 |
|
 |
|
Амрыг бодож, аяыг дагадаг Ерөнхийлөгчийн үед төр ялзардаг жамтай |
|
|
 |
|
 |
Амрыг бодож, аяыг дагадаг Ерөнхийлөгчийн үед төр ялзардаг жамтай
2019-07-17Аль нэг улс орны төрийн байгууламжийн талаар ярихдаа төв төрийн үндсэн шинж, төрийн тогтолцооны зохиомж, түүнийг бүрэлдүүлдэг арга, үйл  ажиллагааны технологи, үндэсний уламжлал ба онцлогтой хэр сайн нийцэж байгаа зэргийг гол болгон үздэг. Төв төрийн хувьд түүний дотоод зохиомж, бүрдэл, бүтцийг байгууламж гэж ойлгох ба төрийн байгууламж ямар байх ёстойг Үндсэн хуульд тов тодорхой заасан байдаг.
1990 оноос өмнөх Монгол орон Бүгд Найрамдах улс байлаа. Ингэхлээр төр нь Үндсэн хуулийнхаа дагуу сонгогчдын ашиг, сонирхлын биелэл болон сонгогдож, бүтээгдэж байх ёстой байв. Нийгэм дэх эрх баригч цөөнх, элит хэсгийн ашиг, сонирхлын дагуу урьдаас зураг, схем нь хийгдсэн, гол гол субьектууд нь товлогдсон, гэхдээ бүх нийтийн сонгуулийг зөвхөн жүжиг үзүүлэн, худал хуурмагийг хаацайлах театрчилсан үзүүлбэр болгож явуулдаг бол тэр оронд “ардын төр”-ийн тухай яриа байж огт таарахгүй нь тодорхой юм. Ингэж анх үүссэн төрийн шинэ тогтолцоо, байгууламж нь 1996, 2000, 2004, 2008, 2012 оны сонгуулиудаар ээлжит халаа, солиогоо тайван замаар хийж, жилээс жилд боловсронгуй болсоор эдүгээ гэхэд 21 дэх жилийнхээ нүүрийг үзээд байна. Нөгөөтэйгүүр 1990-1992 оны хооронд болж байсан улс төрийн тэмцлийн эгзэг, ээдрээтэй үеүдэд, амин чухал олон асуудлыг шийдвэрлэх мөч бүрд Ерөнхийлөгчийн зохицуулах, тэнцвэржүүлэх, оносон санаа, санаачилга гаргах, сөргөлдөгч талуудын дунд зуучлах, зөөллөх, тал тус бүрд нөлөөлсөн практик алхмуудын зохистой нь ч амьдрал дээр мөн нааштай үнэлгээ авсаар байсан гэж хэлж болно. Эл чиглэлээр ард түмний хүлээлт ч мөн иймэрхүү өнгө аяс, хандлагатай байгааг бид тухайн үед судалж тогтоогоод байсан юм. Энэ чиглэл рүү бас хүчтэй нөлөө үзүүлж, түлхэц өгсөн гурав дахь хүчин зүйл бол шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулалцсан, уг төслийг чамбайруулах хэрэгт биечлэн оролцож байсан хүмүүсийн тодорхой хэсэг нь АНУ ба Францын Үндсэн Хуулийн жишээ, туршлагыг өөрийн орны Үндсэн Хуульд эн тэргүүнээ тусгах, түлхүү ашиглахыг илүүтэйд үзэж байсан явдал юм. Англи, Герман, Италийн Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмыг дээдэлж, зөвхөн тэр хүрээ, нөлөөнд шинэ Үндсэн хуулийг боловсруулахыг эрмэлзэж байсан нөгөө нэг бүлэг хүмүүсийн нөлөө ч өмнөхөөс дутахгүй хэмжээнд хүчтэй байсныг энд бас тэмдэглэж хэлэх ёстой. Шинэ Үндсэн Хуулийг АИХ-ын чуулганаар 70 гаруй өдөр дагнан хэлэлцэж баталсан явцад мөн л өмнө дурдсан хоёр хандлага, эрмэлзэл нь маргаан, мэтгэлцээний үндсэн чиглэл болсоор байлаа. Төрийн засаглал холимог хэлбэрт шилжихийн шалтгаан, нөхцөл бол төрийн тогтолцоо, механизмын гол гол элементүүдийн шинж хоёрдмол болох, тэдгээрийн зарим нь Ерөнхийлөгчийн засаглалын үеийнх мэт, нөгөө зарим нь парламентын засаглалын үеийнх мэт шинж, байдалтай болох явдал юм. Хагас Ерөнхийлөгчийн буюу хагас парламентын (холимог) засаглалтай улс оронд Ерөнхийлөгчийн БНУ-ын дараах шинжүүд, эрхийн хэв хэмжээнүүд оршин үйлчилж байдаг. Үүнд: Нэгдүгээрт, Ерөнхийлөгч нь Парламентаас биш харин нийт ард түмэн, сонгогчдын олонхийн саналаар шууд сонгогддог. Засаглах эрх, мандатаа ард түмнээс шууд авдаг болохоор Ерөнхийлөгчийн хүч, нөлөө их байдаг. Хоёрдугаарт, Парламентын баталсан аль, ямар ч хуулийн үйлчлэлийг түр зогсоох, түдгэлзүүлэх (хориг тавих) эрхээр Ерөнхийлөгч хангагдсан байдаг. Манай Ерөнхийлөгчид бол бүр хүч нэмэгдүүлсэн түдгэлзүүлэх эрх бий. Түүний тавьсан хоригийн ханш нь УИХ-ын гишүүдийн 2/3-ын саналтай тэнцдэг. Энэ бол том эрх, өндөр ханш юм. Гуравдугаарт, Ерөнхий сайд ба Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох, тогтооход Ерөнхийлөгч гол төлөв хөтлөх эрхтэйгээр парламент дахь олонхитой зөвшилцөх эрхээр хангагдсан байдаг. 1992 оны Үндсэн хууль ёсоор энэ эрх Монгол Улсын Ерөнхийлөгчид олгогдсон байв. Дөрөвдүгээрт, Засаглалын холимог хэлбэртэй улсад Ерөнхийлөгч нь нэг намын төлөөлөгч, харин парламент дахь олонх нөгөө намын төлөөлөгчид байж болдог. Энэ бол холимог засаглалтай улсын нөхцөлд гарч ирдэг өвөрмөц үзэгдэл юм. Иймээс холимог засаглалтай зарим оронд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн намын харьяаллаасаа татгалзахаар хуульчлагдсан байдаг. Манай оронд ч ийм билээ. Дээр дурдсан гол онцлог шинжүүдийн зэрэгцээгээр Ерөнхийлөгчид хуулийн хүчинтэй эрхийн акт гаргах, Засгийн газарт хэлбэрийн төдий биш, бодитой нөлөө үзүүлэх эрх хэмжээ, мөн шүүх засаглалын тогтолцоог бүрэлдүүлэх, өөрчлөх идэвхтэй оролцоо, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрх зэрэг бусад өргөн эрх олгодог нь засаглалын холимог хэлбэрийн удаах шинжүүд юм. Дээр дурдсан болон эдгээр хоёр дугаар зэргийн шинж, байдлуудын цогцлол нь тухайн улс орныг хагас Ерөнхийлөгчийн буюу хагас Парламентын засаглалтай, холимог засаглалтай гэж нэрийдэх үндэс болдог байна. АНУ, Мексик, Египет, Колумб, Венесуэл, Филиппин, Зимбабве, Аргентин, Бразил, Болив, Гватемал, Гондурас, Панам зэрэг Ерөнхийлөгчийн засаглалтай оронд бидний дээр дурдсан холимог шинжүүд (дүрсэлж хэлэх аваас) голчлон хоёр тийшээ ялгаран холдож, хууль тогтоох засаглал ба гүйцэтгэх засаглал нь тус тусдаа бие даан оршиж, бие биедээ байнгын хатуу хяналтыг өвөрмөц арга, байдлаар тавьж байдаг ажээ. Тэгэхдээ орон бүр шахам зөвхөн өөртөө тохирсон, өөрөөс нь ургаж гарсан, өвгөдөөс нь уламжлагдан үлдсэн, өөр улс үндэстэн “орчуулан” ойлгоход ч төвөгтэй гэхээр онцлог заалтуудыг Үндсэн хуульдаа оруулж баталсан байдаг нь хэвийн үзэгдэлд тооцогддог. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1-д “Монгол улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн…мөн” гээд цааш нь тэрээр бэлгэдлийн төдий, голчлон хэлбэр, ёслолын төдий шинжийн эрхтэй субъект огт биш болохыг мөн тод томруун хуульчилжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, хэмжээг багасгаж, бууруулж үзүүлэх, дарж доошлуулж ойлгуулах гэсэн оролдлого 2000-аад оны эцсээр нэлээд өргөжсөн билээ. Энэ бол Нэгдүгээрт, Манай улс төрчид Үндсэн хуулиа дутуу мөчид ойлгож ирсний үр дагавар, Хоёрдугаарт, Монголчууд бид Үндсэн хуулиа судлаж, заалт бүрийн нь жинхэнэ утга, учрыг одоо хүртэл нээн үзүүлж, сурталчилж чадаагүйн үр дагавар, Гуравдугаарт, Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж ирсэн хүмүүс Үндсэн хуулиар өөрт нь оногдсон эрх, мэдлээ бүрэн гүйцэд, идэвхитэй, үр нөлөөтэй, чадварлаг хэрэгжүүлж чадаагүй, хаяагаа манан налайж суусаар 4 жилийг өнгөрөөж байсны үр дагавар мөн юм. Чухамхүү хүчээ таньж чадаагүй, эрхээ эдэлж сураагүй, амарыг бодож аяыг дагадаг Ерөнхийлөгчийн үед л УИХ-ын зарим танхай гишүүд, Засгийн газрын зарим зальхай сайд нар дураараа дургиж, луйвар хийж, хээл хахууль авч, төр ялзардаг жамтай. 1992 оны Үндсэн хуулиар Монгол Улсад Ерөнхийлөгчийн эрх ч тэр, УИХ-ын эрх ч тэр, Засгийн газрын эрх ч тэр хуулиар зааглагдаж, хязгаарлагдсан юм. Тэднийг харилцан тавих хяналтын шүтэлцээнд ч бас оруулсан. Монголын төрийн механизмын зангилаа хэсгүүд болох Ерөнхийлөгчийн алба, УИХ, Засгийн Газар, Үндсэн Хуулийн Цэц, Дээд шүүх бүгд л өөр өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд бол дээд эрхтэй, өөр өөрийнхөө эрх хэмжээний гадна бол ямар ч эрхгүй. Тэдэнд өөр, шинэ эрхийг зөвхөн хуулиар олгох, шинэ хууль гаргаж байж л олгох Үндсэн хуулийн заалттай. “Ингэхлээр хэн нь хүчтэй вэ?” гэдгээ үзэх гэж оролдох аваас тэр субъектын үг, үйлдэл нь бусдынхаа эрх мэдлийг булааж авах гэсэн бусармаг оролдлого, ганцаар дарангуйлах гэсэн хууль бус санаархал болж харагдах, үнэлэгдэх учиртай. Түүхэн нөхцөл, тохирооны эрхээр УИХ-д төөрөлдсөн олонх сонгогдон орж ирэх аюулын хор хөнөөлийг багасгах, зөөллөх шаардлага өнөө хэр Монголын улс төрийн амьдралаас арилаагүй байна. Энэ аюулын үед Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгогдсон үндсэн бүрэн эрхүүдийн заалт нэг бүр нэн их ач холбогдолтой. Ерөнхий сайд болчих хүний талаар жинхэнэ ёсоор зөвшилцөн “Төрийн төмөр нүүрээр” тодруулах, төрийн яамдыг ахлаад явчих хүмүүсийг хэрсүү ухааны хийгээд амьдралын туршлагын нарийн шүүлтүүрээр оруулж шүүж, тунгааж томилох, төөрөлдсөн олонхийн элдэв алдаа, нугалаанд хориг тавьж эргэж нягтлуулах, тэрчлэн “Зүүний нялхсын өвчин”, “Барууны нялхсын өвчин”, “Өнгөрсөнөө санагалзах хэвтэрийн саа”, “намчирхлын солиорол”, өнгө ба мөнгөөр “тодорсон” улс төрчдийн “Шуналын дайрлага” гэх мэтийн улс төрийн халдварт өвчнүүдийн үед Монгол улсын Ерөнхийлөгчийн зохицуулах, тохируулах, нэгтгэх, зөв талд нь хүч нэмэх эрх, шаардлагатай цаг үед эрс хатуу байр, суурьтай байх эрх зэрэг нь үнэлж баршгүй үр дүнд хүргэх учиртай. Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж илгээлт гаргах эрх нь бүх нийтийн санал асуулгын явц ба үр дүнд нөлөөлөх, чиглүүлэх бололцоотой. “Өөх ч биш, булчирхай ч биш байсан төрийн засаглалын хэлбэрийг түүний нэгэн сонгодог хэв шинж рүү ойртуулж засварласан” гэж зарим хүн ярьж, бичиж байна. Сонгодог хэв шинж гэж Английн парламентыг дээдэлж буй бололтой. Вестминистрийн жишгийг дагая гэцгээх болжээ. Тэгвэл Англид Ерөнхий сайдыг хатан хаан томилдог. Ерөнхий сайдын саналын дагуу кабинетын гишүүдийг ч хатан хаан томилдог.Үүнд парламент оролцдоггүй. Ерөнхий сайд нь хатан хааны тусламжтайгаар парламентаа огцруулах, парламентын олонхийг өөртөө нааштай ханддаг болгож дарамтлах бололцоотой байдаг. ХХ зууны туршид Английн нэг ч парламент бүрэн эрхийнхээ хугацааг дуустал оршин тогтнож чадаагүй. Бүгд л хугацаанаасаа өмнө тараагдсан юм. Төлөөлөгчдийн танхим өөрт нь саад, тээг болж байгаа талаар Ерөнхий сайд мэдэгдэж түүнийг тараах санал тавих тоолонгоор л хатан хаан тараах тухай шийдвэрт гарын үсгээ зурж байв. Иймээс Англид хэрэг дээрээ бол парламент нь Засгийн газрын дэргэдэх хууль батлах газар төдий болж жижгэрдэг ажээ. Манай орны хувьд Үндсэн хуульд оруулсан нэмэлтүүд ба өөрчлөлтүүд хүчинтэй болсон тэр цагаас эхлэн УИХ маань аажмаар Засгийн газрын дэргэдэх хуулийн хэлтэс төдий болж хувирлаа. МАХН-ын шинэхэн элит гэгдэх хэсэг Засгийн газрыг бүрдүүлж бүх бодит эрхийг гартаа атгасан үе бий. Парламентад асуудал шийдэхдээ саналыг илээр гаргадаг, ердийн олонхиор ирц бүрдүүлж, түүний хагасаар шийдвэр гаргадаг болгосон учраас Засгийн газраас оруулж ирсэн аливаа төсөл, төлөвлөгөө, хууль бараг л ноорог хэвээрээ батлагдсаар байлаа. “Намчирхах өвчин” нь худал, хуурмагийг эсэргүүцэх гишүүдийн дархлааг ДОХ-оос илүү ихээр сулруулжээ. Нүүр харж хуурамчлах үзэгдэл монголын улс төрийн амьдралын гол, далд зүй тогтол боллоо. Чингэснээр улс төрийн ардчилсан гэгдэх балчирхан дэглэм маань аажмаар Үндсэн хуульт авторитар дэглэмд байраа тавьж өгөх болсон билээ. Ийм байдал төлөвших, тодруун танигдах болтлоо өнөөдөр нэгэнт газар авчээ. Энэ байдал цаашид дахиад 4-6 жил үргэлжлэх аваас жирийн иргэдийн 60-70 хувь нь ирээдүйдээ, энэ нийгэмдээ, Монгол үндэстэндээ итгэл алдарч архи, тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэг, золбирол, элдэв дүрсийн мафи маягийн холбоо, харилцаа мэтэд нэлэнхүйдээ шахам автах болно. Ийм төлөв, хандлага зөвхөн хаяанд ирчихсэн төдий биш, харин бүр гашуун бодит байдал болчихсон гэхэд итгэхэд хэцүү ч том голын усны эргүүлэгт орсон мэтээр өөрийн эрхгүй бид бүхэн цөмөөрөө, олноороо тийм байдал руу татагдан, түлхэгдэн орцгоосоор л байна… Төв төрийн тогтолцоо харьцангуй биеэ даасан олон том хэсгээс бүрдэх ба тэдгээрийн нэг нь гүйцэтгэх засаглалын дэд систем юм. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар энэхүү дэд системийг “Монгол улсын Засгийн газар” хэмээн нэрийджээ. Засгийн газар нь Ерөнхий сайд ба гишүүдээс бүрддэг хамтын удирдлагын байгууллага ажээ. Засгийн газрыг сайд нарын кабинет гэж нэрлэж ч болох юм. Кабинет нь онцолж болох үндсэн хоёр шинжтэй. Нэгдүгээрт, Кабинет нь улсын Ерөнхийлөгчөөс хараат биш, бие даасан байдалтай, Хоёрдугаарт, Кабинет нь УИХ-ын өмнө хамтын хариуцлага хүлээдэг, иймээс гол, том шийдвэр бүрийг хамтарч гаргадаг. Монгол улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргээс үзэхүл тэрээр гүйцэтгэх засаглалын тал нь давамгайлсан эрх, үүрэг бүхий субьект юм. Гэхдээ монголд хос, зэрэгцээ засаглал буй гэж хэлж бас боломгүй. Засгийн газрын үйл ажиллагаа, эрх, үүргийн хэрэгжилтэнд Ерөнхийлөгчийн алба хяналт тавьдаг, дэмжлэг үзүүлдэг, зарим тохиолдолд хамтарч ажилладаг гэвэл илүү онох мэт санагдана. Үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ихээхэн эмзэг, бага буурай орон болохын хувьд улсын Ерөнхийлөгчийн гүйцэтгэх засаглал дахь оролцоо нь олон олон тохиолдолд шийдвэргүй байдал, хоёрдмол хүлээлт, эзэнгүйдэл үүсгэж болох магадлал ч бас буй нь үнэн болно. Засгийн газрын үйл ажиллагааны явцад эмзэг ээдрээтэй үед гарч болох элдэв хүндрэл, хурцадмал байдлын нөхцөлд оновчтой гарцыг бодож олох, хэрэгжүүлэхэд үл ойлголцол, эзэнгүйдэл, удирдлагын хомсдол үүсэж болзошгүй нь 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үед ажиглагдсан билээ. Энэ нь Монгол улсын Үндсэн хуульд дээр дурдсан зүйлүүд дээр асуудал байгааг гэрчилж байна. Улсын Ерөнхийлөгч, түүний алба гэж байгаа бол тэдгээрийг эрх мэдэлгүй, дан билэгдлийн шинжтэй, түүх ба уламжлалын өвөрмөц дурсгал маягтай болгох нь Монголын нийгмийн хувьд ер зохихгүй. Тэр дундаа XXI зуунд энэ нь бүр ч хэрэггүй бизээ. Гэхдээ гүйцэтгэх засаглалын олон чухал эрх үүргийг Ерөнхийлөгчид дам үүрүүлсэн мэт байдлыг үүдээд ч бас ашиггүй нь тодорхой болно. Төрийн том эрх мэдлийн хэрэгжилт нь завсарлага, сул зогсолт, хүлээгдэл ихтэй байж ер таарахгүй. Ерөнхий сайдад, кабинетад байхуйцаар эрх, үүрэг Ерөнхийлөгчид байх, мөн Ерөнхийлөгчид байхуйцаар эрх, үүрэг Ерөнхий сайдад байх нь утгагүй, үр өгөөжгүй хувилбар мөн болно. Хэрэв Засгийн газрын олон гишүүн нэгэн зэрэг мөн УИХ-ын мандат эзэмшдэг бол тэд УИХ-аас гарах шийдвэрт нөлөөлөх өргөн боломжтой байдаг. Энэ бас л хүчтэй нөлөө, оролцоо. УИХ-ын шийдвэрт хориг тавьж дахин хэлэлцүүлэх Ерөнхийлөгчийн эрх бол үндсэндээ гүйцэтгэх засаглалаас хууль тогтоох засаглалд үзүүлж буй нөлөө, оролцоо билээ. Энэ бол асуудлыг дахин хэлэлцүүлэхээр албадаж байгаа акт юм.УИХ-д үзүүлж чадах хамгийн хүчтэй дарамт бол УИХ-ыг тараах тухай санал оруулах Ерөнхийлөгчийн эрх юм. Энэ нь УИХ-ын бүх гишүүнийг хамтаар нь ажил үүргээс нь чөлөөлж сонгогчийн байр сууринд тавина гэсэн үг. Монголын төрийн тогтолцооны өөр нэгэн дэд систем бол Ерөнхийлөгчийн алба юм. Ардчилсан орнуудын практикаас харахад ард нийтийн санал хураалтаар сонгогдсон, ард түмнээс засаглах эрхээ авсан нэг буюу хэд хэдэн байгууллагад төрийн дээд эрх мэдлийг өгдөг байна.Төрийн бүрэн эрхт эрхийн шууд эзэн нь ард түмэн болох тул мөнхүү эрхийн мандатыг зөвхөн ард түмний гараас авах учиртай ажээ. Парламентын дагнасан засаглал бүхий улс оронд төрийн дээд эрх бүх нийтийн санал хураалтаар сонгогдсон парламентад оршдог. Харин хагас Парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс оронд бол энэ хоёрын засаглах эрх, үүргийг ангилж, хувааж, хооронд нь шүтэлцүүлж, харилцан хяналт тавих,харилцан хариуцлага тооцож болохуйцаар харьцаанд оруулж хуваарилах ёстой болдог. Төрийн дээд эрхийг хэн барих вэ. Эцсийн шийдвэрлэх үгийг хэн хэлж, тушаал өгөх вэ. Энэ асуулт олон зууны туршид маргаан дэгдээж, зөрчил тарьсаар байсан юм. Хаан хүний тэнгэрлэг бүрэн эрхт байдлын тухай шашин-төрийн хосолсон суртлаар бол шатлан захирах ёсны оройн дээд суудалд хаан хүн, түүний удмын хан хүү суух ёстой байдаг. Харин ард иргэдийн бүрэн эрхт байдлын онол, суртлаар бол бүрэн эрхт ард түмний саналаар тодорсон Парламент, эсвэл Ерөнхийлөгч суух ёстой болдог. Өнөөдрийн бодит байдал гэвэл зарим улс орон Ерөнхийлөгчийг оройн дээд суудалд залж, зарим нь парламентыг мөнхүү суудалд суулгажээ. Харин Монгол улс болон өөр хэд хэдэн оронд хоёрдмол, холимог шинжийг үүдсэн Үндсэн хуулиуд батлагдан мөрдөгдөх болсон байна. Засгийн газарт гүйцэтгэх засаглал гэсэн дэд, дагавар шинжтэй нэр өгсөн нь түүний дээр шийдвэр гаргагчид, хууль тогтоогчид, дээд эрх мэдэлтэн буй гэдгийг заан тэмдэглэсэн гэлтэй. Гэвч амьдрал дээр Засгийн газрын нэр, нөлөө, үүрэг, хариуцлага өргөжиж, өндөржиж, ард түмэн сонгогчид дээд бүрэн эрхээ зөвхөн түүнд найдаж өгөх хандлага хүчтэй болсоор байна. Иймээс гүйцэтгэх засаглалын тэргүүнийг аль болохуйц өргөн төлөөллөөр, аль болохуйц шууд байдлаар сонгон тодруулах хэрэгцээ, шаардлага улам бүр ихэссээр байгаа болно. Судлаач Д.Чулуунжав |
| Амрыг бодож, аяыг дагадаг Ерөнхийлөгчийн үед төр ялзардаг жамтай |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|