 |
|
 |
|
Ц.Хосбаяр: Хүндийн өргөлтийн тамирчид ганзагын наймаа руу орж, шигшээ баг тамирчингүй үлдсэн үе бий |
|
|
 |
|
 |
Ц.Хосбаяр: Хүндийн өргөлтийн тамирчид ганзагын наймаа руу орж, шигшээ баг тамирчингүй үлдсэн үе бий
2019-11-29Монголчууд хүндийн өргөлтийн спортын дэлхийн аваргаас медаль хүртэж чаддаг гэдгийг шавь нарынхаа амжилтаар харуулж  яваа хүн бол Ц.Хосбаяр. Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяртай ярилцлаа.
-Та хүндийн өргөлтийн спорттой хэзээнээс холбогдов. Хоёулаа эндээс яриагаа эхэлье? -Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, миний төрсөн ах Ц.Хасбаатар энэ спортоор хичээллэдэг байсан юм. Тэрбээр Т.Самбуу багшийн секцэнд явдаг байв. Намайг секц рүүгээ дагуулж явах дургүй ч би байнга гуйна. Тэгж явсаар 1984 оны есдүгээр сарын 15-ны өдөр миний хүсэлтийг биелүүлж, хүндийн өргөлтийн секцэндээ оруулж өгсөн юм. Ингэж л энэ спортын хаалгыг татаж орсон доо. Тухайн үед би 10 настай, 140 см өндөртэй, 40 кг жинтэй хүү байлаа. Энэ спорттой 35 жил нөхөрлөж явна. -Дурлаж, дурлаж очсон клуб тань ямар нэртэй байв. Одоо бий юү? -Хуучнаар Хүүхдийн спорт, сургалтын төв. Одоогийн гимнастикийн заал байгаа байшин. Тухайн үед үнэхээр сайхан спортын ордон байсан юм. Харамсалтай нь хувьд шилжүүлснээс болж хог дээр гарсан. Уг нь спортын маш том цогцолбор байлаа. Хүүхдийн спортын өдөр өнжүүлэх бүлэгтэй. Мөн хоолны газар, гимнастик, бокс, шатар, самбо, жүдо бөх гээд олон секц дугуйлан хичээллэдэг. -Тэгвэл та чинь Хүүхдийн спорт, сургалтын төвийн унаган тамирчин юм байна. Хүндийн өргөлтөөр хамт хичээллэж байсан, одоо олны танил тамирчид хэн, хэн байна вэ? -Одоо жүдо бөхийн ахлах дасгалжуулагч хийж байгаа, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар байна. Болдоо маань буурал Гансүх багшийн самбо, жүдогийн секцний хүүхэд. Мөн түүнээс гадна манай БТСГ-ын Ц.Шаравжамц дарга байна. Тэр үед шатрын дугуйлангийн сурагч байсан юм. Дараа нь сагсанбөмбөгөөр хичээллээд явсан. Яриад байвал олон шилдэг тамирчин, дасгалжуулагч байна шүү. -Залуудаа хүндийн өргөлтийн тэмцээнд хэдэн кг-ын жинд өрсөлддөг байв? -Хүүхэд байхдаа 40 кг-ын жингээс эхлээд хүндийн өргөлтийн бүх жинд өрсөлдөж үзсэн. Алгассан жин байхгүй. Өсвөр үеийн хамгийн том жин 75 кг байв. Хамгийн сүүлд тэр жинд ороод залуучуудын ангилал руу шилжсэн. -Таныг залуудаа улсын шигшээд орсон гэж ярьдаг? -Багшийнхаа буянаар 17 настайдаа Үндэсний шигшээ багт орсон. Т.Самбуу багш Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч байсан болохоор надад итгэл хүлээлгэсэн байх. Тэр үед надаас илүү амжилт гаргадаг тамирчид байсан. Би 18 настайдаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв. Дараа жил нь буюу 19 настайдаа (1993 он) Хятадын Ши Ляон хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Энэ медаль Монголын хүндийн өргөлтийнхний хамгийн анхны Ази тивийн аваргаас авсан алтан медаль байлаа. Мөн 1994 онд 20 настайдаа манай улсад болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн. -Дасгалжуулагчийн албанд хэдий үеэс шилжиж ажиллав. Энэ хугацаанд гаргасан ажлынхаа үр дүнгээс товч танилцуулахгүй юу? -Надад эрт зодог тайлах, шалтгаан нөхцөл байсан юм. Гэмтэл, бэртгэл ч байв. Тэр үеийн нийгмийн амьдрал хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарсан. Дэлгүүрийн лангуун дээр давс, гурилаас өөр юмгүй. Тамирчид ганзагын наймаанд шилжиж, шигшээ баг тамирчингүй шахам болсон. Би зодог тайлаад ахтайгаа цуг уул уурхай руу оров. Гэвч шавь нараа хаяж чадаагүй. Сэтгэл зүрх минь хүндийн өргөлтийн спорт руу татагдсан хэвээр. Шавь нарынхаа бэлтгэл сургуулилалтад байнга анхаарал хандуулна. Алсын зайн сургалт гэдэг шиг бэлтгэлийн график, хуваарийг нь гаргаж, тохируулж чиглүүлдэг байв. 2012 онд Хүндийн өргөлтийн холбоонд бүтцийн өөрчлөлт, шинэчлэлт орсон. Миний үеийн тамирчид МХӨХ-ны удирдах албанд томилогдов. Тэр үед би 73 дугаар сургуулийн чөлөөт бөхийн Дандар багштай хамт, бөхчүүдийн хүчний бэлтгэлийг хариуцаж хийлгэдэг байсан юм. Тэгсэн Ч.Даваадорж дарга “МХӨХ-ны дасгалжуулагч хийгээч гэсэн” саналыг надад тавьсан. Даргын саналыг дуртай хүлээн авч холбооныхоо дасгалжуулагч боллоо. Эхний ажлаа багшийнхаа нэрэмжит “Т.Самбуу сан” байгуулахаас эхэлсэн. Сангийнхаа дэргэд клуб байгуулан хоёр тамирчинтай ажлын гараагаа эхэлж байлаа. Гэтэл өнөөдөр 100 гаруй шавьтай болчихоод явж байна. Энэ долоон жилийн хугацаанд Олон улсын хэмжээний мастер цолтой 29, спортын мастер 36, спортын дэд мастер цолтой 39 тамирчинг төрүүлжээ. Шавь нар минь Монгол Улсын рекорд амжилтыг 270 орчим удаа шинэчлэн тогтоосон байна. -Таныг дасгалжуулагч болох үед манай тамирчид дэлхийн аваргаас медаль хүртсэн байв уу? -Намайг дасгалжуулагч болох үед хүндийн өргөлтийн хамгийн том амжилт нь залуучуудын дэлхийн аваргаас хүртсэн нэг хүрэл медаль байсан. Т.Самбуу багшийн шавь Энхбаатар ах дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн байдаг юм. Өнөөдөр энэ бүхнийг дүгнээд харахаар манай шавь нар насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хоёр, залуучуудын дэлхийн аваргаас дөрөв, өсвөр үеийн дэлхийн аваргаас нэг, оюутны дэлхийн аваргаас дөрвөн медаль хүртээд байна. Долоон жилийн хугацаанд дэлхийн аваргаас 11 медаль хүртэнэ гэдэг тийм чамлахаар амжилт биш. Дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 30-40 гаруй медаль авчихаад байгаа. Энэ дан ганц миний амжилт биш, хүндийн өргөлтийн холбооны багш, дасгалжуулагч, шавь нарын хамтын хөдөлмөрийн, сэтгэл зүтгэлийн үр дүн. -1990 оны шилжилтийн үеийг бодвол өнөөдөр спортын техник, тоног төхөөрөмж хангалттай болсон уу? -Тэр хүнд үеийг бодвол харьцангуй дээрдсэн. Энэ жил гэхэд БТСГ-аас 40-50 сая төгрөгийн хөрөнгө, мөнгө гаргаж дөрвөн шинэ шатанг, шинэ шал авч өгсөн. Бүх тоног төхөөрөмж, техникийг шинэчлэнэ гэвэл 500-600 сая төгрөг шаардлагатай. БТСГ-ын төсөв юу билээ. Асуудал их бий. Стандарт хангасан нэг ком штангийг авъя гэвэл 6700 ам.доллар хэрэгтэй. Манай шигшээгийн зааланд 10 дэвжээ байдаг. Тэгэхээр 10 ком штанг хэрэг болно. Би ер нь юмыг голж шилээд суугаад байх дургүй. Аль болох байгаа зүйлээрээ болгож, бүтээхийг хичээдэг. Болохгүй байна, бүтэхгүй юм гээд амнаасаа бэлгэгүй хар муу үг унагаад байхыг хүсдэггүй. Монголчууд “Амны бэлгээс, ашдын бэлгэ” гэдэг дээ. Бүх зүйлийг болгоно, бүтээнэ гэж өөдрөгөөр хардаг. -Монголын хүндийн өргөлтийн нэр төрийг дэлхийд гаргаж яваа М.Анхцэцэг таны анхны шавь нарын нэг үү? -Анхаа бид хоёр 2012 оноос хойш хамтдаа зүтгэж байна. Анхаагийн анхны багш нь Ё.Цэрэнням гуай юм. М.Анхцэцэгийн хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж өгсөн Ё.Цэрэнням багшид талархахаас өөр арга байхгүй. Өвгөн багш М.Анхцэцэгийг олж авч, штангийн гол атгуулсан түүхтэй. Түүний дараа Т.Чулуунпүрэв, Б.Гансүх багш М.Анхцэцэгтэй ажиллаж байсан. 2012 онд М.Анхцэцэгийн нуруу нь бэртсэн тул штангаас түр хөндийрч хөдөө явчихсан юм. Хөдөөнөөс дуудаж авчираад ардын уламжлалт аргаар нурууг нь эмчилсэн. Ингэж л М.Анхцэцэг олон багшийн хүч хөдөлмөр, хичээл, зүтгэлийн үр дүнд өнөөдрийн том амжилтын эзэн болж чадлаа шүү дээ. -М.Анхцэцэг төрөлхийн бяр, тэнхээтэй хүүхэд үү. Эсвэл бэлтгэл, сургуулилалтын явцад бяр, тэнхээ суугаад, техник нь сайжирсан юм уу? -Байгалиас заяасан 100 хувийн авьяастай хүн байж болно. Гэхдээ хөдөлмөрлөж, хичээж, зүтгэхгүй бол тэр нь зэвэрч үгүй болдог. Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэж ярьдаг. Тэгэхээр тухайн тамирчны өөрийн хичээл зүтгэл чухал. М.Анхцэцэгт байгалиас заяасан өгөгдөл, материал бий. Үүнд өөрийнх нь хөдөлмөрч, дайчин зан чанар чухал нөлөө үзүүлж, хөдөлмөрийнх нь үр шим гарч байгаа. -Та М.Анхцэцэгийг гэр хорооллын хашаанд бэлтгэл хийлгэдэг байсан гэдэг үнэн үү? -Спортын бэлтгэл, сургуулилалт байнгын зогсолтгүй үргэлжлэх ёстой. График, төлөвлөгөөний дагуу бэлтгэл явагдахгүй тасраад байвал, яаж амжилт гаргах юм. Тийм учраас ганцхан бэлтгэлийн зааланд гэлтгүйгээр, бэлтгэл хийх боломжтой газар бүхэнд очиж хийдэг. Бэртэл, гэмтэлтэй үед бэлтгэлийг нь таслахгүйн тулд бусад эрүүл хэсгийн булчингуудад таарч, тохирох, ачаалал өгч, хөгжүүлэх дасгалыг хийлгэх жишээтэй. Хашаа битгий хэл, хаа таарсан газраа бэлтгэл хийх шаардлага гарах нь бий. -М.Анхцэцэг Токиогийн олимпын эрх авчихсан байгаа юу? -Хүндийн өргөлт, жүдо бөхтэй ерөнхийдөө адил зарчимаар оноо цуглуулж олимпын эрх авдаг төрөл. Дэлхийн холбооноос олимпын эрх олгох тэмцээнийг зарладаг. Алт, мөнгө, хүрэл гранпригээс гадна дэлхийн цомын тэмцээнээс оноо цуглуулж байгаа. Олимпын эрхийг жин, жингийн эхний 15 тамирчны рейтингээр тасалдаг. Анхаа дэлхийн аваргын өмнө ганцхан тэмцээнд орсон байсан юм. Төрөөд тэмцээнд ороогүй. Ази тивийн аваргад ороод рейтинг нь 47-д жагссан. Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртээд 27 руу ороод ирчихсэн. Түүний дараа дэлхийн цомд түрүүлээд байгаа. Тэр оноо нь одоогоор чансаанд нэмэгдэж ороогүй байна. Удахгүй орох байх. Энэ оноо нэмэгдвэл рейтинг нь 20 руу орж, чансаа ахих ёстой. Ирэх сарын 8-13-нд дэлхийн цомын тэмцээн Хятадын Тяньжинь хотод болно. Дараагийн цуврал нь 19-20-нд Катарт явагдана. Шинэ он гараад олимпын оноо олгох таван тэмцээн байгаа. Эдгээр цуврал оноо олгох долоон тэмцээнээс манай баг 2-3 олимпын эрх авах зорилготой байна. -М.Анхцэцэгийн жин нэмэгдсэн. Одоо хасагдаж хуучин жиндээ орох боломж бий юү? -М.Анхцэцэг төрөөд 97 кг жинтэй болсон. Одоо 20 кг хасагдсан байгаа. Үндсэн өөрийн ордог жиндээ ойртож байгаа. Нэг их удахгүй хэвийн жиндээ ороод явчих байх. -Зах зээлийн шилжилтийн хүнд үед хүндийн өргөлтийн заал тамирчингүй шахам болсон гэлээ. Гэтэл өнөөдөр зааландаа багтахгүй олон тамирчинтай болж чадсан нь юутай холбоотой вэ? -Энэ бүхэн М.Анхцэцэг гэдэг хүнтэй салшгүй холбоотой. Би шинээр ирж байгаа охидуудаас “Энэ спортоор яагаад хичээллэх болов” гэж асуудаг юм. Тэд “Анхаа эгч шиг дэлхийн шилдэг тамирчин болно” гэж хариулдаг. Тэгэхээр ганцхан спорт гэлтгүй, ямар ч зүйлд манлайлагч гэдэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Нийгмийн сэтгэл зүй манлайлагчийг дагаж, хошуурдаг юм байна. -Манай эмэгтэй тамирчид амжилт гаргаад байдаг. Яагаад эрэгтэйчүүдийн амжилт тааруухан байна вэ? -Олон шалтгаан бий. Ганцхан хүндийн өргөлтийн эрэгтэй тамирчид биш, бусад төрөлд ч адилхан эрчүүд амжилт гаргаж чадахгүй байгаа. Энэ жилийн чөлөөт бөх, жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хар. Эрчүүд байхгүй. Дэлхийн хошой аварга З.Ойдов багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох багш нар үүнийг хариуцлага, сахилга алдагдсантай холбоотой гэж байна лээ. Бидний үед багшийн үг хууль байлаа. Хагас цэргийн маягийн зохион байгуулалттай байсан. Одоо тэр зохион байгуулалт, дэг журам алдагдсан. Би зөвхөн өөрийн хүндийн өргөлтийн тамирчдын нэг жишээг ярья. Байрлаж бэлтгэл хийж байсан тамирчин, төрсөн өдрөөр гэр рүү явуулсангүй гээд шигшээ багаа орхиод явж байсан. Ийм дэг журамгүй, цаг барихгүй, сахилга батгүйгээр бид яаж амжилт гаргах юм бэ. Нөгөө талаар эрэгтэй тамирчид гэр бүл, эхнэр хүүхдээ тэжээх болдог. Гэтэл шигшээ багийн бага цалин хаана нь ч хүрэхгүй. Гэр орондоо санаа зовж, амьдрахын төлөө илүү цалинтай ажил хийх шаардлагатай. М.Анхцэцэг шиг шилдэг тамирчин, манлайлагч хүндийн өргөлтийн эрэгтэй тамирчдын дунд алга. Үлгэр дууриалал авчих манлайлагч тамирчин байхгүй байгаатай эрэгтэй тамирчдын амжилт холбоотой байх. Энэ мэтээр маш олон шалтаг, шалтгаан бий. -Хүндийн өргөлтийн спорт орон нутаг боломжийн түвшинд хөгжиж байна. Дарханы дасгалжуулагчийг ажлаас нь халчихсан. Гэтэл ажилгүй болсон тэр багш, хүүхдүүдээ аваад улсын аваргад оролцож байсан. Спортын төлөө гэсэн ийм сайхан сэтгэлтэй багшийг яагаад ажлаас нь халчихсан юм бол? -Хөдөө орон нутагт хүндийн өргөлтийн спорт үсрэнгүй, хурдтай хөгжих болсон. Хэнтий, Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Сүхбаатар, Дорноговь, Багануур гээд олон аймагт хүндийн өргөлт амжилттай хөгжиж байгаа. Та Дарханы дасгалжуулагч Мажигжавын Сэлэнгэбаатар ахын талаар ярьж байх шиг байна. Монголд Сэлэнгээ ах шиг зүтгэлтэй дасгалжуулагч олон байвал хүндийн өргөлтийн ирээдүй үед санаа зовох зүйлгүй болно. Дарханы БТСХ-ны дарга зөвхөн өөрийн хувийн тааламжгүй харилцаанаас шалтгаалж, тэр хүнийг ажлаас нь халчихсан. Үүнээс үүдэж Дарханы залуусын эрх ашиг хохирсон. Сэтгэл зүйн хувьд тамирчдад ямар их дарамт, учирч байгааг спортын салбарын дарга мэдэх л ёстой. Сэлэнгээ ах ажлаасаа халагдсан хэрнээ, машинаа зарж бүх тамирчдынхаа зардлыг даагаад улсын аварга шалгаруулах тэмцээнд ирж байгаа юм. Ажлаасаа хөөгдөж, спортоос хөндийрсөн ч тэр хүний спортыг хөгжүүлэх гэсэн сэтгэл зүрх нь хэвээрээ байна лээ. Уг нь сэтгүүлч та нар надаас биш тэр далд, нууц байдаг хүнээс яриа авбал сайн байна. Эгэл баатар болсон, спортод элэгтэй тийм хүмүүсээс яриа авах хэрэгтэй байгаа юм. Сэлэнгээ ах олон жил Дарханы хүндийн өргөлтийн спортыг авч яваа. Миний мэдэхийн шавь нараас нь 5-6 ОУХМ цолтон төрсөн шүү. Улсын шигшээ багт олон тамирчныг бэлтгэн өгсөн байгаа. Энэ бүхэн тэр хүний ажлын үр дүн мөнөөс мөн. Ийм мундаг дасгалжуулагчийн ажлыг үнэлэхгүй гудамжинд гаргаад хаячих юм. Үнэхээр харамсалтай. -Өвөрмонголын тамирчид танай дээр ирж бэлтгэл хийж байгаа юм уу? -Тийм ээ, жил болгон Өвөрмонголын бөхчүүд ирж, надаар хүчний дасгал заалгаж, бэлтгэл хийдэг уламжлал тогтоод байгаа. Миний удирдлага дор бэлтгэл хийж байсан Цагаанзаан Өвөрмонголын аварга болсон байна лээ. Мөн энэ жил бэлтгэл хийгээд явсан Амарсанаа аварга болсон гэж дуулгалаа. Жилд 20-30 бөхчүүд Өвөрмонголоос ирдэг болсон. -М.Анхцэцэгийн залгамж халааг бэлтгэх асуудлыг асуувал арай эртдэх үү? -Багш хүн өнөөдөр, маргаашийг биш, алс ирээдүйг харж төлөвлөдөг. Анхаа, Билгээгийн үе 4-5 жил үргэлжилнэ. Тэднийг залгамжлан үргэлжлээд явах тамирчдыг бэлтгэх юмсан гэсэн алсын хараа бий. Энэ хэдийгээ зодог тайлах үед нь дасгалжуулагч болгочихоод, өөрөө амралтандаа сууна гэж боддог. Ер нь манай ирээдүй үе гэрэл гээтэй сайхан харагдаж байгаа. Бид энэ жил Өсвөр үеийн дэлхийн аваргаас анхны хүрэл медалиа хүртлээ. Залуучуудын дэлхийн аваргаас хүрэл, насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Мөн Ази тивийн аварга, дэлхийн цомоос медаль хүртэж чадлаа. Залгамж халаанд санаа зовох зүйлгүй.
Үндэсний шуудан |
| Ц.Хосбаяр: Хүндийн өргөлтийн тамирчид ганзагын наймаа руу орж, шигшээ баг тамирчингүй үлдсэн үе бий |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|