 |
|
 |
|
Толгой баячуудын толгой ажиллахгүй байна |
|
|
 |
|
 |
Толгой баячуудын толгой ажиллахгүй байна
2019-12-20
- Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд дахиад л сонгуульд сойгоод эхэлчихлээ

- 1990 оны эхээр АНУ-аас манайд сууж байсан Элчин сайд Жон Дингер гэгч хуучны нандин хийц бүхий 200-гаад мөнгөн аягыг дипломат шуудангаар харьд гаргасан гэдэг. Монгол уран дархны, нутаг нутгийн, өнөө л дарьганга, ноён, сэврэй ур хийц шингэсэн аяганууд алдагдсан байж таараа
- Ингэж нэгдмэл бодлогод хандуулахгүй бол, Шүгдэн гэх мэт, угтаа бол монголчууд бидэнд харь хамаагүй бугийн үлгэрээр хагалаад, шашны Ландрамыг өөрсдөө бид төрүүлээд байх шиг санагдана
-Соёл, өвчин хоёр холбоотой гэж үү. Сонин сонсдож байна?
-Гоё асуулт байна. Шууд холбоотой . Наад зах нь, монголчууд бид идээ ундаагаа зөв тохируулдаг соёл уламжлалтай байсан нь устжээ. Бүтэн жил мах идэхийн зэрэгцээ, харь улсын сүлжээний бизнесийн золиос болж, генийн өөрчлөлттэй тахиа, гахайнд хүүхдүүдээ оруулчихлаа. Гэдсээ цайлгадаг сүү, цагаан идээгээ хийх нүүдэлчин соёл устсаар байна. Урд газрын хөх саванд худгийн мотор шиг юм дүрчихээд айраг исгэж мөнгө олдог малчин айлыг энэ намар Булганы Сайхан суманд очоод үзлээ. Хавтгайгаараа ийм байдлаа яах вэ? Монгол хүнсний технологи алдагдсан. Ааруул ээзгийгүй өссөн хүүхэд яаж бөх, сайхан шүдтэй болох юм. Хот, хөдөөгүй ийм байна. Шагай нь гарсан оймс худалдаанд их дэлгэрсэн. Спорт оймс гэнэ.
Манай эх орон бол мөнх цэвдгийн хөрс зонхилсон, газрын чийг хүйтэн дороос байнга босож байдаг бүсэд оршдог. Бидний ижий аав, биднийг багад дороосоо зузаан хувцас өмс гэж үглэдэг байсан нь зөв байж. Нарийхан шуумагтай өмдтэй хөвгүүд залуус, татайсан цээж цамцтай охид бүсгүйчүүдийг хараад, монгол хүний үржиж өсөх, удам ургаа цагаан сүүгээрээ хөхүүлж өсгөх соёл алгуурхан устаж буйг харж болно. Үндэсний аж үйлдвэрлэл байхгүй болох цаанаа ийм уршигтай байна шүү дээ. Халуун цуст монголчууд бид Солонгост очоод халуун ногоонд орж, элэг дотроо муутгаад ирдэг нь хоёр халуун харшиж хямарснаас элгээ хатууруулаад ирдгийг ч, идээ ундны соёлгүйтэй нь холбож ойлгоё. Улс үндэстэн бүхэн өөрийн соёлдоо яагаад хайртай байна вэ гэвэл, соёл нь эрүүл оршин тогтнох амин хэрэгцээ нь болохоор тэр шүү дээ. McDonald's-ыг Орос улс өөрийнхөө түүхий эдээр хийх бодлого барьсан.
Блинчик буюу орос шарвинг дэлгэрүүлэх аян өрнүүлж байгаа. Теремок, Избушка, Шоколадница гээд хоолны сүлжээгээ дэмждэг. Борщ ба хүрэн манжинтай шөлийг Оросын үндэстн ий хоол хүнсний бэлгэ тэмдэг болгож байгаагаа Гадаад хэргийн яам нь зарлалаа. Украинчуудтай булаалдаж байгаагаас харахад энэ муу жоохон шөл хүртэл үндэстний асуудал байх нь! Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахдаа улс гүрнүүд хэрэглээнийх нь соёлоор бодлогоо барьдаг гээд яривал даанч их юм байна. Сая Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан Монголын уламжлалт анагаах ухааны 108 ботийг АШҮИС-ийн эрдэмтэн багш нар, уламжлалт эмнэлгийн салбарынхны олон жилийн нөр их хөдөлмөрөөс бүтсэн зохиол бүтээлийг ард олондоо хүргэхээр болсон. Уншиж мэдээд ирвэл, ямар агуу ухаанаа бид гээсэн байв аа гэдгийг дээр доргүй ойлгох биз.
-Сайхан мэдээ байна.108 боть хэзээ хэвлэгдэж, худалдаанд гарах бол?
-Эхний ботиуд энэ онд гараад эхэлчихнэ. Үлдсэн нь төсвийн хөрөнгө, бас дараачийн эрх баригчдаас хамаарах асуудал. Үнэхээр онцгой ач холбогдол бүхий ботиуд шүү. Монголын маань өнөө цагийн хамгийн мэдлэг туршлагатай багш, эрдэмтэн судлаачид энэ төсөлд 100 хувь хамрагдаж байгаа. Хоёр жилийн маань ажлын нэг үр дүн гарч байна. Монгол анагаах ухааны эрт цагийн мэргэдийн намтар, бүтээлээс эхлээд шинжлэх ухаан хөгжсөн орчин цагийн тайлбартайгаа нийлээд хосгүй энэ бүтээлийг гардан хийж байгаа Шинжлэх ухааны доктор, академич Ш.Болд болон Ардын багш Чоймаа, зурхайч Тэрбиш, Д.Нацагдорж маарамба, уламжлалтын доктор М.Ам бага, Д.Цэрэндагва, З.Мэнд-сайхан, Б.Болдсайхан, Ч.Чимэдрагчаа гээд нэгэн үйлсэд хамтарч чадаж байгаа эрхмүүдэд үнэхээр баярлаж байна.
-Та Галерей, МУЭ-ийн фондын уран зургууд, Монгол банк-ны эрдэнэсийн санд хадгалагдаж байсан үнэт эд зүйлсийн талаар хатуухан дуу гарсан. Энэ ажил ямар үр дүнтэй байна?
- Үндэсний соёлын өв голчлон нэг нийгмээс нөгөөд шилжих үед эзэнгүйдэж, алдагддаг нь хүн төрөлхтний туулсан гашуун түүх. Зарим дайсагнагч улс зориудаар нөгөө улсынхаа түүх соёлыг устгаж, шатааж үгүй хийдэг. Троягийн номын сан, Луврын музей, Инкүүдийн дурсгал, Хятадын соёлын хувьсгалаар эртний хөгжмийн зэмсгүүд ,1937 онд Мэгжид Жанрайсиг тэргүүтэй олон мянган бурхан гээд... бүгд дайн, хувьсгалын халдлагад өртсөн жишээ бий. Монгол Улс 1990 оноос өнөөг хүртэл ямар зүйлсээ алдав гээд банжихаар ч нэлээд юм гарна. Энд ирээд гутарсаан.
Бид чинь соёлын дархлаагаа найгүй алдсаар байна. 1990 оны эхээр АНУ-аас манайд сууж байсан Элчин сайд Жон Дингер гэгч хуучны нандин хийц бүхий 200-гаад мөнгөн аягыг дипломат шуудангаар харьд гаргасан гэдэг. Монгол уран дархны, нутаг нутгийн, өнөө л дарьганга, ноён, сэврэй ур хийц шингэсэн аяганууд гараад явчихсан байж таараа. Эрдэнэсийн санд байсан үнэт зүйлс, тэр дотор Жавзандамба хутагтын эд юмс, Гандан хийдээс тэнд хадгалж байсан найман авдар зүйл хаа байгааг мэдэхтэйгээ боллоо.
Сүм хийдүүд, улсын музейнууд дахь Өндөр гэгээн Занабазарын мутрын бурхад хаа хаана байгааг таамаглах болсон. Эцсийн дүн гараагүй байна, нэлээд ажиллагаатай, ярвигтай нь мэдээж. Алдсан хүн арван тамтай гэгчээр, сайд дарга нарыг хардахаас яах вэ. Санкт-Петербургийн Эрмитажид л гэхэд, ихэвчлэн аль гучаад онд бүртгэгдсэн картотек бүхий монгол, төвөд бурхад байдаг байсан бол одоо 2008, 2015 онд гэх мэт сүүлд очсон бүртгэлтэй үзмэрүүд байх болсон нь, хил гаалиар өнөө ч гэсэн соёлын үнэт өв гараад байгаа л гэсэн үг биз дээ.
-Музейн байгаа хосгүй үнэт өв соёл маань хуурамч болж солигдсон гэх хүн олон байдаг. Бид үр хүүхдээ дагуулж очоод хуурамч юм үзүүлээд байдаг юм биш биз дээ?
-Иргэд маань төрөөс хавьгүй ухаалаг сэхээлэг, миний энэ ажилд урам дэм өгдөг тулдаа л энэ ажлыг хийж байна. Тэдний нэг нь зөвлөж зуучилсан юм. Наяад оны дунд үеэр Монголд ирж, бараг л бүх соёлын өвийн фото зургийг өндөр нарийвчлалтай дурангаар авсан, Япон улсын иргэн Сугияма гуайд хүсэлт тавиад удаж байна. Эдгээр гэрэл зургийн слайдуудаа манайд өгөөч гэсэн юм. Харьцуулж харах, тодруулах эх үндэс ямар ч байсан, бий болсон. Музейд байгаа нь ориг уу, үгүй юу гэж эх зурагтай нь харьцуулах юм, эхний ээлжиндээ.
Занабазарын маань бүтээлүүд дэлхийд гайхагдаж, олон сая еврогоор дуудлага худалдаанаас алга болж байна. Монголд ба гадаадад байгаа Занабазарын бурхдын альбомыг хийх далимд, бүртгэе гэдэг дээр Сугияма гуайтай тохиролцсон, хүлээж байна. Ерөнхийлөгч мөн Архивын Ерөнхий газрынханд найман зүйл үүрэг өгсний нэг нь гадаадад буй соёлын өвийг бүртгэх ажил юм. Европт буйг нь Боннын Их сургуулийн монголч эрдэмтэн арваад жил судлаад гаргачихсан, бэлэн байгаа. Хүний өөрийнгүй санаа тавих ажил.
Англи дахь Төвөдийн фондоос ерэн оноос хөрөнгө тусгайлан гаргаж, монголчууд та нар буддын уламжлалт өв соёлоо баримтжуул гэсэн ч, БСШУСЯ -наас хэд гурван альбом цөөн тоогоор хэвлэгдээд байхгүй болсон юм билээ. Тэндээс л гэхэд нийт 650 гаруй мянган фунт-стерлингийн үлэмж хувийг үүнд зарцуул гэж яам руу өгч, үлдсэнийг Гандан, бусад ТББ-уудад өгсөн байна. Харин тайлан нь байдаггүй юм.
-Музейн барилгуудыг нураагаад эхэллээ. Соёлын өвөө хамгаалахад иргэн хүн яг яаж оролцох ёстой юм бэ?
-Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан УИХ-аар батлуулахыг хүсдэг нэг хууль бол Меценатын тухай хууль юм. Соёл, урлагийн ивээн тэтгэлгийн хууль буюу Меценатын хуулийг пост социалист орноос гэхэд ОХУ, Беларусь ,Казахстан зэрэг улс мөрдөөд эхэлсэн. Монголын баячууд жишээ нь, уран зураг худалдаж авах, музей, сүм хийд засварлах, соёлын үнэт өвийг төрийн өмнөөс даатгал хийж, гадаадын үзэсгэлэнд толилуулах зэрэг олон эрх үүргийг эдэлнэ. Тэрхүү соёл урлагт зориулсан үйл ажиллагааны зардлыг үндсэн үйл ажиллагааных нь улсын татвараас чөлөөлдөг болох, ийм хялбар ч гэмээр арга замаар соёл урлагийн төрөөс хараат байдлыг салгах юм. Ингэснээр соёлын өвийн хулгай ч байхгүй болно.
Марк Зукерберг, Билл Гейтс, Азим Премжи, Гордон Мур гээд энэ цаг үеийн, дэлхийн алдарт меценатуудыг төрүүлсэн улс оронд иргэдийнх нь үндэсний соёлын ухамсар өндөр байдаг. Элит гэж ийм л давхаргыг хэлдэг юм. Тархи, зүрх нь зэрэг ажилладаг баячуудыг хэлдэг юм. Манайд бол эсрэгээрээ жишээ цөөнгүй шүү. Богд хааны 150 жилийн ойгоор ордон музейн хашаанд нь төрөөс тохижилт хийх гэхэд “Вантрэйд” компани цагийн ороо бусгаад хууль зөрчиж, хуйвалдаж авсан хэсэг талбайд эзэн сууж газрыг нь чөлөөлөхгүй шүүхдэлцсээр байгаа.
Түүх соёлыг мөнгөнөөс дор үздэг хомхой сэтгэлгээ арилаагүй цагт музейн барилгуудын А бүсэд шунасан үйлдэл л яваад байна гэж харж байна. Улс төрийн хэлмэгдэгсдийн музей гэж модон жоохон байшинг нураахад миний дотор муухай оргисон. НҮБ-ын Соёлын түүх дурсгалт өвийг хадгалж хамгаалах, унаган төрхийг нь алдуулахгүй, сэвтээхгүй байх заалт ч бий. Хуучны хэв маягтай байшин барилгаа нүүрэн хэсгийг ба фасадыг нь хэвээр үлдээж, ар талд нь шинээр барьдаг ёс журам бусад улс оронд хэрэгжсээр байгаа шүү дээ.
-Монгол Улс дахь шашны талаар яриад өндөрлөх үү. Саяхан Бурхан багшийн Дүйчин өдрийг бүх нийтийн амралт болгох санал УИХ-д ороход ширүүн маргаан нийгэмд дэгдлээ?
-Төвөдүүд 1959 онд улсаа алдаад, шашнаа авч үлдсэн. Монголчууд бид 1920 оноос шашнаа хэсэгчлэн алдсаар, устгасаар ирсэн. Гэхдээ төвөдүүдээс ялгаатай нь төр, улстайгаа хоцорчээ. Төр улсаа авч үлдсэн байхад шашнаа сэргээх боломжтой. Гагцхүү сэргээх гэж юуг хэлнэ вэ. Цөөхөн ч гэсэн, сүм хийдээ сэргээн босголоо. Нутаг нутгийн хутагт, хувилгаадыг тодрууллаа. Үр дүн нь юу байна. Өнгөцхөн өөрчлөлтдөө ханачихаад байгаа юм болов уу. Төр шашны хос ёсны сургааль буюу нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн, иргэн хүнээ гаднаас нь чанд хуулиар, дотор талаас нь шашны өндөр ёс суртахуунаар хүмүүжүүлэх үүргээ мартчихсан юм биш үү. Төр ч сул дорой, шашин ч нэр төдий, хоосон орон зай үүсчихлээ.
Энэ зай, завсраар шашны нэр барьсан харийн улстөрчид, хутган үймүүлэгчид, ашиг хонжоо хайгч нар дураараа сүм хийдээ босгоод байгаа юм биш биз. Ядуу биднийг дарлаад, тархийг нь угааж шашин сурталдаа элсүүлээд байгаа юм биш биз. Шашны хуулийн өөрчлөлт хийх төдийгүй, уламжлалт шашныхаа шинэтгэлийг нийгмийн хамгийн шилдэг оюунтнууд, түүхчид, эрдэмтэд, эх орончид маань санаачлах цаг болжээ гэж бодогддог. Хууль зүйн яамны 2018 оны мэдээ баримтад христийн сүм цуглааны газар 164 байхад буддын сүм хийд 104 байгаа юм. Шашны асуудал аль хэдийн улс орны маань дотоод асуудал биш болжээ. Энэ асуудал аль хэдийн гадаадын хараа хяналт, шахаа тулгалт дор өрнөсөөр ирсэн хуучин, шинэ баримтууд Ерөнхийлөгчийн ширээн дээр очдог. Ерөнхийлөгч өргөн энгээр нь харж байгаа гэж найддаг.
Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн хэмжээнд хэлэлцэгдэх зүйлсийг ч олны санаа сэтгэл, эв нэгдлийг бодолцон өөртөө хорыг нь шингээж үлддэг Төрийн тэргүүний ухаан ч байгаа. Хэзээ ч хуулиа зөрчиж, шашны дотоод асуудалд ордоггүй шүү. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд “Төрөөс Монголын ард түм- ний эв нэгдэл соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ” гэж заасан. Энэ заалтыг харин хэрэгжүүлэхгүй байх нь их усны дэргэд цангаж үхэхийн үлгэр болох бус уу. Хэлмэгдүүлж хядсан өвөг дээдэс, элэг нэгтнүүдээ бодсон ч, Монголын төр засаг буддизмд өртэй. Бурхан багшийн Дүйцэнг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийн төслийг ард иргэд маань олонх нь дэмжсээр байгаа, хүлээж ч байгаа. Харин өөрөөр үзэл бодолтой байгаа улс цөөн. Цахим хилийг зөрчиж, ард иргэдийг дотроос нь хагалан бутаргадаг хүчин зүйлсэд итгэх хэрэггүй.
-Эв нэгдлийн бэлгэдэл болох учиртай Ерөнхийлөгчийн Зөвлөх нэг шашныг онцлон дэмжлээ гэж шүүмжлүүлэхээс айхгүй байна уу?
-Айхгүй байна. Зар им зүйлд шударга, хатуу байж сурцгаая. Буддын шашин бол хүн амын ихэнхийн шүтдэг, хуулиар дээдлэгдсэн уламжлалт шашин. Төрийн тэргүүн нь буддистүүдээ дэмжих хамгаалах үүргээс татгалзах ёсгүй. Хүний эрхийн чиглэлээр ч олон улсын өмнө Монгол Улс үүрэг хүлээсэн, энэ үүргээ л Ерөнхийлөгч хэрэгжүүлж байна. Цаг нь болохоор ил гаргаж тавих их юм бий гэж товчхон хэлье. Эдийн засгийн зээл тусламжуудын цаад барьцаанд соёл, түүх шашин, иргэний нийгмийн бүтцийн ойлголтууд явсаар ирсэн юм байна. Шинэ баримтууд ч олж авч байна. Байдал хэцүүдвэл миний бие ард иргэдээсээ зөвлөгөө, тусыг хүсэх болно. Яагаад гэвэл, би улстөрчдөд итгэхээ больсон хүн шиг байна.
-Шашны шинэтгэл гэж түрүүхэн дуугарлаа. Юуг нь шинэчлэх ёстой юм бол?
-Шашны сонгодог ухагдахууныг гээж орхилгүй өнөө цагт шинжлэх ухаанч байр сууринаас тайлбарлаж, номлож, эх хэлээрээ ч мөн айлдаж чаддаг, төрийн болоод нийгмийн харилцаанд аваад явчих шинэ үе, сэтгэлгээний шинэ гарааг гэж хэлж болох юм. Бүдүүн тоймоор шүү. Энэ шинэтгэлийг ард иргэд захиалж санаачилж, төрөөс дэмжиж, монгол лам нар маань гардан бүтээж чадаж гэмээнэ, жинхэнэ үндэсний шашны хөгжлийг бий болгоно. Шашнаар сэжимдэн монголчуудыг бутаргаж, өөрсдийгөө товойлгосон хүний өөрийн баахан ренбүчи, хутагт хувилгаан болгонд хэдий болтол гэр дэхээ, гар дээрхээ өргөж гүйгээд байх вэ. Монголын буяныг Монголд нь тогтооё. Монгол лам нартаа илүү боломж олгоё. Хийморийн сан тавиулаад өргөдөг хэдэн төгрөгөө харамлаад, лам нар баяжлаа, таргал лаа гэхээсээ илүү, яаж хамтарч нийтийн буяныг бүтээхээ боддог больё.
Гэгээчүүлээр тодорсон хутагт хувилгаад маань хэлд, хөлд хурд ан ороосой. Юун түрүүнд тэд нийгэмдээ гэрэл гэгээ цацраах оюуны манлайлал гэдгээ огоорч болохгүй. Тэдний өмнөх дүрүүд ямар мундаг эрдэм чадал төгс эх орончид байлаа даа. Өөрсдийгөө эд нар маань харьц уулах цаг болсон шүү. Хүчирхэг бүү хэл, ядмаг улсын ч гар хөл болохоос ард иргэд маань сэрэмж илж, бидний цөөн монголыг хооронд нь хагалах муудалцуулах аливаа зүйлээс сэрэмжлэх ухаан суумаар байна даа. Гандантэгчинлэн хийд ч гэсэн эв эеийн үлгэр болж, Бурхан багшийн тогтсон тааллын дөрвөн урсгал салааг ялгаваргүй тэгш барих ухаанаа гээгээгүй гэж санадаг шүү. Ингэж нэгдмэл бодлогод хандуулахгүй бол, Шүгдэн гэх мэт, угтаа бол монголчууд бидэнд харь хамаагүй бугийн үлгэрээр хагалаад, шашны Ландрамыг өөрсдөө бид төрүүлээд байх шиг санагдана.
Түүх соёлыг мөнгөнөөс дор үздэг хомхой сэтгэлгээ арилаагүй цагт музейн барилгуудын А бүсэд шунасан үйлдэл яваад байна гэж харж байна. Улс төрийн хэлмэгдэгсдийн музей гэж модон жоохон байшныг нураахад миний дотор муухай оргисон. НҮБ-ын соёлын түүх дурсгалт өвийг хадгалж хамгаалах, унаган төрхийг нь алдагдуулахгүй сэвтээхгүй байх заалт ч бий. Хуучны хэв маягтай байшин барилгаа нүүрэн хэсгийг ба фасадыг нь хэвээр үлдээж, ар талд нь шинээр барьдаг ёс журам бусад улс оронд хэрэгжсээр байгаа шүү дээ Занабазарын маань бүтээлүүд дэлхийд гайхагдаж, олон сая еврогоор дуудлага худалдаанаас алга болж байна. Монголд ба гадаадад байгаа Занабазарын бурхдын альбомыг хийх далимд, бүртгэе гэдэг дээр Сугияма гуайтай тохиролцсон, хүлээж байна. Ерөнхийлөгч мөн архивын ерөнхий газрынханд найман зүйл үүрэг өгсний нэг нь гадаадад буй соёлын өвийг бүртгэх ажил юм.
Нийтлэгч: Ш.Даваадорж
ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН |
| Толгой баячуудын толгой ажиллахгүй байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|