 |
|
 |
|
Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна |
|
|
 |
|
 |
Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна
2019-11-19“Чингис хаан” одонг энэ жил “The HU” хамтлагт олгохоор болсноо өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас 
зарласан. “The HU” хамтлагийн продюссер, гавьяат жүжигчин Б.Дашдондогийг “Нэгдүгээр хүн” буландаа урьж ярилцлаа.
-Та Монголын хамтлаг дэлхийд гардаг гэдгийг харууллаа. “The Hu”-гийнхнийг хэрхэн олж харж, энэ их авьяасыг яаж бүрдүүлж чадав гэдэг сонин байна. Эндээс яриагаа эхэлье?
-Ер нь судалгаа. Монгол туургатан орнууд дотор байгаа үндэсний рок чиглэлээр тоглож байгаа, дэлхийд гарсан, гараагүй бүх хамтлагийг сонсож, судалсан. Энэ судалгаан дээрээ үндэслээд түүхийнхээ судалгаа руу бас орох хэрэгтэй. Түүх судлах чинь маш чухал юм байна. Бид өнгөцхөн, чихэнд ойрхон байдаг зүйлийг сонсоод болж байна гэж ойлгодог. Дэлхийн соёл, урлагийг Монголд сурталчлах ажлыг бидний хэсэг нөхөд хэсэг хугацаанд сайн хийжээ. Гэхдээ эндээс сурсан юм их бий. Олон зүйлийг ойлгож, мэдэрч авсан. Одоо үүнийгээ эргүүлээд түүх буюу монгол урлаг, хэв маягаа илүү шингээн баяжуулж гаргаж ирэх нь чухал. Сая бид нэг шат ахилаа. Яагаад түүх гэж их яриад байгаа юм. Манайхны зарим залуус түүх гэж юу юм бэ, дандаа Чингис гэж ярьж байх юм. Ямар учиртай юм бэ, урагшаа харж алх л даа гэж янз бүрийн юм бичдэг. Үгүй тийм зүйл байхгүй.
Түүх байхгүйгээр бид цаашаа явахгүй. Бидний ганц ялгарах юм бол үндэсний хэв маяг, шинж болохоос европ хэв маягаар хэдэн арван жил яваад болохгүй гэдгийг ойлгочихлоо. Монгол хувцас ямар зөв хийцтэй, амьдралд ойрхон сайн хувцаснууд байсан юм бэ. Энгийн дээл яриад байгаа болохоос биш өвөг дээдэс маань хаадууд байсан.
Тэд загвар, дизайныг гаргаж байсан байна. Үүнийг судлаад харвал их зүйлийг олж авах боломж байгаа. Тэрийгээ орчин үеийн хэлбэртэй уяж гаргаж ирснээр сая юм сайхан болж байна. Түүхээ судлах тусам гоё санаа, янз бүрийн хэлбэр дүрс нүдэнд харагдах, монгол хээ угалз, монгол хувцаснаас цааш нь баяжуулаад орчин үеийн хэлбэрт яаж оруулж ирвэл илүү гоё болох вэ гэдэг дээр монголчууд ажиллах хэрэгтэй. Ажиллаж чадахгүй бол чаддаг хүмүүсээсээ зөвлөгөө ав, цааш нь сийрүүл, өөрийгөө боловсруул. Харж чаддаг болтлоо өөрийнхөө оюун санаа сэтгэлгээгээрээ баяжуулаад хийх л хэрэгтэй.
-Та судалгаа хийх ёстой гэж байна. Судалгаа хийж байхад монгол авьяас, монгол хүний ур чадвар, онцлог ямар байв?
-Рок, цахилгаан хөгжмийн талаасаа жаахан дутагдалтай. Манай тогтолцоо нь их буруу байна. Яагаад хөгжимчдийн ур чадвар сайжрахгүй байна гэхээр хурим, бааранд очиж дуулж амьдарч байгаа юм. Ийм байдлаар ажил хийхээр хүн цаашаа хөгждөггүй юм байна. Урлагийн зах зээл маань гадаад руу олон салбараар нэлээн өргөн хүрээтэй, давалгаа сайтай ажиллаад эхэллээ. Тэгвэл биднийг өөрөөр харж эхэлнэ. Хүн чинь дэлхийн хэмжээнд бэлдэхгүй бол болохгүй юм байна гээд бэлтгэж эхэлдэг. Уг нь авьяас байгаа ч хөгжүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс байгаадаа тааруулаад л тоглож байгаа юм.
-“The Hu” хамтлагт ямар менежмент хийснээр дэлхийд гарч ирэв?
-Менежмент хийгээд алаад хаясан юм байхгүй. Өмнө нь дэлхийд сонсогдож байгаагүй, байхгүй юм л гарч ирсэн болохоор хүссэн, хүсээгүй анхаарлыг нь татаж байгаа юм. Бид өөрсдөө тэрэнд нь тултал юмыг хийхийг хэрэгтэй. Глобалчлагдсан дэлхийд байгаа олон орны хүмүүс бие биенийхээ юмыг үзэж хараад, сонсоод ханачихсан. Зарим нь эхнээсээ устаад, байхгүй болоод мөхөл рүүгээ явж байна. Гэтэл энэ цоо шинэ соргог учраас хүмүүс хүлээн авч байгаа юм. Үүнд маркетинг байхгүй, зүгээр яаж хийснээс бүх зүйл шалтгаалж байгаа. Зөв зохион байгуулаад, зөв уран бүтээлийг зөв чиглэл бодлого гаргаад тавьчихад хүссэн хүсээгүй эвэртэй туулай харсан юм шиг л анзаарч эхэлнэ.
-Хамтлагийн хөгжмийн зэмсгийн хувьд ч шинэлэг байсан. Яаж сонгосон юм бэ?
-Хуучин хэв маягийн хуур хөгжмүүдийг шинэ түвшинд гаргаж ирье гэсэн бодол байсан. Надад харагддаг байсан. Би морин хууртай залуучуудын бичлэгийг олон удаа хийж байсан. Бүгд нэгэн хэвийн, өнгө нь өөр ч морин хуур бариад орж ирнэ. Европын хийл ийм байх ёстой гэдгээр төсөөлсөн юм уу яасан юм. Миний харж байгаагаар морины толгой яагаад эзэн рүүгээ харсан, амаа булааж давхидаг морь шиг, гитар шиг орчин үеийн хэлбэр дүрс, зурагтай байж болдоггүй юм бэ. Хүүхдүүд яагаад Солонгос, Америкыг сонирхоод байна. Яагаад гээд асуусан чинь миний бодсноор хамгийн түрүүнд хүүхдийн нүд л ажилладаг. Тухайлбал, гоё өнгөтэй цамц байвал хамгийн түрүүнд нүд нь л ажиллана. Тэгээд л тэр рүүгээ хошуурчихдаг. Мөн янз бүрийн өнгөтэй хувцас өмссөн, үнэтэй машин унаад зурагаа авахуулсан залуучууд руу л хошуурдаг.
Үнэндээ тэрний ард ямар зовлон, ямар хэцүү хөдөлмөр, яаж зовж байж энэ юмыг олж авсан бэ гэдгийг хардаггүй. Үүнийг Монголд байгаа сэтгэлгээгээр ярьж байна. Манайхан өлсч үзээгүй ард түмэн болохоор зовлон мэдэхгүй. Гэтэл гадныхан өлсөж, ядарч үзсэн учраас би өлсөхгүй, ядрахгүй юм шүү гэж хичээснээр юманд хүрч байна.
Үүнтэй ижилхэн бид энэ хуураа хийж чадахгүй юм бол сонирхохгүй. Ёстой аав ээжийнхээ шаардсанаар морин хуурч, үндэсний хөгжимчин бол гэснээр орж байгаа болохоос үнэндээ дурлачих юм нэг ширхэг ч алга. Одоо үндэсний хувцсыг савхиар нэвсийлгэж гоё болгоод сонин загвартай гутлыг нь орчин үеийн нээтгэр хэлбэр оруулаад оёж гаргаад морин хуур, дуу нь ийм гоё болоод гарч ирэхээр залуучууд энэ юу болов гэж байна. Ямар гоё юм бэ, би морин хуур, цуур, товшуур тоглож сурмаар байна. Энэ чинь өөрөө л хүүхдүүдийг татах арга шүү дээ. Хүүхдүүд янз бүрийн хэлбэртэй товшуур, хуур хийлгээд өөрөө гоё зураг зураад цахилгаан болгон уу яана уу өөрсдөө баяжуулаад хөгжүүлэх л ёстой. Зөвхөн үндэсний гэж ярих хэрэггүй, үндэсний чиглэл бариад явах хүмүүс нь бариад хуучин уламжлалаар нь аваад үлдэх хэрэгтэй.
-Салбар бүрт төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй байдаг. Үүний нэг нь соёл, урлагийн салбар гэж байнга ярьдаг. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Солонгосын “BTS” хамтлаг дэлхийд алдартай. Энэ хамтлаггүй улс гэж алга. Ая тавиад тайзан дээр бүжиглэдэг хэдэн залуус дэлхийд алаад байна шүү дээ. Яаж хийсэн бэ гээд судлаад үзэхээр улс нь тэдэнд 4-5 тэрбум ам.долларыг бодлогоор зарцуулсан байдаг. Энэ хамтлагийг гаргаад тавьчихвал хамгийн түрүүнд Солонгос улсын нэр мандана. Хүн бүр энэ улсыг мэддэг болно гээд олон давуу тал байна. Үүний араас Самсунг, Хьюндай, усан онгоц, аялал жуулчлалаа хөгжүүлнэ, кимчи, хүн орхоодойгоо ихээр зарна гэж тооцсон учраас энэ их мөнгийг зарцуулсан. Гэтэл манайд ингэж тооцсон юм алга. Харин ч өөрсдөө бор зүрхээрээ явж байна. Одоо ийм байгаа дээр нь дэмжих ажил маш чухал, эмзэг байгаа. Та нар манай хамтлаг дэлхийд гарсан гэж битгий хараарай. Гараагүй, гарах гээд дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна. Тиймээс дэлхийд гарсан, мөнгө олоод саятан болж байгаа гэж хүмүүс буруу ойлгоод байна. Одоо дөрөөн дээрээ гарах гээд зүтгэж байна. Харин одоо яах ёстой вэ гэхээр бодлогоор хувцас дээр нь дизайнерүүдээ нэгтгэж байгаад надтай уулзуулаад загваруудыг нь гаргаж өмсүүлээд Монголоо сурталчлах том ажил гэж ойлгоод хийх хэрэгтэй. Үүгээр Монголынхоо нүүр царайг хийгээд мөнгө, эдлэл, ноолуураар гоё загвар гаргаад улс бодлогоор дэмжих нь чухал. Цааш нь илүү олон оронд хүргэх талаас нь бодлогоор мөнгө хаяад улам өргөн болговол үүнийг дагаад Монголд олон жуулчин ирнэ шүү дээ.
-“The Hu” хамтлагийн дараагийн шат юу байх вэ?
-Хамтлаг маань гадны том интертайнмент компанитай таван жилийн хугацаатай, таван альбом хийх гэрээтэй ажиллаж байгаа. Гадныхан цаг бол алт гэдгийг утгаар нь ойлгуулж байна. Эхний альбомоо хийгээд зарж эхлээгүй байхад дараагийн альбомыг юу болсон бэ, сонсох юм байна уу гээд нэхэж эхэллээ. Харин би энд тааваараа сууж байгаад нэг юм хийчихээд за одоо болчихлоо гээд амарч байхад тэд махны машин шиг ажиллаж байна.
-Түрүүн та тогтолцоо гэж ярьж байгаад орхичихлоо. Манай тогтолцооны гажуудал яг юундаа байна вэ. Үүнийг яаж өөрчлөх вэ?
-Манай Соёлын яам тусдаа байх ёстой юм. Соёл бол хамгийн эхний фронт шүү. Соёл өндөр хөгжиж байж улс, эдийн засаг нь хөгждөг. Соёл дээрээ 10, 20, 100 тэрбум ам.доллар байна уу гэдгийг бодлоготой тавих ёстой. Энэ бол Солонгос улсын зарчим бол 2-3 жилийн өмнөөс үндэсний урлагаа хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулаад оролцох сонирхолтой хүн бүрийн төслийг нь дэмжээд бага багаар мөнгийг нь өгөхөөр нөгөөдүүл нь юм хийгээд гэрээний дагуу Солонгос улсыг сурталчлах ёстой гэдэг шиг Монгол Улсаа рекламдах ёстой. Энэ олон юмнаас нэг нь цойлоод гарч ирэхээр нь шүүрч аваад энэ дээр 10 тэрбум төгрөг тавиад үүнийг цааш нь баяжуулъя гэдэг. Түүнээс биш хоёр тэрбумыг 400, 500 төсөлд нэг, гурав, тав, 10 сая төгрөг гээд хуваарилж байна. Энэ хэрэггүй, эхлээд сул тавиад зарлачих. Тэд юмаа хийгээд хүмүүст танигдаад, гадныхны нүд нь сортос хийгээд ирэхээр нь дэмжих хэрэгтэй.
-Урлаг, соёлын газар фронт байх ёстой гэдэг ч олон нийтэд ойлгуулах ажил дутмаг байдаг шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Урлагийг хамаагүй сул тавих нь хортой. Социализмын үед яагаад Урлагийн зөвлөл гэж байв. Дуу гарахад яагаад шүлэг, аяыг нь хянадаг байсан юм бэ гэхээр ижил болчих вий гэж хянадаг байсан юм. Хоёрдугаарт, үгний утга, агуулга нь ард түмний оюун санаанд хор хөнөөлтэй зүйл байна уу гэж хянадаг байсан. Тиймээс тэр үеийн уран бүтээлүүд өнөөг хүртэл урт настай, аялахад сайхан байдаг. Тийм чанартай урлагууд гардаг байлаа. Одоо хэн дуртай нь дуу зохиож байна. Энэ урлаг биш. Бөхийн өргөөнд нэг нь уран бүтээл хийхээр ард нь 7-8 дуучин ирж дэмждэг. Нөгөөх нь бүтээлтэй юм уу гэхээр юу ч байхгүй, 2-3-хан дуутай бусад дууг нь найзууд нь дуулж өгөөд нэг нь мөнгө олдог. Дараа нь нөгөөх дээрээ очиж мөнгө ололцож өгдөг ийм л систем тогтсон байна. Мөн тайзан дээр оюун санааны хувьд их мэдлэг боловсролтой хүмүүс гарч хүний өмнө юм ярьдаг. Үнэндээ тайзан дээр Ж.Бадар-Ууган ах, Монголын дээр үеийн атаманууд гардаг байхад жинхэнэ оюун санааг чинь хөгжүүлж дээшээ авч явдаг байсан. Тиймээс тайзан дээр гарахад шүүлтүүртэй байх ёстой. Ард түмнийг бохирдуулаад дууслаа. Үүнийгээ чөлөөт зах зээл гэж байна. Бараа таваар дээр чөлөөт зах зээл байж болдог ч урлагт байж болохгүй. Урлагийг заавал урлагийн байгууллагад 10, 15 жил давтагдаж нүдэгдээд болсон хүнд тайзан дээр гарч дуулах эрхийг нь өгөх ёстой. Урлагийн үнэ цэнэ гэж байгаа. Гэтэл ард түмэн бохирлогдоод Дашдондог эсвэл тэнд дуулж байгаа Дулмаа нь сайн юм уу гэдгийг мэдэхээ байчихсан. Шүүлтүүрээр орохоор юм жаахан ховор болж эхэлдэг. Ховор болоод ирэхээр хүмүүс гол юман дээрээ анхаардаг.
-Монгол бахархлын өдрийг та юу гэж ойлгож, хүлээж авдаг вэ?
-Монгол бахархлын өдөр гэж тусгайлан авч хэлээд байгаа нь сонин л байна. Нэг өдөр бахархаад бусад өдөр нь бахархахгүй бай гэсэн үг шүү дээ. Энэ утгагүй. Хүн өдөр бүр Монгол Улс, аав ээж, өвөг дээдсээрээ бахархаж амьдарч байх ёстой. Харин өвөг дээдсээрээ ярьвал Чингис хааны төрсөн өдөр үнэ хүндтэй. Түүнээс амраад, идэж уугаад өнгөрөх өдөр баймааргүй байгаа юм. Оюун санаагаа задалсан, түүх рүүгээ шимтэж орсон, судалгаанууд нь баяжсан өдөр байх ёстой. Манай түүхчид чинь бие биенийгээ үздэггүй юм байна. Үүний оронд нэгдээд тал талынхаа юмнуудыг нийлүүлж үүдлүүдээ гаргаж ирээд олуулаа л байх ёстой юм. Манайд хамтын ажиллагаа, команд гэж байхгүй. Манай хамгийн доод талын нэгж бол Чингис хааны үед Аравт л байсан. Яагаад гэвэл 1000 хүн жагсааж байгаад хоолойгоо сөөтөл юм ярихад ойлгох нь ойлгоно, ойлгохгүй нь ойлгохгүй. 1000 хүнээс 10 даргыг оруулж ирээд ойлгуулахад амархан ойлгоно. Үүнийг өөрийнхөө Зуутуудад тараагаад ярихаар арай өөр. 100 хүнээс доошоо Аравт руугаа очоод ярихад бүр ойлгомжтой. Энэ систем зөв байхгүй юу. Гэтэл өнөөдөр ийм систем алга. Монголчуудын мэдлэг, боловсрол яасан ч мундаг болсон юм. Муулахаа л түрүүндээ барина. Манайхан морин хууран дээрээ хас тэмдэг хийсэн чинь орос хүн “Наадуул чинь Монголын нацистууд” гэж хэлсэн байна лээ. Ингэж бие биеэ хорлож амьдраад хэрэг байна уу. Эвлэлдэн нэгдэх, нэг бодлого, чиглэлтэй байя гэдэг чинь дээрээсээ л байгаа юм. Монголчуудад нэг л чанга гар, чанга хууль хэрэгтэй, монголчууд тийм амар хүмүүс биш. Яагаад гэхээр ноён цус байдаг. Бүгд дарга болох гээд үзээд байдаг. Муу ажил хийхийг хүсдэггүй, дандаа сайн ажил хийхийг хүсдэг. Ерөөсөө ноён зан нь давамгайлдаг.
-“The Hu” хамтлагийг дэлхийд гаргахын тулд нэлээд урт замыг туулна гэдгийг таны ярианаас ойлголоо. Таны урлагт зүтгэж байгаа амбиц юу юм бэ?
-Монголд анх “Сонор” гэдэг олон замаар бичдэг студийг байгуулсан. Энэ студи байгуулагдсанаар монгол хамтлагууд өөрийн гэсэн уран бүтээлтэй болж CD бичүүлж, тоглолт хийдэг болсон. Монголд радиогийн хальсан дээр бичдэг хоёрхон замын магнитафон л байсан. Эндээс олон хамтлаг, дуучид гарч ирсэн нь давуу тал. Мөн дуулах урлагийг өндөр түвшинд суралцсан нь том зүйл. Дараа нь “Дашка студи”-ийг Монголын хамгийн анхны дижитал студи гэж оруулж ирсэн. Миний амбицлаад байгаа юм энэ. Үүнээс хойш яг энэ тоног төхөөрөмжийг дуурайлгаж хоёр студи орж ирсэн байгаа. Энэ хугацаанд би 370 CD бичсэн байна. Нэг, хоёроор нь бичсэн дууг оруулахгүйгээр шүү дээ. Дээрээс нь “Натур саунд төв” гэж дуулаачийн курсийг байгуулсан. Энэ курс маань 35 дахь төгсөлтөө хийж байна. Нийт 1000-аад шавьтай болсон байна. Монголын рок попын залуу үеийн 80 хувь нь миний шавь бий. Энэ амбиц мөн үү. Үүний араас “The Hu” хамтлагийг гаргаж ирлээ, дэлхийд гарчихлаа. Дэлхийн рокийг Англи, АНУ тодорхойлдог. Энэ хоёр том гүрэнд бид өөрсдийнхөө хийсэн уран бүтээлийг толилуулаад өндөр хэмжээнд үнэлэлт авч чадвал дэлхийд гарчихлаа л гэсэн үг. Англи өнгөрсөн зургадугаар сараас Европын тур дээр Англид хамгийн их тоглолт нь байсан. Зарим оронд 1-2 удаа тоглоод явсан. АНУ-д дангаараа 65 тоглолт байна. Ирэх нэгдүгээр сараас Европын тур эхлэхэд 20 гаруй тоглолтын 10 хэд нь Англид дангаараа байна. Англи, АНУ, Австрали, Канад өндөр хэмжээнд хүлээн авч байгаа.
-Хүннү рок гэдгээрээ илүү байна уу?
-Хүннү рок гэсэн урсгал байвал зүгээр юм гэж бодож байгаа. Өөрийн гэсэн хөг, тоглох арга барилтай, дуулах хэв маяг, дуугаралтын темпртэй болж ирэхээр урсгал болохоос өөр аргагүй болж байгаа юм. Одоохонд урсгалыг хүлээн зөвшөөрүүлж чадахгүй, цаг хугацаа хэрэгтэй. Хүннү рок урсгалаар тоглодог дэлхийн хамтлагуудын тоо ихсэх тусам энэ урсгал хүлээн зөвшөөрөгдөнө. Одоохондоо Хүннү рокоор тоглож байгаа хамгийн анхны хамтлаг “The Hu”.
-Та энэ хөгжмийн зэмсгийг хийлгэхдээ, залуучуудыг бэлтгэж байхдаа өнөөдрийн энэ тэсрэлтийг төсөөлж байв уу?
-Төсөөлөөгүй. Гэхдээ дотор нууцхан бодол бий. Яагаад гэхээр би дотроо нэг юм харсан байгаагаа тэдэнд хэлээгүй ч дотроо нэг юм харсан. Тавиад үзлээ тэр нь газар авсан, тэгээд миний харсан зүйл зөв боллоо гэдэгт өөртөө итгэлтэй болсон. Одоо жаргалтай байхаасаа илүү шаналал орж ирдэг юм байна. Дараагийнхаа уран бүтээлийг яаж хийх вэ, яаж илүү супер болгох вэ, яаж илүү хөгжүүлэх вэ, яаж өвгөдийнхөө, Монголын түүхээс илүү гоё юмнуудыг дэлхийд олноор танилцуулах вэ гэдэг талаас нь харж байна. Тэгэхээр дахин илүү ажиллах үүрэг, хариуцлага нэмэгдэж байна. Өмнө хийж байснаасаа илүү хариуцлагатай, махны машин шиг ажиллах хэрэгтэй болчихлоо.
-Бусад урлагийнхан маань “The Hu” шиг олон улсад гарахад юу саад болж байна вэ?
-Яг гарчих цаг нь биш. Тухайлбал, Алтан ураг хамтлаг гараад дэлхийд нэлээд хүчийг аваад том кинонуудад хөгжмийг нь хийгээд алдартай явж байхад борооны дараах мөөг шиг олон хамтлаг гарч ирснээр Алтан ургийг шороотой хутгаад хаячихсан. Түүнээс энэ хамтлагаас бид юугаараа ялгарах вэ, яаж хийвэл илүү содон гоё болох вэ гэдгээ бодоогүй. Хэрэв “The Hu” дээр гарч ирвэл ийм л юм болно. Тиймээс одоохондоо зөвшөөрөхгүй, тийм амархан зүйл биш. “The Hu” гараад эмээл дээрээ гараад суучих. Одоо бүр хүлээн зөвшөөрөгдчихлөө. Үүний дараа бол болно. Энд хугацаа хэрэгтэй. Юманд яараад хэрэггүй, байгаа нэгийгээ тордох хэрэгтэй. Олон байснаараа сайн юм гэж байхгүй. Гарсан байгаа нэгийгээ сайн тордоод явах юм. Оюуны өмч, бодлогын талаасаа ч тэр бид юмыг бодох хэрэгтэй. Түүнээс “The Hu” нэрийг ашиглаад мөнгө олчихье гэсэн сонирхолтой хүн их байна. Тухайлбал, “The Hu” гэсэн амралтын газар байгуулъя, ундаа хийе л гэнэ. Үүнд учир бий, сайн бодох хэрэгтэй.
-Сүүлийн үед оюуны өмчийн талаар их ярьж байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Оюуны өмч үнэндээ тэг түвшинд, хэрэгжихгүй байгаа нь аюултай. Монголчууд нэг сайн юм гарч ирэхээр юм болгон дээр аваачиж хямдхан үнээр дуулуулах гээд байдаг. Манай хурим дээр ирээд дуулаад өгөөч нэг сая төгрөг өгье, нээлтийн арга хэмжээн дээр дуулаад өг, мөнгө байхгүй, чиний нэр хүндэд чинь хэрэгтэй шүү гээд шороотой хутгачихдаг. Нөгөөх нь ингэж доошоо явсаар байгаад уран бүтээлээ хийх мөнгө, нэр хүнд байхгүй болохоор хаячихаад тараад явчихдаг аюултай. Тиймээс би “The Hu” хамтлагийг тоглуулъя гэсэн санал ирэхэд нэгэнд нь ч “За” гэж хэлээгүй. Уучлаарай тийм юм байхгүй гэдэг. Монголд ирэхээрээ тоглох уу гэж асуудаг. Нэгдүгээрт, үнэлж сурах хэрэгтэй. Хуримын арга хэмжээн дээр “The Hu” хамтлагийн дуу үүдэн дээр нь эгшиглэхэд, нэг реклам дээр 10 секунд авч ашигласан ч мөнгө төлөх ёстой. Энэ оюуны өмч. Тиймээс оюуны өмчийг үнэтэй байлгах ёстой.
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
| Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|