 |
|
 |
|
Тэмбүүгүй, сүрьеэгүй Завханчууд болно |
|
|
 |
|
 |
Тэмбүүгүй, сүрьеэгүй Завханчууд болно
2019-10-09“Тэмбүү, сүрьеэ өвчний гаралтыг бууруулахад шийдвэр гаргагчдын дэмжлэг” сэдэвт нөлөөллийн уулзалт Завхан аймгийн төвд өнгөрсөн долоо хоногт боллоо.  Уг уулзалтад 24 сумын Засаг дарга болон сумын эмнэлгийн эмч нар, мөн аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, Глобал сан, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од тэргүүтэй удирдлагууд оролцож, сумдын эмнэлгийн эмч нар Засаг даргатай хүн амын эрүүл мэндийнх нь талаар санал бодлоо хуваалцаж ярилцлаа. Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр “Тэмбүүг устгая” хоёр жилийн аяныг эхлүүлсэн байгаа. Энэ аяны хүрээнд өнгөрсөн сард Сэлэнгэ аймагт үндэсний хэмжээний том чуулганыг зохион байгуулсан бол энэ удаад төрийн үйлчилгээг Глобал сангийнхан Завхан аймагт хэрэгжүүллээ. Ийнхүү шийдвэр гаргагчдын нөлөөллийн уулзалтад Глобал сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулга гэсэн сэдвээр тус сангийн хөтөлбөр зохицуулах нэгжийн зохицуулагч Н.Цогзолмаа илтгэл тавьсан бол “Дэлхий дахины болон Монгол Улсын сүрьеэ, тэмбүү өвчний талаар өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” гэсэн сэдвээр ХӨСҮТ-ийн БЗДХ ДОХ-ын ТСА-ны зөвлөх эмч Х.Даваажав мэдээлэл өглөө. Харин Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од аймгийнхаа гурван сумыг тэмбүүгүй сум болгосон талаарх туршлага, эрүүл мэндийн үйлчилгээнийхээ талаар Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд болон сумдын эмч нартай хуваалцаж, хүн амын дундах сүрьеэ, БЗДХ-т өвчнийг эрт илрүүлэх ажлын явц болон тулгамдаж буй асуудлын үр дүнгийн талаар танилцуулав. Нийгмийн эрүүл мэндийн төвөөс тэмбүү өвчин болон бэлгийн замаар дамжих халдварт өвчний эсрэг ямар ажил, сургалт сурталчилгаа хийж хамтран ажиллаж байгаа талаар танилцуулсан бол Завхан аймгийн хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин хэр байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Ундармаа танилцууллаа. Энэ уулзалтын үр дүнд сумдуудад эрүүл мэндийн иж бүрэн үзлэг оношилгоо хийнэ. Гэхдээ шийдвэр гаргагчид болон эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэх байгууллага, сумын Засаг дарга нарын дэмжлэг оролцоо их чухал байгааг оролцогчид онцолсон юм. Завханчуудын хувьд дуугаравал дуу нэг, дугтарвал хүч нэг гэгчээр бүх суманд халдварт болон халдварт бус өвчний үзлэг оношилгоог хийнэ гэсэн шийдвэрт хүрсэн. Тиймээс эхний сумаар аймгийн төвөөсөө 150 км газарт байрлах Нөмрөг сумыг сонгосон юм. Уг суманд үзлэг шинжилгээ хийх үед нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтарна гэдгээ Ж.Од дарга хэлсэн юм. Мэдээж ийм том хэмжээний үзлэг, оношилгоо, шинжилгээ хийхээр төсөв мөнгөний хүндрэлтэй асуудал тулгарна. Үүнийг нь харин шийдвэр гаргагчид буюу дэмжлэг үзүүлдэг олон улсын байгууллагууд нь анхаарч дэмжихэд л асуудлаа шийдвэрлэчих юм. Ж.Од:Шийдвэр гаргагчдын хамтын ажиллагааны үр дүнд хүн амаа эрүүл болгоно Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од “Өөрийн аймгийнхаа туршлагаа та бүхэнтэй хуваалцахаар ирлээ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд эмч нар үг хэллэг дээрээ анхаараарай. Жишээлбэл, уушгины эмгэг судлалын үзлэг гэж хүмүүстээ хэлэхгүй бол шууд сүрьеэгийн үзлэг илрүүлэг гэвэл хэн ч ирэхгүй. Тэмбүүгийн асуудалд ч гэсэн болгоомжтой хандахгүй бол хувь хүний эрүүл мэнд болоод нууцтай асуудал болохоор их эвгүй. Нууцыг нь чандлан хадгалах ёстой. Яагаад гэвэл сум цөөхөн хүн амтай учир нууц задарвал яана. Мөн шинжилгээнд хамрагдах боломжгүй алс хол нутагладаг малчдаа аль болох шинжилгээнд сайн хамруулаарай. Иж бүрэн цогц шинжилгээ гэдэг нь иргэдийн цаг зав, эдийн засгийг хэмнэдэг юм. Мөн цахим сан үүсгээрэй. Одоо техник технологи хөгжсөн энэ цаг үед навсайсан цаасан карт авч явдаг цаг үе ард хоцорсон. Ямарваа нэг үзлэг шинжилгээнд ахмадууд их орж залуучууд бага ордог. Тиймээс залуусаа идэвхтэй хамруулах. Нэг суманд хоёр жилдээ нэг удаа иж бүрэн үзлэг оношилгоог хийлгэдэг байгаасай. Шинжилгээнд хамрагддаггүй иргэдээ араас нь хөөцөлдөж байж хамруулаарай. Хөрөнгө мөнгөний хувьд хэцүү санагдаж байх. Гэхдээ нэг суманд ийм үзлэг хийхэд 7-9 сая төгрөг гарна. Үүнийг орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр гэх мэтээс гаргаж болдог юм. Хамгийн гол нь сэтгэл л байвал хэцүү зүйл ерөөсөө байхгүй. Тиймээс шийдвэр гаргагчдын хамтын ажиллагаа их чухал байдаг юм шүү. Манай газрын хувьд Нөмрөг суманд иж бүрэн үзлэг оношилгоо хийхэд дэмжинэ, тусална гэдгээ энэ олон хүний өмнө хэлсэн. Хэлсэндээ хүрнэ” гэв. Н.Цогзолмаа:“Тэмбүүг устгая” аяныг Завхан аймагт эхлүүлээ “Глобал” сангийн хөтөлбөр зохицуулах нэгжийн зохицуулагч Н.Цогзолмаа“Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Тэмбүүг устгая” аяныг Завхан аймагт эхлүүллээ. Тэмбүүгүй аймаг болгох аяны хүрээнд олон ажил төлөвлөсөн. Сумдуудаас нь хамгийн эхэнд Нөмрөг сумын иргэдийг иж бүрэн үзлэг оношилгоонд хамруулахаар болсон. Энэ сумын удирдлагууд ч бидний ажлыг дэмжихээ илэрхийлсэн. Тиймээс эрүүл, саруул халдваргүй Завханчууд болох ажлыг Нөмрөгөөс эхлүүлж байна гэж ойлгож болно. Нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас үүдэж ихэсч байгаа халдварт өвчнийг бууруулахад тууштай арга хэмжээ авч, олон ажил хийж эхэлсэн. Бэлгийн замаар дамжих халдварт өвчин нь Монгол Улсад бүртгэгддэг халдварт өвчний 38.2 хувийг эзэлдэг. Энэ утгаараа ч Завхан аймаг улсын дунджтайгаа ойролцоо явдаг. Тиймээс дээрх аянд нэгдэж Завханчуудынхаа хүн амынхаа эрүүл мэндийг дэмжих, цаашлаад төрөлхийн тэмбүүг устгах, гаргахгүй байх зорилт тавин ажиллахаар болов. Аймгийн болон сумын бүх Засаг дарга нь, эрүүл мэндийн газрын дарга, эмч нар сургуулийн багш нар энэ аяныг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тэмбүү өвчнийг устгахад Засаг даргын дэмжлэг их чухал байна. Өөрсдөө санаачлагатай идэвхтэй байх юм бол Глобал сан дэмжиж ажиллана. Сэлэнгэ аймагт болсон үндэсний том чуулган хийсэн. Үүний дараа ийнхүү Завханчууд бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа нь эрүүл мэндийн салбар, яамны хувьд онцлох үйл явдал боллоо. Дашрамд нэг зүйлийг онцлоход, манай сан бол Засгийн газрыг дэмжигч байгууллага. Энэ аяны хүрээнд Завхан аймгийг сонгосон байгаа. Сүрьеэ, тэмбүү болон бэлгийн замаар дамжих халдварын эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээс гадна хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, мэргэжилтнүүдийг сургах, урьдчилан сэргийлэлт хийхэд санхүүжилтыг шийдэж өгдөг” гэв.
Эрүүл мэндийн салбарын бодлого нь хүнээ өвдөхөөс өмнө сэргийлдэг байх ёстой Аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Манай аймагт олон арга хэмжээ болж байгаагийн нэг нь энэ сургалт байна. Сумдын удирдлага, сумын эмнэлгийн дарга нарт ийм сургалтыг санаачилж, зохион байгуулсан ЭМЯ болон Глобал сангийн хамт олон НЭМҮТ, ХӨСҮТ-ийн эмч нарт баярлалаа. Сэлэнгэ аймагт хийсэн туршлагаа хуваалцаж, нутагт минь арга барилаасаа нутагшуулж байгаа Ж.Од даргад баярлаж байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчин дэлхий нийтийн анхааралд бий. Ер нь халдварт өвчнийг илрүүлж, халдвар тархалтыг бууруулахад эрт илрүүлэг оношилгоо байх ёстой. Эрүүл мэндийн салбарын бодлого нь хүнээ өвдөхөөс хойно биш өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийх ёстой. Манай аймгийн хувьд ард иргэдээ сонсох аяныг хийдэг. Энэ үеэрээ нарийн мэргэжлийн эмч нарыг авч яваад үзлэг оношилгоо хийдэг. Урьдчилан сэргийлэх арга аргачлалыг олон нийтэд зөв хүргэх, эрт илрүүлж байж аливаа өвчин хүндрээгүй эрт үедээ оношлогдоно. Халдварт өвчний статистикийг харж байхад өсч байна уу гэхээс буурахгүй байгаа харагдана. Тиймээс манай сумдын удирдлагууд болон эмч нар дотооддоо сайн ажилла. Сумдын Засаг дарга нар хүн амаа эрүүл байлгахад анхаарах ёстой шүү. Үндсэн туслагч нь эмч нар учраас хоорондоо уялдаа холбоотой байж, сумынхаа хэмжээнд хэрхэн яаж шинжилгээ хийх үү, үзлэг хийх үү гэдгээ зохион байгуулаарай” гэв. Тэмбүү өвчний эсрэг хүн амыг ухамсарыг дээшлүүлж, соён гэгээрүүлэх ёстой ХӨСҮТ-ийн Зөвлөх эмч Х.Даваажав “Тэмбүү өвчнөөр 15-45 нөхөн үржихүйн насныхан их өвдөж байгаа. Нутаг дэвсгэрийн байдлаар аваад үзвэл Дорнод, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгууд өндөр харагдаж байна. Сүүлийн таван жилийн байдлаар эдгээр аймгууд өвчлөл өндөртэй гэж гарч байсан. Гэхдээ шууд утгаараа биш шүү. Тэдгээр аймгуудад өвчин их байгаагаас гадна урьдчилан сэргийлэх илрүүлэг, үзлэг шинжилгээ маш сайн явагдаж байна гэж үзэх ёстой. Гэтэл зарим аймгууд хангалтгүй байгаа учраас тэмбүүгээр өвчилсөн иргэд байхгүй юм шиг харагдаад байдаг. Илрүүлээд, эмчлээд, тархалтыг хязгаарлаад байх боломжтой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Хоёрдугаарт, төрөлхийн тэмбүү өвчин сүүлийн таван жил нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд 49 тэмбүүтэй эх оношлогдож, 11 нярай нас барсан харамсалтай тоо бий. Жилд 30 орчим тохиолдол бүртгэгддэг. Тэмбүүгээр өвчилсөн, төрөлхийн тэмбүүтэй гэж оношлогдсон нярай хүүхдүүдийн 30-40 хувь нь эхийнхээ хэвлийд энддэг, эсвэл төрөөд нас бардаг. Маш харамсалтай тоо шүү. Тэмбүүгээр өвчилсөн иргэдийн 70 хувь нь эмэгтэйчүүд, 30 хувь нь эрэгтэйчүүд байна. Зовиур шалтгаангүй чимээгүй өвчин. Тэгэхээр урьдчилсан сэргийлэлт чухал, мөн цусны шинжилгээ өгч л халдвартай эсэхээ мэднэ. Хамгийн гол нь хүн амыг тэмбүү өвчний эсрэг соён гэгээрүүлэх ёстой. Хавьтал халдаагч, хавьтлыг олж тогтоох, эрүүлжүүлэх ёстой. Тэгэхгүй бол зовиур шаналгаагүй өвчин учраас хэн хэндээ мэдэгдэхгүйгээр халдаагаад тараагаад явдаг. Нөгөөтэйгүүр орон нутагт хавьтал судлаач гэж тусгай мэргэжилтэн олж ажиллуулах ёстой. 10 гаруй хүний орон тоотой халдвар хавьтал судлаачийг ажилуулмаар байна. Эрсдэлт бүлгийн хүмүүсээ байнга хянаж шинжилгээнд хамруулах, шинжилгээ хийх аргачлалыг сайжруулах, шинжилгээний өмнөх болон дараах зөвлөгөөг сайн өгөх, сум дундад нэг цэгийн үйлчилгээг бий болгох, иргэдийн ухамсарыг дээшлүүлэх, сургалт сурталчилгаа, мэдээллийг байнга өгөх ёстой” гэлээ. Нийт халдварт өвчний 56 хувийг БЗДХ эзэлж байна Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Ундармаа “Өнөөдөр манай аймагт гарч байгаа нийт халдварт өвчний 56 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзлэж байна. Эндээс харвал бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг анхаарах ёстой болжээ. Улсын түвшинтэй харьцуулахад харьцангуй бага ч аймгийн хэмжээндээ бол их харагдаж байгаа юм. Тэмбүү өвчний халдварыг өмнөх 2017 онтой харьцуулахад буурсан хэдий ч энэ онд сумаас төрөлхийн тэмбүүгийн тохиолдол нэг бүртгэгдсэн. Мөн заг хүйтэн халдварт өвчих их бүртгэгдэж байгаа. Жирэмсэн эхчүүдэд хяналт тавьдаг. Өнгөрсөн хугацаанд БЗДХ өвчин илрүүлэх шинжилгээнд хамрагдсан жирэмсэн 835 эмэгтэйгээс 24 нь тэмбүүтэй байсан. Сүрьеэгийн шинэ тохиолдол буурсан байгаа. Гэхдээ сүрьеэгээр нэг иргэн нас барсан. Сүрьеэгийн голомтод сумандаа илүү анхаарч, эрт илрүүлэлтийг сайн хийдэг.Цаашид ч хүн амруугаа хандсан олон ажил хийх зорилт тавьсан” гэв. Сүрьеэ, тэмбүүгийн халдвартай тэмцэх нь ганцхан эмч хүний хийх ажил биш Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн “Глобал санг манай аймагт томилсон юм байна. Ингээд газар дээр нь баг бүрэлдэхүүнтэйгээ ирээд ажиллалаа. Бид Сэлэнгэ аймаг шиг нүсэр үндэсний чуулган хийхгүй ч 24 сумынхаа 115 багаар жил болгон үзлэгээ хийж явна. Сүрьеэ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй ганцхан эмч, эмнэлгийн байгууллагын хийж, тэмцэх ажил биш юм. Шийдвэр гаргагчдад нөлөөлөх уулзалт гэхээрээ бүгдээрээ хөдлөх ёстой. Манайх бүх сумандаа халдварт болон халдварт бус өвчний үзлэг оношилгоог хийнэ. Тэгэхдээ Сэлэнгийн туршлагад илүү ойртуулах хэрэгтэй байна. Хөрөнгө мөнгөө гаргаж хамтарч ажиллая. Иж бүрэн үзлэг хийж, сүрьеэ болон тэмбүүг эрт илрүүлье, эмчилгээ хийе, хүн амаа эрүүлжүүлье” гэлээ. Отгон сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Г.Наранцэцэг “Өнөөдрийн сургалт их үр дүнтэй боллоо. Бид нарын хувьд ДОХ, Тэмбүү, сүрьеэг илрүүлэх гэж иргэдийнхээ араасаа их хөөцөлддөг. Бид нар бол удирдах түвшиний удирдлагуудтайгаа хамтарч нэгдэж байж эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж чадна. Ганцаараа эрүүл мэндийнхээ түвшинд ямарваа нэг ажлыг хийгээд үр дүнд хүрдэггүйг ойлголоо. Багууд олонтой бас алслагдсан хол болохоор хүмүүсээ үзлэг шинжилгээнд хамруулна гэдэг хэцүү. Иргэд бас өвчний хавьталаа худлаа хэлнэ, эсвэл буруу хэлэх гэх мэт хүндрэлүүд гардаг. Тиймээс шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн байгууллага эмч нар нийлж байгаад массаараа хөдөлж байж энэ ажлыг зөв эхлүүлэх хэрэгтэй байгаа юм. Манай сумын эмнэлгийн тоног төхөөрөмж боломжийн сайн гэж хэлнэ. Гэхдээ хүмүүсээ бүрэн дүүрэн шинжилгээнд хамруулж, аливаа өвчнийг эрт илрүүлэх, эмчлэхэд шийдвэр гаргагчид болон сумын иргэд удирдлагууд дэмжлэг их хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо” гэв. Завхан аймаг дээр болсон шийдвэр гаргагчдын нөлөөллийн уулзалтын дараа Улаанбаатараас очсон баг бүрэлдэхүүн Нөмрөг суманд ажиллалаа. Ингээд Нөмрөг суманд эрүүл мэндийн цогц үйлчилгээг хэрхэн явуулах талаар сумын Засаг дарга болон эмнэлгийн дарга, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга нараас тодрууллаа. Д.Бадмаа:Нөмрөг суманд энэ сарын сүүлчээр иж бүрэн үзлэг шинжилгээг хийнэ Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Д.Бадмаа“Сэлэнгээс баг бүрэлдэхүүн Завхан аймагт ирж тэмбүү, сүрьеэ өвчнийг бууруулахад шийдвэр гаргагчдын дэмжлэг нөлөөллийн уулзалтад сууж өөрсдийн туршлагаа хуваалцлаа. Завханчууд маань бид нарыг сайхан хүлээж авч, харилцан ярилцлаа. Манай эрүүл мэндийн газрын Ж.Од дарга Нөмрөг сумаас халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийг илрүүлье гэсэн амлалт, үүрэг чиглэлийг өгсөн. Ингээд бид нар Нөмрөг суманд ажиллалаа. Энэ сарын сүүлчээр үзлэг шинжилгээгээ хийж эхэлнэ гэсэн зорилт тавилаа” гэлээ. Хөрөнгө мөнгө байхгүй ч болгоно Нөмрөг сумын Засаг дарга Н.Түмэндорж “Манай сум 2000 хүн амтай. Гэвч манай сум руу анхаарал хандуулж хамгийн түрүүнд бүх төрлийн үзлэг оношилгоо хийх том хэмжээний эмч, эмнэлгийн баг авчирч ажиллахаар болсонд таатай санагдаж байна. Мэдээж надаас шалтгаалах бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Хөрөнгө мөнгө байхгүй байсан ч гаргана. Бүх хүнээ нарийн шинжилгээнд хамруулна. Глобал сангийн зохицуулагч Н.Цогзолмаа, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од нарт баярлаж байна. Хаа холоос зорьж ирээд хөрөнгө мөнгө, хүн хүчээ зориулна гэж байхад орон нутгийн удирдлагууд бид нар зүгээр сууж болохгүй. Гэхдээ тэнгэр хангай цаг агаарын байдлыг харж байж энэ ажлаа зохион байгуулахгүй бол тэнгэр хангай муудвал хаа хол Дархан-Уул багт байгаа 20 гаруй айл ирэх ямар ч боломж байхгүй. Тэр айлуудтай утсаар л холбогдохоос хүрч очих зам бол үнэхээр хүндрэлтэй байдаг юм. Нөмрөг сум бусад сумаа манлайлна гэдэгт итгэж байна. Цаашид Завхан аймаг болоод бүх сумдад ийм маягаар үзлэг хийх нь жишиг сайн талтай үйл ажиллагаа болох байх” гэв. Нөмрөг сумын эрүүл мэндийн төвийн дарга Ж.Дармааням “Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Тэмбүү сүрьеэг бууруулахд шийдвэр гаргагчдын дэмжлэг сэдэвт нөлөөллийн уулзалт үр дүнтэй бие биенээсээ туршлага судаллаа. Энэ уулзалтын үр дүнд манай сумаас эхэлж иж бүрэн үзлэг оношилгоог хийхээр боллоо. Сүрьеэгүй, тэмбүүгүй, эрүүл гоё Завханчуудыг бий болгоход иргэд болоод шийдвэр гаргагчдын оролцоо чухал юм. Манай суманд урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг ч компанит байдлаар бүх хүн амаа хамруулсан том үзлэг хийж чадахгүй байгаа. Янз бүрийн бэрхшээл бий. Харин одоо холбогдох газруудын дэмжлэгтэйгээр сумынхаа бүх хүнийг бүрэн хамруулах болсонд баярлаж байна” гэлээ. Дашрамд дуулгахад, Завхан аймагт “Глобал” сан болон Эрүүл мэндийн яамнаас тусламж үйлчилгээг сайн үзүүлдэг байна. Тухайлбал, тус сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төсөл, сүрьеэгийн төслүүдийн буцалтгүй тусламжийн хүрээнд сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор 1649.8 мянган төгрөгийг сорьц тээвэрлэлтийн зардалд нийлүүлсэн бол салбарын сайдын тушаалаар зөөврийн дижитал аппаратыг аймагтаа авчээ. Мөн ДЭМБ-ын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг мобейл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төслийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт 55.7 сая төгрөгийн Жене эксперт аппарат тус тус нийлүүлэгджээ.

|
| Тэмбүүгүй, сүрьеэгүй Завханчууд болно |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|