснаас болж жолооч нар дунджаар 25 минутын турш замын бөглөрөлд ордог байна.
Тэрээр зөвхөн хоёр чиглэлд л явдаг. Нэг нь Кремль, нөгөөх нь нисэх онгоцны буудал. Москва хотын нисэх онгоцны буудалд Ерөнхийлөгчийн тусгай терминал, цахилгаан шат байдаг.
ОХУ-ын Ерөнхийлөгч ажлын ачааллаас шалтгаалан орой орондоо орох тогтмол цагийн хуваарьгүй амьдардаг. Гэхдээ ямар ч үед дор хаяж найман цаг унтаж амрахыг чухалчилдаг. Энэ мэтчилэн түүний өдөр тутмын маш хариуцлагатай, хүнд өдрүүд үргэлжилдэг.
О.Мөнхбат
Эх сурвалж: Top Trending
|
| Владимир Путины нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|