Aзи тивээ тань
2019-08-22 БҮГДИЙГ НЬ ОРОЛЦУУЛСАН ТОГТМОЛ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ, ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ МЕХАНИЗМ АЗИД НЭН ХЭРЭГТЭЙ
Азийн эрин болох энэ зуунд дэлхий дахины аливаа асуудалд Ази тивийн эзлэх байр суурь, үүрэг хариуцлага нэмэгдэж, өргөжиж буй нь нүднээ шууд бууна. Эдийн засгийн оволзсон бүтээн байгуулалт, асар их мөнгөн хуримтлалыг нь ярихаа азная гэхэд цаана нь хүн амын хэт өсөлт, байгаль цаг уурын хувьсал доройтол, хүнсний аюулгүй байдал, цэвэр усны хомсдол, халдварт өвчин, алан хядлага, цагаачлал-дүрвэлт, үй олноор хөнөөх галт зэвсэг, эрчим хүчний хэрэглээний өсөлт, байгалийн гамшиг зэрэг уламжлалт бус аюулгүй байдлын үй олон асуудал Азид хуримтлагдан буй. Масштабын том, массын томоос би ярьж байна.
Азид НҮБ-ын гишүүн 48 улс, дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь амьдран сууж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 35 гаруй хувийг үйлдвэрлэж байна. “Азийн эрин үе” гэгдэх энэ XXI зуунд дэлхий дахины аливаа асуудалд Ази тивийн эзлэх байр суурь, үүрэг хариуцлага далайцтай нэмэгдэж, цаашид улам өргөжих төлөвтэй. Энэ нь Ази тивийн бүх улс орон харилцан итгэлцэл, илүү нягт хамтын ажиллагаа, интеграцчилал, улмаар олон талт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх учиртайг харуулж байна.
Азид НҮБ-ын гишүүн 48 улс, дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь амьдран сууж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 35 гаруй хувийг үйлдвэрлэж байна.
Иймээс дангаараа шийдвэрлэх боломжгүй элдэв сорилт Азийн бүх улсыг нөмөрсөн байна. Элдэв асуудал шийдвэрлэхэд бүгдийг нь оролцуулсан тогтмол үйл ажиллагаатай, яриа хэлэлцээний механизм Азид нэн хэрэгтэй. АПЕК, ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ яг тэр механизм нь мөн үү. Биш. Яагаад биш гэж? Тодорхой зорилт бүхий бүс нутгийн хамтын ажиллагааны олон механизмууд юм. Нэгдсэн механизм биш. Нэгдсэн механизм гэдэг нь миний ойлгохоор өнөөгийн түргэн хурдацтай, байнга өөрчлөгдөн хөгжиж буй энэ ертөнцөд тулгарч буй нийтлэг бэрхшээлтэй асуудлыг нийтэд нь хүртээлтэй ярьж шийдвэрлэдгийг нь хэлнэ.
Харин Азийнханд тийм механизм байхгүй учраас өнөөгийн нөхцөлд нийцүүлэн Азийн улсууд том, жижиг гэлтгүй, эрх тэгш оролцон санал солилцох, яриа хэлэлцээ хийх шинэ индэр үүсгэх шаардлагатай. Энд би үлэмж буурьтай, үр өгөөжтэй индрийн тухай ярьж байгаа болохоос бус манай оршин буй Ази тив, мөн Номхон далайн бүс нутагт бүс нутгийн, бүс нутаг хоорондын, олон улсын, салбар бүс нутгийн олон талт үйл явц, институц, дэглэм, байгууллага, форумын тоо 320-иос давж гарсныг хэлэх гээгүй юм. Энэ бол глобал хувьслын геополитикийн сонгодог жишээ мөн гэсгээд тэр “320”-ыг нийтэд нь эерүүлээд орхичих хэрэгтэй.
Нэгэнтээ дээр “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г дурдсаных Монголын өнцгөө энд бичих гэж байна. Зүүн хойд Ази руу чиглэсэн олон талт механизм ганц энэ байгаа нь угаасаа энэ бүс нутагт олон талт хамтын ажиллагаа явцгүйг илтгэх үзүүлэлт мөн байж болно. Яагаад ингэж дүгнэв гэхээр Зүүн хойд Азийн орнуудын улс төрийн байгууламж, үзэл суртлын ялгаа, “Хүйтэн дайн”-аас улбаатай харилцан бие биедээ үл итгэдэг явдал бүс нутагт маргааныг зохицуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх Засгийн газар хоорондын ямар нэг институц бий болгох, дээд түвшинд чуулга уулзалт хийхэд гол саад тотгор болсоор байна.
Нэгдсэн механизм гэдэг нь миний ойлгохоор өнөөгийн түргэн хурдацтай, байнга өөрчлөгдөн хөгжиж буй энэ ертөнцөд тулгарч буй нийтлэг бэрхшээлтэй асуудлыг нийтэд нь хүртээлтэй ярьж шийдвэрлэдгийг нь хэлнэ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа гэвэл зөвхөн хоёр талын харилцаа голлосон, эсвэл гурван орны хооронд өргөн хүрээтэй биш тодорхой буюу явцуу ямар нэгэн асуудлыг хамарсан хөтөлбөр хэлбэртэй явагдахаас өөр гарц үгүй, тодорхой механизм бий болохгүй явсаар XXI зууны энэ цаг үеийг туулж байна.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” бол дан ганц дэд бүс нутгаар үл хязгаарлагдсан жижиг механизм мөн боловч хэтдээ Ази тивийн бүх улс орнуудын аюулгүй байдал, хамтын ажиллагааны яриа хэлэлцээний нэгдсэн механизмыг бий болгох хэтийн төлөвийн үндэс байж яагаад болохгүй гэж. Монгол улс энэ механизмаа улам лавшруулан гартаа чанга атгаж чадаад Монгол маань олон талт яриа хэлэлцээний нэг гол төв нь болж чадвал нэг талаас Ази–Номхон далайн бүс нутгийн, мөн Ази-Европын (Eвpaзийн) хамтын ажиллагаанд нэн идэвхтэй оролцогч нь манай улс болох зорилт ойрхон мэт. Нөгөө талаасаа манай үндэсний аюулгүй байдал олон талаар давхар давхар хангагдах бус уу.
Энд би ШХАБ-тай сөргүүлэхийн тулд өөр өнцөг гаргаж ирж байгаа юм биш, бас гадаад харилцааны сахилга батын асуудлаас бол дипломат албаны нэр хүнд унасныг цайруулах гэхгүйгээр Монголынхоо гадаад бодлого-гадаад орчныг хөндөж байгааг уншигчид хүлцэнэ үү. Монгол улс Азийн бүх улс оронтой улс төрийн найрсаг харилцаатай бөгөөд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг хамтран шийдвэрлэх санаачилга дэвшүүлж, зургаан бага хурлыг амжилттай зохион байгуулж, бас АСЕМ-ыг нэгэн удаа даргалжээ.
Гадаад бодлогын үзэл баримтлалын II зүйлийн 13, 14,3-т заасанчлан “Ази, Номхон далайн бүс нутгийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч байх” тухай зорилтыг үндэс болгон 2015 оны тавдугаар сард Токио хотноо Никкей чуулганы үеэр манай улс дэлхийн хүн амын 60 хувь нь амьдарч, ДНБ-ий 35 хувийг үйлдвэрлэж байгаа Азийн бүх орны тэгш оролцоог хангасан, Азид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “Азийн форум” гэх санаачилгыг анх удаа дэвшүүлсэн.
Монгол улс Азийн бүх улс оронтой улс төрийн найрсаг харилцаатай бөгөөд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг хамтран шийдвэрлэх санаачилга дэвшүүлж, зургаан бага хурлыг амжилттай зохион байгуулж, бас АСЕМ-ыг нэгэн удаа даргалжээ.
Эл форумыг анх санаачлахдаа бид юу гэж тооцсон бэ гэхээр, Азийн бүх улс орон тулгамдсан нийтлэг асуудлаа хэлэлцдэг яриа хэлэлцээний талбар бий болгох, юуны өмнө манай оршин буй Зүүн хойд Ази, улмаар төв Азийн энх тайван аюулгүй байдлыг хангахад чиглэнэ гэж үзнэ. Зорилгоо дэлхий дахинд шууд задлахгүй дотооддоо нэгдсэн ойлголттой байх үүднээс 2015 онд бид айхтар сурталчлаагүй юм.
Үндсэн зорилгоо товчоор дараах байдлаар тодорхойлж байсан. Үүнд: Зүүн Ази, Зүүн өмнөд Ази, Зүүн хойд Ази, төв Ази, Ойрх Дорнод зэрэг газарзүйн хувьд Ази тивд оршдог орнууд том, жижиг гэлтгүй бүгд эрх тэгш оролцдог, тулгамдаж буй нийтлэг асуудлаа хэлэлцдэг, санал солилцдог талбар бий болгох. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын нэгэн адил олон улсын улс төрийн харилцаанд тулгарч буй аюул заналын эсрэг тус тивийн улс орнууд нэгдсэн байр суурьтай байж, аюулгүй байдлын асуудлаар хамтарч ажилладаг механизмыг бий болгох.
Азид олон талт хамтын ажиллагааны нэгдсэн механизмын үндэс суурийг тавих, Монгол Улс нэг гол төв нь болохыг хэтдээ зорих гэх мэт. Хэрэв ийм форум буй болчихвол хэлэлцэх сэдэв, яриа хэлэлцээний субьект юу байх вэ гэдэгт тэр үед ч, одоо ч нэгдсэн хариулт өлхөн олоод өгч болно. Нэг үгээр хэлбэл, Азийн орнуудад тулгарч буй тулгамдсан нийтлэг асуудлыг л хэлэлцэнэ. Бүс нутагт явуулж буй манай улсын гадаад бодлоготой нийцүүлэн, бүс нутгийн бусад улсын ашиг сонирхолтой уялдуулан тулгамдсан нийтлэг асуудлыг дараах байдлаар тодорхойлж болохоор байгаа. Үүнд: • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт • Нийгэм, эдийн засаг • боловсрол • Соёл, хүмүүнлэг • Шинжлэх ухаан, технологи • Аюулгүй байдал • Эрхзүйт төрт ёс гэх мэт.
Гэхдээ төр, засгийн дээд түвшинд (Track 1) санал санаачилга тавих бус доод шатнаас нь эхлэн дээшээ өргөн мэдүүлэх хэлбэрээр явж болно хэмээн тооцсон. Одоо ч эл санаачилга тэгж явбал үр дүнд хүрнэ. Эхний ээлжинд төрийн бус олон нийтийн байгууллагын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн түвшинд (Track 2) асуудлыг хэлэлцэж санал солилцоно. Аажимдаа төрийн байгууллагын төлөөллийг (Track 1.5) татан оролцуулна. Үүний дараа Засгийн газрын оролцоо давамгайлсан хамтын ажиллагааны мехнизм болох юм. Үүнийг нь “Track 1” гэж үздэг.
Форумд оролцох орнуудтай хамтран үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд бусад улс орныг оролцуулах чиглэлээр ажиллана хэмээн 2015 онд бид төлөвлөж байсан. Ингэхдээ Монгол улсын элсэн орсон, үйл ажиллагаанд нь оролцоотой явж буй хамтын ажиллагааны бусад механизмууддаа тулгуурлана гэж тооцоолсон.
Улс төр, эдийн засгийн хөгжил, үнэт зүйлийн хувьд манайхтай ижил түвшний, хөгжиж буй, бүс нутагт зохих байр суурьтай улсыг сонгож дипломатын чармайлт гаргахдаа хэд хэдэн улс оронтой түншилж ажиллахаар төлөвлөж байлаа. Үүнд: • Ойрх Дорнодын бүс нутаг- бахрейн • Өмнөд Азийн бүс нутаг-Шри ланка • Зүүн өмнөд Азийн бүс нутаг- Сингапур • Төв Азийн бүс нутаг-Киргиз гэх мэт. “Азийн Форум”-ын уулзалт, арга хэмжээг жил бүр улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд уг форумын төв нь улаанбаатар байхаар бид төлөвлөж байв.
Энэ төлөвлөгөө 2016 оны УИХ-ыг өнгөртөл нэг хэсэгтээ мөрдөгдсөн билээ. Хэрэгжилт нь одоо яаж байгааг мэдэхгүй. Тэр үед ГХЯ-нд бодлого төлөвлөлтийн газрыг толгойлолцож явсны хувьд сайн санаж байна. Миний тэмдэглэлүүд ч байна. Гадаад хэргийн сайд 2016 оны хавар Персийн булангийн орнуудад албан ёсны айлчлал хийх үеэрээ Бахрейны Вант Улсын Гадаад хэргийн сайд Халид Ахмед бин Мохаммед Аль Халифатай уулзаж “Азийн Форум” санаачилгын талаар танилцуулж дэмжиж ажиллахыг хүссэн.
Бахрейн улс энэхүү санаачилгын үүсгэн байгуулагч гишүүн нэг улсаар оролцох бүрэн боломжтойгоо ч илэрхийлж байж билээ. Төв Азийн бүс нутгийн хувьд Киргизийн талд асуудлаа тавьж хөөцөлдөөд нааштай хариу авахын даваан дээр би ГХЯ-наас гарчихсан юм. Ер нь Азийнхан зүгээр суугаагүй, энэ мэтээр сөрөх, эсвэл тэнцвэржүүлэх олон улсын холбоо, форум буйболгохолонталт санал санаачилга өдий төдий дэвшүүлсэн байдгийг энд зах зухаас нь дурдах нь зөв байх. Монголчууд мэдэж аваг. Үүнд: • “Азийн Хельсинк” буюу 1975 оны Хельсинкийн төгсгөлийн баримт бичгийн хувилбараар хүний эрх, эрх чөлөөний асуудлаар Пхеньяныг татан оруулах нэгэн санал буй. • Энх тайвны төлөө бүс нутгийн холбоо нь санал төдий үлджээ. • Номхон далайн холбоо (үндэслэгч нь Австрали, Шинэ Зеланд, гишүүдэд Микронези, Полинези, Меланезийн арлуудын бүх улс) гэх санал яригджээ. • 2007 онд “4-ийн бүлэг” бий болж, Япон, АНУ, Австрали, Энэтхэгийн “Стратегийн яриа хэлэлцээ” хэмээх цэрэг-стратегийн шинэ механизм үүсжээ. • НҮБ-ын дэргэд Иргэншил хоорондын холбоо (Alliance of Civilizations) байгуулах тухай Испани, Туркийн санал ихээхэн дэмжлэг хүлээж байгуулагджээ.
Харин Монголын хувьд ямар орон зайд багтах, хаашаа шахагдах, хэнтэй эвсэх, хэнийг дагах, гол нь бүс нутгийн ямар бүтэц, байгууллага, форумд очиж наалдан интеграцчилагдах гэхчлэн олон сонголт нээлттэй байна
Энд Япон, АНУ, Австрали, Энэтхэгийн “Стратегийн яриа хэлэлцээ” хэмээх шинэ эвсэл нь XXI зуунд Зүүн хойд ба Зүүн Ази, Өмнөд Азид ихээхэн чухал үүрэгтэй тэнцвэржүүлэгч тоглогч байхыг үгүйсгэхгүй. Хятадыг тогтоон барих, Хятадыг бүслэх, Хятадаас учирч мэдэх элдэв цэрэг-аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлэх тал дээр үүнээс өөр бодитой хүч байхгүй, бий болохгүй гэж судлаачид таамагладаг. Трампын өнгөн дээр Энэтхэг-Номхон далайн стратегийн эвсэл болох чиглэл рүүгээ орсон.
Үүнийг сөргүүлэх буюу тэнцвэржүүлэх гол хэрэгсэл нь ШХАБ-ыг хэмээн Орос, Хятадад үзэж байна. Энэтхэгийг бүрэн эрхт гишүүн болгосон нь хариуцлага үүрүүлэх талаасаа гэхээс бус хэзээ ч үл эвлэрэх Пакистантай нь нэг гэр бүлд үүрд хамт хав барих бодлого биш юм. Геополитик, геоэкономик бүсчлэлийн маш том цагаригийг ШХАБ өөртөө агуулах учиртай болж байна. Дотроосоо хагарчихгүй бол цаашид анхаарлын төвд байнга байх болно.
Энд мухардалд орчихоод буй Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумыг (АПЕК) нэрлэх байна. Энэ бол цэвэр эдийн засгийн холбоо. Гишүүд нь төрт улсууд биш харин нэр бүхий улс орнуудын эдийн засгууд учраас газар зүйн байрлалын хувьд ч, хөгжлийн ерөнхий хандлагын хувьд ч гадаад далайн, эргийн улс орнууд нь үйл ойлголцолд хүрчихсэн зогсонги байна. Дээд түвшинд уулзаад хэрэлдэж маргаад цэц булаалдаад өнгөрнө. Зүүн өмнөд Азийн хамтын нийгэмлэг буюу АСЕАН түүн дээр нэмэх “гурав” нь (Япон, Хятад, БНСУ) яваандаа АПЕК-ийг ёс төдий уулздаг клуб болгон хувиргачихаад байгаа ба Хятадын хувьд ШХАБ гээд өөр нэг хөзөр зөрүүлэн гаргаад ирсэн. Түүн дээрээ амжилттай тоглож байгаа.
Харин Монголын хувьд ямар орон зайд багтах, хаашаа шахагдах, хэнтэй эвсэх, хэнийг дагах, гол нь бүс нутгийн ямар бүтэц, байгууллага, форумд очиж наалдан интеграцчилагдах гэхчлэн олон сонголт нээлттэй байна: • Шанхайн xамтын ажиллагааны байгууллага • Монгол-Орос-Хятадын “Гурвалсан эдийн засгийн коридор” • Байгалийн эдийн засгийн чуулга уулзалт (Байгаль нуураар нэрлэгдсэн) • “Сибирийн хэлэлцээр” бүс хоорондын нийгэмлэг • Дорнын эдийн засгийн форум (Владивосток) • Евразийн эдийн засгийн холбоо – Гаалийн холбоо • АСЕМ буюу Ази-Европын уулзалт • Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (ЭКО буюу лалын орнуудын санаачилга) • АПЕК буюу Ази-Номхон далайн эдийн засгийнхамтын ажиллагааны форум • Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо – АСЕАН • Энх тайвны төлөө бүс нутгийн шинэ холбоо гэх санаачилга (New Regional Alliance for Peace) • “Азийн Хельсинк” • Манай санаачилсан “Азийн форум” гэх мэт олон сонголт.
Судлаач проф. Олхонуд Баярхүү | "Засгийн газрын мэдээ" сонин
Сэтгэгдэл (1)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин Nice Web site, Carry on the great work. thnx.
zdrowa i skuteczna dieta powiekszanie piersi kwasem hialuronowym healthy and
strong back proflexen efectos foligain price 2019-12-23 | 03:41:02 | 192.162.165.23 |
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
»»
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
»»
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
»»
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
»»
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
»»
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
»»
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
»»
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
»»
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
»»
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
»»
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
»»
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
»»
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
»»
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
»»
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
»»
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
»»
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
»»
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
»»
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
»»
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
»»
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
»»
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
»»
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
»»
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
»»
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
»»
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
»»
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
»»
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
»»
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
»»
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
»»
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
»»
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
»»
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
»»
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
»»
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
»»
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
»»
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
»»
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
»»
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
»»
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
»»
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
»»
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
»»
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
»»
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
»»
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
»»
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
»»
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
»»
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
»»
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
»»
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
»»
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
»»
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
»»
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
»»
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
»»
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
»»
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
»»
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
»»
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
»»
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
»»
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
»»
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
»»
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
»»
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
»»
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
»»
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
»»
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
»»
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
»»
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
»»
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
»»
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»