 |
|
 |
|
Ц.Шийрэв: Тамирчны амьдралаар амьдарна гэдэг тийм амар биш |
|
|
 |
|
 |
Ц.Шийрэв: Тамирчны амьдралаар амьдарна гэдэг тийм амар биш
2019-12-26ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны жүдо бөхийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийг “Дасгалжуулагчийн цаг” булангийнхаа зочноор урьж ярилцлаа.  -Та бөхийн спорттой хэдий үеэс холбогдсон бэ?
-Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул. Сургуульд байхдаа бөхийн холбогдолтой ном, сонин, сэтгүүл сонирхон уншиж, тэдэн шиг бөх болохыг мөрөөддөг байв. 1975 онд Улаанбаатар хотод ирж, дунд сургууль төгсөөд, цэргийн албаа 017 дугаар ангийн I, IV ротод хаасан. Бөхийн спорттой1982 оноос холбогдсон гэж болно. Дараа нь ҮБДС-ийн дасгалжуулагчийн ангийг төгссөн.
-Самбо, жүдо бөхөөс өмнө үндэсний бөхөөр барилдаж байсан бил үү?
-Манай барилгын ажилчдын олонх нь залуучууд байсан болохоор хоорондоо их барилдана. Угсармал орон сууцны трейстэд улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, том Ц.Санжаа, спортын мастер Н.Баатар гээд мундаг бөхчүүд байв. Тэр үед би байгууллагын аваргад түрүүлээд дүүргийн аварга шалгаруулах самбо, жүдо, чөлөөт бөх, үндэсний бөх, хүндийн өргөлтийн тэмцээнд оролцож, спорттой амьдралаа холбох эхлэлээ тавьж байлаа. Улсын арслан М.Мөнгөн манай Найрамдлын районы үндэсний бөхийн бэлтгэл, сургуулилалтыг хийлгэдэг байсан юм. Миний барилддаг 68, 74 кг-ын жинд дэлхийн шилдэг бөхчүүд гэгддэг улсын заан, самбын дэлхийн аварга Ж.Ганболд, улсын начин Д.Бадрах, дэлхийн аварга Г.Жамсран гавьяат гээд мундагууд байв.
-Таныг самбо, жүдо бөхийн дасгалжуулагч болоход хэн нөлөө үзүүлж, урам дэм хайрлав аа?
-Дасгалжуулагч дэвжээний захад том алчуур барьчихсан тамирчдынхаа хөлсийг сэвээд, зөвлөгөө өгч байгаа нь их гоё харагддаг байж билээ. БЗД-ийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Ш.Нямхүү гэж багш байсан. Ш.Нямхүү багш “Чи бөхийн спорт руугаа орсон нь дээр шүү. Чамд арай илүү таарч, тохирно” гэсэн зөвлөгөө өгсөн. Тэгээд Ш.Нямхүү багшийн заавар, зөвлөгөөг авч бөхийн спортын бэлтгэлээ түлхүү хийдэг болов. Гэтэл зах зээлийн нийгмийн шилжилтийн үе таарч, спортын салбар уналт, зогсолтын байдалд орчихлоо. Цалин нь баталгаагүй болсон учраас Ш.Нямхүү багш амьдрал, ахуйгаа бодоод ганзагын наймаа руу оров. Тэгтэл 1993 онд Найрамдлын районы Б.Номинчулуун дарга намайг дуудаж “Чи одоо дасгалжуулагч болох хэрэгтэй байна” гэсэн. Тэгж л анх дасгалжуулагч болох мөрөөдөлдөө хүрсэн ч хүүхэдтэй, хүнтэй ажиллахын хэцүү хүнд бэрхшээлүүдийг мэдэрч эхэлсэн дээ. Намайг дасгалжуулагч болоход олон хүн тус дэм болсон. Тэд “Хүн эхээс төрөхдөө бүхнийг мэддэг, чаддаг төрдөггүй юм. Бусдаас ичиж зоволгүй, мэдэхгүй, чадахгүй зүйлээ асууж бай” гэж захина. Тэр хүмүүсийн үлгэр дуурайл, зөвлөгөө надад урам дэм хайрласан. Чөлөөт бөхийн гавьяат Ц.Нацагдорж багш ирээд “За алив журнал, төлөвлөгөө, конспект чинь хаана байна” гээд үзэж шалгав. Түүний дараа би ҮБТДС-д дасгалжуулагчийн ангид орж Ш.Чанарав багшийнхаа шавь болсон.

-Таныг олон жил улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэж байсан?
-Би аймгийн заан цолтой байж байгаад, нас нэлээн ахисан үедээ 1997 онд Баянхонгор аймагтаа түрүүлж, аймгийн арслан цолтой болсон. Начны тааварт явдаг л байв. Улсын наадамд олон удаа 2-3 давсан.
-Та самбо, жүдо бөхийн дасгалжуулагч. Гэтэл шавь нар чинь кураш, сүмо, жиү жүци, бүст барилдаан гээд бөхийн олон төрлөөр тив, дэлхийд амжилт гаргаж байна. Та тэднийг чиглүүлж өгдөг үү?
-Дасгалжуулагчийн хувьд ерөнхий чигийг нь өгдөг. Би тухайн хүүхдийн барилдааны үндсэн суурийг зөв тавьж өгөхийг хичээдэг. Бөхийн сууриа зөв тавьсан хүүхдүүд өөрсдийн бие бялдрын онцлогт тохирсон төрлүүдийг сонгоод байна л даа.
-Шигшээ багт таны олон шавь бий. Анх гарч ирэхдээ маш эрч хүчтэй, дуулиан шуугиантай амжилт гаргаж байлаа. Гэтэл одоо амжилт нь нэг түвшиндөө тогтоод байна. Спорт сонирхогчид тэднээс илүү ихийг хүсээд байгаа. Багшийн хувиар шавь нартаа юу зөвлөмөөр байна вэ?
-Олон шалтгаан бий. Бэлтгэл, сургуулилалт, тэмцээн уралдааны зардал, жин хасалт, бэртэл, гэмтэл, сэтгэл зүй, бэлтгэлийн ачаалал таарсан үе, сэргэлт авч чадахгүй уналтад орсон үе гээд асуудал олон бий. Би шигшээ багт тамирчдыг бэлтгэн өгөх үүрэгтэй. Шигшээгийн багш нарын урдуур орж бэлтгэл хийлгэх заавар зөвлөгөө өгөх эрхгүй. Гадны дасгалжуулагчдын судалгаа өндөр хэмжээнд хөгжиж байна. Нэг хэвийн барилдааны тактиктай, байнга хийдэг 2-3-хан мэхтэй тамирчин амжилт гаргаж чадахгүй болжээ. Манай бөхчүүдийг гаднынхан дэндүү судалж, тэдний барилдааны эсрэг тактик сайн боловсруулдаг болсон байна.
-Таны шавь Ц.Цогтбаатар багаасаа дэлхийд танигдсан бөх. Гэтэл Риогийн олимпын дараа жин өгсөж 73 кг руу орсон. Миний бодлоор 66 кг-д барилдвал илүү амжилт гаргахаар санагдах юм. Ер нь аль жинд барилдах нь түүнд илүү тохиромжтой вэ?
-“Бридж” группын дэд захирал, “Хонгор нутаг”-ийн тэргүүн Ч.Дорждэрэм Ц.Цогтбаатарыг надад авчирч өгч байлаа. Тэр үед Ц.Цогтбаатар 12 настай байв. Х.Баттулга Ерөнхийлөгч энэ хүүхдийг их дэмжсэн. Ц.Цогтбаатар 16 настайдаа өсвөр үед түрүүлж, 17 настайдаа насанд хүрэгчдийн улсын аваргад Г.Хэрлэнг ялж хүрэл медаль авч байсан. Дараа жил нь дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг хожиж, улсын аварга болж байлаа. Тэгээд Риогийн олимпод орсон. Нас залуу болохоор ялимгүй туршлага дутсан, тактикийн алдаа гаргасан л даа. Би Цогоод “Чи 66 кг-ын бөх шүү. Чамд 66 кг илүү тохирно” гэдэг. Риогийн олимпын дараа жин нь огцом өсөөд явчихсан. Цогоо “Багшаа би 73 кг-д барилдмаар байна” гэсэн. Тэгээд Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн. Екатеринбургийн “Их дуулга”-д явахад нь би “Хэрэв чи энэ тэмцээнд түрүүлэхгүй бол дараагийн тэмцээнээс 66 кг-д барилдана шүү” гэлээ. Гэтэл түрүүлчихдэг байгаа. Түүнээс хойш би 66 кг-д барилд гэж хэлэхээ больсон. Одоо ч 73 кг-даа дасчихлаа.
-Л.Энхрийлэн яагаад барилдахгүй байна вэ. Бэртэл, гэмтэлтэй байгаа юу?
-Л.Энхрийлэн бэртэлтэй байгаа. Жүдогоор 12 настайгаасаа хичээллэсэн. Их шаргуу хөдөлмөрч, авьяастай хүүхэд. Тэр дайчин шинж чанар нь түүнийг амжилт гаргахад нь чухал нөлөө үзүүлдэг. Насанд хүрэгчдийн улсын аваргаас 16-тайдаа медаль хүртсэн. Гранпри тэмцээнд 17 настайдаа Японы бөхийг хожиж түрүүлж байлаа. Дэлхийн залуучуудын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Д.Сумъяаг дагаад их сайхан гарч ирсэн юм. Хөлдөө бэртэл аваад, эмчилгээ нь жаахан удааширч хойшлоод цаг их алдчихлаа. Одоо бэртэл нь эдгэрч сайжраад бэлтгэлдээ орчихсон яваа.
-Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар хэдэн настайдаа таны шавь болж байв даа?
-Л.Отгонбаатарын ах аймгийн арслан Л.Үйтүмэн 12-13 настай, 40 гаруй кг жинтэй хүүхдийг надад авчирч өгсөн юм. Манай Отгоо чинь хөдөөний амьдралдаа их дуртай. Айлын отгон хүүхэд. Зун болохоор хөдөө гэр рүүгээ яваад алга болчихно. Би “Чи дэлхийн хэмжээний том бөх болж чадна. Өөртөө итгэ. Олимп, дэлхийн медальтан болох боломж чамд бий” гэж түүнд хэлдэг байв. ОБЕГ-т оруулж арай гэж тогтоож аваад, 2015 онд шигшээ багийн тамирчин болгож санаа амарсан. МЖБХ-ны менежер Д.Нямхүү Гүржийн тэмцээнд авч явсан. Тэндээс хүрэл медаль хүртээд Австрийн тэмцээнд орж, дараа нь Улаанбаатарын гранприд түрүүлээд л олонд танигдан гараад ирсэн.
-Л.Отгонбаатар Риогийн олимпоос хүрэл медаль хүртэх боломжтой байсан. Тэр боломжийг яагаад ашиглаж чадалгүй алдсан юм бол?
-Хятадын бөх Шин Жаог өмнө нь 2-3 удаа ялсан. Шин Жао их хурдтай, огцом тэсрэмтгий хүч гаргадаг онцлогтой бөх л дөө. Магадгүй хүчний дасгал түлхүү хийдэг байх. Эхний 2-3 минутын барилдааныг нь аргалчихвал амархан цуцаад суучихдаг бөх. Дасгалжуулагч Г.Дашдаваа өмнөх тойргийн барилдаанд нь залуу хүн болохоор алдаа гаргаж дэвжээний захаас хөөгдсөн. Тэгээд Отгоо хүрэл медалийн төлөөх барилдаанд дасгалжуулагчгүй гарсан. Би дээрээс үзэж байсан л даа. Тэр холоос миний зөвлөгөө өгөх гэж юу байх вэ. Тэр үед би ойрхон сууж байхгүй яав даа гэж одоо хүртэл харамсаад байдаг юм. Эхний дайралтыг зогсоогоод аргалчихсан бол хожих боломж байсан. Дэвжээнд гараад барилдахад Шин Жао их хөнгөн юм шиг санагдсан гэсэн. Отгоо түүнийг ялна гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан юм билээ. Үүрэх гээд татаад суухад үед Шин Жао Отгоогийн гарыг нь ханз татан шөрмөсийг нь тасалж, булчинг нь урж хүнд гэмтээсэн. Тэгээд гартаа бэртэл авсан, эрүүл ганц гартай хүн яаж барилдаж чадах вэ дээ. Олимпоос хойш жил гаруй хугацаанд бэлтгэл хийгээгүй. Тэгээд -100 кг руу жин өгссөн. Хүнд бэртэл аваагүй байсан бол магадгүй олимп, дэлхийгээс 2-3 медаль авах боломж түүнд байлаа. Отгоогийн бэлтгэл, сургуулилалт нь тохирвол ирэх жилийн Токиогийн олимпоос медаль хүртэх боломж бий. Түрүү жил дэлхийн аварга Аарон Вольфийг ялж ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж бөмбөрцөгийн бөх гэдгээ нотолж чадсан.
-Д.Төмөрхүлэг олимп, дэлхийн аварга домогт бөх Номура, дэлхийн хошой аварга Абэ Хифуми, Украины Зантарая, Узбекийн Собиров гээд шилдгүүдийг ялж байсан. Гэтэл олимп, дэлхийн аваргын шийдвэрлэх барилдаанд ялагдчих юм. Түүний сэтгэл зүйн тогтворгүй байдал амжилтыг нь хойш татаад байна гэх яриа байдаг?
-Д.Төмөрхүлэгийг есөн настай байхад аав нь надад авчирч байлаа. Д.Төмөрхүлэгийн хувьд сэтгэл зүй жаахан тогтворгүй байдаг талтай. Тэрийг нь дараад жаахан хурцлаад өгвөл амжилт гаргах л хүүхэд байгаа юм. Төрөлхийн авьяас, чадвартай бөх. Мэх, техникийг маш хурдан сурдаг. Насанд хүрэгчдийн улсын аваргаас 16-17 настайдаа медаль хүртэж байсан. 18 настайдаа олимпын аварга Галстянд ялагдан залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байлаа. Нөөц боломж, чадвар түүнд бий. Олимп, дэлхийгээс ямар ч асуудалгүй медаль хүртэж чадна. Олон жил Монголын 66 кг-ын жингийн нэг номер байлаа. Дэлхийн шилдгүүд Д.Төмөрхүлэгээс жийрхдэг. Чингис хаан “Сартуул улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр надад сануулж байгаа” гэдэг шиг. Д.Төмөрхүлэгт “Чи эрч хүчтэй шүү” гэж сэтгэл зүйн итгэл үнэмшлийг өөрт нь зөв суулгаж өгөх хэрэгтэй байх.
-О.Мөнхцэцэг сүмо, кураш бөх гэж яваад оройтож жүдо руу оров уу?
-Үгүй, үгүй. О.Мөнхцэцэг жүдогоор эрт барилдсан. Жинд нь манай хоёр шилдэг мастер ОУХМ П.Лхамдэгд, Ц.Наранжаргал нар байсан болохоор тэдний амжилтад дарагдаад олонд танигдахгүй явсан байх. Ер нь манай охидоос Б.Бат-Эрдэнэ олимп, дэлхийд боломжийн амжилт гаргах хүүхэд байсан. Тэр хүүхдийг амжилтад хүргэж чадаагүйдээ би харамсаж явдаг. Их авьяаслаг, хөдөлмөрч, чадвартай охин. Тэмцээн уралдаанд явж чадахгүй болохоор урам нь жаахан мохоод жүдогоос хөндийрчихлөө. Эдийн засгийн тэр бэрхшээлийг давчихсан бол амжилт гаргах боломж түүнд байсан. Харин О.Мөнхцэцэг их багаасаа жүдогоор хичээллэсэн. Сүмо, кураш, бүст барилдааны дэлхийн аварга, самбо бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай охин. Ер нь тамирчны амьдралаар амьдарна гэдэг тийм амар, хялбар биш шүү дээ. Дур сонирхолдоо хөтлөгдөн, амьдралаа золиослон байж спортын төлөө зүтгэж байгаа.
-Таны хоёр шавь 60 кг-д зэрэг гараад ирсэн. Гэтэл одоо бас амжилт нь ахихгүй зогсонги байдалд орчихоод байна уу?
-Ж.Амарболд, Б.Мягмардорж хоёр 18-19 настай хүүхдүүд насанд хүрэгчдийн улсын аварга болсон. Залуучуудын дэлхийн аваргаас медаль хүртсэн. Тэр хоёрт нас байна, цаг хугацаа ч байгаа. Өөрсдөө хичээгээд явбал амжилт гаргана. Ж.Амарболд түрүү жил Туркийн гранприд оролцохдоо гартаа бэртэл авсан. Тэр бэртэл нь эдгэхээр сайн барилдах байх аа. Б.Мягмардорж сүүлийн хоёр жил дараалан улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Өнгөрсөн жил гартаа бэртэл аваад энэ жил нэг ч тэмцээнд оролцоогүй. Цаашид амжилт нь ахина. Монголын 60 кг тэнцүүхэн өрсөлдөгч олонтой. Тэр хэмжээгээрээ дэлхийд өндөр амжилт гаргадаг жин шүү дээ. Эдийн засгийн хувьд боломжтой бол гадны тэмцээнд олон оролцуулж, амжилтыг нь ахиулмаар байгаа юм.
-Б.Тэмүүлэн таны шавь, залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, гранпри, гранд сламаас медаль хүртээд гарч ирсэн. Одоо Н.Түвшинбаяр аварга, Ө.Дүүрэнбаяр нарын амжилтад дарагдаад байна уу?
-Тэр залуучуудын дэлхийн аваргаас 20 настайдаа медаль хүртэж байлаа. Чехийн олимп, дэлхийн аварга Крпалектай тэгэхэд нэг жинд барилдаж байсан. Боломж түүнд бий. Б.Тэмүүлэн байгалиас заяасан бие бялдартай. Би “Чи ер нь үндэсний бөхөөр барилдвал ямар вэ” гэж хэлдэг юм. Лондоны 2012 оны олимпод орсон бол медаль хүртэх боломж түүнд байсан. Оргил амжилтын үе нь тэр үе байлаа. Даан ч олимпод нэг улсаас нэг тамирчин оролцдог болохоор тэр цаг хугацааг алдсан.
-Мэргэжлийн сүмогийн озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, А.Баасандорж, Г.Мөнхсайхан, Т.Эрдэнэбаатар, Б.Төрболд, Казах куресийн дэлхийн аварга Д. Анар, Б.Серик, О.Лхагвахүү, А.Давааням, шилдэг шүүгч Т.Энхцэцэг, боксчин Н.Төгсцогт, Д.Нармандах гээд таны шавь нарын амжилтыг тоочоод барахгүй олон юм аа?
-Багш хүн шавиараа бахархаж суух сайхан л байдаг. Шавь нар нь сайн хүн болох, сайн явах нь багшаас шалтгаална. Хүүхэд бүхэн дэлхийн шилдэг тамирчид болохгүй. Харин тэднийг зөв хүн болгон төлөвшихөд нь спорт чухал нөлөөтэй.
-Таныг гавьяат дасгалжуулагч болох үед олимп, дэлхийн аварга Шёохэй Оно мэндчилгээ дэвшүүлсэн гэдэг байх аа?
-Миний нэрэмжит тэмцээн болсон юм. Тэр үед надад мэндчилгээ дэвшүүлсэн байсан. Манай Тэрүнофүжитэй дотно найзууд юм билээ. Шёохэйо Оно мэндчилгээндээ “Таны шавь нартай олимп, дэлхийн аваргын тэмцээнд барилдаж үзмээр байна” гэж бичсэн байсан. Энэ жилийн Токиогийн дэлхийн аварга дээр Цогоо тэр хүслийг нь биелүүлэх дөхсөн шүү.
Үндэсний шуудан |
| Ц.Шийрэв: Тамирчны амьдралаар амьдарна гэдэг тийм амар биш |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|