 |
|
 |
|
Ганцаар захирах дэглэмийн орчин үеийн хувилбар |
|
|
 |
|
 |
Ганцаар захирах дэглэмийн орчин үеийн хувилбар
2019-11-12Олон мянганы туршид ганцаар захирах дэглэмийн төлөөх өрсөлдөөн зөвхөн язгууртан, ихэд дээдсийн хүрээнд болдог байжээ.  Түрэгийн тайж нар хаан ширээг ганцаар эзэмшихийн тулд төрсөн ах дүү нараа хуйгаар нь алдаг байв. Энэ явдал бараг ХХ зуун хүртэл үргэлжилсэн. Канси хаан 4-р хүүдээ хаан ширээгээ үлдээхээр гэрээслэл бичсэн атал 14-р хүү нь бичгийг засаж өөрөө хаан болоод ахыгаа гянданд хорьсон гэдэг.
Гэхдээ дайн тулалдаан язгууртан биш нэгнийг хааны титэм өмсүүлэх тохиолдол бий. Юань улсыг унагасан хүн нь бослого толгойлсон лам нэгэн байв. Түүний удмынхан шинэ язгууртнууд болж хувираад Хятадыг бараг гурван зуун жил захирсан. Мин улсыг нэгэн дээрэмчин унагасан, даанч ширээнд удаан тогтож чадаагүй. Гадны гүрэн нутаг орныг нь эзэлсний дараа тухайн орныг вассалаа болгоод хэн нэг урвагчийг хаанд томилон хүүхэлдэйгээ болгодог ёс байна. Египтэд хаант засаг унахад хаан ширээнд нь Түрэгээс томилогдсон албани үндэстэн сууж байсан. Зөвлөлт засаг тогтож байсан үедээ хараат орныхоо удирдагчдыг томилдог байв. Чехословакийн Готвальд, Польшийн Бэйрут, Болгарын Дмитров, Хойд Солонгосын Ким Ир Сэн гэх мэт. Тэд бүгд Москвагаас томилогдсон. Энэ заншил 1956 онд төгсгөл болсон. Харин Монголд мөн л тэндээс томилолтоор ирсэн Чойбалсан, Цэдэнбалын үргэлжилсэн дэглэм хамаагүй урт насалсан юм.
АНУ тусгаар тогтнож, дараахан нь Францын хувьсгал болсноор төрийг ганцаар захирах тэмцэлд гагцхүү язгууртнууд төдийгүй хар борчууд, хашааны банхарууд идэвхитэй оролцох болжээ. Нэрт философич Хоссэ Ортэга и Гассэт “Түмний түрлэг” зохиолдоо анхааруулахдаа: хичнээн дарангуйлагч байсан ч язгууртнууд, удам залгагчид бага наснаасаа төр барих урлагт суралцан хүмүүжсэн боловсролтой бэлтгэлтэй хүмүүс байсан бол сайхан ярьдаг ч ямар ч бэлтгэлгүй, бичиг үсэг тааруутай, хоосон амлагч популистуудыг ардчилсан тогтолцоо ард түмний тэргүүнд залдаг болжээ гэсэн. Гэхдээ дандаа тийм байгаагүй л дээ. АНУ-ын түүхэн дахь хамгийн аугаа удирдагч гэгддэг Линкольн ердөө л бага боловсролтой нэгэн байв. Дайны дараах Японы гадаад бодлогыг үндсэнд нь эерүүлж чадсан Ерөнхий сайд Танака сургууль номоор огт яваагүй нэгэн. Ийм жишээ хаанаас л бол хаанаас. Жаахан муйхар болохоос Монгол улсынхаа бие даасан бодлогыг хамгаалж амь насаа золиосолсон Ерөнхий сайд Гэндэн бараг л бичиггүй хүн дээ.
Орчин үеийн ертөнц нь ардчилсан ч бай ардчилаагүй ч бай, үнэн ч бай, худал ч бай юутай ч төр улсыг хамт олон захирдаг олигархи тогтолцоотой харагддаг. Ганцаар захирах авторитар дэглэм ч байсан тэгэж харагдахыг хүсдэггүй учир улс орныг бие хүмүүсийн хамтлаг удирддаг маягтай харагдахыг чармайдаг. Юу юугүй “төр гэдэг бол би” гэж улаан цагаангүй зарлахгүй. Тунисыг олон жил дарангуйлсан нэгэн өвгөрсөн хойноо “Тунис төрийн ямар системтэй вэ?” гэсэн асуултад “Тэр систем нь би өөрөө байна” гэж хариулаад удалгүй унасан нь саяхны жишээ. Зайлуул зөнөглөөд, ямар эринд амьдарч байгаагаа ойлгохоо болио биз.
Эрх баригч олигархи бүлэглээс сугаран ганцаар захирагч болдог орчин үеийн үзэгдэл хэдийнээ аргачлал болон өөрийн дүрэм журам, логик, дэс дараатай болжээ. Нийгмийг бужигнуулж цочирдуулсан үйл явдлыг далдаас санаатайгаар зохион байгуулж үймээн самуун үүсгэчихээд араас нь өчигдрийн нууц холбоотнуудаа шийтгэх, шоронд хийх, алж хядах арга хэмжээ аван энх амгалан тогтоогчийн дүр эсгэж олон түмнээс дэмжлэг аван манддаг нь ганцаар захирагч болох замаа засах хамгийн шалгарсан арга юм. Тун ойрын жишээ гэвэл Түрэгийн хүндэт Ерөнхийлөгч Эрдоган байна. Түрэгийг орчин үежүүлсэн хүн бол Ататүрк. Тэгэж байж энэ улсыг лалаас салгаж европжуулж, орчин үежүүлсэн. Шашныг тас хориглоогүй боловч төрөөс салгасан. Төр болон олон нийтийн ажилтан хүн лал маягаар хувцаслах, эмэгтэйчүүд нь гивлүүр зүүхийг ч хориглож орхисон. Ататүркт дургүй түрэгүүд зөндөө бий л дээ. Голдуу шашны утгаар. Эрдоган мэдээж Ататүркийн талын хүн, гэхдээ лалын шашинд ам сайтай. Өөрийн хамтран зүтгэгч Гюлэнтэй нийлэн сэм сэмээр лалжуулах ажиллагаа хийх болжээ. Энэ нь Ататүркт дургүйчүүдийн дэмжлэгийг авсаар нэг мэдэхэд Стамбул хотын мээр болж орхив. Тэрээр дараа нь Ерөнхий сайд болсон. Ататүркийг хамаагүй муучлаад байж болохгүй учир бурууг Гюлэн руугаа чихэн түүнийг Түрэг улсын дайснаар зарлав.
Түрэг нь парламентийн засаглалтай улс. Харин мань Эрдоган ерөнхийлөгч болох мөрөөрөө болохгүй улс орноо Ерөнхийлөгчийн засаглалтай болгон эрх мэдлийг гартаа төвлөрүүллээ. Үүнд нь мэдээж орчин үежсэн түрэгүүд дургүйцэж таарна. Тэгэнгүүт нь баахан генералуудыг төрийн эргэлт хийхээр зэхэж байсан хэмээн баривчилж шоронд хатаалаа. Түрэгт цэргийнхэн хүчтэй. Хэт баруун, зүүний хүчин төрийн эрхэнд гараад ирүүт цэргийнхэн эргэлт хийн эрхийг аваад нийгэм тайвширсан хойно нь иргэний сонгууль явуулдаг уламжлалтай. Орчин үеийн Түрэгийн түүхэнд ийм тохиолдол хэд хэд гарсан. Тайландад бас тэгдэг.
2016 онд Түрэгт цэргийнхэн төрийн эргэлт хийх гэж оролдлоо. Маш хачирхалтай эргэлт. Олон ажиглагчид энэ эргэлтийн Эрдоган өөрөө далдаас санаачилсан гэж үзэх нь бий. Юутай ч Ерөнхийлөгч үүгээр далимдуулан цэргийхнийг хэсэгтээ л нам дарж авсан. Хэдэн зуугаар нь алж, мянгаар нь баривчлан шоронд хийсэн. Одоо тэрээр улс орондоо ганцаар захирагч. Өөдөөс нь хуцах нохойгүй болсон. Төрийн бүх шийдвэрийг өөрөө биечлэн гаргана. Шийдвэр гаргагч хамтлагтай гэж харуулах гэж Ерөнхий сайдаараа их яриулнаа.
Шинэ технологи ч биш дээ. Октябрийн эргэлтийн удирдагчдын тоонд Сталин багтаж байгаагүй. Тэрээр Үндэсний асуудал хариуцсан сайд, дараа нь намын нарийн бичгийн дарга хийж байсан хоёр гурав дугаар эгнээний нэгэн байлаа. Намаараа дамжуулж өөрийн хүмүүсийг удирдлагад тавьсан. Тэдэнтэйгээ нийлж байгаад намын нийт удирдлагыг гартаа оруулжээ. Зөвлөлт дэглэмээр нам нь төрийнхөө дээр байдаг учир сүрэглэсэн олноо зохион баййгуулж өөртэй нь хамт хувьсгал хийсэн удирдагч нарыг зэмд унаган бүгдийг нь цааш нь харуулсан. Үүний өмнө нэг ухаалаг ажиллагаа явуулсан нь намын бас нэг удирдагч, өөрийнх нь залгамжлагч гэгдэж байсан Кировын үхлийг ашиглан урвагчдын эсрэг том кампани зохион байгууллаа. Үхсэн Кировыг тэнгэрт тултал алдаршуулан, дайснууд түүнийг хороолоо хэмээн бүх ард түмнийг Зөвлөлт төрийг хамгаалан тэмцүүлэхээр босгож ирэх нь тэр. Мэдээж харанхуй ард түмэн Кировынхаа араас гашуудан, Сталиныгаа дэмжиж биенээ хөнөөх ариун дайнд мордсон юм. Хожим олж тогтоосноор чухам ийм хийрхэл үүсгэхийн тулд Кировыг алах ажиллагааг Сталин өөрөө далдаас зохион байгуулжээ. Ингэж Сталин түүхэнд ховор тохиолдох ганцаар захирагч болж тодорсон юм.
Гитлерийн ганцаар захирагч болсон намтар Сталиныхтай төстэй боловч оросуудыг бодвол илүү сэхээлэг германы ард түмэнд зориулж бүх юмыг хуулийн дагуу үйлдсэн. Тэрээр төрийн эргэлт хийх гэж бүтэлгүйтээд шоронд сууж байхдаа иргэншсэн Германд хууль бусаар төрийн эрх авч болохгүй юм байна гэдгийг ухаарчээ. Түүний аз болоход Америкт эхэлсэн эдийн засгийн хямрал бүх дэлхийд халдварлаж, Герман ханшны уналт өндөр инфляцид нэрвэгдэв. Гитлер энэ хямралын бүх бурууг жүүд нарт тохсон нь олны үнэмшилд таарсан хэрэг. Өөрийнх нь даргалдаг Германы ажилчны үндэсний социалист нам нь өөрийн гэсэн зэвсгэлсэн армитай, тэр нь хямарлаас буй болсон элдэв бужигнаан үймээн, гудамжны зодооныг зохицуулж элдэв жагсаал цуглааныг тараах ажил хийнэ. Үүнийгээ Германд болж буй элдэв бужигнааныг дарж нийгэмд эмх журам тогтоож байгаа хэрэг гэж тайлбарлах нь нийтийн таашаал хүлээсээр удалгүй нам нь чөлөөт ардчилсан сонгуулиар төрийн эрх мэдлийг авчээ.
Гитлерийн гарт төрийн арми, цагдаа, тагнуул, бүхий л хүчний байгууллага ороод ирлээ. Одоо түүнд төрлөх намых нь журам сахиулагчид хэрэггүй. Урьд өөрийн удирдаж хийлгэсэн дураараа үйлдлийг эргэж цагаатгахын тулд СД гэж нэрлэгддэг намын армиа хориглож барьж маягласангүй, шууд л устгалаа. Үүнийг түүхэнд “урт хутганы шөнө” гэж нэрэлдэг. Зүгээр л төрийн цагдаа шөнөөр давхиж ороод л бүгдийг нь буудчихсан. Төр бол төр, ямар ч сайн дурын зохицуулалтыг зөвшөөрөхгүй. Энэ хүрээндээ тэрээр Төрийн ордон Райхштагийг шатаасан хүнийг баривчлан, түүнтэй холбогдох олон хүнийг хамарсан шүүхийн томоохон ажиллагаа явуулав. Үнэндээ ордон шатаасан гэгдэх голланд эр нь мэдэрлийн өвчтэй нэгэн байлаа. Кировыг алдаг намын гишүүн ч мэдэрлийн өвчтөн байсан. Сталины нэгэн адил ордон шатаах ажиллагааг Гитлер өөрөө далдаас зохион байгуулсан гэдэг. Улс оронд сахилга бат дэглэм журам хэрэгтэй учраас бүхий л улс төрийн намыг хориглосон хууль гаргасныг Германы ард түмэн “ойлголоо”. Ийнхүү Гитлер хуулийн дагуу ганцаар захирагч болж чадсан юм.
Мао тариачны коммунизм байгуулах элдэв туршилт явуулсны үр дүнд 70 сая орчим хятадуудыг үхэлтэй золгуулжээ. Эгнээнийх нь удирдагч түүний туршилтыг эсэргүүцэж үгэнд нь орохоо болив. Тэрээр ухаан гаргаж, арван маршалынхаа нэг болох бусадтайгаа зөрчилддөг Лин Баог өөрийнхөө залгамжлагч гэж нэрлээд армиа хариуцуулснаар зэвсэгт хүчнээ өөртөө татав. Дараа нь Хятадын бүх удирдлагын эсрэг хүүхдүүдийг өдөөн босгож улс орныг самууруулсан явдлыг “Соёлын хувьсгал” гэж нэрэлсэн. Самуун арваад жил үргэлжилсний ба энэ хооронд Мао үнэмлэхүй ганцаар захирагч болсон. Тэрээр бурханы хэмжээнд очсон ба сургааль ном нь хэдэн тэрбумаар хэвлэгдэж хосгүй амжилт тогтоож байв. Улаан хамгаалагч хүүхдүүдээ эргэж дарж авах гэж нэлээд зовсон доо.
Филиппин улсын нэг зовлон нь цөөнх болох лалын шашинтнууд, мөн хар тамхины мафи бүлэглэл. Эдэнтэй хуулийн бус байдлаар, шууд алж хядах арга хэрэглэж эхэлсэн Дутартэ хэмээх нэгэн хотын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд орж ялалт бахйгуулжээ. Хүмүүс олон жилийн турш хар тамхины мафи, лалын террористуудаас залхсан байсан учир Дутартэг юу ч хийсэн дэмжих болов. Өнөөх нь ч хөөрч ямар ч шүүхгүйгээр сэжиглэгдсэн хэнийг ч газар дээр нь буудан хороох тушаал гаргасан төдийгүй энэхүү зэрлэг ажиллагаанд өөрийн биеэр оролцон хэдэн хүн өөрөө алснаа тоолон бахархах болов. Ийм л замаар тэрээр энэ улсад ганцаар захирагч болж дөнгөжээ.
XXI зуун гардагийн урд өдөр бараг хэн ч таньдаггүй нэгэн залуу Орос гүрний толгойд гэнэт гарч ирэв. КГБ-ийн ажилтан асан, туршлагатай гадаад тагнуулч тэр эр тарж бутарсан Зөвлөлтийн эзэнт гүрний буурин дээр хоцорсон үймж бужигнасан Орос орныг хүлээж авлаа. Задрал дуусаагүй нэмж тусгаарлана гэсэн олон үндэстэн, үзэл суртлын дутагдал, эрх чөлөөтэй байж үзээгүй ард түмний учраа олохоо байсан байдал, гэнэтийн баян хоосны ялгарал нь Оросын ард түмнийг бухимдуулан хамаг бурууг ардчилсан тогтолцоо руу чихэж байв. Олон жил ноёрхсон хяналт, дарамт, цагдалт, захиргаадалт гэнэт алга болчихоор хүмүүс Фроммын тодорхойлсон “эрх чөлөөнөөс дайжих” үзэгдэлд нийтээр автжээ. Коммунист нийгэм цаашид оршин тогтнох бололцоогүй болж өөрийн жамаар мөхөж байгааг ихэнх нь ойлгоогүйгээс үүнд буруутай этгээдүүдийн эрэлд нийтээр мордсон байсан цаг.
Путиныг дөнгөж гарч ирэнгүүт Москвад орон сууцууд дэлбэлсэн ажиллагаа хэд хэд давтагдав. Нотлогдоогүй боловч энэ үйлдлийг Путин далдаас удирдсан гэж хардацгаадаг. Чеченьчүүдийн хийсэн ажил! Ганц сая хүн амтай тэр жижиг үндэстнийг дэлхийн хамгийн том арми газартай нь тэгшилж Оросын олон нийтийн таашаал хүлээв. Эрт баяжсан Оросын анхны хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хураан гадагш нь хөөлөө, явахгүй гэсэн нэгнийг нь шоронд хорив. Бүх мэдээллийн хэрэгслэлийг улсын болгож бүрэн хяналтаа тогтоов. Төрд хураагаагүй үйлдвэр албан газруудад зүсэн бүрийн шахалт үзүүлж эхэллээ. Путины аз болоход энэ үед Оросын гол экспорт нефть, байгалийн хийн зах зээлийн үнэ урьд хэзээ ч байгаагүй өндөрт хөөрчээ. Тэгэнгүүт нь Өрнөдийг эхлээд шүүмжлээд, дараа нь хамтарч ажиллахаа зогсоогоод, удаалаад муудалцаад, эцэст нь дайсагнаж гарав.
Өрнийн эсрэг гурав дөрвөн үе дамжин суртал нэвтрүүлэг явуулсан зөвлөлтийн синдром хүмүүсийн тархинд гүн бат шингэсэн ба тэднийг Орос орныг устгах эзлэх далд төлөвлөгөөтэй, Орос орон хаалгаа нээсэн нь тэдэнд хүслээ биелүүлэх бололцоо гаргалаа гэсэн итгэл үнэмшил одоо ч ихэнх оросуудад байдаг учраас үүнийг Путин дагуулж тонгорч буй нь тэр. Өөрөө ч тэгэж боддог. Оросын Үндсэн хуулинд Ерөнхийлөгч дөрөв дөрвөн жилээр ганц удаа улирч болно гэдгийг өөрчилж зургаан жил болгосон ба завсар хооронд нь тоглоомны хүн жийргэвч болгоход оросууд эсэргүүцэх биш уухайлан дэмжсэн. Путины бүх алхам, түүний дотор байнга үйлдсээр байгаа гадаад түрэмгийлэл, бусдын газар нутгийг булаах, олон улсын терроризм нь ард түмнээсээ маш их дэмжлэг авах болжээ. Тэрээр хэдийнээ ганцаар захирагч болсон. Зарим мэдээгээр тэрээр дэлхийн хамгийн баян хүн болсон. Хуучин олигархиудыг устгасан ч түүнээс аймаар өөрийн хувийн олигархийг буй болгоод тэдний тусламж дэмжлэгээр аугаа том Орос орны ганцаар захирагч эзэн болжээ.
Б.Баабар /2019.11.11/
|
Ганцаар захирах дэглэмийн орчин үеийн хувилбар |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (3) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин АНУ гэдэг дарангуйлагчийн тухай бичээч дээ
2019-11-14 | 09:18:14 | 66.181.171.26 | |
Зочин манай Монголд нам гэдэг мафийг бүлэглэлүүдийг хориглох хэрэгтэй.
2019-11-14 | 02:47:58 | 194.118.182.219 | |
Зочин Путиний ганцаар захирах нь өнөө үед зөв. Баабар сангийн сайд болж Монгол улс шиг африкийн ядуу орны хэмжээнд хүрч өр зээлд баригдан бусдын боол болоогүй, Орос орон өөрийгөө авч явж чадаж байна.
2019-11-12 | 23:36:46 | 66.181.177.28 | |
|
|
|
|

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 14:19 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ 00:09 2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.
|
2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. »»
|
|
ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид PLAYTIME болж буй тухайн газар ажиллаж байгаа 15:37 Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
|
Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ 15:32 2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
|
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө »»
|
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 15:08 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо »»
|
|
ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ 14:20 Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
|
Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан »»
|
|
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн анхны тамирчин болов 14:11 Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
|
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар »»
|
|
Бусдыг хутгалсан гэх этгээдүүдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон мөрдөн шалгаж байна 10:34 Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
|
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. »»
|
|
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой 10:32 –Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
|
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын »»
|
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа 10:07 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41 »»
|
|
Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо 10:01 “Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
|
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. »»
|
|
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 09:53 Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. »»
|
|
Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
|
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. »»
|
|
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
|
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо. »»
|
|
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
|
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. »»
|
|
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гаригт эхэлнэ 16:22 Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
|
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
|
|
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
|
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
|
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс »»
|
|
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
|
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг »»
|
|
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв 11:58 Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй
|
Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй »»
|
|
P. Diddy-г хүнд гэмт хэргүүдэд буруугүй гэж үзжээ 11:22 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн »»
|
|
Ойн түймэр 77.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна 10:17 Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд
|
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд »»
|
|
Далай лам дахин төрнө гэдгээ зарлаж, хойд дүрийг нь зөвхөн Гадэн Подран сан хайх эрхтэй гэв 09:45 Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж,
|
Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж, »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь 17:34
|
|
“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр 17:18 “Бүс ба Зам - Гэрэлт аялал” Монгол улс дахь төслийн 2025 оны үйл ажиллагаанд хамрагдахаар Монгол Улсын нүдний болор цайх өвчтэй 121 хүн 06 дугаар сарын 20-ны өдөр Эрээн боомтоор Хятад улсад иржээ.
|
|
Авлига авсан ХХЕГ-ын Нууцын албаны ажилтнуудын 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, ₮6 саяар торголоо 15:18 Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн
|
Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн »»
|
|
Долдугаар сард ЦАГ АГААР ямар байх вэ? 13:17 Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ.
|
Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог, дэлхийн аялан тоглолтоор эргэн ирнэ 12:49 Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse
|
Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10:33 Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал,
|
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, »»
|
|
Дэлгүүрийн худалдагчийг зодсон эрэгтэйг 48 цаг саатуулжээ 09:06 Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн »»
|
|
Нагоя башёд Монголын 20 бөх барилдана 08:45 Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм.
|
Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм. »»
|
|
Ой хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа 17:04 Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
|
Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. »»
|
|
Өвөр Монголын цөлийг зассан туршлага 15:40 Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм.
|
|
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ 15:39 6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
|
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ 15:38 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм.
|
|
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ 15:37 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
|
|
Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв 15:36 4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ өдөр мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дүнфанхүн-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой юм. Энэ өдөр "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, орчлон ертөнцийг судлах шинэ аяныг дахин эхлүүлсэн юм.
Өнөөдөр бид бүгдээрээ одон орон сонирхогчид болсон. 04-р сард бид сансрын нисгэгчиддээ хүндэтгэл үзүүлэх ёстой, уудам орчлонгийн нууцыг тайлж, сансрын нисгэгчдийн бичсэн хятад маягийн романтикийг мэдрэх ёстой.
|
|
Супер хиймэл оюун бүтээх лаборатори байгуулжээ 14:53 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн »»
|
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна 14:31 Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар: Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана 13:57 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон »»
|
|
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа 12:55
|
|
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов 12:37
|
|
Эрч хүчтэй залуу насаа хайрлая 12:00
Найруулагч: |
С.УРЬХАН |
Эх сурвалж: |
СОЛОНГО |
|
|
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ 11:50
Зохиогч: |
Ц.Урантунгалаг,Б.Сурнаа |
Найруулагч: |
Б.СУРНАА |
Эх сурвалж: |
solongonews.mn |
|
|
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа 09:57 Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт,
|
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, »»
|
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
|
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
|
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг »»
|
|
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
|
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. »»
|
|
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан »»
|
|
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
|
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|