 |
|
 |
|
Ч.Батзаяа: Улс орныг тусламж дэмжлэг бус чөлөөт өрсөлдөөн хөгжүүлнэ |
|
|
 |
|
 |
Ч.Батзаяа: Улс орныг тусламж дэмжлэг бус чөлөөт өрсөлдөөн хөгжүүлнэ
2019-12-09“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын 
хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа үндэсний үйлдвэрлэгч “Эхлэл” брэндийн захирал, БНХАУ-ын Гуанжоу хотын гадаад худалдааны “Эхлэл” компанийн захирал Ч.Батзаяаг урьж, ярилцлаа.
“Эхлэл” брэндийн эхлэл
-“Эхлэл” брэнд бол хийж байгаа ажлын минь илэрхийлэл юм. “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс, “Microsoft”-ийн Билл Гейтс, “МСS”-ийн Ж.Оджаргал гэдэг шиг бүх зүйл эхлэлтэй, бүх зүйл тодорхойлох зүйлтэй байдаг шиг томьёолол минь энэ юм. Бидний бизнесийн гол зорилго бол Монгол Улсыг илэрхийлж, төлөөлж чадах электроникийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах юм.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Монголыг илэрхийлэх технологийн бүтээгдэхүүн байхгүй. ОХУ өндөр түвшний пуужингаараа, АНУ алдарт Форд машинаараа, Япон улс “Тоёота”, “Хонда”, Солонгос “Samsung”, “Hyundai” , “LG” гээд технологийн маш олон брэндтэй. Гэтэл Азийн улс орнуудаас манай улс өнөөдөр технологийн брэнд гэхээс илүүтэй, хөдөө аж ахуй, мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил, Чингис хаан гэсэн байнга ярьдаг зүйлсээ ярьсаар байдаг. Тэгвэл XXI зуунд бид энэ бүхэнтэйгээ зэрэгцүүлээд техник технологийн хөгжил, технологийн брэнд гэж ярих цаг нь болсон. “Эхлэл” брэнд энэ бүхний эхлэл нь байхыг бэлгэдэж, энэ нэрийг бүтээгдэхүүн болон үйлдвэртээ өгсөн юм. Бидний түүх 2009 оноос эхлэлтэй. Анх www.ehlel.com мэдээллийн сайтаас ажлынхаа гарааг эхэлж, өнөөдрийг хүртэл өргөжүүлж ирсэн. “Эхлэл брэнд” гэсэн нэр одоо ОХУ, Казахстан, Европын холбооны 24 улс, АНУ, БНХАУ зэрэг орнуудад албан ёсоор бүртгэгдээд байгаа. Бизнесийн салбарт үүнийг оюуны өмчид бүртгэлтэй барааны тэмдэг гэж хэлдэг. Одоо тун удахгүй шинэ он гарах гэж байна. Бид 2020 оны нэгдүгээр сард АНУ-д, ирэх тавдугаар сард БНХАУ-ын Шиньжян хотод бараа бүтээгдэхүүнээ борлуулах зорилго тавьсан. Өмнө нь бид 2015 онд Хятадын Гуанжоу хотод үйл ажиллагаагаа явуулах гэж оролдсон боловч тодорхой шалтгааны улмаас бага зэрэг бүтэлгүйтсэн. Харин одоо харьцангуй туршлага суусан учраас ямар ч эргэлзээгүй, эрч хүчтэйгээр ажлаа ахин эхэлнэ.
Миний бизнес бусад хүмүүстэй л адил эхэлж байсан. Ямар ч зээл, төсөлд хамрагдаж байсангүй. Төр, засгийн газраас ч дэмжлэг авч байгаагүй. Цаашид ч бас бид бизнесийнхээ өсөлтөөр урагшилна гэж бодож байгаа. Миний ажлын гараа мөн жижиг зүйлээс эхэлсэн. Худалдааны том төв болох “Нарантуул” зах, “Да хүрээ” захад машин угаах, ундаа зарах, цагаан утсаар яриулах, сонин зарах, тор зарах гээд бага насны хүүхдүүд тэр үед юу хийж байсан тэр л жишгээр хөдөлмөрийн гараагаа тавьсан. Мөн бусад хүүхдийн адил 10 жилийн дунд сургуулиа төгсөөд, Монгол Улсын Их Сургуульд элсэн орж суралцсан. Оюутан байхдаа бас зүгээр суугаагүй. Зарын сонин ажиллуулж үзсэн. Хоол хүргэлтийн бизнес эрхлэх гэж хичээсэн. Мөн вэб сайт, веб хостинг компани ажиллуулж байсан гээд олон зүйлийг хийх гэж оролдсон. Баяр наадмын өдрүүдэд үлээдэг шаар зарах, “Хүүхдийн баяр”-аар эвлүүлдэг тоглоом зарах гээд яаж хөрөнгө үүсгэж, хөл дээрээ босох вэ гээд төрөл бүрийн бизнес хийх гэж оролдож явсан. Энэ бүхний цаана яаж өөрийнхөө хийх гэж байгаа зүйлийг санхүүжүүлэх вэ гэсэн хүсэл зорилго нуугдаж байсан юм. Түүнээс хэн нэгний тусламж дэмжлэг, ид шид, гайхамшигтай зүйлсийг хүлээж суусангүй.
Нэг зүйлд төвлөрөх нь чухал уу, олон зүйлийг зэрэг амжуулах нь чухал уу?
Блиц:
Чимидгочоо Батзаяа
Мэргэжил: Хуульч
Боловсрол: Дээд
• Нийслэлийн 79 дүгээр дунд сургууль, “Амгалан цогцолбор”
• МУИС-ийн Биологийн факультет, МҮИС-н Хуулийн салбар сургууль
• Хятад, Англи хэлтэй
Одоо эрхэлж буй ажил:
• “Дэлхийд гарах Монгол брэнд”, “Анхдагч нь байя” уриатай “Эхлэл” Брэндийн үүсгэн байгуулагч, захирал
• БНХАУ-ын Гуанжоу хотын гадаад худалдааны “Эхлэл” компанийн захирлаар тус тус ажиллаж байна.
-“Эхлэл” брэнд дотроо зургаан охин компанитай. Эхнийх нь “Эхлэл академи”. Богино хугацааны практик сургалттай, компьютерын мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Эхлэл мотивац” ХХК гэж бий. Энэ бол Монголд огт байгаагүй цоо шинэ төрлийн бизнесийг эхлүүлж байгаа байгууллага юм. Мотивац буюу сэдэлжүүлэх, урамшуулах, бусдад урам зориг өгөх ажлыг бизнес утгаар нь хийх зорилготой. Дараагийнх нь “Эхлэл-фэшн” буюу хувцас загвар, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Эхлэл электроникс” нь электрон барааны үйлдвэрлэл явуулдаг. Дараагийнх нь бизнесийн зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгөх зорилго бүхий “Эхлэл консалтинг” гэж бий. Мөн “Эхлэл бизнес” ХХК гэж бий. Энэ байгууллага нь богино хугацаатай бизнесийн зээл, санхүүжилт олгодог компани юм. Өөрөөр хэлбэл жижиг хэмжээний төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг гэсэн үг.
БНХАУ-ын Гуанжоу хотод Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай Гуанжоу хотын ”Эхлэл” ХХК гэж бас бий. Энэ нь Хятад улсад байрлах манай салбар компани юм. Эдгээр салбар компаниудын ирээдүйн чиг хандлагыг бид тухайн салбарынхаа хамгийн өндөр оргилд нь гарч шилдэг нь болно гэсэн зорилго тавьж тодорхойлдог. Цагийн аясаар аль нь унаж босохыг хэлж мэдэхгүй ч эдгээр салбарт 10-20 жил, түүнээс ч их цаг хугацааны насжилт, хөгжил байгаа. Яагаад гэвэл хүмүүс хэзээд хувцас өмсөж эдэлсээр л байх болно. Гар утас, техник технологийн зүйлсийг цаашид хэрэглэсээр л байх болно. Урам зориг, хүсэл тэмүүллээр дутсаар л байх болно. Хүн үргэлж сурч мэдэхийг хүссээр л байх болно. Хэн нэгэн үргэлж зөвлөгөө мэдээлэл, санхүүжилт авахыг хүссээр л байх болно. Тиймээс эдгээр салбарын хэрэгцээ шаардлага бол хязгааргүй юм.
2015 онд бид хувцас загварын үйлдвэрлэлээ эхлээд, дэлхийн цахим худалдааны томоохон төлөөлөл “Али баба”-тай хамтран ажиллах гэрээ хийсэн юм. Албан ёсны эрхээ аваад 17 их сургуульд хувцас загварын бүтээгдэхүүнээ зарж борлуулж үзсэн. Гэвч тээвэрлэлт ложистик, улс төрийн нөхцөл байдлаас болоод бидний энэ ажил амжилттай урагшилж чадаагүй. Тэгээд экспортоо түр зогсоосон. Харин одоо 2020 онд Казахстан, ОХУ, Украин гэсэн гурван улс руу электрон бараагаа албан ёсоор нийлүүлэх гээд бэлтгэл ажлаа хангаж байна. Одоогоор хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийн ажлууд дуусах шатандаа орж байгаа. Мөн 2020 онд бид АНУ, Европын холбооны улс орнуудыг хараалж байна. Ирэх тавдугаар сард БНХАУ-ын Шиньжян хотод албан ёсны төлөөлөгчийн газраа нээнэ. Тэндээсээ бусад улс орон луу албан ёсны тээвэрлэлтээ хийнэ гэсэн бодолтой байна. Монголд тээвэрлэлт нь өндөр зардалтай, улс төрийн нөхцөл байдал нь хүнд сурталтай зэргээс шалтгаалан бизнесийн хурд саарах, олон хоног хүлээх асуудал бэрхшээл их гардаг.
Манайд бизнесийн орчинд төрийн дарамт ихтэй, хүнд сурталтай. Дээр нь төрийн өөрийнх нь нүсэр олон шат дамжлагатай бүтэц бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд асар их хохирол учруулдаг. Дэмжихээс илүүтэй хааж бооно, торгоно, зогсооно гэсэн хууль эрх зүйн санкц ихтэй. Энэ нь дотоодын бизнесийг хөгжихөд тус болохоос илүү чөдөр тушаа болох нь их байдаг.
Дэлхийн хамгийн том зах зээлийг хэрхэн эзлэх вэ?
– Хятад, ОХУ бол асар том зах зээл. Энэ том өрсөлдөөн дунд бараа бүтээгдэхүүнээ борлуулах нь мэдээж амар биш. Гэхдээ Хятадын зах зээл дээр бидний баримтлах бизнесийн бодлого, стратеги бол Хятад улсад дотроос нь бизнесээ эхэлж бий болгох. Дотроос нь эхэлнэ гэдэг нь, бид Монголд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд аваачих бус Хятадад үйлдвэрлээд, тухайн улсад нь зарж борлуулаад явна гэсэн үг юм. Түүнээс Монголд нэг цамц оёж үйлдвэрлээд, түүнийгээ Хятад руу зөөж борлуулахад бараг гурван цамцны зардал гарна. Тиймээс бизнес эрхэлж буй ямар ч хүн ашгаа, ирээдүйгээ зөв тооцоолох ёстой.
2015 онд бид дэлхийн хамгийн том худалдааны сүлжээ “Али баба”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгийг өмнөх яриандаа дурдсан. Гэвч бид санасандаа хүртэл ажиллаж чадаагүй учраас 2017 онд энэ үйл ажиллагаагаа түр зогсоосон юм. Харин ирэх сараас тэдэнтэй ахин гэрээ байгуулахаар ярилцаж байна. Бидний бизнесийн үйл ажиллагаа цахим орчинтой нягт холбоотой. Бизнестээ 100 хувь сошиал медиа маркетингийг ашигладаг. ТВ, ФМ, сонин зэрэг уламжлалт медиаг огт ашиглаж байгаагүй. Жишээ нь, компанийн дотоод зохион байгуулалт, ажлын дараалал зэрэгт Google G-Switch ашиглаж мэдээллээ түргэн шуурхай солилцдог. Нэг мэдээллийг аль болох олон хүнтэй хуваалцах зарчим баримталж ажилладаг гэсэн үг. Хэн нэгний компьютерт өөр хүн үзэх боломжгүй мэдээлэл байхаас татгалздаг. Хэн юу хийж байх нь бусдад нээлттэй, ойлгомжтой байхыг илүүд үздэг. Ингэж байж тухайн байгууллага илүү нээлттэй, бүтээмжтэй, үр дүн өндөртэй,хүмүүс нь сэтгэл ханамжтай ажиллана гэж боддог. Нуугдмал, хаагдмал, тодорхой бус байх нь эрсдлийг дагуулдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, орчин үеийнхээ шийдлүүдийг харж, боломжийг ашиглаж ажилладаг. Уламжлалт хэв загвараас татгалздаг гэсэн үг.
Бусдаас өөр бай, хэнээс ч битгий тус хүс
– “Нэг зүйлд төвлөрөх нь илүү юу эсвэл олон зүйл амжуулах нь чухал уу” гэж та асууж байна. Самсунг 600 охин компанитай шүү дээ. Хүмүүс Самсунг гэсэн нэг л нэрээр нь төсөөлдөг. Бизнесийн үйл ажиллагааг нэг л нэрээр төсөөлөх нь чухал байдаг. Хэдэн ч чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Нэг нэрийг хэдэн ч төрөлд ашиглаж болно. Жишээ нь: Самсунг бол зөвхөн гар утас, электрон бараа, технологийн компани биш. Тэд барилга барина, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулна, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбар хүртэл тэдэнд бий. Тэгэхээр капитализмын хуулийн дагуу том компани болохын тулд олон салбар луу орох ёстой. Гэхдээ манай улсын улс төрийн төвөгтэй нөхцөл байдлаас болоод дэлхийд өрсөлдөх хүчирхэг компани бий болоход маш олон саад бэрхшээл тулгардаг. Бизнес хийх гэж байгаа хүн ямар нэгэн байдлаар арга эвийг нь олж ажиллахыг хичээхээс өөр замгүй. Ер нь улс орноо хөгжүүлье гэвэл бизнесийн энэ эрх зүйн орчныг сайжруулж, шинэчлэх нь чухал. Аль болох чөлөөтэй болгож, олон төрлийн дарамттай тусгай зөвшөөрлүүдийг байхгүй болгох ёстой. Мэдээж бизнесийн салбарт бидэнтэй ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг компани, үйлдвэрүүд олон байгаа. Тэднээс ялгарахын тулд бид үргэлж өөр байхыг хичээдэг. Үргэлж шинэлэг, үргэлж хурдтай, үргэлж давуу талтай байхыг илүүд үздэг. Боломж байгаа дээр бага ч болов зүйлийг хийж амжуулах ёстой гэж боддог. Тиймээс өөрийгөө хөгжүүлье гэвэл хэнээс ч битгий тусламж дэмжлэгийг гуй. Улс орныг ч гэсэн хэн нэгний тус дэмжлэг танил тал бус зөвхөн чөлөөт өрсөлдөөн хөгжүүлнэ. Зөвхөн чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж байж л улс орон хөгжинө. Маш бага хэмжээний тусгай зөвшөөрөл, тусгай актууд, шаардлагууд байх ёстой. Цагийн хуваарилалтын хоригуудыг бүр багасгаж, цуцлах хэрэгтэй гэж боддог. . Хүний чөлөөтэй сэтгэх, хөгжих, өрсөлдөх орчин нөхцлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Түүнээс тусалж дэмжээд, халамжлаад, эвийлээд ямар ч нэмэргүй гэдгийг л бид ойлгох ёстой.
“Эхлэл” брэндийн алсын хараа, цаашдын зорилго бол Монголын татварын дийлэнх хувийг бүрдүүлдэг брэнд болоход чиглэж буй. Монголд татвар төлөгч шилдэг байгууллагын нэг байх. Монголын эдийн засагт татварын үзүүлэлтээр талаас илүү хувийг эзэлдэг байх нь бидний хэтийн зорилго юм.
Боловсролын салбарын тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй
-Монголд эхлэл брэндээр овоглосон электрониксийн үйлдвэр энэ оны есдүгээр сарын 19-нд нээлтээ хийсэн. Өмнө нь электроникийн угсрах цехийн түвшинд ажиллаж байсан бол энэ өдөр албан ёсоор үйлдвэрээ нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Энэ үйлдвэртээ гар утасны дагалдах хэрэгслүүд болох чихэвч, цэнэглэгч, повербанк, адаптар, USB кабель зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг түүхий эдээс нь эхлэн зуун хувь үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Цаашид бид үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг гурван шатлалтайгаар нэмэгдүүлнэ. Үйлдвэрийнхээ стандарт шаардлагыг илүү сайжруулах шаардлагатай байгаа учир 2020 оны хавраас үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэхээр төлөвлөж байна. Эхлэл брэндийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэснээр эх орныхоо хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах, цаашлаад ОХУ, Алс Дорнодын хэсгийг цахилгаан бараагаар хангах зорилготой байна. Бүр цаашлаад, үйлдвэр маань өөр оронд үйл ажиллагаагаа явуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Эх орны хөгжилд залуучуудын мэдлэг боловсрол идэвх оролцоо, үүрэг хариуцлага чухал нөлөөтэй. Тиймээс “Эхлэл” академи богино хугацааны мэдлэгийг практик орчинд эзэмшүүлэх, чадварлаг боловсон хүчнийг эх орондоо бэлтгэж нийлүүлэх зорилготой юм. Өнөөдөр IT технологийн чиглэлээр их сургуульд дөрвөн жил суралцаад төгссөн оюутан нэг ч төгс гүйцэтгэлтэй програм хийж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, төгс гүйцэтгэлтэй төгсөж чадахгүй, хоосон үнэ цэнгүй дипломтой төгсөж байна. Энэ бол үнэхээр харамсалтай асуудал. Энэ бүхнээс бас боловсролын салбарын гажуудал харагдаж байгаа юм.Оюутан залуус зөвхөн дипломны төлөө их сургуульд суралцаж байна. Тэгвэл “Эхлэл” академид суралцсанаар тэд хэрэгтэй, хэрэггүй олон мэдээлэлд цагаа үрэх бус зайлшгүй хэрэгтэй, хамгийн чухал мэдээлэлд анхаарлаа хандуулна гэсэн үг. Энэ бүх мэдлэгийг бид бодит практикт тулгууран зааж өгдөг. Манайхаас төгсөж гарсан олон залуус олон гайхалтай ажлыг санаачлан хийж, олон салбарт хүч үзэж, өөрсдийгөө сорьж таниулж, үнэлэгдэж байгааг хараад бахархдаг. Одоо манай академид 400 гаруй оюутан суралцаж байна.
Хэчнээн завгүй байсан ч бусдын төлөө цаг гаргах нь миний хобби
-Хэдийгээр бизнесийн салбар цаг завгүй, өрсөлдөөн ихтэй ч гэсэн хүмүүст урам зориг мотивац өгөх, бусдыг дэмжиж хөгжүүлэх нь миний хувийн хобби. Бусдаас сайхан үг сонсох, хүнд тус болох, өөртөө итгэлтэй болохыг зааж сургах нь үнэхээр сайхан. Хэчнээн завгүй байсан ч гэсэн бусдын төлөө цаг гаргах нь миний бас нэгэн зорилго, тэмүүлэл, хичээл зүтгэл юм. Тиймээс цахим орчинд идэвхтэй байх, хүний хөгжлийн талаар лекц унших, сургалт явуулах, уулзалт хийх зэрэг ажлаахэзээ ч орхихгүй гэж боддог.
Бусдаас ирж буй эерэг энерги, өөрт төрж буй эерэг мэдрэмж бол гайхалтай зүйл юм. Хүн үгээр үхэж, үгээр сэрдэг. Тиймээс бие биедээ сэрж сэргэж, шинээр төрж байх үгийг байнга хэлж байгаарай гэж уриалмаар байдаг.
Монгол залуус гадагшаа, хилийн чанад руу гарч ажиллавал л сайхан амьдрах юм шиг төсөөлөлтэй байна. Энэ нь улс орны тогтолцоо, систем буруу явж байгаагийн нэг илэрхийлэл юм. Тиймээс залуучуудаа боловсруулаад хөгжүүлээд, бизнесийн салбартаа чөлөөтэй боломжийг нь олгоод явах хэрэгтэй. Улс орныг чөлөөт эдийн засаг, чөлөөт өрсөлдөөн л хөгжүүлнэ. Бид бусдыг хараад муулж шүүмжлэх бус сайн яваа нэгнээсээ суралцаж үлгэр жишээ авч сурах хэрэгтэй. Жишээ нь, Хятад улсын үсрэнгүй хөгжил нь удирдлага нь сайн, ард иргэд нь ажилсагтаа бус бизнесийн салбартаа чөлөөт өрсөлдөөнийг маш сайн дэмжсэнээс үүдэлтэй юм. Хятадад ямар ч бизнесийн байгууллагыг айлган сүрдүүлж, дарамталж, цагийн хязгаар тогтоож, барааг нь хураахгүй, үүд хаалгыг нь шөнө орой хаахгүй байна. Энд л бизнесийн чөлөөт өрсөлдөөн, эрх зүй хөгжиж байна. Тиймээс бид бусад улс орны энэ мэт зүйлсээс авахыг нь авч, суралцаж сайжрах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд, хэнд ч хэзээ ч битгий найд. Хэн нэгэн чамд тусалж дэмжих юм шиг хэзээ ч битгий хүлээ. Ам руу чинь хэн ч хоолыг халбагадаж өгөхгүй. Өөрийгөө хөгжүүлэх боломж зөвхөн чамд л бий. Улс орны амьдрал хэчнээн хэцүү бэрх ядуу байлаа ч гэсэн хөгжиж урагшлах боломж үргэлж байсаар л байдаг. Чиний боломж, чиний гарц, чиний шийдэл зөвхөн чамд л байгаа гэж хэлье.
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
| Ч.Батзаяа: Улс орныг тусламж дэмжлэг бус чөлөөт өрсөлдөөн хөгжүүлнэ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|