 |
|
 |
|
Монголын театр шинэ хил хязгаарыг давах эрэлд |
|
|
 |
|
 |
Монголын театр шинэ хил хязгаарыг давах эрэлд
2019-11-04Гоо зүйн үүднээс өнөөгийн театрыг төсөөлбөөс тогтсон дүрэм, заавар, зөвлөгөөг зөрчихгүй, хил хязгаараас гарахгүйгээр төсөөлөхийн аргагүй  Ханс-Тис Леман
Постмодернист театрын тухай
Театр судлаачид модернизмын чиг хандлага 1960-1970-аад онд мөхсөн гэж үздэг. Гэхдээ энэ чиг хандлага Баруун Европын орнууд, АНУ, ОХУ-ын театруудад байр сууриа хадгалсаар байгаа. Нэг ёсондоо модернизмын хажуугаар постмодернизмын үзэл баримтлал зэрэгцэн гарч ирсэн. Бусад урлагийн нэг адил театр дахь постмодерн үзэл баримтлалын онцлог нь аливаа юмст ерөнхий зүй тогтол гэж үгүй, ертөнц эмх замбараагүй (хаос) чанартай, театрын урлаг чөлөөт сэтгэлгээ, зөн билгээр илэрхийлэгдэнэ гэж үздэгт оршино.
Гол шалтгаан нь Монголын театрт постмодернист чиглэлийн үндэс суурь болсон постфилософи, уран сайхны гоо зүйн кодыг тайлж мэдээгүй, ойлгож ухаараагүй байгаатай холбоотой. Германы нэрт театр судлаач, онолч Ханс-Тис Леманы “Постмодернист театр”-ыг судлах явцдаа эртний Грекийн театр нь эртний ертөнцийн мөхөлтэй хамт устсаны адил хуучин драмын театрын үе дуусаж, театрын шинэ эрин эхэлсэн хэмээн үзжээ. Найруулагчийн урлаг зонхилсон өнөө үеийн урлагийн нөхцөл байдлыг судлаад шинэ театрыг “постдрамын театр” гэж нэрлэжээ.
Түүний үзэл санаагаар өнөөгийн театрын урлагт драмын зохиол буюу текст нь жүжгийн чухал бөгөөд ганц боломжит суурь байхаа больжээ. Жүжгийн текст гэдэг нь өргөн утгаар хэрэглэгдэх болж, жүжигчний урлагийн хамт хөгжим, пластик хөдөлгөөн, видео проекц, бусад техник технологийн ололтыг оролцуулахыг хэлнэ. Өнөөгийн театрт зохиолыг ягштал баримтлан цээжлэн жүжиглэх нь чухал биш. Урьд өмнөх үеийн зохиолчдын бүтээлүүдэд дүр, дүрүүдийн хоорондын зөрчил байдаг байсан бол орчин үеийн зохиолчдын бүтээлд тийм дүрүүд, зөрчлүүд байхгүй. Өнөөдөр жүжгийн зохиолын бүрэн эхийг баримтлах шаардлагагүй, түүний сэдвийг ашиглахад л хангалттай байна гэсэн үг.
Драмын театрт жүжигчин өгүүлж буй үйл явдалд оролцон амьдарч, дүр бүтээх явдал байсан бол постдрамын театрт жүжигчин үзэгчдэд өөрийгөө, хувь хүний талаас үзүүлэх явдал чухал. Жүжигчний гол зорилго бол дүрийн чухал байдлыг (амьдрах бус) үзүүлэх явдал гэж Леман үзжээ.
Гэхдээ өнөөдөр цэвэр постдрамын театрын асуудал гэж байхгүй. Шинэ урсгал нь уламжлалт театрын сургуультай зөрчилдөх зүйлгүй гэж Леман үзэж байна. К.С.Станиславский, Г.Крэг зэрэг найруулагчид театрын уламжлалыг шинэчлэх зоригтой алхам хийж, жүжгийн зохиолын утга санааг баримтлах зарчмыг хамгаалж ирсэн гэж тэрээр үнэлжээ.
Монголын хөрсөн дэх постдрамын туршилтууд
Манай театрууд уламжлалт чиг хандлагыг баримталж яваа ч шинэ театрын хандлагыг бага багаар үзэгч олонд харуулж байгаа билээ. Манай театрын найруулагчид Б.Мөнхдорж Б.Галааридын “Шар тэнгэсийн тарчлаан”, Б.Баатар Н.Гоголийн “Амьгүй албат”, М.Сервантесийн “ Кихот ноён”, Ч.Түвшин Софоклын “Эдип хаан”, Л.Флетчерийн” Уучлаарай та дугаар андуурч”, Ч.Найдандорж Дарио Фогийн “Чөлөөт хос”, Н.Наранбаатар Шекспирийн “Ромео Жульетта” жүжгүүдээрээ шинэ чиглэлийн арга барилаас үзэгчдэд үзүүлсний зэрэгцээ хувийн театр болох “Black box” театрын авангард постдрамын чиглэлийн жүжгүүд манай театрт шинэ уур амьсгал авчирч байгааг тэмдэглэх хэрэгтэй.
И.В.Гёте “Фауст”
2018 онд Германы нэрт зохиолч Иоганн Вольфганг фон Гётегийн (1749-1832) “Фауст” алдарт жүжгийн зохиолыг залуу найруулагч М.Батболд Монголын тайзнаа найруулан тавив. Москвагийн театрын их сургуулийг (ГИТИС) Оросын нэрт найруулагч, Оросын театрын авангардизм, постмодернизм, сюрреализмын төлөөлөгч болсон Юрий Бутусов, Сергей Женовач нарын удирдлага дор төгсөж ирээд анхныхаа бүтээлийг үзэгч олонд танилцуулсан юм.
“Фауст” жүжгийг найруулагч М.Батболд Соёлын төв өргөөний тайзнаа тавихдаа ертөнцийг таньж мэдэхийн хүсэлд автаж, мэдлэгийн шуналд донтож, шинжлэх ухааны тайлаагүй зүйлийг олохыг хүссэн боловч жүжгийн төгсгөлд Фауст ертөнцийг олох гэж хичээх биш өөрийгөө л олох гэж хичээх нь чухал гэдэг санааг жүжгийн гол илэрхийлэл болгожээ.

Дээр өгүүлсэн постдрамын зарчмууд энэ жүжигт хангалттай шингэж, багийн гишүүн бүрийн оролцоо үүнийг нотолсон. Нэрт зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва, зураач Г.Ганбаатар (УГЗ), Фаустын дүрийг бүтээсэн С.Болд-Эрдэнэ, Г.Мягмарнаран (МУАЖ), Мефистофелийн дүрд хувирсан Л.Баттулга (МУГЖ), хөгжмийн зохиолч М.Болд зэрэг баг хамт олон бүтээлчээр ажиллаж чаджээ.
Найруулагч М.Батболд зураач Г.Ганбаатарын хамт тайзны шийдэл, голограмм болох дэвшилтэд шинэ хэлбэрийг жүжгийн нэгэн дүр болгосон, элсэн зураг, том кубээс эхлүүлэн жижиг кубийг эвхддэг маягаар хийж, гэрлийг тодоос шаргал бараан болгож бүдгэрүүлэн гаргасан, олон дэлгэцүүдийг байрлуулж жүжгийн чухал санаанууд, өнөөгийн ертөнцийн сүйрэл, албан тушаалтнуудын эрх мэдэл, албан тушаалд донтсон дүрийг дэлгэцээр тодруулсан эффектүүд болон метафор (зүйрлэл) үзүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байв.
“Фауст” постдрамд хүлээлтээс тэс өөр шийдлүүдийг оруулж, зохиолыг ягштал баримтлаагүй, зохиол дээр зоригтой нэмэлт өөрчлөлт оруулаад, хасалт хийж Фаустад хор уулгах, Бурханыг хүүхдүүдээр төлөөлүүлэх, Мефистофелийн дүрийг долоон дүрээр шийдэх, амьд нохойг тайзнаа гарган циркийн илбээр алга болгох, оронд нь Мефистофелийг гаргах нь гэнэтийн гайхшруулсан хэрэг болж үүнийг л найруулгын чухал зорилгын нэг зүйл хэмээн найруулагч М.Батболд үзжээ.
Фауст нь энэ хорвоогийн зовлон жаргалыг үзэж, амьдралын нугачааг даван туулж, жүжгийн эцэст хүний оюун ухаанд, сайн сайханд итгэх итгэлийг харуулж буй дүрийн настай докторт АЖ Г.Мягмарнаран, залуугийн дүрийг С.Болд-Эрдэнэ бүтээв. Г.Мягмарнаран туршлагатай мастер гэдгээ тоглолт болгоноороо батлаж байдаг тул энэ удаа ч шинийг эрэлхийлэх, хүн төрөлхтөнд туслах зорилгоор Мефистофельтэй гэрээ хийн өөрийн амьдралаа залуужуулж ертөнцийг танин мэдэх гэж зүтгэж буй дүрийг чадварлаг үзүүлэв.
Залуу Фауст мөрөөдөл, амьдрал хоёр, тэнгэрлэг бүхий зүйл, дэлхий ертөнцийг холбосон эрэлд бэдэрч явааг жүжигчин С.Болд-Эрдэнэ амжилттай бүтээлээ. Түүний тоглолтын хувьд үзэгч бидний санаанд үлдсэн Гамлетийн дүрийн өнгө аяс, ялангуяа Фаустын монолог дээр давамгайлан байсныг бодох биз. Харин Маргаритагийн дүрийг бүтээсэн Г.Оюунчимэгт Фаустад дурласан бүсгүйн дүр дээр илүү ажиллах шаардлага байна. Бурханд итгэх итгэл, Мефистофелийн чөтгөрийн мөн чанарыг мэдэрч, хайрынхаа төлөө бүхнийг хийхэд бэлэн байгаа, гэнэн цагаан сэтгэл нь бузарлагдаж үхэлд хүргэж буй байдал зэрэг дүрийн олон талын чанаруудыг тод гаргах нь чухал байна.
Энэхүү жүжгийн гол ачааг жүжигчин Л.Баттулгад (МУГЖ) оногдуулсан нь найруулагчийн хүлээлт байлаа. Мефистофель бол Фаустын мөнхийн дагуул, хүний дүр төрхөнд хувирсан тэрээр ухаалаг, боловсон харагдана. Жүжигт Мефистофелийг бүтээсэн Л.Баттулгын дүр АЖ Л.Жамсранжавын бүтээсэн Ягог тод санагдуулж байлаа Гётегийн санааг дагаж найруулагч М.Батболд хүн төрөлхтөнд гарц үгүй, хүний амьдрал үнэ цэнэгүй болсон, сайн сайханд итгэдгүй, хүмүүс хүн байх чанараа алдаж дуусан, хээл хахуульд баригдсан, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон тухай олон санааг Мефистофелийн дүрд шингээж тодоор үзүүлжээ. Үүнийг ч жүжигчин Л.Баттулга ойлгомжтой гаргажээ. Харин түүний сүүлийн үед хошин шоунд тоглож буй хоосон марзагнал үе үе гарч ирж байсныг анхаарах биз ээ.
Жүжгийн урилга, анонс дээр “Постдрам” гэсэн тодотгол хийсэн нь анхаарал татаж үнэхээр постдрам болж уу гэдэг сонирхол төрүүлсэн юм. Тэгээд жүжиг үзтэл дээрх зүйлүүд үнэхээр постдрам болж чадсан бүтээл гэж дүгнэхэд хүргэлээ.
Ө.Үлэмжтөгс “Амьгүй биет”
Постдрамын театрт бидний мэдэх үйл явдал (сюжет), логик холбоо, сэтгэл зүй гэх мэт ойлголтууд чухал бус. Энэ нь зохиолд баригдахгүйгээр олон лейтмотиваас нэг зонхилох санааг чухалд авч, түүнийгээ өрнүүлэхийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, зохиомжийн (композици) “нэвтрэн гарах монтаж” бий болно. Постдрамын жүжигт тавьсан асуултад хариу өгөхгүй, үзэгч өөрөө хариугаа олж авах боломжтой. Нэн шинэ театрт перформатив хэлбэр зонхилох болжээ. Перформатив хэлбэр гэдэг нь олон жанр төрлийн нийлбэр үзүүлбэр юм. Энд хөгжмийн, бүжгийн, пластик хөдөлгөөний, хүүхэлдэйн театрын, циркийн урлагийн төрлүүдийн нийлмэл ноёрхож, мультимедиа, техник технологийн арга хэрэгслийг чухалд үзэх болжээ. Тиймээс нэгэн стиль хэв маяг байхгүй, постдрамын театр олон чиг зүгт хөдөлж хувьсаж, тайзны үйлдлийн өвөрмөц моделийг гаргаж ирдэг байна. Үүгээр жүжгийг олон талаас тайлбарлах боломж олгодог гэж Х.-Т Леман үзжээ. Логик холбоонууд эвдэгдсэнээр үйлдэл нь тэр чигээрээ метафор буюу зүйрлэлийг бий болгодог байна. Постдрамын энэхүү зарчмууд зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” жүжигт тод шингэжээ.
Зохиолч залуу, шинэ, мэргэжлийн уран бүтээлчдийн баг бүрдүүлж найруулагчаар Я.Билгүүнсар, тайзны зураачаар С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Ц.Даваажаргал, Ата Боргужин нарыг ажиллуулж, уламжлалт театрын зарчмуудыг эвдсэн постдрамыг тайзнаа үзүүлэв. Манай театрт зохиолч Д.Урианхай, Б.Батрэгзэдмаа, У.Шигүүргэ, Д.Мэндсайхан, П.Батхуяг нар реалист бус аргаар жүжгүүдээ бичиж орчин цагийн жүжгийн зохиолын чиг хандлагыг тодорхойлж байгаа гэж үздэг билээ. “Амьгүй биет” жүжгээрээ зохиолч Ө.Үлэмжтөгс энэхүү зохиолчдын эгнээг тэлж өөрийн байр сууриа илэрхийлэн Монголын театрын постдрамын нэгэн төлөөлөгч болохоо тод харууллаа.
.jpeg)
Тэртээ 1921 онд Италийн нэрт жүжгийн зохиолч Луижи Пиранделло (1867-1936) Нобелийн шагналт (1934) “Зохиолчийн эрэлд гарсан жүжгийн 6 дүр” хэмээх жүжгээ бичиж орчин үеийн жүжгийн зохиолд нэгэн тэсрэлт хийсэн байдаг. Энэ жүжигт “Бодит амьдрал гэж юу вэ?” гэсэн асуулт тавьж, хариу өгөөгүй байдаг. Жүжиг нь тайз чимэглэлгүй эхэлнэ. Найруулагч Пиранделлогийн жүжгийг тавих бэлтгэл хийж байна. Хүнгүй үзэгчийн танхимаас 6 “дүр”-Эцэг, Эх, Дагуул охин, Хүү, Бага хүү, Бага охин гарч ирж тэдний түүхийг ярих нь чухал гэж мэдэгдэнэ. Нэг гэр бүлийн түүх гарна. Урьд цагт эх нь нөхрөө орхин явж шинэ гэр бүлтэй болжээ. Гэтэл тэр нөхөр нь нас барж өөрийн том охин, бага охин, хүүгийн хамт хаясан нөхөртөө эргэж ирнэ. Энэ жүжгийн оргил хэсэгт нөхөр нь янхны газарт өөрийн дагуул охинтой таарна. “Дүрүүд” нь жүжигчдэд ролио шилжүүлнэ. Гэтэл бэлтгэлийн явцад “дүрүүд” нь жүжигчдийн тоглолтод дургүйцэж, жүжигчид үнэмшилтэй тоглож чадахгүй тул “дүрүүд” аажмаар тайзнаа гарна. “Дүрүүд” нь өөрийн эмгэнэлт төгсгөлтэй. Улмаар зохиомол амьдрал нь бодит амьдрал руу орж, зохиомол “дүрүүд” нь бодит найруулагч, жүжигчдийг тайзнаас гаргаж зайлуулна. Баг өмсөх нь энэ ертөнцийн хамгийн чухал шаардлага гэж зохиолч үзжээ.
“Амьгүй биет” жүжгийг үзэж зогсохдоо амьгүй биет болох зүрх сэтгэлгүй, хөдлөл мэдрэмжгүй спикерээс үзэгчдэд ухаарлыг мэдрүүлэн гарах дуу хоолой, үзэгчдийн зүүсэн чихэвч, тайзны гол байранд дэлгэцэн дээр гарах ямарч утга илэрхийлээгүй график дүрс энэ бүгд гол дүрд тоглож харин нөгөө амьд, нүцгэн эр эм 2 хүн таазнаас зүгээр л сүлжмэл уутан дотор дүүжигнэн, ямарч дуу хоолойгүй туслах дүрийг “тоглож” байсан учир Л.Пиранделлогийн тэр жүжиг санаанд орж байсан юм. Найруулагч зураач нар уламжлалт театрын тайз засал сценографийг эвдэж дүрслэх урлагийн нэн шинэ урсгал болох инсталяц хэмээх зохиогчийн үзэл санааг тодруулах аргыг хэрэглэсэн нь оновчтой болжээ. Хамгийн гол нь энэ жүжигт гол дүрд “тоглосон” спикер үүргээ сайн биелүүлж, амьд мөртлөө амьгүй байгаа абсурд чанарын тухай сануулж хүлээснээсээ гарах, хүн чанараа олох тухай ярив. Зохиомол амьдрал нь бодит амьдрал руу орж, зохиомол “дүрүүд” нь бодит найруулагч, жүжигчдийг тайзнаас гаргасан Л.Пиранделлогийн санааг Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” жүжигт найруулагч Я.Билгүүнсар тод гаргаж чадлаа.
Эцэст нь…
Тайз нь урлагийн олон төрлийн уулзвар газар болон хувирч байна. Постмодерн буюу нэн шинэ театр нь найрал дуунаас, хөгжмөөс, киноноос, моно-жүжгээс бүрдэх хандлагатай. Энэ нь театрт олон үзэл баримтлал, чиг баримжааг нэгтгэн нийлүүлж, гоо зүйн олон систем, утга агуулах шинэ текст бий болно гэсэн үг.
http://eagle.mn/r/64662 |
| Монголын театр шинэ хил хязгаарыг давах эрэлд |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|